5 жилийн өндөрлөгөөс харахад !

Анх орж буй хүмүүс заавал орно уу.

Moderator: rednasca

Re: 6 жилийн өндөрлөгөөс харахад

Postby suldees » Fri Nov 04, 2011 11:39 am

сайхан найзууд болсон хүмүүс зөндөөл байна баярлаж явдагаа Цонхдоо
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7227
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: 6 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Хашка » Fri Nov 04, 2011 11:39 am

Шуучка шинхэнэ шаатшин байнавшд

Мэнд шөө
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: 6 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Khosoo » Fri Nov 04, 2011 11:40 am

12 сарын 1-нд 6 жилийн ой.

Энэ жил нээрэнгээсээ ямар нэгэн юм хийх үү? Өнгөрсөн жил хийнэ хийнэ гээд чадаагүй :(
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: 6 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Могжоохон » Fri Nov 04, 2011 11:50 am

11 сарын 29нд Цонхчин болсоны минь 1 жилийн ой болно хэхэхэ... 12 сарын 1нд нэг мөсөн ах нартайгаа тэмдэглэнээ :ногоон:
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: 6 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Хашка » Fri Nov 04, 2011 11:52 am

Пөөх жилийн дотор 2300 гаруй бичлэг :aain:
Чуугийгийн шийрийг хатаах нь дээ
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: 6 жилийн өндөрлөгөөс харахад

Postby pein_akatsuki » Fri Nov 04, 2011 11:54 am

наадах чинь 2 сарийн өмнө 1600 хавьцаа байсийшд :ногоон:
pein_akatsuki
RED FAN
RED FAN
 
Posts: 2887
Joined: Sat Aug 07, 2010 1:51 pm

Re: 6 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Могжоохон » Fri Nov 04, 2011 11:57 am

Ойрд харин засарчаад байгаа шүү :ногоон:
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: 6 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Hero.Lio » Fri Nov 04, 2011 12:05 pm

Цонхынхондоо баярын мэнд хүргэе ээ

Хосоогийн ямар нэг юм хийх ямар нь мэдэгдэхгүй байгаа санааг дэмжиж байна. Үгүй ядаж бөөндөө цуглаад бялуу хуваая
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: 6 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Lenin » Fri Nov 04, 2011 12:37 pm

1нд хийнэ гэдэг дэмий санаа шүү. Сархадгүй найр наадам гэж юу байхав.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: 6 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Bibby » Fri Nov 04, 2011 12:39 pm

2нд хийчэе. Баасан гараг юм бна.
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: 6 жилийн өндөрлөгөөс харахад

Postby richie_d4 » Fri Nov 04, 2011 12:46 pm

6-н жилийн мэнд хүргэе. 4 жилд нь цонхтойгоо цуг байжээ. Тэмдэглэлт явдал болуул анх удаагаа очиж уулзнаа.
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2333
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: 6 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Аагий » Fri Nov 04, 2011 1:03 pm

Спорт форум баяраа архигүй хийсэн нь дээр шд ээ :ногоон:
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: 6 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Nova » Fri Nov 04, 2011 1:07 pm

Тийшд..
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6384
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: 6 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Suugii » Fri Nov 04, 2011 1:17 pm

5 жил 5 сарын хугацаанд 2 ч удаа асуудалтай "бандуулчаад" байгаам даа...

Ойгоо угтаад зохион байгуулалтын асуудалаа шийдчүүл тэгээд бас нэг амжилт шд...
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: 6 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Lenin » Fri Nov 04, 2011 1:18 pm

Аагий wrote:Спорт форум баяраа архигүй хийсэн нь дээр шд ээ :ногоон:

тэгтлээ чангарч Виски Конъяк уухгүйэ. Архиа л ууя
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: 6 жилийн өндөрлөгөөс харахад

Postby madrid@spurs » Fri Nov 04, 2011 1:19 pm

2006 оноос эхлээд уншдаг байлаа хэд хэдэн нэр аваад 10 аас дээш бичлэг хийлгүй замруулсандаа хөөрхий...идэвхижилтийн үе нь НБА плеиоффын үед таараал зун намартаа хөдөө гадаа ажил төрөл гээл нөгөө сүрхий нэрээ заримдаа нууц үгээ мартаж орхинодоо..09 оноос байнгын гишүүн болсоон одоо бол хөдөө гадаа явсанч хэрэг болгож заавал нэт орж форумаа уншаастай зарим хүмүүсийн бичлэгийг хүлээдэг болсон шүү...Эрхэм хүндэт Админууд , Модууд , Цонхийн Андууддаа баярын мэнд хүргий :birthday
GO GO SAN ANTONIO SPURS and REAL MADRID
User avatar
madrid@spurs
SAS fan
 
Posts: 1408
Joined: Thu Oct 08, 2009 12:36 am
Location: Ulaanbaatar

Re: 6 жилийн өндөрлөгөөс харахад

Postby *R9* » Fri Nov 11, 2011 12:19 pm

Lenin wrote:
Аагий wrote:Спорт форум баяраа архигүй хийсэн нь дээр шд ээ :ногоон:

тэгтлээ чангарч Виски Конъяк уухгүйэ. Архиа л ууя


Дэмжиж байна.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: 6 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Funky » Fri Nov 11, 2011 4:48 pm

3.5 жил хамт хамт байж
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: 6 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Bibby » Fri Nov 11, 2011 5:33 pm

Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: 6 жилийн өндөрлөгөөс харахад

Postby ТОНИ » Fri Nov 11, 2011 5:56 pm

Bibby wrote:Мэнд!


Хэдэн ч мин маусаа сэгсрэв :ногоон:
Image
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: 6 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Могжоохон » Fri Nov 11, 2011 6:00 pm

Сүүлдээ залхуураад больцон шт ийм юм байсымуу хэхэ
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: 6 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Logger » Fri Dec 16, 2011 10:25 am

06 оноос хойш ерөнхийдөө уншсаар байгаа л таарлаа.
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Re: 6 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Gooner » Tue Dec 20, 2011 5:02 pm

Аан
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: 6 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Г.Баяраа » Mon Apr 09, 2012 12:06 am

7 жил өнгөрчээ гэж
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: 6 жилийн өндөрлөгөөс харахад

Postby DeFeU » Sat Apr 21, 2012 6:11 pm

Nomer 10 wrote:Аагийгийн нээсэн сэдэвт бичих гэсэн чинь сүүлдээ баахан маазраан болоод дээрээс нь энэ сэдэвт бичигдэх юмнууд нь агуулгаараа арай өөр байх болов уу гэж бодоод шинээр сэдэв нээлээ. Хүн болгон дурсамжаа оруулбал сонин байх болно шүү. Оруулахыг бараг шаардаж байна хэхэ.

Зиак тэгэхээр ийм байна аа. Асуултад Дартс нэрээр спорт форумын мод нь болоод давгүй ажиллаж байв аа гэж. Тэгээд Чукча Себа 2-той онлайн найзууд болж 3-уулаа яахүүгаар холбогдоод монголын спортод ямар нэгэн юм хийхсэн гэж яриад л. Тэгээд олигтой бүтээсэн юмгүй өдөр хоногийг элээж байтал Чукча нэг өдөр Монголд нэг хүүхэд сэтгүүл гаргах гэж байгаа гэнэ. Тэгээд асуултаас Себа бид 2-т зурвас илгээжээ, бид 2 чамайг татаж оролцуул гэж зөвлөлөө гэж хэллээ, яг л нөгөө бид нарын яриад байгаа юм шиг байна даа гэдийм байна. Ок гэж байтал маргааш нөгөөдрөөс нь Хосоо гэдэг хүү мэссэнжерээр орж ирээд танилцав. Санаа бодлыг нь ойлголоо, дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэгээд явж байтал сэтгүүлийн анхны дугаар ч гарав. Эхний хэдэн дугаарт нь хөлбөмбөгийн лигүүдийн ялгааны тухай, хөлбөмбөгийн шүүгчид, хөлбөмбөгийн фэнүүд гээд цуврал нийтлэл бичсэн хэдий ч гар дээрээ барьж үзээгүй л явж байлаа. Хажуугаар нь асуултад байнга юм бичээд л. Тэнд вип гишүүдийн нэг өрөө байх. Нэг өдөр тоглоомоор нэг админыг нь хуцдаг дух вэ гэж хэлснээс л бүх юм эхэлсэн дээ. Хэн билээ нэг охин тоглоомоор тэнд байгаа бүх хүнийг тэгж дандаа хэлдэг, тэр нь тэгээд бараг брэнд болсон хэллэг болоод байлаа. Мань хүн ч эмзэглээд намайг өрөөнөөсөө гаргаад хаячлаа, спорт модноос ч буулгалаа. Би ч шар хөдлөөд мөчөөгөө өгсөнгүй. Одоо бодоход хэн хэн нь залуу насны хор шараар хөнгөн хандсан юм шиг байгаа юм. Сүүлд Чикагогийн шинэ жилээр нүүр тулж уулзах боломж олдсон ч нөхөр зураг аваад огт завгүй тэгээд бас хамт очсон ах эгч 2 яараад танилцаж чадаагүй. Хожмоо мэдэхэд миний нэгэн сайн найзын эхнэрийн 10 жилийн ангийн хүүхэд юм билээ.

За тэгээд энэ хэрэг ер нь өөрөө нэг юм ажиллуулахад яагаад болохгүй гэж хэмээн бодогдоход хүргэсэн гэж болно. Тухайн үед асуултад Дартсыг буцаагаад мод болго гээд МрС сэдэв нээгээд тэр нь ёстой урьд хожид байгаагүйгээр буцалсан сэдэв болж байвш хэхэ. Би яг 3 жилийн ойн босгон дээрээ асуултаас гарч байлаа. Энэ хооронд олон найзтай болсон байлаа. Намайг гарсны дараа Мата/одоо энэ Мэндээ/ бас бөөн юм болоод асуултыг орхингуут дагаад баахан нөхөр гараад Цогоогийн дурлал форум руу нүүгээд нэгэн намрыг үдэж байлаа.

Нэг өдөр нэт ухаад явж байтал Германы нэг интернет провидер 5 жилийн ойгоо зарлаад sale зарлаж байхтай таараад юу ч болсон нэг домэйн нэр аваадахав. Тухайн үед чинь хэдий Германд ч гэсэн сервер энэ тэр чамгүй үнэтэй, service энэ тэр ч бас тийм сайн биш. Хосоотой өмнө нь бодол санаагаа хуваалцсан байсан болохоор ярьснаараа спорт-цонх.нет гэсэн домэйн авлаа. Тэгээд форум яаж хийдэг талаар phpbb ухаад эхлэв. Ямар ч байсан инсталл хийлээ. Тэгээд баахан мод энэ тэр судлаад л нөгөөхтэйгээ ухнатаад сар шахам болов. Өмнө нь ийм юмтай таарч яваагүй болохоор асуудал их хүнд байв. Зэргэлдээ хотод орших Сүхээ гэдэг ахыг форумдаа оруулж байгаад нэлээн юм заалгалаа. Одоо боллоо гэнгүүтээ шууд форумаа шууд нэтэд ил болгов. Хосоод сагсны сабфорумыг нээ гэчихээд бусдыг нь тайлбар энэ тэрийг нь бичээд орууллаа. Маргааш нь харахад сагс бас бэлэн болсон байв. За тэгээд анхны морилогч нь Бибби байлаа. Хосоо сайн найздаа хамгийн түрүүн дуулгасан бололтой. Хосоод 2-уулаа ижилсий би хөлбөмбөгийн Пеле, Марадона болий чи сагсны Жордан бол гээд нэрээ Номер 23 болгохыг зөвлөв. Мань хүн яах вэ давхар байжийг гээд шинээр ник нээлээ. За дараагийн энка цска/би одоо л кириллээр бичсэн чинь цска фэн юм байна гэж анзаарлаа хэхэ, өмнө нь тсска гэж уншдаг байж/ 2-ийг одоо ёстой огт санадгүй ээ. Ямар ч байсан асуултын манай хэд биш болохоор сандгүй. Биббигийн дараагийн сайн таньдаг хүн орж ирсэн нь Японд байдаг Ёкозүна болов. Надад нэг л том гүзээтэй нөхөр төсөөлөгдөөд л хэхэ. Сүүлд мэдэхнээ МSC-д ирээд алга болчихсон.

За харин албан ёсны нээлтийн өдөр буюу ДОХ-той тэмцэх өдөр манайхан ёстой цувж гарлаа даа. 21Grams, Cornerback, chukcha2002, Seikoni/Харанхуй ангалыг уншаад биширч байсан ном болохоор их тод санагдаж байлаа/ гээд л. Тэр 14-р жагсаалтад байгаа selapr бол би өөрөө бөлгөө. Энгийн гишүүнээр ник үүсгээд баахан юм тэстелж байсан юм. Ухаандаа заримдаа энэ никээр заримдаа бичиж байя гэсэн санаатай, никний утга нь Сери А+Ла лиг+Премиер лиг гэсний товчлол хаха. За тэгээд энэ өдөр Ганхүүгийн дараа Raul_ag орж ирэв. Ёстой хамгийн хөгжилтэй гишүүн дээ. Раул нэртэй мөртөө Барсагийн фэн хаха. a_odko ч ёстой жэнтльмен залуу даа. Араас нь асуултын эрэлхэг эр Авенго/одоо энэ Аагий/, хөлбөмбөгийн мэдлэг нь мундаг ахиж яваа Мата залуу шил шилээ дараад ороод ирлээ. Энэ бүх жагсаалтыг би одоо тэр жагсаалтнаас хараад хэлж байгаа ч эхний хэдэн өдөр 5 минут тутамд хэн хэн элсэв гээд refresh хийж байлаа. GoDuke гишүүн сагсанд нугасгүй, Breathe! буюу багийн андаа оо муу Амьсгаа гэж тавлаад л хэхэ. Манай анхны эмэгтэй алтан хараацай Ms.G-г одоо хүн бүр хүндэтгэх хэрэгтэй, угаасаа ч тэгдэг байх. amar2mn гээд Рүүдийн бас нэгэн улаан фэн, Nomer 7/тэр үед ямар никээр орж байлаа/, одоо огт санахгүй хэдэн гишүүнээс гадна Цогоо орж ирлээ. Мань хүн манай дурлал эзгүйрчихлээ гэж тунирхаад л хэхэ. Энэ өдрийг Ливерпүүлийн DeFeU хаалт хийж байж/монголын цагаар/. Энэ нөхөрт би одоо хэр нь тун хүндэтгэлтэй ханддаг юм. Глори хантер биш, түүх ярьж хөлбөмбөгийн замналаа эхлээгүй, угаасаа л Рэдс байсан залуу. Фантазид бид хэд алалцдаг байлаа.

Маргааш өдрийг нь Автсриас теннис сонирхдог Бест буюу Тамир хэмээх 2 дахь эмэгтэй орж ирэхэд тун сайхан санагдаж байсан. Бид 2 асуултад теннис их ярьдаг байв. Мань охин ч манай теннисийг хөл дээр нь босгож өгч байсан шүү. За тэгээд Мик орж ирэхэд нь насаа бодоод хань татаж их таатай санагдаж байлаа. Урьд өдөр нь их хүлээсэнсэн. Postiga-г одоо би санаж байна, их идэвхтэй байдаг байсан. За тэгээд манай Барсагийн загалмайлсан эцэг гэж болох Барсик орж ирлээ дээ. Gray-г одоо сайн санадгүй ээ, Архангел гээд хааш яашдуу аватартай билүү манай багийн хүн байлаа. Араас нь Савиола орж ирлээ. Бас л их гоё бичдэг залуу байлаа. Сүүлд нь урвагчаас болоод Цоомоо болсон доо хэхэ. Актон гэдэг залуу байсныг санаж байна, хонорыг сандгүй. Манай МрС их л хожуу морилж байна даа. Сүүлд нь би хэн нэгний бичлэгийг уншаад Трансфер мангас гэсэн цол өгсөн нь ёстой нүдээ олсон доо. Бүх лигийн мэдээг уйгагүй оруулахаас гадна хамаг наймааг хамж бичнэ. Форум хөл дээрээ босоход хамгийн их үүрэг гүйцэтгэсэн гишүүн гэж болно. Олон ч хүн тэр бичлэгүүдийг нь хараад форумд татагдсан даа. Хожим форумын одон гэж гаргавал хамгийн түрүүнд шагнанаа.

Traffic гээд морины нэвтэрхий толийн дараа хүсээд байсан бас нэг хүн арай гэж морилов. Асуултын Said буюу МрБ. Алиа гэж жигтэйхэн. Said гэдгийг англи үг гэж ойгоод байснаас биш сайд болох дуртай байсийм болуу хэхэ. Гэхдээ ямар ч байсан одоо нэг тв-д спортын сайд хийгээд явж байгаа. Надад яагаад ч юм МрС Мик энэ 3 нэг гэрт байдаг хүмүүс шиг их л ойр байдаг санагдаад байсан. 2 залуу нь нэгнээ хийгээд л, хөгшин нь ташуур нэмж хор хутгаад л. Энэ 3-ын бичлэгийг уншихаар үнэн инээдтэй байж билээ.

Kayo-гийн дараа Мерсер гээд манай нэг фэн орж ирэв. Мань хүн тухайн үедээ форумын техник админ байлаа. Юм болохгүй болонгуут хөөе мэр сэр ээ гээд л. С-ээс дутуугүй том үүрэг хийсэн хүн дээ. Universe Челсигийн сэдвийг босгосон хамгийн гол хүн байж магадгүй, үнэхээр чанартай бичлэгүүд хийнэ. Нэг гэм нь багаа арай хэтэрхий хамгаална, гэхдээ энэ нь тухайн үеийн хаа газрын челсикүүдийн нийтлэг зан байсан дөө. Хожмоо форумаас анх хөлбөмбөгийн тэмцээн хийх санаагаа эхэлсэн Старррын дараа Manifesto гээд өөрийгөө тунхагласан нэгэн залуу орж ирлээ. Тухайн үеийн челсикүүдээс ганцаараа ялгардаг байлаа. Ер нь нэг тийм эвийг сахьсан байр суурьтай. Германаас 2 жерси дээр нэрээ бичүүлээд авчруулж байсан, имэрч үзээд л гоёыг нь шагшаад л. Хөөрхий минь өдийд бурхны орондоо нойрсож байгаа. Barca forever-ийн дараа Туркаас Хөлбөмбөгч орж ирлээ. Маш цөөхөн бичлэг хийх ч үнэхээр жинтэй бичлэг хийнэ. Зиданы улаан фэн. Тэрүүхэндээ их шооч. Нийлж байгаад л хүн амьтны бичлэгийг шоолж инээгээд л. Цогоо, 21 грамс бид хэд нэг өдөр конфэрэнцдээд. Баахан л хөлбөмбөг ярилаа, тэгж байгаад Цогоо Газрын гүн рүү ордог тухайгаа яриад л. Нэг мэдсэн 21 грамс алга болчиж. Хөөе чи байнуу гэсэн чинь тэндээс нэг сулхан дуугаар урдаас Та нар чинь өөрсдөө сумо ярихгүй байна шд гэж байна. Хөлбөмбөгч лав татаж унасан байх аа. Мсжр-ээр нууцхан баахан инээлдэв. 5 жилийн дараа 21 грамс хэмээх анхны алтан хараацайгаасаа уучлал гуйя хэхэ. Бельгид цонхын нэр хүндийг үүрч яваа даа. Айверсоны улаан фэн нэгэн залуу орж ирчихээд хүмүүстэй шөргөөцөлдөөд л. Сүүлд түүнийг мэдэх хүмүүсийн яриагаар Алка шиг наанаа тийм шиг хэрнээ цаанаа тун дажгүй залуу байсан гэдэг, харамсалтай нь мөн л цэл залуугаараа хорвоог орхисон.

За тэгээд Испани эр орж ирлээ. Форумын хамгийн том онигоо мань хүнд хамаарах байх. Юу гэхээр дэлхийн аварга болов оо. Раулын аватартай, Испаний фэн. Гэтэл Испани Франц 2 тоглоход манай Зидан, манай Зидан гээд Францыг илт дэмжээд л. Бид нар ч тухайн үед 2 гигантын дуэлд анхаарлаа хандуулаад нэг их анзаараагүй юм. Тэгсэн шоочоороо Хөлбөмбөгч ил гаргаж ирээд тэгээд нэг үхтлээ инээж билээ. Энэний хажууд Раулын аватартай Барсагийн фэн гайгүй юм шиг хаха. Гэхдээ өнөөдөр форумчид Испани эртэй хүндэтгэлтэй харьцвал зүгээр шүү. Маш гоё гоё бичлэг хийдэг байсан, багаасаа үзсэнийх болоод тэр үү хөлбөмбөгийн мэдлэг нь форумчид дундаа дээгүүрт орно. Яахав хүн л болсон хойно ганц нэг алдаа гаргана, тэрийг нь зарим нь ишлээд байдаг харагдсан. Форумын салшгүй нэгэн тулгуур багана даа.

Takanohana_Nowitzki, chinggisiin_tsavchilt гээд 2 сүр никтэй нөхөр шилээ хараад давхиад ирлээ, баахан л инээдэм болж байсан даг. Гитарчин Ленинг би сүүлийн жил хагасаас л анзаарч байна, өмнө нь яагаад тэгж анзаардгүй байсийм бол оо. Никээ солиод танихаа байчихвуу. За тэгээд элссэн эхний арваад хоногийг харахад ийм дурсамж бууж байна. Форумаа нээхдээ нэтээс словарь харж байгаад Welcome~~~Willkommen~~~Accueillir~~~Bienvenido~~~Accogliere гээд сэдвээр нээж байсан сан. Анхны бичлэг маань
За юуны eмнe таныг форумд зочилж буйд баярласнаа илэрхийлье.

Хэдэн сарын eмнeeс Монголд анхны спортын eнгeт сэтгvvл гарч байгаа билээ. Спортын цонх сэтгvvл янз брийн шалтгаанаар тогтcон цагтаа байнга гарч чадахгvй байгаа ч спорт сонирхогчидтойгоо сэтгэл зvрхээрээ vргэлж цугтаа байсаар ирсэн. Гадаадад байдаг хvмvvс маань тэр бvр сэтгvvлийг унших бололцоо байдаггvй байлаа. Эдгээр байдлыг eeрчлeхийн тулд электрон хувилбараар уншигчиддаа сэтгvvлээ хvргэхийг хичээж, vvний урьтал болгон энэхvv форумыг ажиллуулж эхэллээ. Вэбхуудас маань eвлeeс ажилд орох болно. За ингээд та бvгдийг цэвэр спортынхоо форумд зугаалахыг урьж байна. Энэ бол таны форум, тиймээс юу нэмж хиймээр байна,ямар санал хэлмээр байна тэр бvгдийгээ илэн далангvй бичиж vлдээхийг хvсье. Тэгээд хэдvvлээ форумаа eeд нь татаж, илvv сайхан болгох болно оо.

Мэхийн ёсолж хvндэтгэсэн форумын админууд

гэсэн бичлэг байж. Еко залгуулаад jyaa adminuud mini tegeed zutgeed bj dee.... yu ch ugui hen ch ugui endeesee heduulee yum bosgono shuu... гэж ерөөж бичиж байсан нь одоо харахад яг тэрүүгээр нь болж дээ. Тэгээд Чукча, раул аг, Мэндээ гээд бүгд л сайхан энерги шингэсэн бичлэгнүүдээ оруулж байсан нь одоо та бидний нэгэн гэр бүл болсон энэ газрын үндэс суурийг тавьж байжээ. Сая энэ топикийг бүгдийг нь уншлаа, дурсамж сэдрээд юм огшиж байх шиг хэхэ. Манай партизаниууд элсэж оронгуут хэзээний юм шиг дор дороо нэг нэг сэдэв нээгээд л дорхноо тал талаас нь униа хатгачихаж байсан сан. Хажуугаар нь маазралаа яаж мартахав. С, Гүүнер, Мэндээ, Мик 4-ийн дундаа хутгалдсан маазрал энэ хэдийн бичлэг дотор ямар их байгаа бол доо хаха. За дээрээс нь Ганхүү нэмэгдэнэ. Аа бас Аагий Цоомоо 2 байна. Би яаж дутах вэ гэсэн шиг Гүнжээ орж ирнэ. Энэ хэдийн бичлэгнээс чаатыг нь хасвал бичлэг нь 10 дахин багасна даа хихи. Гэхдээ та нартаа баярлаж явдаг шүү. Анх баганыг нь тулаад л бүгд гэрээ барьж эхэлсэн тэр цаг одоо дурсахад үнэхээр гоё сэтгэлд дулаан санагдаж байна даа гэж.

21 грамс, Чукча, Ёко, Испани эр, Сэйкони, Breathe, Бибби, DeFeU, Цогоо, Мерсер, одко, Барсик, кайо гээд л партизануудын маань сэтгэл итгэл өнөөдрийн энэ гэрийг бүтэн унь ханатай болгож өгсөн бүлгээ. Сүүлд орж ирсэн сайхан залуус маань дээвэр туургыг нь тавьж улам ч төгөлдөржүүлж өгсөн. Одоо шинээр орж ирж байгаа гишүүд өрх нь ханзарвал хатгалцаж өгөөд л явж байна. Ямар ч байсан энэ гэртээ одоо бүгд орох дуртай. Муудалцах үедээ муудалцаад, тэврэлдэх үедээ тэврэлдээд муу ч сайн ч 5 жилийг хэдийнэ үджээ.
Форумаа инсталлдсанаас хойш нэг их удалгүй Америк явж ах дүү нар дээрээ зочлов. Хажуугаар нь НБА, НХЛ үзээд Леброны Чикаготой хийсэн тоглолтыг сэтгүүлийн шинэ дугаар дээр бичсэний дараа Хосоо их сэтгэл нь хөдөлсөн байдалтай текст үлдээсэн байж билээ. За тэгээд цаг хугацаа урссаар нэг л мэдэхэд дэлхийн аварга хаяанд ирсэн байлаа. Гайгүй бичдэг хэдэн хүндээ нэг нэг сэдэв өгөөд эхлэлийг нь тасархай тавьж байвш. Урьд хожид хэзээ ч байгаагүй гоё форумдалт болсон доо. Би хувьдаа дотор нь байсан болохоор цаг үргэлж форум руугаа орж тухайн үеийн болж байгаа бүхнийг бичдэг байлаа. Ингэж байхдаа ямар их кайфтай байдаг байснаа одоо ч санаж байна. Аргамаг цолмонод/Бамбууш/ гээд 2 нөхөр болж өгдгүй, улаан жавтий хүртээж байлаа. Христос бас баахан бантан хутгаж байсан хаха. Хөлбөмбөг өндөр хөгжсөн улсад дэлхийн аварга болох үнэхээр тасархай юм билээ, уур амьсгал энэ тэр нэг л өөр. Угаасаа уриа нь ч гэсэн Найзуудындаа зочлох цаг ч билүү тиймэрхүү байсан. Ямар ч болгоомжлолгүй, харсан болгонтойгоо тэврэлдэж бүжиглээд л. Адаг сүүлд нь алдарт Пелетэй уулзаад өндөрлөж байсан сан.
Тэгээд намар нь ирээд форумаараа анх удаа салхинд гарах болов. Албан ёсны анхны уулзалтыг салхидалт гээд нэрлэсэн чинь архидалт гэж байгаа ч юм шиг санагдаад, хүмүүс ч бас тэгж хэлээд л. Гэхдээ одоо энэ үгээрээ бүр хэвшиж дээ хэхэ. Анхны салхидалтад зохиож байгаад лаг зураг даруулсан чинь дараа нь Мэндээ баг алаад хаха. Аймаар усан бороон дунд Мерсер бид 2 хорхог хийгээд. Жаахан хатуу байсан ч их гоё амттай байсан даг. Тэгээд дараа нь хөзөрдсөн чинь Мэндээ Цоомоо 2 гоё гоё царай гаргаад л. Тоггүй тэр үед Брийт бид 2 утасныхаа гэрэл тусгаад тоглож байсан. Дараа нь Сони Эрикссон w800i авч гарлаа гэж ярьж байлаа. Одоо тэгсэн бид 2 бас адилхан утас барих гэж байх шиг хэхэ.

За ингээд анхны гэсэн дурсамж бүхэн маань энэ байлаа. Уг нь аль 12 сарын эхээр бичиж оруулахаар эхэлсэн ч дуусгаж амжихгүй л яваад байв. Өнөөдөр энэ бүхнээ эргээд дурсахад хүний амьдралын нэгээхэн хэсэг ард үлджээ. Бас ч гэж юм юм болсон байна шүү. Энэ хооронд сэтгүүл маань гарахаа больсон ч Хосоо дүүгийн зүтгэлийн үрээр вэбсайт маань улсдаа хамгийн том спортын сайт нэгэнт болжээ. Форум маань ч бузгай өргөжиж хүрээгээ асар их тэлсэн байнаа. Нийт форумчиддаа цаашдынх нь ажилд өндрөөс өндөр амжилт хүсээд форумаа улам сайхан бичлэгүүдээр арвижуулж, цэвэр цэмцгэр форумдаж байхыг хүсье дээ.
Тэгээд хүн бүрээс анхны дурсамжаа оруулахыг эцэст нь хүсье.



Сайхан дурсамж, энийг хааяа даа нэг орж ирж уншиж хуучнаа сэдрээдийн. Одоо хэр нь тэр өдөр өчигдөрхөн л юм шиг, асуултад байхад тусдаа спорт цонх гээд форум гаргажийн, одоо ороод бүртгүүлчих гэж Хосоо хэлжийсан. Яг 2005 оны 12 сарын 1нд :ногоон:

Тэр үеийн Мр.С-ын бичлэгүүдийг ер мартдаггүйн, баахан цэгээр тусгаарлаал янз янзын зурагнуудтай тоглолтуудны тойм :eek:

Фантаси-д алалцдаг байсаан нээрээ хэхэ, дөнгөж сурчаал майр идэвхтэй, дүрэм журмы нь судлаад л, тоглогчдыг нь судлаад л, ямар багийн хэн хэдэн минут тоглож байна, хэн хэн гараанд гаржийн гээл судалж судалж хагас бүтэн сайны орой нь ИПЛ-ын 2,3 тоглолт дарааллаад үзээд суучна даа хаха. Тэгээд 3,4дэхэд нь аваргуудын лиг ээ.

Гэснээс тэр бид хэдийн 2005 оны Аваргуудын лигийн фэнтэси-д дундаж оноогоороо дэлхийд Монгол нэгт орсон доо, тэр талаар тухайн үедээ 5 цагираг сонинд мэдээ болж гарж байсан гэсэн. Тэрийг бүр олж уншихиймсан гэсээр байтал 7 жил өнгөрчиж, хэн нэгэнд арай байгаа юм биш бээз :ногоон: :beer
User avatar
DeFeU
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1545
Joined: Thu Dec 01, 2005 11:02 pm
Location: Anfield

PreviousNext

Return to Зарлал мэдээлэл

Who is online

Users browsing this forum: No registered users and 22 guests