5 жилийн өндөрлөгөөс харахад !

Анх орж буй хүмүүс заавал орно уу.

Moderator: rednasca

5 жилийн өндөрлөгөөс харахад !

Postby Nomer 10 » Sat Dec 25, 2010 10:16 pm

Аагийгийн нээсэн сэдэвт бичих гэсэн чинь сүүлдээ баахан маазраан болоод дээрээс нь энэ сэдэвт бичигдэх юмнууд нь агуулгаараа арай өөр байх болов уу гэж бодоод шинээр сэдэв нээлээ. Хүн болгон дурсамжаа оруулбал сонин байх болно шүү. Оруулахыг бараг шаардаж байна хэхэ.

Зиак тэгэхээр ийм байна аа. Асуултад Дартс нэрээр спорт форумын мод нь болоод давгүй ажиллаж байв аа гэж. Тэгээд Чукча Себа 2-той онлайн найзууд болж 3-уулаа яахүүгаар холбогдоод монголын спортод ямар нэгэн юм хийхсэн гэж яриад л. Тэгээд олигтой бүтээсэн юмгүй өдөр хоногийг элээж байтал Чукча нэг өдөр Монголд нэг хүүхэд сэтгүүл гаргах гэж байгаа гэнэ. Тэгээд асуултаас Себа бид 2-т зурвас илгээжээ, бид 2 чамайг татаж оролцуул гэж зөвлөлөө гэж хэллээ, яг л нөгөө бид нарын яриад байгаа юм шиг байна даа гэдийм байна. Ок гэж байтал маргааш нөгөөдрөөс нь Хосоо гэдэг хүү мэссэнжерээр орж ирээд танилцав. Санаа бодлыг нь ойлголоо, дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэгээд явж байтал сэтгүүлийн анхны дугаар ч гарав. Эхний хэдэн дугаарт нь хөлбөмбөгийн лигүүдийн ялгааны тухай, хөлбөмбөгийн шүүгчид, хөлбөмбөгийн фэнүүд гээд цуврал нийтлэл бичсэн хэдий ч гар дээрээ барьж үзээгүй л явж байлаа. Хажуугаар нь асуултад байнга юм бичээд л. Тэнд вип гишүүдийн нэг өрөө байх. Нэг өдөр тоглоомоор нэг админыг нь хуцдаг дух вэ гэж хэлснээс л бүх юм эхэлсэн дээ. Хэн билээ нэг охин тоглоомоор тэнд байгаа бүх хүнийг тэгж дандаа хэлдэг, тэр нь тэгээд бараг брэнд болсон хэллэг болоод байлаа. Мань хүн ч эмзэглээд намайг өрөөнөөсөө гаргаад хаячлаа, спорт модноос ч буулгалаа. Би ч шар хөдлөөд мөчөөгөө өгсөнгүй. Одоо бодоход хэн хэн нь залуу насны хор шараар хөнгөн хандсан юм шиг байгаа юм. Сүүлд Чикагогийн шинэ жилээр нүүр тулж уулзах боломж олдсон ч нөхөр зураг аваад огт завгүй тэгээд бас хамт очсон ах эгч 2 яараад танилцаж чадаагүй. Хожмоо мэдэхэд миний нэгэн сайн найзын эхнэрийн 10 жилийн ангийн хүүхэд юм билээ.

За тэгээд энэ хэрэг ер нь өөрөө нэг юм ажиллуулахад яагаад болохгүй гэж хэмээн бодогдоход хүргэсэн гэж болно. Тухайн үед асуултад Дартсыг буцаагаад мод болго гээд МрС сэдэв нээгээд тэр нь ёстой урьд хожид байгаагүйгээр буцалсан сэдэв болж байвш хэхэ. Би яг 3 жилийн ойн босгон дээрээ асуултаас гарч байлаа. Энэ хооронд олон найзтай болсон байлаа. Намайг гарсны дараа Мата/одоо энэ Мэндээ/ бас бөөн юм болоод асуултыг орхингуут дагаад баахан нөхөр гараад Цогоогийн дурлал форум руу нүүгээд нэгэн намрыг үдэж байлаа.

Нэг өдөр нэт ухаад явж байтал Германы нэг интернет провидер 5 жилийн ойгоо зарлаад sale зарлаж байхтай таараад юу ч болсон нэг домэйн нэр аваадахав. Тухайн үед чинь хэдий Германд ч гэсэн сервер энэ тэр чамгүй үнэтэй, service энэ тэр ч бас тийм сайн биш. Хосоотой өмнө нь бодол санаагаа хуваалцсан байсан болохоор ярьснаараа спорт-цонх.нет гэсэн домэйн авлаа. Тэгээд форум яаж хийдэг талаар phpbb ухаад эхлэв. Ямар ч байсан инсталл хийлээ. Тэгээд баахан мод энэ тэр судлаад л нөгөөхтэйгээ ухнатаад сар шахам болов. Өмнө нь ийм юмтай таарч яваагүй болохоор асуудал их хүнд байв. Зэргэлдээ хотод орших Сүхээ гэдэг ахыг форумдаа оруулж байгаад нэлээн юм заалгалаа. Одоо боллоо гэнгүүтээ шууд форумаа шууд нэтэд ил болгов. Хосоод сагсны сабфорумыг нээ гэчихээд бусдыг нь тайлбар энэ тэрийг нь бичээд орууллаа. Маргааш нь харахад сагс бас бэлэн болсон байв. За тэгээд анхны морилогч нь Бибби байлаа. Хосоо сайн найздаа хамгийн түрүүн дуулгасан бололтой. Хосоод 2-уулаа ижилсий би хөлбөмбөгийн Пеле, Марадона болий чи сагсны Жордан бол гээд нэрээ Номер 23 болгохыг зөвлөв. Мань хүн яах вэ давхар байжийг гээд шинээр ник нээлээ. За дараагийн энка цска/би одоо л кириллээр бичсэн чинь цска фэн юм байна гэж анзаарлаа хэхэ, өмнө нь тсска гэж уншдаг байж/ 2-ийг одоо ёстой огт санадгүй ээ. Ямар ч байсан асуултын манай хэд биш болохоор сандгүй. Биббигийн дараагийн сайн таньдаг хүн орж ирсэн нь Японд байдаг Ёкозүна болов. Надад нэг л том гүзээтэй нөхөр төсөөлөгдөөд л хэхэ. Сүүлд мэдэхнээ МSC-д ирээд алга болчихсон.

За харин албан ёсны нээлтийн өдөр буюу ДОХ-той тэмцэх өдөр манайхан ёстой цувж гарлаа даа. 21Grams, Cornerback, chukcha2002, Seikoni/Харанхуй ангалыг уншаад биширч байсан ном болохоор их тод санагдаж байлаа/ гээд л. Тэр 14-р жагсаалтад байгаа selapr бол би өөрөө бөлгөө. Энгийн гишүүнээр ник үүсгээд баахан юм тэстелж байсан юм. Ухаандаа заримдаа энэ никээр заримдаа бичиж байя гэсэн санаатай, никний утга нь Сери А+Ла лиг+Премиер лиг гэсний товчлол хаха. За тэгээд энэ өдөр Ганхүүгийн дараа Raul_ag орж ирэв. Ёстой хамгийн хөгжилтэй гишүүн дээ. Раул нэртэй мөртөө Барсагийн фэн хаха. a_odko ч ёстой жэнтльмен залуу даа. Араас нь асуултын эрэлхэг эр Авенго/одоо энэ Аагий/, хөлбөмбөгийн мэдлэг нь мундаг ахиж яваа Мата залуу шил шилээ дараад ороод ирлээ. Энэ бүх жагсаалтыг би одоо тэр жагсаалтнаас хараад хэлж байгаа ч эхний хэдэн өдөр 5 минут тутамд хэн хэн элсэв гээд refresh хийж байлаа. GoDuke гишүүн сагсанд нугасгүй, Breathe! буюу багийн андаа оо муу Амьсгаа гэж тавлаад л хэхэ. Манай анхны эмэгтэй алтан хараацай Ms.G-г одоо хүн бүр хүндэтгэх хэрэгтэй, угаасаа ч тэгдэг байх. amar2mn гээд Рүүдийн бас нэгэн улаан фэн, Nomer 7/тэр үед ямар никээр орж байлаа/, одоо огт санахгүй хэдэн гишүүнээс гадна Цогоо орж ирлээ. Мань хүн манай дурлал эзгүйрчихлээ гэж тунирхаад л хэхэ. Энэ өдрийг Ливерпүүлийн DeFeU хаалт хийж байж/монголын цагаар/. Энэ нөхөрт би одоо хэр нь тун хүндэтгэлтэй ханддаг юм. Глори хантер биш, түүх ярьж хөлбөмбөгийн замналаа эхлээгүй, угаасаа л Рэдс байсан залуу. Фантазид бид хэд алалцдаг байлаа.

Маргааш өдрийг нь Автсриас теннис сонирхдог Бест буюу Тамир хэмээх 2 дахь эмэгтэй орж ирэхэд тун сайхан санагдаж байсан. Бид 2 асуултад теннис их ярьдаг байв. Мань охин ч манай теннисийг хөл дээр нь босгож өгч байсан шүү. За тэгээд Мик орж ирэхэд нь насаа бодоод хань татаж их таатай санагдаж байлаа. Урьд өдөр нь их хүлээсэнсэн. Postiga-г одоо би санаж байна, их идэвхтэй байдаг байсан. За тэгээд манай Барсагийн загалмайлсан эцэг гэж болох Барсик орж ирлээ дээ. Gray-г одоо сайн санадгүй ээ, Архангел гээд хааш яашдуу аватартай билүү манай багийн хүн байлаа. Араас нь Савиола орж ирлээ. Бас л их гоё бичдэг залуу байлаа. Сүүлд нь урвагчаас болоод Цоомоо болсон доо хэхэ. Актон гэдэг залуу байсныг санаж байна, хонорыг сандгүй. Манай МрС их л хожуу морилж байна даа. Сүүлд нь би хэн нэгний бичлэгийг уншаад Трансфер мангас гэсэн цол өгсөн нь ёстой нүдээ олсон доо. Бүх лигийн мэдээг уйгагүй оруулахаас гадна хамаг наймааг хамж бичнэ. Форум хөл дээрээ босоход хамгийн их үүрэг гүйцэтгэсэн гишүүн гэж болно. Олон ч хүн тэр бичлэгүүдийг нь хараад форумд татагдсан даа. Хожим форумын одон гэж гаргавал хамгийн түрүүнд шагнанаа.

Traffic гээд морины нэвтэрхий толийн дараа хүсээд байсан бас нэг хүн арай гэж морилов. Асуултын Said буюу МрБ. Алиа гэж жигтэйхэн. Said гэдгийг англи үг гэж ойгоод байснаас биш сайд болох дуртай байсийм болуу хэхэ. Гэхдээ ямар ч байсан одоо нэг тв-д спортын сайд хийгээд явж байгаа. Надад яагаад ч юм МрС Мик энэ 3 нэг гэрт байдаг хүмүүс шиг их л ойр байдаг санагдаад байсан. 2 залуу нь нэгнээ хийгээд л, хөгшин нь ташуур нэмж хор хутгаад л. Энэ 3-ын бичлэгийг уншихаар үнэн инээдтэй байж билээ.

Kayo-гийн дараа Мерсер гээд манай нэг фэн орж ирэв. Мань хүн тухайн үедээ форумын техник админ байлаа. Юм болохгүй болонгуут хөөе мэр сэр ээ гээд л. С-ээс дутуугүй том үүрэг хийсэн хүн дээ. Universe Челсигийн сэдвийг босгосон хамгийн гол хүн байж магадгүй, үнэхээр чанартай бичлэгүүд хийнэ. Нэг гэм нь багаа арай хэтэрхий хамгаална, гэхдээ энэ нь тухайн үеийн хаа газрын челсикүүдийн нийтлэг зан байсан дөө. Хожмоо форумаас анх хөлбөмбөгийн тэмцээн хийх санаагаа эхэлсэн Старррын дараа Manifesto гээд өөрийгөө тунхагласан нэгэн залуу орж ирлээ. Тухайн үеийн челсикүүдээс ганцаараа ялгардаг байлаа. Ер нь нэг тийм эвийг сахьсан байр суурьтай. Германаас 2 жерси дээр нэрээ бичүүлээд авчруулж байсан, имэрч үзээд л гоёыг нь шагшаад л. Хөөрхий минь өдийд бурхны орондоо нойрсож байгаа. Barca forever-ийн дараа Туркаас Хөлбөмбөгч орж ирлээ. Маш цөөхөн бичлэг хийх ч үнэхээр жинтэй бичлэг хийнэ. Зиданы улаан фэн. Тэрүүхэндээ их шооч. Нийлж байгаад л хүн амьтны бичлэгийг шоолж инээгээд л. Цогоо, 21 грамс бид хэд нэг өдөр конфэрэнцдээд. Баахан л хөлбөмбөг ярилаа, тэгж байгаад Цогоо Газрын гүн рүү ордог тухайгаа яриад л. Нэг мэдсэн 21 грамс алга болчиж. Хөөе чи байнуу гэсэн чинь тэндээс нэг сулхан дуугаар урдаас Та нар чинь өөрсдөө сумо ярихгүй байна шд гэж байна. Хөлбөмбөгч лав татаж унасан байх аа. Мсжр-ээр нууцхан баахан инээлдэв. 5 жилийн дараа 21 грамс хэмээх анхны алтан хараацайгаасаа уучлал гуйя хэхэ. Бельгид цонхын нэр хүндийг үүрч яваа даа. Айверсоны улаан фэн нэгэн залуу орж ирчихээд хүмүүстэй шөргөөцөлдөөд л. Сүүлд түүнийг мэдэх хүмүүсийн яриагаар Алка шиг наанаа тийм шиг хэрнээ цаанаа тун дажгүй залуу байсан гэдэг, харамсалтай нь мөн л цэл залуугаараа хорвоог орхисон.

За тэгээд Испани эр орж ирлээ. Форумын хамгийн том онигоо мань хүнд хамаарах байх. Юу гэхээр дэлхийн аварга болов оо. Раулын аватартай, Испаний фэн. Гэтэл Испани Франц 2 тоглоход манай Зидан, манай Зидан гээд Францыг илт дэмжээд л. Бид нар ч тухайн үед 2 гигантын дуэлд анхаарлаа хандуулаад нэг их анзаараагүй юм. Тэгсэн шоочоороо Хөлбөмбөгч ил гаргаж ирээд тэгээд нэг үхтлээ инээж билээ. Энэний хажууд Раулын аватартай Барсагийн фэн гайгүй юм шиг хаха. Гэхдээ өнөөдөр форумчид Испани эртэй хүндэтгэлтэй харьцвал зүгээр шүү. Маш гоё гоё бичлэг хийдэг байсан, багаасаа үзсэнийх болоод тэр үү хөлбөмбөгийн мэдлэг нь форумчид дундаа дээгүүрт орно. Яахав хүн л болсон хойно ганц нэг алдаа гаргана, тэрийг нь зарим нь ишлээд байдаг харагдсан. Форумын салшгүй нэгэн тулгуур багана даа.

Takanohana_Nowitzki, chinggisiin_tsavchilt гээд 2 сүр никтэй нөхөр шилээ хараад давхиад ирлээ, баахан л инээдэм болж байсан даг. Гитарчин Ленинг би сүүлийн жил хагасаас л анзаарч байна, өмнө нь яагаад тэгж анзаардгүй байсийм бол оо. Никээ солиод танихаа байчихвуу. За тэгээд элссэн эхний арваад хоногийг харахад ийм дурсамж бууж байна. Форумаа нээхдээ нэтээс словарь харж байгаад Welcome~~~Willkommen~~~Accueillir~~~Bienvenido~~~Accogliere гээд сэдвээр нээж байсан сан. Анхны бичлэг маань
За юуны eмнe таныг форумд зочилж буйд баярласнаа илэрхийлье.

Хэдэн сарын eмнeeс Монголд анхны спортын eнгeт сэтгvvл гарч байгаа билээ. Спортын цонх сэтгvvл янз брийн шалтгаанаар тогтcон цагтаа байнга гарч чадахгvй байгаа ч спорт сонирхогчидтойгоо сэтгэл зvрхээрээ vргэлж цугтаа байсаар ирсэн. Гадаадад байдаг хvмvvс маань тэр бvр сэтгvvлийг унших бололцоо байдаггvй байлаа. Эдгээр байдлыг eeрчлeхийн тулд электрон хувилбараар уншигчиддаа сэтгvvлээ хvргэхийг хичээж, vvний урьтал болгон энэхvv форумыг ажиллуулж эхэллээ. Вэбхуудас маань eвлeeс ажилд орох болно. За ингээд та бvгдийг цэвэр спортынхоо форумд зугаалахыг урьж байна. Энэ бол таны форум, тиймээс юу нэмж хиймээр байна,ямар санал хэлмээр байна тэр бvгдийгээ илэн далангvй бичиж vлдээхийг хvсье. Тэгээд хэдvvлээ форумаа eeд нь татаж, илvv сайхан болгох болно оо.

Мэхийн ёсолж хvндэтгэсэн форумын админууд

гэсэн бичлэг байж. Еко залгуулаад jyaa adminuud mini tegeed zutgeed bj dee.... yu ch ugui hen ch ugui endeesee heduulee yum bosgono shuu... гэж ерөөж бичиж байсан нь одоо харахад яг тэрүүгээр нь болж дээ. Тэгээд Чукча, раул аг, Мэндээ гээд бүгд л сайхан энерги шингэсэн бичлэгнүүдээ оруулж байсан нь одоо та бидний нэгэн гэр бүл болсон энэ газрын үндэс суурийг тавьж байжээ. Сая энэ топикийг бүгдийг нь уншлаа, дурсамж сэдрээд юм огшиж байх шиг хэхэ. Манай партизаниууд элсэж оронгуут хэзээний юм шиг дор дороо нэг нэг сэдэв нээгээд л дорхноо тал талаас нь униа хатгачихаж байсан сан. Хажуугаар нь маазралаа яаж мартахав. С, Гүүнер, Мэндээ, Мик 4-ийн дундаа хутгалдсан маазрал энэ хэдийн бичлэг дотор ямар их байгаа бол доо хаха. За дээрээс нь Ганхүү нэмэгдэнэ. Аа бас Аагий Цоомоо 2 байна. Би яаж дутах вэ гэсэн шиг Гүнжээ орж ирнэ. Энэ хэдийн бичлэгнээс чаатыг нь хасвал бичлэг нь 10 дахин багасна даа хихи. Гэхдээ та нартаа баярлаж явдаг шүү. Анх баганыг нь тулаад л бүгд гэрээ барьж эхэлсэн тэр цаг одоо дурсахад үнэхээр гоё сэтгэлд дулаан санагдаж байна даа гэж.

21 грамс, Чукча, Ёко, Испани эр, Сэйкони, Breathe, Бибби, DeFeU, Цогоо, Мерсер, одко, Барсик, кайо гээд л партизануудын маань сэтгэл итгэл өнөөдрийн энэ гэрийг бүтэн унь ханатай болгож өгсөн бүлгээ. Сүүлд орж ирсэн сайхан залуус маань дээвэр туургыг нь тавьж улам ч төгөлдөржүүлж өгсөн. Одоо шинээр орж ирж байгаа гишүүд өрх нь ханзарвал хатгалцаж өгөөд л явж байна. Ямар ч байсан энэ гэртээ одоо бүгд орох дуртай. Муудалцах үедээ муудалцаад, тэврэлдэх үедээ тэврэлдээд муу ч сайн ч 5 жилийг хэдийнэ үджээ.
Форумаа инсталлдсанаас хойш нэг их удалгүй Америк явж ах дүү нар дээрээ зочлов. Хажуугаар нь НБА, НХЛ үзээд Леброны Чикаготой хийсэн тоглолтыг сэтгүүлийн шинэ дугаар дээр бичсэний дараа Хосоо их сэтгэл нь хөдөлсөн байдалтай текст үлдээсэн байж билээ. За тэгээд цаг хугацаа урссаар нэг л мэдэхэд дэлхийн аварга хаяанд ирсэн байлаа. Гайгүй бичдэг хэдэн хүндээ нэг нэг сэдэв өгөөд эхлэлийг нь тасархай тавьж байвш. Урьд хожид хэзээ ч байгаагүй гоё форумдалт болсон доо. Би хувьдаа дотор нь байсан болохоор цаг үргэлж форум руугаа орж тухайн үеийн болж байгаа бүхнийг бичдэг байлаа. Ингэж байхдаа ямар их кайфтай байдаг байснаа одоо ч санаж байна. Аргамаг цолмонод/Бамбууш/ гээд 2 нөхөр болж өгдгүй, улаан жавтий хүртээж байлаа. Христос бас баахан бантан хутгаж байсан хаха. Хөлбөмбөг өндөр хөгжсөн улсад дэлхийн аварга болох үнэхээр тасархай юм билээ, уур амьсгал энэ тэр нэг л өөр. Угаасаа уриа нь ч гэсэн Найзуудындаа зочлох цаг ч билүү тиймэрхүү байсан. Ямар ч болгоомжлолгүй, харсан болгонтойгоо тэврэлдэж бүжиглээд л. Адаг сүүлд нь алдарт Пелетэй уулзаад өндөрлөж байсан сан.
Тэгээд намар нь ирээд форумаараа анх удаа салхинд гарах болов. Албан ёсны анхны уулзалтыг салхидалт гээд нэрлэсэн чинь архидалт гэж байгаа ч юм шиг санагдаад, хүмүүс ч бас тэгж хэлээд л. Гэхдээ одоо энэ үгээрээ бүр хэвшиж дээ хэхэ. Анхны салхидалтад зохиож байгаад лаг зураг даруулсан чинь дараа нь Мэндээ баг алаад хаха. Аймаар усан бороон дунд Мерсер бид 2 хорхог хийгээд. Жаахан хатуу байсан ч их гоё амттай байсан даг. Тэгээд дараа нь хөзөрдсөн чинь Мэндээ Цоомоо 2 гоё гоё царай гаргаад л. Тоггүй тэр үед Брийт бид 2 утасныхаа гэрэл тусгаад тоглож байсан. Дараа нь Сони Эрикссон w800i авч гарлаа гэж ярьж байлаа. Одоо тэгсэн бид 2 бас адилхан утас барих гэж байх шиг хэхэ.

За ингээд анхны гэсэн дурсамж бүхэн маань энэ байлаа. Уг нь аль 12 сарын эхээр бичиж оруулахаар эхэлсэн ч дуусгаж амжихгүй л яваад байв. Өнөөдөр энэ бүхнээ эргээд дурсахад хүний амьдралын нэгээхэн хэсэг ард үлджээ. Бас ч гэж юм юм болсон байна шүү. Энэ хооронд сэтгүүл маань гарахаа больсон ч Хосоо дүүгийн зүтгэлийн үрээр вэбсайт маань улсдаа хамгийн том спортын сайт нэгэнт болжээ. Форум маань ч бузгай өргөжиж хүрээгээ асар их тэлсэн байнаа. Нийт форумчиддаа цаашдынх нь ажилд өндрөөс өндөр амжилт хүсээд форумаа улам сайхан бичлэгүүдээр арвижуулж, цэвэр цэмцгэр форумдаж байхыг хүсье дээ.
Тэгээд хүн бүрээс анхны дурсамжаа оруулахыг эцэст нь хүсье.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: 5 жилийн өндөрлөгөөс харахад

Postby suldees » Sat Dec 25, 2010 10:25 pm

сайхан сайхан амьдралын минь сайхан мөч үүнтэй холбогдсондоо эхлээд мөнхсүлд гэж ороод юу ч бичээгүй дарааа нь сүлдээс гээдл үүсгээд бичиж эхэлсэндээ
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7227
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: 5 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Realist » Sat Dec 25, 2010 10:45 pm

Хуцдаг дух вэ. Энэ л үг олон хүний амьдралд нөлөөлжээ ккк
Гоё бичжээ 10 ах. Анх 2006 оны өвөл цахим нет дээрээс олж хараад орж уншдаг болсондоо. Гэрт нэтгүй болхоор нэтед суухдаа гоё гоё бичлэгүүдийг ворд дээр копидож аваал гэртээ авчраад тухтай уншдаг байж билээ. Үнэхээр гоё форум байсан, даанч байнга ороод байх боломжгүй байлаадаа. Тэр үед Челси-барсагын тоглолтын дараа хэдэн хуудас бөөн хэрүүл болсон байсан, хөөрхий Челсигынхнийг их л ад үзэж байсан байгаам шүү. Нетед суух болгондоо л орж уншдаг байжгаад их сүүлд гишүүн болж орсондоо.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: 5 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Эрдэ » Sat Dec 25, 2010 10:48 pm

2007 онд мэдэж байж дээ Хосоо тв-ээр ярьж байсан байх аа
Спортын талаар ярих найзгүй байсандаа ч тэр үү дуусангуут нь гүйж гараад бүртгүүлж байсан юм


Та бүгдэд баярладаг шүү :eek:
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: 5 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Realist » Sat Dec 25, 2010 11:00 pm

Nomer 10 wrote: За тэгээд цаг хугацаа урссаар нэг л мэдэхэд дэлхийн аварга хаяанд ирсэн байлаа. Гайгүй бичдэг хэдэн хүндээ нэг нэг сэдэв өгөөд эхлэлийг нь тасархай тавьж байвш. Урьд хожид хэзээ ч байгаагүй гоё форумдалт болсон доо. Би хувьдаа дотор нь байсан болохоор цаг үргэлж форум руугаа орж тухайн үеийн болж байгаа бүхнийг бичдэг байлаа. Ингэж байхдаа ямар их кайфтай байдаг байснаа одоо ч санаж байна.


Нээрээ тийм яг ДАШТ эхлэхийн өмнө 8н хэсэг тус бүрээр нь их гоё сэдэв нээгээд танилцуулж байсан. Их гоё болсон байсан. Английн шигшээн танилцуулга одоо ч нүдэнд харагдаад байдгийн, үнэхээр гоё бүрэлдэхүүн байсан даанч дэндүү муухай хожигдсон л доо. Английн шигшээг магтаж магтаж байснаа үхрийн сүүлэн дээр хутга гэдэг шиг хаалгач нь хамгийн сул тал нь гээд л 10 ах л бичиж байсан байхдаа, тэр үг нь мартагддаггүйн.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: 5 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Галмандах » Sat Dec 25, 2010 11:06 pm

Бүх үйл явц бүр нүдэнд харагдчихлаа.
Анх СБН тв-гээр ПЛ гаргаж байхад доод талд нь http://www.sport-tsonh.net гээд гардаг байсныг хараад ороод үзсэн. Тэгээд учрыг нь олохгүй их удсоон орох болдонд л дээр үеийн юмнууд байж байна хэхэ. шинэ бичлэг нтр гэснийг нь олоод хүмүүсийн бичсэнийг уншаад нэг юм учрыг нь олоод бүртгүүлж байлаа шд.
Анх 100 бичлэгтэй болоод Cule гэсэн цол аваад их баярлаж байв.
Неттэй компьютер, сүлжээтэй утас байсан цагт форумаасаа хол нэг ч өдөр болж байгаагүй хэхэ. Хүнд хэрэгтэй юм бараг хийдгүй ч өөртөө хэрэгтэй асар их юм авдаг юм болохоороо форумдаа хайртай. :D
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2744
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: 5 жилийн өндөрлөгөөс харахад

Postby J@x » Sat Dec 25, 2010 11:17 pm

Галмандахархуу л юм байна. СБН-ээр доогуурх бичгийг нь хараад орох гэж их мунгинадаг байлаа. спорт-цонх.нет гэхийг ком гээд :ногоон: . Тэгээд тэрнээс хойш жил хагас уншдаг болсон. ЭПЛ-с гардаггүй болсон. Хүмүүсийн нэр мэрийг анзаардаг ч үгүй бичлэгүүдийг л уншдаг байсан. Тэгээд 2008-2009 онд Сколари ирж баг самраад сүүлдээ бүр Халл энэ тэрд оноо алдахад тэсэлгүй орж ирж билээ :ногоон: . Би ороод бүртгүүлчихвэл Ювег хожчих юм шиг санагдаад л. Хавар нь Макао-Монгол тоглоход анх форумынхантайгаа танилцаж билээ.
Галмандах wrote:Хүнд хэрэгтэй юм бараг хийдгүй ч өөртөө хэрэгтэй асар их юм авдаг юм болохоороо форумдаа хайртай.

ми түү
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: 5 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Г.Баяраа » Sat Dec 25, 2010 11:30 pm

Би болохоор их сонин Сонирхогчидын хөлбөмбөгийн тэмцээнд орох гэж явж байгаад анх мэдэж авч байсан юм. 2006 оны зун ДАШТ- үзээд улаан хөлбөмбөгийн хорхойтой болчихсон таван цагариг дугаар болгоноор худалдаж аваад л . нэг дор 5 мянган төгрөгөөр захиалж байснаас 7 долоо хоногт 500-гаас аваад уншиж байсан нь санхүүгийн хувьд боломжтой байсан юм шиг байгаа юм. кк тэгээд авангуудаа хамгийн арын хуудсыг л хардаг байсан даа. Тэр намараа сонирхогчидын хөлбөмбөгийн тэмцээн болох гэж байгаа тухай Т.Ц дээрээ уншаад баг бүрдүүлж орохоор шийдэвшд...тв-д зар өгөөд тэмцээнд оролцох багт хүн бүртгэнэ энэ тэр гээд аймр л сүрхий юм болсон. ёстой л жоохон байждээ..өөрөө багийнхаа өмсгөл, спонсорыг олох гэж гүйгээд л ...арай дэндүү хөөрүү байсан юм шиг байгаа юм. тэгээд хэсэг залуустай холбогдоод баг бүрдүүлэхээр болов оо...тэд нар ч өөсрдөө тоглодог зарим нь лигийн гарууд байвуудаа....тэгсэн техникийн хурал дээр тэмцээн эхлэхийн өмнө нөхөрсөг хийж болох юм байна...спорт цонх гээд форумд бичиж тэрийгээ тохирч болно гэнээ гээд сонсож байсан юм...би ч тэр үедээ хөлбөмбөг л тоглох улаан хобби8 тэгээд ч интернет энэ тэрд орох боломж байгаагүй болохоор тэгсгээд мартсан....тэгээд ч манай баг орж чадаагүй л дээ...сонирхогчдын тэмцээнд нэг удаа очиход Маззиг анх харж байсан юм....тэмцээний протокол хөтөлж байсан байх аа...хажууд суугаад л юм бичээд байсан ...ахын дүү бөмбөгөнд яваад ир энэ тэр :ногоон: одоо бодоход спорт цонхын баг тэр тэмцээнд орж л байсан байх л даа...танихгүй байсан болохоор тэгсгээд л өнгөрсөн.
тэгээд харин 2007 оны хавар анх бүртгүүлж байсан юм байна...юугий нь нуухав cr7 гээд санаанд орсон нэрээрээ л бүртгүүлж байсан ...сүүлд Бибби руу Пм-дээд ГБаяраа болгуулж байсан ....анх орж ирээд л багуудын топик руу дараад л орсон ..аймар аймар эксптэрүүд лаг лаг юм бичцэн...хоо гээл уншиж байлаа...тэгсэн эхний хуудсийг л уншаад дараагийн хуудас руу яаж ордгийг нь мэддэггүй .....шинэ бичлэг нэмэгддэггүм байхда этр гэсэн юм бодоол хаха тэгээд дараа нь л дараагин хуудас руу яаж шилжиж ордгийг мэдэж билээ....манай гэрт нэт байгаагүй болохоор флэшэнд хуудаснуудийг тэр чигээр нь хуулж аваад гэртээ очоод уншдаг байсан юм. ялангуяа урт урт гоё нийтлэлүүдийг унших их гоё санагддаг байлаа...санаж байгаагаар Доокса гээд гишүүний Барсагийн тухай бичлэг, тэгээд арав ахын нийтлэлүүд...Паяасо, Хөлбөмбөгч гээд гишүүдийн лайтай сайхан бичлэгүүдийг уншиж хөлбөмбөгийн мэдлэгээ бага багааэр нэмж эхэлсэн...ялангуяа алдарын танхим гээд сэдвийг байнга орж уншдаг байсан....одоо ч Гишүүдийн сайхан бичлэг гээд байгаадаа....тэндээс ч их зүйл мэдэж авсандаа... spain man-ий оруулсан Зидан Матриксийг ДАШТ-аар яагад мөргөсөн тухай нэг бичлэг байдаг юм...одоо болтол санаанаас гардаггүй...их гоё бичсэн байж билээ...
.форумдах тусам энэ спортыг илүү их мэдэх болж яваандаа маргалдах хэмжээнд очсон доо...сүүл рүүгээ тэгээд бусад спортын сэдэв рүү ороод форумийг тэр чигт нь судалж эхэлсэн ккк эхэндээ бол ороод л хөлбөмбөгийн хэдэн багууд руу л ордог байлаа...тэр вэб тэмдэглэл, аудио видэө гэсэн хэсэг рүүү бүүр сүүлд орж үзэж байгаа юм чинь ккк
анх шинэков байхдаа Чөлөөт цагийн Сэдвийг цэвэрлэх талаар? гэсэн топикт
ene neg Sport Blog getsen iumiig haachaach 8-)

гэж томорсон байгаа юмдаа.. анх бүртгүүлсэн өдрөө бас Таны хамгийн дургүй баг гэж сэдэв нээгээд баахан хэрүүлийн эхлэл тавьчихсан байсан .....таван цагариг дээрээс уншсан ганц хоёр юмнуудаа нийлүүлээд Реал бол ийм тийм гээд сонин бичсэн байсан санагдаж байна ...ккк
тэгсэн сэдвийн анхны зочноор Мр.Б байсан одоо Гүүнэр орж ирээд

Чэлси. Ойлгомжтой. Бүгдийг мөнгөөр шийдэхийг хүсдэг. Мөнгөөр бүгдийг авч болно гэж үздэг. Ерөөсөө энэ багийн философи нь тийм. Дээрээс нь ч мөнгөөр зодож тоглогч авдаг, ирж байгаа гарууд болон тоглож байгаа гарууд нь цалингаа нэмүүлэхийг л яарсан улс. Тэгээд өөрсдөө авахгүй байж бусад багууддаа шавар хааж тоглогчдийн үнийг худлаа хий өсгөөд л...

гэж бичиж байсан...нээсэн сэдвээ хүн чинь байнга л эргэлдээд байдаг болохоор тэрийгээ бас нэг хэсэг манасаан
тэгсэн дараахан нь Зиго
- Челси бүхнийг мөнгөөр шийдэх гэдэг баг. Бараг л нэг баян залуу энэ агуу спортоор зүгээр л зугаацаж, бэл бэнчингээ гайхуулаад байх шиг санагдаад байдаг юм.
- Миланд улам бүр дургүй болж байна. Энэ жилийн АЛ-ын аврага авж байгаа нь хүртэл таалагдаагүй. Жинхэн балиар Итали баг. Какаг нь Реал авчихаасай зүгээр.
- Баваригийн бодлого, баавартай, дээрэлхүү байдал нь дургүй болгосон.
- Портод нэг л дургүй. Хувцас нь хүртэл таалагдадгүй.
- Валенсиаг нэгэн "урвагч дүлзэн" улаан фэн нь учраас дургүй.

ингэж бичээд ороод ирсэн...аймар ууртай ах байна даал гэж бодож байлаа кк
анхны дурсамжууд гэвэл нэг иймэрхүү юм байна...арав ахын бичсэнийг уншаад сэтгэл хөдлөөд биччихлээ....форумынхаа бүх найз нартаа 5 жилийн баярын мэнд хүргэе !
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: 5 жилийн өндөрлөгөөс харахад

Postby xb » Sat Dec 25, 2010 11:33 pm

10 сайхан бичжээ. Асуултаас гараад хаашаа орсныг нь санахгүй байсан дурлал байж.
форумд төдийлөн харагддаггүй өөр, содон, өвөрмөц арга барилаар бичсэн бичлэгийг 10 сайн бичдэг санагддаг. Заримдаа нэг л сунжирсан юмс байдаг. өнгөрсөн жил италийн лигийн тоймыг бичихийг нь хүлээж байсан ч бичээгүй. Би өөрөө нэг юм бантагнаж болох ч өөр хүн, өөр хүний нүдээр ямар маягаар хэр бичихийг нь харахыг их хүсэж байлаа.
Цаг зав чинь хангалттай байдаг бол өшөө олон зүйлийг бичээрэй. амжилт
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: 5 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Hotspur » Sat Dec 25, 2010 11:41 pm

08 оноос өмнөхийг огт мэдэхгүй.
СБН дээр ПЛ үзээд л олж харсан. Тоттенхэмийг дэмжиж, хөлбөмбөг үзэж эхэлж байсан л үе. Биббитэй хамт манай найз энэтхэг яваад бас цонхын тухай ярьж байсан. Тэгээд орж ирээд л шууд багийнхаа сэдвийг нээгээд, залуусаа Тоттенхэмийг дэмждэг өөр хүн байхгүй гэж үү гээд л бичиж байсан санагдана. ТОП4с гадна Блэкбүрний сэдэв байдаг байл уу даа, удалгүй багийнхаа, хөлбөмбөгийн, форумын учрыг олж байтал Вилла Баяраа орж ирсэн. Нэг багийн анд орж ирсэн юм шиг л баярлаж байсан, их ганцаарддаг байсан бололтойм билээ.

Миний хувьд Дэгдээхэйн байсан үе хамгийн дурсамжтай өнгөрсөн. Тэндээс онлайн хамт олон гэхэд гайхалтай нэгдлийг анх удаа мэдэрсэн.

Хамгийн анх форумынхантай Монгол Макао-н тоглолтонд дээр уулзаж Эрдэтэй анх танилцаж, удалгүй 09 оны салхидалтанд цуглах гээд их дэлгүүр дээр очтол Аварга /коп/ КТМС-д хамт сурч байсан нөхөр байж байсан. Тэгээд бүгдтэй нь танилцаж, удалгүй мснжерээр Бамбууштай танилцсан даа гэж.
08-09 оны АЛигийн финал дээр дахин цуглахад Вилла Баяраа мань 2 жерсигээ өмсөж очиж гайхуулж билээ кк.

Энэ форумгүйгээр хөлбөмбөг үзэх, фанат байх нэг л амтгүй. Бусад хөлбөмбөг үздэг, дуртай ч форумд ордоггүй хүмүүсийг харахаар өнчин амьтан шиг л санагдаж өрөвдөх сэтгэл төрдөгийн кк.
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: 5 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Realist » Sat Dec 25, 2010 11:49 pm

Hotspur wrote:Энэ форумгүйгээр хөлбөмбөг үзэх, фанат байх нэг л амтгүй. Бусад хөлбөмбөг үздэг, дуртай ч форумд ордоггүй хүмүүсийг харахаар өнчин амьтан шиг л санагдаж өрөвдөх сэтгэл төрдөгийн кк.


Хэхэ яг үнэн. Энд орж л жинхэнэ фанат гэдгээ мэдэрдэг шт.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: 5 жилийн өндөрлөгөөс харахад

Postby SAVAGE » Sat Dec 25, 2010 11:56 pm

Асуултад Дартс ангийн даргатай манай ангийнхан ч сэдэв дээрээ бичлэгийг ч үйлдвэрлэдэг байсан даа... Дурлал луу нүүгээд л би ч нээх орохоо байсан... Цонх руу хэрхэн орсоноо сайн санахгүй байх чинь...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: 5 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Tmshinoda » Sun Dec 26, 2010 12:14 am

Анх цонх-н тухай СБН тв-с мэдэж байсан ч тухайн үедээ нээх тоодоггүй байсан..харин нэгэн өдөр яажаагаад ч орцийн бүү мэд..бүртгүүлчиж билээ..тухайн үедээ учрыг нь олохгүй байжаагаад л 2009 11 сараас идэвхтэй болжийсан..Кириллээр бичиж чадахгүй үсгээ хайсаар байгаад л таардаг байлаа..
намайг яг идэвхтэй болжаахад РэдЧили гишүүний нэг бичлэг устгагдцан байна гээд л бөөн юм болж байсан үе хэхэ..
цаг ирэх тусам хөлбөмбгийн тухай юу ч мэддэггүй байснаа улам ихээр мэдэрдэг...хүмүүсийн Гайхалтай бичлэгүүдийг амтархан уншдаг даа..
Анхандаа форумд арай л их донтцон байлаа олон хуудастай сэдвүүдийг 1-р хуудаснаас нь эхлээд л шөнө 4 болтол уншаад суучдаг байсан..Шөнө өрөөндөө ганцаараа инээгээд л ..
Ямартай ч энэ форумд бүртгүүлсэндээ баярлаж явдаг..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: 5 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Shaggy » Sun Dec 26, 2010 3:20 am

Номер 23 эдэр гээд админуудад байдаг нэрнүүдийг мэдхийг хүсдэг байсан харин сая л мэдэж авлаа... Анх 8 онд Ленинг форумддаг байхад мэддэг байсан тэгэхэд тэр үед хичээлдээ анхаараад юун форум үндсэн сайтнаас мэдээ харчаал ССТВ5 дээр багийн маань тоглолт таарвал үзчихээд л явж байдаг байсан сүүлд нь зав зай ч ихдээд форумд анх бүртгүүлсэн... Хүн амьтан шиг мундаг яваагүй ч юу ч гэсэн гэр маань болдог форумдаа бол хайртай... Өдөрт форумд зарцуулдаг цагаараа надтай өрсөлдөх гишүүн бол ёстой байхгүй дээ барьсан ч алзахгүй :ногоон: Бараг өдрийн 14 цагийг форумдаж өнгөрүүлж байна... За тэгээд нийт гишүүддээ баяр хүргэе шинэ он ч хаяанд ирж байна... Улам өргөжих болтугай, өргөжих өргижөхдөө хуучины сайн гишүүд шиг гишүүд илүү нэмэгдээсэй...

Би хэдийгээр мэдэхгүй ч форумын маань нэг хэсэг болсон Манифессето, Чөтгөр Уянга, A.I.T гишүүдээ бас эргэн дурсацгаая :)
Last edited by Shaggy on Sun Dec 26, 2010 4:59 am, edited 1 time in total.
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: 5 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Captain » Sun Dec 26, 2010 4:12 am

одоо ингээд энэ өндөрлөгөөс эргээд харахад нтр гээд далдагнахгүй юу :ногоон: анх тэр сбн р тэр спорт цонх гэж бичиг хараад анх хэдэн онд ч билээ дээх нь нэг хаяг нээгээд тэрүүгээрээ ороод москвагийн финал гэсэн сэдэв нтр шал далий юм бичиж байснаа санадаг юм ливэрпүүл дараа жил АЛ авна нтр гээд ккк тэгээд тэрний дараа хэсэг уншдаг байж байгаад пасс аа мартаад 2008 онд дахиж энэ хаягаа бүртгүүлж ороол идэвхитэй уншиж бичиж эхэлсэндээ . Тэрнээс хойш их ч юм мэдэж сурлаа сурсаар ч байна даа , олон ч сайхан найзуудтай боллоо, форумд донтлоо өөр ч одоо олон юм нуршиx илүүц биз сайхан ч бичдэг амьтан байгаа биш ...


форумдаа хайртай шүү... форумчиддаа 5 жилийн ойн баярын мэнд хүргэе!
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: 5 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Бээгий » Sun Dec 26, 2010 9:33 am

За би 08 оны 11 сараас уншиж эxлэсэндээ тэр үед яг гэртээ нэттэй болж байсан юм.
Тэгээд он гараад 1 сарын 6нд бүртгүүлсэнээ сайн санаж байна.Намайг бүртгүүлэxийн өмнөxөн Хулганаа бүртгүүлсэн байсаныг санаж байна.Тэгээд анx ЛАЛынxааа сэдэв дээр орж hi all bi lakersiin fan shuu anh udaagaa yum bichej bna ийм юм бичэж байж дээ.Тэгээл ер нь өдөрт 1 1 бичлэг xийдэг болсоон.Xарин өнгөрсөн жилийн 10 сараас бүр аймар идэвxитэй бичдэг болсон билээ..
Тэгээд гишүүдийнxаа цариаг xарж үзмээр санагдаад Hi5,Facebook эдр лүү орж зарим хүмүүсийн цариаг xарж байтал 1 таньдаг царай байсан чин Ганxүү аx байсан байна лээ xэx
Форумынxанаас Ганxүү аx Санжаа аx 2ыг таньдаг байсан юм.Тэгээд анx Ганxүү аxтай цуг форумынxантай xөлбөмбөг тоглоxоор Амраа аxын ажилын газрын xажуу талын зааланд тоглосон.Тэгэxэд Эрдэ аx Риалист аx,Зиго аx,Ганxүү аx,Батбаяр аx,Баяраа аx эдр байсныг нь санаж бусдын сандаггүй ээ xэxэ.Тэгээл ер нь форумынxантайгаа дотносож эxлэсэндээ..
Мөн Посидон аxыг таньдаг байсан юм билээ xэxэ.
За 8 сард болсон xөлбөмбөгийн тэмцээнд ороx гэж гүй мөн иx үзсэн дээ xэxэ.
Xарин Сагсны тэмцээнд орж 2р байранд орсондоо баяртай байгаа xэxэ


За манай форумынxан бүгд гоё шүү.!! Форумдаа xайртай шүү :Р Мөн дээрээс нь 5 жилийн ойн мэндийг дэвшүүлж байна аа
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: 5 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Галмандах » Sun Dec 26, 2010 12:51 pm

СБН Тв ер нь олон гишүүнд хүргэж дээ тэ?
Ингэхэд 2 залуу 1 эмэгтэй билүү тэр нэвтрүүлгийг тайлбарлаад явуулаад байдаг байсан хэн хэн байсан юм болоо? Тухайн үедээ ямар таньдаг байсан биш хэхэ
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2744
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: 5 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Tmshinoda » Sun Dec 26, 2010 1:47 pm

Гүнжээ..Мэндээ Маззи 3 байхаа :smile:
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: 5 жилийн өндөрлөгөөс харахад

Postby hosko » Sun Dec 26, 2010 2:45 pm

Надад эмэтэй нь нэг л таалагдаад байдаг байсан :ногоон: ....Анх бас яг тэр телевизийн сувгаар НБА гаргаж байх үед нь л доор нь титрээр цонхын хаягийг тавьсан байсан даа... Тэгээд л ороод л, ДАШТ-2006-г бүгдийг нь уншаад л суудаг байсан... Яагаад ч юм тэрнээс хойш жилийн дараа бүртгүүлсэн байх юм... Элсчээд бас яг тэр доороо бичээгүй л юмдаг... Сарын дара хийсэн анхны бичлэг маань МАНЮ-гийн сэдэвт:
роналду дараа улиралаас РЕАЛ-д тоглох талаар сонссон хүн байна уу.......... мэдээлэл өгөөч.....
гэж Роны сураг ажгийг тавьсанаар эхлэж... Форумд элсэхээсээ өмнө Таван Цагирагаас салдаггүй хүүхэд байлаа... Өөрт 500 төг байвал 400-р нь сонингоо аваад л, гэр рүүгээ алхчихдаг байж билээ :ногоон: /Цамба хүртэл шүү дээ/.....Явж байх замдаа хэд хэдэн газрын замын хажуугийн сандал дээр сууж байгаад л сонингоо уншина шүү дээ... Гэртээ орохдоо бүгдийг нь дуусгачихна... Хамгийн эхлээд 7-р нүүрийг нь уншдаг байсан... Тэнд л хөлбөмбөг, сагсны чихэр шиг мэдээлэл байдаг байсан... Сонингуудаа цуглуулна *(сүүлд намайг гадагшаа явсан хойгуур өвөө хөдөө тамхи орооно гээд 3 шуудай болсон байсан Таван Цагирагыг минь аваад явсан байсаныг мэдээд, нэг их сэтгэл хоосорчих шиг болж билээ...), дэвтэр дээр зураг энээ тэрээ хайчилж наана, тоглогчдийн зурагны доор хошин тайлбар хийнэ...Ямар сайндаа охидууд Хосоо Таван Цагирагаа уншиж байгаа үед нь яриад ч хэрэг байхгүй, сонсох ч үгүй гэж ярьдаг байсаныг нь сүүлд мэдсэн :grin: Тэр үед Таван цагираг гарах өдрийг тэсэн ядан хүлээнэ... Яг үнэнийг хэлэхэд Таван цагираг 7 хоногт 2 удаа гардаг болсноосоо хойш агуулгын чанар, мэдээний байдал энэ тэр нь асар их унасан... Тэр үед надад хуриммлагдаад байсан спортын жаахан мэдлэг маань зарим мэдээллийг нь хэдийнээ голонгуй хүлээж авдаг болсон үе л дээ... Нэг л өдөр ийм сайт байдагийг мэдэж аваад л орсон...

Gooner wrote:
Испанийн нуусгайнуудыг тэгж нусаа чирнэ гэж хэн мэддийн... Аягүй бол Вийяа бас нусаа чирнэ биз Англид бол

hosko wrote:
Арай ч дээ....Испанийн нусгайнууд ч гэх шиг... Тэгвэл танай багийг өөр нэг Испанийн нусгай бараг чирж яваа гэж би боддог юм шдээ.... худлаа юу....

гэсэн бичлэг хийж Гүүнэр гэдэг хүнтэй анх учирч байлаа... Нэлээн хэрүүлч нөхөр шиг санагдсан ч миний энийг хүлээн зөвшөөрсөнд би бас л хэрэндээ догь байсан даа :ногоон:

Анхны хэрүүл маань Ганхүүтэй байсан... Би нэг томорчихсон юм... Тэрэндээ ч тэгээд нээх зүтгээд байхгүй эвийн гэрээ байгуулсан л даа...

Цонх руу орж ирж, уншиж бичиж эхлэсэн үес өмнө нь ямар их зүйл мэдээгүй явсанаа ухагрсан шүү... Ийм сайхан зүйл байдгийг мэдэлгүй 2 жил орчим ганцаараа явсандаа харамсдаг... Найзуудтайгаа спорт ярих гэхээр нээх сайн мэдэхгүй. Ихэвчлэн би л мэдээлэл хүргэдэг шувуухай болчоод байсан үе л дээ.. Реалын сэдэв дээрх Одко админ, Испани эр, Сейконигийн бичлэгүүдэд нугасгүй болсон... Тэд надаас 1 биш бүр 2-3 алхам урд явж байгааг мэдэрдэг байлаа... Одоо бол магадгүй 1 алхам дөхөж очсон байж болох юм... Энэ 3 бол манай багийн сэдвийн үндсэн нүүр царай болдог... Одоо ч тэдний хийсэн бичлэгийг уншихдаа таатай байдаг... Надад Эл Паяасо админ хамгийн күүл нь санагддаг юм(Нас бол бид ойролцоо байхаа, бараг би ч ах байж мэднэ)... Аргентин гэдэг улсын төлөө амиа ч өгнө шүү... Би яг л түүний замаар явж байгаа байхаа... Испани гэх юм бол юугаа ч өгч мэдэхээр болчоод байгаа... Шөнийн 4 цагт ТВ суваг хайж явх үед минь Испаний зүлэгний Хоккейн шигшээ баг европын аваргад орох эрхийн төлөө тоглож байх юм бол үзчээд л унтана :ногоон: Хөлбөмбөг биш, сагс биш, зүлэгний хоккей шүү...

*********************************

Спортын цонх хэмээх энэ их гэр бүлд нэгдэж, олон сайхан найз нөхөдтэй болж, спортын ертөнцөд хааяхан мэдэрдэг байсан ганцаардлаасаа салж чадсандаа баярлаж явдаг... Та бүхэн Спорт сонирхогч залууст асар их хувь нэмэр оруулсан гэж хаана ч хэлнэ шүү :-D :mongol: ... Дээр 10 админы бичсэнийг уншсан чинь гэнэт нэг форум ч үүсгэх санаа тархинд харвачихлаа лол :ногоон:

Нийт форумчиддаа 5 жилийн ойн мэнд хүргэж буйдаа таатай байна... Аан тийм 2005 оны 12 сарын 1-нд үйл ажиллагаагаа эхлүүлж байсаныг мэдэх сайхан байлаа... Учир юун гэвэл хүмүүний энэхэн хорвоо дээр мэндэлсэн өдөртэй минь давхцаж , форум маань мэндэлж байжээ... Бүх гишүүддээ сайн сайханыг хүсээд, дэмжиж явдаг багууд нь амжилтаар дүүрэн байж, цаг ямагт спорт хэмээх ертөнцөөс сэтгэлийн жаргалыг мэдэрч явахыг хүсье...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: 5 жилийн өндөрлөгөөс харахад

Postby ТӨӨГӨӨ » Sun Dec 26, 2010 3:23 pm

Энэ жил тэгээд форумын шинэ жил этэр зохион байгуулахгүй бсан юмуу? Бас Утгагүй ч юмуу баахан харчууд гэхдээ салхидалт гээд болоол бдаг бсан шд.
Форумд яаж элсэснээ санахгүй бна. Гэхдээ 2006 оны ДАШТ-н үеэр л мэддэг бсан уншаал инээгээл явж бсан. Одоо бодоход Форум бгаагүй бол ингэж их спорт сонирхохгүй л бсан байхдаа. Форумын нийт гишүүддээ бүгдэд нь 5 жилийн ойн мэнд! :beer
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: 5 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Mojul » Sun Dec 26, 2010 4:22 pm

Анх Увсад байдаг байхдаа Спортын Цонхыг уншдаг байсансан... Нэг дугаар дээрээ Спорт-цонх.нет гээд онлайн сэтгүүлтэй болсон гэж гараад нэтэд сууж уншиж байсан.
Тэгээл 2006оны 2сарын 13нд mojul_n гэх никээр бүртгүүлээд МЮ-н сэдэвт манайх нэг зүүн вингер бас аттакин мид авах хэрэгтэй байна гэж бичээд Спайн эрээр Гиггз Скоулз байхад чи юу яриад байнаа гэж загнуулж байснаа санадын. Тэгээл нэг загнуулчаал уншаал явдаг болсышд. хавар нь байхаадаа форум нэг гажигтсышд. Тэр үеээр мэйл ирээд пасс-аа сэргээлгээрэй этэр гэсэн мэйл байсан юм. Бичдэггүй, хааяа интернет кафед сууж уншдаг байсан болохоор тоохчгүй орхичсондоо. Тэгээд дэлхийн аврагаар нэлээн идэвхтэй уншсандаа. Интернет кафе орж чадахгүй бол утаснаасаа жпрс-ээр БИБИСИ-гийн трансферийн шуумууд их л уншдаг байсымсан.
Адриано ВС Рууний гэсэн сэдэв нээцэн Спайн эрийн Адрианог шүтэж байсныг санаж байна. Саяхан нэг амыг нь асуусышд :ногоон:
Тэгээд намраас нь хуучин никээрээ орж чададгүй намар 11сард Monhbayar гэж бүртгүүлээл Лэйкерс, ПЛийн сэдвээр л эргэлддэг байждээ. Хүлгээтэй хаалттай цохилтын Хаан гэсэн сэдэвт бас их маргалдана. Бид 2ч бараг зэрэг шахуу бүртгүүлж байсан.
Сүүлд анхны никээ Одко админаар устгуулсандаа. никээ Можул, дараа нь Тээрэмчин боловшд.
Уншдаг байхдаа 10, Гүүнер, Паяасо, Мр.С гээл шилдэг гишүүдийг бичирч байсандаа. Гоё гоё бичнэ, хөөрхөн шоглочихно.

Хотспар: Энэ форумгүйгээр хөлбөмбөг үзэх, фанат байх нэг л амтгүй. Бусад хөлбөмбөг үздэг, дуртай ч форумд ордоггүй хүмүүсийг харахаар өнчин амьтан шиг л санагдаж өрөвдөх сэтгэл төрдөгийн кк.---энэ үг үнэн шүүү

5жилийн ойн мэнд :beer

жич: Форумынхаа анхны ногоон өнгийг их санадаг шд...
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: 5 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Reda » Sun Dec 26, 2010 5:40 pm

Би ч уулан элсээд удаж байгаа хэрнээ архаг гишүүн болоогүй л явна даа..... Сүүгий гишүүнтэй муудалцаад дургүй хүрээд тэр нөхрийг бандаж байж билээ..... тэгтэл нөгөөх нь хугацаа нь дуусаад орж ирээд намайг бандсан байна гээд админ дээр бичсэн чинь Мэндээ бандах нь зөв гээд маргаад..... нөгөөх нь Мэндээг бандсан байна гэж ойлгоод тэр үед миний хувьд инээдтэй юм болж байж билээ.....2006-2008 онд бол ёстой цонх дээр бүх бичлэгийг уншдаг байсан даа..... гадагшаа сургуульд явсан чинь хийх юм олдохгүй их уйдаад уншдаг байлаа.... гэхдээ юм бичдгүй байсан л даа......
2006 оны хавар Инфод Барса Челсиг үзэхэд цаад өрөөнд нь ажлаасаа проектор авч очиж байсан... тэгтэл харин сууж үзэх зай олддгүйм даа хэхэ...... За тэгээд 10, Чукча, 21 грамтай холбогдож сумогийн сайт хийж байлаа..... бэлэн сайт ашиглаагүй гараараа бичсэн болохоор 3 сар гаруй хугацаанд хийж байсан.....
Анх Челсиг дэмжээд сар болсон байх..... дараа нь Барсаг дэмждэг болсон... Аагий л мартдгүй юм шиг байгаан.... одоог хүртэл хийгээстэй хэхэ.... 2007 оны зун Цонхынхонтой салхинд яваад хөзөрдөж байсан юм байна.... тэгэхэд ч ер нь сайхан явсан.... сүүлийн жилүүдэд л элдэв арга хэмжээнд оролцоогүй явж байна даа..... Миний гишүүний бүртгэлийн дугаар 224 байна.....
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: 5 жилийн өндөрлөгөөс харахад

Postby MyLoVe » Sun Dec 26, 2010 6:46 pm

5жилийн өндөрлгөөс хархад челси гэсэн сэдэвт шинэ гишүүн орох болгондоо мөнгөө ярьдагаа больмооры тээ одоо хүртэл шинээр орж байгаа гишүүн бүр ёс юм шиг бихийн яан
за форумчдаа сайхан баярлаарай
Keep The Blue Flag Flying High
User avatar
MyLoVe
Fanat
 
Posts: 1238
Joined: Tue Jan 23, 2007 3:55 pm
Location: цэнхэр уулсын дунд

Re: 5 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Билгүүдэй » Sun Dec 26, 2010 10:35 pm

Анх 2008 оны сүүлээр нэттэй болж байсан. Нэтээр дэмий л сэлгүүцэж байгаад sportnews.mn сайтыг олоод уншдаг болсон. Хамгийн том форум гээд зураг гүйгээд л байдаг байсан. Харин сүүлд ахаас (TRISTAN) мэдэж bilguudei гэж никээр бүртгүүлж байлаа. Анхандаа учрыг ерөөсөө олж өгөхгүй, орохгүй явсаар пассаа мартцан :ногоон: . Бүртгэлгүй болчоод зүгээр PES2010 гэсэн сэдвийг орж шагайдаг болвоо. Тэнд бөөн патч асууж сурагласан хүмүүс байхаар нь яадгийн дахиж бүртгүүлээд өөрт байгаа мэдээлэл патчуудаа хуваалцъя гэсэн зорилготой бүртгүүлсэн. Анх форумын учрыг олохгүй зөвхөн PES2010-ээр орж гардаг байжийгаад хүрээгээ тэлсэн дээ.
facebook.com/SportWindowLeague
twitter.com/SportWindowNGO
instagram.com/SportWindowNGO
User avatar
Билгүүдэй
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3106
Joined: Mon Mar 01, 2010 5:19 pm
Location: Улаанбаатар

Re: 5 жилийн өндөрлөгөөс харахад

Postby crusader » Sun Dec 26, 2010 10:47 pm

Shaggy wrote:Өдөрт форумд зарцуулдаг цагаараа надтай өрсөлдөх гишүүн бол ёстой байхгүй дээ барьсан ч алзахгүй :ногоон:

үнэн байх шүү.
за тэгээд форумын 5 жилийн ойн мэнд дэвшүүлье
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Next

Return to Зарлал мэдээлэл

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron