AC Milan 2016/2017 We are MILAN family

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Tmshinoda » Mon Dec 05, 2016 4:43 pm

Speaking to MilanTV, Lapagol said: “The match? I’m not happy with my performance as I could have done more. Luckily, we managed to win and we won today because of the group.

The penalty [Lapadula was fouled and given a penalty which he wanted to take himself but Niang was persistent in asking the Italian to let him shoot – and ended up seeing his shot saved]? It was my mistake, Niang was the shooter. I felt sorry for the whistles Niang received, he didn’t deserve it.
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Tue Dec 06, 2016 5:03 pm

Лападула хөөрхөн гоолдоод урамтай л байна... Сусо бас идэвхтэй гоолд оролцоод форм сайтай байгаа.
Ерөнхийдөө одоо байгаа нөөцөөрөө бол хангалттай сайн тоглолт үзүүлээд байгаа юм шиг л санагдана.
Манай тоглолт гэхдээ үр дүнгээ аваад байгаа ч хангалттай итгэлтэй байж чадахааргүй л харагдах юм.

Энэ зунаас Фабрег авчраад Монтоливог орлуулна гээд байх юм. Бүтэх юм болов уу даа...
Фабре Челсид бараг тоглохгүй байгаа юм уу хаашаам... Ситиг хождог тоглолт дээр бол гоё л байна лээ
Энэ янзаараа Челси түрүүлээд сайн байх юм бол явах гэх үү...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Шинэ Милан

Postby ankhaab » Wed Dec 07, 2016 2:46 am

Niang торгуулын цохилт алдсан талаар ?
Niang-д дарамт үзүүлсэн нь миний буруу байсан.
Тоглолтын талаар?
Лападула: Би өөрийн үзүүлсэн тоглолтондоо сэтгэл хангалуун биш байна. Илүү сайн тоглож болох байсан. Би багийнхандаа талархмаар байна.Бид багаараа сайн тоглож талбай дээрээ хожил байгууллаа. Би гоал оруулсандаа баяртай байна. Одоо бид цааш энэ маягаараа үргэлжлүүлэн тоглох хэрэгтэй.
Хөлбөмбөг бол миний хүсэл тэмүүлэл ,ташаал. Би улам сайжрахын тулд бэлтгэл хийхдээ жаргалтай байдаг. Милантай холбоотой хүн бүхэн надад маш их тусалсныг хэлэх хэрэгтэй. Би тэдгээр хүмүүст баярласан талархсанаа хэлмээр байна.
Би бууж өгөлгүй гээр цааш шаргуу хөдөлмөрлөх болно.
Пашалич: Хожил байгуулсандаа баярлаж байна. Мөн гоал оруулсандаа ч баярлаж байна. Crotone-чууд тоглолтыг тэргүүлж эхэлсэний дараа тоглолт их хэцүү болж эхэлсэн. Гэхдээ бид хожлын төлөө эцсээ хүртэл сайн тэмцсэн.
Тогтвортой тоглолт чамайг сайн формтой болоход хүргэдэг. Рома-тай хийх тоглолт бол маш чухал тоглолт болох болно. Хэрэв бид хожиж чадвал хүснэгтийн хоёрдугаар байранд орж ирнэ.
ankhaab
 
Posts: 51
Joined: Fri Sep 09, 2016 8:57 pm

Re: Шинэ Милан

Postby ankhaab » Wed Dec 07, 2016 2:47 am

Нианг:Би Милантай 2019 он хүртэл гэрээтэй. Би Миланд аз жаргалтай байна. Клубийн бүх хүмүүс надтай сайн харилцаатай байдаг. Би дасгалжуулагчдаа ч итгэдэг.

Клуб зарагдах талаар бол Одоогоор Хятадуудтай холбоотой ямар нэг мэдээлэл алга. Бид тоглолтууддаа л анхаарч байна. Бид үүнд л анхаарлаа төвлөрүүлэх ёстой.

Хятадуудын зүгээс албан ёсны алхам авсан зүйл алга байна. Берлусконы одоогоор бидний ерөнхийлөгч. Галлиани Миланеллиод бараг өдөр бүр ирдэг.

Би өнгөрсөн жил Михаловичоос итгэлийн олж авсан. Тэр үнэхээр их надад итгэсэн. Харин энэ жил Үүнтэй ижил зүйлийг Монтелла гаас олж харж байна.

Довтолгоонд бидэнд олон сонголт байна. Надад бага зэргийн амралт хэрэгтэй байсан. Бонавентура хүртэл урд тоглож чадна.

Одоогоор Лападула сайн тоглож байна. Тэр торгуулийн цохилт цохихыг хүссэн. Би ч гэсэн хүссэн. Учир нь би бараг сарын турш гоал оруулаагүй. Торгуулийн цохилт дээр бага зэргийн буруу ойлголцол гарсан. Би түүнд би торгуулийн цохилт гүйцэтгэх эхний сонголт болохоо хэлсэн.
ankhaab
 
Posts: 51
Joined: Fri Sep 09, 2016 8:57 pm

Re: Шинэ Милан

Postby ankhaab » Wed Dec 07, 2016 2:48 am

Сери А –гийн энэ улирлын нээлт болж буй Жанлука Лападула өнгөрсөн амралтын өдөр Кротонегийн эсрэг хожлын гоол оруулсныхаа дараа “Энэ бол дөнгөж эхлэл” хэмээлээ. 26 настай Итали довтлогчийн 86 дахь минутанд оруулсан гоолын ачаар Милан улирлын 10 дахь хожлоо авч лигийн лидер Ювентус, Ромагаас араас гэзэг даран нэхэж байна.
Сан Сарод явагдсан 15-р тойргийн тус тоглолтонд Челсигээс зээлээр Миланд тоглож буй Марио Пашалич дебут гоолоо хийсэн юм. 2-р үеийн эхэнд Мбайе Ньянг торгуулийн цохилтоо алдсан боловч Лападула цаг дуусахын өмнө багаа аварсан.
“Сан Сиро итали дахь хамгийн онцгой гайхалтай цэнгэлдэхүүдийн нэг. Энэ цэнгэлдэхэд анх удаа гараанд гарч байгаа болохоор би гоол оруулахыг маш их хүссэн. Түүндээ ч хүрлээ. Миний форм дажгүй байна. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл. Цаашдаа энэ эрчээ алдалгүй хичээх болно” хэмээн Ювентусын академиар хүмүүжсэн Жанлука тоглолтын дараа ярив.
Онгоцны осолд орж багийн ихэнх гишүүдээ алдсан Бразилын клубт хүндэтгэл үзүүлж Милан уг тойрогт 'Forca Chape' гэсэн бичигтэй цамцтай гарч ирсэн. Мөн Лападула өөрийн гоолоо тэнгэрт халигсдийн гэгээн дурсгалд зориулж буйгаа хэлсэн юм.
ankhaab
 
Posts: 51
Joined: Fri Sep 09, 2016 8:57 pm

Re: Шинэ Милан

Postby ankhaab » Wed Dec 07, 2016 2:56 am

Милан надад хэзээ ч жинхэнэ боломж олгож байгаагүй
2013 онд Галлиани намайг зарахгүй гэж байсан. Тэр жилийн Audi Cup-д ManCity эсрэг болон Tim Cup-д би гоал оруулсан. Pazzini- бэртэл авч Балотелли бид хоёр гараанд гарах боломжтой болсон. Наймааны сүүлчийн өдөр Милан Матриг авсан. Би үүнийг сонсоод рестораны ариун цэврийн өрөөний хаалгыг дотроос нь түгжээд уйлсан.
Миланд байх үеийнхээ талаар:
Милан байхад ихээхэн дарамт мэдэрдэг байсан. Галлианы намайг Дэд-Балотелли (Муу биш САЙНААР) мэт үзэж хүн бүхэн надаас ихээхэн зүйлс найдаж, хүлээдэг байлаа. Би Самдориа руу зээлээр явсан. Тэнд очих үед хүмүүс намайг клубын аврах, аврагч ирлээ гэж үздэг байсан байх. Гэвч би тэр үед ердөө дөнгөж 18-хан настай байсан. Би ичимтгий дээрээс нь энэ бүх хүлээлтүүд намайг дотроос минь зовоон, шаналгаж байлаа. Би тэнд байхдаа төдийлөн сайн тоглож чадалгүй тоглолтыг сэлгээнээс дуусгасан. Latina, Vicenza-д бас л иймэрхүү байсан. Би тэнд байхдаа олон тоглолтонд оролцоогүй. Харин олон зүйлс сурч авсан. Devis Mangia (Ascoli дасгалжуулагч) надад цааш талбайд гарч тоглох боломж олгосон.
Би хэцүүхэн зуныг тэвчиж даван гарсан. Тэр үед надад талбайд гарах ямар ч хүсэл байгаагүй. Би клубээс явахыг хүссэн. Би хорвоо ертөнцийг бараан бүрхэгээр харж байсан. Би сэтгэл зүйч Roberto Civitarese-д баярласанаа хэлмээр байна. Тэрээр миний дахин хөлбөмбөг тоглох хүслийг буцаан авчирсан. Одоо бол би дахин төрсөн мэт болсон.
Би 9 настай байхдаа A.S.D. Itala San Marco Gradisca багийн талбайд бөмбөг зөөдөг хүү байсан. Би Neto Pereira-г бишэрдэг байсан. (Бразил хөлбөмбөг, одоо Padova клубд тоглож байгаа) Тэдний захирал Mauro Bianchessi нь намайг болон Bryan Cristante (Миланы академид байсан) бид хоёрыг Миланд элсүүлсэн.
Хөлбөмбөг гэдэг зүйл надад багаас минь, цусанд минь байсан.
Миний өвөө хөлбөмбөгчинь байсан. Дараагаар нь дасгалжуулагч болсон. Тэрээр Capello болон Edy Reja дасгалжуулагч нарын суурын тавьж өгсөн. Миний аав Euro бол хөлбөмбөгийн залуучуудын багийг дасгалжуулдаг байсан. Би багаасаа л боксоор хичээллэдэг байсан. Мөн би эмээ шигээ сэлдэг байсан. (Alessandra мэргэжилийн усан сэлэгч) Гэвч би хөлбөмбөг чинь болохыг л хүссэн.
ankhaab
 
Posts: 51
Joined: Fri Sep 09, 2016 8:57 pm

Re: Шинэ Милан

Postby ankhaab » Wed Dec 07, 2016 2:59 am

Арриго Сакки:
Яг энэ Милан олон ч цомыг хүртэнэ. Одоогын багийн бүрэлдэхүүн яг тааочихсан байна. Нас юу ч харуулдаггүй гэдгийг нотолж байна.
Тэдэнд одоо бага зэрэг туршлага том амбиц хэрэгтэй.
ankhaab
 
Posts: 51
Joined: Fri Sep 09, 2016 8:57 pm

Re: Шинэ Милан

Postby ankhaab » Wed Dec 07, 2016 3:00 am

Гаттузо: Andrea Belotti надад Andriy Shevchenko-г санагдуулдаг.
Би Palermo-д байх үеэрээ Belotti тай хамтарч ажиллаж байсан.
Палермогийн Спортын захирал Giorgio Perinetti бид хоёр түүнийг Палермод анх авчирсан. Тухайн үед надад Belotti Шевченког санагдуулдаг гэхэд хүмүүс инээлдэж байсан.
Тэр үнэхээр их чадвартай тоглогч байсан. Магадгүй одоогийн түүний үзүүлж буй сайн тоглолт түүний чадварын илрэл байх.
Би түүнийг дасгалжуулж байсандаа хангалттай азтай хүн гэж боддог. Би түүнийг хэр сайн тоглогч болохын мэдэж байсан. Тэрээр маш өвөрмөц онцлогтой тоглогч.
ankhaab
 
Posts: 51
Joined: Fri Sep 09, 2016 8:57 pm

Re: Шинэ Милан

Postby ankhaab » Wed Dec 07, 2016 3:01 am

Дерби тоглолтын үеэр сүүлийн миунтанд гоал алдсан талаар?
Габрэйл Палетта:Би тэрхүү гоалын талаар бараг шөнөжингөө бодсон. Бид илүү анхааралтай тоглох хэрэгтэй байсан. Бид лиги дэх өөрсдийн байраа ахиулж болох 2 оноогоо алдсан нь их харамсалтай. Бид цаашдаа багаараа тоглолт бүр, тоглолтын сүүлийг шүгэл дугартал төвлөрч, анхаарал сарнилгүй тоглох хэрэгтэй.
Анх Италид ирсэн талаараа?
-Намайг анх Италид ирэхэд, Alessandro Lucarelli-ын туслалцаа их байсан. Түүний зөвлөгөөний ачаар би Италийн хөлбөмбөгт дасан зохицож чадсан. Мөн Hernan Crespoе-гын туслалцаа их байсан. Тэр надад Италиар ярихыг зааж өгсөн :D Намайг Италид ирэхэд надад маш их тусалсан. Би түүнд яалтч үгүй өртэй. Тэр надад Миланы төлөө эцсээ хүртэл тоглож энэ багийн нэр хүндийг хандгалж яваарай гэж захисан.
Атланта багийн талаар?
-Би Миланд тогтмол гараанд гарч тоглодоггүй байсан болохоор Атланта руу явахыг сонгосон. Энэ жилийн хувьд би буцаж ирээд энэ үлдэж тоглохыг хүсэж боломжоо ашиглахыг хүссэн. Би зуны турш бараг бүхий л нөхөрсөг тоглолтуудад гарч тоглосон улмаар би лиги эхлэхэд албан ёсны тоглолтуудад оролцож чадахаар болсон. Би гарааны бүрэлдэхүүнд хүртэл гардаг болсон. Гэвч хэн ч гарааны бүрэлдэхүүнд баттай багтана гэж байхгүй.
Энэ жил Атлантачууд багийн дасгалжуулагч болон тоглолтынхоо хэв маягаа өөрчилж улирлын сайн эхлүүлсэн. Атлантачууд олон талын сайжруулалтуудыг хийж чадсан залуу бүрэлдэхүүнтэй баг. Gasperini (Одоогийн Аталанта багийн дасгалжуулагч) удирдсан багууд лигд их амжилттай тоглодог. Тэдний эсрэг тоглох нь амаргүй байх болно. Бид одоо Crotone эсртэг тоглох тоглолтонд анхаарч байна.
CROTONE эсрэг тоглох тоглолтын талаар?
-Бүтэн сайн өдөр бид CROTONE-той тоглоно. Бид энэ тоглолтонд сайтар бэлдэж байна. Мөн энэ тоглолт өдөр 12:30 аас явагдахаараа онцлогтой. Бид нар Сан Сиро-д болох энэ тоглолтонд хамаг сайнаараа тоглож 3 оноо авна гэж бодож байна.
Дасгалжуулагчын талаар?
-Би түүнтэй их сайн харилцаатай. Мөн түүний төвийн хамгаалагчыг довтолгоонд оролцуулж , довтолгоон руу оруулж тоглуулдаг арга барилд нь дуртай. Ингэж тоглосон нь их үр дүнтэй байгаа бөгөөд бид цааш энэ хэв маягаараа тоглоно гэж найдаж байна. Бидний эхний зорилго бол ямар ч багтай тоглосон бай хамаагүй сайтар тоглож хожих явдал юм. Мөн бид бөмбөг эзэмшилт дээрээ сайтар анхаарч бэлтгэл хийж байна.
Багийн болон залуу тоглогчдын талаар?
-Бид үнэхээр нэгдмэл нэг баг болж чадсан. Ингэж чадсан маань бидэнд маш чухал. Талбайд гарч тоглож байгаа эсвэл төдийлөн гарч тоглохгүй байгаа тоглогчид гэлтгүй хүн бүр л багт өөрсдийн хувь нэмэрээ оруулж байна. Дасгалжуулагч бид нарт бүгдэн нь найдаж болохоо мэдэж байгаа. Romagnoli залуу байна. Тэр багийн бусад залуу тоглогчид шиг улам цааш сайжирч чадна гэж бодож байна.Тэр үнэхээр чадвартай бөгөөд багийнхан өөрөөс нь ах тоглогчдыг зөвлөгөөг дандаа сонсдог. Би түүн шиг 21 тэй байхдаа багийн голлох үүрэгтэй тоглогч байгаагүй. харин би хэрхэн сайн тоглогч болох талаар суралцаж бэлтгэл л хийдэг байсан.
Гоалын талаар?
-Sassuolo эсрэг оруулсан гоал үнэхээр гайхалтай байсан. Бид гайхалтай эргэн эрэлт хийж чадсан.
Шүүгчдийн талаар?
-Би тэднийг их хүндэлдэг. Би шүүгч байх их хэцүү гэдэгийг мэднэ. Миний ах шүүгч хийдэг бөгөөд надад их хэцүү байдаг талаараа хэлсэн.
Genoa эсрэг тоглолтонд улаан карт авсан талаар?
-Би бөмбөг таслах гэж оролдохдоо эхлээд бөмбөгнд хүрсэн бол магадгүй шар карт авах байсан байх.
ankhaab
 
Posts: 51
Joined: Fri Sep 09, 2016 8:57 pm

Re: Шинэ Милан

Postby ankhaab » Wed Dec 07, 2016 3:02 am

Хонда ПЛ-т ирэх үү?

Милан клубын ээлжит нэгэн хагас хамгаалагч Азийн төлөөлөл Куйсюки Хонда-г Английн Тоттенхэм болон Вест Хэм клубууд сонирхож байна. Түүний гэрээ 2017 оны өвөл буюу энэ наймааны цонхоор дуусгавар болох гэнэ.
ankhaab
 
Posts: 51
Joined: Fri Sep 09, 2016 8:57 pm

Re: Шинэ Милан

Postby ankhaab » Wed Dec 07, 2016 3:05 am

Carlitos : Миланаас явах гэж байгаа гэсэн мэдээллүүд худлаа.
Би энэ улиралд 20+ гоол оруулна гэж амалсан. Зорилгодоо хүрэхийн тулд бэлтгэлээ сайн хийх болно.
ankhaab
 
Posts: 51
Joined: Fri Sep 09, 2016 8:57 pm

Re: Шинэ Милан

Postby У.Тэмүүжин » Wed Dec 07, 2016 3:23 am

Virus үү юу вэ
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6194
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: Шинэ Милан

Postby Жонон » Wed Dec 07, 2016 9:12 am

Энэ Спам бол үнэхээр айхтар спам бна да.Бараг AI юм бишүү
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby SimonE » Wed Dec 07, 2016 5:01 pm

[img]Би сэтгэдэг учраас тоглодог" номын хэсгээс: 2005 оны аваргуудын лигийн финалын талаар

Image

http://www.ikon.mn/n/w1a

Та бүхэн энэ номыг Интерном, Азхур, Мир номын дэлгүүрүүд болон C1 телевизийн байр, Peace Mall-ийн 6 давхар дахь Jersey Zone дэлгүүр, IT Park-ийн 203 тоот өрөө зэрэг байршлуудаас худалдан авах боломжтой. гэнээ.[/img]
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby BTR » Thu Dec 08, 2016 12:22 pm

Энэ номыг уншаад Пирлогийн талаарх бодол муужрах талруугаа явчихлаа хэхэ
AC MILAN: Sheva, Rivaldo, Kaka, Pippo
User avatar
BTR
 
Posts: 964
Joined: Mon Jul 04, 2011 7:44 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Funky » Thu Dec 08, 2016 12:44 pm

BTR wrote:Энэ номыг уншаад Пирлогийн талаарх бодол муужрах талруугаа явчихлаа хэхэ

яөж байна
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Tmshinoda » Thu Dec 08, 2016 12:56 pm

BTR wrote:Энэ номыг уншаад Пирлогийн талаарх бодол муужрах талруугаа явчихлаа хэхэ



Тэгж байна уу .. ххэ нэг уншья аа..

Дээрх номын хэсгийг харсан Ибра-д жаахан дургүйм шигээ..

Би лав Ибра-н номыг уншаад их дуртай болж билээ..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby BTR » Thu Dec 08, 2016 2:17 pm

Та нар уншаад үзээрэй.
AC MILAN: Sheva, Rivaldo, Kaka, Pippo
User avatar
BTR
 
Posts: 964
Joined: Mon Jul 04, 2011 7:44 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby fanaticalantifanatic » Thu Dec 08, 2016 3:09 pm

росонерри-н үүднээс үү хүнийх нь хувьд уу кк
User avatar
fanaticalantifanatic
Миланиста
Миланиста
 
Posts: 2125
Joined: Sat Oct 22, 2011 7:20 pm
Location: Grazie!

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Цогоо » Fri Dec 09, 2016 10:50 am

*****

Модераторын тэмдэглэл:

Шинэ Милан гээд нэг сэдэв үүсгэчихсэн байсныг ийшээ нэгтгэлээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Tmshinoda » Fri Dec 09, 2016 12:51 pm

Цогоо wrote:*****

Модераторын тэмдэглэл:

Шинэ Милан гээд нэг сэдэв үүсгэчихсэн байсныг ийшээ нэгтгэлээ.


:eek:
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby ankhaab » Sun Dec 11, 2016 8:53 pm

Би нэг юм хэлье Пирло бол Rossoneri биш. Хэрэв тэр Улаан хар мөн байсан бол хэзээ ч Juventus -д очихгүй байсан тэгэж түүхийнхээ эсрэг явдаг хүн Миланы домог байж таарахгүй. Түүнийг явсны дараа өгсөн ярианууд нь огтхон ч таалагдаагүй жишээ нь: Би аль эрт Chelsea явж болох байсан клүбийн зүгээс намайг явуулаагүй. Тэрний сэтгэлд одоо эрээн хөгшин тахианууд л байгаа. Mark van Bommel Миланд ганцхан улиралд байсан хэрнээ зүрх сэтгэл нь хэдийн улаан хар болчихсон байсан. Хэвлэлийн бага хурал дээр нулимсаа нуулгүй уйлж байсан. Тэрээр хэлэхдээ: Би Barcelona , Bayern -д маш сайхан дурсамжтай жилүүдийг өнгөрөөсөн гэхдээ хэзээ ч би Миланд байсан шиг аз жаргалтай байгаагүй надад клүбийн зүгээс хүнлэг талаасаа их сайхан мэдрэмжийг төрүүлсэн би Миланд өөрийнхөө чадах бүхнийг зориулж өөрийгөө харуулж чадсан гэж боддог. Пирло бол шал өөр юм ярьдаг би тэр номыг нь унших ч үгүй. Carlo Ancelotti нэг яриан дээрээ би хэзээ ч Juventus , Inter -т дасгалжуулагчаар очихгүй тэгэж түүхийнхээ эсрэг явж чадахгүй гэж хэлсэн байдаг...
ankhaab
 
Posts: 51
Joined: Fri Sep 09, 2016 8:57 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby ankhaab » Sun Dec 11, 2016 8:54 pm

Tmshinoda wrote:
Цогоо wrote:*****

Модераторын тэмдэглэл:

Шинэ Милан гээд нэг сэдэв үүсгэчихсэн байсныг ийшээ нэгтгэлээ.


:eek:
ok
ankhaab
 
Posts: 51
Joined: Fri Sep 09, 2016 8:57 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby ankhaab » Sun Dec 11, 2016 8:58 pm

зураг яаж хийдэг юм бэ манайхаан
ankhaab
 
Posts: 51
Joined: Fri Sep 09, 2016 8:57 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Sesame7 » Mon Dec 12, 2016 12:10 am

Ван боммэл азтай гар шүү. Барсад ганц жил болоол бүх цомд түрүүлсэн. Эднийд дөн өвөл Германаас хөөгдөж ирээл 4 сар болоол аваргалсан. Байрлал дээр баг хэсэх дээр ч зөв цаг хугацаа нтр-ээ мэдэрдэг гар. Хажууд нь Оддо насаараа мөрөөдөн байж зэрэг аварга болсондоо. Пирло россенэри гэхэд хэцүү гэдэгт санал нийлж байна оо. Тотти Дэ Росси Дэ Наталл Дэл Пьеро шиг л байхгүй бол үнэ цэнэ, хүндлэл гэж юм Италид байхгүй дээ. Матри Бориоло Кассано шиг нөхдүүд хэн ч биш бага хэсээл заваараал байж байна даа. Малдини л Россенири гэж хэлүүлэх эрхтэй.
La mujer come una manzana.
User avatar
Sesame7
 
Posts: 337
Joined: Sat Jun 27, 2009 9:29 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 19 guests