Хорин нас хүрэх юмсан буюу Эргэн дурсахуй

Анх орж буй хүмүүс заавал орно уу.

Moderator: rednasca

Хорин нас хүрэх юмсан буюу Эргэн дурсахуй

Postby Уянгаа » Thu Jun 18, 2009 1:12 am

-----------------------------------------------Хорин нас хүрэх юмсан-----------------------------------------------
Нэг л мэдэхэд хорин насыг хүрэх гэж явна. Алдаатай оноотой, баяртай гунигтай энэ хорин жилд хүн болж төрснийх сайн сайхан бүхнийг л үзлээ. Аз болж аймшигтай муу муухайгаас хол явжээ. Гэвч бурхан надад энэ сайхан амьдралыг өгсөн мөртлөө ийм хурдан эргүүлээд авах гээд байгааг ойлгохгүй юм. Би төрөлхийн зүрхний гажигтай төрсөн юм. Тийм болоод ч тэрүү хүн болгон л эвий минь гэж харьцана. Би ч бардам зантай юм болохоор хүнд муугаа үзүүлэхгүй санаатай өвдсөн ч өвдөөгүй юм шиг толгой дээгүүр алхдаг нэгэн.
Уул нь надад асар том зорилго бий. Тэр зорилгодоо хүрэхийн тулд биеэ хайрлахгүй зүтгэж байгаа ч атгахан зүрх минь дийлэхгүй юм шиг байна. Хайртай аав ээжийгээ баярлуулж өдий зэрэгт хүргэсэн ачийг нь хариулахыг хүсэж байгаа ч яалтай билээ. Үлдсэн амьдралынхаа багахан хугацааг сайн сайхан юманд зориулах юмсан. Хөөрхөн дүү нартаа үлгэр дууриалалтай эгч нь байх юмсан. Заримдаа гол тасартал өвдөхөд нь үхэх юмсан гэж бодовч өвдөөгүй үед нь ингээд л амьд явах юмсан гэж бодох юм. Ноднин жил төрсөн өдрөөрөө ээжийнхээ засч өгсөн ширээний ард сууж байхдаа дараа жил төрсөн өдрөө тэмдэглэж чадах болов уу гэж бодоод өөрийн эрхгүй нулимс гарсан ч буцаагаад л залгичихсан Нөгөө л муу бардам зан. Аав минь уг архи уудаггүй л дээ. Гэхдээ одоо хааяахан халамцуу орж ирээд намайг энгэртээ наан удаан гэгч тэврээд мэгшдэг. Ийм л үед амьдрах юмсан гэсэн хүсэл ямар ихээр төрдөг гээч. Гэхдээ би шантрахгүй ээ. Би хорин насныхаа тэр байтугай 50, 60 бүүр 100 насныхаа ойг тэмдэглэх болно. Миний бас нэг инээдтэй гэмээр мөрөөдөл бол ихэр хүүхэдтэй болох. Тэгээд зөндөө олон хүүхэдтэй болчихоод тэд нартайгаа тоглоод л..... Даанч намайг хүүхэд гаргаж болохгүй гэсэн. Дийлэхгүй гэнээ.
Нээрээ ийм форум байдгийг зааж өгсөн танил ахдаа үнэхээр их баярладаг. Багахан хугацааг та нартай хамт өнгөрүүлсэн ч амьдралын минь гэрэл гэгээтэй олон өдрүүд энд бий. Та нараараа хайрлуулж шоолуулж өрөвдүүлж муулуулж байсан мөч бүхэн үнэтэй дурсамж. Та нартаа үнэхээр их баярладаг. 10 ахдаа, Мэндээ, Бибби, Хотспур, КР7, Ууганаа, Цоомоо, Тунгаа, Дэк, Аварга гээд л намайг дэмждэг ойлгодог байсан бүх найзууддаа баярлалаа. Бас надад үл итгэсэн хүмүүст ч баярлалаа. Арга ч үгүй биздээ. Хэн нь ч мэдэгдэхгүй амьтан орж ирээд л худлаа чатлаад байхаар. Уул нь би та нартай уулзахыг ямар их хүсдэг гээч. Даана ч толинд өөрийгөө харах бүрт өдрөөс өдөрт дордож байгаа царай, улам л шингэрээд байгаа үс, хамаг биеийг минь ховх сорж байгаа өвчнөөсөө болоод сэтгэл төвдөхгүй юм. Тэгэд л та нарт арай аятайхан байсан үеийнхээ зургийг үзүүлдэг байлаа. Одоо намайг харвал энэ Уянга мөн үү гэж танихгүй л байх. Ямар сайндаа л Ууганаа намайг 30 гарсан хоолойтой гэж байхав. Цээгийгээс би өөрөөсөө өөр хэнд ч миний энэ аймшигтай болсон царайг хэлэхгүй гэсэн амлалтыг нь авч байж уулзсан. Цээгийд маш их баярлаж байгаа шүү. Найз нь тун удахгүй нэг томхон хагалгаанд орох гэж байгаа. Дийлэх үгүйгээ мэдэхгүй л байна. Уг нь зүрхээ солиулчихвал........... Төмөр зүрхтэй удаан явлаа даа. Тогшиход бараг дон дон гэмээр ккк. Даанч хэн нэгний зүрхийг өөртөө тээмээргүй байдаг. За тэгээд сүүлд нь та нартаа бүгдэд нь хайртай шүү. Найз нь эрүүл болоод эргээд ирнээ.

10 ах – Миний аав шиг
Тунгаа – Миний сайн найзаас ч илүү
Хотспур – Форумаас цор ганц уулзсан залуу маань. Их сайн залуу байна лээ
Мэндээ – Чамтай суусан бүсгүй азтай
Цоомоо – Сэтгэл сайтай залуу
Баяраа – Мундаг
Аварга – Ирж байгаад ганц юмаа ууна аа
Аагий – Анх намайг мик-ээр шалгасан хүн
Адмирал – Улаан тоглоомчин
Сүлдээс – Сайн аав
Чуугий – Бие нь жижиг ч бэлчээр том залуу даа
Дэк – Миний найз жаахан тураарай кк
Бамбууш – Зэвтэй жад
Ганхүү – Чамаар л зургаа авахуулахыг хүссэн юмсан
Ууганаа – Бас л дажгүй залуу шүү
Гүнж – Орос школьтой монгол бүсгүй
Мики – Манай Мики хөөрхөн шд
Бээгий – Хөөрхөн дүү. Зургаа тавьсан нь санаанаас ер гардаггүй юм
Yes man – Тунгаад үнэнч байгаарай. Гомдоовол дэмий шүү
КР7 – Роналдугийн үнэнч шүтэн бишрэгч мсжр-н найз
Алка – Хамгийн хөгжилтэй нь
Гүүнэр – Чи Гүнжийг гомдоож болохгүй шүү
Манай форумынхан чинь их олуулаа болохоор зарим нэг хүмүүсийг орхигдуулсан бол уучлаарай
Энэ бүхнийг бичихүү болих уу гэж удаан бодлоо. Миний өвчин хүнд хамаагүй гэж бодсон ч та нартаа хэлж санаагаа амраах гэсэн юм. Зөвөөр ойлгоно биз дээ
Manchester United
User avatar
Уянгаа
Дэгдээхэй
Дэгдээхэй
 
Posts: 392
Joined: Thu Mar 19, 2009 5:58 pm

Re: Уншихыг хориглоно

Postby Uugii » Thu Jun 18, 2009 1:29 am

60 наснийхаа төрсөн өдөрт намайг уриарай
Uugii
AC MiLaN VaLeNciA FaN
 
Posts: 402
Joined: Tue Mar 18, 2008 9:05 am
Location: estadio mestalla,san siro

Re: Уншихыг хориглоно

Postby Мөөжө » Thu Jun 18, 2009 1:35 am

Чи чаднаа!! 80 наслана би яааг мэдэж байна, би еөрн иx зөнч шд энэ жил Барсаг трибли xийнэ гэсэн чин яг л триблэ xийсэн өөр олон юм дээр мэдээд байдаг юм...
FC BARCELONA
User avatar
Мөөжө
Culé
Culé
 
Posts: 842
Joined: Sat May 17, 2008 8:38 am

Re: Уншихыг хориглоно

Postby Deck » Thu Jun 18, 2009 1:43 am

Турсныхаа дараа нэг уулзнаа.
Deck
 

Re: Уншихыг хориглоно

Postby Bibby » Thu Jun 18, 2009 1:52 am

Эрүүл болоод иргээд ирээрэй найзаа :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :)
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: Уншихыг хориглоно

Postby Уянгаа » Thu Jun 18, 2009 1:58 am

Уншихыг хориглоно гээд байхад уншаад байх юмаа :mrgreen:
Та нартаа бүгдэнд нь баярлалаа найдвар хэзээд тасрахгүй цаадах чинь цоглог шд
Manchester United
User avatar
Уянгаа
Дэгдээхэй
Дэгдээхэй
 
Posts: 392
Joined: Thu Mar 19, 2009 5:58 pm

Re: Уншихыг хориглоно

Postby Бамбууш » Thu Jun 18, 2009 2:17 am

Хараал ид гэж үнэн юмуу?
Үнэн юмуу ч юу байхав дээ.
Сэтгэлээр бүү уна. Болохгүй бол хандивийн сан ман нээж туслаж дэмжье!
Зүрхийг бол үнэтэй ч гэсэн галзуу янзлаад байх шиг байна.
Хөөрхий Салбадайгын амьдрал нээрээ битүү Драма юмаа.
Чамайг эдгэнэ гэж найдахгүй эдгэнэ гэж итгэж байна мэдэж байна.

ӨЛгий авс хоёрыг хүн болгон адилхан дамждаг болохоор
өөр юу ч хэрэггүй бие биедээ туслацгаа
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Уншихыг хориглоно

Postby MJ » Thu Jun 18, 2009 2:29 am

Яаа бөөн л чат бга бх даа гэж бодоод ороод ирсэн чин хэхэ. Би ч гэсэн зүрхний гажигтай л хүн хэхэ. гэхдээ зүгээрээ олон жил өвдөж зовж эмнэлэгээс салахгүй л явж өдий хүрлээ. Энэ бүгдийг туулаад өнгөрсөн хойно сэтгэл амар тайван сайхан л бна. Одоо эдгэшгүй өвчин гэж бхгүй, яадаг ч бсан эдгэрнэ. нөгөө ..........л биш бол. Өвчнөө ялан дийлээд хөлдээрээ босоод ирэхээр хичнээн сэтгэл тэнэгэр амидрах урам зориг орно гээ. Амжилт хүсие :) сэтгэл санаагаар л унахгүй бол тэгээл босоол ирийшдээ :D
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Уншихыг хориглоно

Postby carlsberg_mgl » Thu Jun 18, 2009 2:34 am

Itgemeergui bsan ch ... itgehees oor argagui yum shig
Hun chanar shalgaj bgam bolu gej bodoj ch bh shig
Tehde amidral ereen baraantai hoino tulsan bol davaad garahig l oroldoh + tsemtseh heregtei
Naiz nohorin chanar iim ued l tomruuldag shileer haraltguigeer todordog gej...unen shvv
Foruminhan chadlaaraa tuslana gedegt itgej bna...ah ni demjinee
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: Уншихыг хориглоно

Postby Bayara » Thu Jun 18, 2009 2:44 am

Өөдрөг байгаад ялан дийлээрэй. Өөрөө л өөдрөг байвал одоо юм хөгжсөн сайхан цаг шүү. Тэгээд нэгэн сайхан өдөр эдгэрчлээ гээд форумынхантайгаа нүүр тулан уулзаарай. :eek:
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Уншихыг хориглоно

Postby TJ » Thu Jun 18, 2009 9:53 am

Биеэ сайн эмчлүүлээрэй, бүр цоо эрүүл болоорой.... :eek:
TJ
 

Re: Уншихыг хориглоно

Postby haka » Thu Jun 18, 2009 10:00 am

Эдгэхгүй гэсэн өвчин тусаад эдгэрсэн хүнийг алийг тэр гэхэв. Гол нь сэтгэлийнх шдээ. Өөрөө л эрүүл болно эрүүл байна гэвэл өвчинөө ялан дийлэх л болно.
Чи чаднаа чадийшдээ. :eek:
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Уншихыг хориглоно

Postby Адмирал » Thu Jun 18, 2009 10:02 am

Хүн ийм залуугаараа үхдэггүймаа.. Цаа эмч нар чинь худлаа шаагаад байды шүү..
За амжилт хүсье Уянга...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Уншихыг хориглоно

Postby Г.Баяраа » Thu Jun 18, 2009 10:09 am

:sad::
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Уншихыг хориглоно

Postby Makaveli » Thu Jun 18, 2009 10:10 am

хурдан эдгээрэй, сэтгэл санаагаар өөдрөг байна шүү :spain
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Уншихыг хориглоно

Postby Уянгаа » Thu Jun 18, 2009 10:15 am

Сайн уу. Би эргээд л ирнэ шдээ. Та нар харин намайг хүлээгээл гоё гоё бичилтүүд хийгээд л байж байгаарай. :beer
Manchester United
User avatar
Уянгаа
Дэгдээхэй
Дэгдээхэй
 
Posts: 392
Joined: Thu Mar 19, 2009 5:58 pm

Re: Уншихыг хориглоно

Postby Gankhuu » Thu Jun 18, 2009 10:19 am

Хөөш, ирэхээр чинь Дарханыг дайлаар мордохоос ккк.

Чи чадна аа чадий шд ээ
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: Уншихыг хориглоно

Postby Mojul » Thu Jun 18, 2009 10:25 am

ЧИний сэтгэл өөдрөг бвал чи энэ бүхнийг давнаа........
Ирэх улиралаас Монгол дахь хэдэн Юнайтедынхантайгаа зөндөө тоглолт үзнээ.....Амжилт хүсье.......
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Уншихыг хориглоно

Postby Чуугий » Thu Jun 18, 2009 10:26 am

сэтгэлийн тэвчээртэй байж хурдан эдгээрэй...........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Уншихыг хориглоно

Postby Mr S » Thu Jun 18, 2009 10:27 am

Бамбууш wrote:Сэтгэлээр бүү уна. хандивийн сан ман нээж туслаж дэмжье!



:eek:
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Уншихыг хориглоно

Postby Уянгаа » Thu Jun 18, 2009 10:29 am

Хүүе ээ та нар нэг л өнөө мөдгүй үхэх гэж байгаа юм шиг л байхийн би эдгэнэ бас үхэхгүй шдээ. :D
Мөнгө төгрөгний хувьд санаа зоволтгүй ээ болчихсон. Бас дахин баярлалаа.
Manchester United
User avatar
Уянгаа
Дэгдээхэй
Дэгдээхэй
 
Posts: 392
Joined: Thu Mar 19, 2009 5:58 pm

Re: Уншихыг хориглоно

Postby avarga » Thu Jun 18, 2009 10:30 am

Өнөөдрөөс эхлээд зөвхөн орой л форумдаа юм бичиж байя гэж бодсон юм. Гэтэл яалт ч үгүй уншаад сэтгэл хөдлөөд, юм юм л давхцаад. Ер нь ийм байдгийм ш дээ. Би саяхан нэг эмчийн яриа сонслоо л доо. Нилээн алдартай сайн эмч.
Ингэж байх юм.
" Өвчин гэдэг зөвхөн сэтгэлийнх юм гэнээ. Хэрэв өвчин туссан бол түүнийгээ эдгэнэ л гэж бод. Хүн сэтгэлээрээ өвчинөө эдгээдэг гэнэ. Би эдгэнэ, би чадна гэж бодсон хүний өвчин аяндаа л эдгэдэг гэнэ. Гагцхүү сэтгэлийн тэнхээ хэрэгтэй. Харин би өвчтэй одоо өнгөрсөн гэж бодохоор улам л дорддог гэнээ. Нэг ийм судалгаа хийсэн байхийн. Нэг хорт хавдартай хүнийг эмч нар эмчилгээгүй гэж оношилж дээ. Тэгсэн нэг зөрүүд эмч үгүй ээ эмчлэгдэх боломжтой гэж маргаад тухайн өвчтөнг эмчлэх зөвшөөрөл авчээ. Тэгээд зүгээр л элсэн чихрийн бэлдмэл өгсөн гэжаагаа. Тэгэхдээ нөгөө өвчтөндөө болохоор энэ бол маш сайн эм. Энэ эмийг өдөр болгон уугаад байвал өвчин чинь дороо эдгэнэ гэжээ. Тэгээд нөгөө хүн итгээд эмээ өдөр болгон ууж л дээ. Өвчинөө эдгэж байна л гэж бодоод байж. Бодохын хэрээр өвчин нь ч бага багаар илааршиж, хэсэг хугацааны дараа цоо эрүүл болсон гэдэг."
Тэгэхээр өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг. Ирсэн зочин буцдаг гэгчээр хийсч явдаг л байх ёстой.
Гагцхүү хүн л өөрийгөө сэтгэлээрээ эмчилж чадна. Жаран настай өвгөн би хөгширчлөө гээд таяг тулаад, бусад хүнээс өөрийгөө тусгаарлаж байхад, зарим нь би залуу гэж бодоод хамт олон дундаа үргэлж залуу хэвээрээ л байна шүү дээ.
Манай Уянгаа бол хөөрхөн, цоглог, сэтгэлийн тэнхээтэй охин юм шиг санагддаг. Тэр хэвээрээ л байгаарай. Чи чадна. Чадна гэдгийг чинь би мэдэж байна. Эдгээд бидэндээ эргээд ирээрэй. Амьдрал дээр бүүр гоё найзууд болноо. Ганц биш хэд хэдэн шил архи тавиад нохой гурав харагдтал ууна шүү.
Тэгээд маниусаасаа аливаа тусламж дэмжлэг байвал харамгүй хэлээрэй. 24/7 гэдэг шиг л хэзээд бэлхэн хэхэ.
Хоёр ихэр муухай хүүхдэд чинь Чупа чупс авч өгнөө. Тэгээд Бурхантай уул - Морин хуур цогцолбор хоёрыг холбосон гүүрэн дээгүүр орой болгон алхаад л. Тэр нь нээрээ ямар азтай аавын хүү байх бол? хэхэ.
За найз минь одоо л бүх юм эхэлж байна. Өдөр болгон амьдрал шинээр эхэлдэг юм. Чи маргааш ч нөгөөдөр ч, 60 жилийн дараа ч энэ л хэвээрээ энгийн Уянгаа л байжаах болно. Үнсий. :kissing:
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Уншихыг хориглоно

Postby Aagii_03 » Thu Jun 18, 2009 11:01 am

Чи өөрөө ийм өөдрөг, итгэлтэй байгаа юм чинь эдгэнээ найдвартай. Тэгээд ч чамайг эдгээсэй гэж зөвхөн гэр бүлийнхэнээс чинь гадна дэлхий даяар байгаа форумын ийм олон залуус хүсэж байгаа юм чинь эдгэж л таараа.
Харин хүнд хүний тус илүүддэггүй юм, жижигхэн ч гэсэн зүйлээр туслаж чадахаар байвал маш их баяртайгаар туслах болно шүү. :eek:
Миний охиныг бас Уянга гэдэг, маш хөөрхөн яг чам шиг цоглог охин байгаа. Эдгэсний чинь дараа форумын салхидалтанд авч явж таницуулнаа. :eek:
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Уншихыг хориглоно

Postby El Payaso » Thu Jun 18, 2009 11:11 am

хүн чинь тэгээд сэтгэлийн амьтан доо... сэтгэл санааны хүчээр давахгүй юм байхгүй дээ... манай найзын аавыг лав эмнэлэг ходоодны хорт хавдартай байхад нь найдваргүй гээд гаргаж байсан одоо бол зүгээр л байгаа... тэхээр өөртөө итгэлтэй байхад хүн эдгэрэх байлгүй дээ... :)(
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Уншихыг хориглоно

Postby white » Thu Jun 18, 2009 11:27 am

Бичсэнийг нь уншихад ухаалаг охин байна. Сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Хамгийн гол ийм үед найз нөхөдийн хайр хүндэтгэл дэмжлэг дэмээр урам авч хурдан эдгээрэй.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Next

Return to Зарлал мэдээлэл

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests