Зарлал

Анх орж буй хүмүүс заавал орно уу.

Moderator: rednasca

Зарлал

Postby Nomer 10 » Fri Apr 15, 2016 12:33 pm

Ийм топик 11 жил болоход байдаггүй байж кк. Энд хүмүүс форумтай холбоотой зараа тавиад яваарай. Арилжаа наймаа, бизнес хамтрах, орон сууц гэх мэт зар биш шүү хэхэ.

1. Хөлбөмбөгийн лиг 5-р сарын 8-нд эхэлнэ. Баг болгоны ахлагч нар идэвх гаргаад хүмүүсээ сайн оролцуулаарай. Би Юнайтедын хүмүүстээ хэлчихлээ, дахиад ч хэлнэ.
2. Өнгөрсөн жил шилдэг тоглогчоор Базука шалгарч, би Барсагийн жерсигээр шагнасан. Энэ жилээс үүнийгээ уламжлал болгохоор шийдлээ. Тэмцээний шилдэг тоглогч Номер 10 админы нэрэмжит жерсиг жил бүр хүртэж байна. Реалистаас өөрөө очиж жерсигээ сонгож авна, тооцоог нь би шилжүүлнэ.
3. Шинэ жилээр МССХолбооны ерөнхийлөгч Сато ах энэ жилийн нэг тэмцээнийг ивээн тэтгэхээр амласан. Хамгийн олон хүн ордог энэ тэмцээнд энэ амлалтыг нь одоо авий, жоорлоод байсан юм. Өөрөөс нь саналыг нь сонсоё. Уух юм энэ тэрээр спонсорлох нуу, эсвэл шагнал дээр оролцох юм уу, өөрөөс нь асууя.
4. Сагсны фантази лигүүд эхлэх гэж байгаам бна. Оролцоод яваарай.
5. Хог түүх өдөрлөгийг Шинода маань санаачилсан. Энийг дэмжээд ажил хэрэг болгоод явий. Лиг эхлэхээс өмнө нэг бүтэн сайн өдөр бөөндөө сайхан агаарт гарангаа нэг газрыг цэвэрлэе. Жаахан зайдуу бол харин тэр хогийн сав энэ тэр тавиад хэрэггүй байх, гарууд шууд ачаад явчдийм билээ, үнэн ядаргаатай.
6. Бөхийн фантазидаа нөхөж бүртгүүлээд оролцоод яваарай. Наадмаар шинэ фантази эхлэх ч одооноос цуглуулж байгаа оноо чинь хэрэгтэй юм бна. Би сая анх удаагаа бүртгүүлээд оролцсон, бас сонирхолтой юм бна. Нэг нууц задлахад Yes man маань энэ талаар нэг юм хийгээд байгаа, сайт энэ тэр нь бэлэн болчихвол энэ фантазиг өргөжүүлээд явна, гэхдээ фантазид ордог хүмүүстээ хуучин цолыг нь өгөөд явна гэж байгаа тул одооноос оноо цуглуулж байхад гэмгүй.
7. Дортмундын фэн клуб байгуулах талаар хүмүүстэй ярилцсан. Анхнаас нь хамрагдаад явах хүмүүс хандаарай. Анхдагч болно гэдэг үргэлж сайхан байдаг. Өчигдөр хэдий бариулсан ч гоё тоглолттой баг гэдэг нь харагдаа биз дээ. МИАТ-тай харьцаад спонсоршип хийлгээд явах боломж байгаа. Байерны 2 нөхөр лав Аллианцад очцон тууж явна лээ. Яагаад тийм байж болохгүй гэж. Яваандаа тийм боломж гарах ч юм бил үү.
8. Аваргуудын лигийн финалыг бөөндөө үзэцгээе. Хагас сайн өдөр таарч байгаа. Бас бүтэн сайны өглөө НБА плэй офф бөөндөө үзэх ажлыг тухай тухайн үед нь хэн нэг нь ЗБ хийгээд бусад нь дэмжээд явий. Зидогийн ресторан прожектороо зоосон уу. Зоосон бол бөөндөө үзэж байя, Зидо харин форумынхандаа бага зэрэг хөнгөлөлт үзүүлж байвал найс. Гэхдээ мэдээж ашгийн төлөө газрыг бодолцож үзэлгүй яах вэ.
9. Зарим хүн хаврын салхидалт гэж ярьж байгаа. Миний хувьд энийг хэсэг хойш тавий гэж бодож байна. Тэгээд ч тэнгэр газар эргээд муухайрчлаа. Дараадаа ярилцан байж болцгооё
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Зарлал

Postby TGNT » Wed Apr 21, 2021 1:25 am

Спортын цонхын discord сервер нээгдсэн байгаа шүү.

https://discord.gg/pZz4hqda
dafterpunker
User avatar
TGNT
 
Posts: 1885
Joined: Fri Jun 10, 2011 11:42 am


Return to Зарлал мэдээлэл

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests