AC Milan 2016/2017 We are MILAN family

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Tmshinoda » Mon Aug 22, 2016 1:32 am

Улирал эхэллээ..

Ториног 3-1 хожиж явна. :ногоон:
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Tmshinoda » Mon Aug 22, 2016 2:32 am

За энэ жилийн манай бүрэлдэхүүн..

Image


Image

Image

Image
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Tmshinoda » Mon Aug 22, 2016 2:33 am

За ерөнхийдөө яаж ийж байгаад эхний 3таа орж байвал болно доо..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Tmshinoda » Mon Aug 22, 2016 5:05 am

Доннарумаг пеналт хаасны дараа манай эксийн реакц нэг иймэрхүү

Image
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Жонон » Mon Aug 22, 2016 12:30 pm

Өөрөө том толгойлж дээшээ гаргаж ирсэн одоо яаая гэхэв.Донна мангас болноо.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Shaggy » Mon Aug 22, 2016 12:48 pm

Tmshinoda wrote:За ерөнхийдөө яаж ийж байгаад эхний 3таа орж байвал болно доо..

Найзуудаа тавлаж бариагүй шүү гэхдээ танай яг энэ багаар 3т орох бол өнгөрсөн жилийн Лэйстэрийн түрүүнээс ч аугаа зүйл шүү :ногоон:
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Tmshinoda » Mon Aug 22, 2016 1:05 pm

Shaggy wrote:
Tmshinoda wrote:За ерөнхийдөө яаж ийж байгаад эхний 3таа орж байвал болно доо..

Найзуудаа тавлаж бариагүй шүү гэхдээ танай яг энэ багаар 3т орох бол өнгөрсөн жилийн Лэйстэрийн түрүүнээс ч аугаа зүйл шүү :ногоон:


Хаха ер нь үнэн л дээ.. Куэ яахав өвлийн цонхоор мөнгө цацна.. тэгээд 3т орноо нтр..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby El Payaso » Sun Aug 28, 2016 11:54 am

Хөөрхөн бид нар нэг гэр бүл мүл гээд л сууж байгаа юм уу... тэр нь ч дээр байх шиг байна даа ккк... гэхдээ яах вэ гоёо гоолууд хийжээ ккк...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Цоомоо » Sun Aug 28, 2016 12:33 pm

Suuliin ter handball dr ulaan ogohgui yu.
Buur Suarezaas ch iluu sanaataigaar gargaj bn.
Getel goal gj tootsood shar ogch bh yum.
Napolid 2:4r husuulj dee.
Milan chin odoo yagaad ingd unachvaa er n.
Mungugui bolsnu?
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby rednasca » Sun Aug 28, 2016 2:32 pm

гоол орсон хойно хүрсэн болохоор гоолыг тооцоод шар карт өгсөн нь зөв байх...
тэгээд ч наана нь 2 тоглогчийг улааруулаад хөөсөн болохоор өршөөсөн биз...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Tdi » Mon Aug 29, 2016 10:13 am

Сусо маань бас л аймар чаажээ.
User avatar
Tdi
 
Posts: 1510
Joined: Thu Sep 23, 2010 4:24 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Gankhuu » Tue Aug 30, 2016 10:37 am

Shamirna daa shamirna.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Барнаба » Sun Sep 04, 2016 8:24 pm

Image

Карло Анчелотти: Нэг удаа би хайрцаг өшиглөөд тэр нь Ибрагимовичын толгой дээр унасан, тэр хариу үйлдэл үзүүлээгүй.

Тэр Манчестер Юнайтедыг удирдахад ойрхон байсан уу? Герман хэл сурч эхэлсэн болвуу? Хэрхэн Златаны асар том эго-г зохицуулсан бэ? Яагаад тэр шинэ Стар Трек-н кинонд тоглов? Домог бүгдэд нь хариулт өглөө.

Пэп Гуардиолагын орыг залгамжлах мэнэжэр байна гэдэг ихэнх мэнэжэрүүдийн хувьд санааг нь зовоосон асуудал. Гэхдээ ихэнх мэнэжэрүүдэд Карло Анчелоттигынх шиг намтар байхгүй.

Лондонд шинэ номныхоо талаар хэвлэлийн оффисын хурлын өрөөнд сууж буй Бавари Мюнхэны шинэ мэнэжэрийг хуучин Миланы багийн анд Паоло Малдини нь тэр чигтээ "Тэдди баавгай" гэж нэрлэсэн удаатай.

Адислагдсан Итали эрийн хувьд жинхэнэ жентелмэн, сэтгэл татам, гайхалтай зан чанартай нэгэн гэдгээ тоглогч, мэнэжэрийн хувиар бараг хосгүй амжилттай карьерийг буй болгохдоо батлан харуулсан. Тэрээр сүүлийн 40 гаран жилийн хугацаанд 31 томоохон цомыг цуглуулжээ.

Хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн алдартай хөмсөг
Image

Түүний мэнэжэрийн намтар нь яг л дэлхийн хамгийн гайхамшигтай клубуудын шилэгдмэл жагсаалт шиг уншигдаж байна - Ювентус, Милан, Челси, Парис Сэйнт-Жэрмайн, Реал Мадрид тэгээд Бавари. Мөн Боб Пэйсли тэр 2 л аваргуудын лиг-г 3 удаа хүртсэн байна. Баварид Гуардиола-г залгамжлахаар ирэхийнхээ өмнө тэрээр Кристиано Роналдо, Челси, Златан Ибрагимович, Лэстэр Сити, Пармэсан бяслаг хийх талаар, мөн шинээр гарч буй Стар Трек кинонд тоглосон гэх мэт зүйлсүүдийн талаар ярилцлаа.

Та өмнө нь бага насандаа маш ядуу байсан гэж хэлж байсан. Та тийм байдлаас юу сурч авсан бэ? - Andy Woodman, via Twitter

Би амьдралынхаа тэр цаг үеийг санадаг, тиймээ энэ үнэн, бидэнд мөнгө байгаагүй, гэхдээ би гайхалтай нэгэн ажилчин гэр бүлд өсөж том болсон. Чимээгүйхэн, нам тайван цаг үе байж. Аав маань над руу хэзээ ч орилж хашгирч байгаагүй. Би өөрийн бүх гэр бүлийнхэнтэйгээ өссөн, аав, ээж, эгч, өвөө эмээ гээд. Тэр цаг үе миний зан чанарыг бий болгосон. Гэр бүл маань фэрмэрүүд байсан бөгөөд талбай дээр ажилдаг байлаа. Бид Пармесан бяслаг хийдэг байсан. Одоо ч тэр бяслагыг яаж хийхийг санаж байна. Өглөө болгон бид үнээнүүдээсээ сүүгээ аваад бяслагаа хийдэг байлаа.

Тоглогчын хувиар Миланд өнгөрүүлсэн оргил үе чинь юу байв? мөн тоглоомын маш олон домогт тоглогчидтой хамт тоглох ямар байсан бэ? - Don Keeper, via Facebook

Би яг зөв цагтаа Милан руу явсан, тийм биш гэж үү? Милан үнэхээр, үнэхээр л гайхалтай баг байсан, мөн бидэнд яг юу хүсч байснаа мэддэг мэнэжэр байсан. Арриго Саччи хөлбөмбөгт цоо шинэ зүйл хийж байсан, Саччи бидэнд хэрхэн зохион байгуулалттай байхийнхаа хажуугаар өөрсдийгөө илэрхийлэх талаар заасан, энэ нь биднийг оргилд үлдэхэд тусласан юм. Би Паоло Малдини, Франко Бареси нартай гайхалтай харилцаатай байсан, гэхдээ Саччи түлхүүр нь байсан юм.

Анчелотти бүх цаг үеийн хамгийн агуу багуудын нэг болох Саччи-н Миланд тоглож байв
Image

1980аад оны Милан уу эсвэл 2015 оны Барселон уу, аль нь илүү шилдэг баг вэ? - Terry Menton, via Twitter

[Инээв] Энэ үнэхээр хариулахад хүнд асуулт байна, учир нь 80аад оноос хойш хөлбөмбөг маш ихээр өөрчлөгдчихсөн байна. Шударга хэлэхэд миний бодлоор Барселон илүү эрчтэй тоглолт үзүүлж байна. Гэхдээ тоглоомын дүрэм өөрчлөгдсөн болохоор ялангуяа отон тоглолтын дүрмээс болоод харьцуулахад үнэхээр хэцүү юм байна. Өнөөдөр гоал оруулах их амархан болсон, учир нь хамгаалалтын шугмыг сайн барих нь маш хэцүү болсон байна. Одоо цагт бол хэрэв чи бөмбөгөнд хүрэх эсвэл ойр байх ганц тоглогч байхад л отонд тооцогдоно, харин Миланд тоглож байх үед бүгд шугамны ард байх ёстой байх ёстой байлаа.

1994 оны дэлхийн аваргад Арриго Саччи-н туслахаар Италийн шигшээд ажиллахдаа та юу сурсан бэ? Роберто Бажжио-г пеналтиа алдсаны дараа та түүнийг хэрхэн тайтгаруулав? - Johnson Neil, via Twitter

Саччитай хамт байсан 3 жил бол сайн туршлага болсон. Бэлтгэлийн арга зүй, мөн стратеги болон жижиг зүйлсүүд дээр анхаарах зэрэгт суралцсан. Финалын дараа би Бажжиотой ярилцаагүй, учир нь би түүнд юу хэлж чадах юм бэ? Бидний хамгийн шилдэг пеналти цохьдог 2 тоглогч бол Бажжио, Бареси 2 байсан, тэд хоюул пеналтиа алдсан. Энэ бол сугалаа - тэхникийн биш сэтгэлзүйгээс хамаардаг зүйл.

Таныг Ювентусыг удирдаж байхад яагаад фэнүүд нь дургүй байсан юм? 2003 оны Аваргуудын лиг-н финалд Миланы хамтаар тэднийг хожиж түрүүлэх нь өшөө авалт шиг санагдаж байв уу? - Nick Gove, Battersea

Ювентусын фэнүүд болон миний хооронд байсан асуудал бол би Милан болон Рома-н тоглогч байсанд байсан юм, тэд үүнд дургүй байсан. 1980аад оны үед Милан, Ювентус 2-н дунд маш том өрсөлдөөн өрнөж байсан, тэд үргэлж аваргын төлөө өрсөлддөг байлаа, үүнээс өмнө 1983 онд би Рома-н тоглогч байлаа, тэр жил Рома лиг-т Ювентус-н өмнө гишгэж аваргалсан юм, гайхалтай Ювентусын баг байсан. Тэдэнд Платини, Бониек, Жентилэ, Ссириа, Зофф нар байлаа. Би үүнийг өшөө авалт гэж нэрлэхгүй байсан, гэхдээ намайг халаад удаан хугацаа өнгөрөөгүй байхад тэдний эсрэг аваргуудын лигийн финалд тоглох нь сонин байлаа. Гэхдээ тэр үед би мэнэжэрийн хувиар анх удаа аваргуудын лигт түрүүлсэн, өшөө авалтын биш харин маш их баяр баяслын сэтгэл хөдлөл надад төрж байсан.

Та Сери-А н аваргын цомоос илүү их аваргуудын лигийн цомыг хүртсэн байна, 3-1. Та илүү их лиг-н аварга болоогүйдээ харамсдаг уу? - James Burgett, Pisa

Тиймээ, бага зэрэг. Миланд би илүү олон тайтл хүртэх боломжтой байсан хэдий ч олон удаа 2-р байранд улирлыг дуусгаж байсан. 1997 онд би мөн Парма-тай хамтаар 2-р байрт орж байсан. Би Миланы хамтаар илүү олон тайтл хүртэх байсан юм, учир нь надад маш гайхалтай бүрэлдэхүүн байсан. Бид аваргуудын лигт сайн байж, 3 финалд тоглож 2-т нь аваргалсан, гэхдээ тиймээ, бид лигт илүү олон аваргалах байсан.

2005 оны аваргуудын лигийн финалд хагас цагийн завсарлагаанаар Ливерпүүлийг 3-0 р хожиж яваад хожигдсоныгоо яаж тайлбарлах вэ? Та ямар нэгэн зүйлийг өөрөөр хийж Истанбулын ер бусын эргэн ирэлтийг зогсоож чадах байсан уу? - Lance Baumatan, London

Үе үе би энийг эргэн хардаг, гэхдээ тэр үед миний өөрөөр хийж чадах зүйл байсан гэж боддоггүй. Энэ бол тэр чигтээ 6 минутын л үйл явдал. Бид 114 минутын турш тоглосон, Ливерпүүл 6 минутын турш тоглосон. Энэ бол жинхэнэ үнэн. Үнэхээр хачин тоглолт байсан. Та нар мэднэ дээ, би Милантай хамт аваргуудын лигийн финалд 3 хүрсэн. Үнэндээ 2005 оны финал бол бидний хамгийн шилдэг тоглолтоо үзүүлсэн финал - гэхдээ ганц хожигдсон нь!

Танай тоглогчид хагас цагийн завсарлагаанаар баяраа тэмдэглэж байсан уу? тэд аль хэдийнэ ялчихлаа гэж бодож байсан уу? - FFT

Үгүй, үгүй. Наадах чинь худал зүйл, худлаа! Бид эхний хагаст маш сайн тоглосон тул баяртай байсан, гэхдээ бид дахиад нэг үе тоглоно гэдгээ мэдэж байсан. 3-3 р тэнцүү байх үед ч бид сүүлийн минутад хожчихоор байлаа, Андрей Шевченкод гоал оруулах боломж байсан, гэвч Дудек хаачихсан.

Жеррард, 2005 оны финал 2 Анчелотти-н хүрэх хязгаарыг батлан харуулсан билээ
Image

2009-2010 оны улиралд таны удирдсан Челси ПЛ-т 100 гоалын босгыг давж, рекорд тогтоон аваргалсан. Нууц нь юу байв? - Laurie Arbor, Brighton

Бид Николас Анелка, Дидье Дрогба, Фрэнк Лампард, Михайл Баллак зэрэг шилдэг тоглогчидтой байсан. Мөн тоглогчид өөрсдийн байрлал дээрээ сэтгэл хангалуун байсан.

Челси дах 2дах улиралд чинь яг юу буруугаар эргэв? Рэй Вилкинс-г таньд мэдэгдэлгүйгээр халах үед үүнийг хэрхэн хүлээж авсан бэ? - Lester Scott, via Twitter

Бид улирлыг сайхан эхлүүлсэн, тэгээд маш олон гэмтэл авсан. Жон Терри, Майкл Эссьэн, Дрогба нар гэмтэлд ороогдсон. Рэй-г улирлын дундуур халагдах үед би тийм таатай байгаагүй. Би түүнийг үлдээхийг хүсч байсан.

2011 оны аваргуудын лигийн шөвгийн 8-д Манчестер Юнайтедэд хожигдосны дараа хувцас солих өрөөнд Роман Абрамович орж ирэхэд юу мэдрэгдэж байв? - Gareth Porter, Shirley

Тоглолтын дараа хувцас солих өрөөнд багийн эзэн орж ирээд сайн уу гэх нь хэвийн үзэгдэл юм даа. Гэхдээ тэр үед, тэр хожигдлын дараа, хүн болгон бага зэрэг санаа зовсон байсан. Хувцас солих өрөө бүхэлдээ чимээгүй байсан. Би цөөн үг хэлж үүнийг нь эвдэхийг оролдсон.

Та улирлын сүүлийн өдөр Гүүдисон Парк-д Эвэртонтой тоглосны дараа Челси-с халагдсан, та үүнээс илүүг хүртэх эрхтэй байсан гэж боддог уу? - Lizzie Broom, Surrey

Үгүй ээ, би нөхцөл байдлыг мэдэж байсан, үүнийг ирж яваа гэдгийг мэдэж байсан. Би хувцас солих өрөөнд байсан, энэ ерөөсөө шок байгаагүй, учир нь халагдана гэдэг ердөө чиний ажлын нэг хэсэг нь. Халагддаггүй нэг ч мэнэжэр байхгүй. За тиймээ, магадгүй удирдаж байсан клубуудээсээ явна гэж шийдсэн Пэп Гуардиола байх, гэхдээ тэр мэнэжэрийн хувьд богино хугацааны карьертай байна, ердөө 8 жил.

Анчелотти-н Челси 2009-2010 оны улиралд ПЛ-т нэг улиралд оруулсан гоалын тоогоороо рекорд тогтоосон: 103 гоал.
Image

Өнгөрсөн жил Жозе Моуриньог орлуулахаар Челси таныг эргэн ирээч гэж асуусан уу? - Edward Houghton, via Twitter

Үгүй ээ, үгүй. Гэхдээ би Челси рүү буцах тал дээр ямар ч асуудал байхгүй. Английн хөлбөмбөгт Челси-тэй хамт олж авсан миний туршлага гайхалтай байсан.

ПСЖ-д байх хугацаандаа Златан Ибрагимович-г удирдах, түүний маш том эго-той хэрхэн харьцаж байв? - Caroline Khan, Balham

Ибра үнэхээр хөгжилтэй залуу гэхдээ жинхэнэ мэргэжлийн тамирчин. Мэнэжэр хүн түүний эго-г тоглогчдоо байлгахыг хүсдэг. Ибра өөрийн эго-гоо сайн зүйл дээр ашигладаг. Хувийн авьяас чадвартай ч тэр багийн төлөө тоглодог. Кристиано Роналдо мөн адил тийм.

Кристиано Роналдо-г удирдах ямар байсан бэ? Олон нийтийн хандлага бол түүнтэй хамт ажиллах хэцүү гэдэг, гэвч та Мадрид-д байхдаа түүнээс шилдэг тоглолтыг нь гаргаж чадсан, яаж? - Alfie Clinton, Rochester

Тэр бэлтгэл хийлгэхэд үнэхээр амар тоглогч, учир нь мэргэжлийн хувьд түүнд юу ч хэлэх шаардлагагүй. Тэр тоглолтонд, бэлтгэлд бэлэн байхын тулд яг юу хийх ёстойгоо маш сайн мэддэг. Мэнэжэрийн хувьд түүн шиг тоглогчтой байна гэдэг би үнэхээр азтай, тэр улирал болгон 50 гоал оруулж байсан. Тэр оргилд нь, хамгийн шилдэг нь байхыг хүсдэг. Миний бодлоор Лионел Месси, Роналдо 2-н дунд жинхэнэ өрсөлдөөн байгаад тэр нь тэр 2-г улам сайн болоход тусладаг. Хэн нь шилдэг вэ гэж хэлэхэд үнэхээр хэцүү. Би Роналдо-той хошигнох дуртай байснаа санаж байна. Нэг удаа би түүнийг том тоглолтын сэлгээнд сууж байхад нь ингэж хэлсэн юм "Манай тоглолт 4пм цагаас эхлэнэ, гэхдээ чи маргааш амарна" гэж. Тэр надруу бүхэлдээ шоконд орсон байдалтайгаар харсан, тэр үед нь би зүгээр хожигнож байна гэж түүнд хэлсэн.

Image

Реал Мадридын мэнэжэр болох үед клубын урт хугацаанд хүлээсэн 10дах европын цом Ла Дэсима хүртэх нь хэр чухал байсан бэ? - Florence Roberts, via Facebook

Клуб дэх хүн бүрийн хувьд энэ бол хамгийн чухал төсөл нь байсан, тоглогчид, фэнүүд бүгд үүнийг хүсэмжилж байсан. Урт хугацаанд тэд аваргуудын лиг-т аваргалаагүй байсан. Гэхдээ эхний улирлынхаа төгсгөлд бид Атлетико-н эсрэг үүнийг хийх боломжтой байлаа.

Реал Мадрид-н 2 дах улиралд чинь Шаби Алонсо, Ангел ДиМариа нарыг зарсан явдал хэрхэн нөлөөлсөн бэ? - Saacid Almeyda, via Facebook

Тиймээ, төгсгөл хэсэгт нь бага зэрэг нөлөө үзүүлсэн юм байна. Гэхдээ бид 2 дах улиралдаа эхний 22 тоглолтонд дараалан ялсан гэдгийг мартаж чаддагүй юм. Үүний дараа бид асуудалтай болсон. Лука Модрич, Сэрхио Рамос зэргийг гэмтэлд алдаад, тэгээд бид бага зэрэг итгэл алдсан. Бид Аваргуудын лиг-н хагас шигшээд хүрсэн, гэхдээ Ювентусд хожигдсон, мөн лиг-т Барселон-д 1 оноогоор хожигдсон.

Та Реал Мадрид-д илүү ихийг хүртэх эрхтэй байсан гэж итгэдэг үү? - FFT

Хэрвээ би ялахгүй бол халагдана гэдгээ мэдэж байсан, би үүнийг гэрээ хийхдээ л мэдэж байсан. Клубын түүхээс харвал хэрвээ чи ялахгүй бол халагдана. Мадридад байсан хугацаандаа би харамсдаггүй, гайхалтай байсан. Мэнэжэр болгон Реал Мадридтай ажиллахыг хүсдэг, учир нь түүхийн хувьд ч тэр, дэлхий даяар байх фэнүүдийн хувьд ч тэр тэд бол хамгийн том клуб.

Гарет Бэйл байрлалаа солихыг хүсэж байсан талаараа тань дээрээ өөрөө ирээд хэлэлгүйгээр агентаараа дамжуулж шууд ерөнхийлөгч Флорентино Пэрэз-д хэлүүлсэнд таны урам хугарсан уу? - Ted Swain, via Twitter

Тиймээ, миний урам хугарсан, учир нь ерөнхийдөө би агентуудтай ярилцаад байдаггүй, хэрэв тоглогч жаргалтай биш байгаа бол надтай, мэнэжэртэй ярилцах хэрэгтэй. Ихэнх үед хэн нэгэн тоглогч асуудалтай байгаа үедээ над дээр ирээд ярилцдаг. Энэ бол хэвийн, зөв арга барил.

Миланд Силвио Берлускони, Мадридад Флорентино Пэрэз, Челси-д Роман Абрамович - хэнтэй нь ажиллах илүү дээр байсан бэ? - Mark Sanford, via Facebook

Бэрлусконитой хамт 8 жил байсан, одоо ч түүнтэй сайхан харилцаатай байдаг. Нөгөө 2 нь намайг халсан, гэхдээ ингэснээрээ бидний харилцаа эвдэрсэн гэсэн юм байхгүй. Одоо ч Флорентинотой сайхан харилцаатай байна, Челси-г орхисноосоо хойш Абрамовичтой ярилцаагүй хэдий боловч миний хувьд түүнтэй ямар ч асуудал байхгүй.

Алекс Фергусон "Би Карлог Юнайтед-д ирэх байх гэж найдсан. Энэ бүтсэнгүй, магадгүй дараагийн удаад" гэж хэлж байсан. Хэзээ энэ зүйл болж өнгөрөв? - Jason Boons, via Twitter

2013 онд тэр зодог тайлсныхаа дараа надтай ярисан гэхдээ би аль хэдийнэ Реал Мадридад очно гээд хэлчихсэн байсан үе. Манчестер Юнайтед хэтэрхий оройтсон байсан. Бусдаар бол би Олд Траффорд руу очихыг сонирхох байсан болвуу.

Таны авахыг хүссэн ч авч чадаагүй тоглогч хэн бэ? - Mick Francis, Oxford

Би Миланд байхдаа Стивэн Жеррардыг Ливерпүүлээс авахыг оролдсон ч боломжгүй зүйл байсан. Парма-д Роберто Бажжио-г авах тал дээр их ойрхон байсан ч би аваагүй, учир нь тэр миний түүнийг тоглуулахыг хүссэн байрлалаас өөр байрлалд тоглохыг хүссэн юм. Өнөөдөр бол би үүнийг алдаа байсан гэж хэлж чадах байна, харин тэр үед би өөрийн системээ өөрчлөхийг хүсээгүй юм. Одоо бол илүү туршлагатай хүний хувьд "Тиймээ, асуудалгүй. Бид чамд зориулсан байрлалыг олох болно" гэж хэлэх байлаа. Италид Франческо Тотти-г багтаа авсан бол дуртай байх байлаа. Бас Уэйн Рүүнийг дасгалжуулах сонирхолтой байх байсан болвуу.

Image

Өнгөрсөн улирлын Лэстэртэй хамт байгуулсан Клаудио Раниери-н амжилтыг хэрхэн тайлбарлах вэ? түүний амжилт нь илүү их мөнгөтэй, илүү сайн тоглогчидтой дасгалжуулагчдыг ичээж байна уу? - Grant Knox, via Facebook

Клаудио тоглогчидтойгоо маш сайн харилцааг буй болгосон нь хамгийн чухал байсан. Тэд нэг ихээр гэмтэлд өртөөгүй нь түүнд багаа бүрдүүлэх, зохион байгуулалттай байлгах боломжыг олгосон. Мөн тэр Н’Голо Канте, Райед Махрез, Жэйми Варди зэрэг хэд хэдэн маш сайн тоглогчидтой байсан. Би Раниери-г маш сайн мэднэ, мөн тэр дэлхий даяар явж олж авсан маш баялаг намтартай, Испани, Итали, Англи, Франц гээд л бүх газар! Одоо тэрээр ПЛ-н зохих ёсны аварга болсон.

Ювентусыг удирдаж байхдаа та өнөөгийн Челси-н босс Антонио Конте-г 2 жилийн турш дасгалжуулсан. Ирэх улиралд тэр Челси-д хэр байна гэж бодож байна? - Chris Spencer, London

Конте бол шургуу ажилладаг нэгэн, үнэхээр хичээнгүй, үнэхээр мэргэжлийн. Мөн үргэлж өөрийн ажилдаа анхаардаг байсан. Челси шилдэг мэнэжэртэй болсон, тэр бол бүх жижиг зүйлсүүдийг хүртэл харна. Италиас Англи руу очисноор тэр шинэ дэлхийг олно байх, дарамт багатай, элдэв шуугиан асуудалгүй, гайхалтай уур амьсгал, дүүрэн цэнгэлдэхүүд гээд л одоогоор тэр чигтээ Италиас өөр байгаа. Тэр мэдээж Челси-д амжилттай байж чадна. Клуб Итали мэнэжэрүүдтэй гайхалтай харилцаатай байж ирсэн. Жианлука Виалли, би, тэгээд тэдэнд аваргуудын лиг-т түрүүлэхэд тусласан Роберто Ди Маттео гээд л.

Анчелотти дэлхийн шилдгүүдийн эсрэг өрсөлдөж мөн заримтай нь хамт ажиллаж ирж.
Image

Та хэзээ нэг цагт шигшээ баг удирдахыг сонирхох болвуу? магадгүй Итали эсвэл Англи ч юмуу? - Giuliano Maiorana, Cambridge

Яг одоогоор би клубт ажиллахыг илүүд үзнэ, гэхдээ магадгүй ирээдүйд. Англи уу, яагаад болохгүй гэж? Надад асуудал алга.

Миланд та Фабио Капелло-н удирдлага дор тоглож байсан. Яагаад та түүнийг Английн мэнэжэр байхдаа бүтэлгүйтсэн гэж боддог юм бэ? - Jonathan Patel, via Twitter

2010 он ДА-н урьдчилсан шатанд тэр маш сайн багаа удирдсан, 10-с 9д нь ялсан. Гэхдээ бага хугацаанд болдог тэмцээнд бүх тоглогчдоо бүрэн фит байлгаж авчрах хэрэгтэй, Аваргуудын лиг болон ПЛ-н дараа үүнийг хийнэ гэдэг их хэцүү л дээ.

Европд түрүүлэхэд хамгийн хэцүү лиг аль нь вэ? - Keil Hampton, via Facebook

Тоглолтын чанарын хувьд Испани хамгийн хэцүү нь. Том жижиггүй бүх багууд сайн тоглоно. Зүгээр л Испаний багууд Европын тэмцээнүүдэд хэрхэн оролцож байгааг хар. Атлетико, Реал 2 аваргуудын лигийн финалд байсан, Севилья Европлиг-н финалд, Вильяреал хагас шигшээд. Тактикийн хувьд бол Италийн лиг-г нэрлэнэ. Тэнд маш олон өөр өөр системийн талаар бодох хэрэгтэй болдог. Нэг 7 хоногт 4-4-2 н эсрэг тоглосон бол дараа нь 4-3-3 н эсрэг, дараа нь 3-5-2 н эсрэг гэх мэтчилэн. Тиймээс Итали мэнэжэрүүд маш их туршлага, мэдлэг хуримтлуулдаг. Тактикийн хувьд Италийн лиг маш хэцүү. Англид бол арай өөр, маш их эрчтэй тэмп өндөртэй тоглолтууд явагдана. Лэстэр-г лиг-н аварга болсныг хар л даа, энэ бол маш өрсөлдөөнтэй лиг. Маш олон багууд том багуудын эсрэг асуудал үүсгэж чаддаг. Үнэхээр тэнцвэртэй лиг. Францад бол одоо ердөө цор ганц баг л байна, ПСЖ.

Жозе Моуриньо хэзээ ч кит-мэн аваргалж чадах лиг-т баг удирдахгүй гэж хэлсэн. Та мөн ижил бодож байна уу? - Peter Common, Hastings

Кит-мэн лигт түрүүлж чадна аа? энэ юу гэсэн үг үү? [FFT-с Жозе-н амархан ажил авдаг мэнэжэрүүдийг хатгасан үгийг тайлбарлав]
Ааан, би ойлголоо. Энэ үнээн, би ПСЖ-г 2 жил удирдсан. Клубын бариж буй төслөөс л хамаарч байгаам. ПСЖ-н зорилго бол ердөө лиг-т аваргалах байгаагүй, мэдээж аваргуудын лиг-т сайн өрсөлдөх байсан.

Та тайван зан чанараараа танигдсан. Хэзээ нэг цагт тайван байдлаа алдаж байв уу? Хамгийн их уурлах үед чинь юу болж байсан бэ? - Sean Perry, Florida

2013 онд ПСЖ-д байхдаа их уурлаж байсан юм. Бид Эвиан-д пеналтиар хожигдоод Францын цомын тэмцээнээс мултарсан юм, бид маш, маш муу тоглосон. Би хаалга эвдсэн юм, тийм л их уурласан байлаа. Мөн нэг хайрцаг өшиглөөд тэр нь Златаны толгой дээр унасан, тэр хариуд нь юу ч хийгээгүй. Хэрвээ би уурлах юм бол хувцас солих өрөөг орхих хэрэгтэй болдог, заримдаа тамхи хэд сордог, тэгэж байтал зүгээр болчдог доо.

Яагаад та Бавари Мюнхэныг дараагийн клубээрээ сонгов? Багийг яаж сайжруулж чадна гэж бодож байна, тэд сүүлийн 4 жил дараалж Бундэслиг-т түрүүлчихсэн байна.

Яагаад аа? учир нь клубын хувьд ч миний хувьд ч энэ бол яг зөв цаг нь байсан. Тэдэнд мэнэжэр хэрэгтэй байсан бол надад клуб хэрэгтэй байлаа. Сайхан тохиол. Бавари бол европын хамгийн шилдэг клубуудын нэг. Миний хувьд топ түвшинд байх шинэ сорил, шинэ зорилго. Тэд өнгөрсөн 5 жилийн хугацаанд аваргуудын лиг-н хагас шигшээд 5 удаа хүрсэн ч нэгд нь л аваргалсан. Тиймээс бид ирэх жил илүү анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Тэднийг улам илүү сайжруулна гэдэг их хэцүү. Магадгүй байгаа түвшинд нь хадгална гэдэг гол түлхүүр байх. Шаби Алонсо-с бусад тоглогчид миний хувьд шинэ туршлага байх болно. Яг одоо би Герман хэлийг сурч байгаа, гэхдээ их хэцүү юм.

Хамгийн тайван эрхэм
Image

Та Стар Трек-н том фэн гэж үнэн үү? мөн шинэ кинон дээр дүр бүтээсэн гэсэн? - Garry Wickham, Essex

Тиймээ, би шинэ кинонд багахан дүр бүтээсэн, эмчийн дүрд тоглосон, надад ярьдаг хэсэг байхгүй, зүгээр л арын фон болж гардаг юм. Би Ванкуоверт амьдарч байсан юм, тэнд киноны зураг авалт хийгдсэн. Жүжигчин Зое Салдана бид 2 их сайхан харилцаатай, тэр Итали хүнтэй гэрлэсэн. Зое намайг кинонд дүр бүтээж болох юм гэж хошигнож байсан бөгөөд захирлаасаа асуусан юм. Тэгээд л нэг өдөр би зураг авалтанд орсон. Бурхан минь, би маш муу жүжигчин. Хүүхэд байхаасаа л би энэ кинонд дурласан болохоор шинэ кинонд оролцсон минь гайхалтай сайхан байна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Барнаба » Sun Sep 04, 2016 8:25 pm

Хаана оруулахаа мэдэдгүй, арай илүү ойрхоноор нь Миланы сэдэвт оруулчлаа. 442 дээр гарч.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby turuue » Mon Sep 05, 2016 2:03 am

Сайхан ярилцлага байна. :eek:
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Mojul » Mon Sep 05, 2016 2:33 am

Барнабад талархая.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby davkashd » Mon Sep 05, 2016 7:08 am

Барнаба д баярлалаа
Only for Milan&Brasil
davkashd
 
Posts: 74
Joined: Wed Jun 03, 2009 10:52 pm
Location: ub

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby zorigtsaikhan » Mon Sep 05, 2016 8:39 am

Good job!!!
:eek: :-D :beer
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3632
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby meesh » Mon Sep 05, 2016 12:20 pm

:eek: Сайхан ярилцлага байна. Арриго Сакки-Саччи гэхгүй байхаа.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby zorigtsaikhan » Mon Sep 05, 2016 12:52 pm

meesh wrote::eek: Сайхан ярилцлага байна. Арриго Сакки-Саччи гэхгүй байхаа.

Италидаа бол Саччи гэж дууддаг юм байналээ... Олон улсд харин Сакки гээд сурчихсан...
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3632
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Yabraa » Wed Sep 07, 2016 3:12 pm

Tmshinoda wrote:Улирал эхэллээ..

Ториног 3-1 хожиж явна. :ногоон:

Сайхан мөчид, зөв цагтаа, зөв үр дүнтэй өгүүлбэрээр сэдвээ нээжээ :italy :bronze :ногоон:
User avatar
Yabraa
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2689
Joined: Tue Sep 08, 2009 9:01 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Yabraa » Wed Sep 07, 2016 3:13 pm

Барнаба баярлалаа. Сонирхолтой нийтлэл байна. Байх ёстой газар нь байрлуулжээ :D
User avatar
Yabraa
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2689
Joined: Tue Sep 08, 2009 9:01 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Tdi » Wed Sep 07, 2016 3:39 pm

:-D :-D :-D :-D
User avatar
Tdi
 
Posts: 1510
Joined: Thu Sep 23, 2010 4:24 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby meesh » Thu Sep 08, 2016 11:16 am

zorigtsaikhan wrote:
meesh wrote::eek: Сайхан ярилцлага байна. Арриго Сакки-Саччи гэхгүй байхаа.

Италидаа бол Саччи гэж дууддаг юм байналээ... Олон улсд харин Сакки гээд сурчихсан...


Нэг хэлдэг сайт харсан чинь Аргентинд Саччи, Италид Сак-ги гэж дуудаж байхын, за тэгээд аялга гэдэг шиг юм байлгүй дээ. Аргентинд бол аймар аялгатай Испани хэл байдаг гээ биддээ.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Realist » Thu Sep 08, 2016 11:45 am

:eek: :eek: :eek: гоё яриа уншлаа
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Next

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests