FC Barcelona 2016/17 : Simple y Hermoso

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

FC Barcelona 2016/17 : Simple y Hermoso

Postby turuue » Mon Aug 15, 2016 1:59 pm

Барселон 2016/17 | Улирлын өмнө


1. Бүрэлдэхүүн
А. Шинээр элсүүлсэн тоглогчид
Б. Үдсэн тоглогчид
В. Хаалгач
Г. Хамгаалалт
Д. Дундын шугам
Е. Довтолгоо
2. Дасгалжуулагч
3. Тэмцээнүүд
4. Өнгөрөгч улирлын тойм
5. Төгсгөл – Бид бэлэн


Испанийн супер цомын тоглолтоор Барселон клубын шинэ улирал албан ёсоор эхлэхэд тунчиг богино хугацаа үлдлээ. Уламжлал ёсоор хүлээлт өндөртэй, сонирхолтой улирал биднийг хүлээж байна.

1. Бүрэлдэхүүн
Өнгөрсөн улирлын турш Барселон клубын тоглолтоос хэд хэдэн зүйл их тод харагдсан, юу гэвэл манай гарааны 11 Европтоо хамгийн шилдэг нь, харин үүнтэйгээ харьцуулахад сэлгээний чанар дэндүү сул. Ихэнх топ клубуудын хувьд нэг гарааны тоглогчоо алдахад ойролцоо түвшний тоглогч сэлгээнээс нөхдөг бол Барсад гараа сэлгээний чадварын зөрүү хэтэрхий хол байв. Нэг талаасаа наймааны хориг, мөн шинээр ирсэн Арда Туран, Алеш Видал нар хүлээлтэнд хүрээгүйтэй холбоотой, нөгөө талаас сүүлийн хэдэн улирал солилцоо наймааны тал дээр хангалтгүй байсан нь ч(2014 оны зуныг эс тооцвол) нөлөөлсөн.

Харин энэ зун чамгүй сайн ажилласны дүнд ойрын хэдэн жил байгаагүй нөөц сайтай, зузаан бүрэлдэхүүнтэйгээр шинэ улирлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна.

А . Шинээр элсүүлсэн тоглогчид

Луис Энрике Барселон клубын дасгалжуулагчаар томилогдсоноосоо хойш дан ид үедээ яваа, нас нь хэвийсэн тоглогчид элсүүлж байв. Хэзээ мөдгүй халагдаж мэдэх хүн шиг ойрын зайн үр дүнг чухалчилсан наймаа хийж байна гэж шүүмжлэх хүмүүс ч олон байсан. Гэхдээ Лучо Барселонд ямар ч цомгүй улирлын дараа газардсан тул үр дүн нэн тэргүүн чухал байсан, үнэхээр ч амжилт л үзүүлэхгүй бол фэнүүд яаж ч мэдэхээр байсан үе. Сүүлийн хоёр жил дүүрэн амжилттай байгаа нь ч манай гарааны тоглогчдын хангалттай олон нь яг карьерийнхаа ид үед яваатай салшгүй холбоотой.

Гэхдээ бүрэлдэхүүний дундаж нас хөгширч, залуу нас, шинэ цус хэрэгтэй байгаа нь тодорхой байсан. Энрике болоод спортын албаныхан ч зуны наймаанд чамбай гэгч нь бэлдэж хэрэгтэй байрлал бүрд ирээдүйтэй залуучууд элсүүлж чадлаа. Мөн эдгээр наймаагаа элдэв дуулиан шуугиангүй, шуурхай зохицуулж чадсан нь магтууштай зүйл юм.

Ямартай ч ойрын зайн гүйлтээр уралдаад байна гэж шүүмжлүүлж байсан Лучо марафонд гүйхдээ бэлдэж залуу тоглогчид өөрийн болгож багийн дундаж насыг залуужуулллаа.

Самуэл Үмтити | төвийн хамгаалагч CB
Image

Залуу ирээдүйтэй төвийн хамгаалагч авах хүслэн олон наймааны цонхын дараа биеллээ оллоо. Күлэ нар Еврогийн үеэр түүний найдвартай тоглолтыг үзээд ихээхэн олзуурхсан нь дамжиггүй. Төвийн хамгаалагч гэхэд өндөргүй, шалмаг, хүчирхэг дайчин тоглолттой, бөмбөгтэй тоглолт, дамжуулалтын чадвар сайтай гээд Пуйол, Машерано нартай тун ч олон талаар төстэй, залгамжлагч нь болох чадалтай авьяаслаг тоглогч юм. Бөмбөгтэй харьцахдаа ч туйлын эвлэгхэн, хэрэгтэй үед бөмбөг эзэмшээд урагшлуулж, мөн чухал эгзэгтэй дамжуулалтууд ч өгч чаддаг. Францын Лиг 1-ээр дагнан бичдэг сэтгүүлчид Үмтитиг насандаа баймгүй тайван, өөртөө итгэлтэй тоглолттой гэж үнэлдэг. Товхондоо тэр бол “хар Машерано” юм.

Залуу тоглогч Барсад нэгдсэнээ дуулаад нулимс дуслуулснаа ний нуугүй ярьж, өөрийнх нь мөрөөдөл биелж байгааг тод илэрхийлсэн. Цаашдаа дэлхийн хэмжээний тоглогч гэж үнэлэгдэн хөгжих том ирээдүй бий.

Лука Динье | зүүн жигүүрийн хамгаалагч LB
Image

Жорди Альба формын хувьд өнгөрсөн хавар тогтворгүй байсны улмаас өрсөлдөөн үзүүлэх, мөн амраах зорилгоор ижил байрлалын тоглогч авах шаардлага гарсан. Хэдийгээр Үмтити энэ байрлалд тоглох боломжтой ч залуу тоглогч хэдэн байрлал сэлгэж тоглоход хөгжлийг нь сааруулах магадлалтай. Мөн Матью ч энд тоглох боломжтой ч гэсэн довтолгооны чанар эрс дутдаг.

Лука Диньегийн хувьд довтолгоо дэмжих чанар нь хамгийн гол давуу тал. Альба шиг хурдан биш ч бөмбөгтэй харьцахдаа, богино зайд тоглохдоо илүү. Харин хамгаалалтын хувьд Динье сайнгүй ч Ромад энэ тал дээр тодорхой хэмжээнд суралцсанаа өөрөө хэлж буй. Хэдий түүнд Ромад байснаас нь илүү их довтолгооны эрх чөлөө олдох ч гэсэн хамгаалалтанд сайжрах шаардлагатай.

Жигүүрийн хамгаалагч гэхэд агаарын тулаанд сайн. Рома дах улиралдаа нэг тоглолтонд 2.3 удаа агаарт бөмбөг цэвэрлэдэг гэсэн мундаг үзүүлэлттэй. Диньег худалдаж авснаар Альба Барселонд ирснээсээ хойш анх удаа өөрийн байрлал дээр бодьтой өрсөлдөөнтэй тулахаар болж байна.

Андрэ Гомэш | CM, CAM
Image

Чавигийн уналтанд бэлтгэлтэй байгаагүйнхээ “шанг” Барселон клуб хангалттай хүртсэн. Иньеста одоо хэчнээн гайхалтай тоглож байгаа ч нэгэнт 32 хүрчихсэн учир ирээдүйдээ бэлдэх нь зүйн хэрэг. Андрэ Гомэш дараа улирал буюу богино хугацаанд багт тусаа хүргэж чадах ч голчлон урт хугацааны ирээдүйг харсан наймаа болов уу.

Гомэш дриблийн мундаг чадвартай, богино зайд мэдрэмжтэй тоглодог, бие хаа болон мэдрэмжээ ашиглаад нэгийн хүрэлтээр гойд сайн тоглодог. Бүскэтсийн илүү урагшаа тоглодог хувилбар гэж зүйрлэвэл олон талаар нийцнэ. Лучогийн Барса өндөр хэмнэлтэй нэхэлтийн эсрэг олонтаа хэцүүддэг учраас Мэсси тогтмол гүнээс тоглох шаардлагатай болдог. Гомэшийн чадвар талбай дээр Мэссигийн энэ ачааллыг хөнгөлөх боломжтой.

Өнгөрсөн улирлын хувьд Гомэшийн тоглолт тун тогтворгүй байсан. Үе үе мундаг техник үзүүлэх ч тэр чигтээ унтрах нь цөөнгүй. Залуу тоглогчдын хувьд ийм тогтворгүй байх нь тийм ч ховор биш, мөн өнгөрсөн улирлын Валенсиа дасгалжуулагчаа хэд хэд солиод клубын түвшинд бүхэлдээ эл хуль байсныг ч санах хэрэгтэй. Хөлбөмбөгт хийгдэж буй наймаа бүр тодорхой хэмжээний эрсдэл дагуулдаг. Манай одоогийн нөхцөлд залуу авьяаслаг тоглогч элсүүлэх нь гуч дөхсөн тоглогч авахаас илүү найдвартай хөрөнгө оруулалт.

Гомэш САМ буюу довтлох чиглэлийн хагасаар түлхүү тоглодог, харин энэ байрлал дээр хангалттай олон тоглогчидтой. Барсад амжилт олъё гэвэл Лучо түүнээс илүү гүний тоглолт хүснэ. Дэнис Суарес, Арда Туран, Рафиньа Алкантара нартай ч харьцуулахад чадварын тэр хамгийн СМ дээр тоглох боломтой нь. Өөрөөр хэлбэл үнэхээр манай гол тоглогч болъё гэвэл тэрээр Ракитичтай төстэй зам туулах шаардлагатай. Ракитич Сэвияад байхдаа 10 номероор тоглож, хамгаалалтын ачаалал бага үүрч, гүний найруулгад ч цөөн оролцдог байсан. Харин Барселонд газардсанаар тэрээр хэв маягаа өөрчилж цэвэр төвийн хагас дээр багийн довтолгоо хамгаалалтын шилжилтийг хадгалдаг чухал тоглогч болсон.

Дараа жилээс шууд тогтмол олон минут тоглоод эхэлнэ гэж итгэхэд хэцүү. Гэхдээ тоглолтоо тогтворжуулаад нэг хоёр жилийн өмнө яригддаг байсан шигээ мундаг тоглоод эхэлбэл түүнд гэрэлт ирээдүй бий.


Дэнис Суарес | RM, LM, CAM


Image
Шинэ тоглогчдоос танилцуулга шаардлагагүй ганц нь Дэнис Суарес билээ. Вияареал дах сайн улирлынх нь дараа Барселона түүнийг эргэлзэх зүйлгүйгээр эргүүлэн худалдаж авах заалтаа идэвхжүүлэн буцаан авсан. Мэсси, Нэймар, Иньеста хэнийг нь ч хэрэгтэй үед орлоод тоглох боломжтой.

Б. Үдсэн тоглогчид

Сандро Рамирес

Сандрогийн гэрээ дуусч Малагаг зорилоо.

Марк Бартра

Күлэ нарын хайртай хүү Боруссиа Дортмундад нэгдэж Герман орныг зорилоо. Күлэ нар ч түүнийг гарааны тоглогч болоосой гэж их хүссэн, тэр ч өөрөө их хичээсэн. Гэсэн ч бүх зүйл санаснаар болдоггүй.

Ален Халилович

“Хорват Мэсси” Халилович Хамбургт буцааж авах нөхцөлтэй зарагдлаа.

Мартин Монтояа


Гэрээ дуусч Валенсиа клубт нэгдлээ.

Адриано Корэйра

Адриано Каталон клубт 6 улирлыг үдсэний эцэст Бэшикташ клуб руу зарагдлаа. Эхний дөрвөн улиралдаа тогтмол 20 тоглолтонд оролцдог, тэр үедээ ч үүргээ сайн биелүүлдэг, 4-5 өөр байрлалд тоглодог сайн скуад тоглогч байв. Хэрэгтэй үед чухал, ганган гоол хэд хэдийг оруулсан билээ. Атлетигийн эсрэг оруулсан гоолыг чинь хэзээ ч мартахгүй ээ.


Алекс Сонг

Гэрээ дуусч Рубин Казан клубт нэгдлээ.

Томас Вермален

Рома клуб руу зээлээр одлоо. Нэг жилийн дараагаар Рома албан ёсоор худалдан авах гэрээтэй.

Дани Алвес

Манай алтан үеийн домгууд маань улирал бүр нэг нэгээрээ баяртай гэсээр л, Пуйол, Чави, харин одоо Алвес. 19-тэйгээсээ хойш Сэвияад тоглож дэлхийн шилдгүүдийн нэг болтлоо өсч хөгжсөн. Сэвияад байхдаа л баруун жигүүрт довтолгоо хамгаалалтын шугам зэрэг эзэгнэн тоглодгоороо бишрүүлдэг байв. Тиймдээ ч Пэп Гуардиола түүнийг тухайн үедээ өндөр үнээр авчрахад хэн ч эргэлзээгүй, тэр ч гайхалтай тоглож бүх цаг үеийн хамгийн шилдэг Барсаг бүтээлцсэн. Тэр хэзээ ч олноос Мэсси, Чави, Иньеста нар шиг өндөр талархал хүлээж байгаагүй ч талбай дээр тэдэн шиг л өндөр үр бүтээлтэй, гайхалтай байсан. Алвес ямар ч эргэлзээгүйгээр Пэпийн Барсагийн хамгийн чухал таван тоглогчийн нэг байв.

Пэп түүнд бүх эрх чөлөөг нь олгож баруун жигүүрийг бүрэн даатгаж, Алвес ч жигүүрээ талбайн хоёр захад бүрэн мэдэлдээ байлгаж чадаж байлаа. Харин Лучогийн хоёр жилд тэрээр харьцангуй нормаль фулбакаар тоглосон. Нас ахиад ачааг нь хөнгөлөх шаардлагатай болсны дээр Лучо хамгаалалтанд их анхаарч байсан нь ч нөлөөлсөн. Хэвийн RB-ээр тоглохдоо ч түүний гайхалтай гүйцэтгэлүүд үргэлжилж дараалсан требль, дабль хийхэд үүргээ хангалттай биелүүлсэн. Аваргуудын лигт түрүүлэхэд магадгүй хамгийн ач холбогдолтой үе нь Баерн Мюнхенг Камп Ноуд хүлээж авсан тоглолт байсан, амьсгаа өндөртэй хаашаа ч эргэж мэдэх тоглолт эцсийн мөчүүдэд Барсагийн талд шийдэгдэхэд Алвесийн гавьяа их бий. Заавал гоолдох шаардлагатай тоглолтонд нэг л болж өгөхгүй үед гоолын моментийг Алвес үүсгэж, Мэсси шийдсэн. Мөн лигт Мадридын хоёр акулын эсрэг мөн л хожлын ассистууд өгч лигт түрүүлэхэд ч үүргээ хангалуун биелүүлсэн.

Өрсөлдөгчийн чанар сайжрах тусам Дани өөрийгөө илүү хурцалж бүр ч гялалзаж байсан нь гайхалтай. Ямартай ч Лучогийн хоёр жилд Алвесийн үүрэг оролцоо ихээхэн дутуу үнэлэгдсэн. Өмнөх улирлын тааруу тоглолтоос болоод “Дани нэгэнт дууссан” гэдэг бодлоосоо фэнүүд салж чадахгүй байсан байх.

Даниг явахад олон хүн санах байх, гэхдээ хэн нь ч Мэсси шиг ихээр түүнийг үгүйлэхгүй болов уу. Мэссид түүнээс олон ассист өгсөн тоглогч нэгээхэн ч үгүй. Мөн сүүлийн 10 жилд Ла Лигт Мэссигээс өөр хэн ч Алвесаас (97) олон ассист өгөөгүй. Бараг 100 ассист өгчихсөн гэдэг нь дэндүү сүрдэм үзүүлэлт. Зөвхөн ассист ч гэлтгүй Мэсси, Алвес нарын баруун жигүүр дэх дамжуулалтын хослолууд дэндүү гайхалтай. “Хөлбөмбөг гэдэг жирийн л зүйл, харин жирийн сайхан хөлбөмбөг тоглочих шиг хэцүү юм байхгүй” гэсэн Кройфийн үг Мэсси-Алвесийн хослолд зориулагджээ л гэмээр.



Алвес өнгөрсөн жил илүү цалинтай саналаа хөөх боломж байсан ч тэр үлдсэн. Треблийн баярын үеэр Мэсси түүнд “Хар л даа, Дани, биднийг өөр хаана ч ингэж ихээр хайрлахгүй” гэхэд үлдэхээр шийдсэн гэж Алвес өөрөө хэлдэг. Үнэхээр ч Даниг өөр хаана ч ингэх ихээр хайрлахгүй, Барсад ч түүн шиг тоглогч дахиж олдохгүй.

Ямартай ч багаа наймааны хоригтой хүнд үед нь орхилгүй дахин нэг жил үүргээ хангалттай сайн биелүүлчхээд явж байгаад нь дахин талархах учиртай. Алвесийн ид үеийг зүгээр нэг баруун жигүүрийн хамгаалагч гэхэд даанч багадна гэж олон хүн хэлдэг, тэр нь ч үнэн. Барселона бол “mes que un club “гэдэг, тэгвэл Алвес бол “mes que un fullback” юм.

В. Хаалгач
2014 оны зун клубын түүхэн дэх шилдэг хаалгачдын нэг Валдес явж, шинэ тэр зун Барселона хоёр ч шинэ хаалгач элсүүлсэн нь Тэр Штэгэн, Браво нар юм. Тэр Штэгэнг клубын спорт хариуцсан захирал Зүбизэратта маш удаан хугацаанд дагаж, үзэж, скаут мэдүүлгүүд авч “энэ л Барса стильд төгс тохирох залуу хаалгач” гэж авчирсан бол Луис Энрике хаширлаж давхар нэг туршлагатай хаалгач хүсч Бравог худалдаж авсан. Тэр улирлын эхэнд Тэр Штэгэн бэртсэнээр Браво өрсөлдөөнгүй лигийн хаалгач болсон ба улмаар тэр хэвээрээ Тэр Штэгэн Аваргуудын лиг болоод Эзэн хааны цомын тоглолтонд гараад тогтчихсон. Өнгөрсөн улирал Бравогийн бэртлээс шалтгаалж Тэр Штэгэн лигийн нилээн хэдэн тоглолтонд оролцсон.

Валдесийг алдсаны дараа нэгэн зэрэг хоёр гайхалтай хаалгачтай болсон нь маш сайн зүүйл болсон ба хэн хэн нь чанараа хангалттай баталсан. Энэ хоёр жилд Барса хоёр хаалгачийн өрсөлдөөн асуудал дагуулж байсан ч харьцангуй зохицуулж болмоор эерэг асуудал байсан гэж болно. Харин цаашдаа тийм байхад хэцүү бололтой.

Хэн хэн нь өөр топ багт тогтмол тоглох боломжтой, хэн хэн нь одоо хангалттай олон минут тоглохыг хүсч буй, үүнийг нь яагаад ч буруутгах аргагүй. Хөлбөмбөгийг уран сайхны талаас нь яаж ч дүрсэлж болох гэсэн эцсийн эцэст хөлбөмбөг бол бизнес, карьер, нэр хүнд. Ямар ч тоглогч ямар ч багийн төлөө өөрийн карьераа зольж мэдэх эрсдэл хүлээх албагүй. Тоглогчид ирээдүй нь тодорхойгүй үед тоглолт нь тогтворгүйтэж, бүрэн төвлөрч чадахаа байх нь бий. Эхэн үедээ хоёр хаалгачийн өрсөлдөөн хэн хэнийг хурцалж байсан байж болох ч цагийн удаандаа энэ хэт тодорхойгүй байдал хэн хэнийг нь залхааж ирээдүйгээ тодорхой харж төлөвлөх боломжгүй болгож буй.

Бравогийн хувьд дахиад хэдэн жил топ тоглолтоо хадгалах боломжтой учир Тэр Штэгэний хувьд энэ байдал тэр хэрээр үргэлжилж карьерийнх нь хувьд дэвшил нь удааширна. Бравогийн хувьд ч клуб хэзээ мөдгүй гэнэт ирээдүйгээ хараад Тэр Штэгэнийг сонголоо гэж болно. Карьерийн төгсгөлийн жилүүдээ топ клубт тогтвортой тоглоод дуусгахыг хүсч буй нь гарцаагүй.

Юун түрүүн яг тэрийг нь шууд зарна гэхийн оронд нөхцөл байдлыг илүү тодорхой болгох шаардлагатай юм. Тоглогчдын ч, клубын ч хувьд энэ нь хэрэгтэй. Браво, Тэр Штэгэний зөрчил удвал багийн уур амьсгал болоод Лучогийн статуст ч нөлөөлж мэдэх тул энэ намар тодорхой шийдээ гаргах хэрэгтэй.

Челсид Тибо Куртуа, Петр Чех нар багталцаагүй, Реалд ч Икер Касияас, Диего Лопес нарын нэг нь явахаас өөр аргагүй болж байв. Нэг дор хоёр топ хаалгачтай байх нь нэг багт арван топ довтлогч эсвэл хорин топ хамгаалагч байхтай л адил багтаж шингэхэд хэцүүхэн эд бололтой.

Чадварын хувьд хэн хэн нь өөрсдийгөө баталчихсан мундаг хаалгачид. Харин хэв маягийн хувьд ихээхэн ялгаатай. Браво рефлекс, реакц сайтай, хаалтын хувьд маш сайн мэдрэмжтэй уламжлалт төрлийн хаалгач. Тэр Штэгэн илүү Барса хэв маягийн хаалгач гэж болно. Өөртөө дээд зэргийн итгэлтэй, урагшилж хамгаалагчдынхаа сул зайг зоригтой нөхөж тоглодог, баруун зүүнгүй хөлийн тоглолт гойд сайн. Хаалтын хувьд хэн хэн нь сайн ч Браво арай илүү, харин бөмбөг хуваарилах, нэхэлтийн эсрэг тоглох чадварын хувьд Тэр Штэгэн илүү.

Энэ хоёр хаалгачийг Валдес-Касияас гэж зүйрлэвэл олон талаар дөхнө. Хаалтын хувьд Касияас илүү, харин Барсад Валдес илүү зохицно. Эсвэл Бүскэтс-Машерано нартай ч харьцуулж болмоор. Магадгүй Европийн өөр ихэнх багуудын хувьд Машераног пивотоор тоглуулах байх, харин Барсагийн хувьд Бүси ямар ч эргэлзээгүй номер нэг топ сонголт. Браво үнэхээр топ хаалгач, харин Барсагийн хувьд тоглолтын хэв маягийг нь харсан, алс ирээдүйгээ бодсон ч Тэр Штэгэн илүү сонголт.

Эцсийн шийдвэрийг Лучо л гаргана. Бид талбай дээрх тоглолтоос бусдаар нөхцөл байдал ямархуу байгаа талаар юу ч мэдэхгүй. Дотоод нөхцөл байдал, тоглолт гэх мэт олон зүйлийг харгалзаад шийдвэр гаргах хүн нь гарцаа байхгүй дасгалжуулагч. Багаа удирдаж хангалттай өндөр амжилт үзүүлж буйн хувьд Лучо фэнүүдийн итгэл хүндэтгэлийг бүрэн хүлээх эрхтэй.

Наймааны цонх хаагдах хүртэл хоёр долоо хоногийн хугацаанд юу ч болж мэднэ, гэсэн ч одоо харагдаж байгаагаар хоёр хаалгач маань дахин нэг улирал цагаа хувааж тоглох бололтой. Магадгүй Тэр Штэгэн лигийн тоглолтуудад гарч долоо хоног бүхэн тоглож хүсээд байгаа олон минутаа авч эхлэх бол Браво Аваргуудын лигт тоглож карьертаа шинэ хуудас нээж болох юм.

Марк Андрэ тэр Штэгэн

Image

Барселон клубын түүхэн дэх шилдэг хаалгачдын нэг, клубын спорт хариуцсан захирал асан Андони Зүбизарэта удаан хугацааны скаут, тандалтын дараагаар Барселонад төгс тохирох хаалгач оллоо гэсэн нь МАтШ юм.

Үнэхээр ч олон талаар блаугранагийн хаалгач байхад зохицсон нэгэн. Өөртөө дэндүү итгэлтэй, эгзэгтэй мөчид өөртөө өчүүхэн эргэлздэггүй зоригтой тоглодог, баруун зүүн аль ч хөлөөрөө сайн хагасуудын хэмжээний дамжуулалт хаядаг. Хаалтын чадвар ч сайн.

Яагаад ч юм Тэр Штэгэн муу хаалгач, бараг л цохьсон болгоныг алдаад байдаг гэсэн яриа фэнүүд дунд тархчихсан нь гайхмаар. Хүний сэтгэл зүй алив зүйлсийг ерөнхийд нь санахаас илүү онцгой тохиолдлуудыг л тогтоож үлдэх нь олон. МАтШ-ий тоглолтыг ерөнхийд нь дүгнэхээс илүү ганц хоёр алдсан, дуулиан шуугиан тарьсан гоолоор нь төсөөлдөг юм болов уу даа. Машинтай яваад осолдох магадлал онгоцонд яваад эндэхээс хавьгүй өндөр байдаг ч онгоцны осол хүмүүст гүн сэтгэгдэл үлдээдэг тул онгоц илүү аюултай санагддаг. Аварга загасанд идүүлэхээс шумууланд хазуулаад үхэх магадлал хавьгүй өндөр. Гэсэн ч аварга загас л илүү аймаар санагдана. Бодит байдал гэхээсээ илүү бидний сэтгэл зүйтэй л холбоотой юм даа.

Өнгөрсөн хоёр жил үзүүлсэн тоглолтоороо Тэр Штэгэн өөрийгөө ирээдүйд дахиад арван жил блауграна өмсгөлтний хаалгыг бат манаж чадахаа баталсан.

Клаудио Браво
Image

Лучо туршлагыг авьяасаас илүү үнэлдэг нь, уламжлалт хэв маягийн найдвартай хаалгач хүсдэг нь Бравог авчирснаар, мөн итгэж лигийн үндсэн хаалгач болгосноос харагдана. Браво ч итгэл алдаагүй, эхний улиралдаа лигт 37 тоглож 19-хөн гоол алдаж, нийт цохилтын 80 хувийг хаасан супер үзүүлэлттэй. Ингэхдээ эхний найман тоглолт дараалан хаалгаа хуурай манаж рекорд тогтоосон. Тэгсэн ч лигийн хаалгач байх өрсөлдөөн хэвээр байсан ч олон дараалсан мундаг гүйцэтгэлийн дараагаар байр сууриа бататгасан. Тэр өвөл Мэсталла дах гал гарсан тулаанаас хойш Бравод хэн ч эргэлзэхээ байсан.

Хаалгачдын өрсөлдөөнөөс шалтгаалж амралтаараа ч бэлтгэлийн баазаас салахгүй бэлтгэл хийдэг, мөн шигшээ багууд цугларалтын үеэр Чилиэс чөлөө аваад Барселон клубтэйгээ аль болох эртхэн нэгдэхийг хичээдэг занг нь ч Лучо ихэд үнэлдэг.

Барсад ирээд тоглосон тэмцээн бүртээ түрүүлэхийн хамт, Чилийн шигшээтэйгээ хоёр дараалан Копа Америкт түрүүлсэн. Үзүүлсэн тоглолт, авч буй цомуудыг нь харвал дэлхийн шилдгүүдийн нэг гэж яригдах бүрэн эрхтэй. Дахиад хэд хэдэн жил өндөр түвшинд тоглоход гайхах зүйлгүй.

Масип
Image

Г. Хамгаалалт

Залуу ирээдүйтэй төвийн хамгаалагч авсан нь энэ зуны хамгийн баярлууштай зүйлсийн нэг байлаа. 2015 оны хавар болоод зуны ачааллаас болоод тэр намраа Машераногийн форм тааруу байсан нь манай хамгаалалтанд илт нөлөөлсөн. Айхтар удалгүй тоглолт нь сэргэж хамгаалалтанд гайхалтай байсан. Энэ намар ч мөн энэ давтагдах магадлалтай, тэр хэрээрээ Үмтитид цаг хангалттай олдоно.

Харин энэ улирлын хувьд Лучог хамгаалалтанд маш том сорил хүлээж буй. Алвесийн орон зайг хэрхэн нөхөж, баруун жигүүрийн хамгаалалтаа хэрхэх сонирхолтой, мөн эгзэгтэй асуудал. Сэржи Роберто, Алеш Видал нарт итгэж энэ байрлалд наймаа хийхгүйгээ нэгэнт мэдэгдсэн. Энэ хоёр маань хэн хэнийх нь унаган байрлал баруун жигүүрийн хамгаалагч биш. Видал хурдтай, хүчирхэг тоглолтоороо давуу талтай, харин хамгаалалтанд тааруу. Дундаж вингерүүд л хөнгөхөн аргалчих нь олонтаа. Өнгөрсөн жил хамгаалалтын хувьд хангалттай сайжирч чадаагүй. Талбай дээр ч түүнд цаг бага олдсон. Харин С.Роберто хамгаалалтанд илүү мэдрэмжтэй, ухаалаг, мөн коллектив тоглолт сайтай. Хагас хамгаалагчийн чадвар нь ихээхэн хэрэг болдог.

Зүүн жигүүрийн хамгаалалтанд Лука Диньег авснаар Альба анх удаа цэвэр энэ байрлалын өрсөлдөгчтэй болж байна, түүнийг хэрэгтэй үед амраахаас гадна хурцлах нь дамжиггүй.

Пикэ

Image

2014 оны зун Пикэ сэтгүүлчдэд форм нь уначхаад байгаад санаа зовж яваагаа, мөн эргэн Европийн шилдэг хамгаалагчдын нэг болох зорилготойгоо илэн далангүй ярьсан нь бий. Лучог ирэхэд тэрээр бие хааны хувьд ч бүрэн фит биш, сэтгэл зүйн хувьд ч тодорхой дарамттай байсан. Лучо ч түүнийг хурцлах үүднээс сэлгээнд суулгаж, бүр нэг тоглолтонд сэлгээгээр оруулах гээд больж тохуурхаж ч үзсэн. Энэ нь ч үр дүнгээ өгч Пикэ урьдын гайхалтай формоо олж гялалзаж эхэлсэн, тэр үеэс Лучогийн хамгаалалтын орлуулшгүй ноён нуруу нь болсон. Бие жижигтэй хамтрагчдын хамтаар багийн хамгаалалтыг бүрдүүлдгийн хувьд түүнд хоёр давхарт маш их ачаалал үүрэх шаардлага гардаг. Энэ үүргээ ч нэр төртэй биелүүлдэг. Ирэх жилүүдэд ч хамгаалалтын гол цөм нь байсаар байх болно.



Жереми Матью

Image

Матьюгийн наймаа бүтэж байх үед “ийм хөгшин тоглогч өндөр үнээр авлаа” гэх гомдол их байсан. Одоо ч олон фэнүүд түүнийг найдваргүй этгээд гэж хардаг. Хэдий хий гаргадаг ч чухал үед багаа түлсэн нь үгүй.

Матьюг Валенсиагаас худалдаж авах үед манайд амжилт л нэн тэргүүн чухал байсан. Үр дүн л үзүүлж чадвал ганц жил ч хамаагүй дажгүй тоглочих хамгаалагч авахад бэлэн байсан үе. Матью ирсэн 2014 оны намар Барса өөрийн түүхэн дэх хамгаалалтын олон рекордоо эвдэхэд Матьюгийн оролцоо маш их байсан. Пикэг формоо олж гараанд эргэн иртэл Матью өөрийн карьерийн оргил гэмээр тоглолтуудыг үзүүлж хамгаалалтанд хана хэрэм мэт байв. Дараа нь тогтмол сэлгээнээс тоглох болсон ч хэл ам гаргаж, элдэв гомдол тавьсангүй. Хэрэгтэй үед талбайд гараад үүргээ гүйцэтгэж байв. Шаардлагатай бол өөрийн унаган байрлал болох зүүн жигүүрийн хамгаалалтанд ч тоглочхоод байв.

Мөн тэр улирлын төгсгөлд Ла лигийн өрсөлдөөн туйлдаа хүртэл ширүүссэн үед Эль Класикод гоолдож Реалаас 4 оноогоор илүү гаргасан бол яг дараагийн тойрогт нь Барса Сэльтагийн хамгаалалтыг нэвтэлж чадахгүй байсан тоглолтын төгсгөлд Матью мөн л хожлын гоол оруулж багтаа үнэлж баршгүй 6 оноо авч өгсөн. Гараа сэлгээнээс олон ч тоглолтонд хамгаалалтанд бат зогссоны дээр ингэж довтолгооны ачааллаас хуваалцаж багаа Ла лигт түрүүлэхэд маш том гавьяа байгуулсныг нь яагаад ч мартаж болохгүй. Пикэг хурцалж эргүүлэн топ формоо олоход ч түүний нөлөө байсан нь гарцаагүй.Аваргуудын Лигт ч сэлгээнээс найдвартай тоглолт үзүүлсэн. Өөрөөр хэлбэл эхний жилдээ л Матью багаа требль хүртэхэд том хувь нэмэр болсон, тэр үнэ цэнээ хангалттай төлсөн.

Энэ жил Матьюгийн Барса дах сүүлийн жил байх боломжтой. Үмтити ирснээс улбаалж тоглох цаг нь эрс багасна.

Хавьер Машерано
Image

Энэ зун гарсан шуумаар бол Машерано Алвесийн араас Турин явчих тун дөхжээ. Харин Луис Энрике үүнийг яагаад ч зөвшөөрөхгүй яагаад гэвэл Машерано бол түүний ахлагчийн туузгүй каптайн. 2010 онд түүнийг Барселон клубт нэгдэхэд Пэп “би түүнийг хэнээр ч солихгүй” гэж байв. Лучо ч түүнийг “талбай дээр болон гадуур бие авч яваа зан байдлын хувьд жинхэнэ лидер, орлуулшгүй тоглогчдын нэг” гэж тодорхойлсон. Пэп, Тито, Тата бүгдийнх нь хувьд Машерано чухал тоглогч байсан, харин Лучогийн дор тэрээр бүх күлэ нарт хүлээн зөвшөөрөгдөж, хүндлэгдсэн тоглогч болсон.

Өнгөрсөн намар тоглолт нь бага зэрэг тогтворгүйтсэнийг эс тооцвол гайхалтай улирлыг үдсэн.

Сэржи Роберто
Image

Өнгөрсөн улирал эхэнд Лучо түүнийг янз бүрийн байрлалд сэлгээгээр тоглуулж эхлэх үед түүнийг шинэ Кэйта буюу Каталан Кэйта болох нь гэж байв. Харин тэр үүгээр ч хязгаарлагдахгүй гэдэг нь удалгүй тод харагдсан. Реал Мадридын эсрэг жигүүрт, Атлетико Мадридын эсрэг жигүүрийн хамгаалалтанд маш амжилттай тоглож том тоглолтуудад гялалзсанаас гадна өөр бусад олон тоглолтуудад 5-6 өөр байрлалд сайн тоглож байв. Луис Энрикэ тоглогч ахуйдаа бараг бүх боломжит байрлалд тоглож үзсэн гэдэг. С.Робертог Лучо зүгээр ч Каталан Кэйта болгосонгүй, харин шинэ цагийн Луис Энрикэ болгосон аж.

Энэ улирал голчлон баруун жигүүрийн хамгаалалтанд тоглоно.

Алеш Видал
Image

Өнгөрсөн улирал хангалттай олон минут тоглож чадаагүй. Баруун жигүүрийн хамгаалалтанд С.Робертотой өрсөлдөнө.

Дуглас
Image

Жорди Альба
Image

Лучогийн эхний жил замналынхаа оргил улирлыг үдсэн Альба өнгөрсөн улирал бага зэрэг зогсолтонд орсон. Олон тоглолтонд сайн байсан ч, мөн олон тоглолтонд тааруу тоглосон. Түүнд амралт, мөн өрсөлдөөн хэрэгтэй нь ч харагдсан учраас Лука Диньег авсан. Динье түүнийг сэлгээнд суулгана гэж төсөөлөхөд хэцүү. Гэхдээ хангалттай хурцалж чадна.

Д. Дундын шугам

Дундын шугам ойрын жилүүдэд байгаагүй зузаан нөөцтэй болсон. Дэнис Суарес, Рафиньа, Арда Туран нар зөвхөн хагас хамгаалалт гэлгүй, довтолгооны байрлалууд дээр ч олон минут тоглох болов уу.

Иван Ракитич
Image

“Хорват ханхүү” Барселонд ирээд тоглолт нь олон талаар өөрчлөгдсөн. Сэвияа болоод Хорватын шигшээдээ түлхүү 10 номероор тоглож хамгаалалтын ачаалал бага үүрдэг, гүний найруулгад ч харьцангуй бага оролцдог. Харин манайд ирээд илүү суурь үүрэг гүйцэтгэх болсон. Ракитичгүй үед хамгаалалт, довтолгооны тэнцвэр илт алдагдаж буй Ракитич-Арда гэсэн сэлгээгээр хэдэнтээ харагдсан. Сүүлийн хоёр улирал Луис Энрикегийн дор хамгийн олон тоглолтонд оролцсон тоглогч нь Ракитич, энэ нь түүнийг Лучогийн системийн чухал хэсэг гэдгийг батална.

Серхио Бүскэтс
Image


Image

Бүскэтс Барсад дебут тоглолтоо хийсний дараа Иохан Кройф ийн хэлж байж. Дөнгөж ганц тоглолтонд орсон жаахан хүүг шууд Туре, Кэйта нарын топ тоглогчдоос илүү гээд Гуардиолатай жишнэ гэдэг санаанд багтамгүй хэрэг. Түүний зөв байсныг цаг хугацаа дор нь батлаад өгсөн. Бүскэтс дэлхийн шилдгүүдийн нэг болтлоо хөгжиж Яаяа Турег сэлгээний сандал руу шилжүүлсэн.

Түүний тактикийн мэдрэмж, техник, ухаалаг тоглолт нь удирдсан дасгалжуулагч бүрээ бишрүүлдэг. Кройф түүнийг ямар ч дасгалжуулагчийн хувьд үнэт эрдэнэ шиг тоглогч гэснийг Пэп, Лучо, Чави, Висенте дел Боске бүгд хүлээн зөвшөөрдөг. ВДБ нэгэнтээ “эргээд тоглогч болбол Бүскэтс шиг тоглогч л болохыг хүснэ дээ” гэсэн нь бий.



Андрес Иньеста

Image

Саяхныг хүртэл “Чави эсвэл Иньеста?” гэдэг асуултанд Чави л гэж шуудхан хэлдэг байлаа, гэсэн ч Иньестагийн энэ гайхалтай улирлын дараа өөрийн эрхгүй ацан шалаанд орлоо. Угаасаа ч “Аав уу? Ээж үү?” гэдэг шиг асуулт л даа.

Лучо ирээд эхний хэдэн сар Иньестанд хүндхэн өнгөрсөн. Олон жил хамгаалах ачаалал багатай явж ирсэн түүнээс хамгаалалтанд илүү ихээр оролцохыг Лучо хүсч тоглолт нь ч тодорхой хэмжээнд өөрчлөгдөв. Гүнээс илүү Чави стилийн тоглолт харуулж, шууд довтолгооны аюул тарихаас илүү, гүнээс тоглолтыг удирдаж хянадаг болсон. Ахлагчийн тууз хүлээн авснаар лидерийн хувьд ч хөгжиж илүү тогтвортой, илүү доминант тоглолт үзүүлж эхэлсэн. Бусдыгаа ч илүү ихээр удирдаж, талбай дээр зааж зааварлах нь ихэссэн. Ахлагчийн тууз хувь тоглогчид ингэж ихээр нөлөөлөх нь тун ч ховор.

Иньестагийн олон гайхалтай улирлын гэрч болсон. Миний хувьд энэ жил Иньестагийн карьерийн шилдэг улирал байлаа.

Рафиньа Алкантара

Image

Ид өсч хөгжиж байсан үедээ бэртэл гэмтлээс шалтгаалж олон сарыг алдсан. Энэ жил олон минут тоглохын төлөө Дэнис Суарес, Арда Туран нартай голлон өрсөлдөнө.

Арда Туран
Image

Андрэ Гомэш ирснээр Ардагийн явах үүд нээгдлээ гэж олон хүн таамаглаж байсан ч Лучо Ардаг явуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Өнгөрсөн өвөл эхлэлээ дажгүй тавьсан ч нэг л болж өгөөгүй. Төвд тоглохоосоо илүү баруун жигүүрт гарсан үедээ харьцангуй дажгүй тоглож байсан. Улирлын өмнөх тоглолтонд Гамперийн цомын хүрээнд Сампдориагийн эсрэг Нэймарын байрлал дээр буюу зүүн жигүүрт боломжийн тоглосон.

Сэржи Сампер

Image

Залуу хагас хамгаалагч маань зээлээр нэг жил өөр багт тоглож магадгүй бололтой. Насандаа баймгүй мундаг техниктэй түүнийг ирээдүйн их маэстро болж чадна гэж итгэдэг.

Е. Довтолгоо

Хөлбөмбөг бол нэг талаасаа тэмцэл, ялалт, ялагдал, нөгөө талаасаа зугаа цэнгэл. Аль аль нь л нөгөөх шигээ чухал хүчин зүйл. Үзүүшгүй тоглоод үр дүн авах нь уйтгартай. Харин гоё сайхан тоглоод амжилт үзүүлж чадахгүй бол урамгүй, бас утгагүй. Өөрөөр хэлбэл эдгээр нь хөлбөмбөгийн хувьд нэг зоосны хоёр тал юм. Уран сайхан тоглолт, тогтвортой үр дүн хоёр нэг дор байх боломжгүй гэдэг ойлголт ч нэг үе түгээмэл байлаа. Тэгэхээс ч аргагүй, яагаад гэвэл Европийн тэмцээнүүдэд хамгаалалтын багууд ноёлж, өөрөө идэвх санаачилга гаргахаас илүү өрсөлдөгчийн алдаан дээр нь дараад авах прагматик хандлагатай Жозе Моуриньо, Рафаэл Бэнитэс нарын дасгалжуулагчид моодонд орж байв.

Гардиан сонины 2007 оны нэгэн нийтлэл дор ийм сэтгэгдэл байх аж: Супер хамгаалалтын Моуриньо, Бэнитэс нарын дасгалжуулагчид ноёлж байгаа энэ цагт ямар нэгэн тактикийн гоц ухаантан л гарч ирдэггүй юм бол Лео Мэсси, Сэск Фабрэгас мэтийн залууст өсч өндийх ямар ч боломж байхгүй.

Тухайн үеийн хөлбөмбөгийн хандлага иймэрхүү байх үед Пэп Гуардиола гарч ирснээр бүх зүйл өөрчлөгдсөн. Ямар ч үед Барселона бөмбөгөө эзэмшиж, санаачилга гаргаж, бүтээлч тоглох ёстой гэх философидоо үнэнч байсаар ирсэн. Амжилтаар дутах үе байсан ч тэвчээртэй зүтгэсэн. Улмаар Пэп Гуардиола болоод Ла Масиагийн алтан үеийн залуучуудын эрин эхэлж олон нийтийн хандлагыг эрс өөрчилсөн юм.

Пэпийн үе эхэлснээс хойш Барса янз бүрийн довтолгооны гурвалтай явж ирсэн. Гурван удаа аваргуудын лигт түрүүлэхэд өөр өөр гурвалууд зогсч байв. Бүгд гайхалтай байсан ч одоогийн МСН буюу Мэсси, Суарес, Нэймар нар дэндүү онцгой. Зүгээр нэг олон гоол хийдэг учраас ингэж хэлсэнгүй, багийн тоглолтонд үзүүлж буй ерөнхий импакт, бүтээлч байдал, гоё сайхан тоглолтоороо өөр бусад ямар ч багийн довтолгооны шугамаас дэндүү онцгой.

Европийн топ багуудын жигүүрт зүгээр нэг хурдаар илүүрхдэг, хөндлөн дамжуулалт сайн хаядаг тоглогчид гологдоод эхэлсэн. Харин жигүүрээс төв рүү ордог динамик тоглолттой, найруулгын чадвартай хоёр гурван үүрэг зэрэг гүйцэтгэх чадвартай олон талт тоглогчдыг илүү хүсдэг болсон. Манай хоёр жигүүрт энэ тодорхойлолтонд бүрэн нийцэх хоёр тоглогч байгаа нь Мэсси, Нэймар. Хэн хэн нь шилдэг дриблер, жигүүрийн тоглолт сайн хийхийн дээр төв рүү орж найруулах чадвартайн дээр хангалттай олон гоолддог. Суаресийн идэвхтэй нэхэлт, ухаалаг гүйлтүүд нь Мэсси, Нэймар нарт бүр чөлөөтэй бөмбөг эзэмшиж, найруулах боломж олгодог. Тэд зүгээр ч нэг гурван сайн тоглогч биш, харин тоглолтын хувьд бие биетэйгээ гайхалтай нийцтэй төгс гурвал юм.

Тоглолтын хувьд хоорондоо нийцтэйгээс гадна зан чанар болоод эрх ашгийн хувьд ч сайхан зохицдог нь энэ гурвалыг бүр хүчирхэгжүүлдэг. МСН-ийн нөхөрлөл, сайн харилцаа амжилтынх нь тулгуур биш юм гэхэд эерэгээр нөлөөлдөг нь гарцаагүй.

Зөвхөн тоглолт болоод зан чанарын хувьд таарлаа гээд бүх зүйл болчихгүй. Хөлбөмбөг ч гэлтгүй спортын түүхэнд гайхалтай хослолууд бие биеэ хүлээн зөвшөөрөхгүйн улмаас салж байв. Мэсси, Нэймар, Суарес нар энэ тал дээр харьцангуй боломжийн бололтой. Мэсси нас нэмэхийн хэрээр лидерийн хувьд төлөвшиж бүх гоолыг өөрөө хийх гэж зүтгэх нь багасч илүү гүнээс удирдах болсон. Нэймар, Суарес нар ч Мэссиг бүх талаар лидер гэж хүлээн зөвшөөрөхийн дээр хамгаалалт болоод бас бус зүйлд идэвхтэй тусалж, гойд сайн багийн тоглолт үзүүлэхийг хичээдэг.

Мэсси клубын удирдлагуудаас удаа дараа довтолгооны сайн хамтрагчид нэхэж байсан. Өөртэй нь ойлголцоод тоглогчих чадалтай, ур чадвартай, хангалттай гоолдчихдог, эсрэг багийн хамгаалагчдын бохир тоглолтын эсрэг гомдоллоод хэвтдэггүй, алалцаад гардаг хамтрагч хэрэгтэй байв. Олон ч үйл явдал ээдэрсээр нэг мэдэхэд Суарес дээр буюу байж болох хамгийн сайн сонголт дээр буусан. Суаресийн хувьд ч хувийн амбицаас илүү багийн амжилт илүү чухал байв. Өөрөөсөө хэдэн түвшин доогуур тоглогчидтой тоглосоор байсан түүнд амжилт эн тэргүүн зорилт байв. Мөн тэр зуны ДАШТ-н хэрэг явдлаас яваад олон нийт ч түүнийг эвгүй нүдээр харж байсан тул түүнд дэлхий нийтэд өөрийгөө дахин батлах шаардлага ч байсан. Супер хамтрагчдын хамтаар Европт хаанчлах боломжийг Барса түүнд олгосон, тэр ч алдаагүй.

Нэймарын хувьд ч Барсад ирсэн нь нэг талаасаа сэтгэл зүрхээ дагасан хэрэг мөн байж болох ч, энэ нь тухайн үедээ хамгийн ухаалаг, прагматик шийдвэр байсан. Реал Мадрид, Баерн Мюнхен, мөн английн томоохон клубууд ч түүнтэй холбогдож байсан. Реал Мадридад яг түүний байрлал дээр супер тоглогчтой байсан бол Барсад өрсөлдөөн харьцангуй сул байв. Мөн бүгдээр хүлээн зөвшөөрөгдсөн доминант дундын шугамтай, философитой багт ирэх нь түүний хувьд аль ч талаараа ухаалаг шийдвэр болсон. Мэссид ч, Барсад ч Нэймар Суарес нар шиг тоглогчид хэрэгтэй байсан, тэдэнд ч Барса шиг баг хэрэгтэй байсан.

Мэссигийн хувьд ямар ч үнээр хамаагүй ялаад л ялаад л, жил бүр бүх цомд түрүүлэхийг л хүсч буй. Зүгээр урд зогсоод бөмбөг хүлээвэл жилдээ дал, наян гоол хийгээд байж болох ч бүхнийг ялаад л, дийлээд л, бут ниргээд байх боломж нь буурна. Аваргуудын лигт тав, зургаа дахаа түрүүлэхэд, Ла лигт ч арав давсан түрүүтэй тоглогч болоход түүнд Нэймар, Суарес нар шиг хамтрагчид дахиад олдохгүйг Мэсси сайн мэднэ.

Товчхондоо тоглолтын хувьд ч, ур чадвар, зан чанарын хувьд ч, эрх ашиг, эрэмбэ дарааны хувьд ч МСН нь төгс тохирсон супер гурвал юм аа.

Ирэх улирлын хувьд МСН эгогоо тодорхой хэмжээнд дарж дасгалжуулагчдаа буулт хийн зарим жижиг тоглолтуудад сэлгээнд сууж амрах шаардлагатай. Ядралт, цаг хугацаанаас өөр ямар нэг зүйл тэднийг зогсооно гэж төсөөлөхөд хэцүү.

Луис Суарес
Image

2014 оны хавар Барселона довтлогч хайж байгаа нь тодорхой болсон. Хожим Зүбигийн баталж ярьснаар манай номер нэг бай Суарес биш, Агуэро байж. Харин аз таарч хэрэг явдал өрнөсөөр байж болох хамгийн сайн сонголт, дэлхийн шилдэг довтлогч Луис Суаресийг бид эгнээндээ нэгтгэсэн. Үүний үрээр бүх цаг үеийн хамгийн шилдэг довтолгооны гурав бүрдэв ээ.

2014 онд күлэ нарын дунд шинэ довтлогч авах ёстой эсэх талаар маргаан их өрнөдөг байсан. Жигүүрийн тоглолт сайтай гоолтой тоглогч аваад Мэсситэй тоглолтын дундуур байраа чөлөөтэй сэлгэж тоглодог динамик тоглогч хэрэгтэй гэх тайлбар байсан бол хуурамч 9 номероос татгалзаж, хэвийн 9 номерийн супер довтлогч авах шаардлагатай гэх хүмүүс ч гарсан. Аль аль тайлбарт тодорхой учир шалтгаан байсан. Шинэ довтлогч гол зорилго нь Мэссиг чөлөөлж гүнээс найруулга, дриблийн чадварыг нь бүрэн ашиглах байсан. Тийм ч учраас Мэсситэй тоглолтын дундуур чөлөөтэй сэлгэж тоглох чадвартай олон талт тоглогч чухал байв. Мөн эсрэг багийнхан манай эсрэг бохир тоглолт гаргаж зогсоох нь элбэг, түүний эсрэг хүчирхэг, дайчин 9 номер тавьж сөрөх ёстой нь ч үнэн байв. Харин Суарес аль аль хүсэлд нь нийцэх супер тоглогч байлаа.

Сүүлийн гурван улирлын хоёрт нь Европийн топ 5 лигийн мэргэн бууч болсон. (нэгт нь торгуулийн улмаас хэдэн сарын турш тоглож чадаагүй.) Гэхдээ Суаресийн тоглолтыг зөвхөн гоолоор төсөөлж болохгүй. Тэр дайчин, өлсгөлөн яахаас ч буцахгүй чанар нь багийнханд нь хүртэл нөлөөлж бүгдээрээ илүү хурц тоглох шиг ч санагддаг. 16 шугам дотор бөмбөг хамгаалагчдын хөлд ойж ойж байгаад л Суаресийн хөлд хүрээд ирдэг нь гайхмаар. Дараагийн хэдэн хоромд өрнөх үйл явдлыг маш сайн төсөөлж, харж чаддаг нь түүний хамгийн хүчирхэг шинжүүдийн нэг.

Өнгөрсөн жил би “Магадгүй хэзээ ч нэг улиралд 50 гоол хийхгүй байх, гэхдээ тэр үүнээс хавьгүй үнэ цэнтэй тоглогч байх болно” гэж бичиж байж. Харин тэр 50 гоолоо ч хийсэн, мөн үүнээсээ хавьгүй үнэ цэнтэй тоглогч ч байсан.

Лионел Мэсси


Image
Мэссигийн талаар байж болох сайхан бүхэн нэгэнт хэлэгдчихсэн болохоор юу хэлэхээ ч мэдэхгүй юм. Өнгөрсөн улирлынх нь талаар товч эргэн саная. Мэссигийн улирал бүхэн ямар зүйлээрээ онцгой байдаг. Харин өнгөрсөн улирал чөлөөт цохилтоор онцгой байв. Улирлын эхний тоглолтонд л эхний хоёр цохилтоо шууд гоол болгосон, цаашлаад чөлөөт цохилтоос 9 гоол оруулсан.

Намар хоёр дах хүүгээ өлгийдөж авсныхаа яг дараа Атлетико Мадридын эсрэг сэлгээгээр гарч тоглоод улирлын шилдэг гүйцэтгэлийн нэгүүдийн толилуулсан. Таарсан бүгдээ хуураад, дамжуулсан бүр нь гоолын боломж болж байв. Тэр өдөр талбай дээр 11 дрибль гарснаас 8 нь тэр өдөр цөөн хэдэн минут тоглосон Мэссид харьяалагдаж байсан нь ямар гайхалтай байсныг нь илтгэнэ.

Энэ тоглолтын дараа удсангүй Мэсси хүнд бэртэл авлаа. Мэсси карьертаа 5000+ минут тоглосон хоёр улирлынхаа дараа аль алинд нь өөрийг нь олон сараар зовоох хүнд бэртэл авсан нь энэ юм.

Удаан хэвтсэний эцэст Мэсси Эль Класикогоор талбайд гарлаа. Улмаар хэд хэдэн тоглолтонд оролцсоны дараагаар 2016 он гарч Мэсси бүрэн фит болж гялалзаж эхэллээ. Дэндүү олон гоол оруулахаас гадна шилдэг найруулагч гэдгээ удаа дараалан баталсан гайхалтай гүйцэтгэлүүд толилуулж байв. Энэ байдлаараа Мэсси 2012 он шигээ олон гоолдоод, 2015 он шиг олон талт төгөлдөр тоглолт харуулах нь гэж байв. Гэсэн ч улирлын хамгийн чухал үед Мэсси хоёр долоо хоног хэртэй тааруу тоглож Аваргуудын лигээс мултарсан. Лигт ч арын багууд ойртоод ирэв. Гэнэт унасан шигээ форм нь гэнэт сэргээд сүүлийн 6-7 тоглолтонд гялалзаж лиг болоод эзэн хааны цомд түрүүлсэн. Тэр хоёр долоо хоногийн муу формд ядралтаас өөр тайлбар олоход хэцүү. Яг өмнө нь Аргентиний шигшээдээ хоёр супер тоглолт үзүүлчхээд ирэхэд нь хамгийн чухал үед Мэссигийн ир яг таарлаа гэж бодож байв.

Энэ зун Мэсси Копа Америкт гялалзан шигшээ багаа удирдан финал хүрсэн ч шигшээ тоглолтонд торгуулийн цохилт алдан ялагдсан. Нэг жил амраад дараа жилээс шигшээ багтаа буцсан бол Барсад туйлын ашигтай тусах байв. Гэхдээ Мэсси нэгэнт шийдвэрээ гаргасан.

Тоглогчийн довтолгооны чадварыг гурван зүйлээр хэмждэг: гоолдох, дамжуулах/ найруулах, бөмбөг эзэмших/дрибль. Тухайн тоглогчийн ур чадвар, чанар чансаа, мэдрэмж бүхэн энэ гурваар дамжиж илэрнэ. Мэсси энэ гурван төрөлд бүгдэд нь бүх цаг үеийн шилдэг тоглогчдын нэг төдийгүй, хөлбөмбөгийн түүхэнд өөр ийм тоглогч гараагүй гэдэг.

Жишээлэхэд Пэлэ цаг үедээ гоолын мангас, гайхалтай дриблер байсан ч шилдэг найруулагч байгаагүй. Марадона шилдэг плэймэйкер, дриблер байсан ч гоолын машин байсангүй. Клубын карьерийн хувьд Мэсситэй өрсөлдөх ганц хүн болох Ди Стефано гоолын машин, мундаг найруулагч байсан ч шилдэг дриблер байгаагүй.

Мэссигийн хувьд дамжуулалтын чадвар нь хамгийн дутуу үнэлэгддэг чанар. Зөвхөн ассист, гоолын боломж үүсгэхээр ч хязгаарлагдахгүй. Гүнээс найруулахдаа эсрэг багийн нэхэлтийн хэрхэн дамжуулалтын хувилбаруудаар эвдэж байгаа нь, богино зайд маш өндөр хэмнэлтэй дамжуулалтуудаар хэрхэн тоглодог нь, хэрэгтэй үед алсын дамжуулалтууд маш өндөр оновчтой төдийгүй, хүлээн авч буй тоглогчдоо эвтэйхэн байхаар хүч жинг нь тааруулаад өгдөг нь түүний дамжуулах чадвар ямар өндөр түвшнийх болохыг нь илтгэнэ.

Лучо Мэссиг товчхоноор “урд тогловол шилдэг довтлогч, жигүүрт гарвал шилдэг вингер, дунд тогловол шилдэг хагас” гэж тодорхойлж байв. Өнөө цагийн Моуриньо, Анчелотти, Гуардиола нар Европийн шилдэг дасгалжуулагчид ч Мэссигийн талаар төстэй зүйл олон хэлж байв.

Гуардиола сүүлд Мэссигийн эсрэг тулахдаа “Мэсси фит л байвал ямар ч систем түүний эсрэг нэмэргүй. Тэр бол миний хувьд бүх цаг үеийн шилдэг, би түүнийг Пэлэтэй л зүйрлэдэг” гэж байв.

Моуриньо: “Мэсси тоглосон дасгалжуулагч болгонтойгоо Аваргуудын лигт түрүүлсэн. Мэсси хэний төлөө тоглоно, тэр л аварга болно.”

Анчелотти: “Мэсси 100 хувь фит л байвал ямар ч дасгалжуулагч, тактик, стратеги зогсоох боломжгүй. Юу хийх гэж байгааг нь таах аргагүй байдаг.”

Хэтэрхий олон талт тоглолттой учраас тоглолтонд нөлөө үзүүлэх аргаа яаж ийгээд л олдог. Түүнийг бүрэн чимээгүй болгоё гэвэл гоолдох зай олгохгүй байж, дриблийг нь барьж, дамжуулалтуудыг нь нэгэн зэрэг хамгаалах шаардлагатай. Өөрөөр хэлбэл хэтэрхий их хүч шаарддаг, гэсэн ч зөвхөн Мэссид хамаг хүчээ хаячихвал Барсагийн өндөр түвшний хамтрагчдад нь тэр хэрээрээ их зай, боломж гаргаж таарна, эцэстээ энэ нь амиа хорлосноос ялгаагүй зүйл. Өнөө цагийн шилдэг дасгалжуулагчдын Мэссигийн талаарх сэтгэгдэл бүдүүн тоймоор иймэрхүү учиртай болов уу.

Нэймар

Image

Мэссигийн бэртэл багт гарзтай зүйл болсон ч зарим нэг сайн зүйл дагуулсан нь Нэймарыг бүрэн суллаж хүч чадлаа бүрэн мэдрэхэд хүргэсэн. Мэсси эзгүйд орон зайг нь нөхөж түвшин ахьсан тоглолт үзүүлэх том шахалт түүнд ирсэн, тэр ч энэ үүргээ гайхалтай биелүүлж дэлхийн шилдгүүдийн нэг гэдгээ баталсан. Суарес хэдий түүнээс олон гоолдож байсан ч Нэймар довтолгооны хамаг гол ачааг үүрч байв. Өнгөрсөн жилээс л баруун жигүүрээс Мэсси шиг тоглолт үзүүлэхийг хичээж олон талаар сайжирсан, ялангуяа найруулагчийн хувьд ихээхэн хөгжсөн. Мэссид Роналдиньо нөлөөлж байсан шиг Нэймарт Мэсси нөлөөлсөн нь илт. Мэссигийн эзгүйд Нэймар Европийн топ 5 лигийн тоглогчдоос довтолгоонд ямар уран гоё бөгөөд үр дүнтэй, бүтээлч тоглолт үзүүлж байв. Гайхалтай нь энэ нь Мэссиг ирсний дараа ч үргэлжилсэн.

Харин хавар энэ форм нь үргэлжилсэнгүй. Мэсси, Суарестай харьцуулахад нас залуу учраас хурд, ур чадвараараа зодож тоглодог нь фитнессээсээ хэт хамааралтай байхад хүргэдэг. Тиймээс ч урт хугацаанд олон тоглох ядралтад нөгөө хоёроосоо арай эмзэг. Ийм учраас хавар гайхалтай формоо үргэлжлүүлж чадаагүй болов уу. Гэхдээ энэ нь тэгтлээ муу тоглочихсон гэсэн үг биш, харин намар харуулсан асар өндөр потенциалаа бариагүй л гэсэн хэрэг.

Цаашдаа олон жил Европийн хөлбөмбөгийн элитүүдийн нэг байх болно.

2. Дасгалжуулагч

Image
Дасгалжуулагчийн хувьд олигтой үүх түүхгүй Лучо Барсад ирэхэд дэмжигчдийн эргэлзсэн харц угтсан бол одоо тэр хүлээн зөвшөөрөгдсөн лидер болсон. Мэдээж бусад бүх дасгалжуулагчийн адилаар түүнийг элдэв шүүмжлэл тойрдог ч ерөнхий утгаараа тэр хүлээлтэд хүрсэн, бүр давсан хэмжээнд ажиллаж буй.

Анх ирсэн намраа багийн хамгаалалтыг цэгцэлж хэдэн жил харагдаагүй мундаг хамгаалалт босгосон ба хавар нь довтолгооны их гурвалаа байж болох хамгийн сайн хэмжээнд тоглуулж шууд требль хүртсэн. Эхний 28 тоглолтонд бүгдэд нь өөр гараагаар үзлээ гэж шүүмжлүүлж байсан ч тэр бүгдийг өөрийнхөөрөө хийсээр л байсан, тэр нь зөв байсныг цаг хугацаа баталсан. Күлэ нар ч хүлээн зөвшөөрсөн.

Лучо эхний хоёр наймааны цонхоор хэзээ мөдгүй халагдах гэж буй ажилтан шиг л шууд үр дүнгээ өгөх, насны хувьд харьцангуй хөгшин наймаанууд хийсэн гэж болно. Тухайн үедээ фэнүүд ч галзуурах шахчихсан үе байсан ба ирээдүйн биш тэр үедээ л шууд гаргах амжилт амин чухал байсан тул тэр нь ч зөв байв. Харин энэ зун дан залуухан тоглогчид элсүүлсэн нь Лучог Барса дах олон жилийн ирээдүйгээ харж эхлэв үү ч гэж бодогдмоор. Орчин цагийн хөлбөмбөгт топ клубуудын дасгалжуулагч нар нэг багтаа дөрвөөс илүү жил байх нь өдрийн од шиг ховор болсон тул хэрхэхийг одоо хэлэх хэцүү.

Эхний улиралдаа Луис Энрике тоглолтын дундуур тактикийн өөрчлөлт хийхдээ багийн тоглолтоо унагачхаад байх тохиолдол олон ажиглагддаг байсан нь өнгөрсөн жил багассан, мөн тактикийн илүү олон янзын динамик хувилбарууд ч зоригтой туршдаг болсон. Тактикийн мэргэжилтний хувьд өөрөө улам бүр хөгжсөөр байгаа.

Том клубт элит бүрэлдэхүүнээр амжилт гаргахад man-management буюу тоглогчидтойгоо зөв харилцах чадвар тактикийн чадвараас дутуугүй чухал байдаг. Хэзээ захиргаадаж хатуу хандахаа, хэзээ нь тоглогчдоо урамшуулахаа мэддэг, зөв үед буулт хийж чаддаг байх харилцааны чадвар маш чухал. Цом хүртэнэ гэдэг нь амьд хүмүүсийн хамтын амжилт болохоос дасгалжуулагч хэдэн роботууд удирдаад ялчхаж буй хэрэг огт биш гэдгийг олон топ менежерүүд хэлж, амьд хүмүүстэй харьцаж байгаагаа хэзээ ч мартаж болохгүйг сануулдаг.

Лучо ирснээсээ хойш хэд хэдэн тоглогчид зөрчилдөх үе байсан тэр бүгдийг дор бүр нь маш сайн зохицуулсан. Эхэндээ эвээ олохгүй үе гарч асуудал үүсч байсан байж болох ч тэдгээрийг уян хатан мэдрэмжтэй хандаж шийдсэн. Эхний улиралдаа довтолгооны их гурвалтайгаа хатуу талдаа харьцаж байсан бол хоёр дах улиралдаа бүх талаар буулт хийж дураар нь тавьсан. Үр дүн ч хангалттай авч, МСН ч гурав биш гучин тоглогчийн дайтай даналзаж байсан учраас аргагүй. Гэсэн ч зарим жижиг тоглолтонд амрааж чухал үед илүү бэлтгэлтэй байх шаардлагатай нь харагдсан. Энэ улирал нэрэлхэх зүйлгүй сайтар ярилцаж ойлголцон улирлын хамгийн чухал үеүдэд багийн цөм болсон тоглогчид маань бүгд фит байх учиртай.

Эхний хоёр жилээ Лучо дасгалжуулагчийн хувьд юу хийх ёстойгоо мэдэж буйгаа баталсан. Мөн тактикчийн хувьд ч өсч хөгжиж байгаа. Эхний улирлын наймаа болгон нь шахуу гайхалтай байсан бол өнгөрсөн зуны хоёр наймаа одоогоор үнэ цэнээ батлаагүй л байна. Энэ улирал тэрээр өөрийнх хэлснээр урьд урьдаас илүү хүчирхэг бүрэлдэхүүнтэй ажиллах гэж байна.

3. Тэмцээнүүд

Уламжлал ёсоор бүх л тэмцээнд түрүүлэх зорилготой тоглоно.

Ла Лиг

Лигийн хуваарь:

8-р сар

21 Бэтис
28 Атлетик Билбао (a)

9-р сар

11 Алавэс
19 Лэганэс (a)
21 Атлетико Мадрид
25 Спортинг (a)

10-р сар
2 Сэльта (a)
16 Дэпортиво
23 Валенсиа (a)
30 Гранада

11-р сар
6 Сэвияа (a)
20 Малага
27 Ла Реал (a)

12-р сар
4 Реал Мадрид
11 Осасуна (a)
18 Эспаньол

1-р сар
8 Вияареал (a)
15 Лас Пальмас
22 Эйбар
29 Бэтис (a)

2-р сар
5 Атлетик Билбао
12 Алавэс (a)
19 Лэганэс
26 Атлетико Мадрид (a)

3-р сар
1 Спортинг Хихон
5 Сэльта
12 Дэпортиво (a)
19 Валенсиа

4-р сар
2 Гранада (a)
5 Сэвияа
9 Малага (a)
16 Ла Реал
23 Реал Мадрид (a)
26 Осасуна
30 Эспаньол

5-р сар
7 Вияареал
14 Лас Пальмас (a)
21 Эйбар

Урьдын адил 2 болон 4-р саруудад онцгой хүнд хуваарьтай. 4-р сард илүү шийдвэрлэх тоглолтуудаа хийнэ. Сүүлийн жилүүдэд бид лигтээ тогтмол ноёлж байгаагийн хамгийн гол шалтгаан нь топ 6 багийн эсрэг хангалттай өндөр оноо авдагтай холбоотой. Жишээ нь, хүснэгтийн доод 10 багийн эсрэг үргэлж шахуу Реал Мадридаас цөөн оноо авдаг хэдий ч бусад тоглолтоор үүнийгээ давуулан нөхдөг. Хүснэгтийн дээд багуудын эсрэг өндөр оноо авдгаа хадгалж чадвал лигийн аваргаа хамгаалах магадлал тун өндөр.
Мадридын хоёр акул энэ зун том өөрчлөлт бараг хийсэнгүй, ялангуяа цагаан өмсгөлт “найзууд” маань энэ наймааны цонхыг тун ч даруухан өнгөрөөж байна.

Аваргуудын лиг

Хэдий супер бүрэлдэхүүнтэй болчихсон ч ханаж цадахаа мэдэхгүй улам бүр хүчирхэгжиж, элит клуб/бүрэлдэхүүн гэх ойлголтыг шинэ шатанд гаргаж буй Баерн Мюнхен, Реал Мадрид, Барселон клубууд өмнө жилүүдийн адил бусдаас өндөр статустайгаар эхлүүлнэ. Бүрэлдэхүүний хувьд тэдний араас нэхсээр буй ПСЖ Европийн тэмцээний туршлага, амжилт арвин Унай Эмэриг залсан. Мөн Ювентус Сери-А дах хаанчлал хангалтгүй гэж үзэн асар том амбицтай урагшлахаа наймааны цонхоор мэдэгдсэн. Дэлдэн чихтээс ойрхон хугацаанд хоёр зуураад алдсан Атлети ч дахин хүчтэй дайрах нь гарцаагүй. Англид топ менежерүүд цуглаж буцаад сэргэхэд бэлэн болсон ч энэ жилдээ өмнө улирлуудаас илүү амжилт гаргана гэж төсөөлөхөд хэцүү. Хэдэн жилийн дараа бол өөр хэрэг.

Лигийн аварга болсон тул хэсэг толгойлж өрсөлдөнө. Хэсэгт ямар нэгэн топ баг таарвал нэг ч гэсэн үзүүштэй тоглолт харахаас гадна, сайн өрсөлдөгчийн эсрэг алдах юмгүй туршилт хийгээд үзэх боломж олгодог давуу талтай. Тиймээс хэсэгт нэг сайн багтай таараасай гэж хүсч байна. Цаашлаад хасагдах шатанд харьцангуй хүнд сугалаа татдаг уламжлалтай. Энэ жил ч тэгэхгүй гэх газаргүй. Хасагдах шатны чухал тоглолтонд багаараа бие, сэтгэл зүйн хувьд бүрэн бэлтгэлтэй очиж чадах эсэх нь биднээс хамаарна, харин бусдыг нь аз эз л шийддэг. Плэй-офф форматын хамгийн сонирхолтой нь энэ таамаглах аргагүйдээ л байдаг. Мэдээж ид үедээ яваа баг түрүүлэхийн төлөө л өрсөлдөнө. Гэсэн ч энэ тэмцээнд санамсаргүй үзэгдлийн орон зай хэтэрхий өргөн байдаг. Юу тохиож, яаж догдлуулж, гуниглуулахыг хэн ч таашгүй.
Last edited by turuue on Thu Sep 08, 2016 3:09 pm, edited 8 times in total.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: FC Barcelona 2016/17 : Simple y Hermoso

Postby turuue » Mon Aug 15, 2016 2:00 pm

4. Өнгөрөгч улирлын тойм

Улирлын эхний тоглолт Сэвияагийн эсрэг хийж Европийн супер цом хүртэв. Пэдрито маань үдэлтийн тоглолтондоо хожлын гоол хийж, багтаа цом авч өгчхөөд явлаа. Камп Ноу түүний нэрийг уухайлж бахдалтай үдсэн. Нэгэн үе түүний нэрийг Мэссигээс ч илүү уухайлдаг байв.

Үүний дараа Атлетик Билбаод бут ниргүүлж Испанийн супер цом алдаж sextuple буюу нэг жилд 6 цом хүртсэн амжилтаа давтах үлгэр төгсөв.

Лигийн эхний 6 тоглолтонд 5 хожиж дажгүй эхэлсэн ч Лас Палмасын эсрэг Мэсси бэртэж хоёр сарын хугацаанд дэлхийн шилдэг тоглогчгүйгээр урагшлах болов. Харьцангуй нимгэн бүрэлдэхүүнтэй байсан тул нэг тоглогч ч тун үнэтэй үед хамгийн чухал тоглогчоо алдав. Ингэснээр элдэв туршилт хийж багаараа сайжрахаас илүү Мэссиг иртэл тэсч гарах ёстой гэсэн сэтгэл зүй баг дотор давамгайлаад ирэв. Хүнд үед бүхий л тоглогчид түвшин ахьсан тоглолт үзүүлж ар араас нь хожоод эхэлсэн нь бахархмаар. Харин Нэймар хэн хэнээс тоглолтоо ахиулж, хариуцлага үүрч байлаа. Одоо ямар гайхалтай тоглогч гэдгээ, цаашдаа ч түүх бичих тоглогч гэдгээ энэ хугацаанд хангалттай баталсан.

Мэссигийн эзгүй хугацаанд Нэймар чөлөөлөгдөж замналынхаа хамгийн оргил тоглолтоо үзүүлсэн, мөн Нэймар Суаресийн ойлголцол шинэ шатанд гарсан гэсэн сайн талууд байсан бол сул тал нь энэ үеэр Барса ямар ч шинэ сонин юм турших боломж гарсангүй. Өнгөрөгч улиралд нь Лучо шинэ он гартал тасралтгүй өөр өөр гараагаар янз бүрийн зүйл туршиж байсан нь улирлын төгсгөл үр дүнгээ өгсөн, фитнессийн хувьд ч багаараа маш сайн байсан. Харин энэ удаад тийм боломж гарсангүй, шилдэг тоглогчоо алдсан тул багаараа тэр хугацааг яаж ийгээд амжилттай давахад л хэт төвлөрсөн, элдэв янзын зүйл турших сөхөө гарсангүй, мөн сэлгээ туйлын нимгэн тул гол тоглогчдодоо ч ачаалал их өгсөн.

12-р сар дөхөж Эль Класико боллоо. [тоглолтын тоймыг эндээс уншина уу. http://138.68.27.187/forum/viewtopic.php?f=97&t=9032&start=1625]
Мөнхийн өрсөлдөгчөө талбайд нь бүрэн илүүрхэж 3-0 харьцаатай хожиж байхад Мэсси сэлгээгээр орж ирсэн нь Мэсси-депенденсиа дууссаныг тодоор зарласан хэрэг байлаа. Мэдээж шилдэг тоглогчоосоо манай амжилт үргэлж л хамаарна, харин нэгэн үе шиг Мэссид хэрээс хэтэрсэн ачаалал үүрүүлэхээ байсан нь илэрхий харагдсан.

Үлгэрийн мэт өдрүүд үргэлжилсээр 4-р сар гартал хожигдсонгүй. Клубын түүхэн дэх олон дараалж хожигдоогүй гэх том амжилт тогтоолоо. Энэ дунд зүгээр ч нэг үр дүн аваад яваад байсангүй, талбай дээр тоглогчид хөлбөмбөгөөр наргиж цэнгэн зугаацаж байв.

Дахин 4-р сар хар дарсан зүүд шиг эхэлсэн. Клубын домог, орчин цагийн хөлбөмбөгт баларшгүй тод мөр үлдээсэн эрхэм Иохан Кройф тэнгэрийн оронд одлоо.
Иохан Кройф талаар | +
Иохан Кройф

Хөлбөмбөг өнөөгийн өнгө төрхөө олоход хамгийн их нөлөө үзүүлсэн эрхмүүдийн нэг Иохан Кройф 68 насандаа тэнгэрийн оронд одлоо.

Тэрээр тоглогчийн хувиар хөлбөмбөгийн ертөнцөд ноёрхсон бол дасгалжуулагчийн хувиар тоглоомыг шинэчилж хувьсгал хийсэн сод бие хүн билээ.

Тоглогч Кройф

1962-1972 онуудад Испани клубууд гаднаас тоглогч элсүүлэх хориотой байв. Энэ дунд буюу 1970 онд Кройф Барселонд саатаж Каналэтэсийн оргилуураас хүртсэн ба домог ёсоор уснаас уусан хэн бүхэн Барселонд эргэн ирдэг аж. Үнэхээр ч энэ нь биеллээ олж 1973 онд тэрээр Барселон клубт нэгдлээ. Үнэндээ Аяакс түүнийг Реал Мадридад зарах хүсэлтэй байсан ч тоглогч өөрөө “Барселон руу л явуулахгүй бол зодог тайлна” хэмээн зоригтой дуугарсан гэдэг.

1973 оны 10-р сард хориг бүрэн цуцлагдаж Кройф дебут тоглолтондоо оролцох боломж арай гэж бүрдлээ. Энэ үед Барса лигийн эхний долоон тоглолтонд хоёрхон хожиж, хүснэгтийн ёроол руу шидэгдээд байсны зэрэгцээ Европийн тэмцээнээс ч аль эрт мултарчихсан байв. Баг нь лигтээ арваад жил түрүүлээгүй тул амжилтаар цангаж, фэнүүд нь ч цөхрөөд байсан үе тул түүнийг бүгд итгэл найдварын нүдээр угтсан. Авралын од гэж нэрлэгдсэн залуу үнэхээр ч хүлээлтэнд бүрэн дүүрэн нийцэж багаа хөтөлсөөр улирлын эцэст лигийн аварга болгох нь тэр.

Кройф зөвхөн сайн тоглолтоор багтаа тус болсонгүй, харин багт онцгой уур амьсгал авчирч, аваргын сэтгэл зүй суулгасан аж. Хөгжөөн дэмжигчдийн цөхөрсөн сэтгэлд гал асааж ирсэн тэрээр домог, удирдагч, бүх цаг үеийн шилдгүүдийн нэг гэгдэж зодог тайлсан. Тэр зүгээр ч нэг тоглогч байсангүй, багийн сүр сүлд, толгой, оюун санааны удирдагч байсан юм.
Дасгалжуулагч Кройф

Пэп Гуардиола түүний талаар хэлэхдээ: “Иохан Кройф гол шилтгээнийг нь босгочихсон. Засч сайжруулаад явах нь л бидний ажил”. Кройф багийн жолоог атгаснаар зүгээр ч нэг амжилт авчраагүй, харин клубыг ул сууриас нь дээд үзүүр хүртэл нь шинэчилсэн билээ.

1988 онд Барселон клубын дасгалжуулагчаар томилогдсоноор “Тотал Футбол” үзүүлж, цуут “Мөрөөдлийн баг” бүрдүүлж блауграна өмсгөлтнүүдэд анхны Европийн цомыг нь авчирч, улмаар лигтээ дөрөв дараалан түрүүлсэн

Тэрээр Пэп Гуардиолагийн талбайн гүнээс тоглолт удирдах чадварыг хэнээс ч илүү харж өөрийн системийн гол зүрх болгож байв. Түүнд ихэд итгэж, тэр хэрээрээ хатуу шаардлага тулгаж байсан ба энэ нь ч Пэпийг ирээдүйн шилдэг тактикийн мэргэжилтэн болоход бэлдэж, хурцалсан нь гарцаагүй.

Кройфийн дараа Барсаг Европийн оргилд хүргэсэн дасгалжуулагчдад ч түүний нөлөө их бий. Франк Райкаард, Пэп Гуардиола нарын томилгоонд оролцож байсан ба Пэп бол түүний гараар хүмүүжсэн философийг нь нэвт ойлгодог нэгэн. Луис Энрикег ч мөн тоглогч байхад нь худалдаж авах хүсэлт Кройф гаргаж байсан гэдэг. Кройфийг халагдсаны дарааа Лучо ирсэн ч гэсэн, Барсагийн философиор дамжсан тул Кройф түүнд шууд бусаар нөлөөлсөн гэж ч болно.

Иохан сайхан тоглолтыг үргэлж чухалчилдаг байсан ба уран яруу тоглож амжилтанд хүрч болдгийг өөрийн биеэр нотолсон. 1992 онд Европийн цомын шигшээ тоглолтын өмнө багийнхандаа хандаж “гараад юу чаддагаа харуул, зүгээр л зугаац” гэж хэлээд талбайд гаргасан гэдэг.

3-5-2, 4-4-2 системүүд ноёлж асан үед Кройф зоригтой гэгч нь 3-4-3 мэтийн довтолгоо зонхилсон хувилбар ашиглаж байв. Тэрээр энэ талаараа “намайг гурван довтлогчтой тоглож байна гэж шүүмжилж байсан нь миний сонссон хамгийн утгагүй зүйлсийн нэг. Дундын шугамдаа илүү хүчтэй байх нь гарцаагүй чухал байсан. Тэгээд ч би 1-0 –ээр хожсоноос 5-4 харьцаатай хожихыг нь л илүүд үзнэ” гэж тайлбарладаг.

Тэр зүгээр ч нэг дасгалжуулагч байсангүй, өөрөөс нь хойш олон жил үлдэх тогтолцоог үндэслэсэн сод нэгэн байв.

Кройфийн хөвүүд буюу Ла Масиа

Барселон клубын хөлбөмбөгийн академи Ла Масиа нь Кройфийг дасгалжуулагч болж ирэхээс 10 жилийн өмнө байгуулагдсан ч Кройф л түүнийг үндсээр нь өөрчилж, шинээр эх барьж авсан.

Дээр дурдсанчлан Кройф зүгээр ч нэг 1-р багийн дасгалжуулагч байгаагүй. Тэр дээд багаас хамгийн доод багачуудын баг хүртэл цоо шинэ салхи үлээлгэж сургалт, бэлтгэл, хөлбөмбөгийг харах өнцгийг нь өөрчилсөн.

Ихэнх академи болоод хөлбөмбөгийн багууд тоглогчдын биеийн хурд хүч хэмжээг л онцолж чухалчилдаг үед Ла Масиад шавилхан биетэй туранхай биетэй ч гайхалтай техниктэй хөвгүүд гүйлдэж, ирээдүйд дэлхийг донсолгохоор бэлдэж байв. Энэ нь ч тактикийн мэдрэмж, уян хатан чанар, ухаалаг тоглолтыг юунаас ч илүү үнэлдэг Кройфийн сэтгэхүйтэй шууд холбоотой.

Бие хаа жижигтэйгээсээ гологдож явсан удаа Гуардиолад бий. Тэгэхэд түүнд Кройф итгэж талбайн төвд хаанчлах эрх чөлөө олгосон. “Пэп бие хаа сулбагар байсан л даа, гэхдээ бөмбөг авчхаараа дэндүү ухаалаг, мэдрэмжтэй тоглодог. Би ч үүнийг л хүсч байсан” гэж Кройф үүнийг тайлбарлаж байв.

Магадгүй энэ жишиг байгаагүй бол Чави, Иньеста нарын ногоон талбайн аугаа их маэстронууд төрөн гарахгүй ч байж болох.

Кройфийн энэ үзэл тухайн үедээ эргэлзээ, шүүмжлэл дагуулж байсан ч урт хугацаандаа зөв гэдэг нь батлагдсан. Зөвхөн хөлбөмбөг ч бус, бүхий л багийн спортуудад дан хурд хүч гэхээсээ олон талт, уян хатан, ухаалаг динамик тоглолт давамгайлаад эхэлж буй нь нэгэнт тодорхой болж байгаа билээ.

Алсдаа Ла Масиагаас тив дэлхийг эзэгнэсэн арван авьяастан маш ойрхон хугацаанд олноороо мэндэлсэн нь чухам Кройфийн гавьяа юм.

Кройф өөрийг нь алсдаа дасгалжуулагчийн хувьд давах учиртай Пэпийг өөрийн гараар бэлдсэн бол мөн өөрийг нь тоглогчийн хувьд давах учиртай Лео Мэссиг хүмүүжүүлсэн “шинэ” Ла Масиаг цогцлоосон нь энэ юм. Кройф нэгэнтээ “Мэссиг илгээсэн бурхандаа талархъя” гэж уулга алдсан нь бий. Харин тэр бурхан нь Кройф өөрөө байсан аж.

Хаан Кройф

Байгуулсан эзэнт гүрэн нь өөртэй нь хамт сүйрдэг хаад байхад өөрөөс нь хойш олон зуун дамнан хүчирхэг оршдог нь ч бий. Түүхэнд эхнийх нь сайн хаан гэхээсээ баатарлаг жанжин гэж үлддэг бол удаах нь аугаа хаан гэж тодоор бичигддэг.
Одоо болоод бүх цаг үеийн хамгийн шилдэг баг хэмээн олон мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч буй энэ Барса нь чухамдаа Кройфийн оюун санааны бүтээл юм. Клубыг амжилтанд хүргэсэн суурь философи, бодлого, тоглолтын арга барил гээд энэ бүх тогтолцоог сийлсэн уран барилгач нь Кройф өөрөөө. Амжилтаар өлсөх үе байсан ч тэд үргэлж л довтолгооны хөлбөмбөг үзүүлсэн хэвээр байсан, хар бараан өдрүүд байсан ч багаараа довтолж, багаараа хамгаалж, бөмбөгийг өөрсдөө хянахыг л хичээж өөрсдийн философидоо үнэнч байж эцэст нь оргилын оргилд хүрсэн.
Дундаж дасгалжуулагч 90 минутын цаадах үр дүнгийн төлөө ажилладаг. Топ дасгалжуулагч бүтэн улирлын төлөвлөгөө гаргадаг. Харин Кройф дараагийн дөч, тавин жилд өсч хөгжин, цэцэглэх нүсэр том системийг эхлүүлсэн. Түүнийг Барселон клубын хувьд ямар үнэ цэнтэй хүн гэдгийг үгээр илэрхийлэх аргагүй ээ. Аугаа ихийг хэмжихийн тулд ямар нэгэн бодит харьцуулалт шаардлагатай. Даанч шинэ цагийн хөлбөмбөгийн түүхэнд түүнтэй тэнцэх хэмжээний өв үлдээсэн хүн нэгээхэн ч үгүй тул энэ харьцуулалт нь боломжгүй юм. Тиймдээ ч түүний гайхамшгийг мэдрэхээс биш, бүрэн дүүрэн илэрхийлж яагаад ч чадахгүй бололтой.

“Талбай дээр ганц л бөмбөг байдаг учраас түүнийг эзэмшиж, хяналтандаа байлгах хэрэгтэй” гэж Кройф хэлдэг. Хөлбөмбөгт ч ганц ялагч, ганц оргил байдаг. Яг одоо түүн дээр нь Барса сууж байна, баярлалаа Кройф.
Аугаа хааны үлдээсэн эзэнт гүрэн өөрөөс нь хойш зуун жил манддаг ажээ.

Төгсгөл

Эзэн нь хальж, үйл нь үлддэг нь хорвоогийн жам. Кройф хаана ч байсан ялгаагүй. Түүний үзэл санаа, үлдээсэн их өв үргэлжилсээр л байх болно.
Барселон клуб дараагийн тоглолтоор Камп Ноу цэнгэлдэхдээ Реал Мадридыг хүлээн авах ба энэ үеэрээ шинэ цагийн хөлбөмбөгт хамгийн их нөлөө үзүүлсэн аугаа их Иохан Кройфт хүндэтгэл үзүүлнэ. Үзэл санаандаа үнэнч байж, уран яруу хөлбөмбөг үзүүлсээр байх нь түүнд толилуулах хамгийн том хүндэтгэл билээ.


Цаашлаад Эль Класикод хожигдож, Аваргуудын лигээс ч мултарлаа. Лигтээ мөн дахин хоёр хожигдож аль эрт тодорхой болчихсон гэгдэж байсан Ла лигийн өрсөлдөөн сэргээд ирэх нь тэр.

Бүх талбарт хэцүүдээд ирэх үед баг буцаад сэргэж сүүлийн 6 тоглолтонд гялалзтал тоглож 24 гоол оруулж нэгийг ч алдалгүй дуусган ла лиг болон эзэн хааны цомд түрүүлж доместик дабль хүртлээ.

Аль ч талаасаа сайхан амжилттай улирал байсан. Гэсэн ч Аваргуудын Лигт түрүүлж дараалсан требль хүртэх боломжгүй гэмээр амжилт олон фэнүүдийг догдлуулж байсан нь гарцаагүй. Үнэхээр ч бүх боломж нь бүрдчихсэн байсан. Гэлээ гээд спортын байтугай, хүн төрөлхтний түүх тэр чигтээ “тэгсэн бол ингэх байлаа” гэсэн мөчүүдээс бүрддэг хойно яая гэхэв. Хүрсэн амжилтандаа баярлаад, авах сургамжаа аваад үргэлжлүүлэн урагшлахаас өөр замгүй. Бүрэн төгс амжилт л үзүүлэхгүй бол бүтэлгүйтэл гэж үзэх гээд байх хандлага фэнүүддээ суулгасан нь өөрөө энэ цаг үеийн Барсагийн хамгийн том амжилт юм болов уу даа.

5. Төгсгөл – Бид бэлэн

За ингээд шинэ улирал эхэллээ. Требль дабль хүртсэн бүрэлдэхүүн бүр ч хүчирхэгжээд хүлээж байна. Бидэнд бүх цаг үеийн шилдэг довтолгооны гурвал, ямар ч амжилтанд хүрч чадахаа баталсан супер баг, энэ багийг удирдаад ямар ч хол хүрч чадахаа нотолсон сайн дасгалжуулагч, олон жил дагаж мөрдсөн хөлбөмбөг философи-уламжлал, хөлбөмбөгийн шилдэг академиэс энэ философиор хүмүүжин гарсан лидерүүд бий. Төгс бүрэлдэхүүн гэж үгүй, гэхдээ бид байж болох сул талаа тун боломжийн нөхсөн.

Бүх цомуудад байтугай, нэг цомд ч түрүүлэх эсэхийг баттай хэлж мэдэхгүй, харин урьдын адил хамгийн сайхан хөлбөмбөгийг толилуулж биднийгээ баясгана гэдэгт л юу юунаас илүү итгэлтэй байн.

Шинэ улирал эхэллээ, бид бэлэн!
Last edited by turuue on Mon Aug 22, 2016 9:56 pm, edited 2 times in total.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: FC Barcelona 2016/17 : Simple y Hermoso

Postby turuue » Mon Aug 15, 2016 2:01 pm

Хоцроосондоо хүлцэл өчье.

Тэмдэгт нь багтахгүй гээд хоёр таслаад оруулчихлаа.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: FC Barcelona 2016/17 : Simple y Hermoso

Postby poseidon » Mon Aug 15, 2016 3:30 pm

:eek: :eek:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6808
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC Barcelona 2016/17 : Simple y Hermoso

Postby mig28 » Mon Aug 15, 2016 4:11 pm

сэдвээ гоё нээжээ :eek:
Image
User avatar
mig28
Culé
Culé
 
Posts: 1338
Joined: Wed Jul 22, 2009 10:27 pm

Re: FC Barcelona 2016/17 : Simple y Hermoso

Postby kayo » Mon Aug 15, 2016 4:28 pm

:eek: :eek: :eek:

Энэ жил нахисан трипл авна :ногоон:
kayo
Барса фэн
 
Posts: 8903
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC Barcelona 2016/17 : Simple y Hermoso

Postby poseidon » Mon Aug 15, 2016 4:39 pm

Энэ сэдвийг наагаад өнгөрсөн улирлынхыг цоожлоод наалтыг нь хуулаад авчихлаа... хэхэ

Гэснээс Супер цом чинь хоёр тоглолтын нийлбэрээр билүү?

Манай хүн зодолдоод өглөө ерөөсөө олигтой үзэж чадсангүй. Ямар ч байсан мунир дажгүй финиш хийж харагдсан. Ардаг одоо яамаар ч юм дээ. Летикод байсан дайчин тоглолтоос нь юу ч алга.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6808
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC Barcelona 2016/17 : Simple y Hermoso

Postby turuue » Mon Aug 15, 2016 4:53 pm

Хоёр тоглолтоор шийдэгдэнэ.

Image

Өчигдөр зүүн жигүүр ч таг байсан шүү, Динье гарч ирээд арай гайгүй болсон. Арда уг нь зоригтой оролтууд хийгээд байгаа ч тэр нь бүтэлгүйтээд болсонгүй. Хүмүүсийн уурыг барж барж гоол дээр гоё дамжуулалт хаясан.

Дэнис орж ирээд хэд хэдэн гоё дамжуулалт өгсөн.

Суарес эхэнд биеэ шидээд лаг төгсгөл хийсэн Рико хаачихсан.

Эхний үед Сэвияагийн 3-4-3 хувилбарын эсрэг Лучо 4-4-2-оор тоглуулсан. Нэхэлтээс нь гарч чадахгүй нилээн зовсон, Мэсси тэгээд Бүситэй зэрэгцэж очдогоороо очоод л үзсэн. Гэсэн ч эхний үед олигтой юм болоогүй. Хоёрдугаар үед харьцангуй дээрдээд ирсэн.

Сэлгээ илт сайжирсан нь ч мэдэгдсэн шүү. Хоёр хүн бэртээд суухад баг муудсан юм гараагүй, ер нь сайжирсан гэж хэлж болно. Өнгөрсөн жил бол иймэрхүү нөхцөл байдалд ямар ч сонголтгүй эвгүйтэх л байсан байх.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: FC Barcelona 2016/17 : Simple y Hermoso

Postby PrOXy » Mon Aug 15, 2016 10:21 pm

:eek: :eek: :eek:
төрөө маш сайхан нээжээ. багтаа амжилт хүсъе! :D

Image
манайхны дугаарууд

матье 2, андрес 3 долоо хоног тус тус аут болжээ... улирал ч ширүүн эхэлж байна даа.

браво инстаграмдаа нэг зураг хийсэн юмуу даа, тэр нь күле нарын дунд хөөрхөн л сенсаац болж буй сурагтай. энэ 7 хоногт агент нь манайхантай уулзаж яриа хөөрөө хийх юм байна. сити 25 саяд гээд л цуурхал яваад байгаа.
нөхөр хэрвээ явах болвол масип шууд 2-р хаалгач болно гэхээр эвгүй байна шүү. :ногоон: копа ч бараг худлаа болох байх, түй түй түй кк. яахав бөмбөг хуваарилах, дамжуулах тал дээр гайгүй ч, рефлекс, хаалтын хувьд тааруу л санагддаг юм... бравог энэ улиралдаа зайлшгүй л үлдээх ёстой.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: FC Barcelona 2016/17 : Simple y Hermoso

Postby PrOXy » Mon Aug 15, 2016 10:39 pm

пако худлаа болжээ. яриа хэлэлцээр хийгдээд явж байтал валенсианиста нар дэлбэрэх гээд удирдлагууд нь наймааг хүчээр зогсоосон л гэнэ. лайхуун авгай хэлэхдээ, пако явахгүй, манай домог гэсэн байна ш кк
ер нь анхнаасаа хэр бодитой, хэдэн хувийн үнэний ортой байсымн бол доо.. :ногоон:


за тэгээд хэнийг авчирах юм бол доо. сүүлд сонсохнээ, луан гээд бразил залууг идэвхитэй сонирхож буй л гэлцэхийн. өнөөх нь яг одоо олимпт тоглож яваа даа. сүүлд колумбын эсрэг гоолдсон байх шүү.
бразил бараанууд ч хэцүүхэн болсон цаг даа.. ялангуяа тивээсээ гарч үзээгүй нөхрийг авах бүр эрсдэлтэй. нэг л их том том нэрс. ирээдүйн тэр, дараагийн энэ, 2-р хэн гээд л явж өгнө. яг ирэхээрээ голцуу ногооноороо, түүхий байдаг... барьцгүй гэж.

болж өгвөл ла лигээсээ л сугалах юмсан. лукас пересийн талаар яригдаад байгаам билээ. солгой хөлтэй дажгүй залуу бий. өнгөрдөг улиралын эхний хагаст бол ёстой аймар л байсан. тэгээд нилээдгүй хугацаагаар гэмтээд жаахан суусан талтай. авъяас, чадвар бол ярих юмгүй. гоё сонголт болно. мсн-ийг хэнийг нь ч орлоод гараад ирчих боломжтой байх. ер нь бол голцуу төвд, баруунд тоглодог юм байна лээ, миний мэдэхээр... манай эсрэг өнгөрсөн жил 1 зэвүүн зоосон доо.
ганц юм тийм залуу биш байх.

би ч хувьдаа нэг довтлогч авах ёстой гэдэг хатуу байр суурьтай байгаа. хүмүүс болохоор цадчихсан бололтой бараг дэмий л гээд байх шиг байна лээ. яахын бол доо гэж :ногоон:
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: FC Barcelona 2016/17 : Simple y Hermoso

Postby turuue » Tue Aug 16, 2016 3:39 am

Браво Ситид нэгдэх нь тод болжээ. Манайх харин Диего Алвесийг авах гэж үзэх бололтой.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: FC Barcelona 2016/17 : Simple y Hermoso

Postby kayo » Tue Aug 16, 2016 12:22 pm

Бравогоо алдчихлаа шүү. Манай сүүлийн хоёр жилийн лийгийн гол ноён нуруу. Бүүр аймар класс сэйф хийхгүй ч яг л байх ёстой газраа байж байдаг найдвартай хаалгач. Цаанаа л нэг найдвартай санагдаад байдгийн. Өнгөрсөн улирлын эхэнд Штеген хаалганд байхад бөөн гоол алдаж байгаад Бравог ороод ирэнгүүт эрс багассан даа.

Яалтчгүй нас нь 34 хүрлээ, тэгээд доор нь Тер Штеген гэж гялалзсан залуу зэврээд байхаар яалтчгүй явууллаа л даа, үнэ ч гайгүй хүрлээ, анх 11 авсан хүнийг 25р явуулна гэдэг, манайх шиг үнэтэй аваад хямдхан явуулдаг буяны байгууллагын хувьд бол цөм ашиг хийлээ, хахаха.
kayo
Барса фэн
 
Posts: 8903
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC Barcelona 2016/17 : Simple y Hermoso

Postby addictive » Tue Aug 16, 2016 12:43 pm

Наймааны хувьд ч ашигтай, харин найдвартай хаалгачаа явуулж байгаа нь тийм байна.
Одоо тэгвэл Алвесийг дарах хэрэгтэй. Масипд копаг даатгана гэдэг хэцүү. Хаалтын тал дээр тааруухан.


Пересийг авчихгүй л байх даа. Надад бас таалагддаг юм.
addictive
Culé
Culé
 
Posts: 1951
Joined: Sun Oct 14, 2007 1:29 pm
Location: Саарал хотдоо

Re: FC Barcelona 2016/17 : Simple y Hermoso

Postby turuue » Tue Aug 16, 2016 12:47 pm

Лукас Пэрэсийг мэдэх хүмүүс нь бол 20-д дарахад ёстой баргайн гэдэг нь болно шүү л гээд байна лээ. Энэ зун том баг руу явна гэж олон хүн тааж байсан ч одоогоор таг чиг л байна. Манайх тэгээд МСН-тэй болохоор хүмүүс ч бас ирэхээс цааргалаад байгаа байх.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: FC Barcelona 2016/17 : Simple y Hermoso

Postby addictive » Tue Aug 16, 2016 12:57 pm


FC Barcelona: We’ve Shown It! The Movie of the 2015/2016 Season
addictive
Culé
Culé
 
Posts: 1951
Joined: Sun Oct 14, 2007 1:29 pm
Location: Саарал хотдоо

Re: FC Barcelona 2016/17 : Simple y Hermoso

Postby ЦАГААН » Tue Aug 16, 2016 8:28 pm

Нээлт гоё болох гээд дуншаад байсан, хүлээлтэнд бүрэн нийцлээ шүү.
Баярлалаа ...
Одоо сэдвээ нээлт шигээ авч яваарай gold - өө ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: FC Barcelona 2016/17 : Simple y Hermoso

Postby Цэнгүүн » Tue Aug 16, 2016 9:47 pm

Төрөө маань сэдвээ сайхан нээжээ. баярлалаа..
зуны наймаанууд таалагдаж байгаа, дан залуус, ойроос хэргээ гаргаад эхэлнэ.. Мунир сая сүпер цомд гоё финиш хийж харагдсан, гэхдээ яалт ч үгүй цэвэр довтлогч авах хэрэгтэй байгаа. ла лигээс бол бүр л сайн. жаахан нас явсан туршлагатай нөхөр зүгээр биз гэж бодох юм.. ер нь бүрэлдэхүүн зузаан сайхан болчихлоо.. Бравогоо нэг жил үлдээж чадсан сан бол их тустай байлаа.. герман залуугаа алдсанаас одоо ингэсэн нь дээр л дээ. Масип ч дээ.. Арда хөөрхий муулуулж муулуулж сая нэг пасс өгөх шив.. Севилья европын сүпер цомд нэлээд тамир шавхаад сая манай эсрэг тааруу тоглов уу даа.. сүпер цом юутай ч халаасанд оров.. шинэ өмсгөл сайхан юмаа.
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC Barcelona 2016/17 : Simple y Hermoso

Postby PrOXy » Wed Aug 17, 2016 11:00 am

пакогийн нэр буцаад гараад иржээ. энэ 7 долоо хоногийн сүүлээр зарлах юм байх аа. 30 саяд л гэнэ. мөн диего алвесийг 8-д авах болтой... зөрүүлээд сампер, мунир хоёрыг зээлээр эсвэл буцаан авах нөхцөлтэй зарах юм даг аа...
мунир их өөр харагдаад байгаам даа. нэг хоёрын хүрэлт, тогтоолт, финиш гээд л их итгэл төрүүлж буй....

браводоо баярлалаа гэе даа. яах аргагүй л өнөө цагийн шилдэг хаалгачдын нэг. 2 улирал үнэхээр найдвартай байж лига хүртэхэд том тус хүргэсэн. 1 улиралд бараг 20 хүрэхгүй шахуу л гоол алддаг байх шүү. хэд хэдэн галзуу тоглолтууд нь санагдаж байна. хана хэрэм мэт л байсан даа....
сэлгээнд суухад дэндүү хайран. ядаж л нэгэн хүчирхэг шигшээ багийн ахлагч хүн гэж байгаа. ид үедээ яваа материал... явах болсонд нь гомдох арга алга. 20-25 дотор ситид өгч буй болтой...


бас нэг ревью
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: FC Barcelona 2016/17 : Simple y Hermoso

Postby Цэнгүүн » Wed Aug 17, 2016 11:35 am

Diego Alves-г дарж байх шиг.. болж л байна.. харин сэлгээний довтлогчид 30 сая гэдэг ахдсан үнэ бишүү?

Image
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC Barcelona 2016/17 : Simple y Hermoso

Postby rednasca » Wed Aug 17, 2016 12:30 pm

sextuple-дэх нь л дээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: FC Barcelona 2016/17 : Simple y Hermoso

Postby PrOXy » Wed Aug 17, 2016 12:59 pm

22-той, ирээдүйтэй залууд бол боломжийн үнэ санагдана. шигшээдээ хүртэл тоглоод гоолдоод явдаг залуу л даа.
30 ч одоо тэгээд нэг их мөнгө ч санагдахаа байж дээ кк

ингэхэд энэ зуны төсөв сүрхий даваад явж байгаа биз дээ. бодвол ирэх жилийн төсвөөс хусч байгаа байх даа.

суперкопад гоолдсоноор луисито бүх тэмцээнд гоолдсон тамирчин болжээ.

56 Liga
15 CL
7 Cup
5 CWC
1 Euro Supercup
1 Supercopa

1.5 улирал тоглосон гэхэд аймар л байна. :ногоон:
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: FC Barcelona 2016/17 : Simple y Hermoso

Postby Цоомоо » Wed Aug 17, 2016 4:57 pm

За сэдвийн нээлт ёстой супер болжээ.
Бичлэгийн агуулга бол лайтай байна шүү.
Арай өөр түвшинд юм аа Төрөөе.

За Бравог Пэп авна гэсээр байгаад л авлаа.
25 одоо яахав, дажгүй үнэ гэж бодож байна.
12-оор авч байсан биз дээ.
МатС-ыг сонгох нь куле нарын хувьд ойлгомжтой байсан байх. Гэхдээ хэн ч Бравод дургүйдээ биш гэдэг нь тодорхой.
Яах аргагүй л нөхцөл байдал юм даа.

Довтлогчийн хувьд Мунир та нарт 2008 оны Педрог санагдуулахгүй байна уу кк.
Энэ зун олдсон боломж бүрээ ашиглалаа шүү дээ.

Тэгээд ч Барсагийн нэг онцлог бас байгаа.
Мунирийг үлдээгээд, довтлогч авахаа болиод Самперийг нэлээн тоглуулаад, С.Робертог регулар стартер болгоод СЛ, лиг 2-оо авчихад болоод явчихаж байгаам.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16690
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC Barcelona 2016/17 : Simple y Hermoso

Postby Бадруул » Wed Aug 17, 2016 5:08 pm

Цоомоо wrote: болгоод СЛ, лиг 2-оо авчихад болоод явчихаж байгаам.

Даварцан, дураараа фэнүүд гэж та нарыг л хэлдэг байх... :ногоон:
Хэзээ ч мартахгүй.......
User avatar
Бадруул
RED FAN
RED FAN
 
Posts: 534
Joined: Fri Jan 11, 2008 3:37 pm
Location: www.liverpoolfc.mn

Re: FC Barcelona 2016/17 : Simple y Hermoso

Postby turuue » Thu Aug 18, 2016 4:04 am

За өнөөдрийн чөлөөт дууслаа.

Одоо цомын хариу тоглолт эхэллээ. Үмтити, Гомэш нар гараанд гарах нь ээ! Суарес сэлгээнд.
(Bravo, Sergio, Denis, Arda, Messi, Mascherano, Munir, Digne, A. Gomes, A. Vidal, Umtiti)
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: FC Barcelona 2016/17 : Simple y Hermoso

Postby turuue » Thu Aug 18, 2016 4:09 am

Сэлгээнд Пикэ, Альба, Суарес, С.Роберто, Ракити, Сампер гээд аймар юмнууд сууж байна даа. Өнгөрсөн жилтэй бол харьцуулшгүй ээ.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Next

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron