2008 онд Спортын ертөнцөд болсон "Онцлох 10 Үйл Явдал"

Анх орж буй хүмүүс заавал орно уу.

Moderator: rednasca

2008 онд Спортын ертөнцөд болсон "Онцлох 10 Үйл Явдал"

Postby Bibby » Sun Dec 28, 2008 1:02 am

Спортньюс.мн, Спортын цонх форумаас 2008 онд Спортын ертөнцөд болсон "Онцлох 10 Үйл Явдал" гэсэн санал асуулгад гишүүдээсээ санал авч байна. Та бүхэн идэвхитэй оролцож ажааму .

Саналаа бичихдээ Монгол болон Дэлхий дахинд гэж 2 ангилж бичнэ үү.
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: 2008 онд Спортын ертөнцөд болсон "Онцлох 10 Үйл Явдал"

Postby enkuna » Sun Dec 28, 2008 1:56 am

# Хамилтон Формула 1-н хамгийн залуу дэлхийн аварга
# Испаничуудын хөлбөмбөгийн европын аваргын 2 дахь тайтл
# Нэгэн зорилгоор нэгдсэн их гурвал багийн хамт NBA-д түрүүлсэн
# Манчестер Юнайтед клуб аваргуудын лигийн 3 дахь тайтлаа авсан
# Монгол хөвгүүд олимпоос анхны алтан медалуудаа авчрав
# Мэргэжлийн сумод 3 дахь монгол озеки цолтон төрлөө
# АНУ-н тамирчин усанд сэлэгч Майкл Фелпс олимпийн түүхэн дэх хамгийн шилдэг тамирчин болсон, энэ олимпоос тэрээр 8 алт авсан
# Оросын Зенит клуб түүхэндээ анх удаа европын тавцангаас цом хүртсэн энэ нь УЕФА цом байсан ба үүнийгээ тэд супер цомоор ихэрлүүлж чадсан
# Испаны залуу авъаслаг талбайн теннисчин Рафаел Надал удаан хугацаанд ноёлсон Швейцарь залуу Федерер-н өмнө чансаагаараа гарч дэлхийн номер 1 гэгдэх болсон, энэ жил тэрээр олимпын аварга болсон
# ...
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: 2008 онд Спортын ертөнцөд болсон "Онцлох 10 Үйл Явдал"

Postby Чуугий » Sun Dec 28, 2008 9:53 am

Дэлхийн спортын онцлох 10 үйл явдал
* Майкл Фэлпс нэг олимпоос 8 алтан медаль авахдаа 7д нь дэлхийн дээд рекорд тогтоосон
* Усайн Болт ойрийн зайд АНУ-н ноёрхлыг зогсоосон.100,200 болон 4*100д дэлхийн дээд рекорд тогтоон түрүүлсэн
* Бостон Селтикс НБЭ-н хамгийн муу амжилттай баг Гарнэтт,Аллэн 2г багтаа авч орчин үеийн их 3г үүсгэж бүтэн улиралын турш НБЭ сонирхогчдийн анхаарлын төвд байж НБЭ-н аварга авсан.
* МанЮ Өнгөрсөн улирал тэднийг тэр тусмаа Роналдуг зогсоох хүн байсангүй лигтээ 31 гоол хийж мэргэн бууч болсон.АЛ ч бас мэргэн бууч болсон.
* Рафаэл Надал сүүлийн хэдэн жилийн Фэдэрэрийн хаанчлалыг зогсоосон.Мөн Ролан Гаррост 4 жил дараалан түрүүлсэн.
* Сумо Монголчуудын үзэх дуртай сумод өнгөрсөн жилийн хугацаанд их зүйл болов.Багш нь шавиа зодож алсан хэрэг ОХУ-н 3 бөх хар тамхиний хэргээс болж сумогоос хөөгдсөн.Оны хамгийн сүүлийн башёд Монголчуудыг баярлуулсан нэг явдал болсон нь Ама буюу Харүмафүжи Д.Бямбадорж Монголоос төрсөн 3 дахь озэки болсон.
* Зенит ОХУ-н баг анх удаагаа европын супер цом хүртэв.
* Испани байнга азгүй гэгддэг эн шигшээ евро2008д үнэхээр гайхалтай байж 44н жилийн дараа европын аварга болсон.
* Хамилтон формула1н хамгийн залуу дэлхийн аварга.
* Дрийм тим эргэн ирэв.Сүүлийн хэдэн том тэмцээнүүдээс хүрэл дээр буугаад байсан Дрийм тимийг Коби,Кидд нар ахлан олимпод аваргын төлөө тоглосон Испанаас бусад бүх өрсөлдөгч нараа олон онооны зөрүүтэй хожиж байсан ба аваргын төлөө Испаний хүчтэй багийг Коби,Уэйд нарын гайхалтай тоглолтын ачаар буулган авч 8 жилийн дараа олимпийн аварга болсон.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: 2008 онд Спортын ертөнцөд болсон "Онцлох 10 Үйл Явдал"

Postby Nomer 10 » Mon Dec 29, 2008 6:10 am

Овоо нээгдчихсэн байх шив. За тэгэхээр би дэлхийг бичлээ. Нэг нь Монголыг бичээрэй.

2008 оны дэлхийн спортын шилдэг 10 үйл явдал

10. Гольфийн од Тайгер Вүүдсийн амжилтууд орж байна. 2008 оны тэн хагасыг тэр гэмтлийн улмаас өнжсөн ч 6 том тэмцээнд оролцохдоо 4-т нь түрүүлсэн. Оны хамгийн их мөнгө ологч болсон. Жилийн 91 сая евро буюу сарын 7,5 сая, өдрийн 250 мянга, цагийн 10,4 мянга. Жил хагасын дараа дэлхийн спортоос төрсөн анхны тэрбумтан болох магадлал 99,99999999 хувь. Дашрамд дурдахад энэ үзүүлэлтийн 2-р байрт мөн л гольфийн тамирчин Фил Микелсон 49,5 саяар, 3-рт Бэкс 47,5-аар, 4-т экс од Жордан 35,5 саяар орсон байсан.

9. Сборнаяг нэрлэхгүй бол болохгүй. Гэхдээ хоккейн багийг нь онцолж байна. 5 сард тэд дэлхийн аварга болсон билээ. Бараг 20-иод жил энэ амжилтыг хүлээсэн. Финалд бүр заналт өрсөлдөгч Канадыгаа хожсон гэж байгаа.

8. Рафаэл Надал дэлхийн шилдэг теннисчин болсон явдал. 237 долоо хоног чансааг тэргүүлсэн Федерерийн ганхашгүй мэт амжилтыг тэр зогсоож чадсан. Гранд слам дотроосоо хамгийн томд нь тооцогдох Уимбледонд тэр 2 учраа таарч, үнэн хүчийг үзсээр эцэст нь Надал 5 дэх сетэд ялагчаар тодорсон. Ингэснээр тэр зүлгэн дээр наадаж чадна гэдгээ ч баталсан. Алдарт теннисчин асан Жон Макинрой хүртэл энэ тэмцээнийг миний амьдралдаа үзсэн хамгийн шилдэг тулаан гэсэн байсан. Үүнээсээ сарын өмнө Надал Ролан Гарросыг аваад байсан юм. Тэр одоо дэлхийн нэг номерын теннисчин.

7. Дугуйн спортыг тойрсон шуугиан. 2007 онд дугуйн ертөнц допингийн улмаас асар том донсолгоонд өртсөн билээ. Энэ жилийг удирдлагууд нь шинэ эхлэл гэж дахин дахин амалж байсан боловч дахиад л тестийн эерэг үр дүнгүүд ар араасаа хөвөрсөн юм. Тур де Франсын дараа эхлээд Германы, дараа нь Австрийн дугуйчнаас допинг хэрэглэгэсэн болох нь илэрлээ. 2 өдрийн дараа австри эр нүдэндээ нулимстай үнэнээ өчиж байхад герман эр нь гүрийсээр байсан юм. Гэвч эцэст нь тэр бууж өгсөн. Дугуйн спортын нэг том ивээн тэтгэгч Жеролштайнер дугуйн ертөнцийн хаалгыг саван гарч одлоо, ингэснээр ирэх жил болох Германы том тэмцээн зохиогдохгүй болсон. Дээрх 2 эрийн дараа өч төчнөөн тамирчид шалгалтад бүдэрсэн юм. Хачирхалтай нэг зүйл бас болсон. Энэ нь сүүлийн 2 жил допингтой удаа дараа холбогдолтой байгаа Лэнс Армстронг 9 сард хэвлэлийн бага хурал зарлаж, дугуйдаа буцан ирэхээ мэдэгдсэн билээ.

6. Хөлбөмбөгийн ногоон талбайн дотор бас гадна юу болов оо. Марадона - Энэ бол дэлхийн хөлбөмбөгийн нэгэн агуу түүх. Сайны хажуугаар саар түүнд мундаагүй. Гэтэл тэр Аргентины шигшээг дасгалжуулах болов оо. Түүнд дасгалжуулагчийн ямар ч туршлага байхгүй гэж дэлхий даяар буруушаасан. Гэхдээ Аргентинд бол байдал өөр. Тэр бол тэндээ бурхан. Бурхны царайнаас цацарсан мишээл ард түмэнд ивээлээ хайрлах болно гэдэгт ихэнх нь итгэж буй. Ажлаа хүлээж авангуутаа л тэр Европ руу хүлгийн жолоо залж, шигшээгийн бүх тоглогчидтойгоо уулзлаа. Очсон газар болгонд нь уулзсан хүн бүр нь түүнийг харангуут хүч тэнхээгээр цэнэглэгдлээ гэх. 2009 он үлгэр хэрхэн өрнөхийг бид харах болно.

Нэгэн баян араб эр байж гэнэ ээ. Цөлийн сонирхолтой тэр эрхэм гэнэт хөлбөмбөгт учиргүй хайртай болж, Премиер лигийн Манчестер сити багийг худалдан авлаа. Бүр улирлын наймааны сүүлийн өдөр шүү. Авангуутаа Робиньог домогт Реал Мадридаас мөнгөөр зодон авчихсан. 1 сарын 1-нээс эхлэх өвлийн цонхоор тэр нөхрийн алхам гишгэдэл бүр нь дэлхийн хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг татаж буй.

Онцгой хүн Интерт ирлээ. Тэр араасаа үргэлж үгэн хуй дагуулж явдаг хүн. Түүний асан газарт Сколари Португалийг орхиод очсон. Клиннсманн Германы аваргуудыг Аваргуудын лигид түрүүлүүлэх зорилготой ирсэн. Рамос Тоттэнхэмд ирээд тэндээсээ хөөгдөөд Реалаас мөн л адилхан хөөгдсөн Шустерын байранд очсон. Тоттэнхэмээс шилбүүрдүүлсэн Ёол Хамбургт од болж байгаа. Энэ мэтээр дасгалжуулагчдын халаа сэлгээ үнэхээр халуухан болсон он боллоо. Дасгалжуулагч ийм байхад тоглогч нартай ч юу ярихав. Энэ тухайд удахгүй бичих хөлбөмбөгийн онцлох 10 үйл явдалд дурьдах тул ингээд зогсооё. Испаний хөлбөмбөг дэх хахуулийн хэрэг, санхүүгийн хямрал багуудад хэрхэн нөлөөлж байгаа гээд л бичвэл маш их зүйл бий.

5. НБА-ийн финал. Бостон Лэйкэрзийн эсрэг. Үүнээс илүү дуэл гэж сагсан бөмбөгийн ертөнцөд үгүй. Хамгийн олон удаа аваргын бөгж зүүсэн 2 баг 1960 оноос хойш 40 удаа финалын уур амьсгалыг мэдрэхдээ 10-д нь хоорондоо тулж байсан гэдэг. Кобе цэргүүдээ дагуулаад Бостоны их гурвалын эсрэг зогссон ч ялалт 6 дэх тоглолт дээр Бостоны тал ирсэн юм. Энэ мөчийг Бостон хотынхон маш олон жил хүлээсэн дээ.

4. МанЮ-ийн трипл. Тэд эхлээд цагаасаа өмнө лигийн аварга боллоо. Хэрэв чи англи хүн бол энэ цомын амт шимтийг юу юунаас илүү мэдрэх болно. Олон олон англи хүнд энэ цом Аваргуудын лигийн цомоос илүү үнэтэй гээд бод доо. Дараа нь тэд хүчирхэг Челсиг хожин Европын аварга баг боллоо. Европын супер цомд Зенитэд хожигдсон ч 12 сард тив хоорондын цомын аварга болсноор трипл хийж чадсан. Хажуугаар нь бас Коммунити Шийлдийг авчихсан гэж байдаг. Тэд 2008 оны дэлхийн хамгийн шилдэг клуб.

3. Ф1-ийн улирал. Энэ удаагийн гараанууд бүгд л гарын алганаас ус урстал хөлөрсөн уралдаанууд байлаа. Тэмцээний сүүлийн гараа Бразилд болохын өмнө нутгийн индиан Масса Английн бяцхан хөвгүүн Хамилтон нар сүүлийн гараанд хэн нь улирлын ялагч болох талаар мэтгэлцээн мото спортыг сонирхдог хүн бүрийн аманд байлаа. Массаг нутгийн дэвжээндээ түрүүлсэн ч барианд орохын өмнөхөн Хамилтон Тимо Глокыг гүйцэж чадсанаар аварга болоход шаардлагатай байсан 5-р байраа эзэлж чадсан юм. Энэ улирлын талаар өөр юу ч хэлэхэв. Гайхамшигтай. Төгс.

2. Евро. Испаничууд 44 жилийн дараа дахин аварга болсоон. Тэд энэ мөчийг мөн л Сборная болон Бостон шиг дэндүү удаан хүлээсэнсэн. Эхнээсээ л тэд итгэлтэй, цэгцтэй хөлбөмбөгийг үзүүлж байсан юм. Шави хэмээх найруулагчийг нь бахдахгүй байхын аргагүй. Финалын тоглолтод алтан жаал Торрес Леманны хажуугаар унан тусан хожлын гоол хийж байсан нь одоо ч олон хүний нүдэнд харагдсаар. Сулхан мэт байсан ч финалд өнөөх л Герман. Тэдэнд сугалаа маш аятайхан таараад байсан ч хөлбөмбөгийн машины хууль үйлчилсэн хэвээрээ л. Багийн ахмад Баллак энэ тэмцээнээр мөнхийн 2-догч нэрээ бүр мөсөн баталсан билээ. Лэвэркузэнд байхдаа Аваргуудын лигид үзүүрлэж байхаасаа эхлээд л тэр удаа дараагийн томоохон тэмцээнүүдэд аман хүзүүддэг байлаа. Сарын өмнөхөн хүртэл МанЮ-д хожигдон, Европын дэд аварга болоод байсан юм.

Энэ удаагийн Евро эхнээсээ л дуулиан шуугиан дүүрэн байсан юм. Дэлхийн аваргуудыг улбар шарууд далаар нь цэвэр тавьж тэмцээн эхэлсэн. Дэд аваргуудыг дараа нь. Туркүүдийн 3 удаагийн гайхалтай элдэн хөөлт, тэд гэхдээ хагас шигшээд Германы эсрэг хожигдохдоо сүүлийн мөчид хожигдохын гашууныг биеэр амссан. Португал Холландын хэсэгтээ хэтэрхий давамгайлсан байдал, хэсгээсээ гараад үхээнц тоглолт мөн Оросын залуусын өөрсдийгөө ногоон талбайд таниулсан тоглолтууд гээд л хачирхах зүйлс бишгүй байв. Тэмцээний үеэрх улбар шарын мянга мянган фэнүүдийн дэмжлэг уухайд хөөрсөн хотын удирдлагууд хүртэл замын ногоон гэрлийн оронд улбар шар өнгийг тавьж байсан гээд л дурсах юм маш их. Хэзээ ч мартахгүй.

1. Олимп. Хүн төрөлхтөний хамгийн агуу 2 наадмын нэг үнэхээр л сүрлэг болсон. Цэвэрхэн ч болсон. 5000 тамирчнаас сэргээшийн шинжилгээ авахад ердөө 8-хан хүнээс эерэг дүн гарсан гэдэг. Энэ олимп эхнээсээ л шуугиан дүүрэн байлаа. Төвдийн лам нар Бээжинд олимп болоход эсэргүүцэл үзүүлснийг Хятад их гүрний үзлээр нухчин дарсныг дэлхий даяараа харсан, Европын зарим улсууд багаа илгээхгүй гэж хүртэл мэдэгдэж байлаа. Олимпийн бамбар очсон газар болгонд асар их эсэргүүцэл тулгарч байсан. Зөвхөн Өмнөд Америкт гэхэд л тивийн ганц төлөөлөл болсон Аргентины иргэд хэрхэн эсэргүүцэж байсныг зурагтаар хангалттай харуулсан. Гэвч эцсийн эцэст тэмцээн болдгоороо болсоон. Шувууны үүр хэмээх нэгэн гайхамшигт стадион олимпийн улмаас шинээр төрсөн. Энд Усаин Болт хэмээх ямайк эр хүний санаанд багтамгүй наадааныг харуулж, хүн төрөлхтөний мэлмийг мялаасан. Эхлээд тэр 100м-т давагдашгүй мэт 9,7 сек-ын үзүүлэлтийг эвдсэн. 9,69 гүйхдээ тэр гараа алдлаад орсон доо, үнэхээр аатай. Дараа нь 200-д 19,30 гүйж эвдэгдэшгүй гэгдэж байсан домогт Жонсоны рекордыг эвдсэн. 3 дэх алтаа тэр мөн л дээд амжилт тогтоон гардсан билээ. 100 м-ийн буухиад тэр багийнхантайгаа 37,1 сек хурдалсан юм. Ерөөс тэр бол 2008 оны дэлхийн шилдэг тамирчин бөлгөө.

Өөр бас нэг үнэмлэхүй амжилтын эзэн нь Америкийн усанд сэлэгч Майкл Фелпс. Тэр 8 алт авна гэж ирээд авсан. 7-д нь дэлхийн дээд амжилт хийж шүү. 1972 онд нутаг нэгт Марк Спитц 7 дээд амжилт тогтоон аваргалж байсан нь мөнхийн үзүүлэлт гэгдэж байлаа. Боломжгүй юм үгүй ажгуу.

Энэ олимп нийтдээ 43 рекордоор өндөрлөсөн юм. Дараагийн олимп хүртэл хол байна даа, хол байна.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд


Return to Зарлал мэдээлэл

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests