AC Milan 2016/2017 We are MILAN family

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Wed Jul 19, 2017 3:42 am

муссочио бол яалтачгүй сайн хамгаалагч байналээ
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Mojul » Wed Jul 19, 2017 4:45 am

Пато7 wrote:Хурдхан шиг нэг тийш болгоосой ауба белоттиг
Аубаг зарахгүй болж байгаам бишүү
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Dj Tuvshin » Wed Jul 19, 2017 6:26 am

Ауба ч уг нь эдний угшилтай "адуу" биз дээ? :ногоон:
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Wed Jul 19, 2017 8:17 am

Ауба манай залуучуудын багт ирж байсан....
Тэгээд үндсэн багт багталгүй ийш тийш зээлээд Франц руу 1 сая еврогоор явчиж байсан байх.
Сократис гэдэг хамгаалагч нь бас манайд 2 жил болоод өөрийгөө харуулж чадалгүй явцан
Одоо бол сайн хамгаалагчдын тоонд орно. Өчигдөр бас лаг л байна лээ...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Wed Jul 19, 2017 8:19 am

Боруссиа Дортмундтай хийсэн тоглолтод манайх ерөнхийдөө эдлүүлсэн санагдсан шд хайлайтаас...
Аргагүй нөгөө тал үндсэн тоглогчид... Манайх сэлгээний хэд дээрээ шинэ хүмүүсээ гаргаад гар хөл нь эвлээгүй
Гэхдээ Монтелла сайн зураглал харагдсан л гэж байна ккк
Манайх хөөцөлдөөд байсан Ауба 2 гоол хийгээд, багтаа үлдэх болчих шиг боллоо ккк
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Wed Jul 19, 2017 11:16 am

Montella: Тоглолтын үр дүн чухал бишээ. Бид сайжрах болно

Өчигдөр Гуанжоу хотноо ICC 2017 тэмцээний хүрээнд Ac Milan vs Borussia Dortmund клубууд тоглосон. Уг тоглолтын дараа дасгалжуулагч Vincenzo Montella болон багийн хамгаалагч Luca Antonelli нар хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Тоглолтын талаар?
Хоёрдугаар хагасд бид онооны харьцааг тэнцүүлэх дөхсөн. Би багийн хамгаалалтанд сэтгэл хангалуун байна. Бүхэлд нь гэвэл, би залуусыг тоглож буй тоглолтондоо итгэлтэй байгааг харсан. Багийнхан маань хоёрдугаар хагаст сайн тоглосон. Бид хэд хэдэн тоглогчгүй энэ тоглолтонд оролцсон. Тийм улам цааш сайжрах хэрэгтэй байна.

Европа лиги талаар ?
Би хэдийнээ 7-р сарын 27нд болох тоглолтонд анхаарлаа хандуулаад эхэлсэн. Бид энэ тоглолтонд бэлдэж байна.

Шинээр элссэн тоглогчдын талаар?
Багт элсэн орсон бүх тоглогчдын би гаргаж чадахааргүй байсан. Гурав дах өдөр л ихэнх нь энд ирэх болно. Тэдгээр тоглогчдоос Kessié л формдоо орсон байна. Ийм л учраас тэр өнөөдрийн тоглолтонд бүхэл 90 минутын турш тоглосон.

ICC тэмцээний дараагийн тоглолтын талаар?
Bayern Munich эсрэг тоглох хүртлээ бид бэлтгэлээ хийх болно. Маргааш Bonucci, Conti, André Silva, Biglia бидэнтэй нэгдэх болно. Улмаар бид тэднийг хэр бэлтгэлтэй болохыг үзэж хэн нь хэр удаан тоглож болохыг шийдэх болно.

Тоглолтын хэв маягын талаар?
Багт олон тоглогчид байна. Бид тэдний бэлтгэлээ хэрхэн хийж байгааг өдөр бүр харж байна. Бид олон өөр тактик ашиглахад нээлттэй байгаа. Bonucci хамтаар бид хамгаалалтандаа гурваараа тоглож болно. Гэхдээ улирлын яг энэ цаг үед гэж хэлж чадахгүй ээ.

Улирлын зорилгынхоо талаараа?
Бид гурван өөр тэмцээнд тоглоно. Одоо бол бидний нэн тэргүүн зорилт бол Европа лигийн хэсгийн шатанд багтах юм. Дараа нь бид Серья А лиги болон Италийн цомын тэмцээнд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Luca Antonelli: Нэг баг болж тоглоод биднээс удаж буй хүчтэй багийн эсрэг бид тоглолоо. Бидэнд цааш хийх зүйл их байна. Бид үүнийг амаргүй байхын мэдэж байна. Бид бөмбөг эзэмшилт болон хамгаалалтан дээрээ ихээр ажиллаж байна. Багийнхан маань зөв замдаа явж байна. Гэхдээ улам цааш сайжрах хэрэгтэй байна.

Calhanoglu талаар?
Тэр их техник сайтай, хүчтэй цохилттой тоглогч. Түүнийг бидэнд тусалж чадна гэж бид найдаж байгаа.
Хожигдох нь хэзээд сайхан байдаггүй. Гэхдээ одоо бид Bayern Munich эсрэг хийх тоглолтонд анхаарлаа хандуулах ёстой. Europa League лигийн хүрээнд Craiova багийн эсрэг хийх тоглолтондоо бэлэн байх ёстой. Тэдний талбай дээр хийх тоглолт амаргүй байх болно. Гэхдээ бид бэлэн байх болно.

Хөгжөөн дэмжигчдийн талаар?
Бид тэднийг цэнгэлдэхэд ирж биднийг дэмжсэнд баяртай байна. Тэд бидний нэрийг дуудаж, биднийг дэмжиж байхыг бид сонссон. Яг л Миланд байгаа юм шиг байсан.
Bonucci талаар?
Багт чинь тэр байх сайн хэрэг. Ялангуяа өрсөлдөгчийн дүрээр биш байхад.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Wed Jul 19, 2017 11:17 am

Borini: Би Миланд үгүй гэж хэлж чадаагүй

Ас Милан клуб Хятад улсад аялан тоглолт хийж байгаа билээ. Энэ үеэр Миланы шинэ цэрэг Borini Улаан Харуудын домог Daniele Massaro-н хөтлөн явуулсан ярилцлагад оролцож тусгайлсан ярилцлага өгчээ. Тэрээр энэхүү ярицлагаараа Миланы тавьсан саналд үгүй гэж хэлж чадаагүй мөн цөөхөн хэдэн тоглогч нар л надаас илүү шаргуу бэлтгэл хийж чадахыг баталсан байна.
Би Англид олон жил болсон. Гэхдээ би Итали хүн. Итали хүнийхаа хувьд надад Милан бол Испани хүндээ Real Madrid эсвэл Barcelona баг шиг Англи хүндээ Liverpool эсвэл Manchester тай ижил гэсэн үг.
Би Англид Liverpool-н төлөө тоглож байсан. Милан надад санал тавихад би үгүй гэж хэлж чадаагүй. Энэ бол Итали руу буцах тэр дундаа Милан руу явах асар их түлхэц байсан. Би шинэ төслийн нэг хэсэг болсондоо бахархаж байна.
Миний үүргийн талаар гэж үү?
Chelsea-д байхдаа би залуучуудын академиас эхэлсэн. Миний өмнө Didier Drogba мэтийн олон сайн тоглогчид байсан. Улмаар би бэлтгэл сургуулилтаа сайн хийж тэдний дунд орж чадсан.
Би Рома клубд элсэн ороход миний өмнө Erik Lamela, Francesco Totti, Bojan, Dani Osvaldo гэх мэт тоглогчид байсан. Харин улирлын хоёрдугаар хагасаас би гараанд гарах болсон.
Liverpool-д ч яг л ийм байсан. Зөвхөн Sunderland-д л би гараанд гарч тоглож чадахаа мэдэж байсан. Би өөрөөсөө илүү чадварлаг тоглогчдоос суралцаж чадна. Гэхдээ цөөхөн хэдэн тоглогч нар л надаас илүү шаргуу хөдөлмөрлөж чадна гэдэгт би итгэлтэй байна. Энэ бол миний гол хүч юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Wed Jul 19, 2017 5:32 pm

Дортмундтай хийсэн тоглолтод Кессие их ирээдүйтэй тоглогч гэдэг нь харагдсан гэнэ.
Бас Мусаччиогийн скилл бас лаг байна лээ...

Аубамеянг Дортмунддаа үлдэж байх шиг байна.

Моратагийн үнэ болон цалин хэт өндөр тул манайх авахгүй бололтой. Манайх угаасаа манай нөхцлийг зөвшөөрвөл гэрээ хийнэ гэж байсан.
Цалингаа бууруул гэсэн байх. Жилийн 11 сая ч бил үү арай л өндөр цалинтай. Челси авах биз ккк

Харин Белотти л хамгийн магадлалтай болоод байна. Хувийн нөхцлүүдээ тохирчихсон л гээд байна.
Одоо клубтэй нь тохирно. Челси бас шавар хаасан хэвээр л байна....

МанЮ манайх 2 Richarlison гээд Бразил довтлогчийг скаут хийгээд байна. 20 саяар авах юм байх...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Thu Jul 20, 2017 9:41 am

Marco Verratti өөрийн агентаараа Raiola сонгожээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Thu Jul 20, 2017 10:22 am

Мората Челси рүү явчлаа. Аубамеянг Дортмиунддаа үлдлээ.
Одоо Челси арай ч Белоттигийн араас зүтгэхгүй байлгүй.
Санчезийн төлөө МанЮ бас өрсөлдөөд эхэлж...

Манайх 7 саяд зээлээд 40 саяар авах санал гаргасан. Нийт 47 сая гэсэн үг...
Баерн болохоор 48 саяар зарна гэсэн юм уу даа. Тэгэхээр бараг манайд ирчих бололтой.
Тэгэхээр Сусо явж таарах юм уу даа. Спурс 22 саяар авах хүсэлтээ гаргасан байсан.
Манайх харин Сусо, Локателли 2г зарахгүй л гэсэн байна.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Thu Jul 20, 2017 2:01 pm

Bayern клуб Renato Sanches-н үнийг зарлалаа

Bayern Munich клуб Renato Sanches төлөө €48 саяыг санал болговол зөвшөөрнө хэмээн мэдэгдлээ. Гэхдээ Милан клуб тэдний шаардлагыг зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй гэж үзэж байна.
Энэ талаар цааш клубийн дарга but Karl-Heinz Rummenigge:
Тэр Bayern-д тийм ч хангалттай их тоглохгүй байгаа. Тиймээс бид түүнийг зээлээр явуулах эсвэл магадгүй бүүр үүнээс өөр тохиролцоонд хүрч болно.
Би дасгалжуулагч бишээ. Гэхдээ би Renato-д тогтмол тоглох хэрэгтэй гэж бодож байна. Би Милан клуб түүнийг сонирхож байгааг батална. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт хийсэн түүний талаарх хэлэлцээр ямар нэг ахиц гараагүй.
Хэрэв ямар нэг клуб Bayern Munchen клубийн тоглогч нарыг сонирхож байгаа бол тэд эдийн засгийн томоохон үнийг дүнг хүлээн зөвшөөрч чадах байх ёстой. Би Милан клубийг бидний тэрхүү шаардлагыг хүлээн авч чадахгүй гэж бодож байна.
Түүний төлөө €48 саяын санал тавьбал муу зүйл байхгүй гэж бид хэлнэ.
Германы багийнхан өнгөрсөн зун Португалийн Benfica клубээс түүнийг 35 саяар авч байсан. Гэхдээ энэхүү үнийн дүн нь түүнийг амжилттай тогловол 80 сая болж болохоор юм. Харин Sanches хувьд өнгөрсөн улиралд ердөө 25 хан тоглолтонд оролцсон юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Thu Jul 20, 2017 11:00 pm

Мората ч ингээд челсируу явдын байжээ
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Thu Jul 20, 2017 11:01 pm

ауба үлдэж байгаан бол угаасаа белотти дээр тогтож байгаан байнашдээ мань хүн өөрөө ч манайд ирэх хүсэлтэй
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Thu Jul 20, 2017 11:02 pm

санчесийг нэг тийш нь хурдхан шийдээсэй
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby El Payaso » Fri Jul 21, 2017 1:50 pm

Муссо сайн тоглоод ирэх жил гараанд гараасай ДА аар... тэр нэг гэмтэж жил шахам өнжөөгүй бол аль эрт класс болох байсан санагддаг юм... Гонзалотой л адилхан санагддаг юм хувь заяа нь ч тоглолтын арга барил нь ч... шаруудаас гарч ирээд хүнд гэмтэж хэсэг завсарлаад эргээд сайн тоглосон Италид ирсэн гээд... гэхдээ одоогоор харахад тоглолтод нь бэртэл нь Гонзало шиг нөлөөлөөгүй юм болов уу... гоёо цэвэрхэн тоглодог ухаантай тоглогч шүү... Бонну агаагаасаа их юм сурах бхаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40716
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Fri Jul 21, 2017 4:15 pm

Мусаччио (тайлбараар бол Мусаккио гээд байх шиг) манайд сайжрах байх өө...
Харин манайх энэ жилдээ довтлогчоор Калиничийг аваад л дуусах бололтой шүү.
Белоттитой Ториногийн ерөнхийлөгч нь уулзаад, дасгалжуулагч нь зарахгүй гэж мэдэгдчих шиг боллоо
Тэдний санаа нь бол 100 сая еврогоор л явуулчих гээд, манайх 50 сая евро дээр 2 тоглогч өгье гээд байгаа

Тэгээд Монтеллагийн дуртай Калиничийг авчих шиг боллоо. Яг топ довтлогч гэхэд хэцүү л дээ...
27 сая евро шууд төлөөд, бонус нь 6 сая евро, нийт 33 сая евро болно. Бас нэлээд үнэтэй юм банйа.
Өөрт нь 3 саяын цалинтай 5 жилийн гэрээ хийхээр тохирчлоо л гэж байна.
Уг нь CEO бол Белотти, Мората, Аубамеянг гурвын нэгийг авна л гээд байсан.

Харин бас нэг боломж нь өвөл болтол Костаг зээлэх боломжтой.
Атлетико Мадрид өөрсдөө бантай байгаа болохоор өвлөөс нааш үндсэн багтаа тоглуулж чадахгүй.
Манайх АЛ-д тоглохгүй тул Коста буцаж очоод асуудалгүй АЛ-д Ателикогийн өмнөөс тоглочино.
Тэгээд тоглогч ч өөрөө формоо алдахгүй гээд...
Харин өвөл хүртэл Калинич, Сильва, Борини нарыг турших юм болов уу даа.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Fri Jul 21, 2017 5:03 pm

Фассоне нэг том гэрээ хийнээ л гээд байна...
Белотти, Калинич, Аубамеянг бол биш гэх юм... Санчез юм байх даа хаха
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Sat Jul 22, 2017 3:16 am

белотти ч бас худ болоод явчихлаа шүү үнийн хөөрөгдөлтэй залууг хэт өндөр үнээр аваад ч дэмий санагдаад байна
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Sat Jul 22, 2017 3:16 am

калиничийг авахаар боллоодоо бараг
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Sat Jul 22, 2017 3:17 am

санчесийг 2 жилийн зээл тэгээд худалдан авах нөхцөлтэй гэрээ хийнэ гэнэдээ
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Sat Jul 22, 2017 3:20 am

Д.Кошдаг зээлээр авна гэсэн шуумууд яваад эхэллээ шүү
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Sat Jul 22, 2017 2:41 pm

Санчезыг Анчелотти Миланд очихыг зөвлөөд Миланы фанат болгохоор хичээж байгаа гэсэн.
Тэгээд одоо нөхөрсөг болох гэж байгаа үед би Милантай 13 жилийн амьдралаа холбосон гээд ярилцлага өгсөн.
Тэгсэн медиа Анчелоттиг удахгүй Миланд очих гээд байгаа юм байна гээд шуугисан байна
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Sun Jul 23, 2017 9:03 am

Cutrone: Би Миланд үлдэхийг хүсэж байна

Хятад улсад өчигдөр орой явагдсан Bayern vs Ac Milan тоглолтын гол баатараар яахын аргагүй Миланы залуу тоглогч Patrick Cutrone тодорсон билээ. Түүний хувьд өнгөрсөн улирлын сүүлээр өөрийн дебютээ хийж байсан бол энэ улирлын эхлэлийг амжилттай ийнхүү эхлүүлж байна. Тоглолтын дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
“Би тоглолтын дараа Lewandowski өмсгөлөө солилцсон. Учир нь тэр бол гайхалтай тоглогч. Тэр бол дэлхийн шилдэг довтлогч нарын нэг. Миний хувьд түүнтэй уулзах нь нэр төрийн хэрэг. Гоалын талаар гэвэл дамжуулалт ирэхээс өмнө би Borini-д надад үлдээ би мөргөе гэж хэлсэн. Улмаар би мөргөсөн. Дараа нь би бөмбөг хаалганд орж байхыг хараад би итгээгүй. Хоёр дах гоалын хувьд гэвэл үнэхээр торгон агшин байсан. Би зүгээр л бөмбөг нь хүрэхэд л болох байсан. Багийн талаар гэвэл өнөөдрийн тоглолт бидний хувьд их чухал тоглолт байсан. Маш хүчтэй багийн эсрэг тоглох хүнд байсан. Багийнхан маань тоглолтын эхнээс сайн тоглосон. Тулж хамгаалахаас авахуулаад тэдэнд довтлох зай өгөлгүй бид тоглосон. Тоглолтын үр дүн үүнийг илтгэнэ. Багийнхан маань бүгд л сайн тоглосон. Borussia Dortmund багтай тоглосон тоглолтын зарим зүйлс өөрчлөгдсөн. Өнөөдрийн хожил Craiova багийн эсрэг тоглохын өмнөх бидний өөрсөндөө итгэх итгэлийг улам нэмж өгсөн. Европа лигийн хувьд гэвэл Бид нэг тоглолтоос нөгөөд анхаарлаа хандуулах ёстой. Гэхдээ бид CSU Craiova багийн эсрэг хийх тоглолт хэр чухлыг мэднэ. Бид энэ тоглолтонд хожил байгуулахын тулд сайтар бэлдэх болно. Өнөөдөр бол миний хэзээ ч мартахгүй өдөр”
Миний ирээдүйн талаар гэвэл би Миланд үлдэнэ гэж найдаж байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Sun Jul 23, 2017 8:27 pm

Баерныг 4-0 бут ниргэсэн байна. Яахав нөхөрсөг тоглолт юм даа...
Эхний гоолыг Кессие, тэгээд Кутроне хүү 2 гоол, Хакан 1 гоол хийсэн.
Ер нь бол Родригуез Кессие 2 бол мундаг байсан л гэнэ...
Стат харахаар бөмбөг эзэмшилт, булангаас Баерн илүү байсан, манайх довтолгооны чанар, хамгаалалтаар сайн байж...

Анчелотти шоконд орсон гэнэ...

Эхний гоол зүүн жигүүрээр гоё комбинац яваад дутуу цэвэрлэсэн бөмбөгийг Кессие чихсэн.
2 дахь гоолыг Кутроне Сетээс Родригуезын дамжуулалтыг мөргөсөн.
3 дахь гоол харин мундаг хувилбар явцан шүү... Нианг, Бона, Кутроне нарын...
4 дэх гоол бол Баерны хамгаалалтын алдааг, Хакан хувийн ур чадвараар гоё гоол хийсэн.

Гээд бүх л төрлийн гоолуудыг хийцэн байна кк
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Sun Jul 23, 2017 8:29 pm

Бакка Марсейль рүү 15 сая еврогоор явлаа даа... Өнгөрсөн жил 2 дахин илүү үнээр Алхнууд руу явах гээд байсан
Хятад дахь эхний 2 тоглолтод оролцоод тэгээд дундаас нь буцчихлаа.

Бонуччи 19 дугаарыг авсан. Өөрөө Кессиегээс гуйсан гэсэн. Кессие одоохондоо 79 байгаа.
Биглиа 21 дугаарыг авсан гэнэ...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests