Спортын хамгийн хамгийн...

Анх орж буй хүмүүс заавал орно уу.

Moderator: rednasca

?????????

Postby Nomer 10 » Sun Dec 25, 2005 3:17 pm

Хамгийн их орлоготой 10 хөлбөмбөгчинг танилцуулья.

1. Дэвид Бэкхам

Нас 31
Цалин 6,4 сая евро(нэмэлт шагнал 200000)
Реклам 18,4 сая евро
Нийт 25,0 сая евро

Түүний Мадрид дэх харш гэхэд л 5 саяын үнэтэй.Түүн шиг олон газартай гэрээ хийсэн тоглогч үгүй.Намтрын ном болон сонингуудтай байгуулсан тусгай гэрээнээс их орлого ордог.Тэрний инээхийг хараад компаний боссуудын гар нь шууд л халаас руугаа явдаг.

2. Роналдо

Hac 30
Цалин 6,4 сая евро(нэмэлт шагнал 200000)
Реклам 13,0 сая евро
Нийт 19,6 сая евро

Найк,Амбев,Ауди,Сиеменсийг рекламддаг.Найкаас гэхэд л жилд 3 саяыг авдаг,зодог тайлсныхаа дараа үхэн үхтлээ жил бүр 1 саяыг хүртэх мангас гэрээ байгуулсан.2002 онд төрсөн хотдоо ядуу хүмүүст туслах сэтгэл судлалын төв байгуулсан.

3. Роналдиньо

Нас 26
Цалин 12,0 сая евро(нэмэлт шагнал)
Реклам 3,6 сая евро
Нийт 15,6 сая евро

Орлогынхоо 77 хувийг зөвхөн цалингаасаа олдог.Ийм их цалинтай тоглогч урьд хожид хэзээ ч бигаагүй билээ.Найк,Пепсигээс гадна Сони Плэйстэйшнийхөө түүнд ихийг төлдөг.Ээж ах 2-оо татан авчирч Барселон дэх тансаг байшиндаа цуг амьдрах болсон.

4. Зинедин Зидан

Нас 34
Цалин 6,4 сая евро(нэмэлт шагнал 200000)
Реклам 6,2 сая евро
Нийт 12,8 сая евро

Алжирийн цгаачийн хүү ер бусын авьяасаараа талхныхаа мөнгийг олох болсон.1995 онд шигшээгийн анд Xристоф Дюгарритай цуг Бордод ресторан нээсэн.Роналдотой цуг ядуу хүүхдүүдэд зориулж буяны тоглолтыг жил бүр зохион байгуулдаг.Найзуудтайгаа шинэ кино үзэхээр явах эсвэл тансаг яxттайгаа далай руу зүглэдэг.Үзэсгэлэнт ван гэгддэг ч Зизу нэр нь илүү алдартай.Цагаан муур хэмээх энэхүү нэрийг хүүхэд байх үед нь багийнх нь дасгалжуулагч өгчээ.

5. Терри Анри

Нас 29
Цалин 4,5 сая евро(нэмэлт шагнал)
Реклам 4,4 сая евро
Нийт 8,9 сая евро

Премиер лигийн хамгийн өндөр орлоготой тамирчин.Сагсны улаан фэн тэрээр Сан Антониогийн үнэнч фэн.Арсеналыг аварга болдог жил лигидээ 30 гоол оруулсан.Түүний хамгийн сайн найз нь Дэвид Трезеге.Тэр 2 Монакод цуг тоглодог байлаа.Өвөлд цастай уул руу явж амрах дуртай.

6. Франк Лампард

Нас 27
Цалин 7,6 сая евро(нэмэлт шагнал)
Реклам 1,0 сая евро
Нийт 8,6 сая евро

Түүний эцэг нь лигид 500 гаруй,шигшээд 2 удаа тоглосон туршлагатай тамирчин.Рекламнаасаа ердөө ганцхан саяыг олдог ч дэлхийн аваргын дараа дор хаяж 5 сая болно гэж мэргэжилтнүүд ярьдаг.Челсид ирэхээсээ өмнө дисконы улаан хэнээтэн байлаа,бүр У21-ээс хасагдаж ч үзэв.Одоо харин хүүхдийнх нь эх Элентэйгээ нохойгоо хөтлөөд салхинд гарах дуртай болжээ.Xачирхалтай нь Элен Барсагийн үнэнч фэн,учир нь тэр тэнд төржээ.Хоол хийх хоббитой,хоолныхоо материалыг өөрөө дэлгүүрээс авах дуртай гэнэм.

7. Рүүд ван Нистелрой

Нас 30
Цалин 6,4 сая евро
Реклам 1,4 сая евро
Нийт 7,8 сая евро

Манчестерийн тансаг багт хамгийн өндөр орлоготой.Түүний тухай цааш уншья гэвэл түүний топик руу ороорой.

8. Павел Недвед

Нас 34
Нийт 7,7 сая евро

Багадаа хоккеи,теннис их тоглодог байсан ч хөлбөмбөг дийлжээ.Гэхдээ одоо ч гэсэн теннисээ тоглодог,мөн гүйдэг.Дэвид Култхардынд үе үе зочилдог.Шигшээдээ Росицкитэй зузаан.Эхнэртэйгээ 15 настайдаа танилцсан,2 хүүхэд нь Туринд болдог бүх тоглолтыг нь заавал үздэг.Виноны фэн тэрбээр Турин дэх байшиндаа дарсны хувийн зоорьтой.Киноны хорхойтон,дуртай кино нь Хатан зоригтон,дуртай жүжигчид нь Мел Гибсон,Жулия Роберц.Их мөнгөтэй ч гэсэн тэрээр мөнгөний тухай ярих дургүй.Би үргэлж дансаа шалгаад байдаггүй,хэт их мөнгө ярих нь өвчин болно гэж ярьдаг.

9. Стивен Жеррард

Нас 26
Нийт 7,3 сая евро

Снүүкэр тоглож ядаргаагаа тайлдаг сонин хоббитой.Анфийлд Роүд дэх билетийн касснууд дээр түүний зурагтай плакат байнга хадаастай.Гэртээ байх үедээ зурагт үзвэл зөвхөн хөлбөмбөг үздэг.Майкл Оуэнтэй дотно сайн найзууд.Хурдан автомашинд бас дуртай,өөрөө Мерседес унадаг.

10. Уэин Рүүний

Нас 21
Нийт 7,0 сая евро

Ливерпүүллин ажилчдын хороололд боксчны гэрт төрсөн тэр одоо Манчестерээс долоо хоногт 135 мянган евро саадаг.Голф тоглох хоббитой.Гэртээ байхдаа Плэйстэйшн тоглож, зурагт үзэх эсвэл хөгжим сонсох дуртай.Карибикийн аралд амарч ирсэнээсээ хойш тийш зүглэх дуртай болсон.Найз охиныхоо төрсөн өдрөөр 200 зочны дунд зодоон үүсгэх зэргээр бүтэхгүй хэрэг үе үе тарьдаг ч нинжин сэтгэлтэй нэгэн.Беббингтонд өвчтэй хүүхдүүдэд туслах төв байгуулсан,тэнд охин дүү нь амьдардаг.

10. Андреи Шевченко

Нас 30
Нийт 7,0 сая евро

Аав нь Оросын армид офицер байсан тул багадаа нүүдлийн амьдралаар амьдардаг байлаа,Германд хүртэл амьдарч байв.Хаана ч байсан бөмбөгнөөс салдаггүй хүүхэд байв.Динамо Киевд 14 жил тоглосон тэр одоо Миланы фэнүүдийн хамгийн хайртай хүмүүсийн нэг.Украйндаа бол үндэсний баатар.Ах дүү Кличкогийн хамт Украйны ерөнхийлөгчийн спортын зөвлөхийн албыг давхар хашдаг.Түүний эхнэр Кристин интернетээр явуулсан санал асуулгаар тоглогчдын хамгийн сайхан эхнэрээр тодорсон.Италид өөрийн найз,Холливудын од Жорж Клүүнийтэй хөрш амьдардаг.Мөн л хурдан унаанд дурладаг.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sun Dec 25, 2005 3:27 pm

Николай Валуев Америкийн Жон Руйзыг Берлинд 12 уе тоглож ялан, ВБА-ын бүсийг хүртсэнээр Оросын анхны мэргэжлийн боксын аваргаар тодорсон төдийгүй бүх үеийн хамгийн хүнд болон хамгийн их жинтэй аваргаар тодорлоо.

Image
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sun Dec 25, 2005 3:30 pm

Австрийн шигшээгийн тоглогч Паул Шарнер Премиер лигийн Виганд 3,67 сая еврогоор очиж байгаа нь Австрийн тоглогчдын түүхэн дэх хамгийн үнэтэй наймаа ажээ.

Image
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Mr S » Mon Dec 26, 2005 5:31 pm

Nomer 10 wrote:Австрийн шигшээгийн тоглогч Паул Шарнер Премиер лигийн Виганд 3,67 сая еврогоор очиж байгаа нь Австрийн тоглогчдын түүхэн дэх хамгийн үнэтэй наймаа ажээ.

Image


Полстэр 4 сая евро ч хүрч байгаагүй хэрэг үү........... хэ хэ.......... хөөрхий Австриуд........ мань эрийг /Шарнэр/ энэ жилийн шилдэг хөлбөмбөгчин болговол таарна..........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Nomer 10 » Wed Jan 11, 2006 3:10 pm

Германы хөлбөмбөгийн холбоо 6 сая гаран гишүүнтэйгээрээ дэлхийн хөлбөмбөгийн хамгийн том холбоонд тооцогддог.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Breathe! » Fri Jan 13, 2006 5:00 pm

21 hen nastai gehed Rooney huu ovoo bna shuu! Beckham ah shigee model hiih tsarai bhgui ch zuvhun tsalingaaraa ingej olno gedeg...........
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby rooney_8 » Fri Jan 13, 2006 11:44 pm

manai rooney owoo yawj bna shuu... udahgui FIFA 2006-giin daraa yum duulgana da..
One United.
User avatar
rooney_8
England&ManU Fanat
 
Posts: 464
Joined: Sun Dec 04, 2005 7:52 pm
Location: rus

Postby baat » Tue Jan 31, 2006 7:22 am

Lebron James Hamgiin zaluudaa 5000 onoo avch Kobe Bryant-iin record-iig evdjee
Lebron "KING" James
baat
 
Posts: 61
Joined: Sun Dec 18, 2005 11:26 am

Postby Mike Bibby » Wed May 24, 2006 4:13 pm

Монголын хамгийн баян спортын тамирчин нь хэн юм бэ?Yүний тухай мэдээлэл байна уу?
User avatar
Mike Bibby
Челси фен
Челси фен
 
Posts: 1733
Joined: Wed May 24, 2006 3:49 pm
Location: Мэргэжил: Эмч, Амжилт: ФС Сэкиваки, Байршил: Хайртынхаа хажууд

Postby Bayara » Thu May 25, 2006 12:23 pm

Mike Bibby wrote:Монголын хамгийн баян спортын тамирчин нь хэн юм бэ?Yүний тухай мэдээлэл байна уу?


Монголоос бол мэдээж 1-д их аварга Асашёрюү.
Миний бодлоор манай тамирчдыг мөнгөөр нь жагсаавал:

1. Ёкозуна Асашёрюү Дагвадорж
2. Боксчин дэлхийн хошой аварга Д.Лхагваа
3. Дархан аварга Бат-Эрдэнэ
4. Кёкүшюзан Батбаяр
5. Озэки Хакухо Даваажаргал
За тэгээд сумочид маань эхний байруудад орох бизээ. Түүнчлэн 2 далай аварга, жүдочин Цагаанбаатар, чөлөөтийн Наранбаатар, үндэсний бөхийнхөн гайгүй л байх.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Postby Цогоо » Thu May 25, 2006 1:20 pm

Манай спортынхон ядуушдээ зайлуул. Цагаанбаатар саяхан Казакстанд тэмцээнд явах гээд зардал байхгvй гээд байж байсан. Ємнє нь Макао явахад бас л байгаагvй. Манайхан худлаа том том яриад л медаль авангуут нь "Ах нь зардлыг нь даадаг" баатрууд. Яг цаг нь болохоор "За энэ удаад амжихгvй нь, дараагийн тэмцээнийг л даая" гэж хэлж байдгийн. Манайд тэгээд уул нь баахан медаль авах чадвартай, чадалтай гарууд байдаг юм шиг байгаан. Даан ч олон улсын тэмцээнд оролцож чаддаггvй юм байлээ дээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby A.I.T » Thu Jun 01, 2006 6:38 am

Үндэсний бөхийнхөн Монголдоо баянд орно л доо.....Аварга Сүхбат хэзээний билээ барилдаан дээр нэг Орос жийп унацан явж байсан,бас нэг хар өнгийн машин бас Буян Жаргалсайхан наадамд түрүүлэхэд нь Жийп өгсөн гэж байналээ........
Машинуудаа зарчкуул бол олон машинтай байх.......МАХНын ойгоор түрүүлэхэд байнд нь 10 сая төгрөг авч байсан......Ер нь тэгээд заалны барилдаануудад түрүүлээд байхад баян болчих юм билээ кэ кэ..
Харин Жудо,чөлөөтийнхөн асар ядуу л даа.....Эрдэнэт-Од чинь байр ч үгүй юу ч үгүй хүн байсан........Байртай болсон болов уу яасан юм
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby hulbumbugch » Wed Jun 14, 2006 10:17 am

Undesnii buhiihun l bayan baigaa daa. YAlanguya business hiideg bolon nachinii nairaand ordog garuud ih mungutei.

HArin chuluut judogiihon yaduushtee. Deer Naranbaatar gesen baihiin. Naambaa chin Sharhadnii huuhed odoo nodnin hurtel ger n tend baisan. HArin sayahan Petrovisiin buh bolohod n Petrovis neg bair avch ugsun. Ternees bish tsaadah chin Genko Battulgiin iveeleer Bayangold amidardag baisan.
Көлбөмбөгөө гэжжж.
User avatar
hulbumbugch
Football fan
 
Posts: 433
Joined: Mon Dec 05, 2005 3:34 pm
Location: форумд

Postby chukcha2002 » Wed Jun 14, 2006 4:11 pm

Bayara wrote:
Mike Bibby wrote:Монголын хамгийн баян спортын тамирчин нь хэн юм бэ?Yүний тухай мэдээлэл байна уу?


Монголоос бол мэдээж 1-д их аварга Асашёрюү.
Миний бодлоор манай тамирчдыг мөнгөөр нь жагсаавал:

1. Ёкозуна Асашёрюү Дагвадорж
2. Боксчин дэлхийн хошой аварга Д.Лхагваа
3. Дархан аварга Бат-Эрдэнэ
4. Кёкүшюзан Батбаяр
5. Озэки Хакухо Даваажаргал
За тэгээд сумочид маань эхний байруудад орох бизээ. Түүнчлэн 2 далай аварга, жүдочин Цагаанбаатар, чөлөөтийн Наранбаатар, үндэсний бөхийнхөн гайгүй л байх.


Одоо Даваажаргалын сан хємрєг нэлээн зузаарах байхаа. ирэх сард дахиад тvрvvлчихвэл ч...
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Mr S » Thu Jul 27, 2006 3:26 pm

миний бодлоор Кекюүзан болов уу................. тэрээр Японд Давгаа-с илүү нэр хүндтэй бөгөөд царай зүс нь ч найрсаг нүдэнд дулаахан учраас хүмүүс ихээхэн талтай байдаг гэсэн...........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Nomer 10 » Fri Feb 02, 2007 8:42 am

Америк хөлбөмбөгийн тоглолтыг хамгийн их хүн үзсэн тоо нь 103467 гэнэ. 2005/2006 оны улирлын Сан Франциско 49-үүд ба Аризона Кардиналс багийн хооронд болсон энэ тоглолт Мексикын нийслэлийн Азтекэн цэнгэлдэхэд болсон байна. Энэ нь НФЛ-ийн түүхэнд анх удаа гадаадад болсон тоглолт юм байна. Энэ намар Лондонд гадаадад хийх 2 дэх тоглолт нь болно.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby csc » Fri Feb 02, 2007 9:30 am

Одоо Бэк бараг хамгийн орлоготой тамирчин болж байна уу , 250м ийг 5 жилд гэхээр?
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

Postby traffic » Tue Feb 13, 2007 2:03 am

Баяртай , ажнай хурдан хvлэг мини

Саяхан одоо цагийн дэлхийн хамгийн хурдан моридын нэг Барбаро (2003-2007) Филадэлфиа хотийн захын дvvрэгт байх мал эмнэлэгт хорвоог орхилоо.
Барбора адуу болж тєрєєд 7 уралдахдаа 6 тvрvvлсэн ба дэлхийд хамгийн нэр хvндтэй Кэнтаки Дэрбы-д тvрvvлснээр адуу сонирхогчидын дунд голфын Тaигэр Вуудс, тэннисний Рожэр Фэдэрэр нар шиг нэр хvндтэй болоод байсан юм.

Монголчууд дордохын 7 гэж яридаг. 7-ийн тоо Барборад ч ивээлгvй байжээ. Одоогоос бараг 9 сарийн ємнє Прэакнэсст болсон шилмэл моридын уралдааны явцад Барбора буруу хойд хєлийн 3 ясаа хугалснаар тууний завсаргуй тvрvv зогсож, улмаар амь насыг авч одлоо.

Пэнсылванийн Их сургуулийн шинэ Болтон тєвд Барборад эмчилгээ хийж байсан ба туунд зориулсан санд 1,2 сая$ цугларсан нь нэгэн рэкорд юм. Эмчилгээний vр дvнд хугарсан 3 ясыг эвлvvлж, гадуур нь ламинардсан нь Барборад мєнхийн євдєлт авчирсан тул цаашид зовоохгvйн vvднээс эздийнх нь зєвшєєрлєєєр тvvнд vvрд нойрсуулах тариа хийжээ.
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby ebe » Sat Feb 17, 2007 11:04 am

Sportiin xamgiin xamgiin....... bodov........
Sportiin xamgiin bayn tamirchin.... 2005 ond Eurobusiness setgyyl xamgiin anxnii sportiinxoo orlogoor Terbymtan bolson tamirchniig olond zarlajee. M Shumacher xamgiin anxnii terbymtan tamirchin yum baina.
I'm proud to be Mongolian.
ebe
Фото Эксперт
 
Posts: 308
Joined: Mon Jan 29, 2007 8:30 am
Location: england

Postby xa3aap » Thu Mar 08, 2007 10:55 pm

ebe wrote:Sportiin xamgiin xamgiin....... bodov........
Sportiin xamgiin bayn tamirchin.... 2005 ond Eurobusiness setgyyl xamgiin anxnii sportiinxoo orlogoor Terbymtan bolson tamirchniig olond zarlajee. M Shumacher xamgiin anxnii terbymtan tamirchin yum baina.


Tiger Woods bish um yy? 2 jiliin omnoh sonin deer delhiid Sportoor hamgiin ih mongo saasan garyyd ranking hiisen baisan. 1ts tiger Woods, 2ts M Shumacher 3ts Jordan ah yabj baisan sanagdaj bna. 2 jil tiger woods tiim ch sain amjilt uzuuleegui ch neg tvrvvleed saya sayaaar ni saadag gardaa.
xa3aap
 
Posts: 11
Joined: Sat Jan 06, 2007 8:54 pm

Postby xa3aap » Thu Mar 08, 2007 10:59 pm

Mr S wrote:миний бодлоор Кекюүзан болов уу................. тэрээр Японд Давгаа-с илүү нэр хүндтэй бөгөөд царай зүс нь ч найрсаг нүдэнд дулаахан учраас хүмүүс ихээхэн талтай байдаг гэсэн...........


Кекюүзан businesseeree l Asag davdaggui um bol baraadahgui ee.
Asa davaad atgaad butsdag dugtuitai mongo ni neg dugtuid 55,000 yen baidag, Zarim barildaa ni deer 40 hed garch baigaa haragddag. er ni 10 garui yen gants dugtuinaas oldog gar sh dee. medeej hagas mongo ni devjeend ni yavdag ch gesen, tsaana ni tsalin geed 20 myangan dollar garui. teheer buzgai bayan baigaa biz.

Hakuho bol bas budaa bolgoj baigaa oo.
xa3aap
 
Posts: 11
Joined: Sat Jan 06, 2007 8:54 pm

Postby meesh » Fri Mar 09, 2007 12:19 pm

Нэг башёд түрүүлэхэд л 100000 доллар авдаг гэж сонссон.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Postby meesh » Fri Mar 09, 2007 12:27 pm

Манай бөхчүүд айхтар баян шүү дээ.Хамгийн баян нь Цэрэнпунцаг гарьд ЖЕМ Интернэйшнэл гээд том компаниас авахуулаад зөндөө юмтай.Сүхбат аварга байна Цэнгэлдэхийн хажууд барилга барина гээд том хашаа хатгаад хичнээн саяар авсан ч гэлээ.Өшөө зөндөө юм бий гэдэг.Эхнэр Баясаа нь л гэхэд олон жилийн өмнө тэр үед ховорхон байсан Форд экспэдишн л унадаг байсныг нь мэдэх юм байна.Баянаа аварга байна Гачууртад уул авчихсан том харштай. Амгаа заан Хүрэлбаатар заан энэ тэр гээд айхтар баячууд байна шт.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Postby che » Fri Mar 09, 2007 3:07 pm

би уулна , үндэсний бөхийнхөнийгоо ядуу байх гэж боддог бсан чинь тийм биш болотой догоо ! тээ
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Postby chukcha2002 » Fri Mar 09, 2007 6:17 pm

яг бєхєєсєє олсон мєнгє гэвэл овойж оцойх нь бага байх. Харин бєхєєс нэр хvнд гэж баялаг олж аваад, ашиглаж чадвал мєнгийг "оцойлгож" болдог бололтой.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Next

Return to Зарлал мэдээлэл

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron