Page 41 of 41

Re: 2015/2016 Bianconeri: making the history

PostPosted: Thu Jul 20, 2017 3:22 pm
by erkahi
Цогоо wrote:Хөөрхий муу Войцехээ л харна даа. Буффоноос их юм сурах байх аа. Манайд байхдаа залуу ч байсан, хийтэй ч байсан. Авъяастай нь ч авъяастай л даа. Ромад нэлээн туршлага хуримтлуулсан. Одоо Буффоны орлогч ганц жил хийгээд бараг дараагаас нь түрээд гараад ирэх байх даа.

Гэрээнд нь буцааж авах талаар ганц 2 нэмэлт нөхцөл байгаа санаа зоволтгүй.

Re: 2015/2016 Bianconeri: making the history

PostPosted: Thu Jul 20, 2017 4:12 pm
by Forza Juve
erkahi wrote:
Цогоо wrote:Хөөрхий муу Войцехээ л харна даа. Буффоноос их юм сурах байх аа. Манайд байхдаа залуу ч байсан, хийтэй ч байсан. Авъяастай нь ч авъяастай л даа. Ромад нэлээн туршлага хуримтлуулсан. Одоо Буффоны орлогч ганц жил хийгээд бараг дараагаас нь түрээд гараад ирэх байх даа.

Гэрээнд нь буцааж авах талаар ганц 2 нэмэлт нөхцөл байгаа санаа зоволтгүй.


kkk тийм зүйл байхгүй ээ. Буффоныг залгамжлуулах гэж байж, буцаах гэрээ юу гэж хийхэв :ногоон:

Re: 2015/2016 Bianconeri: making the history

PostPosted: Thu Jul 20, 2017 4:13 pm
by Forza Juve
Image

Японы компьютер тоглоом хийдэг компанитай 3 жилийн гэрээ хийж, улирал эхлэхэд жерсины ард талд логог нь байршуулахаар болжээ.

Re: 2015/2016 Bianconeri: making the history

PostPosted: Thu Jul 20, 2017 4:16 pm
by Nova
12 хон саяыг 2 жил хувааж төлөөдөг байхдаа яахавдээ.
Хорголоо тоолцын бэ яасан :ногоон:

Re: 2015/2016 Bianconeri: making the history

PostPosted: Thu Jul 20, 2017 4:57 pm
by Shaggy
Nova wrote:12 хон саяыг 2 жил хувааж төлөөдөг байхдаа яахавдээ.
Хорголоо тоолцын бэ яасан :ногоон:

50 хувийг нь авая гээгүй нь яамай

Re: 2015/2016 Bianconeri: making the history

PostPosted: Fri Jul 21, 2017 1:18 pm
by rednasca
Image
энэ зураг шуугиулж байна гэнэ... :ногоон: ...

Re: 2015/2016 Bianconeri: making the history

PostPosted: Fri Jul 21, 2017 2:02 pm
by El Payaso
Жил бүр ингээд нэг гол тоглогчоо алдаад байхаар СЛд хусуулаад байна л даа... Бонуччигүй эвгүй л бна бх хэсэг...

Re: 2015/2016 Bianconeri: making the history

PostPosted: Mon Jul 24, 2017 4:36 pm
by Forza Juve
rednasca wrote:Image
энэ зураг шуугиулж байна гэнэ... :ногоон: ...


Энэ ч Буффон одоогийн эхнэртэй үерхэж эхэлж байсан үеийнх байх аа...

Re: 2015/2016 Bianconeri: making the history

PostPosted: Mon Jul 24, 2017 4:41 pm
by Forza Juve
Image

Фиорентинагаас Бернардескиг 40 саяаар авч байна аа... нөхөр одоо Туринд эмнэлгийн үзлэгээр орохоор иржээ. Нөхрийг олон байрлалд тоглодог, нас залуу болохоор нь хангалттай төлж авлаа. Аллегри ч хүссэн гэсэн яриа байна. Дибала, Коста, Куадрадогийн байрлалуудад аль алинд нь тоглож чадах тоглогч л доо. Буффонтой нэг нутаг Калабриагийн нөхөр, ингээд нутгын ахтайгаа нэгдлээ.

Игуайн, Мандзукич, Дибала, Пьяча, Куадрадо, Коста, Бернардески гээд довтолгооны хэсэг бол хангалттай боллоо... нөхөр ирснээр Куадрадог явуулж магадгүй гэсэн шум байна. Уг нь Игуайны ард Коста, Дибала, Куадрадо 3 тогловол ч довтолгоо энэ тэр бол таамаглах аргагүй болж, Игуайн ч гоолыг машиндах байх аа. Ойрын 7-8 жилдээ байгаагүйгээр л довтолгоо сайжирчихлаа даа :eek:

Ингээд төвийн нэг хагас хамгаалагч, дээр нь RB эсвэл CB-ын аль нэгийг нь аваад наймааг дуусгах байх аа. Дани Алвес гэнэт явна гэснээр манайхныг төлөвлөсөн наймаагаа өөрчлөхөд хүргэлээ.

Манай удирдлага ч багийн үе шилжилтийг сайн хийж байна аа... Саяхан л өндөр настай баг гэж байсан.

Бонуччи явсанаар 6 скудетто хүртсэн 6 гишүүний тоо 5 болж цөөрлөө... Буффон, Барцальи, Кьеллини, Маркизио, Лихти... ирэх улирлаас Буффон, Барцальи, Лихти 3 бас явна.

Re: 2015/2016 Bianconeri: making the history

PostPosted: Tue Jul 25, 2017 11:54 am
by LeMoN
Алвес Бонну 2 муудалцсын бол Боннуг аваад үлдэхгүй жаахан тм юм болчлоо.30 тай хамгаалагч залуушдээ.Орлох хүн олох хэцүү л байна байх Ругани тэгээд хүлээлтэнд хүрэхиймуу гүмүү.Бернардиши Дуглас Кошта 2 сайн наймаа боллоо 40 сая одоо цагт хямддаа орно. Улирал эхлэхээр л харыдаа.

Re: 2015/2016 Bianconeri: making the history

PostPosted: Tue Jul 25, 2017 1:09 pm
by Nobun@g@
Алвес Бону 2 муудсан нь эхлэл байсан.
Яг үнэндээ Алвес, Бону, Аллегри 3 хоорондоо муудсан байх ккк

Re: 2015/2016 Bianconeri: making the history

PostPosted: Tue Jul 25, 2017 2:07 pm
by Forza Juve
Алвес Бонуччи 2 муудалцсан гэж сошиалаар яваад байсныг Мандзу худлаа, зохиомол зүйл гэсэн шдээ... Харин Бонуччи, Аллегри 2 муудсан.. тэр нь урт хугацаанд хамт байх боломжгүй болсон байх... бас АЛ-ын финалын завсарлагаанаар хувцас солих өрөөнд ямар нэгэн юм болсон гэсэн шуум байгаа. тэр бас л нөлөөлсөн байх.

Эцэст нь Бонуччи л нэлээд хожоотой дуусав уу даа... Жилийн 8 саяын цалин гээд Сери А-даа хамгийн их нь болсон. Болохгүй болоод л явуулсан биз дээ... Бонуччи үгүйлэгдэх ч орны нөхөд нь байна аа байна. Ругани бол өнгөрсөн жил олон гараагүй ч итгэл даах гэдгээ хангалттай харуулсан, сая л Евро-21-ын үеэд Испанид хусуулахад муу тоглосон шиг болохоос. Уг нь бол бэртэл гэмтэлд их ордог ч Барцальи, Кьеллини, Бенатиа, Ругани гээд сайн, нэгнээ нөхөх боломжтой, жигд 4 төвийн хамгаалагчид байна... аль ч багт ийм 4 төвийн хамгаалагч бол байхгүй дээ. Нэмж төвийн хамгаалагч гэхгүйгээр л энэ чигээрээ үзээсэй.

Image

Re: 2015/2016 Bianconeri: making the history

PostPosted: Tue Jul 25, 2017 3:03 pm
by Жонон
Аз таараад танайхыг энэ жил гол гаргачих юмсан.Гол гаргахгүй бла гэхэд дараа жилээс 4 баг АЛ орох болохоор түгшээд бх хэрэг алга дө

Re: 2015/2016 Bianconeri: making the history

PostPosted: Thu Jul 27, 2017 4:24 pm
by Forza Juve
Image

Улирлын хувааарь гарчээ... Улирлын төгсгөл рүү АЛ-ын сүүлийн шатны тоглолтуудын үед, Скудеттогийн өрсөлдөгч Наполи, Рома, Интер гэсэн багуудтай тоглохоор таарсан нь жаал тиймхэн... бусдаар бол улирлыг тайван жижиг багуудтай тоглож эхлэх нь...

Re: 2015/2016 Bianconeri: making the history

PostPosted: Thu Aug 03, 2017 10:17 am
by Forza Juve
За манайх төвдөө ДМ авах гээд л үзээд байна. Эхний сонголт Севильягаас НЗонзиг авах гэсэн нөхдүүд 40 саяын клосыг нь төлөөд ав гээд нүүр өгөхгүй байгаа болтой. Дараагийн 2 нь ПСЖ-ээс Матиуди, Челсигээс Матич байсан чинь Матич МЮ яваад, одоо ганц сонголт ПСЖ-ээс Матиуди болжээ.... ПСЖ болохоор манайхан Команыг үнэгүй авсан, хэдэн залуусыг нь бас зүгээр байлгаагүй болохоор 25-3 сая гээд чангалаад, манайхан 15 сая гээд тохиролцохгүй байгаа болтой. Ашгүй ПСЖ-д Неймар очиж, ПСЖ ч зарим тоглогч нараа зарж, мөнгө босгохгүй бол болохгүй болж байх шиг байна... манайхан ч цонх хаагдтал 15 гээд л чичрээд ПСЖ тэгэж байгаад гайгүй үнээр зарж магадгүй л боллоо... Матиудиг авч чадахгүй болоод, цонх хаагдахтай зэрэгцээд нэг паник наймаа хийхгүй байгаасай даа. Уг нь ДМ ирвэл Лемина, Ринкон нарыг 1-ыг явуулах юм шиг байгаа юм.

Матиуди ч яах аргагүй Лемина, Стураро, Ринкон 3-ыг арай л сайжруулсан хувилбар л даа.

Бокагаас өвөл авсан Бентанкур гэдэг бацаан улирлын эхний бэлтгэл, нөхөрсөг дээр сайн байгаа болтой... нөхрийг зээлэх төлөвлөгөөтэй байсан ч үндсэн багт үлдээж магадгүй, бүр үе үе гараанд гарч магадгүй болсон болтой.

Шикийн наймаа будаа болсон чинь Маротта Лациогоос Кейтаг сугалахаар ажиллаж байгаа болтой. Кейтагийн гэрээ ирэх жил дуусч байгаа, гэрээгээ сунгахгүй, бас манайхаас өөр багт очихгүй гээд Лациог хэцүүдүүлж байгаа болтой юм. Лацио болохоор бас манайд зарах дургүй ч одоо аргагүйдэж байгаа ч юм шиг. Манайхан ч Игуайныг үе үе амрах үед гаргадаг хүн хүсээд байна..... Уг нь довтолгоонд хангалттай хүнтэй болсон Дибала, Мандзукич 2-ыг ээлжлээд урд гаргаад байвал ч болохоор л байна.

Дибала одоо эхлэх улирал л өөрийгөө сайн харуулах хэрэгтэй л байна. Ирээдүйтэй гэгддэг ч их л тогтмол биш, орон гаран үзээд л байна.

Re: 2015/2016 Bianconeri: making the history

PostPosted: Fri Aug 04, 2017 10:09 am
by Forza Juve
Image

Манай Аньеллигийн гэр бүлийн хувь эзэмшлийн бүтэц гэнэ дээ.

Re: 2015/2016 Bianconeri: making the history

PostPosted: Sun Aug 06, 2017 10:32 am
by Forza Juve
Image

Манай авьяаслаг залуу Роланда Мандрагорг Кротонэ баг 1 улирал зээлж авахаар болжээ. Өнгөрсөн улиралд гэмтэл бэртэл гээд эхний хагасыг дэмий өнгөрөөсөн, сүүлийн хагасд үндсэн багтай байсан ч олигтой талбайд гараагүй. Энэ улирал сайн үзээсэй :eek:

Image

Леминаг Саутхамптон 18+2 сая гэсэн нөхцлөөр авах нь тодорхой болж 1 дэх өдөр үзлэг энэ тэрээр орно гэсэн мэдээлэл гарчээ. Ринконыг Валенси авахаар ярилцаж байгаа гэж байна. Ингэвэл ч туршлагатай, хүчний тоглолтой хагас хамгаалагчид овоо мөнгө зарлагдаад авчирч магадгүй л боллоо...

Re: 2015/2016 Bianconeri: making the history

PostPosted: Mon Aug 07, 2017 4:21 pm
by Forza Juve
Forza Juve wrote:
Image

Манай залуучуудын багын ирээдүйтэй хагас хамгаалагч залууг Сассоуло руу 1 улирлын зээлээр явуулжээ. Нөхрийг жижиг том багууд авахаар их сонирхдог гэсэн.

.


Кассата гэдэг бацааныг Сассоуло руу зээлээгүй 7 саяаар зарчихсан юм байна. Нөхрийг буцаан худалдан авах гэрээтэй л байгаа даа.

Image

Италийн залуучуудын шигшээ болон манай залуучуудын шигшээгийн ахлагч Филип Романаг Кальяри руу нэг сонин тоглогчоор мөнгө нэмж аваад зарчихаж... нөхрийг буцаан худалдан авах нөхцөлтэй л юм. Ирээдүйтэй төвийн хамгаалагч гэгдээд л байгаа юм.

Re: 2015/2016 Bianconeri: making the history

PostPosted: Wed Aug 09, 2017 9:36 am
by Forza Juve
Image

Марио Леминаг Английн Суатхэмптон руу 17+3 сая гэсэн нөхцлөөр явууллаа. Нөхөрт амжилт хүсье ээ. Марселиас 2 жилийн өмнө 10 саяаар авч байсан, сайн үнээр зарчихлаа :eek:

Өнгөрсөн өвөл авсан Ринкон янз бүрийн багуудтай холбогдоод л байна... явж явж Стураро гэсэн ашиггүй нөхөр л үлдэх нь дээ :ногоон:

Ирэх нөхөд гэвэл нэг төвийн хагас хамгаалагч, 1 төвийн хамгаалагч эсвэл RB, нэг олон байрлалд тоглох чадвартай довтлогч гээд үзээд байна. Манайх уламжлал ёсоор улирлыг нимгэн бүрэлдэхүүнтэй эхлүүлэхгүй тул бараг л нэг хамгаалагч бол авч л таарах биз. Лациогийн Кейта, ПСЖ-ийн Матуиди, Сампдориагийн Шик, Севильягийн Нзонзи, Ливерпүүлийн Жан, Валенсигийн Кансело, Зенитийн Гарэй нарын нэр л яригдаад байна даа.

Энэ зун наймаанд 122,2 сая евро зарцуулж, 122,8 сая евро олсон, нийт дүнгээрээ жижигхэн хожоотой яваа юм байна. Ер нь өнгөрсөн жилээс хойш балансаа бариулаад л яваад байна. Өнгөрсөн жил 191,8 саяыг зарцуулж, 173,37 саяыг олсон байсан.

Re: 2015/2016 Bianconeri: making the history

PostPosted: Thu Aug 10, 2017 3:59 pm
by Forza Juve
Image

Дибала энэ улирлаас эхлэн 10 номерийн өмсгөл өмсөх нь ээ. Нөхөр болон Игуайн энэ улирал нэлээд сайн үзэх байх гэсэн хүлээлттэй байна. Коста, Бернардески 2 ирсэн, дэмжлэг нэмэгдээд, бас дэмжлэгийн нөхдүүд сэлгээтэй боллоо... өнгөрсөн улирал бол Мандзу, Дибала, Куадрадо, Игуайн гээд ээлжгүй нүдсэн, нөхдүүд ч сүүл рүүгээ суугаад хэцүүхэн болсон.

Re: 2015/2016 Bianconeri: making the history

PostPosted: Sat Aug 12, 2017 9:07 am
by Forza Juve
Image

Томас Ринконыг Торинод 3 саяаар зээлээд, ирэх улиралд 18 тоглолтонд орвол 6 саяаар жинхэлэх нөхцлөөр зарлаа. Нөхрийг Эрнанесийг явуулаад, багыг зузаалах үүднээс паник маягаар худалдаад авсан ч хөөрхий 6 сар болоод л явлаа даа. Энэ удаагүй амжилтаараа Наполигоос ирсэн Пиаценцатай адилхан боллоо гэж :ногоон:

Ингээд манайх ПСЖ-ээс Матиудиг авч байгаа болтой.... уг нь нөхөр бол Стураро, Лемина, Ринкон нараас илүү туршлагатай, бас арай илүү л дээ, гэхдээ хэдээр авч, хэр ашиглах юм бол доо.

Re: 2015/2016 Bianconeri: making the history

PostPosted: Mon Aug 14, 2017 2:25 pm
by Nobun@g@
Супер цом нтр-ээ үзвүү ингэхэд... Танайх хамгаалалт ч хэцүүхэн л болж дээ хөөрхий...
Диабала л чирсэн байх шиг байна.