"Спортын цонх" форумын дүрэм

Анх орж буй хүмүүс заавал орно уу.

Moderator: rednasca

"Спортын цонх" форумын дүрэм

Postby Nomer 10 » Fri Feb 16, 2007 10:08 am

"Спортын цонх" форумын "Aлтан Дүрэм"

Форумд орж буй хүн бүр дараах нөхцлүүдийг биелүүлэх шаардлагатай. Үүнд:

1. Сэдэв нээхдээ тохирсон дэд форумд нээх, хэрэв тохирсон дэд форум байхгүй санагдвал Aдминуудад мэдээлэх
Сэдэв давхардах аваас админ, модууд цаг алдалгүй зөрчлийг арилгах.

2. Бичлэгээ зөв газар оруулж байх. Бичлэгээ хийхээсээ өмнө бичих зүйлийнхээ найруулгад анхаарах. Шинээр орсон гишүүдийг хамгийн эхний ээлжинд форумын бүтэцтэй танилцахыг зөвлөж байна.

3. Спорт цонх форумаас бусад газраас мэдээ, мэдээлэл хуулж тавих бол эх сурвалжийг заавал бичиж байх.

4. Гишүүдийн бичлэгээс ишлэл хийхдээ уг бичлэг хэт урт байвал бүтнээр нь ишлэхээс зайлсхийх, богиносгох. Ингэснээр бусад гишүүдэд тухайн бичлэгийг уншихад хялбар байх болно.

5. Тоглолтын тойм, хүмүүсийн ярилцлага, багийн түүх... гэх мэт олон өгүүлбэр бүхий томоохон бичлэгүүдэд зөв бичгийн дүрмийг баримтлах. Мэдээж бага зэргийн алдааг зөвшөөрнө. Хүн бүр монгол хэлний багш биш шүү дээ.

6. Бусдыгаа хүндлэн харьцах. Хараалын үг хэрэглэхгүй байх, хэрэв хэрэглэсэн бол бас аллага хядлага, садар самуун... зэрэг ёс бус зүйлсийг сурталчлах, тиймэрхүү агуулгатай сайтыг форумд сурталчилсан байвал(Тамирчдын эротик зураг гэх мэт сэдвийг зөвшөөрнө) админы зөвлөлөөс уг гишүүнийг шийтгэх тогтоол гаргана.

7. Цөөн тооны үсэгтэй бичлэг эсвэл дан ганц инээмсэглэл байнга хэрэглэхийг хориглоно.

8. Аватар хэрэглэхдээ 6.-д заасныг баримтлах. Мөн бусдынхаа дэмждэг баг, тоглогчдыг дэндүү басамжилсан аватар хэрэглэхгүй байх хэрэгтэй. Аватарын тухай

9. Бичлэгийн чанартаа анхаарч байх. Хэт их чат хийхгүй байхыг мөн бусаддаа хэрэгтэй бичлэгүүдийг үйлдэж байхыг админы зөвлөлөөс хүсч байна.

10. 200 болон түүнээш дээш бичлэгтэй гишүүд цол авах эрхтэй бөгөөд нэгэнт авсан цолыг дахин солихгүй.

11. 800 болон түүнээс дээш бичлэгтэй гишүүд цолны доор жижиг зураг тавиулах эрхтэй.

12. 1000 болон түүнээс дээш бичлгэтэй гишүүд нэг удаа нэрний ард бичсэн тоо, доогуур зураас, тэмдэг зэрэгийг арилгуулах, нэрээ крилл үсэгрүү хөрвүүлэх эрхтэй. Нэрээ бүрэн солиулахийг хориглоно.

13. "Спортын Цонх" форумын дүрэм гишүүн бүрт адил тэгш үйлчилнэ.




Гишүүдийн үйлдсэн бичлэгийн талаар Спорт цонх форум ямарваа нэгэн хариуцлага хүлээхгүй.

Торгууль, шийтгэл:

Дээрх заалтуудыг зөрчсөн гишүүдийг форумд орох эрхийг нь хязгаарлах арга хэмжээг авах болно.
1. Сануулга.
2. 7 хоног.
3. Түүнээс дээш хоног.


Админы зөвлөл:

Nomer 10
Khosoo
Bibby
El payaso
Г.Баяраа
a_odko
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Return to Зарлал мэдээлэл

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest