Оны спортын онцлох үйл явдлууд

Анх орж буй хүмүүс заавал орно уу.

Moderator: rednasca

Оны спортын онцлох үйл явдлууд

Postby Чуугий » Wed Dec 30, 2009 7:56 pm

2009 он ард үлдэж 2010 он хаяанд ирсэн энэ үед өнгөрч буй онд спортын ертөнцөд чухамхүү ямар сонин үйл явдлууд болсон талаар.
Last edited by Чуугий on Thu Dec 31, 2009 3:11 pm, edited 1 time in total.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: 2009 оны спортын онцлох 10 үйл явдал.

Postby Уугаа » Wed Dec 30, 2009 8:18 pm

SEXTUPLE WINNING OF FC BARCELONA must be first!

This is MORE THAN A LEGEND!!

Més que una llegenda!!!

Més que un club!!!!
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3186
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am

Re: 2009 оны спортын онцлох 10 үйл явдал.

Postby Чуугий » Wed Dec 30, 2009 8:27 pm

Дэлхийн спортын онцлох 10 үйл явдал.
*Усайн Болт-Тэрээр Германы Берлин хотноо болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ий үеэр 100 болон 200м-н зайд 2008 оны Бээжингийн олимпийн үеэр тогтоож байсан рекордоо ахиулав.
*Рожер Федерер-Тэрээр 2009 онд өөрийн түрүүлж үзээгүй байсан Францын нээлттэй тэмцээнд анх удаа түрүүлсэн бол дараахан нь Уимбэлдонд түрүүлснээр алдарт Пит Сампрасын их дуулга цувралд 14 түрүүлээд байсан амжилтыг эвдэж 15 дахь удаагаа их дуулгад түрүүлсэн юм.
*Барселона-2009 он тэдний жил болсон гэхэд хилсдэхгүй биз.
Тэд өөрсдийн авч болох бүх цомыг хамж Месси нь Дэлхий,Европын шилдэг хөлбөмбөгчин болсон.
*ОУОХ 121 дэх хурлаар Бразилийн Рио Де Жанэйро хот 2016 оны олимп зохион байгуулах хотоор тодров.Бразилчууд ийнхүү 2хон жилийн зайтай дэлхийн спортын хамгийн том 2 арга хэмжээг зохион байгуулах юм.Мөн хурлаар одоогийн ОУОХ-ий ерөнхийлөгч Жак Рогге дахин ОУОХ-ий ерөнхийлөгчөөр улиран сонгогдов.
*Лос-Анжэлас Лэйкэрс-Тэд НБЭ-н аваргыг 2003 оноос хойш 6н жил хүлээсний эцэст авсан бол дасгалжуулагч Фил Жексон 11 дэх аваргын бөгжөө авсан бол Коби финалын МВП болов.Тэд аваргын төлөө Орландо Мэжикийг буулган авсан.
*Майкл Фелпс-2008 оны Бээжингийн олимпоор 8 алтан медаль авч дэлхий дахиныг шуугиулж байсан тэрээр марихуан татсан хэрэгээр 3 сар ямар нэгэн тэмцээнд оролцох эрхээ хасуулав.
*Елена Исинбаева-Сүүлийн хэдэн жил эмэгтэйчүүдийн тулгууртай харайлтын төрөлд босоо байсан түүнийг ДАШТ-с медальгүй хоцорно гэж хэн ч бодоогүй нь ойлгомжтой.
Гэвч тэрээр уг тэмцээнээс 7 хоногийн дараа өөрийгөө хэн бэ гэдгийг дэлхий дахинд дахин харуулж дэлхийн дээд рекордоо дахин шинэчилсэн юм.
*Реал Мадрид-2009 онд хуучин ерөнхийлөгч байсан Флорентино Перез дахин сонгогдож тухайн үедээ Зизу,Фигу,Роналдо,Бекхэм зэрэг шилдэг тоглогчдыг Мадридад авчирч байсан тэрээр энэ удаа Криштано Роналду,Кака,Бензема зэрэг шилдэг тоглогчдыг Мадридад авчирч Галактико 2 үүсгэсэн юм.
*Женсон Баттон-Формула1-н шинэ дэлхийн аварга.Тэрээр улиралын эхний 7н гарааны 6д нь түрүүлж Бразилийн гранприд 5р байранд орд ДА болох нь тодорхой болсон юм.
*Сагсан бөмбөгийн европын аварга шалгаруулах тэмцээн энэ зун Польш улсад зохиогдож 2006 оны дэлхийн аварга 2008 оны олимпийн мөнгөн медалт По Газолоор толгойлуулсан Испаний шигшээ түрүүлж Газол МВП болов.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: 2009 оны спортын онцлох 10 үйл явдал.

Postby suldees » Wed Dec 30, 2009 8:44 pm

Минийхээр манай форумын анд багын гишүүн Зиго маань С 1 ийн тэмцээнд түрүүлж Англи явж Арсенал Ливер үзэх болсон нь оны онцгой зүйл байлаа.

мөн бид баг босгон Спрайт Б лигд хүч үзэн плейоффт 5 аар гарсан нь бидний миний чи бидний таануудын онцлох амжилт юмуудаа


Зигодооо баяр хүргий еэээээээээээээ
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7227
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: 2009 оны спортын онцлох 10 үйл явдал.

Postby BuG » Thu Dec 31, 2009 8:59 am

Пээ... Гизо явахаар болсон юм уу... баяр хүргэе.... :-D
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: 2009 оны спортын онцлох 10 үйл явдал.

Postby Чуугий » Thu Dec 31, 2009 9:03 am

Зигодоо баяр хүргэе :-D
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: 2009 оны спортын онцлох 10 үйл явдал.

Postby Тэрри_10 » Thu Dec 31, 2009 10:37 am

Баяр Хүргэе ЗИГО :beer

Нүдээ олсон шагнал болж... Манайхаас хэн нэгэн нь явсан нь дээршдээ... Монголд байгаа хүний хувьд Манай форумд ордгүй бол Хөлбөмбөгийн фан гээд яах юм... :mongol: :mongol: :mongol:
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: 2009 оны спортын онцлох 10 үйл явдал.

Postby Чуугий » Thu Dec 31, 2009 10:38 am

Terry_10 wrote:Баяр Хүргэе ЗИГО :beer

Нүдээ олсон шагнал болж... Манайхаас хэн нэгэн нь явсан нь дээршдээ... Монголд байгаа хүний хувьд Манай форумд ордгүй бол Хөлбөмбөгийн фан гээд яах юм... :mongol: :mongol: :mongol:

:eek:
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: 2009 оны спортын онцлох 10 үйл явдал.

Postby Чуугий » Thu Dec 31, 2009 3:17 pm

Монголын спортын онцлох үйл явдлууд
*Жудо бөхийн ДАШТ-с МУГТ Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жудо бөхийн ДА-н анхны алтан медаль авав.
*Италийн Милан хотноо болсон сонирхогчдын боксын ДАШТ-с МУГТ Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба боксын түүхэнд анхны алтан медаль МУГТ Н.Төгсцогт мөнгө,У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэж багаараа 5р байранд оров.
*Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо Даваажаргал жилийн 90 барилдааны 86д нь ялалт авж Асашоёрюүгийн 84 даваад байсан амжилтыг ахиулав.
*Ази тивд тэр дундаа МУ-д жудо бөхийн дэлхийн цомын тэмцээнийг амжилттай зохион байгуулав.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: 2009 оны спортын онцлох үйл явдал.

Postby Г.Баяраа » Thu Dec 31, 2009 4:43 pm

Image
Barca campeons !
Дэлхийн хамгийн олон үзэгчтэй, номер нэг спорт болох хөлбөмбөгийн ертөнцөд энэ жил олон мартагдашгүй үйл явдал тохиосны дотор Каталоны алдарт Барселона клубын амжилт яах аргагүй тодоор дурсагдана. Тэд өнгөрсөн 5 сард Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд Английн Манчестер Юнайтед клубыг буулган авч түүхэн дэх 3 дахь түрүүгээ хүртсэнээс гадна Ла лиг, эзэн хааны цомын тэмцээндээ давхар магнайлж Испаний багуудаас анхлан требль хийсэн юм. Мөн тус багийн Аргентин довтлогч Леонел Месси 9 гоолтойгоор мэргэн буучаар тодорч, шилдэг тоглогчийн шагналыг давхар хүртжээ. Барсачуудын энэ гайхалтай амжилт дараа дараагийн тэмцээнүүдэд ч үргэлжлэн Европын супер цом, Испаний супер цом, Клубын дэлхийн аварга гээд тэдний түрүүлсэн тэмцээнд уралдаан ар араасаа хөвөрч манай гаригийн хамгийн шилдэг баг гэдгээ нотолж чадсан юм. Мэдээж хэрэг энэ бүхний эцэст Барсагийн амжилтын гол түлхүүр Леонел Месси, дэлхийн шилдэг тоглогчоор шалгарах нь хүн бүхэнд тодорхой байсан гэж хэлж болно. Месси гэхдээ зүгээр ч нэг дэлхийн шилдэг болсонгүй авч болох боломжит онооноос хамгийн өндөрийг нь авч, Европын шилдэгээр мөн давхар шалгарсан учраас 2009 оныг Мессигийн жил гэхэд нэг их буруудахгүй бизээ.
***
Bolt 9.58 !
Image
Энэ жилийн найман сард Германы Берлин хотод зохиогдсон Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дурьдахгүй өнгөрөх аргагүй. 12 дахь удаагийн хөнгөний дэлхийн аваргаас Ямайкын тамирчин Усайн Болт 2 алтан медаль хүртсэнээс гадна түрүүлсэн төрөл болгондоо дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон нь маш шуугианыг дэгдээсэн юм. Хэдхэн жилийн өмнө 100 метрт 09.58 секунд хурдална гэдэг бараг боломжгүй зүйл гэж яригддаг байсан ч Болт боложгүй зүйлийг бодит болгок дэлхийн хамгийн хурдан хүнээр тодорсон юм. Берлин - 2009 тэмцээний зарим статистик баримтаас дурьдахад нийт 202 орны 2101 тамирчин энэ тэмцээнд оролцож 47 багц медалийн төлөө өрсөлджээ. Медалийн хүснэгтийг 10 алт, 6 мөнгө, 6 хүртэлтэй Америкийн баг тамирчид тэргүүлсэн бол тэднээс 2 дахин бага медальтай Ямайкын тамирчуд удаалсан юм. Берлиний дэлхийн аваргын үеэр нийт 50 удаа дээд амжилт эвдэгджээ.
***
Image
Federer 15 !
Теннисний ертөнцийн хувьд мэдээж хэрэг Рожер Федерийн 15 түрүү энэ жилийн гол дуулиан байлаа. Оны эхэнд Федерер Австралийн нээлттэй тэмцээний финалд Рафаель Надальд ялагдаж нүдэндээ нулимстай Мельбурныг орхиж байсан ч хавар нь Ролан Гаррост магнайлж олон жилийн мөрөөдлөө биелүүлж чадсан юм. Өмнө нь ганц ч удаа түрүүлж байгаагүй Францын нээлттэй тэмцээнд магнайлснаар Рожер домогт Пете Сампрасын 14 их дуулгад түрүүлсэн амжилттай мөр зэрэгцэн очсон юм. Улмаар Их Британий нийслэл Лондон хотод 15 дахь түрүүгээ хүртэж бүх цаг үеийн манлай теннисчин гэсэн нэр хүндтэй хэргэмийг олж авсан билээ. Хэдийгээр US опэн, дэлхийн турын финалд Федерер энэ амжилтаа давтаж чадаагүй ч өнгөрч байгаа оны онцлох теннисчин бол яах аргагүй Федерер байх бизээ.
***
WC 2010
Тун удахгүй хэдхэн сарын дараа хөлбөмбөгийн их баяр наадам Өмнөд Африк улсад зохион байгуулагдана. Дэлхийн олон сая хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байгаа энэ тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд 2009 онд дуусаж, өмнөд африк руу зорчих 32 багийн нэрс тодорхой болсон билээ. Урьдчилсан шатанд тааруухан амжилттай явсан Аргентин, Португалын хүчирхэг багууд сүүлийн мөчид тэмцээний эрхээ халаасалснаас гадна Францын Азарган тахианууд Тьерри Анригийн гарны ачаар Ирландын багийг мулталсан явдал оны онцлох үйл явдлуудын нэгд зүй ёсоор тооцогдоно.
***
Paciao vs Mayweather !
2010 оны 3 сард боксын ертөнцийг доргиосон супер тулаан явагдах гэж байгааг та бүхэн мэдсэн байх. Үзүүлсэн амжилт, байгуулсан гавьяагаараа хэн хэнээсээ дутахгүй хоёр шилдэг боксчин болон Менни Пакьяо, Флойд Меивэйдер нарын тулааныг харахыг гэж спорт сонирхогчид хэдэн жилийин өмнөөс хүссэн. Тэгвэл тэр мөч одоо бидний өмнө ирээд байна. Менни Пакьяо өнгөрч байгаа 2009 онд Рикки Хаттон, Мигель Котто нарт хүнд нударганыхаа амтыг мэдрүүлсэн бол Маэйвэйдэр Мексикийн Хаун Манутель Маркезийг буулган авч эргэн ирснээ зарласан юм.
Last edited by Г.Баяраа on Sat Jan 02, 2010 5:03 pm, edited 1 time in total.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: 2009 оны спортын онцлох үйл явдал.

Postby Г.Баяраа » Thu Dec 31, 2009 5:00 pm


Хоромхон зуур харваад өнгөрсөн Браун GP
Формула нэгийн ертөнц энэ онд хөл хөдөлгөөн эхтэй байлаа. Оны эхэнд санхүүгийн хямралаас болж Японы Хонда баг ДАШТ-д оролцохгүй нь тодорхой болмогц Росс Браун тэднийг худалдан авч ДАШТ-д оролцуулах болсноос хойш үйл явдал ар араасаа хөвөрч эхэлсэн. Формула нэгийн ертөнцөд гэнэтхэн гарч ирсэн Браун ЖП хэмээх баг жинхэнэ гайхамшгийг бүтээж дэлхийн аварга болж чадсан юм. Баттон, Баррикелогийн гол өрсөлдөгч байсан Масса улиралын дундуур осолдсон нь бас онцлох явдлуудын нэг. Эндээс ээлжит сенсаацын эхлэл тавигдаж домогт Михайль Шумахер их спортдоо эргэн ирэх тухай яриа тасрахаа больсон ч хүзүүний бэртлээс болж эргэн ирэхээ хойшлуулсан юм. Ирэх жилийн дэлхийн аваргад бид Формулагийн ертөнцийг ''уйтгартай'' болтол түрүүлсэн Шумахерийг Мөнгөн Сумд Мерседесийнт төлөө уралдахыг харах нь. Оны төгсгөл Браун баг гэнэт гарч ирсэн шигээ гэнэт алга болж түр зуур харваад өнгөрөх од болон түүхэнд үлдэж байна.

***
Image
Риод тавтай морил
Данийн нийслэл Копенгаген хотод 2016 оны Олимпийн наадмыг зохион байгуулах хотыг албан ёсоор зарлалаа. ''Сунгаанд'' оролцсон хотуудаас хамгийн боломж багатай гэгдэж байсан Бразилийн Рио де Жанэйро хүн төрөлхтний баяр наадмыг зохион байгуулах болсон. Хуан Антонио Самаранчийн эцсийн хүсэлт хүртэл Рио хотыг дэмжигчдийн бодлыг өөрчилж чадсангүй. Ирэх жилийн Аваргуудын лигийн финалыг хүлээж авах Мадрид хот тэдэнтэй хамгийн сүүлийн шатанд ана мана үзэлцэж 66 : 32-оор цэвэр тавиулж дараагийн наадмын төлөө өрсөлдөхөөс өөр аргагүй болжээ.

***
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: 2009 оны спортын онцлох үйл явдал.

Postby Уугаа » Sat Jan 02, 2010 8:55 am

Г.Баяраа wrote:Image
Barca campeons !
Тэд өнгөрсөн 5 сард Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд Английн Манчестер Юнайтед клубыг буулган авч түүхэн дэх 2 дахь түрүүгээ хүртсэнээс гадна Ла лиг, эзэн хааны цомын тэмцээндээ давхар магнайлж Испаний багуудаас анхлан требль хийсэн юм.


3дахиашдээ :mrgreen:
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3186
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am

Re: 2009 оны спортын онцлох үйл явдал.

Postby MJ » Sat Jan 02, 2010 12:43 pm

Хаахан биччдийн билээ гээд бодоод бсан чин энд хүмүүс баяр хүргэчиж.
Англи явж Эмиратс цэнгэлдэхэд Арсэнал-Маню гийн тоглолт үзэхээр болсон Зига доо баяр хүргие.

Форумынхаа нэрийг гаргаж Спрайт Б лигийн ПОоффт шалгарсан Спортын Цонх сагсан бөмбөгийн багийнхы амжилт бидний хувид тун онцгой зүйл бсан болов уу. :beer
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: 2009 оны спортын онцлох үйл явдал.

Postby Realist » Sat Jan 02, 2010 1:03 pm

Форумын анхдугаар хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: 2009 оны спортын онцлох үйл явдал.

Postby Г.Баяраа » Mon Jan 03, 2011 2:24 am

Дэлхийн спорт 10 оны онцлох 10
2010 он улиран одож тэр онд болж өнгөрсөн бүхэн бидний сэтгэлд дурсамж болон үлдлээ. 2011 он дөнгөж айлчлан ирээд байгаа энэ үед SN уншигч та бүхэндээ өнгөрсөн онд дэлхийн спортын ертөнцөд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг танилцуулж байна. Спортын аугаа их ертөнцөд өрнөж буй үйл явдал бүхэн дэлхийн өнцөг булан бүрт байгаа спорт сонирхогчидод сэтгэл хөдлөл, баяр жаргал, заримдаа уйтгар гунигийг авчрах нь бий. Ингээд та бүхэн улиран одсон онд болсон онцлох үйл явдлуудын талаар дурсан уншихдаа танд төрж байсан дээрхи сэтгэл хөдлөлөө дахин мэдэрнэ гэж найдаж байна.

1. Өмнөд Африк – 2010 ДАШТ
Image
Манай гаригийн хамгийн олон үзэгчтэй, хамгийн алдартай номер нэг спорт хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ онд зохион байгуулагдсан болохоор хамгийн түрүүнд онцлон дурьдахгүй бол болохгүй. Африк тивийн өмнөд хэсэгт оршдог ӨАБНУ-д өнгө өнгийн өмсгөлөөр жигдэрсэн дэлхийн супер одууд чуулан бүтэн сарын турш дэлхийн хөлбөмбөг сонирхогчид болон сонирхдоггүй хүмүүсийг ч алаг бөмбөгийн ид шидээр цэнгүүлсэн билээ.

Хар тивд анх удаа зохион байгуулагдсан дэлхийн аваргын ялагчаар сүүлийн хэдэн жил үнэхээр ялагдашгүй гайхалтай байгаа “Ялагдашгүй Армада”-чууд тодорч өөрсдийг нь сүүдэр шиг дагадаг байсан мөнхийн азгүй хэмээх цолоо таягдан хаясан. Аваргын төлөөх тоглолтын өмнө Немцүүдийн ялалтыг урьдчилан тааж алдартай болсон “зөнч” Пол наймаалж Испаний тугтай хоолыг сонгосон нь томоохон сенсаац дэгдээсэн. Тэмцээний турш бараг нь шүтэх нь холгүй байсан Пол андыгаа Германчууд энэ явдлын дараа хүнсэнд хэрэглэхэд ч бэлэн байлаа. Пол зөв таасан уу, эсвэл түүний таавар тоглолтод нөлөөлөв үү ямар байсан Испаничууд Иньестагийн гоолоор ялалт байгуулж анх удаагаа Алтан дагиныг эх орондоо залах эрхтэй болсон юм. Тэмцээний дараа ч нэг хэсэгтээ толгойноос гарахгүй байсан Вувузела бүрээний дүнгэнэсэн дууг эс тооцвол 19 дэх удаагийн Мундиал сайхан болсоон.

Эхэндээ ногоон талбайн шидтэнүүд маань Жабулини бөмбөгнийхөө учрыг олохгүй бага зэрэг сандарч байсан ч яваандаа уран тансаг гоолуудаа ар араасаа харин ч нэг хөврүүлж өгсөн дөө. Өмнөх Дэлхийн аваргын алт мөнгөн медальтай Франц, Италийн шигшээ хамгийн түрүүнд хэсгийн шатанд булайгаа дэлгэж гэрийн зүг буцсан. Тэдний араас олон үндэстний хөвгүүдээр хүчээ зузаатгасан Герман машинд “Гурван арслан”, “Бурхны хүүхдүүд” дайрагдаж төрхөмдөө буцсан билээ. Немцүүдийн хайртай довтлогч Мирослав Клозе Роналдогийн ДАШТ-д оруулсан 15 гоолын амжилтыг эвдэхээр хэрэндээ чардайсан боловч хагас шигшээн Испанитай хийсэн тулаанд бэртэл авч 14 гоолтойгоор тэмцээнийг дуусгасан. Гэхдээ Томас Мюллер хэмээх 20-той залуу ахынхаа шийрийг хатааж 5 гоолтойгоор алтан шаахайг авсан учраас Германчууд хүрэл медальдаа сэтгэл дундуур үлдээгүй байх.

Өмнөд Африкийн ДАШТ-ий өмнө ална хядна, будаа болгоно хэмээн өргөмжлүүлж байсан өнөөх Рүүни, Роналду, Месси гээд мундагууд жинхэнэ тэмцээн дээр юу ч хийж чадсангүй. Уул шугамандаа Английн шигшээг авч явах ёстой Уэйн Рүүни фенүүдээрээ “Boo”-лүүлүүлсэндээ баяртай үлдсэн бол Месси тэмцээний анхны гоолоо оруулах гэж ядсаар байтал гэртээ харих цаг нь болчихсон байлаа. Роналдугийн хувьд харин Хойд Солонгостой хийсэн хэсгийн тоглолтод “хамаг’ гоол дамжуулалт, хууралт, уналт зэргээ шавхаж орхиод түүнээс цааш ёстой таг гацсан юмдаг. Өнгөрсөн улиралд чухам л сүрдмээр аймар формтай байсан эдгээр тоглогчид ийнхүү мияарч байх хооронд Уэсли Шнайдер л “топ” тоглогчийн зангарагыг харуулж чадсан юм. Интерт ирсэн анхны улиралдаа л тус багийн “мотор” болж бүтэн улирлын турш зогсолтгүй ажилласан Шнайдер Дэлхийн аваргад ч энэ эрчээ алдалгүй 5 гоол оруулан, багаа финалын тоглолт хүртэл чирсэн гэхэд болно. Харамсалтай нь тэр эцсийн дүнд ёстой юу ч үгүй гар хоосон хоцорсон. Алтан шаахайгаа Томас Мюллерт алдаж, Дэлхийн аваргын цомоо Испаничуудад бэлэглээд, Алтан бөмбөгөө Диего Форланд зээлж ганц мөнгөн медальтайгаар эх нутагтаа буцсан нь харамсалтай. Гэтэл энэ бүхэн багадсан юм шиг оны эцэст бас FIFA Ballon d”Or шагналын сүүлийн шатнаас түүнийг хасагдчихдаг. Гэхдээ хөлбөмбөг сонирхогчид Недерланд эрийг ямар гайхалтай байсныг мэдэж байгаа болохоор энэ маргаантай асуудлыг ингээд орхиё.

Шүүлтийн тал дээр мэдээж хэрэг дэлхийн аварга болгон дээр ямар нэгэн асуудал дэгддэг уламжлалтай. Энэ удаа арай л дэндүү гэмээр ноцтой хэд хэдэн алдаа гарсныг энд дурьдая. Шөвгийн 16-д Английн шигшээ Германд яалт ч үгүй бутниргүүлсэн боловч Фрэнк Лампардын 100 хувийн гоолыг тооцсон бол бас тоглолт яаж ч эргээ билээ. Бөмбөг улаан цагаан хаалганы хөндлөвч оноод шугаман дотор бүтнээрээ ойж байхад хэнэг ч үгүй гоол биш гээд өнгөрдөг ФИФА-гийн шүүгч нарыг камерийн хяналтаар солих цаг болсон мэт. Аргентин-Мексикийн тоглолтод ч гэсэн Карлос Тевесийн 100 хувийн отон тоглолтоос оруулсан гоолыг тооцоод дээр нь өөрсдийгөө барьж өгч байгаа юм шиг цэнгэлдэхийн дэлгэцээр тэр отонтой гоолыг харуулж л байдаг. Юутай гэсэн эрхэм хүндэт Закуми танд нэг сарын турш дэлхий ертөнцийг алаг бөмбөгийн тоглолтооор сайхан хөгжөөж, гайхалтай тэмцээнээр бэлэг барьсанд баярласнаа илэрхийлья. Дөрвөн жилийн дараа алдарт самба бүжигчидийн нутагт уулзацгаая !

2. Ванкувер-2010 Өвлийн олимп
Image
2 сарын 12-нд Канадын байгалийн үзэсгэлэн цогцолсон Бритиш Колумбиа мужын Ванкувер хотод Өвлийн 21-р олимп нээлтээ хийж цас мөсний спорт сонирхогчидын “нар гарсан” билээ. 82 орны 2,622 тамирчин 2 долоо хоногийн турш Ванкуверт авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд Канадчууд өмнө нь зохион байгуулсан хоёр олимподоо (1976, 1988) медалийн хүснэгтийг тэргүүлж чадаагүй алдаагаа цайруулж 14 алтан медальтайгаар хөрш Америкийг ардаа орхисон юм. Өмнө нь ямар ч орон нэг өвлийн олимпоос ийм олон алт авч байгаагүй гэдэг. Америкийн цас мөсний тамирчид Ванкуверт гайхалтай өрсөлдөөнийг үзүүлж нийт 37 медаль цуглуулсан боловч чанарын ялгаагаар Канад, Германы ард жагссан. Гэхдээ тэд нэг олимпод цуглуулсан медалийн тоогоор Сэм авгынхан дээд амжилт тогтоогоод амжсан. 2002 оны Солт Лейкийн олимпоос Германчууд 36 медаль авч байлаа.

Наадмын нээлтийн өдөр Гүржийн чарганы тамирчин Нодар Кумаришвили бэлтгэл хийж байхдаа нас барсан нь Ванкуверийн олимпийн хамгийн гунигт мөчүүдийн нэг байлаа. Зохион байгуулалт, уралдааны зам, талбайн чанар, цасгүй өвлийн олимп болох дөхсөн гээд өөлөхөөр зүйл энэ олимпод чамгүй их байсан ч тэр бүхнийг алгасаад онцлох үйл явдлуудаас дурьдая. Канадчууд тэмцээний турш 14 алт цуглуулсан боловч хамгийн үнэ цэнэтэй, хүсэн хүлээж байсан медаль нь хоккейн төрлийнх байсан нь дамжиггүй. Сидней Кросби аваргын төлөөх тоглолтод хожлын шайбыг Америкийн хаалганд оруулж ардын баатар болсон бөгөөд Агч модны орон өвлийн олимпоос 11 дэх алтан медалиа ийнхүү гардсан юм. Тэдний араас Орос-Зөвлөлтийнхөн найман алттай нэхдэг гэж бодохоор хоккейн эх орныхны дээд амжилт лав 12-оос доошгүй жил оршин тогнох нь. Харин сүүлийн 2 ДАШТ-д түрүүлсэн Оросын хоккейчдыг өндөр амжилт үзүүлнэ хэмээн мэргэжилтнүүд тааварлаж байсан ч шөвгийн наймд Канадад бут нирнүүлээд нутаг буцсан юм. Ер нь ганц хоккей ч гэлтгүй бусад төрлүүдэд ч Оросын баг тамирчид зорьж байсан амжилтдаа хүрч чадаагүй юм. Тухайлбал уран гулгалтын ханхүү Евгений Плющенко гарцаагүй авах ёстой байсан алтан медалиа Америкийн Эван Лайсачект “луйвардуулж” 2-р байранд орсон бол өвлийн олимп болгоноос “зоолттой” алт авдаг байсан мөсний бүжгийн төрөлдөө ч Оросууд Канад, Америкийг урдаа алдаж 1960 оноос хойш анх удаа уран гулгалтаас алтан медальгүй буцсан юм. Нийлбэр дүнгээр хойд хөрш маань 3 алт, 5 мөнгө, 7 хүрэл хүртсэн бөгөөд ЗХУ-аас тусгаарласнаас хойш ийм тааруу амжилтаар олимпийн өндөрлүүлж байсангүй. Нэгэнт уран гулгалт ярьсных Ө.Солонгосын Ким Ён А-гийн тухай дурьдалгүй өнгөрч болохгүй. Азийн нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж яваа энэ охин Ванкуверт бүх дасгалаа төгс гүйцэтгэж урьд өмнө нь хэний ч авч байгаагүй өндөр оноогоор олимпийн аварга болж, геннисийн номонд бичигдсэн гэхээр бахархахгүй байхын аргагүй.

Биатлоны төрөлд Оле-Эйнар Бьорндален “хаан”-ы титмээ алдах болоогүй гэдгээ харуулж буухиагаас нэг алт, ганцаарчилсан төрлөөс мөнгөн медаль зүүсэн бөгөөд нутаг нэгт домогт цаначин Бьорн Дэлигийн олимпоос 12 медаль авсан рекордыг эвдэхэд нэг алхмаар ойртож чадсан. Өдгөө Бьорндалений цуглуулганд олимпийн зургаан алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль байна. Магадгүй 4 жилийн дараа Эйнар Сочид уралдаж, “мөнхийн” хэмээгдэх дээд амжилтыг тогтоож чадахыг нь үгүйсгэх аргагүй.

Дөнгөж 23 настай ч домгууды эгнээнд багтах замаа альхэдийнэ зассан Германы үзэсгэлэнт Магдалена Нойнер анхны олимпдоо муугүй амжилт үзүүллээ. Лена нийт 2 алт, 1 мөнгө зүүсэн бөгөөд Эрчүүдээс Норвегийн Эмиль-Хегле Свендсен л түүнтэй дүйцэхүйц амжилтыг үзүүлжээ. 21-р өвлийн олимп хамгийн шударга өрсөлдөөн дунд өрнөсөн гэдгийн дэлхийн допингийн эсрэг агентлаг Ванкувераас нэг ч “но”-той зүйл илрүүлж чадаагүйгээс харж болох юм. Манай орны хувьд эрэгтэй 15 км, эмэгтэй 10 км-ийн гүйлтийн цанын төрөлд Х.Хаш-Эрдэнэ, Э.Очирсүрэн нар Ванкуверийн Цагаан олимпод эх орноо төлөөлөн оролцсон.

3. 2018, 2022 оны ДАШТ, ОУХХ-ны маргаан будилаан

Image
2018, 2022 оны ДАШТ-ий эрхийг олгох үйл ажиллагаа будилаантай болсон тухай хүн болгон л ярьж байна. Дэлхийн хамгийн олон үзэгчтэй, хамгийн том спортын наамдын талаарх сэдэв болохоор -ингэж хөл болох нь ч аргагүй. 12 сарын 2-нд явагдсан шийдвэрлэх санал асуулгын дараа ОУХХ-ны ерөнхийлөгч Зепп Блаттерийн хөлбөмбөгийг дэлхий дахинд жигд хөгжүүлэх төлөвлөгөө амжилттай хэрэгжиж манай хойд хөрш ОХУ 2018 онд, 2020 онд Ойрхи Дорнодийн жижигхэн Катарт дэлхийн хөлбөмбөг сонирхогчид хуран чуулахаар болсон. Мэдээж хэрэг ОХУ болон Катар, Ойрхи Дорнодын орнууд энэ мэдээг баярлан хүлээж авсан бол бусад ялагдсан орнууд хэрүүл маргаан дэгдээж хүлээж авсан. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэгчлэн ялагдсан орнууд өө сэв эрж, маргаан дэгдээх нь тодорхой л байсан. Гэхдээ л энэ удаагийн ДАШТ-ий эрх олгох үйл ажиллагаа ОУХХ-ны нэр хүндийг чамгүй унагаасан, асуудалтай, маргаантай, будилаантай боллоо.

Бүр хамгийн анх 2 ДАШТ-ий эрхийг нэг дор өгөхөөр болсныг зарласны дараа л Зепп Блаттерийг өөрийнхөө ерөнхийлөгч байх хугацааг дуусахаас өмнө (2011)мөнгө хийж авах гэж байна гэж шүүмжилж байсан. Мөн Мишель Платининтэй хуйвалдаж 2018 оны тэмцээнийг Европт баталгаатай зохион байгуулах талаар “юм” хийсэн гэж хэвлэлүүд хардаж байсан юм. Учир нь 2007 онд ОУХХ-ны баталсан “дарааллын журам” ёсоор сүүлийн 2 ДАШТ-ийг зохион байгуулсан тив тэмцээний зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх боломжгүй болж байгаа учраас 2018 онд Европын орнуудад ДАШТ-ий эрх нээлттэй болж байгаа юм. Хэрвээ энэ хардлага үнэн бол бүх зүйл Блаттер болон Платинигийн төлөвлөсөн ёсоор болж зөвхөн Европын орнууд л 18 оны Мундиалын төлөө өрсөлдсөн билээ. За энэ ч яахав баталгаатай зүйл биш. Бусдын улыг шагайхдаа дуртай Английн хэвлэлүүдийн л хийсэн хэрэг. Гэтэл ДАШТ-ийн эрх олгох хурал дөхөх тусам ОУХХ-той холбоотой баримтууд ар араасаа хөвөрч эхлэх нь тэр. Эхлээд Их Британий The Sunday Times сонинд “ОУХХ-ны санал худалдана” гэсэн гарчигтай хурц нийтлэл гарч Блаттерийг гарах гарцгүй болгов. ОУХХ-ны удирдах зөвлөлийн 24 гишүүдийн 2 нь болох Амос Адаму, Рейналд Темарий нар “Хүссэн мөнгийг маань өгвөл худалдсан ч яахав” хэмээн Америкийн талынхантай ярилцаж байгаа нь бичлэгээр нотлогдсон.

Үүний дараа ОУХХ бүх гишүүдийнхээ дунд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, авилгал авах гэж оролдсон 2 гишүүнийнхээ санал өгөх эрхийг түдгэлзүүлсэн юм. Гэхдээ Блаттер тэргүүтэй ОУХХ –нынхон баттай баримтаар нотлогдсон үнэний өмнө яах ч аргагүй байдалд орсон учраас энэ үйлдлийг хийсэн. Дотроо бол Английн хэвлэлүүдэд өс санаж үлдсэн нь хэдхэн сарын дараа сүүлчийн санал хураалтын үеэр тодорхой болсон юм. Ядаж байхад сүүлчийн санал хураалт эхлэхээс 3 хоногийнөмнө Их Британий BBC тв эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр бэлтгэдэг “Panorama” цувралынхаа ээлжит байгаар ОУХХ-г сонгосон нь тун эх оронч бус явдал болсон юм. ОУХХ-нд бугласан авилгал, хахууль асуудал болон хэрхэн ДАШТ-ий эрх олгох нэрээр мөнгө угаадаг тухай уг нэвтрүүлэг Английн ДАШТ-ий эрх авах найдварийг “0” хувьтай болгож орхисон. Ер нь Английн хэвлэлүүд ингэж өөрсдийн эх орноо “алдаг” нь бараг уламжлал болсон зүйл. Английн шигшээ багийн ДАШТ-д амжилт гаргадаггүйн нэг шалтгааныг хэвлэлийнхэнтэй холбон тайлбарладаг бөгөөд шигшээ баг тоглогч нараа дэмжихээс илүү тэдний гаргасан жаахан алдааг сүр болгон дэвэргэж, муулдаг нь тэдний гэм биш зан. Үүнээс болж тоглогчид байнгын дарамтан дор байдаг гэхэд болно. 1998 онд яалаадаа Бексийг Аргентиний эсрэг улаан хуудас авсных нь дараа “10 зоригт арслан 1 **н** жаал” гэх зэргээр бичиж бухимдсан фенүүдийг хөөргөж байсан даа.

Эргээд ДАШТ-ий тухай асуудалдаа орьё. Янз бүрийн хэл ам, маргаан будилаан их байсан ч санал хураалтын ажиллагаа болдгоороо болж ОУХХ-ны удирдах зөвлөлийн гишүүд тэмцээн зохион байгуулах орныг зарлалаа. Тааварлаж байсан ёсоор Англи ердөө 2-хон саналтайгаа хамгийн түрүүнд хасагдсан. Харин дараагийн шатанд Испани&Португал, Недерланд&Бельги, ОХУ гэсэн нэр дэвшигчидээс ганц дайчин ОХУ 13 саналтайгаар 2018 оны тэмцээнийг авлаа. Испани&Португал тэдэнтэй хамгийн ойрхон өрсөлдөж 7 санал авсан бол , Недерланд&Бельги бүр сураггүй, 2 л гишүүний дэмжлэг авсан юм. ОХУ, Английн багийнхан санал хураалтын өмнө гэмт хэрэг ихтэй, авилгалд автсан гэх зэргээр нэг нэгнийгээ “хийж” байсан болохоор энэ явдал Англичуудын хувьд ёстой гутамшиг гэдэг нь л болов. Английн хэвлэлүүд санал хураалтын дараа “Мафийн эх орон ДАШТ-ийг авлаа”, “Оросын мафи санал хураалтад нөлөөлсөн’ гэх зэргээр шордож байсан ч өмнө шигээ баталгаатай баримтаар Блаттерийг шахаанд оруулж чадаагүй болохоор юу ч өөрчилж чадсангүй. 2022 оны ДАШТ-ий тухайд Катарын танилцуулга сүртэй сайн байгаагүй ч шат болгонд илт давуу ялалт байгуулсаар ялалт байгуулсан. Ердөө 1.6-хан сая хүн амтай, газар нутгаараа ч шалихгүй жижигхэн Арабын энэ орон дэлхийн хамгийн том наадмыг зохион байгуулна гэхэд эргэлзэх хүн цөөнгүй байгаа. Цаг агаар нь зундаа +40 хүрдэг болохоор хамгийн сэрүүн үе буюу 12 сарын хавьцаа л ДАШТ болох боломжтой.

Тэр үе нь +20-30 хавьцаа байдаг бөгөөд дээр нь Европын хөлбөмбөгийн лигүүдийг завсарлах шаардлага гарна. Катарын Шейхууд техник технологиор зодоод тэр халууны асуудлыг шийдчихнэ гэж байгаа ч цэнгэлдэхээс гадна бэлтгэлийн талбай, хөгжөөн дэмжигчидийн бүс гээд бүх хэсгийг хөргөж чадах уу. Мөн пиво, согтууруулах ундаа болон ижил хүйстэний туай асуудлыг таг хорьдог Арабын ертөнц энэ бүхний яаж зохицуулж ДАШТ-ийг зохин байгуулах нь тун сонирхол татаж байна. Сүүлд авсан мэдээллээр Арабын бусад орнууд ДАШТ-ийг хамтран зохион байгуулах төлөвтэй болоод явчихлаа. Харин ОУХХ-ны ерөнхийлөгч Блаттер “2006 оны Азийн наадмыг тэд сайн хийж чадсан учраас тэдэнд итгэж болно” хэмээн өөрийгөө хамгаалсаар л байна.

4. Сагсанбөмбөгийн ДАШТ-2010, Дюрантын тэсрэлт
Image
Англичууд өөрсдийгөө хөлбөмбөгийн эх орон хэмээн хөөргөдгийн адил Америкчууд сагсны шигшээгээ “Мөрөөдлийн баг” хэмээн онгирдог. Гэвч NBA-гийн супер оддыг эгнээндээ багтаасан Мөрөөдлийн баг нь 1994 оноос хойш дэлхий аваргад түрүүлж чадаагүй байсан. Байсан хэмээхийн учир нь өнгөрсөн 9 сард тэд Туркт зохион байгуулагдсан ДАШТ-д Сэм авгын сагсчид гайхалтай тоглолтыг үзүүлж замдаа таарсан өрсөлдөгч болгоноо бутниргэсээр дэлхийн аварга болж хар цувралаа төгсгөл болгож чадсан билээ. Майк Кржижевскигийн багт Бээжингийн олимпод түрүүлсэн оддоос нэг ч тоглогч багтаагүй. Леброн, Коби, Уэйд, Бош, Бүүзер гээд бүгдээрээ л янз бүрийн шалтгаан хэлж эх орныхоо төлөө тоглохоос татгалзсан хэдий ч Майк гандан бууралгүй залуу тоглогчидоор багаа бүрдүүлэн Туркийг зорисон юм. Түүний бүрдүүлсэн багийг хэтэрхий олон хамгаалагчидтай, туршлага байхгүй, нуруугаар намхан гэх зэргээр гоочилж байсан ч гайхамшгийг бүтээж чадсан юм. Ялангуяу Оклахомагийн залуу од Кевин Дюрант багийнхаа лидерийн үүргийг гүйцэтгэж тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан юм.

Өдгөө 22 настай энэ залуу дээр тулгуурлан Америкийн багийн тактик зохиогдож байсан бөгөөд тэмцээний турш шигшээ багийнхаа хэд хэдэн дээд амжилтыг тогтоосон. Тухайлбал нэг тэмцээнд хамгийн өндөр оноо авсан (205), нэг тоглолтод хамгийн өндөр оноо болон дундаж оноогоор хамгийн их (38-22.8) зэрэг амжилтуудыг Дюрант тогтоосон. Шигшээ тоглолтод Америкчууд зохион байгуулагч Туркийн багтай оноолт таарсан бөгөөд хоёр багийн өмнөх амжилтыг харвал тэнгэр газар шиг ялгаатай байлаа. Туркчууд ердөө 3 дахь удаагаа ДАШТ-д оролцож байгаагаас гадна 2001 оны Еврогийн мөнгө авч байснаас өөр гялтайх амжилтгүй бол Америк Олимпийн 13 алт, ДАШТ-ий 3 түрүү гээд цааш хөвөрнө. Гэсэн ч нутгийнхаа фенүүдээр хүч нэмсэн “12 аварга эр” NBA-гийн залуустай эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлсэн. Эхний үед тэд тоглолтын санаачлагыг гартаа авч байсан ч Дюрантыг зогсоох аргаа олохгүй байсаар 64–81-ээр ялагдал хүлээсэн юм. Истанбулын Синан Эрдем Доме ордонд 15,000 үзэгчидийн өмнө явагдсан уг тулаанд Дюрантаас гадна Лейкерсийн Ламар Одом тун сайн тоглож 11 оноо багтаа авчирсан бөгөөд тэрээр НБА болон ДАШТ-д нэг жилд түрүүлсэн анхны тоглогч болон түүхэнд үлдсэн.

Туркийн Дэлхийн аваргын өөр нэгэн онцлох тоглогч бол Аргентиний Луйс Скола. Хьюстен Роккетсийн харьяалалд байдаг энэ залуу ДАШТ-д тун одтой байж шигшээ багийхаа 2 ч дээд амжилтыг эвдсэн. Шөвгийн 16-д Бразилийн багтай хийсэн тоглолтод Скола 37 оноо авч нэг тоглолтын оноогоор рекорд тогтоосон бол мөн бүх цаг үеийн мэргэн буучын хэргэмийг Эрнесто Германаас булаан авсан юм. Испаний шигшээ баг энэ тэмцээнд тун тааруу оролцож фенүүдийнхээ урмыг хугалсан. 2006 оны ДАШТ-ий ялагчид хэсэгтээ 2 ялагдалтайгаар хасагдах шатанд үлдэж улмаар шөвгийн наймд Сербийн багт 92–89-өөр ялагдал хүлээсэн. Тэд шөвгийн 16-д өмнөх ДАШТ-ий аваргын төлөө тулалдаж байсан Гректэй оноолт таарсан нь онцлох үйл явдлуудын нэг байлаа. Испани Грекийн шигшээ 1998 оны ДАШТ-д таарснаас хойш нийтдээ таван удаа тоглоход Испани бүгдэд нь хожиж байгаа юм. 16 дахь сагсанбөмбөгийн ДАШТ-ий хамгийн өрсөлдөөнтэй сэтгэл хөдөлгөсөн тулаанаар хагас шигшээн Серби-Туркийн тоглолтыг нэрлэж байна. Туркчууд ганц онооны зөрүүгээр уг тоглолтод ялалт байгуулсан бөгөөд эхний хоёр үед оноогоор ялагдаж яваад барьж чадсан. Крем Тунчери сүүлийн үед гайхалтай тоглолтыг үзүүлж багийнхаа баатар болсон бөгөөд цаг дуусахаас 1 секундын өмнө авсан 2 оноо нь Туркчуудад ялалт авчирсан юм. 1970 онд Югославчууд нутагтаа зохиосон ДАШТ-д финалдсанаас хойш зохион байгуулагч орон ийнхүү аваргын төлөө үлдээгүй байсан юм.

16 дахь сагсанбөмбөгийн ДАШТ-д нийт 24 орон оролцсон. Өмнө нь 1986 болон 2006 оны тэмцээнд ийм тооны баг өрсөлдөж байсан. Туркийн ДАШТ-ий онооны лидер Л.Скола (27.1) шалгарсан бол самбараас бөмбөг авалтаар Хятадын И Жинлиан (10.2), дамжуулалтаар Аргентиний Пабло Прогионы тэргүүлсэн юм.

5. Пакьяогийн “Мөнхийн амжилт”
Image
Мэргэжлийн боксын зууны шилдэг тулаанч Менни Пакьяо энэ жил ялалт, амжилтаар дүүрэн байлаа. 5 сарын эхээр явагдсан Филиппиний сонгуульд тэрээр илт давуу ялалт байгуулж Сарангини мужын төлөөлөгчөөр томилогдсон. Ингэснээр түүний хоч нэгээр нэмэгдэж “Тулаанч конгрессмен” гэсэн шинэ нэртэй болов. “Үндэсний нударга”, “Пакман”, “Ардын баатар” гээд Пакьяогийн хоч чамгүй их. Зав зай багатай төрийн албанд томилогдсон гээд Пакман спортын карьераа цалгардуулсангүй. Бэлтгэл сургуулилтаа чамбай хийж Мэйвэйдертэй хийх супер тулаандаа бэлдэж байсан ч “Алтан жаал”-н талтай тохиролцоонд хүрч чадаагүй учраас энэ тулаан цуцлагдсан юм. Ялагдал гээчийг мэдэхээ больсон Филиппийн эрдийг зогсоох цорын ганц тулаанчаар Мэйвэйдерийг нэрлэж байсан бокс сонирхогчид энэ мэдээг харамсан хүлээж авсан. Гэхдээ Меннигийн промоутерууд дараагийн тулааны товыг тэр дороо зарлаж 11 сарын 13-нд Америкийн “Торнадо” Антонио Маргаритотой нударга зөрүүлэхээр болзоо тогтоосон юм. WBC холбооны супер дунд жингийн бүсийн төлөөх уг тулаанд ялалт байгуулвал Менни 8 өөр жинд дэлхийн аварга болох боломжтой байлаа. Товлосон цаг болж Техасын Арлингтон хотын “Ковбой” ордонд цугласан 41713 үзэгчидийн уухайн дор тулаан ч эхэллээ. Хэдийгээр Маргарито жин, чацаар Пакьяогоос хамаагүй илүү байсан ч өрсөлдөгчийнхөө ээлж дараалсан хүчтэй, оновчтой цохилтуудын дараа хөл дээрээ ч тогтож чадахгүй болтлоо сульдсан байв.

Тулааны үеэр “Торнадо”-гийн хөмсөг задарч, нүүр нь авах юмгүй болсон ч шийр заан үзэлцсээр тулааныг дуусгасан бөгөөд шүүгчдийн санал эргэлзээгүй Меннигийн талд байсан. Өмнө нь Маргаритогоос илүү “чанга” нөхдүүдтэй олон үзэлцэж байсан болохоор Пакьяо ямар ч алдаа гаргалгүй гайхалтай тулаан өрнүүлж нүүрэндээ бараг нэг ч хүнд цохилт аваагүй гэхэд болно. Дээр дурьдсан 8 өөр жинд дэлхийн аварга болох зорилгоо ийнхүү тэрээр биелүүлж чадлаа. Өмнө нь ийм амжилтанд хэн ч хүрч байгаагүй бөгөөд боксын мэргэжилтнүүд энэ амжилтыг дахин давтагдахгүй хэмээн онцолж байна. Үнэхээр ч боксын рингэнд алдар нэрээ мандуулсан шилдэг тулаанчид ирээдүйд олон гарч ирэх нь тодорхой ч Менни шиг жин болгоноос Дэлхийн аваргын бүс зүүх шийртэй эр гарч чадахгүй л болов уу. Тулааны дараа өгсөн ярилцлагадаа Пакман ““Одоо надад өөр ажил байна. Юуны өмнө Филиппиндээ буцан очиж, улс төрийн амьдралаа үргэлжлүүлэх болно” гэжээ. Өөр хэний ч хүрч байгаагүй тийм өндөрлөгт хүрсэн болохоор Пакьяо одоо нэг хэсэгтээ амар жимэр амьдрахыг хүсэх нь дамжиггүй. Оны эхэнд тэрээр Жошуа Клоттиг “зодож” WBO буюу Дэлхийн боксын байгууллагын дэлхийн аварга цолоо хамгаалсан байгаа. Мэргэжлийн боксын ертөнцөд Пакьяогийн хүнд нударганы амтыг мэдрээгүй үлдсэн шилдэг тулаанч гэвэл одоо Мэйвэйдер л байна. Гэхдээ тэр тулааныг үзэх өдөр ирнэ гэж найдаж байна.

6. Надалийн жил
Image
“Шороон талбайн хаан’ энэ жил түүхэнд үлдэх хэд хэдэн сайхан амжилт тогтоолоо. Юуны түрүүнд Надаль өмнө нь түрүүлж үзээгүй байсан Америкийн нээлттэй тэмцээнд аваргалж Их Дуулгын цуглуулгаа бүрэн болгосон. Талбайн теннисний шинэ эрин эхэлснээс хойш (1968 оноос хойш) ийм амжилтанд хүрсэн 7 дахь тамирчин нь Рафа болсон бөгөөд хамгийн залуудаа Их Дуулгын 4 цувралд түрүүлсэн теннисчин болжээ. Сүүлийн жилүүдэд Надаль, Федерерийн хажуугаар цахиур хагалах гэсэн Дель Потро, Энди Мюррэй, Монфиль, Бердых гээд авьяаслаг маш сайн тоглож байгаа болохоор эрэгтэйчүүдийн теннисний өрсөлдөөн хавьгүй ширүүссэн. Гэвч Надаль энэ гал гарсан тэмцэл дундаас цойлон гарч түүхэнд үлдэх амжилт тогтоож байгаа нь түүний ямархуу чансаатай тамирчин бэ гэдгийг харуулж байна.

Энэ онд тогтоосон Рафагийн өөр нэгэн амжилт бол нэг шороо, зүлэг, хатуу хучилттай талбайд зохиогдсон Их Дуулгын 3 цувралд дараалан түрүүлсэн явдал юм. Их Дуулгын 3 цувралд дараалан түрүүлсэн амжилт өмнө нь гарч байсан ч өөр өөр хучилттай талбайд түрүүлсэн тохиолдол бүртгэгдээгүй байсан аж. 6 сард Ролан Гаррост түрүүлснийхээ дараа Надаль дэлхийн чансааны тэргүүн байраа Федерэрээс эргүүлэн авсан. Хэрвээ Федерер дахиад ганцхан долоо хоног чансааг тэргүүлсэн бол Пете Сампрасын 286 долоо хоног #1-т бичигдсэн амжилттай эн зэрэгцэх байлаа. Федерерийг уйлуулдаг ганц тамирчин Надаль ийнхүү мөнхийн өрсөлдөгчийнхөө замд дахин саад боллоо. Гэхдээ оны төгсгөлд Дэлхий турын финалд Федерер Надалийг ялж гомдлоо бага ч гэсэн тайлсан байх.

Сонирхуулахад жилд дор хаяж 4, 5 удаа хоорондоо таардаг байсан Надаль-Федерер энэ онд Дэлхийн турын финалыг оруулаад ердөө 2 удаа л учраа таарч тогложээ. Учир нь Федерер сүүлийн 3 Их Дуулгад шөвгийн наймаас хасагдсан болохоор мөнхий өрсөлдөгчид маань өөд өөдөөсөө тулах боломж гарсангүй. Тиймээс дутуугаа гүйцэх гэсэн үү ямар ч байсан оны төгсгөлд хоёр ч нөхөрсөг тоглолт хоорондоо хийгээд амжсан. 2010 оныг Надаль 3 Их Дуулга, 3 Мастерс цуралын түрүүтэй, дэлхийн чансааны тэргүүн байранд бичигдэн дуусгаж байна. Нэг үгээр 2010 оны Надалийн жил байв. Аа мөн нэг зүйл сануулахад Надаль түүхэнд Олимпийн наадам, Их Дуулганы цувралд бүгдэд нь түрүүлсэн 2 дахь эрэгтэй болон үлдсэн байгаа. Өмнө нь алдарь Андре Агасси энэ амжилтыг ганцаараа эзэгнэж байсан юм.

Эмэгтэйчүүдийн хувьд Серена Уйльямс Австрали, Францын нээлттэй тэмцээнд магнайлсан. Гэхдээ Америк бүсгүй бэртлээс болж оны сүүлийн Их Дуулгад оролцож чадаагүй нь тоогүй. Серенаг эзгүйд Ким Климстерс өнгөрсөн жилийн цомоо хамгаалж 3 дахь удаагаа Сэм авгын дэвжээнд магнайлсан. Италийн харьж яваа теннисчин бүсгүй Франче́ска Скьяво́негийн үсрэнгүй амжилтыг мөн дурьдахгүй өнгөрч болохгүй. 14 жил мэргэжлийн теннис тоглохдоо шөвгийн наймаас хэтэрч үзээгүй байсан Их Дуулгын цувралдаа тэрээр түрүүлж Италийн теннисний хөгжлийг нэг шатаар ахиулсан. Тодруулбал 6 сард явагдсан Ролан Гаррост тэрээр Австралийн Саманта Стосурыг буулган авч Итали эмэгтэйчүүдээс анх удаа Их Дуулгын аварга хэмээх нэр хүндтэй цолыг хүртсэн юм.

Аа бас мартсанаас энэ жилийн Уймблдоны эхний шатанд нэг түүхэнд бичигдсэн гайхалтай тогллолт явагдсан юм байна. Америкийн Жон Иснер, Францын Николас Махут нарын хооронд бүтэн гурван өдөр дамнан үргэлсэн айхавтар тоглолт болсон. Нийт цагаа нь авч үзвэл 11 цаг 5 минутын турш эдгээр теннисчид тэмцэлдсэн бөгөөд эцсийн дүнд t 70–68-аар Иснер ялалт байгуулсан юм. Уг тулааныг теннисний бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн тоглолтоор тэмдэглэж авсан.

7. Интерийн Quintuple
Image
Жилийн бүх тэмцээнд нэг баг түрүүлээд бүх цом, шагналыг хамчихдаг уламжлалЕвропын хөлбөмбөгт тогтоод 2 жил боллоо. 2009 онд Каталоны бахархал Барса чухам л замдаа таарсан өрсөлдөгч болгоноо бут ниргэхээр тэр онд оролцсон бүх тэмцээндээ түрүүлэ хөлбөмбөгийн ертөнцөд The Sextuple хэмээх шинэ хэллэг гаргаж ирсэн. Жилийн 6 тэмцээнд түрүүлсэн багииг ийнхүү нэрийдэхээр болов. Харин энэ жил Жозе Моуриньогоор удирдуулсан Интер Милан клуб Quintuple хэмээх урьд өмнө нь ховорхон дуулдаж байсан хэллэгийг гаргаад ирлээ. Хар-хөхүүд өнгөрсөн улиралд оролцсон бүх тэмцээндээ (Сери А, Аваргуудын лиг, Италийн цом) магнайлаад зогсохгүй Италийн супер цом, Клубын ДАШТ-ийг шагналын өрөөндөө нэмж тавьсан. Атлетикод ялагдаж Европын супер цомоо алдсаныг эс тооцвол Интер Миланы фенүүдийн хувьд гуниглах зав олдоогүй сайхан л жил байлаа.Интерийн энэ гайхамшигтай сайхан амжилтын үндэс юундаа байв.

Үүнийг тайлбарлахын тулд 2009 оны зун руу эргэж очих хэрэг гарна. Тэр зуны наймааны цонхоор Мораттигийн баг маш сайн ажиллаж түүхэн амжилтынхаа гол түлхүүр болсон тоглогчидыг нэг их хөрөнгө заралгүй авчирсан юм. Тухайлбал Лусиог Байернаас 5 саяар, Диего Милитог Женоагаас 11-ээр, Самюэль Это’ог Ибрагийн наймаанд хавчуулан эгнээндээ нэгтгэсэн бол Шнайдерий Реалаас авахдаа хамгийн их буюу 15 сая евро зарлагадсан байлаа. Дээр нь нэмээд өвлийн цонхоор Горан Пандевийг үнэгүй аваад ирчихсэн. Ингээд л Моуриньогийн гарт под хийсэн сайхан баг бүрэлдчихсэн хойно тактикийн мэргэжилтэн маань юу хийхээ мэдэлгүй яахав. Шинэ тоглогчид багтаа дасах гэдэг хамгийн том асуудал байдаг бол Интерийн шинэ цэргүүдэд харин ч нэг тийм асуудал тулгараагүй шүү. Милито, Самюэль Это’о шинэ багийнхантайгаа хэдэн жил хамт тоглосон юм шиг гайхалтай ойлголцож анхны тоглолтоосоо л гоолыг ар араас нь хөврүүлээд эхэлсэн бол Лусио Самультэй хамт ямар ч дасгалжуулагчын арааны шүлс асгармаар сайн хамгаалалтын хослолыг үүсгэж чадсан.

Дээр нь Шнайдер чухам л Интерт ирэхийг хүлээж байсан мэт багийн гол түлхүүр тоглогч болж Бенеаматачуудад дутагдаж байсан найруулагчийн үүргийг хангалттай сайн биелүүлж байлаа. Занетти, Майкон, Самуель, Жулио Цесар гээд багийн хууччуул ямар байлаа даа. Ийм сайхан хамт олон бүрэлдээд, дээр нь дэлхийн хамгийн шилдэг тактикийн мэргэжилтэн дасгалжуулж байхад 5 цом хүртэхгүй гээд ч яах билээ дээ. Италийн багуудаас анх удаа требль хийсэн Интерт бүх хөлбөмбөг сонирхогчидын өмнөөс баяр хүргэж оргилуун дарс буудуулья

За тэгээд баяр наадмаа өндөрлөсөн бол энэ багийн сүүлийн үеийн мэдээллээс хүргэе. Моуриньогийн халааг авсан Рафаель Бенитэз ажлаа тааруухан хийснээс болж саяхан ажлаасаа халагдсан тухай та бүхэн мэдсэн байх. Энэ жил Интерийг удирдаж буй 3 дахь дасгалжуулагч болох Леонардо ямар ч байсан өвлийн наймааны цонхоор Кака, Луйс, Фабиано гээд Бразил залуусаар хүчээ зузаатгах төлөвлөөтэй байгаа сураг байна. Одоогийн байдлаар Интерчүүд лигтээ 7-р байранд жагсаж байгаа билээ. Хөлбөмбөгийн ертөнцөд болсон онцлох 10 үйл явдлыг SN та бүхэнд удахгүй хүргэх болно.

8. Гуанжоугийн Азийн наадам
Image
Азийн олимпийн зөвлөлийн ерөнхийлөгч Ахмед Аль-Фахад Аль Сабахын хэлсэнчлэн “Хамгийн гайхалтай, шилдэг Азийн наадам” гэж Гуанжоугийн АСИАД-ыг дүгнэх нь зүйтэй. Хятадууд энэ наадамд үнэхээр их хөрөнгө хаяж, сэтгэл гарган сайн зохион байгуулсныг орон орны сэтгүүлчид онцолж байлаа. Нийт 17 сая ам.долларыг наадмын зохион байгуулалтад зарцуулсан бөгөөд 600 мянга гаруй сайн дурынхан ажиллаж, 9585 сэтгүүлч наадмыг газар дээрээс нь сурвалжилсэн статистик үзүүлэлт байна. Ер нь оролцсон тамирчин, ирсэн зочдынхоо тоогоор Гуанжоугийн Азийн наадам өмнөх АСИАД-уудаа хол хаясан гэхэ болно. “Цэцэгт хот” энэ наадмыг амжилттай зохион байгуулж чадсанаараа олимпийн эрх авах боломжтой гэдгээ ч харуулж чадсан. “Сэтгэл хөдөлгөсөн тоглолт, найрсаг Ази” хэмээх уриатай Азийн 16-р наадамд нийт 45 орны 9,704 тамирчин оролцож тоосоо өргөсөн бөгөөд 42 спортын төрлөөр 2 долоо хоногийн турш спортын ариун талбарт тулалдсан. Олимпийн наадмын 28 төрөлтэй харьцуулбал хавьгүй өргөн хүрээнд Гуанжоугийн наадам зохион байгуулагдсан. Бүжиг, Луут завь, Крикет , Го даам, Каббади гээд дэлхий нийтэд танил биш олон спорт энэ наадамд багтсан байв. Наадам нээлтийн ажиллагаанаасаа эхлээд шинэлэг өнгө төрхийг харуулсан, урьд өмнө нь байгаагүй уур амьсгалыг Азийн наадамд авчирсан байлаа. ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге нээлтийг “Бээжингийн наадмаас ч илүү сайхан боллоо” хэмээсэн нь хэтрүүлсэн хэрэг бус.

Зохион байгуулагчид ч ингэж их хүч хөдөлмөр гаргасныхаа үр шимийг амсаж медалийн тоогоор Азийн наадмын шинэ дээд амжилт тогтоосон. Нанхиадууд 199 алтан медалийг цуглуулсан бөгөөд нийт медалийн 2-т жагссан Өмнөд Солонгосоос даруй 2 дахин их буюу 416 медаль хүртжээ. Хятадуудын авсан 200 орчим алтан медалиас 110 метрийн халхалттай гүйлтэд түрүүлсэн Лю Сяны алтыг онцолж байна. Бээжингийн олимпоос хойш хойш бэртэл гэмтэлд ороогдож хоёр жил гаран нам жим байсан Хятадын үндэсний баатар энэ Азийн наадамд эргэн ирснээ зарлаж дээд амжилт тогтоон аварга болсон билээ. Мөн тус улсын сагсанбөмбөгийн шигшээ баг Ван Жижигийн шилдэг тоглолтын ачаар Азийн наадмын 7 дахь алтан мелиа авч чадсан. Гуанжоугийн АСИАД-ын үеэр Дэлхий 3, Азийн наадмын 103 дээд амжилт шинэчлэн тогтоогдсон.

Манай орны хувьд 219 тамирчинтэй Гуануод ирж нийт 2 алт, 5 мөнгө, 9 хүрэл медаль хүртэн Дохагаас цуглуулсан 14 медалийн тоогоо нэгээр ахиулсан. Хэдийгээр наадмын эхний өдрүүдэд бокс, жүдогийн шилдэг тамирчид маань харамсалтайгаар ялагдал хүлээж байсан ч чөлөөтийн бөхчүүд маань эх орныхоо төрийн дууллыг хоёронтоо Гуанжоуд эгшиглүүлж чадсан. Эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн Г.Мандахнаран, 72 кг-д Г.Наранчимэг нар эх орныхоо Азийн наадмын алтан медалийн буухиаг Гуанжоуд үргэлжлүүлсэн юм.

үргэлжлэл бий…
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Оны спортын онцлох үйл явдлууд

Postby Г.Баяраа » Mon Jan 03, 2011 2:29 am

Монголын спортын 10 оны онцлох 10 үйл явдал

АСАШЁОРЮҮ: БҮХ ЗҮЙЛД БАЯРЛАЛАА. БИ ЯВЛАА

Image
Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь аварга Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлсан нь энэ оны спортын ертөнцийн хамгийн дуулиантай үйл явдал байлаа. Эх орноо хятад иргэнээс өмөөрснийхөө төлөө буруутгагдсан “Өглөөний хөх луу” сүмогийн холбооны хурал болсон хоёрдугаар сарын 4-ний өдөр энэхүү шийдвэрээ олон нийтэд зарласан юм. Асашёорюү өөрийнх нь нэр төрд нь зохион байгуулалттайгаар, олон удаа халдсан тул шийдвэр гаргахаар болсноо мэдэгдсэн юм. Баргийн юманд толгой гудайдаггүй аваргыг басхүү сүмогийн холбооны шахалт ийм зүйлд хүргэсэн гэх яриа ч ортой дог. Түүний хэвлэлийн бага хурал дээр хэлсэн “Бүх зүйлд баярлалаа. Би явлаа” хэмээх үг ихэд алдаршсан билээ.
Мэргэжлийн сүмогийн ертөнцөд шинэ хуудас нээж, үзэгчгүй болсон үндэсний спортыг нь түүхэнд тэмдэглэгдэн үлдэх хэмжээнд хүргэсэн гавьяатай, олон шинэ дээд амжилтын эзэн, их аварга Асашёорюүгийн зодог тайлах ёслол аравдугаар сарын 3-нд Токио хотын “Кокүгикан” ордонд болж, үсийг нь авлаа. Аваргын үсэнд 380 хүн хүрч, мэргэжлийн спортоос нь үдэх хүндтэй үүргийг хуваалцсан. Сүмогийн уламжлалын дагуу дэвжээний багш Такасаго ояката хамгийн сүүлд хөндсөн билээ.

35 ЖИЛ ХҮЛЭЭСЭН АЛТАН МЕДАЛЬ

Монгол Улс 35 жилийн дараа чөлөөт бөхийн дэлхийн аваргатай боллоо. “Москва-2010” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд зодоглосон “Хилчин” спорт хорооны бөх Соронзонболдын Батцэцэг учраа болгоноо илүүрхэн ялсаар төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.
Энэхүү алтан медаль монголчуудад үнэхээр амттай байсан. “Чөлөөт бөхийн спорт уналтад орлоо” гэх яриа газар аваад байсныг ч хэлэх үү. Тэрбээр шигшээ барилдаанд БНХАУ-ын Лан Жан нарыг буулган авч, Монголын чөлөөт бөхийн тамирчдаас дэлхийн аварга хэмээх эрхэм алдарт хамгийн түрүүн хүртсэн. Тэрбээр үүнээс хоёр сарын өмнө болсон залуучуудын ДАШТ-д Лан Жанд илт давуу ялагдаж байсан. Харин энэ удаа дэлхийн дэвжээнд хариугаа авч чадсан нь энэ.

ОЛИМПИЙН АЛТАН МЕДАЛЬ ИХЭРЛЭДЭГ БОЛЖЭЭ

Сингапур улсад өсвөр үеийнхний анхдугаар олимпийн наадам зохион байгуулагдсан нь 2010 оны дэлхийн спортын онцлох үйл явдлын нэг байлаа. Олон улсын олимпийн хорооны шийдвэрээр их спортын залгамж халаа, ирээдүйн олимп, дэлхийн аваргуудад итгэл урам хайрлаж, тэднийг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэхэд чиглүүлж энэхүү наадмыг зохион байгуулсан билээ. Наадмын хоёр дахь өдөр чөлөөт бөхийн охидын 60 кг-ын жинд өрсөлдсөн Баатарзоригийн Батцэцэг алтан медаль хүртэж, монголчуудаа баярлуулсан.
Монголчууд Бээжингийн олимпоос анхны алтан медаль хүртэхдээ хос аваргатай болж байсан. Энэ жишиг ч Сингапурт давтагдаж, спортын гимнастикийн төрөлд өрсөлдсөн Ганбатын Эрдэнэболд Монгол Улсын төрийн дууллыг “Арслан хот”-д дахин эгшиглүүллээ. Манайхан гимнастикаар ийм өндөр амжилт үзүүлнэ хэмээн тооцоолоогүйг ч хэлэх үү их л гэнэтийн зүйл болсон доо. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Г.Эрдэнэболд Монголын гимнастикт шинэ эрин авчирлаа” хэмээж байв. Үнэхээр үүнээс хойш энэхүү спортоор хичээллэх бяцхан тамирчдын тоо эрс нэмэгджээ.

“ТАЛ НУТАГТ МАНДСАН” НАР БА УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН БЭЛЭГ

“Гуанжоу-2010” Азийн наадмын эхний өдрүүдэд манай улсын “Топ-4” спортод багтдаг бокс, буудлага, жүдогийн тамирчин алтан медаль хүртэж чадахгүй байлаа. Харин чөлөөт бөхийн тэмцээн эхэлсэн өдөр эхний аваргаа өлгийдөн авав. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд зодоглосон Ганзоригийн Мандахнаран алтан соёмбот төрийн далбаагаа Гуанжоугийн тэнгэрт мандуулах учиртай байж. Зөвхөн түрүүлэх зорилго өвөртлөн “Цэцгэн хот”-ыг зорьсон тэрбээр “Азийн олимп”-д аваргалсан Монголын 13 дахь тамирчин болсон. БНХАУ-ын алдарт CCTV түүний тухай “Тал нутагт мандсан нар” нэвтрүүлэг хийсэн билээ.
Гуанжоуд Монголын чөлөөт бөхийн тамирчид гялалзах учиртай байж. Улс тунхагласан баярын өдөр эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд хүч үзсэн Гэлэгжамцын Наранчимэг хоёр дахь алтан медалийг авчирлаа. Тэрбээр Азийн наадмын турш БНХАУ-ын хөгжөөн дэмжигчдийн нүргэлүүлж байсан “Жайёо” уухайг нам дарсан юм.

ТАВАН БАШЁД ТҮРҮҮЛСЭН \ “ЦАГААН ГАРЬД”

Хакүхо М.Даваажаргалын хувьд 2010 он гайхалтай хэрнээ нэг талаар харамсалтай жил байлаа. Оны сүүлийн таван башёд түрүүлж, нийт 90 барилдааны 86-д нь ялалт байгуулсан гээд түүнийг магтах шалтгаан их бий. Харамсалтай сүмо бөхийн дээд зиндаанд хамгийн олон буюу 69 дараалан давсан амжилтыг өөрийн болгож чадсангүй. Дараалан 62 ялаад байсан Хакүхо арваннэгдүгээр сарын эхний найман өдөр унахгүй байхад л цаг үеийн манлай болох байв. Өвдөг шороодох нь нүдний гэм болоод байсан цаг тул түүнийг дээд амжилт эвдэнэ гэхэд хэн ч эргэлзээгүй. Харамсалтай нь кюүшю башёгийн хоёр дахь өдөр зүүн жигүүрийн тэргүүн бөх Кисэносатод ёрикири мэхээр ялагдаж, мөрөөдлөө хойшлуулахад хүргэсэн юм. Гэхдээ сэтгэлээр уналгүй үлдсэн өдрүүдэд ялалт байгуулснаар Японы Эзэн хааны цомыг 17 дахиа хүртэв.


ХУУЧНЫ “ЗУРГААН ЗАЛУУ ЗААН” БҮГД ЦОЛОО АХИУЛЛАА

Их Монгол Улс байгуулагдсаны 804, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадамд уламжлал ёсоор хүчит 512 бөх зодоглосноос Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх Батжаргалын Ганбат ес даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртлээ. Тэрбээр нэг түрүүлэхэд үндэсний бөхийн дээд цол болох дархан аварга болох байсан Г.Өсөхбаяртай тун шийдмэг барилдаж давснаар есөн хөлт цагаан тугийг есөнтэй тойров. Бөхийн хорхойтнуудаар нэгэн үед “Зургаан залуу заан” хэмээн цоллуулж байсан тэр сайхан залуучуудаас Б.Ганбатыг “Ганцаар хуучин цолтойгоо үлдлээ” хэмээн санаа зовж байсан. Энэ нь увсынхны 19 жил хүлээсэн түрүү байв. Хамгийн сүүлд 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор О.Балжинням аварга заан цолтойдоо түрүүлж байсан түүхтэй. Энэ жил улсын арслан нэг, харцага хоёр, начин гурав төрлөө.

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР ХУУРАГДСАН М.БУНДМАА

Жүдо бөх нутагтаа айлчиллаа. Японы Токио хотод болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ий гол онцлог нь нэг жинд нэг улсаас хоёр бөх зодоглох болсон нь тэмцээний гол онцлог байв. Өнгөц харвал хөнгөн жинд өрсөлдөөн ихтэй манай улсад ашигтай мэт хэрнээ нэг жинд Япон, БНСУ, Бразил, Франц гээд жүдо өндөр хөгжсөн орны хоёр бөх ороод ирэхээр өрсөлдөөн өмнөхөөсөө хоёр дахин ихэссэн билээ. Энэ л хүнд хэцүү ДАШТ-ээс эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд М.Бундмаа, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Х.Цагаанбаатар нар хүрэл медаль хүртсэн. Манайхан 1989 оныг эс тооцвол нэг ДАШТ-ээс хос медаль хүртэж байсангүй.
Хамгийн харамсалтай нь М.Бундмаад Монгол Улсын гавьяат тамирчин цол бус Хөдөлмөрийн хүндэт медаль олгож, хуураад өнгөрсөн билээ. Х.Цагаанбаатар ч яах вэ. Авч болох бүхий л цол, тэмдгийг хүртсэн хүн.

МОНГОЛЧУУД НҮҮР УЛАЙХААРГҮЙ БОЛЛОО


Монгол Улсын Биеийн тамир, спортын салбарын түүхэнд алтан үсгээр бичигдэх үйл явдал энэ сарын эхээр болж, Засгийн газар БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан спорт цогцолбороо хүлээн авсан. Ингэснээр олон улсын чанартай тэмцээн уралдаан зохион байгуулах гэж багагүй тэвддэг байсан манайхан гадны тамирчдын өмнө нүүр улайхааргүй болсон юм.
Монгол үндэсний гэр хэлбэртэй байхаар төлөвлөгдөж хийгдсэн Спорт цогцолбор 5045 хүний суудал, 2950 кв.метр тоглолт явуулах талбай, 260 кв.метр талбай бүхий хоёр бэлтгэлийн заалтай. Дугуй, хөлбөмбөг, ус, мөсөн спортоос бусад бүхий л тэмцээн уралдааныг зохион байгуулах хүчин чадалтай юм. Албан тасалгааны болон аж ахуйн зориулалтаар ашиглах 32, спортын уралдаан, тэмцээн эохион байгуулах, хэвлэл мэдээллийн 30, тусгай зориулалт болон техникийн 37, нийтийн бие засах 35 өрөөтэй. Тамирчид бие халаалт хийх хоёр том өрөө гаргасан бөгөөд тус бүртээ хувцас солих өрөө ч бий. Допингийн шинжилгээ авах төв нь эрэгтэй, эмэгтэй гээд хоёр тусдаа тасалгаатай байх жишээтэй. Телевизийн нэвтрүүлгийн нэг өрөө, тэмцээн тайлбарлагчийн дөрөв, радио узелийн нэг, цаг оноо бичих өрөөнүүд тус тусдаа байрлажээ. Энэхүү гайхамшигт байгууламжийн нэр, логог өгөөгүй байгаа. Үүнийг тодруулахын тулд спортод ээлтэй залуучуудын дунд уралдаан зарлах аж.

УУЛГҮЙ ТАЛ ДАХЬ ЦУСГҮЙ ТУЛААНД ҮЗҮҮЛСЭН БАХДАМ АМЖИЛТ


Өнгөрч буй 2010 он Монголын ша¬тарчдад ээлтэй байлаа. Эх­ний томоохон амжилтыг ОУХМ Алтан-Өлзийн Энхтуул үзүүлж, Туркийн Кайсери хотод болсон сурагчдын ДАШТ-ий 17 хүртэлх насны ангилалд ман­лайлсан юм. Түүний дараа Швейцарийн Цюрих хотод болсон оюут¬ны ДАШТ-д эмэгтэй багийн төрөлд их мастер Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Д.Янжинлхам, ОУХМ У.Лхамсүрэн нараас бүрдсэн эмэгтэйчүүдийн баг түрүүлсний сацуу Б.Мөнгөнтуул хувийн төрөлд аваргалж, баяр дээр баяр нэмэв.
Энэхүү амжилтууд өсвөрийн тэмцээнд ч үргэлжилсэн. Грекийн үзэсгэлэнт Халкидий хотод болсон өсвөрийн шатарчдын ДАШТ-ий охидын 10 хүртэлх насны ангилалд ОУХМ Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ түрүүлсэн билээ. Тэрбээр 11 өргийн тоглолтод долоо ялж, дөрөв тэнцэж, есөн оноо авснаар монголчуудын энэхүү тэмцээнд түрүүлж чадахгүй байсныг эцэс болгосон юм.

ХОЛБООНЫХОО ОЙД ХАМГИЙН ТОМ БЭЛЭГ БАРЬСАН ХӨНГӨН АТЛЕТИКЧ

Энэ оны онцлох тамирчин бол яалт ч үгүй хөнгөн атлетикийн ОУХМ Б.Сэр-Од билээ. Хоёр ч олимпийн наадамд хурд сорьсон марафонч энэ онд ч эх орныхоо нэрийг хангалттай цуурайтууллаа. Брайтоны марафонд түрүүлээд байсан Б.Сэр-Од намар Монголын хөнгөн атлетикийн холбооны 50 жилийн ойн хамгийн том бэлгийг барьсан. Тэрбээр дэлхийд алдартай Берлиний марафонд 122 орны 40945 тамирчин хурд сорьсноос манай гүйгч 2.12:42 хугацаанд туулж, /42.95 км замыг/ аравдугаар байрт орсон билээ. Энэхүү бахдам амжилт Монгол Улсын дээд амжилт болж тэмдэглэгдсэн.
Берлинд гайхалтай хурдалсан манай тамирчин Японы “Хофү ёмиүри” марафонд уралдсан. Тэрбээр Наран улсад ч гайхалтай байж, 2:14:49 амжилтаар тэргүүн байр эзэлсэн юм. Ямагүчи мужид 1299 тамирчин уралдсан нь тэмцээн хэр өргөн хүрээнд болсныг илтгэнэ.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Оны спортын онцлох үйл явдлууд

Postby CAHAKA » Mon Jan 03, 2011 2:40 am

Гоё мэдээ байна. Баярлалаа. Пакиао зурган дээрээ толгой нь яачихсан юм бол гээд хараад байсан хошного хуваагдсан үснийх нь ард өөр хүний халзан толгой байсан байна ш д хэхэ.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Оны спортын онцлох үйл явдлууд

Postby Gunnerz » Wed Jan 05, 2011 5:01 pm

баяраа админий нөр их хөдөлмөрийг бишрэе :-D
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Оны спортын онцлох үйл явдлууд

Postby Г.Баяраа » Wed Jan 05, 2011 6:14 pm

Дэлхийн спорт 10 оны онцлох 10үргэжлэл

9. NBA дэхь бөөн бужигнаан

Image
Мэдээж хэрэг NBA-гийн ертөнц дэх дуулиан шуугиан анхаарлын гадна үлдэх ёсгүй. “Хаан Жеймс” 7 жил хүчин зүтгэсэн Кливленд Кавальерс багаа орхиж Крис Бош, Дуэйн Уэйдийн хамт Майами Хитэд орчин цагийн классик “Их гурвал”-ыг үүсгэсэн нь дэлхийн спортын ертөнцийг доргиосон том үйл явдалд тооцогдоно. Үүнийг дагаад NBА-гийн ертөнц урьд хожид байгаагүй их хөдөлгөөнд орж олон санаанд оромгүй шилжилтүүд хийгдсэн. Солилцоо наймаанд Чикаго Буллз Карлос Майамигийн дараа орох хэмжээний ашигтай ажиллаж чадсан нь Бузерийг эгнээндээ нэгтгэсэнтэй холбон тайлбарлаж болно. Мөн Трэвор Ариза Хорнетст ирж, Шак Бостонтой гэрээ байгуулж, Амаур Стоудмаэйр Нью Иорк Никст ирсэн гээд олон сонирхолт татсан наймаанууд улирал эхлэхийн өмнө хийгдлээ.

Мэдээж эдгээр олон шилжилт наймааны өмнө 2010 оны NBА-гийн аваргын нэр тодорсон. Домогт Фил Жэксоноор удирдуулсан Лейкерс Селтикстэй гал гарсан 7 тоглолтын эцэст 2 дахь дараалсан түрүүгээ хүртлээ. Өмнөх жилийн адилаар Коби финалын тоглолтын шилдгээр шалгарсан. Лейкерс 16 дахь түрүүгээ хүртэж Селтиксийн түүхэн амжилтанд нэг алхмаар ойртлоо. Бостоны баг 17 NBA-н түрүүтэйгээр хойд америкийн лигт тэргүүлдэг билээ. Сүүлд энэ хоёр 2008 онд аваргын төлөө учраа таарахад Бостон 4 : 2-оор ялж байсан билээ.

2007 оны драфтын 2-р сонголт Кевин Дюрант өнгөрсөн улиралд тэсрэлт хийж хамгийн залуу онооны лидерээр шалгарсан. Тэрээр улирлын турш дунджаар 30.1 оноо авч байсан бөгөөд харамсалтай нь MVP-н төлөөх санал асуулгад Лебронд дийлдсэн билээ. Гэхдээ зуны амралтаар Дюрант шигшээ багаа хөтлөн Дэлхийн аваргын хэргэмийг хүртэж Жеймсийн хийж чадаагүйг гүйцээсэн юм. Хэдийгээр маш олон баг түүнийг авахаар оролдож байсан ч Оклахоматайгаа 5 жилийн гэрээ сунгасан нь онцлох үйл явдлуудын нэг.

Дэлхийд хөрөнгөөрөө 39-д жагсдаг, Оросын тэрбумтан Михаил Прохоров Нью Жерси Нетсийн 80 хувийг худалдан авсан , Кармело Энтони хуримаа хийсэн, Гилберт Аренасын торгууль, Айверсон Туркийн Бешикташ багтай гэрээ байгуулсан гээд NBA-н ертөнцийн энэ онд хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

10. Формула 1-Феттель хамгийн залуу аварга
Image
2010 он Формула нэгийн улирал эхлэхийн өмнө FIA–FOTA-гийн хооронд санхүүгийн асуудлаас болж маргаан дэгдсэн. Авто спорт сонирхогчидын хайртай уралдаан хоёр хуваагдах аюулд ороод байсан ч эцсийн дүнд Мосли буулт хийж FOTA-гийн тавьсан шаардлагыг хүлээж авсан. Ийнхүү багагүй маргаан будилаантай эхэлсэн 61 дэх удаагийн Формула нэгийн улирал санаанд оромгүй байдлаар өндөрлөсөн юм . Сүүлчийн Абу Дабигийн Гран пригийн өмнө эхний гурван байранд явсан Себастьян Феттель , Фернандо Алонзо, Марк Уэббэрийн аль аль нь түрүүлэх боломжтой байлаа. Гэхдээ эдгээр гурван нисгэгчидээс хамгийн бага боломжтой байсан Герман залуу Себастьян Феттель гайхалтай уралдааныг үзүүлж тэргүүн байр эзэлснээр Формула нэгийн түүхэн дэх хамгийн залуу аварга болсон юм. Льюс Хэмилтон 2008 онд 23 нас 300 өдөртэйдөө түрүүлэн хамгийн залуу аварга хэргэмийг эзэмшиж байсан бол Феттель үүнийг нь 166 өдрөөр ахиулллаа. Өнгөрсөн жил аман хүзүүдэхдээ Феттель мөн л хамгийн залуу 2-р байр эзэлсэн нисгэгч гэсэн гиншинг хүртэж байсан юм. Хэдийгээр бүтэн улирлын турш Себастьян маш олон удаа азгүйтэж, түрүүлэх боломжоо алдаж байсан ч эцсийн мөчид ийнхүү аварга авч чадсан нь спортын ертөнц дэх гайхалтай үйл явдлуудын нэгэнд тооцогдож байна. 2007 онд Кими Райккөнен яг иймэрхүү байдлаас аварга авч байсныг спорт сонирогчид санаж байгаа байх. Феттель сүүлийн гараанд тэргүүлснээр 256 оноотой болсон бол Абу Дабид 7-р байр эзэлсэн Фернандо Алонзо 252, Марк Уэббэр 242 оноотой улирлыг дуусгасан. Хоёр нисгэгчидийнхээ шилдэг амжилтын ачаа Ред Булл анх удаагаа ангилалд түрүүлж давхар баяр нэмлээ. Сүүлийн 2 жилийн аваргуудыг эгнээндээ нэгтгэсэн Их Британы Макларен харин тэднээс 44 оноо алдаж 2-р байранд орсон. Феттель энэ улиралд нийт 5 гран прид түрүүлсэн бол Уэббэр 4 түрүү хүртсэн байна.

Германаас шинэ аварга мэндэлсэн энэ улиралд Германы домогт нисгэгч F1-н 7 удаагийн аварга Михайль Шумахер их спортдоо эргэн ирж уралдсан. Харамсалтай нь Шуми Мерседес GP-гийн машиныг унан ганц ч түрүү, байрлал тогтоох уралдаанд түрүүлж шагналын тавцанд гишгэлшүй улирлыг дуусгасан. 1991 онд Формула нэгийн дебутээ хийснээс тэрээр улирлыг ийм тааруу амжилттай дуусгаж байгаагүй гэдэг. Өнгөрсөн жил гялбаад өнгөрсөн Brawn GP багийг Mercedes-Benz худалдан авч Шуми, Росберг гэсэн Герман нисгэгчидээр багаа бүрдүүлсэн ч ийнхүү амжилт олж чадсангүй.

Ирэх улиралаас Ф1-ийн дугуйн нийлүүлэгчээр Италийн Пирелли ажиллахаар болсон. Тиймээс дэлхий хамгийн хурдан уралдааны нисгэгчид сүүлчийн удаа Bridgestone-ий дугуйтай уралдсан.

Виталий Петров Формула нэгд хөл тавьсан анхны Орос нисгэгч болсон бөгөөд Реногийн шинэ нисгэгч маань сүүлийн Гран Прид Алонзог тогтоож Феттелийг түрүүлэхэд том тус болсон юм. Улирлын дараа баг нь түүнтэй 2 жилийн гэрээ сунгасан.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Оны спортын онцлох үйл явдлууд

Postby Bulga » Wed Apr 20, 2011 10:00 pm

Ойрын хэдэн єдрvvдэд дэлхийд болсон их спортын торгон агшнуудаас тvvвэрлэн хvргэж байна. Хамгийн гол нь энд тухайн мєчид болсон хамгийн сэтгэл хєдєлгєм мєчvvд гэрэл зургийн хальсинд бууж vлдсэнд байгаа юм. Спорт сонирхогч хэрэглэгчид маань таалагдах биз ээ. Надад лав эдгээр зургуудаас сагсны тэмцээнvvдийн агшнууд болон дугуйн спортын аваргуудын єрсєлдєєн их таалагдлаа. Ялангуяа дугуйн спортыг vзэхээр ирсэн vзэгчдийн сэтгэл хєдлєл, чухал мєчийг дуран авиандаа буулгахаар мэрийж байгаа зурагчдыг хараад их сайхан сэтгэгдэл тєрлєє.




1. Патрик Вэйтс Техас мужийн Парист 4 дvгээр сарын 2-нд болсон «ASA Pro/AM Southwest Shootout» тэмцээн дээр хєвчєє атаж байна. (Sam Craft / The Paris News via AP)




2. Марафон гvйлтийнхэн Мароккогийн Мерзуге элсэн цєлд «Элсэн цєлийн марафон»-ы 26 дахь гvйлтийн vеэр. 4 дvгээр сарын 3. 844 оролцогч 243 километр замыг мароккогийн Сахарт зургаан єдрийн дотор туулжээ. (Pierre Verdy / AFP - Getty Images)




3. «Pittsburgh Pirates» багийн Нил Уолкер (зvvнээс) «Chicago Cubs» багийн кетчер Жованни Сототой Чикагод болсон бейсболын тэмцээний vеэр мєргєлдєж б айна. 4 дvгээр сарын 3. Уокер єєрийн багаа 5– 4 харьцаатайгаар ялуулж авч гарчээ. (Charles Rex Arbogast / AP)




4. Сэлvvрт завины зааварлагч Вон Корум жил бvр Хойт Каролина мужийн Шарлоттагийн «U.S. National Whitewater Center» усан сувагт зохиогддог буяны 7 дугаар «KinderMourn Hope Floats Duck Race» завины сэлэлтийн vеэр усанд тавьсан 17,000 хуванцар нугаснуудын дунд завиа сэлvvрдэж явна. 4 дvгээр сарын 3. Энэхvv жил бvр зохиогддог буяны арга хэмжээ нь нас барсан хvvхдийн эцэг эх болон єнчин хvvхдvvдэд тусладаг арилжааны бус «Kinder Mourn» байгууллагад туслах зорилготой юм. (David T. Foster III / AP)




5. Хьюстонд 4 дvгээр сарын 2-нд болсон Америкийн оюутны vндэсний спортын холбооны дєрєвдvгээр хагас шигшээгийн эхний vед Коннектикут багийн Алекс Ориаки бємбєгєє алдаж байна. Мєн энэ vеэр мєн багийн Жош Харрельсон самбараа хамгаалж байна. (David J. Phillip / AP)




6. 4 дvгээр сарын 2-нд Денверт болсон бейсболын MLB тэмцээний vеэр «Colorado Rockies» багийн питчер Хорхе Де Ла Роза анхныхаа шидэлтийг «Arizona Diamondbacks» багийн бэттер Жастин Аптонд єгч байна. (Joe Mahoney / AP)




7. 4 дvгээр сарын 1-нд Флорида мужийн Ки-Бискейнд болсон газрын теннисний тэмцээний хагас шигшээ тоглолтын vеэр сербийн Новак Жокович харайлтан дундаа Марди Фишагийн цохисон бємбєгийг хааж байна. (Clive Brunskill / Getty Images)




8. 4 дvгээр сарын 3-нд болсон дугуйн «Ronde van Vlaanderen» буюу «Тур Фландрии» тэмцээний vеэр Фабиан Канчеллара (голд нь), Сильвейн Шаванель нар єгсvvр єєд хурд хvчээ vзэцгээж байна. Нэг єдрийн турш явагдсан энэхvv тэмцээний зам Бельгийн Брюгге, Меербек хотуудыг дайран єнгєрсєн юм. (John Thys / EPA)




9. 4 дvгээр сарын 2-нд Панам улсын Панама-Сити хотод болсон WBA-гийн цолын тєлєєх хамгийн хєнгєн жингийн тулалдааны vеэр Лиза Браун (зvvнээс) Шанталь Мартинезийг хvчтэй цохиж байна. Энэ тэмцээнд Мартинез ялжээ. (Alejandro Bolívar / EPA)




10. Лос-Анжелест 4 дvгээр сарын 2-нд болсон NBA-гийн тэмцээний хоёрдугаар vед «Los Angeles Clippers»-ийн довтлогч Блэйк Гриффин (зvvнээс), «Oklahoma City Thunder»-ийн довтлогч Кевин Дюрант нар бємбєгєє булаацалдаж байна. «Клипперс» 98-92 тооны харьцаатайгаар хожжээ. (Mark J. Terrill / AP)




11. 4 дvгээр сарын 2-нд Оклахома мужийн Норман хотод болсон Vндэсний их сургуулиудын эмэгтэйчvvдийн аврага шалгаруулах гимнастикийн тэмцээний vеэр Оклахомагаас ирсэн гимнастикчин Кейла Новак хєндлєвч дээр vзvvлбэр хийж байна. (Steve Sisney / AP)




12. 4 дvгээр сарын 2-нд Хьюстонд болсон NCAA Final Four-ын хагас шигшээ тоглолтын нэгдvгээр vед «Butler» багийн Шон Ванзант vсрэлт хийж «Virginia Commonwealth» багийн Брэндон Роззеллыг тэнцвэрийг нь алдагдуулан унагаж байна. (Eric Gay / AP)




13. 4 дvгээр сарын 2-нд Шинэ Зеландын Фангареи хотод болсон «Super Rugby» тэмцээний vеэр «Cheetahs» багийн регбийн тамирчин Дэвон Раубен хаймер «Blues» багийн Жо Рококогийн хамгаалалтаас мултрахыг оролдож байна. (Wayne Drought / AP)




14. 3 дугаар сарын 30-нд Германы Дортмунд хотод болсон Европын АШТ-ний vеэр германы бєх Тим Шлейхер (улаан ємсгєлтэй) ОХУ-ын бєх Жамалом Отарсултановтай барилдаж байна. (Patrik Stollarz / AFP - Getty Images)




15. 3 дугаар сарын 29-нд Филадельфид болсон шувтрагын тэмцээний vеэр Коннектикутын багийн довтлогч Мая Мур (23) шидэлт хийж байна. Мєн энэ vеэр «Duke» багийн Карима Кристмас самбараа хамгаалж байна. (Tim Shaffer / Reuters)




16. 3 дугаар сарын 29-нд Шри-Ланкийн Коломбо хотод болсон цохиурт бємбєгийн дэлхийн цомын АШТ-ний vеэр Шри-Ланки, Шинэ Зеландийн багууд хагас шигшээд єрсєлдєж байна. (Philip Brown / Reuters)




17. Цохиурт бємбєгийн энэтхэгийн багийн тоглогчид 4 дvгээр сарын 2-нд Шри-Ланкийн багийг ялж цомоо аваад дурсгалын зураг татуулж байна. (Harish Tyagi / EPA)




18. 2011 оны Цохиурт бємбєгийн ДАШТ-ний тєгсгєлийн шатанд энэтхэгийн Калькутта хотын дэмжигчид нутгийн баг нь Шри-Ланкийн багийг ялсан баярыг тэмдэглэж байна. (Piyal Adhikary / EPA)
Real Madrid FC the best
User avatar
Bulga
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1097
Joined: Wed Apr 06, 2011 5:55 pm

Re: Оны спортын онцлох үйл явдлууд

Postby kickman10 » Mon Jun 13, 2011 9:27 pm

дэл
Total shot 4
On target 4
Goals scored 2
User avatar
kickman10
 
Posts: 398
Joined: Sun Oct 10, 2010 10:12 am
Location: CRM, CF

Re: Оны спортын онцлох үйл явдлууд

Postby Takanohana_Nowitzki » Tue Dec 03, 2013 12:56 pm


“Бөртэ чоно-2013”-т нэр дэвшиж буй баг, тамирчид

http://www.medee.mn/main.php?eid=40582
Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах "Бөртэ чоно" ёслол арванхоёрдугаар сарын 23-нд болно. Уламжлал ёсоор Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (MSPU)-ны гишүүн, спортын сэдвээр дагнан ажилладаг сурвалжлагч, хэвлэл мэдээллийнхний санал асуулгаар оны шилдэг ТАМИРЧИН, оны шилдэг БАГ, оны шилдэг ДАСГАЛЖУУЛАГЧ-ийн нэр тодрох юм. Дэлхий, тивийн аварга шалгаруулах олон тэмцээн ар араасаа цувж, медалийн ургац арвинтай 2013 оны шилдгүүдэд нэр дэвшиж буй тамирчдыг сонирхуулъя.


Тамирчин:

1. Дашдаваагийн Амартүвшин (жүдо. ДАШТ-ий мөнгөн медальт)

2. Даваанямын Баасандорж (чөлөөт бөх. Дүлий иргэдийн дифлимпийн мөнгөн медальт)

3. Дэлэгийн Баттулга (даам. Ази тивийн аварга)

4. Соронзонболдын Батцэцэг (эмэгтэй чөлөөт бөх. ДАШТ-ий мөнгөн медальт, Дэлхийн оюутны Универсиад наадмын аварга)

5. Түвшинтөгсийн Батчимэг (шатар. Дэлхийн шилдэг 12 шатарчны гранпри тэмцээнд амжилттай оролцсон)

6. Чулуудайн Баясгалан (пауэрлифтинг. ДАШТ-ий мөнгөн медальт)

7. Очирбатын Бурмаа (эмэгтэй чөлөөт бөх. ДАШТ-ий хүрэл медальт)

8. Баатарчулууны Гантогтох (муай тай бокс. ДАШТ-ий хүрэл, Азийн танхимын спортын наадмын мөнгөн медальт)

9. Жанцангийн Гантөгс (байт харваа. Азийн АШТ-ий мөнгөн медальт, улсын дээд амжилтыг шинэчилсэн)

10. Ганзоригийн Мандахнаран (чөлөөт бөх. ДАШТ-ий хүрэл, Дэлхийн оюутны Универсиад наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт)

11. Эрдэнэцогтын Мандахнаран (даам. Ази тивийн аварга)

12. Цогбадрахын Мөнхзул (буудлага. Ази тивийн аварга)

13. Тунгалагийн Мөнхтуяа (эмэгтэй чөлөөт бөх. ДАШТ-ий хүрэл медальт)

14. Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ (бокс. ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт)

15. Очирбатын Насанбурмаа (эмэгтэй чөлөөт бөх. ДАШТ-ий хүрэл, Дэлхийн оюутны Универсиад наадмын хүрэл медальт, Ази тивийн аварга)

16. Баярсайханы Оюунгэрэл (бодибилдинг фитнес. ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий хүрэл медальт)

17. Холхорын Оюунчимэг (үндэсний сур. Улсын баяр наадамд гурван жил дараалан түрүүлж түүхэн амжилтын эзэн болсон, Дэлхийн уламжлалт харвааны наадмын хүрэл медальт)

18. Готовдоржийн Өсөхбаяр (уулын спорт. Умард туйлын 90 градуст хөл тавьсан анхны монгол хүн)

19. Болдпүрэвийн Сугаржаргал (бүстэй барилдаан. Дэлхийн оюутны Универсиад наадмын алт, хүрэл медальт)

20. Доржсүрэнгийн Сумьяа (жүдо. Мастерсийн аварга, самбо бөхийн дэлхийн аварга)

21. Эрдэнэчимэгийн Сумьяа (эмэгтэй чөлөөт бөх. ДАШТ-ий мөнгөн медальт)

22. Бат-Очирын Сэр-Од (хөнгөн атлетик. Ази тивийн аварга, Зүүн Азийн наадмын мөнгөн медальт)

23. Чингисийн Түвшинбилэг (электрон спорт. ДАШТ-ий хүрэл медальт)

24. Мөнхбатын Уранцэцэг (жүдо. Дэлхийн аварга, Их дуулгын мөнгө, хүрэл медальт)

25. Хархүүгийн Энхдэлгэр (бокс. Дэлхийн оюутны Универсиад наадмын аварга)

26. Түвшинжаргалын Энхжаргал (дугуй. Ази тивийн аварга)

27. Гунаажавын Эрхэмбаяр (үндэсний бөх. Улсын баяр наадамд түрүүлсэн)

Баг:

1. 3х3 эмэгтэй сагсан бөмбөгийн баг (Азийн АШТ-ий мөнгөн медальт)

2. Мөсний хоккейн шигшээ баг (Challenge Cup 2013 тэмцээний хүрэл медальт)

3. Хөлбөмбөгийн "Эрчим" клуб (Үндэсний лиг, Супер цомын аварга. Азийн хөлбөмбөгийн холбооны Presidents Cup тэмцээний финалын шатанд шалгаран өрсөлдсөн)

4. Сагсан бөмбөгийн эрэгтэй баг (Универсиад наадамд оролцон 2 ялалт байгуулсан)

Дасгалжуулагч:

1. Буяндэлгэрийн Батбаяр (Эмэгтэй чөлөөт бөхийн ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч)

2. Даваажавын Батням (Дифлимпийн наадамд оролцсон чөлөөт бөхийн багийн дасгалжуулагч)

3. Жамсрангийн Баярсайхан (Самбо бөхийн ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч, жүдо бөхийн ДАШТ-ий алтан медальт М.Уранцэцэг, мөнгөн медальт Д.Амартүвшин нарын анхны багш)

4. Гансүхийн Дорж (Бодибилдинг. ДАШТ-ий хүрэл медальт Б.Оюунгэрэлийн дасгалжуулагч)

5. Я.Дөрвөнжин (Хүндийг өргөлт. Улсын шигшээ багийн дасгалжуулагч)

6. Зэвэгийн Дүвчин (Чөлөөт бөх. ДАШТ-ий мөнгөн медальт С.Батцэцэг, Э.Сумьяагийн үндсэн дасгалжуулагч)

7. Цэрэнбаатарын Цогтбаяр (Чөлөөт бөхийн ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч, Г.Мандахнарангийн үндсэн багш)

8. Шархүүгийн Цэвэлмаа (Жүдо бөхийн ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч, дэлхийн аварга М.Уранцэцэгийн үндсэн багш)

9. Энхбаярын Шинэбаяр (Хоккейн улсын шигшээ багийн дасгалжуулагч)

10. Хөтгөрийн Эрдэнэдорж (Шатар. Шавь нар нь сурагчдын ДАШТ, өсвөр үеийн Азийн АШТ-ээс медаль хүртсэн)

Өөрийхөө онцолж байгааг тодрууллаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц


Return to Зарлал мэдээлэл

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests