Page 20 of 31

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Fri Oct 21, 2022 11:54 am
by Mojul
Тотыг харин сайхан хожлоо шүү

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Fri Nov 18, 2022 2:55 am
by Mojul
За өнөөх КР чинь олон юм яриад самарч байна.
За яахав авах юм ч байна хаях ч юм байна. Нөхөр бол өөрөө энд шингэх зайгүй болчихлоо.

Өөрийгөө бас баахан дөвийлгөөд би би л гэдэг хүн тэр аясаараа л ярьж эхний хагас нь өчигдөр юүтүбд орсон байна лээ. Өнөөдөр үлдсэн хагас нь гэх шиг болсон.

Рүүний Гари 2г бол нэрйиг нь барьж од болох гэж шүүмжилдэгээ л гэж байна инээд хүргээд хаячихлаа.

Өөрийг нь дэмжихгүй байгаа этэр гээл ярьж байна харин ч зөөлөн хандсан шүүдээ. 2 удаа тоглолтоос өмнө гарч явахад нь байж болох хамгийн зөөлнөөр шийтгээд эргүүлж гаргаад ахлагчаар тоглууллаа ахалж гарсан баг нь хожигдчихоод байхад тоглолтын дараа ярилцлага ч өгч чадахгүй арчаагүй гээд шуугиал байгаашд. Зун өөрт нь багаа олоод явбал яв гэсэн байх нөхрийн амбиц бодит байдал 2ийн зөрүү дэндүү хол байна лдаа тэхээр яаж өөр багтай тохиролцохов. 39хүрч байна одоо тэхээр өөртэйгээ эвлэрэх л хэрэгтэй байх.

Фэнүүд бидний хувьд Ситид татгалзаад ирсэнд нь баярладаг баярладаг. Бас ирээдүйд КР ийн энэ гашуун туршлага тоглогчдод сургамж болох байхаа. Ситид бол ороход ойрхон л байсан бололтой.

Юнайтед дотроо ямар их асуудалтай байгааг харуулж байна лдаа. Нөхөр шинэчлэл хийхэд эхлээд эвдээд шинийг эхлэдэг энэ явдал нь надаар эхлэвэл би баярланаа гэсэн гэнэлээ өнөөдрийн 2р хэсгээр гарах байхаа.


Нөхөр явснаас хойш бараг жим этрийн тоног төхөөрөмж хэвээрээ байсан гэнэ үү. Угаасаа Глэйзэрүүд огт инвэст хийхгүй байна гэгдээд байсан үнэн л юм байгаад байгаа. Каррингтон бэлтгэлийн бааз бол хуучирсан хэцүү юмнууд байдаг бололтой нь үнэн юм байналдаа.

За тэгээд КРдоо баярлалаа баяртай гэх цаг айсуй.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Fri Nov 18, 2022 9:49 am
by Villa_Bayaraa
нэгэнт танайд ирээд явахдаа баатрын дүрээр явж чадахгүй байсан юм бол шууд л Сити-д ирсэн нь хувь хүнд нь бол хэрэгтэй байжээ... тэгсэн бол Хааландын хагасын дайнд бол гоол хийгээд яваад байх байсан байлгүй...

хальт яриаг нь сонсоход бол "МанЮ-д ирсэн чинь тоног төхөөрөмж, техник технологи бүр тогооч нь хүртэл хэвээрээ байсан... хорин хэдтэй байхад ямар байсан яг тэр хэвээрээ байсан" л гээд байна лээ...

гэхдээ тэр Рүүний энэ тэр лүү юм яриад байсан нь таалагдаагүй... яалт ч үгүй нөхөр амьдралынхаа том эргэлтийн цэг дээр ирчихээд байна л даа... дотроо асар зөрчилтэй байх шиг байгаа юм... Хакухо шиг шууд оргил дээрээ зодог тайлах сэтгэлийн тэнхээ байхгүй л байна даа...

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Fri Nov 18, 2022 10:12 am
by kayo
Нөхрийн эго дийлдэхгүй шүү, өөрийгөө нөгөө олон гоол оруулдаг Рон хэвээрээ гэж хараад байх шиг байгаан, хальт танай тоглолтыг үзэхээр бас л хэцүү л харагдаж байсан даа. Бөмбөгөө ч олигтой дамжуулж чадахгүй. Одоо бол европод авах баг олдохгүй л дээ. Ингэж олон юм ярихаар өвлийн цонхоор чимээгүй АНУ явна биз. Тэнд бол гялгартаа орно шдээ, АНУ ч тэгээд селебрети одуудад дуртай, хэдэн гоол оруулчихаад л кино, рекламанд тоглоод явахад ч асуудалгүй нүүр царай даа.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Fri Nov 25, 2022 8:38 am
by Mojul
За нөхөртэй гэрээгээ цуцаллаа.


Яаа өнгөрсөн зун буцаж ирж биднийгээ баярлуулж билээ Олэ фэйлдээд манайх дахин шинээр эхлэх болсоноос болж домогтойгоо муухай л саллаа.
Өөр багт очоод гялалзах болтугай.

За бас нөхрийн ярилцлага эздийг хөдөлгөөд амжлаа шүү. Зарахад бэлэн гэнэ. 6 тэрбумын санал хүлээж буй гэнэдээ.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Mon Nov 28, 2022 12:09 pm
by El Payaso
Оле дургүй бсн ч САФ эздийг чинь ятгаад Роныг авсан гэх юм. Үнэн үү?

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Mon Nov 28, 2022 1:17 pm
by Boldono
Одоо нэг гайгүй эзэдтэй болчих юмсан.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Sun Dec 11, 2022 9:47 am
by Devil 7
За Варан, Мартинез 2 маань л ДАШТ-д үлдлээ..Гэмтэл бэртэлгүй ирээсэй..Бусад нь сайхан амраад авах нь.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Sun Dec 11, 2022 9:53 am
by Devil 7
El Payaso wrote:Оле дургүй бсн ч САФ эздийг чинь ятгаад Роныг авсан гэх юм. Үнэн үү?

Оле руу залгаад асуусан чинь үнэн гэнээ

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Thu Dec 22, 2022 3:03 am
by Mojul
Premier League referees made six incorrect VAR interventions this season which, according to ESPN sources, includes Arsenal's goal at Man United

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Thu Dec 22, 2022 8:19 am
by Цогоо
Mojul wrote:Premier League referees made six incorrect VAR interventions this season which, according to ESPN sources, includes Arsenal's goal at Man United
Тэр ёстой яалт ч үгүй буруу шийдвэр байсан. Хаа байсан талбайн дунд хэсэгт болоод өнгөрсөн явдлаас болж гоол тооцохгүй энэ тэр. Арай дэндүү. :aerger:

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Wed Dec 28, 2022 6:02 am
by bayarbat
Төвийн хамгаалагчийн асуудалтай л тоглоллоо ганц байгаа нь ДА -н финалд хүрсэн яадралттай Варане ч байх шиг. Ийм нөөц багатай билүү?

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Wed Dec 28, 2022 7:37 am
by Mojul
Шоо хөөрхий минь нөхөөсөнд гай болохгүй л үзчихлээ. Раш хурган формоо олоод байна уудаа

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Tue Jan 03, 2023 10:04 am
by Төрналдо
Наймаа нтр шуум ч алгаа ***өг

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Thu Jan 05, 2023 3:14 pm
by Өсөхбаяр
Төрналдо wrote:Наймаа нтр шуум ч алгаа ***өг

танайх ийм аймар бүрэлдэхүүнтэй бж наймаа хийж яадгийн :ногоон:

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Fri Jan 06, 2023 10:03 pm
by Devil 7
За лигт гайгүй л үзээд бна .Раш формоо олж бна..Касемиро алж бна..Өнөө шөнө Лампыг гөвөөд дараагийн шатанд шалгарчихвал аштай юу

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Sat Jan 07, 2023 6:29 am
by bayarbat
Shaw -г төвд тоглуулаад байсан нь зөвхөн ДА -н дараах ядралттай холбоотой гэж бодсон, Үгүй юм шиг байна шүү. Нөхөр 4 хамгаалагчтай юм шиг гараа гаргаад хойно 3 хамгаалагчтай тоглоод байна. Төвд Shaw -д Casemiro хангалттай тусалж байна. Casemiro нэрээ олон талтай тоглогч юмаа.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Thu Jan 12, 2023 12:15 pm
by Boldono
За нэг сайхан target man-тай болж хувилбао нэмэгдэх нь дээ.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Fri Jan 13, 2023 11:16 pm
by bayarbat
За Дерби юу болох бол оо? Намар 6-3 дуулцан. Одоо форм сайтай байгаа ч Сити-н эсрэг бол довтлож тоглох гээд хэрэггүй байхаа хуучинаараа сөрөг явсан дээр байх гэж бодож байна.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Sat Jan 14, 2023 9:28 pm
by Devil 7
Уг нь аятайхан үзэж бна даа...Раш гайгүй бгаасай даа.. Байхгүй болчихвол ч довтолгоо баларлаа цаашдаа

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Sat Jan 14, 2023 10:32 pm
by Devil 7
За сайхан хуслаа

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Sat Jan 14, 2023 10:35 pm
by LeBe
За ёстой хэрэгтэй, амттай хожил.. Гарначо :???:

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Mon Jan 16, 2023 9:43 am
by Жавхаа
WOW :eek:

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Mon Jan 16, 2023 10:39 am
by kayo
Эхний гоол гэхдээ жоохон сонин орсон, идэвхгүй отон гэхэд хэцүү, Рашфорд хичнээн хүрээгүй ч гэсэн бөмбөгтэй харьцаад, цохих гээд хөдөлгөөнтэй, бүүр маш их идэвхтэйгээр хамгаалагчдыг татаж явж байснаа наанаас нь нэг хүн ирээд цохьчихдог. Хамгаалагчид, хаалгачид бол Рашийг цохих нь, отон болох нь л гэж харж байгаа шдээ.

Бөмбөгт хүрээгүй, отонгоос бөмбөгт гүйж байхад л шууд зогсоогоод байдаг даа.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Mon Jan 16, 2023 11:08 am
by Жавхаа
kayo wrote:Эхний гоол гэхдээ жоохон сонин орсон, идэвхгүй отон гэхэд хэцүү, Рашфорд хичнээн хүрээгүй ч гэсэн бөмбөгтэй харьцаад, цохих гээд хөдөлгөөнтэй, бүүр маш их идэвхтэйгээд хамгаалагчдыг татаж явж байснаа наанаас нь нэг хүн ирээд цохьчихдог. Хамгаалагчид, хаалгачид бол Рашийг цохих нь, отон болох нь л гэж харж байгаа шдээ.

Бөмбөгт хүрээгүй, отонгоос бөмбөгт гүйж байхад л шууд зогсоогоод байдаг даа.


яахав яахав шүүгчтэйгээ нийлж байгаад хожлоо ккк