Эмгэнэл

Анх орж буй хүмүүс заавал орно уу.

Moderator: rednasca

Эмгэнэл

Postby robi » Thu Mar 15, 2007 10:12 am

Эмгэнэл
Бидний анд нөхөр Галсаннямын Алтан-Илд нь 2007 оны 3 сарын 12-ны өдөр хүнд өвчний улмаас биднийгээ үүрд орхин одлоо. Талийгаач нь анд нөхдийнхөө дунд шударга нөхөрсөг, эелдэг даруу, тусч нэгэн байсан юм. Тэрбээр Монгол улсын хөлбөмбөгийн спортын мастер, шигшээ багийн тамирчин байсан бөгөөд олон улсын болон улс, лигийн аварга шалгаруулах тэмцээний удаа дараагийн аварга, АНУ-д зохиогдож байсан сагсан бөмбөг, воллейбол, хөлбөмбөгийн тэмцээнүүдийн шилдэг тоглогч, Дэнвэр хот дахь Алтан-Бөмбөг клубыг үүсгэн байгуулагчдын нэг юм.


Түүний үзүүлсэн амжилтуудаас дурдвал:


1994 оны Улсын аварга, 1996, 1998, 2000 оны Монголын Үндэсний Лигийн аварга, 1997, 1999 onы Монголын Үндэсний Лигийн дэд аварга,
1997, 1998 оны Үндэсний Лигийн шилдэг хагас хамгаалагч,
1998, 1999 оны Хөл Бөмбөгийн Холбооны Цомын Тэмцээний аварга


Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ээж, ах эгч, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна. Түүний дайчин, шударга шулуун, нөхөрсөг, хөдөлмөрч зан чанар нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Алтан-Бөмбөг клуб, Монгол Мэдээ онлайн сэтгүүл
Дэнвэр хот
robi
 
Posts: 137
Joined: Wed Jun 14, 2006 5:04 am
Location: canada

Postby khulgee » Thu Mar 15, 2007 10:19 am

gun emgenel ilerhiiley!
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Postby chukcha2002 » Thu Mar 15, 2007 6:30 pm

Ум мани бадми хум
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby spain man » Thu Mar 15, 2007 7:10 pm

Бурхны оронд амгалан морилоосой :sad:
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Цогоо » Thu Mar 15, 2007 7:40 pm

Rest In Peace
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby 21Grams » Fri Mar 16, 2007 5:28 am

Rest in Peace
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Raul_ag » Fri Mar 16, 2007 7:29 am

Rest in Peace
Номхруулагч
User avatar
Raul_ag
Номхруулагч
 
Posts: 1504
Joined: Thu Dec 01, 2005 12:30 pm
Location: Улаанбаатар

Postby Marco » Fri Mar 16, 2007 6:55 pm

Ээ Илд минь талийгч болжээ.Маш харамсалтай байнаа харамсаад баршгүй их л залуугаараа явчихлаа даа.Сайн хөлбөмбөгч байлаа.Бурхан тэнгэр өршөөг ум мани бадми хум
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Nomer 10 » Fri Mar 16, 2007 10:50 pm

Бурхны орондоо тайван нойрсох болтугай.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby robi » Sat Mar 17, 2007 10:48 am

Сэтгэлийн зул: Амгалан энхийн оронд алаг бөмбөг, ногоон талбай чинь хүлээж байгаа байх даа, анд минь 2007-03-17
Сэтгэлийн зул: Амгалан энхийн оронд алаг бөмбөг, ногоон талбай чинь хүлээж байгаа байх даа, анд минь
Тэгш сайхан бие бялдартай,төлөв даруу энэ залуу Монголын хөлбөмбөгийн шилдэг мастеруудын нэг байсан билээ. Манай шилдэг багуудын нэг “Эрчим” багт тоглож байх хугацаандаа МХХ-ны цомын болон улсын аварга болж, Лигийн аварга шалгаруулах тэмцээний 3 алт, хошой мөнгөн медаль хүртэн, хоёр ч удаа шилдэг тоглогчийн шагналыг хүртэж байв. Түрүүлж үзээгүй тэмцээн, зүүж амжаагүй медаль л лав түүнд байхгүй болов уу.

Тэрбээр бас Монголын шигшээ багт тоглон тив,дэлхийн хэмжээний тэмцээнд оролцож явсан “ Эх орны хүү” байлаа. 2001 онд Саудын Арабт болсон Дэлхийн АШТ-ий урьдчилсан тэмцээнд Монголын хөлбөмбөгчид анх удаагаа оролцон, анхны оноогоо авахад гол тоглогчдын нэг нь Илдээ байсан.

Жирийн үед жигтэйхэн даруу, нөхөрсөг Илд ногоон талбай дээр гарахаар жинхэнэ дайчин, эрэмгий тоглогч болдогсон.

Алтан-Илдийн амьдралын аз жаргал, баяр баясгалан, утга учир нь ачит ээж, амьдралын хань, алаг үрс, ахан дүүс, анд нөхөд нь байсан нь лавтай. Бас алаг бөмбөг, ногоон талбай нь түүний эрхэмлэн дээдэлдэг зүйлийн нэг нь байсаан. Амьдралын мөр хөөн, алс Америкт ирээд ч алаг бөмбөгнөөсөө холдоогүй ээ. Анд нөхдийнхөө хамтаар “Алтан бөмбөг” багийг үүсгэн байгуулж, АНУ-ын монголчуудын хөлбөмбөгийн анхдугаар тэмцээнийг үлгэр жишээ зохион байгуулахад ихээхэн хувь нэмрээ оруулсан.

Чухамдаа “Алтан бөмбөг”-ийн ахлагч Алтан-Илдийн оруулсан “алтан гоол” анхны тэмцээний аварга цол, алтан медалийг багийнхандаа, Дэнверчүүдэд авчирсан түүхтэй. Тэр үед бие нь тааруу байсан ч асар их тэвчээр гарган, бусдыгаа хэрхэн үлгэрлэн, уриалан тоглож байсныг тодоос тод санаж байна.

Эдүгээ эгэл даруу,энгийнээс энгийн ИЛД маань эгнэгт биднийг орхин оджээ.

Ачит ээжид тань алтан наран элчгүй мэт санагдаж байгаа. Асралт хань, алаг үрсэд тань хөрст дэлхий хөмөрчихсөн мэт бодогдож байгаа. Ахан дүүс, анд найзууд тань гашуудлын мананд умбаж, гансарч, гуньхарч суугаа. Алаг бөмбөг, ногоон талбай чинь чамайг үгүйлэн эзгүйрч байгаа.

Хаана байдгийг нь хэн ч хэлж үл мэдэх, тэртээ хол “Тэнгэрийн орноос” эргэн эргэн биднийгээ харж буй байх даа, Илдээ маань.

Алгын чинээ цаасан дээр харууслын хэдэн үг тэрлэн, цээжинд хурсан “хар үүлээ” хөөн, аньсганд бүрхсэн нулимсаа арчин, СЭТГЭЛИЙН ЗУЛ барья, чамдаа.

Амгалан энхийн оронд үүрд тайван нойрс доо, анд минь.
УМ МА НИ БАД МИ ХУМ

Сэтгүүлч Ц.Энхтүвшин (“Таван цагариг”сонин), Хөлбөмбөгийн “Алтан бөмбөг” (Дэнвер), ”Монгол морьд” (Вашингтон Ди Си),”Аргамаг” (Чикаго) багийнхан.
robi
 
Posts: 137
Joined: Wed Jun 14, 2006 5:04 am
Location: canada

Postby Gankhuu » Sun Mar 25, 2007 2:39 pm

Амгалан нойрсох болтугай.

Манай багын нэртэй адилхан нэртэй юм байна. Гэхдээ клуб юм байна.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Nomer 10 » Wed May 16, 2007 5:19 am

Түүнийг дурсана

ДЭНВЭР, Колорадо (mongolmedee.net) – Дэнвэрийн хаврын тэнгэр аашаа хувиргаж, энэ өглөө (4 сарын 08) зэврүүн хүйтэн, цас хялмаалж байвч их спорт, ижилгүй анддаа үнэнчээ харуулан хөл бөмбөгийн тамирчид жигдрэн жагссан байлаа. Энэ бол Монгол улсын хөл бөмбөгийн спортын мастер, Дэнвэрийн Алтан Бөмбөг клубыг үндэслэгч асан Г. Алтан-Илдын гэгээн дурсгалд зориулсан мини хөл бөмбөгийн тэмцээн байлаа. Тэмцээний фото сурвалжлага

Хүнд өвчний улмаас таалал төгссөн түүний дурсгалыг хүндэтгэн Алтан Бөмбөг клуб, талийгаачийн гэр бүлтэй хамтран зохион явуулсан тэмцээнд нийт дөрвөн багийн дөч гаруй тамирчид оролцов. Бүтэн өдөржин ширүүн өрсөлдсөн тэмцээний дүн гарахад С. Өлзийбаяр ахлагчтай Анар баг 9 оноогоор (3 тоглосноос 3 хожсон) анхдугаар тэмцээнийг аварга болж, алтан медаль, цомоор шагнууллаа. Тэргүүн байрын шагналыг Алтан бөмбөг клубын ерөнхийлөгч Б. Баярсайхан, багийн ахлагч Ц. Энхтөр, талийгаачийн эгч Г.Алтанзул нар гардууллаа.

Мөнгөн медалийг С. Мягмарсүрэн ахлагчтай Сэлэнгэ багийнхан (4 оноо), хүрэл медалийг С. Ууганбаяр ахлагчтай Эверест баг хүртлээ. Тэмцээний шилдэг тоглогчоор С. Өлзийбаяр, тусгай шагналыг Анар багийн Э. Билэгт (5 гоол) нар хүртэж, дурсгалын цом, диплом хүртлээ.

Тэмцээний хамгийн сэтгэл хөдлөм мөч нь талийгаачийн төрсөн эгчид нь дурсгалын алтан медаль, цом, диплом гардуулсан явдал байлаа. Г. Алтанзул, “Миний дүүгийн минь найз нөхдийн санаачлагаар уламжлал болгон зохион явуулах энэхүү анхдугаар тэмцээн тун амжилттай болсонд бид их баяртай байна. Тэмцээнд цаг заваа гарган, зүрх сэтгэлээсээ оролцсон бүх хүмүүст үнэхээр баярлаж байна. Дөнгөж сая талийгаачийн эхнэр нь Монголоос утасдаж, зохион байгуулагч нартай холбогдон, баярласан сэтгэлээ илэрхийллээ. Дүү маань энэ спортод үнэн сэтгэлтэй, үүнийхээ хүчээр сэтгэлийн их хат тэнхээтэй байсан. Тэрбээр олон сайхан найз нөхдөөр хүрээлүүлсэн, тэднийхээ дунд нэр хүндтэй нэгэн байсан нь өвдсөн үед нь ч харагдаж байлаа. Дүү маань эднийхээ хүчээр л хэдэн сар ч гэсэн амьд явсан даа. Цаашид энэ тэмцээнийг уламжлал болгон явуулж байгаасай хэмээн гэр бүлийнхээ өмнөөс хүсч байна” гэлээ.

Тэмцээний дараагаар жонглёрын тэмцээнд нийт долоон тамирчин оролцсоноос Б. Баасансүрэн нэгдүгээр байр, С. Ууганбаяр хоёрдугаар байр эзэллээ. Мөнгөн шагналыг Сэлэнгэ багийн Э. Эрдэнэбилэг хувиасаа ивээн тэтгэлээ.

Тэмцээнийг зохион явуулсан Алтан Бөмбөг клубын ерөнхийлөгч Б. Баярсайхан “Талийгаач найзынхаа дурсгалыг хүндэтгэх үүднээс энэ тэмцээнийг зохион явууллаа. Тэрбээр энэ клубыг үүсгэн байгуулсан, бидний ойр дотны найз учраас түүнийгээ үргэлж дурсаж байх үүднээс бид жил бүр уламжлал болгон энэ тэмцээнийг зохион явуулж байх болно. Хэдийгээр цаг агаар хүйтэн байсан ч гэсэн тамирчид маань амжилттай оролцлоо. Энэ нь нээлттэй тэмцээн учраас бусад муж, хотуудаас ч хүрэлцэн ирж оролцох боломжтой” хэмээн өгүүлж байна.

mongolmedee.net
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sun Aug 12, 2007 12:20 am

Шагдарын ЧАНРАВ
(2007.08.11)

(1948-2007)

Монгол Улсын анхны Дэлхийн аварга бөх, Монгол Улсын гавьяат тамирчин, олон улсын хэмжээний мастер Шагдарын Чанрав хүнд өвчний улмаас 2007 оны 08-р сарын 10-ны өдөр нас нөгчиж, Монголын спортод хүнд гарз учирлаа.

Ш.Чанрав 1948 онд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын нутаг Хонгорын Улаантолгой гэдэг газар төржээ. Тэрбээр МБАТ-ий спартакиад, УАШТ-д удаа дараа аваргалж, 1973 онд Монголын бөхчүүдээс самбо бөхийн Дэлхийн аваргын анхны алтан медалийг хүртсэн юм.

Ш.Чанрав 1974 онд самбо бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, 1975 онд жү-до бөхийн ДАШТ-д шагналт байрт шалгаран, 1976 оны Монреалийн олимпод оролцсоны дээр самбо, жүдо барилдааны олон улсын “Интернационал” тэмцээнд тус бүр 2 удаа түрүүлж, Тбилисийн жү-до бөхийн “А” зэрэглэлийн тэмцээний анхны мөнгөн медалийг хүртэн, олон улсын нэр хүндтэй томоохон тэмцээнүүдээс нийтдээ 30-аад алт, мөнгө, хүрэл медалийг эх орондоо авчирсан Монголын гарамгай тамирчдын нэг байлаа.

Ш.Чанрав нь 1978 онд УБДС-ийг багш-дасгалжуулагч мэргэжлээр төгсөн, 1978-1985 онд самбо, жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч, 1985-1999 онд Ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд түүний шавь нараас самбо, жүдо бөхөөр олимп, дэлхийн аваргын медальтнууд 5 төрөн гарсан байна.

Тэрбээр 1977 оноос өнөөг хүртэл Улсын баяр наадам, Цагаан сарын болон бусад үндэсний бөхийн барилдаануудыг радио, телевизээр тайлбарлаж, олон түмний гүн талархлыг хүлээсэн шилдэг тайлбарлагч, үндэсний болон самбо, жүдо бөхийг хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан бөхийн нэрт зүтгэлтэн байв.

Ш.Чанравын спортын амжилтыг Монголын төр, засгаас өндрөөр үнэлж Монгол Улсын гавьяат тамирчин цол, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан”, “Радио, телевизийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг зэрэг шагналуудаар шагнажээ.

Түүний эгэл даруу, хүнлэг, энэрэнгүй зан төрх, цуцашгүй хөдөлмөрч чанар, дундаршгүй их авьяас, Монголын төлөө, бөхийн спортын төлөө цохилсон зүрх сэтгэл нь хөх тэнгэрийн дор мөнх орших болно.
Таны гэгээн дүр, гэрэлт амьдралын замнал, монгол түмний сэтгэл зүрхэнд оршсон эгэл, эгнэшгүй зан төлөв, Монголын спортод оруулсан хүндтэй гавьяаг бид ямагт бахархан дээдлэх болно.
Талийгаачийн хань ижил, үр хүүхэд, ах дүү анд нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Н.ЭНХБАЯР, Д.ЛҮНДЭЭЖАНЦАН, М.ЭНХБОЛД, Д.ТУЯА, Ө.ЭНХТҮВШИН, Г.ЗАНДАНШАТАР, Б.БАТ-ЭРДЭНЭ, Х.БАТТУЛГА, Ц.ЖАРГАЛ, Ц.ШИЙРЭВДАМБА, Ж.ГАНХҮЛЭГ, П.ЗОРИГТБААТАР, Ч.НАРАНБААТАР, Д.ЗАГДСҮРЭН

Өнөөдөр сонин.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Barcik » Sun Aug 12, 2007 12:22 am

Маш харамсалтай мэдээ байна.
R.I.P.
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby erka2 » Sun Aug 12, 2007 1:26 am

Ee hoorhii.mongol buh bas sain hunee udjee.burhanii orondoo saihan noirsooroi.
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Postby 1220 » Mon Aug 13, 2007 8:29 am

bohiin aguu ih mergejilten bailaa daa hoorhii. Burhanii orond toroh boltugai
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Эмгэнэл

Postby Khosoo » Mon Jan 05, 2009 4:55 pm

Тємєрчєдєрийн Энхсайхан
/1984-2009/
Бидний дотны анд Т.Энхсайхан нь 2009 оны 01-р сарын 01-нд хүнд євчний улмаас таалал тєгсч хань ижил, үр хүүхэд, ах дүү, тєрєл тєрєгсєд, найз нєхєд, хамт олонд нь нєхєж баршгүй хүнд гарз тохиолоо.
Т.Энхсайхан нь 1984 онд Улаанбаатар хотод тєрж, нийслэлийн 33-р дунд сургуулийг 2001 онд дїїргэн, 2005 онд СЭЗДС-ийн нягтлан бодогч мэргэжлээр тєгссєн юм. Ажлын гараагаа Бизкон аудитын компанид нягтлан бодогчоор эхэлж, Амар-Инкон ХХК-д санхїїгийн зєвлєх, Чингис хаан банкинд зээлийн эдийн засагч, Долоон болдог ХХК-д захирлаар ажиллаж байлаа.
Тэрээр "Спортын цонх" форумын ууган гишүүдийн нэг болон Man!festo нэрээр бүртгүүлж хэлэлцүүлэгт олон зүйлийг санаачлан оруулж байв. Сонирхогчдын хөл бөмбөгийн лигийн Спортын цонх багт хүчин зүтгэж байв.
Үүнээс гадна "Спортын цонх" сэтгүүлийн үйл ажиллагаанд ч оролцон олон зүйлийг бүтээхэд гар бие оролцсон юм.

Бидний дотны нөхөр та бурхны оронд очих болтугай

"Спортын цонх"-ын хамт олон
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Эмгэнэл

Postby ТӨӨГӨӨ » Mon Jan 05, 2009 4:58 pm

эмгэнэл илэрхийлий! :sad:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Эмгэнэл

Postby El Payaso » Mon Jan 05, 2009 5:05 pm

R.I.P

:sad:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Эмгэнэл

Postby suldees » Mon Jan 05, 2009 5:12 pm

ugloo sonin haraad hairan zaluu nas geed harj bailaa .

gunee emgenel ilerhiiilii
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7227
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: Эмгэнэл

Postby TJ » Mon Jan 05, 2009 5:26 pm

Гүн эмгэнэл илэрхийлье..... :sad:
TJ
 

Re: Эмгэнэл

Postby MJ » Mon Jan 05, 2009 5:41 pm

Гүн эмгэнэл илэрхийлие
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Эмгэнэл

Postby Чуугий » Mon Jan 05, 2009 5:44 pm

Гүн эмгэнэл илэрхийлье :sad:
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Эмгэнэл

Postby kayo » Mon Jan 05, 2009 5:56 pm

R.I.P :sad:
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Эмгэнэл

Postby Барнаба » Mon Jan 05, 2009 6:01 pm

эмгэнэлтэй юм болжээ

Гүн эмгэнэл илэрхийлье
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Next

Return to Зарлал мэдээлэл

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron