Page 2 of 31

Re: Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд

PostPosted: Tue Mar 19, 2013 2:29 am
by Erdenebaatar
Za neg gorimiin sanal tavihad delhiin abragiin temtseend oroh uls ornuud todrood duusmagts yanz buriin umsgul ntriig oruulj irj zardag humuus erthen zahialga ntriig avch ali boloh olon tootoi avaarai tsag n bolohoor oldohgui shu kkk Madridast aa kkk ungursun jil tegeel tsuuhun irsen shu kk

Re: Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд

PostPosted: Sat Mar 23, 2013 7:59 pm
by CAHAKA
Хорват-Серб нээрээ бас сүртэй тоглолт болжээ. Цэнгэлдэх нь зүгээр нурахнээ. Атмосфээр гэж аймар аймар.

Re: Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд

PostPosted: Sat Mar 23, 2013 10:02 pm
by amigo
Argachgui biz...

Re: Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд

PostPosted: Sun Mar 24, 2013 10:02 pm
by muron
ИТАЛИЙН ШИГШЭЭ БАГ УРАГШАА

Re: Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд

PostPosted: Sun Mar 24, 2013 11:18 pm
by Realist
CAHAKA wrote:Хорват-Серб нээрээ бас сүртэй тоглолт болжээ. Цэнгэлдэх нь зүгээр нурахнээ. Атмосфээр гэж аймар аймар.


http://www.youtube.com/watch?v=gqxLv6eszYc
сүртэй сүртэй, Босни-Сербийн тоглолт ч энэнээс дутахгүй юм болдог байхдаа

Re: Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд

PostPosted: Tue Mar 26, 2013 5:41 pm
by bandi
Өнөө шөнө Дэлхийн аваргын урьдчилсан хэсгийн олон тоглолт явагдана



Өнөө шөнө 2014 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хэсгийг олон тоглолтууд явагдана. Тухайлбал, Европын урьдчилсан хэсэг бүрт тоглолт явагдахаас Францын шигшээ Дэлхий, Европын аварга Испанийн шигшээ багийг хүлээн авах болно. Мөн Голланд-Румын, Монтенегро-Англи зэрэг олон сонирхолтой тоглолтууд таныг хүлээж байна. Эхний тоглолт өнөөдөр Улаанбаатарын цагаар 00:00-д Армен-Чехийн тоглолтоор эхлэх юм.
Мөн өнөө шөнө Өмнөд Америкийн урьдчилсан хэсэгт Боливи-Аргентин, Чили-Уругвайгийн шигшээ баг тоглох гэж байна. Ингээд өнөөдөр болох тоглолтуудын хуваарийг танилцуулбал:

Европт:
00.00 цагт Армен - Чех
01.00 Азербайжан – Португал
01:00 Эстони – Андорра
02:30 Турк - Унгар
03.00 Украин – Молдав
03:15 Дани – Болгар
03.30 Голланд - Румын
03:30 Серб - Шотланд
03:45 Мальт - Итали
03:45 Польш - Сан-Марино
03:45 Герман - Казахстан
03:45 Уэльс - Хорват
03:45 Бельги - Македони
03:45 Хойд Ирланд - Израиль
03:45 Ирланд - Австри
04:00 Франц – Испани
04:00 Монтенегро – Англи


Өмнөд Америкт:
04:00 Боливи – Аргентин
05:00 Эквадор - Парагвай
07:30 Чили - Уругвай
08:00 Венесуэл - Колумб

Re: Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд

PostPosted: Tue Mar 26, 2013 5:44 pm
by Мэсси
хамгийн гоё тоглолт нь Франц – Испани хоёр л байна да.

Re: Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд

PostPosted: Wed Mar 27, 2013 5:27 pm
by El Payaso
Realist wrote:
CAHAKA wrote:Хорват-Серб нээрээ бас сүртэй тоглолт болжээ. Цэнгэлдэх нь зүгээр нурахнээ. Атмосфээр гэж аймар аймар.


http://www.youtube.com/watch?v=gqxLv6eszYc
сүртэй сүртэй, Босни-Сербийн тоглолт ч энэнээс дутахгүй юм болдог байхдаа


http://www.youtube.com/watch?v=qU_g1HQYFC4
Сербийн төрийн дуулал явах үер юм байна. саяны тоглолтын үер...

Re: Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд

PostPosted: Wed Mar 27, 2013 5:32 pm
by El Payaso
Босниатай бас хэцүүхэн л юм байна.


http://www.youtube.com/watch?v=D8uLgAstApw

Re: Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд

PostPosted: Mon Apr 01, 2013 3:38 pm
by Kopite
Босниа Серб Хорват Албани Монтенегро Херцоговин гээд дандаа бие биеэ хядаж байсан гарууд юм шиг байгаам.

Re: Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд

PostPosted: Thu May 02, 2013 7:20 pm
by tsenguunm
ali uls delhiin avarga boloh ym boldoo. amerik tivd bolson temtseend tsomoo uur tivd aldaj uzeegui ted yaadag bol yu yugui l ehleh n baina shd

Re: Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд

PostPosted: Sat May 25, 2013 12:09 am
by forzamilan
Confederations Cup-н талаар хуудас харагдахгуй байна. Хэн нэг нь нээгээч хѳ.

Re: Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд

PostPosted: Sat Jun 08, 2013 2:13 am
by forzamilan
Босниа ч эвгүй байна да. Латвийн шигшээг юучгүй болголоо.

Re: Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд

PostPosted: Sat Jun 08, 2013 4:35 am
by forzamilan
Португал-Оросыг шүүж байгаа гар хэрэг алга. Яг нүдэн дээр гаранд бѳмбѳг ойгоод гарч байхад сохор царайлж гэнэ. 2 ч Португалын тоглогчдод шар ѳгѳхѳѳр байсан. Зүгээр ээ, би та нарыг торгохгуй, би мѳнгѳ авчихсан юм гэж байгаа юм шиг.

Re: Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд

PostPosted: Sat Jun 08, 2013 5:17 pm
by tsenguunm
Бельги-г ярих хvн алга аа шинэ аймшигтай залуучууд гараад ирсэн ширvvн л vзэх байхдаа нехдvvд ойрын 2 ДАШТ-р

Re: Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд

PostPosted: Tue Jun 18, 2013 5:13 pm
by ХАЛИУН
Бразилчууд Дэлхийн аваргыг эсэргүүцэж байна
24 минутын өмнө Эдийн засаг болон улс төрийн асуудлаас болж бухимдалтай байсан Бразилийн ард түмний тэвчээрийг 2014 оны дэлхийн аваргад засгийн газраас гаргаж байгаа асар их зардал үгүй хийлээ. Бразилийн олон хотод мянга мянган хүн цуглаж, эсэргүүцлээ илэрхийлж байна.

Рио де Жанэйро, Сан Паулу, Сальвадор, Куритиба, Бразилиа зэрэг томоохон хотуудад болж байгаа эсэргүүцлийн жагсаалд тайван уур амьсгал зонхилж байгаа юм.

Бразил даяар нийт 100,000 хүн энэхүү жагсаалд оролцож, засгийн газрын дэмий зардал гаргаж байгаад дургүйцлээ илэрхийлж байна.

Ирэх жилийн Дэлхийн аваргад зориулж Бразилийн засгийн газраас асар их хэмжээний хөрөнгө гаргаж байгаа. Тэдний төсөв 2010 оны Өмнөд Африкийн дэлхийн аваргын зохион байгуулсан зардлаас 3 дахин даваад байгаа юм.

Засгийн газраас саяхан метро болон бусад нийтийн тээврийн тасалбарын үнийг нэмсэн нь иргэдийн тэвчээрийг баржээ. Үүнээс өмнө Дэлхийн аваргын зардлын талаархи маргаан гарч байсан боловч ингэж олныг хамарч байгаагүй. Мөн цэнгэлдэхийн засварын ажилд оролцож байгаа ажилчид цалингаа нэмүүлэхээр жагсаал хийж байсан юм.

Иргэд Дэлхийн аваргын зохион байгуулахад гаргаж байгаа энэ их хөрөнгийг эмнэлэ, сургууль зэрэг зүйлсэд зарцуулахыг шаардаж байгаа аж.

том тэмцээн хийгээд дампуурсан улс грекээс эхлээд зөндөө л байна. Фифа тэгж байгаад сонин шүү 16 онд олимп болох улсад хусч л байдаг. эсүүл олимпын хороо нь сонин юмуу.

Re: Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд

PostPosted: Tue Jun 18, 2013 9:11 pm
by forzamilan
ФИФА чинь Сепп Блаттерээс авхуулаад цэвэрлэгч (joke) хүртэл хүмүүс нь завхарсан хүмүүс шд. Бразил иргэдийн бухимдлын нѳгѳѳ хэсэг нь ФИФА Бразилын засгын газрыг бѳѳн зардал овоолж овоолчоод ѳѳрсдѳѳ ашигаа аваад явчихна гэдэгт хардаад байгаа юм байна лэ. Ойлгомжтой.

Re: Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд

PostPosted: Tue Jun 18, 2013 11:46 pm
by kayo
Энэ Солонгосууд азгүй гарууд, сая нутаг дээрээ Иранд хожигдоод дэлхийн аваргад оролцох эрхээс мултардаг байна шдээ, тэнцэхэд л шалгарах газар хожигдоод, 2т ч орж чадалгүй Узбекстанаас 1 бөмбөгний зөрүүтэй хасагдлаа. Азгүй л байна даа, уг нь дан довтолсон доо, энэ Парк энэ тэр нь хаачсын, дан танихгүй гарууд байна

Re: Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд

PostPosted: Wed Jun 19, 2013 12:00 am
by WALCOTT
On 18 June 2013 South Korea qualified for the FIFA 2014 World Cup after finishing as runner-up of the AFC Fourth Round Group B with 13 points from 8 matches

gej bainshdee..erhee avtsiim bishuu?

Re: Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд

PostPosted: Wed Jun 19, 2013 1:04 am
by Eedee
Эрхээ авсан авсан. Узбекүүд харин азгүй байлаа. Өөрсдөө эхэлж гоол алдаад эргүүлж 5-ыг хийж ёстой кино шиг л юм боллоо. Уг нь өөрсдөө нэмж нэгийг эсвэл Солонгос нэг гоал хийгээд Ирантай тэнцсэн бол Узбекистан 2-оор гарахаар байлаа.

Re: Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд

PostPosted: Wed Jun 19, 2013 9:00 am
by *R9*
Узбекууд чинь одоо Jordan-тай тоглох юм байна.

Ази чинь 4.5 эрхтэй. Дээрх 2-ын хожсон нь Далайн орон юм уу? нөгөө тивүүдийн хагас эрхтэй багтай тоглох байх.

Re: Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд

PostPosted: Wed Jun 19, 2013 10:10 am
by Takanohana_Nowitzki
Өмнөд Америкийн 5-р гарсантай үзэх байхаа. тэхээр бараг авралгүй байх. сая уг нь кино хийх шахсан бшд.

Re: Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд

PostPosted: Sat Jun 22, 2013 2:42 pm
by hosko
Иранд хусуулдаг өдөр энд Солонгосчууд их сандарсан ш дээ... ккк

Re: Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд

PostPosted: Mon Jun 24, 2013 10:02 pm
by Bulga
Image 1970 classic

Re: Бразил 2014 - Урьдчилсан тоглолтууд

PostPosted: Thu Jun 27, 2013 2:51 pm
by Өсөхбаяр
70 74 оны бөмбөгнүүд бол класс байжээ..