AC Milan 2016/2017 We are MILAN family

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Sun Jul 23, 2017 8:30 pm

Манай фанатууд өөрсдийгөө мэдэрцэн байна гэнэ

#Wearesorich

гэцэн юм харагдаад байсан. Эхлээд гайхаад байсан чинь ккк
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Mon Jul 24, 2017 6:41 pm

Andrea Conti: Gasp бол амьдралыг өөрчлөгч, Bonucci бол лидер

Миланы шинэ цэрэг Andrea Conti өөрийн хуучин багийн дасгалжуулагчийн талаар, одоогийн шинэ багийн болон багийн зарим тоглогч нарын талаар сэтгэгдлээ хуваалцжээ.
Дасгалжуулагч Gasperini удирдлага нь доор өнгөрсөн жил гялалзсан хэд хэдэн тоглогч нарын нэг нь Conti байсан юм. Баруун жигүүрийн хамгаалагчийн хувьд өнгөрсөн улирал 8 гоал оруулж багаа лигийн 4-р байранд бичигдүүлхэнд чамгүй тусламж үзүүлсэн юм.
"Шинэ улирал удахгүй эхлэл болно. Бид өөрсдийгөө сайтар бэлдэж формдоо орох хэрэгтэй байна.
Дасгалжуулагч Montella талаар гэвэл тэр биднийг бэлтгэлийн үеэр хойш хамгаалалтанд татаж тоглохыг хүсэж байсан.
Яагаад Миланд элссэн бэ гэвэл хамгийн түрүүнд, Милан намайг элсүүлэхээр хичээж байсан хамгийн анхны баг бөгөөд үнэхээр хамгийн ихээр намайг элсүүлэхийг хүсэж байсан баг байсан. Би аль болох боломжоороо л энд хурдан ирэхийг хүссэн.
Тэд намайг багтаа элсүүлж энд авчирсанд би тэдэнд баярладаг. Би тэдний ачийг хариулах болно.
Atalanta багийн талаар гэвэл би тэдэнд болон дасгалжуулагч Gasperini үргэлж талархах болно. Дасгалжуулагч Gasperini миний амьдралыг өөрчилсөн. Тэр намайг сайтар түлхэж, урам зоригжуулж, миний хийж чадахгүй гэж боддог байсан зүйлүүдийг намайг хийж чаддаг болохыг нээж өгсөн нэгэн. Би тэнд хэрхэн тоглож байсан шиг Миланд ч гэсэн яг тэгж тоглох гэж хичээнэ"
Үлгэр жишээ авдаг тоглогч нарын талаар гэвэл би үргэлж л тоглогчийн хувиар Dani Alves харин зан чанарын хувьд Sergio Ramos дэмждэг байсан.
Харин Миланд гэвэл De Sciglio бол миний дуртай Италийн залуу тоглогч. Cafu талаар гэвэл тэр бол гайхалтай тоглогч. Би түүний энд хийсэнээс ядаж хагасын ч болтугай хийнэ гэж найддаг.
Миланы хамтаар зорьсон зорилгын талаар гэвэл би энд хожих гэж мөн ахиж дэвших гэж ирсэн.
Европа Лигийн хүрээнд Universitatea Craiova багийн эсрэг хийх тоглолтын талаар?
Тоглолт болохоос өмнө бие биенээ илүү сайн таньж мэдэх нь илүү чухал хэрэг.
Бид мэдэхгүй багийнхаа эсрэг тоглох гэж байна. Гэхдээ тоглолт бүр л хэцүү байдаг.
Bonucci талаар гэвэл би түүнийг шигшээ багт байхаас мэднэ. Тэр бол үнэхээр хүн чанартай, үнэхээр нөхөрсөг бөгөөд нээлттэй хүн. Тэр яалтачгүй баг дах чухал лидерүүдийн нэг болох болно.
Багийн хөгжөөн дэмжигчдийн талаар?
Багийн хөгжөөн дэмжигч нар биднийг маш сайхнаар халуун дулаанаар угтаж авсан. Бидний зорилго бол тэдний төлөө Ав.лигид эргэн тоглох юм.
Би бусад шинэ зорилгуудыг тавихдаа болгоомжтой баймаар байна. Одоохондоо өөрсдийн эхэнд байгаа ажлуудаа сайн хийгээд дараа нь энэ талаар ярьсан дээр болов уу.
Би үргэлж л зуны бэлтгэлд төдийлөн сайн оролцож чаддаггүй байсан. Гэхдээ би шинэ улирлын эхэнд гэхэд сайн формд орох болно гэж бодож байна.
Ирэх улирлын мөрөөдлийн талаар гэвэл Ав.лигид шалгарч аль болох чадахынхаа хэрээр тоглох.
Atalanta байснаасаа илүү гоал оруулах уу гэж үү? Би үүнийг боломжгүй гэж бодож байна. Гэхдээ энэ бидний ямар хувилбараар тоглохоос л хамаарна. Миний хувьд бид хамгаалалтандаа гурав эсвэл дөрвөн хамгаалагчтай тоглох нь хамаагүй ээ. Би Миланд гоалын дамжуулалт их өгч хариугаа барина гэж найдаж байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Mon Jul 24, 2017 7:15 pm

Deulofeu эргэн Barcelona-д очлоо

Barcelona клуб Gerard Deulofeu-г эргүүлэн авлаа.
Хорин гурван настай Испани жигүүрийн хувьд сүүлийн дөрвөн жилийг Англи, испани, Италийн гурван өөр клубд өнгөрөөгөөд байна.
Deulofeu хувьд Barça залуучуудын акедемид 10 жил болсон бөгөөд өөрийн үндсэн багийн анхны тоглолтоо 2011 оны 8-р сарын 3нд хийж байсан. Харин 2013 онд Английн Everton клуб руу зээлээр явж байжээ. Тухайн жилээ Sevilla клуб руу зээлээр яваад дахин Sevilla ирж байжээ. Харин 2016/17 улиралд AC Milan клуд зээлээр тоглосон. Тэнд тэрээр 16 тоглолтонд 4 гоал оруулсан байдаг.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Tue Jul 25, 2017 1:34 am

ювентус Bernardeschi-г авчихлаашд хаха
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Tue Jul 25, 2017 1:40 am

ювентус тэгж байгаад гоё2 наймаанууд хийх юмаа
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Tue Jul 25, 2017 10:10 am

Ювентусынхан их зөв бас зэвүүн наймааны бодлоготой
Үндсэн сууриа алдахгүй тэгээд шаардлагатай байрлал дээрээ чанартай наймаа хийчээд байдаг...
Хамгийн зэвүүн нь тэгээд дандаа дотоодоосоо... Баерн шиг
Эрсдэл бага тэгээд бусад багуудаа сулруулаад, скудеттог бататгах гээд

Жишээ нь, ноднин Пьянич Ювэ очоогүй бол Рома 4 оноог яах ч байсан юм билээ
Рома өөрсдөө дандаа хамгаалалтын хагасуудтай байж Пьяничээ явуулсан
Фараоныг болно гэж тооцсон юм уу яасан юм одоо тэгээд Турк залуу аваад АМ дээр тоглуулах юм байлгүй
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Tue Jul 25, 2017 12:56 pm

Bayern Munich клубийн ерөнхийлөгч Uli Hoeness багийн хагас хамгаалагч Renato Sanches-г өөрөө хүсвэл Милан руу явж болохыг Германы хэвлэлд мэдэгджээ. Тэрээр хэлэхдээ: “Хэрэв тоглогч өөрөө хаа нэгтэй зээлээр эсвэл бүүр мөсөн явах нь өөрт сайн гэж үзсэн бол клуб үүнд нь санаа тавьж болно”

Дасгалжуулагч Carlo Ancelotti: “Хөлбөмбөгийн арилжаа наймааны цонх 8-р сарын 31нд дуусна. Харин яг одоо бол Renato Sanches бидэнтэй хамт бэлтгэл хийж, ажиллаж байна. Бидэнд хамтдаа шийдвэр гаргах цаг байна. Түүнд багаас явах боломж байна. Бас бидэнтэй үлдэх боломж ч байна”
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Tue Jul 25, 2017 1:01 pm

Ренато Санчез угаасаа явах байх... Өөрөө нэг их шууд шийдсэн юм байхгүй
Агент нь харин Жозе болон манай 2ын хооронд ярилцаад байгаа юм байлгүй дэ.
Карло бол аль болох манайх руу явуулчих гээд үзээд байх шиг байна
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Tue Jul 25, 2017 1:12 pm

Баккаг 13 сая еврогоор зарна гэж байсан... Манайх доод тал нь 25 сая евро гэсэн байна.
Зарим зарлагадсан мөнгөө эргүүлж олж авах хэрэгтэй ккк

Калиничийн агенттай уулзаж байна гэнэ. Калиничийг Монтелла хүссэн. Бараг л авах байх дөө
Яг класс довтлогч, финишер гэдэг тал дээр асуудалтай хэвээрээ л байна даа
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Tue Jul 25, 2017 1:23 pm

Cassano минь дээ.

7-р сарын 10нд: Hellas Verona клубд элссэн :-D
7-р сарын 18нд: Хөлбөмбөгөөс Зодог тайлсан :aain:
7-р сарын 18нд: Hellas Verona клубд дахин элссэн :kissing:
7-р сарын 24нд: Дахин зодог тайлсан :comfortafriend:
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Shaggy » Tue Jul 25, 2017 5:03 pm

Калинич гоал хийхээс бусдаараа тасарцан амьтан л даа хэхэ Онгоцын үед Виолад ёстой алж хядаж байсан. Танайх тэгээд бүтэн гараагаа сольцон учраа олтол хэсэг л юм болох байх даа... Одоо жишээ нь ахлагч хэн бэ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Tue Jul 25, 2017 10:08 pm

Bonnucci: шинэ адал явдал, шинэ шалгуур

Энэ бол шинэ адал явдал, шинэ шалгуур. Би Миланы гайхалтай төслөөс болж энд ирсэн. Би өөрийн хожил байгуулсан туршлагаараа болон цааш хожих гэсэн хүслээрээ цааш багийг хөтөлж чадна.
Намайг бага байхад Миланд тоглож явсан тоглогчид гайхалтай хожил байгуулж, хөлбөмбөгт өгсөн зүйлээрээ тэд домог болсон.
Намайг том болох үед Nesta миний шүтээн болсон. Үүнээс болж би хамгаалагч болсон.
Би үүнийг өмнө нь хэлсэн, тэд хөлбөмбөгийн түүхэнээ чухал түүхийг бичсэн мөн энэ клубийн түүхийг ч гэсэн.
Би Милан дах карьерийнхаа эхэн үед байна. Би энэ өмсгөлийг өмнөх өндөрлөг рүү нь буцаан аваачихад туслахыг хүсЭж байна.
Милан клуб Европа лигид шалгарахын төлөөх тоглолтын өмнө та энд ирсэнээ ямар нэг тохиолдол гэж бодож байна уу?
Би тэгж бодохгүй байна. Амьдрал бол эхлэл төгсгөлөөр холбогдсон цагираг.
Энэхүү шинэ эхлэл Ювентусын эхлэлтэй их адилхан. Би үүнийг тэдэнтэй ижил замаар цааш яваасай гэж найдаж байна. (Ювентус клуб Серия Б лигээс дээш гарч ирээд Европа лигид тоглож байгаад ирэх жилээс нь Ав.лигид тоглож байсан.)
Би Ювентус -д гайхалтай долоон жилийг үдсэн. Би тэдэнд олон зүйлээ зориулсан тэд ч гэсэн надад мөн ингэсэн.
Өнгөрсөн улирлын сүүлийн хагаст, энэхүү харилцаа аль аль талдаа бүрхэг болж бид өөр өөрийн замаар явахаар шийдсэн.
Би Миланаас санал авсан нь азтай хэрэг. Миланд элсэх үйл явдал маш хурдан болсон.
Харин одоо бол би зөвхөн Милан талаар л бодох болно. Би өөрийн хуучин хөгжөөн дэмжигчид болон хуучин багийнхандаа баярлалаа гэж хэлмээр байна. Тэд надад хүний хувьд маш их зүйлийг мөн хөлбөмбөгийн үнэт зүйлсийг өгсөн. Би үргэлж тэдэнд санаа тавих болно.
Би Миланы талаар бодох үед тэдний уламжлал, түүх, байгуулж байсан гайхалтай хожлуудын талаар санадаг.
Зүгээр нэг боломжоор аваргуудын лигид долоон удаа түрүүлэхгүй. Энэ нь Милан клуб өөрсдийн уламжлал, хожих байгуулах сэтгэхүйтэй, ухамсартай гэсэн үг. Харин одоогийн бидний үүрэг бол Миланыг хаана байх ёстой тэр газар нь буцаан авчрах.
Би арван зургаан настайгаасаа хамгаалж эхэлсэн. Хамгаалалтад тоглохоосоо өмнө хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч байсан. Хэд хэдэн тоглолтонд довтлогчоор ч тоглож байсан. Өсвөрийн лигид Viterbese багт байхад дасгалжуулагч Carlo Perrone надад “Хэн нэгэн болохыг хүсэж байгаа бол намайг төвийн хамгаалагч болох хэрэгтэй” гэж хэлж байсан.
Би эхэндээ үүнд нь итгээгүй ээ. Гэхдээ би багийнхаа ахлагч нь байсан бөгөөд түүнийг сонссон. Эргэн дурсвал түүний зөв байжээ.
Өсөж том болох үеийн шүтээн маань Del Piero байсан. Тэр өөрийн тоглолтын арга барилаараа үргэлж намайг гайхшруулдаг байсан.
Мөн би давхар Alessandro Nesta тоглолтыг хардаг байсан. Тэр бол бөмбөг эзэмшилтийн болон хамгаалалтын мастер.
Миний хувьд тэр үлгэр дуурайлал авдаг хүн байсан. Түүнээс гадна өөр хүмүүс ч Миланд байдаг байсан. Maldini, Baresi, Kaka, Shevchenko.
Клубийн музей руу орж энэ багийн өмсгөлийг өмсөж явсан аваргуудыг харах сэтгэл догдлоор байсан.
Дэлхийн шилдэг тоглогч хэн бэ гэж үү? Cristiano Ronaldo. Тэр бол миний нүүр тулж байсан хамгийн шилдэг тоглогч. Түүнд аварга хүнд байх бүхий л зан чанарууд байдаг.
Миний хамтран тоглож байсан шилдэг тоглогч гэвэл Pirlo. Түүнд бөмбөг өгөхөд тэр түүнийг чулуу болгодог байсан. Би Andrea-с олон зүйл суралцсан.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Tue Jul 25, 2017 10:09 pm

Montella: Шилдэг довтлогчийн талаар

Милан дасгалжуулагч Vincenzo Montella өөрийн шилдэг довтлогчийн талаарх бодол болон M’Baye Niang шилдэг тоглогч болох боломж гэдэгт итгэлтэй байгаа талаараа өөрийн бодлоо хуваалцжээ.
Милан клубийн хувьд шинээр довтлогч хайж байгаагаа ил болгосон бөгөөд тоонд Pierre-Emerick Aubameyang болон Andrea Belotti нарыг сонирхож байгаагаа ил болгоод байгаа билээ.
Багийн чанар шалгуур улам сайжирч өндөрт тавигдаж байна. Niang дээр жишээ авъя л даа. Тэр Bayern эсрэг маш сайн тоглосон.
Түүнд найдахгүй байх шалтгаан байхгүй ээ. Гэхдээ энэ нь түүнээс маш их хамаарна.
Бидний Хятад эзэд хөлбөмбөгт их чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин бидний үүрэг бол өндөр хэмжээний өрсөлдөхүйц хүчтэй баг байх.
Арилжаа наймааны талаар гэвэл бидний гол зорилго бол Довтлогч. Дараа нь жигүүрийн тоглогч болон төвийн хагас хамгаалагч. Гэхдээ урьдын адилаар үүнд яарах зүйл байхгүй ээ.
Шилдэг довтлогчийн талаар гэвэл Тэр хэд хэдэн зүйлийг хослуулсан байх хэрэгтэй. Тэр зөн совинтой байх хэрэгтэй, багаар тоглох хэрэгтэй, багийг яаж тоглохыг мэддэг байх хэрэгтэй.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Tue Jul 25, 2017 10:09 pm

Maldini Серия А талаар

Bonucci талаар:
"Тэр бол гарцаагүй гайхалтай сайн наймаа болсон.
Тэр хэрхэн Миланд ирсэн яг юу болсон талаар би мэдэхгүй байна.
Хөлбөмбөгт сайн хамгаалагч олж авах маш хэцүү байдаг. Харин тэрхүү сайн хамгаалагчдын нэг нь Bonucci. Тэр бол гарцаагүй гайхалтай сайн наймаа.
Ас Милан энэ улирал Италийн аварга болно гэвэл арай л эрт зүйл болох болов уу. Гэхдээ тэд Аваргуудын лигийн эрхийн төлөө үзэх болно.
Ювентус талаар гэвэл нэгд хөлбөмбөгийн арилжаа наймааны цонх нээлттэй байна. Тиймээс бид ямар нэг багийг шүүхийн өмнө хүлээх хэрэгтэй болов уу. Ювентусчууд сүүлийн хэдэн жил өөрсдийн хүчээ зузаатгасаар л байна.
Рома талаар гэвэл тэд дасгалжуулагчаа сольсон мөн хэд хэдэн тоглогч нар дутагдаж байгаа. Гэхдээ тэдний хувьд арилжаа наймааны цонх нээлттэй байгаа. Тэдний өмнө өнгөрсөн улирлаасаа илүү их амжилт гаргах шалгуур тулгарч байна. Гэсэн хэдий ч тэд Италийн аварга болох багийн тоонд бичигдэнэ. Энэ бол маргаангүй. Гэсэн ч үүнд цаг хугацаа шаардана. Мөн Ювентус шиг хүчтэй багийн эсрэг тоглох хэцүү байх болно"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Tue Jul 25, 2017 10:10 pm

Chiellini: Би Bonucci-г маш ихээр санах болно

Juventus клубийн төвийн хамгаалагч Chiellini багийн хуучин анд Bonucci багаас ийнхүү явахыг таамаглаагүй, түүнийг маш их санахыг болон түүнийг сүүлийн долоон жилийн хугацаанд өөрийн гэр бүлээс ч илүүд үздэг байсан талаараа Италийн хэвлэлийнхэнд мэдэгджээ.
"Бид АНУ-д ирэх өдрүүдэд сайтар бэлтгэл хийж энд хийх тоглолтуудаа тайван өөрсдийнхөөрөө тоглох болно.
Үүний дараагаар наймдугаар сарын дунд үедээ бэлэн болсон байна. Энэ нь бидний хувьд их чухал юм.
Dybala болон Neymar талаар гэвэл одоогийн байдлаар Dybala бол Neymar чансаанд хүрэхгүй ээ.
Би өнгөрсөн жил хэлж байсан. Neymar бол Messi, Cristiano Ronaldo төвшний тоглогч. Тэр бол Ballon d'Or дараагийн өв залгамжлагч юм"
Neymar-н үнийн талаар гэж үү?
Асар их үнийг дүн хэвлэлээр яригдаж байна.
"Bonucci багаас явсан талаар гэвэл би түүнийг ингэнэ гэж таамаглаагүй байсан. Үүнээс гадна би түүний Милан руу очно ч гэж таамаглаагүй байсан.
Bonucci талаар гэвэл сайн, муу ч бай тэр бүхий л зүйл дээр миний анд нөхөр минь байсан. Сүүлийн долоон жилийн хугацаанд би түүнийг Gigi Buffon, Andrea Barzagli болон өөрийн гэр бүлээсээ ч илүүд тавьж үздэг байсан.
Би түүнийг хүнийхан хувьд маш ихээр санах болно. Гэхдээ магадгүй бидэнд туслахаар, биднийг нөхөн дэмжиж тоглохоор өөр нэг хамгаалагч ирэх байх"
"Бид тавуулаа байдаг байсан. Гэвч одоо дөрвөн шилдэг хамгаалагч нар үлдлээ. Дөрвөн өөр зан характертай хамгаалагч. Гэхдээ энэ явдал сэтгэл санааг минь бага зовоож байна.
Ийм зүйл болсон гунигтай байна. Хэрэв бид бүгд хамтдаа байж хамгаалалтандаа сайн байвал бид ямар ч асуудалгүй гэсэн үг.
Бидэнд өөр нэг төвийн хамгаалагч хэрэг болох байх. Учир нь би болон Barzagli, Benatia бид нар бүх тоглолтонд оролцож чадахгүй. Ийм учраас бидэнд нэмэлт хүч хэрэгтэй гэж би бодож байна"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Tue Jul 25, 2017 10:15 pm

Las Palmas багийн хагас хамгаалагч Kevin Prince Boateng расизмтай тэмцэх тэмцэлийн талаар НҮБ-дээр үг хэлж байсан талаараа, Tottenham, Portsmounth, Ас Милан клубуудад тоглож байсан талаар. Мөн өөрийн хамгийн шилдэг дасгалжуулагч хэн болох талаар болон 50cent ийнх шиг амьдралаар амьдарч байсан талаараа ярилцлага өгчээ. Эдгээр ярилцлагуудыг хэсэг хэсгээр хүргэж байна.

Расизмын эсрэг бид илүү шаргуу, хүчтэй тэмцэх хэрэгтэй хэрэгтэй байна.

Kevin-Prince Boateng (KPB) Берлин хотын захын гудамжинд өссөн. Тэрхүү газар нь хөлбөмбөгийн талбайгаас мөн л захад байдаг байлаа. Гэсэн хэдий ч хөлбөмбөг түүнийг нэг л өдөр Geneva- дахь НҮБ-руу хөтөлсөн юм.

Geneva дахь тэр өдөр би НҮБ-хүний эрхийн ахлах комиссар Navi Pillay хамтаар итгэлээ толилуулсан юм. Тэрээр ширээ нь доогуур миний хөлийг аяархан цохин “Зүгээр дээ чи зүгээр болно" гэж хэлсэн юм. Гэхдээ би тухайн үед зүгээр байгаагүй юм. Миний урдаас 60 гаран камер намайг бичиж байхыг би харсан. Хамгийн эхлээд би “Өө бурхан минь” хэмээн дотор минь бараасан. Удалгүй би өөрийнхөө илтгэлээ уншиж толилуулсан. Намайг итгэлээ уншиж дуусахад хүн бүхэн босож алга ташсан. Тэд нар хэлэхдээ хэн ч ийм зүйл өмнө нь хийж байгаагүй гэж хэлж байсан. Тухайн үед үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан. Хувь хүний хувьд, өөрийнхөө амьдралынхаа хугацаанд юу харж, мэдэрч, юу хэлэхийг хүсэж байгаагаа ийнхүү хэлэх надад боломж олдсон маань итгэмээргүй байсан.

2013 оны 1-р сард Мilan vs Pro Patria 2 багийн нөхөрсөг тоглолтын үер KPB эсрэг багийн хөгжөөн дэмжигчдэд арьс өнгөөр ялгаварлуулан доромжлуулж улмаар тоглолтын дундаас нь орхин явсан юм. Түүнийг дагаж багийн өнгөт арьс тоглогчид болох Urby Emanuelson, M’Baye Niang and Sulley Muntari нар мөн талбайг орхисон юм.

Тэрээр энэ талаараа хэлэхдээ: Миний тухайн үед гаргасан үйлдэл бол автомат үйл хөдлөл байсан. Өөрийн эрхгүй л тэр үйлдэлийг хийсэн. Магадгүй би дахин ийм үйлдэл хийхгүй байх. Магадгүй дараагийн удаа би шүүгчтэй ярилцаж эсвэл цэнгэлдэхийн зарлагчтай ярилцаж цэнгэлдэхэд цугласан хүмүүст хандаж ямар нэг юм хэлэх байх. Яваад өгөх нь үргэлж хамгийн зөв хариулт байдаггүй. Бидэнд үүрэг хариуцлага гэж байдаг. Гэсэн хэдий ч би расизмын энэ үйлдлүүдийг дахин тэсэхгүй нь. Би өөрийн сэтгэл хөдлөлөө дотроо бариад байж чадахгүй нь. Тухайн үед би яагаад бид нар ингэж байх ёстой юм гэж бодсон.

Харамсалтай нь энэ үг 4 жилийн турш бодолд миний байсаар л байна. НҮБ-ын индэр дээр гаран үг хэлснээр чиний хэлсэн үгс бүхий л дэлхий даяар хүрч, түгдэг. Гэсэн хэдий ч энэ нэг л өдрийн настай. Маргааш нь мартагддаг.

Тэрээр өөрийн НҮБ дээр расизмийн эсрэг тавьсан илтгэлээ, үйл ажиллагаагаа хумхаа өвчинтэй адилтган зүйрлэсэн байна. Хумхаа өвчин нь аюултай, хүнээс хүнд дамждаг халдварт өвчин. Энэхүү өвчнийг хүмүүс даван туулж уг үндсээр нь үгүй хийсэн гэдэг боловч одоо хүртэл байсаар байна. Расизм ч гэсэн үүнтэй адил байсаар л байна.

Өнгөрөгч 9-р сард FIFA гаас хөлбөмбөг дахь расизийн эсрэг байгуулагдсан баг бүрэлдэхүүнийг татан буулгасан. Татан буулгасны шалтгаан нь зорилгоо биелүүлсэн хэмээн үзсэн байдаг. KPB тухайн баг бүрэлдэхүүний элч төлөөлөгч байсан бөгөөд тайлан бэлтгэх, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргахад тусламж, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байсан. Гэсэн хэдий ч түүнд энэхүү үйл ажиллагаатай холбоотой ямар ч утасны дуудлага, мэссэжи , өөр ямар нэгэн зүйлс ирээгүй юм. Тэрээр хэлэхдээ “Магадгүй тэдний хувьд энэхүү ажил дууссан байж болох юм. Гэвч энэхүү ажил дуусаж болохгүй юм” хэмээн хэлжээ. Тэрээр өөрийн сайн найз Mario Balotelli-д расизмтай холбоотой тулгарч буй бэрхшээлийн талаар дурьдсан юм. “Расизмын эсрэг би юу хийхээ мэдэхгүй байна. Instagram эсвэл Twitter-д ямар нэг зураг, эсвэл post оруулахуу? Би расимзын эсрэг ганцаараа тэмцэж чадахгүй нь.

Boateng цааш нь Бид үүний эсрэг илүү шаргуу, хүчтэй тэмцэх хэрэгтэй хэрэгтэй. Бид тэмцэх ажил дууссан гэж үзэж болохгүй. Sepp Blatter болон Fifa өөрчлөлт авчирахыг хүсэж байна. Pep Guardiola, Rio Ferdinand, Ronaldo нар энэхүү үйл хэрэгт нэгдсэн бөгөөд тэд нар миний талд байгаа. Хөлбөмбөг дахь расизмын эсрэг бид зарим нэг ажлыг хийсэн. Гэсэн хэдий ч тэд нар баг бүрэлдэхүүнийг татан буулгасан. Би нэг өдөр энэ талаар сонин дээрээс уншаад ихэд цочирдсон. Тэд хүрэхийг зорьсон зорилтдоо хүрлээ гэсэн байсан .Тэдний тэрхүү зорилт нь ямар зорилт байсан талаар би сайн мэдэхгүй байна. Гэхдээ бид яг миний бодсончлон тэр замаар расизмтай тэмцээгүй. Бидэнд хэрэгжүүлэхийг зорьсон олон санаа байсан. Гэсэн хэдий ч аль нь ч юуг ч өөрчлөөгүй. “Расизмын эсрэг үгүй гэж хэлцээгье” хэмээн зар сурчитлгааны самбар дээр бичих хангалтгүй. Хэдий энэ сайхан ч гэлээ чи үүнийг зөвхөн Аваргуудын лигийн тоглолтууд дээр л харна.

Харин одоо болохоор тэд намайг энэ үйл ажиллагаанаас гаргаж байна. Би одоо Las Palmas клубд тоглож байна. Тэднийхаар бол би Аваргуудын Лиги-д тоглож байх ёстой. Хүмүүсд өгөх гэсэн ойлголт, мэдээлэл расизмийн эсрэг байх ёстой болохоос биш Ав.Лигийн талаар биш юм. Мэдээж тэдэнд Ibrahimović, Neymar, Messi, Ronaldo гэх мэт олонд танигдсан тоглогчид байна. Гэсэн хэдий ч тэд расизмын эсрэг юу хийсэн юм бэ? НҮБ дээр Расизмийн эсрэг дуу хоолойгоо хүргэсэн намайг ийнхүү шахан гаргаж байгаа нь инээдтэй байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Tue Jul 25, 2017 10:15 pm

Нэг өдрийн дотор 3 машин авч, үдэш бүр шөнийн клубүүдээр хисэж яг л 50 cent-ийнх шиг амьдралаар амьдарч үзсэн

Тэрээр Германы баруун хойд хэсэгт орших Wedding гэх ажилгүйдэл болон гадаадын цагаачид ихээр оршин суудаг дүүрэгт өсөж том болсон. Миний өссөн газар хүмүүс хоорондоо буудалцдаг байсан. Цагдаа нар үүнийг мэдсэн ч хэдий ч ирдэггүй тийм л газар байсан. Koloniestrass хамгийн аюултай 10 газрын нэгд ордог байсан ба тэрхүү газрын дүрэм нь хэрэв чи үхэхгүй бол би үхнэ гэдэг байлаа. Энэ газар чамайг улам хурцалж өгөх тийм л газар. Гэр бүлийнхэн маань их мөнгө байдаггүй байсан. Гэсэн хэдийч энэ бол миний л амьдрал. Би үүнээс өөр амьдрал мэдэхгүй байсан болохоор тухайн үедээ зүгээр байсан. Гудамжинд юу харч, юу сурсан чинь чамайг ирээдүйд хэн болохыг тодорхойлдог.

Тэгэхдээ миний өсөж том болсон тэрхүү газар орхин явахаас зайлшгүй газруудын нэг байсан. Миний толгой, хөлбөмбөгийн авьяас чадвар болон уур хилэн, шаргуу байдал маань эндээс гаргах гол хүч болсон. Тэрээр 7 настайдаа Hertha Berlin клубд элсэн орсон. 2007 онд Tottenham Hotspur түүнийг £5.4m өөрсдийн эгнээндээ нэгтгэсэн. Энэхүү шилжилт нь түүний амьдралынхаа Том алхам бөгөөд нөгөө талаараа буруу алхам болсон хэмээн хэлсэн байдаг.Тэрээр Лондонд тоглох хараахан болоогүй байлаа. Энд тоглох нь түүний хөлбөмбөгийн карьераас авахуулаад амьдралын ч баллаж мэдэхээр байлаа. Шинэ багтаа нэгдэн орсны жилийн дараа, нэг өглөө босоод толинд хартал би хөгшин байгаа байдалтай өөрийгөөгөө харсан. Тухайн үед би 20 настай байсан. Үдэш бүр шөнийн клубүүдээр явж өглөөний 6 хүртэл зугаацдаг байлаа. Тухайн үед би 90kг жинтэй, архи ихээр уудаг, буруу хооллолтын дэглэмтэй байлаа. Би өөр өөртөө энэ би бишээ. Би ийм залуу баймааргүй байна хэмээн хэлсэн. Дотроос минь надад би чинь хөлбөмбөгчинь шүү дээ гэж хэлж байлаа. Би өөрийнхөө хоёр сайн найзаа дуудан хөргөгчөө болон гэрээ бүхэлд нь цэвэрлэсэн. Тэр өдөр би өөртөө одоо болсон, би дахиж уухгүй, зугаа цэнгэл хөөхгүй гэж хэлсэн. Би эрүүл зөв хооллохыг зорьж зөв хооллох болсон.

Тухайн үеийн Tottenham Hotspurs багийн дасгалжуулагчаар Martin Jol ажиллаж байсан бөгөөд тэрээр намайг багт хэрэггүй гэж үзэж байсан. Ийнхүү хорвоо ертөнц бүхэлдээ миний эсрэг болж эргэсэн дээ. Та намайг багт хэрэггүй гэж үзэж байгаа бол би өөрийнхөө амьдралаас таашаал авъя гэж хэлсэн. Би 7 хоногийн 6 дан шөнийн цэнгээний клубүүдээр явж бараг жилийн ихэнх дан архи уудаг байлаа.Тухайн үед би дөнгөж 20 той байсан. Юмс буруугаар эргэж байна хэмээн яаж мэдэх билээ. Халаасанд чинь их хэмжээний мөнгө орж ирж улмаар хаа нэгтээгээс зугаа цэнгэл хайх болсон. Охид, шөнийн клубууд, найз нараас ялангуяа хуурамч найз нараас…
Би энэ бүхэн ямар муу зүйлс байсныг одоо л ухаарч байна.

Тухайн үед амьдрал маань хов хоосон болсон. Би гэр орон, гэр бүлээ, бүх найз нөхдөө орхисон. Удалгүй миний өмнөх эхнэр маань ч намайг орхиж би тэр чигтээ гав ганцаараа болсон. Надад найзууд байсан гэхдээ жинхэнэ найзууд биш. Сайн уу, юу хийж байна даа, явж бэлтгэлээ хийе гэж хэлэх ёстой болохоос биш “аль орой нэг гаръя л даа” гэдэг хуурамч найз нар байсан.
Фанатуудын хувьд чиний хувийн амьдралд юу болж байгаа, өнгөрсөнд чамд юу тохиолдсон, чиний хаанаас ирсэн тэдэнд огтхон ч хамаагүй. Хэрэв чи талбайд гарч сайн тоглохгүй бол тэд чамайг зэмлэж шүүмжилдэг. Hertha Berlin-д даа би яг л ингэж шүүмжлүүлж байсан. Фанатуудын ийнхүү шүүмжлэх үйлдэл хэзээ ч өөрчлөгдөхгүй. Чи бол системийн нэг хэсэг.
Дан ганц фанатуудын дунд ч биш багийн дунд гэсэн ийм зүйл байсан. Хэдий хүн бүхэн өөр өөрийн дотоод үзэл бодол ертөнцтэй ч багийнханы хэн нь ч чиний юу мэдэрч байгаа, яагаад чи гунигтай байгаа эсвэл бэлтгэлээ сайн хийхгүй байгаа нь хамаагүй байдаг. Хэн ч чамаас хүрч ирж сайн уу, амьдрал нь сайн уу, хэр байна даа гэж асуудаггүй. Сайн уу? Энгийн нэг асуулт болох Сайн уу хэр байна даа? Гэж асуудаггүй. Хэн ч шүү хэн ч. Spurs-ын өмнөх спортын захирлаар ажиллаж байсан Damien Comolli нэгэн удаа Boateng бол бидний хийсэн амжилтгүй наймаануудын нэг гэж хэлсэн удаатай.

Би шөнийн клуб, хувцас спорт машинуудад их хэмжээний мөнгө зарцуулдаг байсан. Нэг өдрийн дотор энэ гуравт хамаг мөнгөө зарцуулж ч байсан түүх бий. Чи хөлбөмбөг тоглож чадахгүй байгаа учир аз жаргалыг худалдаж авах гэж оролдоно. Тиймээс би өөртөө Lamborghini худалдаж авсан. Чи 7 хоног аз жаргалтай сайхан байх болно. Удалгүй чи тэрийгээ дахин хэрэглэх ч үгүй. Надад одоо ч гэсэн өөрийн гурван машины том хаусныхаа хажууд яг л 50 шиг зогссон байдалтай гарсан зураг маань байдаг. Заримдаа би тэр зургаа хараад өөрийгөө ямар **н** байснаа өөр өөртөө хэлдэг. Гэхдээ өнгөрсөнд хийсэн тэр бүх зүйлс маань өнөөдрийн намайг энд авчирсан. Би нэг өглөө сэрээд толинд өөрийгөө харан “үгүй ээ би энэ биш байна би ийм байдалтай баймааргүй байна. Би бол хөлбөмбөг чинь гэж бодсон
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Tue Jul 25, 2017 10:16 pm

KPB: J.Klopp бол дэлхийн хамгийн шилдэг дасгалжуулагч

2009 онд KPB Tottenham-ээс Dortmund клуб руу 6сарын хугацаатай зээлээр очсон. тэрээр Klopp-ын талаар хэлэхдээ: Тэр бол дэлхийн хамгийн шилдэг дасгалжуулагч. Тэр хэзээ яаж чамайг тоглуулахаа мэддэг. Тэр тоглогч нарт өөрийгөө нээн харуулах цаг гаргаж өгч чаддаг. Dortmund-д хагас улирлын турш ердөө 5 хан минут талбай дээр гарч тоглосон тоглогчид ч хүртэл байсан. Гэвч тэд бүгд жаргалтай байдаг байсан. Бэлтгэлдээ ирэх дээ ч, ажилдаа ч ирэх дээ ч тэр жаргалтай байдаг байсан. Учир нь Klopp чамайг багт үнэ цэнэтэй, чухал байр суурь эзэлдэг болохыг мэдрүүлж чаддаг. Ийм л учраас тэрээр хаана ч очсон ийм амжилттай яваа юм. Liverpool клубд тэрээр яг тохирсон гэж боддог. Анх түүнийг Liverpool-д элсэн орсон өдрийн танилцуулах арга хэмжээн дээрээ тэрээр өөрийгөө "Энгийн Нэгэн" (Normal One) хэмээн хэлсэн байдаг. Хүмүүс ч энэхүү нэрнд дуртай. Тухайн нэг агшин, боломж, шийдвэрүүд гэх мэт эдгээр зүйлсүүд хүний амьдрал, Карьерийг шийддэг. Хэрэв би Dortmund-д Klopp-той үлдсэн бол Ав.лиги финалд тоглож Лиги болон Германы цомын тэмцээнд түрүүлэх байсан. Надад мөрөөдлөөр дүүрэн карьер байсан. Хэрэв би эртхэн улам сайн төвлөрч, улам сайтар шаргуу хичээллэсэн бол үүнээс ч их зүйл хийж болох байсан. Хэдий Klopp бид хоёр 6-хан сар хамтран ажилласан ч гэсэн би түүнтэй танилцаж хамтран ажиллаж байсандаа баяртай байдаг.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Tue Jul 25, 2017 10:17 pm

KPB: Portsmouth жижиг баг байсан гэхдээ хуурамч байгаагүй

Тухайн үед Dortmund клуб KPB-ыг өөрсдийн эгнээндээ авч үлдэх гэсэн боловч Tottenham багийн шаардаж байсан үнийн дүн хэт их байна үзэж өөрсдийн эгнээндээ авч үлдэж чадаагүй юм. Яг энэ үер Portsmouth клуб гарч ирсэн юм. Би сүүлийн 3 жилийн хугацаанд шаргуу бэлтгэл хийн тоглож байсан. Үүнийг л би энэ бүхий л хугацаанд хүсэж байсан. Тухайн үед хүмүүс надад тэдний цэнгэлдэх жижиг шүү дээ гэж хэлж байсан. Хариуд нь би:
-надад хамаагүй ээ
-Хөлбөмбөгийн талбайн муу ш дээ
-Надад хамаагүй ээ
-Тэдэнд их мөнгө байхгүй ш дээ
-Надад хамаагүй ээ
За тэгвэл гэрээ нь энэ байна гэхэд би окей гээд л гэрээнд гарын үсэг зурсан.
Зүгээр л надад бөмбөг өгөөд намайг тоглуулаадах гэж хэлсэн. Portsmouth жижиг баг байсан. Гэхдээ хуурамч байгаагүй. Тэнд байхад нада үнэхээр галзуу сайхан байдаг байсан. Хамгийн гол нь би тэнд тоглохдоо жаргалтай байдаг байсан.
Boateng-ын Англид тоглосон сүүлийн улирлан нь тийм ч сайнаар өндөрлөөгүй юм. Лигийн хүснэгтийн хамгийн доор бичигдэж баг нь доод лиги руу унаж, FA цомын тэмцээний финалд Chelsea-д хожигдож улирлыг муугаар дуусгасан юм. Гэсэн хэдий ч FA цомын тэмцээний хагас шигшээд өөрийн өмнөх баг болох Tottenham-ын эсрэг гоал оруулан тэднийг тэмцээнээс мулталсан юм. Тоглолтын дараа тэрээр "Өнөөдөр тоглолт намайг алдаа хийснийг мөн түүнчлэн тэд нар ч гэсэн (Tottenham Spurs) алдаа гаргасныг батлан харууллаа гэсэн байдаг.
Хэрэв чи талбайд гарч тоглохгүй бол тэд чамайг багаас хасдаг. Чамд сайн ханддаггүй байсан өөрийнхөө хуучин багийниэсрэг гоал оруулах үнэхээр гайхамшигтай мэдрэмж байсан.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Tue Jul 25, 2017 10:17 pm

Boateng: Тэнд бүгд байсан Ibrahimovic, Seedorf, Pirlo, Ronaldinho...

2010 оны Хөлбөмбөгийн ДАШТ- ны дараагаар амралтын үерээ Boateng өөрийн агенттайгаа утасаар ярилцсан. Тэрээр F.C Genoa клубтай хийх гэрээ амжилттай боллодоо гэж бодсон. Харин эсрэгээрээ түүний агент түүнээс чи Миланы сонирхож байна уу? Хэмээн асуусан. Тухайн үед би агентдаа За больдоо, чи надаар тоглоод байна уу? Жинхэнээсээ юм уу? Мэдээж би тэнд дуртайяа тэнд тоглоно хэмээн хариулсан. Тэр оройн нь би найзуудтайгаа гарсан юм. Маргааш өглөө нь 8 цагт миний агент надруу залгасан юм. Би тухайн үед ядарсан байлаа. Агент маань: Би чамруу машин явуулсан. Бид явах хэрэгтэй байна гэсэн.
Би: хаашаа гэхэд?
Агент: Милан руу, чи бэлтгэлтэй (форумтай) байгаа биздээ гэж асуусан.
Би: Тиймээ мэдээж гэж худлаа хэлсэн. Гэхдээ би бэлтгэл хийгээгүй амралтаараа амар ч байлаа.
Агент : За сайн байна. Яагаад гэвэл би тэдэнд чамайг ёстой ид бэлтгэлтэй (форумтой) байгаа гэж хэлсэн.
Би: За за.
За одоо ёстой яана л гэж бодсон.
Би Ibrahimovic, Robinho, нарыг элссэний дараахан элссэн. Тухайн үед Ас Миланд бүгд л байлаа. Seedorf, Pirlo, Ambrosini, Gattuso, Ronaldinho. Милан дахь эхний өдрөө би сорил өгж байх үерээ багийн тоглогчдын нэрсийг харсан. Энэ яг л зүүд шиг л байсан. Би ах руу гаа залган. Би Pirlo-ын хажууд сууж байна гэж хэлхэд зургийн дар, зургийн дар гэж хэлж байсан. Мөн би түүнд David Beckham-ын хуучин шүүгээг эзэмшихээр болсон гэхэд чи тоглоод байна уу даа гэж хэлсэн. Хариуд нь би зургын явуулна гэж хэлсэн. Надад Златан хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн юм. Магадгүй та түүнийг хэрүүлч, хөгийн амьтан, ер нь олигтой залуу биш гэж бодож болох юм. Харин ч эсрэгээрээ тэрээр цаг үргэлж инээмсэглэдэг, хөгжилтэй яриа өрнүүлж явдаг нэгэн. Харин талбайн дээр бол өөр шүү. Талбай дээр бол тэр үнэхээр мэргэжлийн бөгөөд ажилдаа нухацтай ханддаг. Харин талбайн гадна бол хамгийн хөгжилтэй залуу.
Тэгэхээр тэрээр өөрийн дотоод байдалаа ил гадна гаргадаггүй гэсэн үг үү?
Тиймээ, тэр хэр хүмүүстэй ярилцаад байхыг хүсдэггүй. (Инээв) Тэр тийм царай (ууртай царай) гаргачихсан байхад хэн түүнээс асуулт асуухыг хүсэх билээ.
-Та түүнээс өөрийгөө олж хардаг уу?
-Одоо больсон.
Өмнө нь өөрийгөө хардаг байж ээ?
Тиймээ. Би яг ижилхэн байсан. Би хүмүүстэй ярилцахыг хүсдэггүй байсан. Би хүмүүст өөрийн сэтгэл хөдлөлөө харуулахыг хүсдэггүй байсан. Би хүмүүсийг тойруулан том хана босгосон байсан. Гэсэн гэлээ чи өсөж том болж амьдралаас аз жаргалыг мэдэрч, яагаад хүмүүс чамтай ярилцаж болохгүй гэж? Яагаад тусалж болохгүй гэж? Яагаад тэдэнд инээмсэглэл өгч болохгүй гэж боддог болсон.

Инээмсэглэлийн талаар ярья гэвэл Ronaldinho хамгийн илүү нь. Тэр их дуугүй залуу, ямар нэг дүр исгэдэггүй яг байгаагаараа залуу. Цаг үргэлж л инээмсэглэн явдаг. Хэзээ ч бухимдсан байдалтай байдаггүй. Үргэлж л аз жаргалтай байдаг. Чи ялсан ч ялагдсан ч тэр инээж л байна. Тэр өөрийн хаалгандаа 3 авто гоал оруулсан ч инээж л байдаг аз жаргалтай нэгэн. Тэр зүгээр л бөмбөг эзэмшихийг л хүсдэг. Түүнд түүнийг нь л өгчих. Тэр ямар ч дарамт шахалт мэдэрдэггүй. Ийм л учраас тэр хамгийн шилдэг нь байсан.
Kevin Prince Boateng Сериа-А- д түрүүлсэн явдалд гайхах зүйлгүй байлаа. Түрүүлсэн багт байсан явдал нь гайхмаар зүйл байлаа. Милан хувьд байрлал бүр дээр шилдэг тоглогчидтой байсан. Гэсэн хэдий ч хамгийн гайхмаар зүйл нь би талбайд гарч тоглож байсан явдал юм. Би хэдий сэлгээнээс гарч тоглож байсан ч гараанд гарахын төлөө тэмцсэн. Миланы тоглогч бүрт авьяас, техник байдаг байлаа. Магадгүй хамгийн техник багатай нь Gattuso байсан байх. Гэвч тэрээр 120 минутын турш яг л Галзуу хүн шиг гүйж чаддаг байсан. Би өөртөө ямар нэг шинэ зүйл нэвтрүүлж гаргаж ирэх хэрэгтэй болсон. Тиймээс би тэмцэгч, тулаанч чадварыг өөртөө бий болгосон. Гүйлтийн, цохих чадварыг өөртөө шинээр бий болгож нэмснээр хүмүүс намайг шинэ Gattuso, шинэ Гладиатор гэдэг байсан.
Berlusconi (Ас Миланы багийн эзэн) хувьд тэр үнэхээр гайхалтай хүн. Бид хоёр үнэхээр сайн харилцаатай байсан. Тэр намайг яг л бяцхан од мэт харж энд намайг авчирж миний доторх нөөц бололцоог гаргасан. Миний хөлбөмбөгийн карьерийн хамгийн сайхан мөчүүд энд өнгөрсөн. Намайг энд байхад тэр намайг зоригжуулж, урам өгдөг хүн байсан. Мөн тэрээр хөлбөмбөгийг сайн мэддэг. Тэрээр Миланы хамтаар 30 цомд түрүүлсэн. Та нар түүний талаар сайн муу янз бүрийн зүйлс сонсож байсан байх. Гэхдээ яг уулзаад үзвэл тэр үнэхээр сайн хүн.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Tue Jul 25, 2017 10:17 pm

KPBoateng: Хэрэв чи 18 тай бол юу ч мэдэхгүй

KPBoateng Италийн Сериа-А тэмцээнд түрүүлснээс хойш нэгэнтээ 6 жил өнгөрчээ. Тэрхүү цом түүний хувьд цорын ганц томоохон цом юм. Boateng өнгөрсөн зун Las Palmas клубд үнэгүй ирсэн бөгөөд энэхүү сонголт нь хөлбөмбөг сонирхогчдын дунд их сонирхолтой шийдвэр байсан. KPB өмнө нь Las Palmas чуудын тоглолтыг зурагтаар үзэж байсан. Мөн шигшээ багийн хамтран тоглогч Mubarak Wakaso гоос дасгалжуулагч Quique Setien аар удирдуулсан тоглолтын өөр хэв маягтай сонирхолтой баг болох талаар сонсож байжээ. KPB-ын хувьд одоогийн Европын томоохон лигүүдэд тоглож буй тоглогч дундаас Англи, Итали, Испани хөлбөмбөгийн лигүүдэд гоал оруулсан цөөхөн тоглогчдын нэг юм.
Тэрээр өөрийн хөлбөмбөгийн цаашдын замналын талаар ярихдаа: Надад Англи руу буцаж очих бодол алга. Магадгүй нэг өдөр би Франц руу явж магадгүй. Англид надад сайхан байсан гэхдээ ирээдүйд юу ч болж мэднэ. Надад энд байх сайхан байна. Энд яг л миний хүсэж байснаар байна. Realmadrid, Barcelona, Athletico Madrid багууд лигийг илт тэргүүлж байна. Гэсэн хэдий ч бид талбай дээрээ Realmadrid-тай 2-2 тэнцэж Аt.Madrid-ыг хожсон. Герман эсвэл Англид ингэх боломжгүй. Энэ баг бол үнэхээр авьяаслаг тоглогчдоос бүрдсэн гайхалтай баг.
Las Palmas багийн дасгалжуулагч KPB анх багт ирэхэд бага зэргийн эргэлзэж байсан бөгөөд удалгүй түүний бие бялдрын байдал түүнд эерэг сэтгэгдэл төрүүлсэн. Үүний нэг илэрхийлэл бол Villareal эсрэг хийсэн тоглолтонд дээр Pedro Tana өсгийгөөрөө өгсөн дамжуулалтыг KPB газар буулгалгүй нэгийн хүрэлтээр агаар дээр шууд цохин гоал оруулсан гоёмсог гоал юм. Энэхүү гоал FIFA-ын оны шилдэг гоал шалгаруулдаг Puskas шагналыг авахуйц уран тансаг гоал байсан. KPB тэрхүү гоалын талаар хэлэхдээ хэрэв би оруулсан тэрхүү гоалоороо FIFA Gala тоглолтонд уригдан очвол хүүхэд маань мэндэлснээс хойш миний амьдралын хоёр дахь сайхан өдөр болох болно.
KPB өдгөө 29 настай бөгөөд цааш үргэлжлүүлэн тоглох боломж бололцоо түүнд байна. Түүнээс цаашдын хөлбөмбөгийн замнал болон ирээдүйнхэн талаар лавлан асуув?
хөлбөмбөг бол миний амь амьдрал. Миний хэтийн төлөв бол залуу тоглогчдод туслах. Тэднийг зөв зам руу чиглүүлэх юм. Залуу тоглогч нарт тусламж хэрэгтэй байна. Ихэнх агентууд тэд нараар хурдан мөнгө олохыг л боддог. Ингэснийхаа дараагаар тэд алга болдог. Хөлбөмбөгчид бид сургууль төгсөж сурч мэдсэн зүйлс багатай хүмүүс. Бид матетик болон бусад зүйлсдээ тийм ч сайн биш. Яагаад гэвэл бид чинь зүгээр л хөлбөмбөгт хайртай. Хэрэв чи 18 тай бол чи юу ч мэдэхгүй байна гэсэн үг. Чи их хэмжээний мөнгө олдог байлаа гэж бодоход би энэ хорвоо ертөнцийг хүртэл худалдаж авч чадах юм байна гэж боддог. Найз нөхөд, охидууд, машин, хайр дурлал, аз жаргал гэх мэт бүхий л зүйлсийг худалдаж авч болох, чадах юм байна гэж боддог. Би залуу тоглогчдыг өөрсдийн авьяас чадвараа хий дэмий битгий үрэн таран хийсгээсэй гэж хүсэж байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Tue Jul 25, 2017 10:18 pm

KPBoateng: Мандела миний гараас барин миний охин чамтай гэрлэхийг хүсэж байна гэж хэлсэн

Миний хувьд уулзахыг хүсдэг 3 хүн байдаг байсан. Michael Jackson, Muhamed ali, болон Nelson Mandela юм. Би ердөө нэгэнтэй нь л уулзсан. Тэрхүү уулзалт ямар байсныг тайлбарлах надад амаргүй байна. Ямартай ч сайхан байсан. 2010 оны Өмнөд Африкт болсон ДАШТ ний үеэр би болон манай улсын шигшээ багийнхан түүнтэй уулзсан юм. Намайг түүнтэй уулзах үер тэр их тайван тогтуун гаднаасаа гэрэлтэж байлаа. Түүнтэй уулзах тэр мөч яг л кино шиг л байсан. Яг л сахиусан тэнгэр сууж байгаа аятай.
Та анх түүнтэй уулзахдаа юу хэлсэн бэ? Юу хэлснээ санаж байна уу?
Үгүй ээ санахгүй байна. Аз болж тэр эхэлж яриа эхлүүлсэн. Тухайн үед хөлбөмбөгийн дэлхийн аварга болох гэж байсан. Хүмүүс намайг Black-ham David гэж дуудах нь үнэхээр галзуурам хэрэг байсан. Би яг л од тоглогч шиг л байсан. Mandella миний гарыг барин намайг өөр рүү гээ татан миний охин чамтай гэрлэхийг хүсэж байна гэж хэлсэн. Би хариуд нь уучлаарай надад найз охин байгаа гэхэд Үгүй ээ, надад илүү үзэсгэлэнтэй олон охидууд байгаа гэж хэлсэн. Ингэж хэлэхэд өрөөнд байсан бүх хүмүүс тэр аяараа инээлдсэн. Нэг харамсалтай зүйл нь бид бүгдээрээ түүнтэй хамт зурагаа авахуулж чадаагүй явдал байлаа. Камерын гэрэл түүний нүдийг өвтгөж байлаа. Надад түүнтэй авахуулсан цор ганц зураг л байдаг. Харамсалтайн тэр зураг нь дээр би онцгүй гарсан байсан.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Tue Jul 25, 2017 11:45 pm

Mr. X гэдэг хэн бэ хэн2 байж болох вээ
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Thu Jul 27, 2017 12:07 am

санчесийг 40сая ёврогоор 4 жилийн хугацаатайгаар авахад ойрхон байна гэнэдээ
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Thu Jul 27, 2017 1:29 am

Renato Sanches АСМиланд €40 саяаар (£35 сая) нэгдэхэд ойртжээ.
2016 оны зун €35 саяаар Бенфикагаас Байернд нэгдэж байсан 19 настай Португал хагас хамгаалагч өнгөрсөн улирал Байерны төлөө ердөө 17 тоглолтонд оролцсны 6 нь л гараанаас тоглосон тоглолт байжээ.
Renato Sanches: Хэрэв надад Миланд очих боломж гарвал би баяртайгаар хүлээн авах болно.
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 11 guests