Page 10 of 31

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2021-2022 :::Lorem Ipsum:::

PostPosted: Sun Nov 21, 2021 12:54 am
by Mojul
Fred айлын баагийгийн өмсгөл гуйцан явж байдаг буян юм

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2021-2022 :::Lorem Ipsum:::

PostPosted: Sun Nov 21, 2021 12:54 am
by Devil 7
Оле сая фэнүүдрүү баяртай гээд гараа даллаад байснуу гүү юу

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2021-2022 :::Lorem Ipsum:::

PostPosted: Sun Nov 21, 2021 10:16 am
by Өсөхбаяр
нэгийг хийгээд овоо барихнуу гэтэл магуэр улаараад утгаа алджээ дээ.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2021-2022 :::Lorem Ipsum:::

PostPosted: Sun Nov 21, 2021 11:35 am
by Mojul
Данхаа нээрээ өөрөө тууж яваад бөмбөгөө алдаж улаан авч байгаам мундаг шд хаха

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2021-2022 :::Lorem Ipsum:::

PostPosted: Sun Nov 21, 2021 7:41 pm
by Boldono
Заза Оле маань явчихсан уу. Хэн ирэх гээд байна.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2021-2022 :::Lorem Ipsum:::

PostPosted: Mon Nov 22, 2021 1:55 am
by Mojul
Клуб Олэ хоорондын харилцаа сайн байсан болохоор манай хүн үдэлтийн ярилцлагаа хийгээд явлаа. #класс


Ирэхэд байсан түвшин одоогийн түвшин 2т зөрүү байгаа байгаа. Одоо дараагийн хүн маань харин зөв чиглүүлээд систэмтэй өөрийн гэсэн арга барилтай хүн байгаасай.
Олигтой сонголтгүй бол Каррик улирал дуусгаж мэдэх л юм байна хэр байхын байгаам. Харж байя шинэ уур амьсгал хожил авч ирдэг шдээ.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2021-2022 :::Lorem Ipsum:::

PostPosted: Mon Nov 22, 2021 9:29 am
by kayo
Рон ирээд болж байсан тоглолт байхгүй болчихвуу даа, Оле Роныг гаргахгүй байж чадахгүй, гаргаад явахгүй байсаар таарах шив. Өнгөрсөн жил бол мундаг л байсан даа.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2021-2022 :::Lorem Ipsum:::

PostPosted: Mon Nov 22, 2021 9:39 am
by Mojul
Манай тоглолт ер нь бол 3сараас хойш унасан гэгдээд байгаа. Үнэний ортой. 4сараас хойш ганцхан клийн шийт хийсэн нь ла лигийн Гранадагийн эсрэг гэсэн стат 10сард харагдаж байсан. Дээрээс нь хувь хүмүүсийн алдаа маш их болсон. Алдаанаас алдсан гоалын стат байвал манайх хамгийн ихийг алдсан л байх ёстой.

Нэмээд Рон ирээд нөлөөлсөн ч байх.
Яг үнэндээ тоглолт гэж систэмтэй юм байхгүй байсоон одоо тэгээд халсан нь зөв шийдвэр байгаасай.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2021-2022 :::Lorem Ipsum:::

PostPosted: Mon Nov 22, 2021 11:30 am
by Цоомоо
Роныг буруутгах нь утгагүй байх оо.
Их л амархан гоол алдаж байгаа харагддаг.
Харин ч чадлаараа олон хожил авчирсан, СЛ-д бол Рон байгаагүй бол мултарчихсан л байгаа.
Дан клач гоолууд хийсэн.
Балансжуулах хагас хамгаалагч нар тааруу байсан уу мэдэхгүй.
Хагасуудыг нь харахаар ворлд класс л нөхөд байх шиг.
Яахав яг өөрийн систем, арга барил нь дутсан байх аа Олегийн.
ПЛ ер нь дан мундаг коач нар байна шүү.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2021-2022 :::Lorem Ipsum:::

PostPosted: Mon Nov 22, 2021 2:14 pm
by meesh
Руни: Өрсөлдөгчдөө бөмбөг дамжуулчихаад бусдыгаа зандраад, гараа савлаад байх юм....

Английн “Манчестер Юнайтед” Оле Гуннар Сульшерийг халсан тухай мэдээг дагаад түүнийг хэн орлож болох тухай яриа өрнөсөн. Олон нэр яригдаж байгаа дотор Уэйн Рунигийнх ч үзэгдсэн.
Уэйн Рунигийн “Дерби Каунти” өчигдөр Чемпионшип лигийн тэргүүлэгчдийн нэг “Борнмут”-ыг талбайдаа хүлээн авч, 1:2-оор хожигдож яваад 3:2-оор хожсноор -3 оноогоо тэглэж чадсан. Энэ тоглолтын дараагаар Рунигээс Сульшерийг халсан болон өөрийг нь “Улаан чөтгөрүүд”-ийн дасгалжуулагч болох магадлалтай эсэх талаар асуухад ийн өгүүлсэн байна.
“Дасгалжуулагч халагдана гэдэг үргэлж гуниг төрүүлдэг. Ялангуяа хамтдаа тоглож явсан найз маань халагдвал бүр ч гунигтай санагдана. Би Оле-гийн өмнөөс харамсаж байна. Харин миний тухайд бол би энэ клубдээ үнэнч. Намайг яв гэхгүй бол явахгүй.
Би “Дерби Каунти”-гийн дасгалжуулагч. Энэ ажлаа махран хийж, амжилтад хүрэхийн төлөө ажиллана.
“Юнайтед”-ын тоглолтыг үзсэн. Сэтгэл санаа тавгүй л болж байна лээ. Тийм ээ, дасгалжуулагч гарааны бүрэлдэхүүн болон тактикийг сонгодог. Гэвч зарим хөлбөмбөгчдийн хэрхэн тоглож буйг харахаар эгдүүцэл төрөх шиг болсон.
Зарим хөлбөмбөгчид өрсөлдөгчдөө бөмбөг дамжуулчихаад өөрсдийнхнийгөө зандарч, гараа савлаад байх юм. Тэд алдаан дээр өөрийгөө биш бусдыгаа буруутгаж байгаа нь харагдсан. Ийм байж болохгүй ээ. Хэрвээ манай багийн хөлбөмбөгчид ингэсэн бол би сургаад өгнө.
Дэлхийн хамгийн том клубүүдийн нэгд тоглож байж ийм байж болохгүй. Ийм багийн төлөө тоглоно гэдэг тэдний хувьд аз завшаан шүү дээ. Миний бодлоор бол энэ багт хөлбөмбөгчид нь сайн тоглох ёстой. Би тэднийг Премьер лигт түрүүл, Аваргуудын лигийн аварга бол гэхгүй. Гэхдээ ядаж үүнээсээ илүү хичээж тоглох ёстой” хэмээн Руни өгүүлжээ.

Р.Гэгээ

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2021-2022 :::Lorem Ipsum:::

PostPosted: Mon Nov 22, 2021 2:15 pm
by meesh
Рүүүүүнийй ирэх юм биш бээз, ямар ч байсан ирэх л юм байна, цаг хугацааны асуудал биш үү?

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2021-2022 :::Lorem Ipsum:::

PostPosted: Tue Nov 23, 2021 10:06 am
by Цогоо
Каррик хөөрхий гал унтраагчийн ажилд тохогдчихсон байгаа юм байна. Эмэриг халагдсаны дараа Фрэдрик Юнбэрг гүлдийгээд сууж байсан шиг л. Ямар ч байсан манайтай тоглох хүртэл хүн томилогдохгүй нь бололтой. Угаасаа ирэх зун хүртэл үүрэг гүйцэтгэгч томилох юм гэсэн. Сайн дураараа 6 сар биеэ зовоох хүн ирэх ч юм уу дөө.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2021-2022 :::Lorem Ipsum:::

PostPosted: Tue Nov 23, 2021 10:30 am
by kayo
Зидан уг нь фрий байгаа даа, дардаг л газар. Гэм нь англи хэл байхгүй, английн лийгт тоглож үзээгүй гэдэг юм гарах байх, гэхдээ ч МЮ-н ихэнх тоглогч нь испани, франц хэлтэнгүүт байна, яг ярихдаа тулвал Зидан англиар ч гайгүй ярьчих байлгүй.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2021-2022 :::Lorem Ipsum:::

PostPosted: Tue Nov 23, 2021 11:13 am
by Цогоо
Сонирхохгүй байгаа юм гэнэ билээ. Санаа нь бол одоо ажилтай байгаа, зунаас сулрах гайгүй шиг менежер л хүсээд байгаа юм байх өө. Почки энэ тэр ч юм уу.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2021-2022 :::Lorem Ipsum:::

PostPosted: Tue Nov 23, 2021 11:18 am
by kayo
Почки гээд байхын, саяхан ПСЖ-д очсон хүн биздээ, яаж авах гээд байгаан бол, гэрээ нь дуусаж байгаамуу, эсвэл зун халагдах нь тодорхой гээд байна уу ккк.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2021-2022 :::Lorem Ipsum:::

PostPosted: Tue Nov 23, 2021 11:35 am
by Mojul
Хүн олдогүй баларвал Каррик улирал дуусгаж мэдэхээр л байна.маргааш чл чухал тоглолттой

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2021-2022 :::Lorem Ipsum:::

PostPosted: Tue Nov 23, 2021 12:37 pm
by amka13
kayo wrote:Почки гээд байхын, саяхан ПСЖ-д очсон хүн биздээ, яаж авах гээд байгаан бол, гэрээ нь дуусаж байгаамуу, эсвэл зун халагдах нь тодорхой гээд байна уу ккк.
Ger byl n Londond uuruu zocid buudald bgaa gseen, Paris taalagdaxgui bolj exleed bgaa yumuudaa…


Sent from my iPhone using Tapatalk

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2021-2022 :::Lorem Ipsum:::

PostPosted: Tue Nov 23, 2021 1:15 pm
by El Payaso
CLд мулт явбал тэгээд хусагдах нь ойлгомжтой биз кк.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2021-2022 :::Lorem Ipsum:::

PostPosted: Tue Nov 23, 2021 1:16 pm
by bayarbat
Оле -д баярлалаа байхгүй, Баяртай.

Олегийн довтлох тактик миний толгойд хар зурагаараа бол "Айлаас Фред бөмбөг тасалж хажуудах дамжуулж чаддагтаа өгнө, бөмбөг жоохон эзэмшиж байгаад айлыг шахах үед нь Брунод өгч Бруно Рашфорд руу уралдуулж дамжуулуулаад Раш нь өөрөө цохих юмуу төвийн довтлогч руугаа өгөх".
Гол баатар Раш нь 2 жил гаруй хугацааны мөрний зовиураа эмчлүүлэх болон хөлний гэмтэл авахаас өмнө дажгүй л ажлаад байв.

Гол дүр байхгүй болчингуут асуудлууд ар араасаа л гараад ирсэн, Раш -г орлуулах гэж Грийвүүдээр жоол үзэв нөгөөх нь цохилт л сайтайгаас хууралт, дамжуулалт болон дээгүүр ирсэн бөмбөг авахдаа муу болхоор бүрэн оролж чадаагүй. Тактикаа сольж хөндлөн дамжуулалтаа ихэсгэх гээд Жигүүрийн хамгаалагчидаа урагшлуулхаар нөгөө 2 нь буцах дээрээ дандаа алдаа гаргаж хойно байнга хүнд байдал үүснэ. Төвийн хэд нь бүгд том том дутагдалтай Погба - Залхуу, Матич - Гүйлтгүй, Фред , МкТом 2 - хурдан, бүтээлч сэтгэлгээгүй . Багийн ахлагч гэж нэг унхиагүй бүтэлгүй нөхөр, Англи биш байсан бол аль хэдийн кареергүй болсон байгаа.

Энэ олон хогийн тоглолтууд дундуур Кавани, Рон ны хувийн ур чадвараараа хийсэн хожлын гоолууд сэтгэл баясгалаа.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2021-2022 :::Lorem Ipsum:::

PostPosted: Tue Nov 23, 2021 2:03 pm
by Boldono
Тен Хаг ирвэл гоё тоглуулна. Даанч одоо юмаа хаяад ирэхгүй л дээ.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2021-2022 :::Lorem Ipsum:::

PostPosted: Tue Nov 23, 2021 2:09 pm
by Boldono
Одоо Де Хеад баяртай гэж хэлэх болсоон. Ирсэн бүх хамгаалагч муулуулж дууслаа.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2021-2022 :::Lorem Ipsum:::

PostPosted: Tue Nov 23, 2021 3:10 pm
by Chin-T-Mac
Данх улаан авсанд Самж буруугүй шүү... Байлгах саналтай байна...

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2021-2022 :::Lorem Ipsum:::

PostPosted: Tue Nov 23, 2021 6:42 pm
by El Payaso
Гэснээс эднийтэй холбоотой нэг гэгээтэй мэдээ гэвэл экс хаалгач, манай Ромеро Венецэд очоод лааж байна. Ганц хожоод байсан багт гараанд гарч 6 тоглохдоо 3 клийн шийт хийж, 3 хожиж, нийт 29 сэйв хийсэн гэнэ.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2021-2022 :::Lorem Ipsum:::

PostPosted: Wed Nov 24, 2021 5:08 am
by LeBe
фан дэ бээк бүр хамаг сүр сүлд нь үхчихжээ. 10 дээр тоглочоод эхний үед бөмбөгөнд 21хэн удаа хүрсэн нь багт Дэгээгийн өмнө орох үзүүлэлт байна. Бруно орж ирээд тоглолтын хэмнэл 200 хувь эргэлээ шүү. Ж.Санчо дортмундад бужигнуулдаг байсан үе Бруно орж ирээд хальт харагдав. Ингээд тоглолтоо сэргээгээсэй билээ. Ямар ч байсан АЛ хэсгээсээ гарахаар боллоо.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2021-2022 :::Lorem Ipsum:::

PostPosted: Wed Nov 24, 2021 9:40 am
by Mojul
Цаана чинь барсаг булшилсан валвэрдэ улирал дуустал ирэх яриа явж байна шүү ккк