2015/2016 Bianconeri: making the history

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Thu Jun 08, 2017 2:00 pm

Image

Аллегригийн гэрээг дахин 2 жилээр сунгажээ. АЛ авах даалгавартай ажиллах нь дээ. Нөхөр ч шаардлагуудаа тавьсан байлгүй. Улирлын дундуур 4:2:3:1 рүү шилжээд Пьяача гэмтээд урд хэд бол сэлгээгүй шахуу нүдсэн л дээ....

Цалингаараа лигтээ 1-рт оржээ... Дараа нь Интерт очсон Спалетти болсон байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Thu Jun 08, 2017 2:08 pm

Image

Ирэх улирлын жерси гарчээ. 40-50-аад оны загвартай, шинэ логотой.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Tue Jun 13, 2017 12:38 pm

Энэ жил манайхан ч наймааг их л алгуурхан эхэлж байна даа... Ирэх улиралд бол гол зорилго АЛ болчихоод байгаа... энийг л авах гэж наймаануудаа чиглүүлэх биз ээ.

Image

Хамгийн тодорхой болсон нь Сампдоригаас Патрик Шик гэдэг Чех довтлогчийг авч байгаа болтой. Өнгөрсөн улиралд Сери А-д ирээд супер сэлгээ байсан, ирээдүйн Ибра л гэнэ. Жаахан булчин, биеийн хүч суулгавал дийлдэхгүй л гэнэ. Недвед ахынхаа фэн болохоор нь Недди маань ятгаад явчирч байгаа болтой.

Арсеналаас Шээсниг бараг авч байгаа болтой...Буффон ч ирэх улирал сүүлийн улирал, ирэх улиралд АЛ-ын цомын төлөө үзнэ, авбал ахиад тив хоорондын цом, супер цом авахын төлөө дахин 1 улирал тоглож магадгүй, тэгэхгүй бол карьерээ дуусгана гэнэ. Нето энэ жил явах нь тодорхой болсон шиг байна.

Севильягийн НЗонзи, Фиорентинагийн Бернардески нар гол кандидатууд Байерны Кошта, ПСЖ-ийн Ди Мариа, Лациогийн Кэйта, Монакогийн Фабиньо, Ромагийн Паредес нар дараагийн хувилбарууд болтой.

НЗонзи бол Испанид хамгийн шилдэг хагас хамгаалагч болчихоод байгаа, Бернардески бол Итали, бас ямар ч байрлалд сайн тоглочих нөхөр байгаа юм л даа.

Наймаануудын шуумаас харахад Игуайныг зарим үед орлох гоол сайтай довтлогч, төвд Хедира, Пьяанич 2-т туслах биеийн хүч болон бусад чадвар сайтай хагас хамгаалагч, жигүүрт 1 шалгарсан тоглогч аваад, өрсөлдүүлэх санаатай байгаа болтой.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Wed Jun 14, 2017 11:56 am

Image

Манай залуучуудын багийн дасгалжуулагч Фабио Гроссо Сери Б-гийн Бари багийг дасгалжуулахаар болж 2 жилийн гэрээ хийжээ. Гоблигийн үед Лионоос манайх аваад, багийн амжилт ч муу, нөхөр ч муу байгаад гэрээ нь дуусаагүй ч үндсэн багаас хасагдах хүртэл харилцаа муудсан байсан. Аньелли ирээд нөхрийг залуучуудын багийн дасгалжуулагч болгоод, түүнээс хойш 3-4 жил ажиллаж, ингээд явлаа... хэдэн залуучуудыг авч явж, жаал туршлага суулгаасай.
Last edited by Forza Juve on Wed Jun 14, 2017 12:17 pm, edited 1 time in total.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Nobun@g@ » Wed Jun 14, 2017 12:01 pm

Танай бага гайгүй юу?
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Wed Jun 14, 2017 12:21 pm

Nobun@g@ wrote:Танай бага гайгүй юу?


Заслаа.... айхтар хүмүүс шүү.

Image

Хятадын Гантен гээд зах зээлдээ тэргүүлэгч эрдэстэй усны компанитай спонсорын гэрээ хийжээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby CAHAKA » Wed Jun 14, 2017 3:37 pm

2000 оноос хойш Бариг удирдсан залуу коачууд сайн яваад байгаа бил vv.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby LeMoN » Tue Jun 20, 2017 7:02 pm

Зиа Баернаас Дуглас Кошта 40-д ирж байгаа сураг байна. Шилэн гар бэртчихгүй л бол ганган сонголт Баернтай таарахад манайхыг идэж ууж билээ. Тоглогчдын үнэ хэт өндөр болж захын гар л 40-50 гэдэг болж.Манайхан Верратти гээд Барса-гийн наймаанд шавар хаагаад байгаа харагдана лээ өндөр үнэтэй манайд ирэхгүй байхөө.Дани алвес Сити-руу явах гээд бна.34-тэй хүн ПЛ-т яадын байгаан ганц жил болоод явчина гэж санасангүй.Веррати Барса руу явчвал Ракитичийг сугалах юмсан.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Wed Jun 21, 2017 2:57 pm

Энэ зун бас л багт баахан шинэчлэл хийх нь дээ....гэхдээ гол цөм болсон нь явах нь арай гайгүй. Аллегри байгаа хойно санаа зовохгүй зохицуулчих биз дээ.

Дани Алвес 2 жилийн гэрээ +1 жилийн сунгалтын опшнтой ирсэн, 1 жилийн опшнийг сунгахгүй бол явлаа гэсэн шуум байсан, ямар ч байсан явж байгаа болтой... нөхөр ч Дибалаг багаас явбал ирээдүйд хэрэгтэй гэсэн зөвлөгөө өгсөн, 2015 оны АЛ-д түрүүлэхдээ өмссөн пүүзээ сошиалд тавьсан гээд сонин зан гаргаж, явах санаагаа илэрхийлсэн болтой. Сонин л ааш гаргаж....

Алвес дээр нэмэгдээд Нето, Лемина нар авах болов уу, дээр нь Стураро, Куадрадо, Лихти нар явж болох тоглогчдын нэрсийг жагсаалтанд орж, зарим багууд сонирхож байгаа юм байна. Баруун жигүүр бол дахиад л шинээр бүрэлдэх болтой. Манай хувьд 1 европын холбооны тоглогч авах эрхтэй тул наймааны боломжуудаа хараад их л анхааралтай, яаралгүй үзэж байгаа болтой. Коста, Кейта, Бернадекси, Ди Шильо, НЗонзи, Матуиди, Дармиан, Фабиноьо, Паредес гээд олон нэрнүүд л байна, тоглогчдын багууд нь өндөр үнэ нэхсээр байгаа болтой.

Вераттиг бол манайх сонирхохгүй, манай хайж байгаа тоглогч биш гэж Маротта хэлжээ...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Wed Jun 21, 2017 3:05 pm



Энэ бас тодорхой ашиг тустай л байх тийм үү :ногоон:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Tue Jun 27, 2017 1:15 pm

Image

Манай ахлах скуат Хавьер Рибалта гэрээгээ дуусгаад МЮ явж байгаа болтой. Нөхөр ч Паратичигийн удирдлагад сайн ажилласан л гэнэ. Паратичиг Английн багууд авах гээд нөхөр ч Мароттатайгаа үлдээд, доод талын нөхөр нь явжээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Fri Jun 30, 2017 3:49 pm

Image

Аньеллигийн гишүүн буцаж ирсэнээс хойш манай орлого өссөөр... 2016-2017 оны орлого 550 сая байхаар төлөвлөгдөж байна гэнэ дээ :eek:

Өнгөрсөн улирлын ашиг 100 сая болж байгаа юм байна. Энд тоглогч авсан, явуулсан мөнгөнүүд орсон болтой. Айхтар л ашиг олжээ. :eek:
Last edited by Forza Juve on Fri Jun 30, 2017 5:40 pm, edited 1 time in total.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby LeMoN » Fri Jun 30, 2017 5:16 pm

Шинэ цэнгэлдэх барьсан гэхэд ийм өндөр ашигтай байгаа нь Марроттагийн ач шүү. Зэвүүн с** өрөө дараад үнэгүй сайн тоглогчдоор нэлээн хэмнэлт хийсэн үнэ хүргэж зарсан Хятадын зах зээлд амжилттай гарсан, Сүүлд 90 сая хүртэл наймаа хийх хэмжээний буцаад гигант болгосон маш хурдан сэргэсэн Доороос орж ирсэн гэхэд хурдан цэвэрлээд хурдан амжилт үзүүлэв. Аваагүй ганц л цом байна. Тэр нь одоо Марротта гийн буруу биш аз эзний асуудал дээр шийдэгдээд байна Ойрын хэдэн жилдээ Европын топ 4 багаас буухгүй байх л гэж бодож бна.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Nobun@g@ » Fri Jun 30, 2017 5:28 pm

Дотоод менежмент бол мундаг хийгдсэн.
Мань мэтэд энэ нь нэг их падлий байхгүй юм шиг хэрнээ клуб тогтвортой амжилт үзүүлэхэд чухал нөлөөтэй санагдаад байгаа
Манай эзэд энэ жил их мөнгө зарж байгаа ч Абра шиг хэр удаан үзэх нь вэ гэдэг л байх шиг байна
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby LeMoN » Fri Jun 30, 2017 6:01 pm

Манайх бол ерөнхийдөө менежментээр боссон. Дээшээ гарч ирээд Диего Рибас с өөр үнэтэй тоглогч бараг аваагүй тэр нь 28 сая евро ч байлуудаа бас фейлдсэн.Игуайныг 90-р авсан ч Сүүлийн 2 жил 70 гариу гоол хийцэн хүн ЧЛ-н финалд гоолдуулах гэж л бараг авсан энэ жил 35 гоол хийсэн ч ЧЛ-н финалд гоолдоогүй.Тевез 12-р Погбаг үнэгүй аваад 100 зарсан Коман -г үнэгүй аваад 30 -д зарсан энэ тэр 85 хувьдаа дандаа хожоотой наймаа хийж байсан нь сайн менежерийн ач...Дибала -г 38 р авснаас өөр өндөр наймаа хийгээгүй.Одоо манай гарааны тоглогчдын арын шугам гэхэд л 70 сая Сандро , Боннуг 40-р ч юмуу гээд багийн амжилтаас хамаарч үнэ нь өсчөөд байгаа. 5 жил Лиг аваад 2удаа ЧЛ финалдаад 2 удаад шөвгөрсөн ч мөнгө ихтэй гээд саваад байгаагүй Марроттагийн зөв менежмент.Энэ нь цаашдаа дураараа эзэн гарч ирээд эрхлээд байхгүй яг хэрэгтэй байрлалд хэрэгтэй тоглогчдоо зөв үнэээр эсвэл хожоотой үнээр аваад яваад байгаа нь их зөв харагдаад байгаан. Яахав хаяа нэг Аархаад хаха Игуайн Дибала эд нар шиг наймаа хийгээд байх боломж бас бий бий. Энийгээ харвал Манайх унах магадлал маш бага харагдаад менежер солигдлоо ч 1-2 жилийн дотор буцаад контендер хэмжээнд ирээд бх бх...
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Nobun@g@ » Fri Jun 30, 2017 6:23 pm

1. Менежмент сайн байсан. Хөгшин тоглогчдыг хямд аваад багийн мотор шиг л тоглуулж чадаж байгаа нь атаархмаар байдаг юм заримдаа.
Пирло, Алвес, Эвра нтр гээл... Тэгээд дээрээс нь дотоодын багуудаа хөөрхөн шулчихна.
2. Энэ ашиг өндөр байгаад бусад багуудын сул байдал их нөлөөлсөн. Аваргуудын Лигт л гэхэд Италиас ганц төлөөлөл байж нтр...
3 Сошиал нтр хөгжөөд хөлбөмбөгийн спорт илүү олон ялангуяа Хятад, Азид хүчээ аваад тоглогчдын үнэ хадчихлаа л даа...

Ялангуяа энэ жилээс бол арай л байна. Хэрвээ манайх босоод ирчихвэл бас ч ингэтлээ дураараа дургихгүй л байх нтр ккк
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby LeMoN » Fri Jun 30, 2017 6:32 pm

Тийм шүү. Манайх 1-аараа алаад байсан гэхээсээ Лиг-н багууд ЧЛ-д эрт хасагдаад байсан болохоор манайд ирэх мөнгө маш их хэмжээнд нэмэгдсэн энэ жил гэхэд бараг түрүүлсэн багаас өндөр орлого авсан. дээр нь Сери А-гийн тэмп ерөнхийдөө удаан болохоор Праймтайм нь өнгөрж байгаа Гигантуудыг авчраал ЧЛ-д алаад бналдаа манайх энийг маш сайн ашигласан. Тевез Хэдира Дани алвес Манзу Ллорэнтэ гээд бусад лигүүд тийм том тоглолт үзүүлэхгүй гарууд Сери А-д нээх хүчлэхгүй байж байгаад ЧЛ-д лаагаад бналдаа.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Mojul » Sat Jul 15, 2017 11:39 pm

Ийм юм болоод 2гар явждээImageImage
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby rednasca » Sun Jul 16, 2017 12:21 am

Дани матар хөгийн зан гаргаж дээ...
даанч их сонин огцом шийдвэрүүд гарсан, шалтгаантай байж дээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Nobun@g@ » Sun Jul 16, 2017 1:22 am

Гэхдээ зөвхөн энэ биш байхаа...
Ганц энэ асуудлаас болоод Бонуччиг явуулна гэж байхгүй байх...
Цагтаа тулбал Дани яваад тэгээд асуудалгүй л болохоор байна шд.

Аллегри манайхыг дасгалжуулдаг байхад манай хувцас солих өрөөний уур амьсгал бас их хүнд байдаг байсан гэдэг.
Хүмүүсийг идэвхжүүлэх, зоригжуулах уур амьсгал сайн байлгах тал дээр асуудалтай байдаг шиг байгаам
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Sun Jul 16, 2017 2:13 pm

Mojul wrote:Ийм юм болоод 2гар явждээImageImage


Мандзу ийм зүйл хэлээгүй, худал түүх.... би бол өөрөө ил тодоор л хэлнэ, хүн амьтанаар дамжуулахгүй гэнэ.

Бонуччи бол яалт ч үгүй Аллегритэй таарахгүй болоод явуулчихлаа л даа. Бонуччи юу Аллегри юу гээд л багын боссууд Аллегриг сонгожээ.

Дани Алвес бас хөөрхий Сити рүү явна, Пептэй ажиллана, мөнгө чухал биш гэж байснаа манайх авч байсан цэвэр цалинг 2 дахин нэмж амласан ПСЖ рүү, Ситиг жийгээд явчихлаа :ногоон: Нөхрийн эхнэр нь Парист амьдардаг, дуртай юм гэсэн.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Sun Jul 16, 2017 2:26 pm

Ирсэн тоглогчид

Image

Ирсэн нь Байернаас Дуглас Коста иржээ.... Сайн л тоглогч, Куадрадог явуулчихгүйгээр 1-ын эсрэг 1 сайн тоглодог нөхрийг авчихвал ч яг л манайд хэрэгтэй байгаа. Эхлээд зээлээд 6 саяыг төлөөд, тэрний дараах 2 жилд жинхэлээд 40 саяыг 2 хувааж төлөхөөр болжээ. Манайхан мөнгөн урсгалаа хараад ингэж төлбөрийг хойшлуулж.

Игуайн, Дибала, Куадрадо, Мандзукич, Коста, Шик, Пьяача гээд болж байна аа....

Image

Сампдоригоос Игуайны сэлгээнд Патрик Шикийг авах байсан ч нөхөр эмнэлгийн үзлэгээр асуудалтай гараад өнөөдөр, өчигдөргүй үзлэгээр дахин оржээ... Гэрээг авах нөхцөл жаал өөрчлөгдөж, эхлээд зээлээр авч магадгүй болтой.

Манайх Бернардиски дээр нэмээд Дани Алвесийн оронд 1 RB, төвд 1 хүчний тоглолт үзүүлдэг тоглогч аваад, нэмэлт 1 төвийн хамгаалагч авбал аваад улирлыг эхлүүлэх нь дээ.
Last edited by Forza Juve on Sun Jul 16, 2017 2:36 pm, edited 1 time in total.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Sun Jul 16, 2017 2:36 pm

Image

Нөөц хаалгач Нетог Валенси руу явууллаа...7 сая дээр +2 сая гэсэн нөхцөлөөр явуулж, нөхрийг манайх үнэгүй авсан тул тэр хэмжээгээр ашиг болж... гэхдээ төлбөрийг 4 жилд хувааж төлнө гэнэ.

Image

Өнгөрсөн жил Францын Ницэд Балотеллигийн нөөцөд зээлээр тоглосон Анастасиос Донисыг Штутгарт руу 3 саяаар явуулжээ.

Image

Миланы тоглогч асан Ганцын хүү Симонэ Ганцыг Пескара руу 1,8 саяаар явуулжээ.

Image

Сая авсан Орсолиниг Аталантай руу 2 жилийн зээлээр явуулж.

Image

Өнгөрсөн улиралд багын 3-р хаалгач байсан Эмил Аудеро гэдэг бацааныг Инзагигийн Венец баг руу зээлж.

Image

Залуу хамгаалагч Маттьеоллог Сери А-гийн шинэ бага Спал руу зээлж... нөхөр 2 удаа хөлөө хугалсан, өнгөрсөн улиралд үндсэн багтай байсан, одоо гайгүй үзээсэй.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Thu Jul 20, 2017 12:03 pm

Image

Шесниг Арсеналаас 12,2 саяаар, 2 жилд хувааж төлөхөөр, 3,1 саяыг бонуст төлөхөөр авчээ. Нөхөр өнгөрсөн 2 улиралд Ромад сайжираад, сүүлийн улиралд Ромагийн хамгаалалттай гэхэд лигтээ хамгийн их клийн шийт хийсэн үзүүлэлтийг үзүүлсэн. Арсеналтай хийсэн гэрээ дуусахад 1 жил үлдсэн тул ийм үнээр авч, Буффоныг залгамжлуулахаар болжээ... Хаа очиж гайгүй үнээр авлаа. Ирэх улиралд Буффон байх ч бас овоо хэдэн тоглолтонд орох байх аа.

Image

Бонуччигийн мэдээлэл оруулчихья. 40+2 гэсэн нөхцлөөр явуулж, мөнгийг 3 хувааж Милан төлнө... тэгэхээр манайхан ер нь явуулах хүсэлтэй байсан гэсэн үг. Уг нь Бонуччи сүүлийн жилүүдэд гэмтэл бэртэл барагтай авдаггүй, багт тоглосон минутаараа үргэлж манлайлдаг нөхөр байсан. Үлдсэн Кьеллини, Барцальи, Бенатиа, Ругани гээд нөхөд тодорхой хэмжээгээр гэмтэл бэртэлд орооцолддог тул манайхан 1 бол Ди Шильо ирсэн ч 1 RB, эсвэл 1 CB авах л байх гэж таамаглаж байна.

Image

Ди Шильог Миланаас 12 саяаар авч байгаа болтой. Миландаа муухан, шигшээд сайн үзээд байсан. Ер нь баг нь дамартахаар тоглогч ч тэгээд олигтой байдаггүй хойно доо... манайх Контэгийн өмнөх 2 жилд 2 удаа 7р байранд ороход Барцальи, Буффон, Кьеллин нар байсан, бас л муухан л байсан.... манайд ирээд гялалзаасай. Нөхөр зүүн, баруун 2 жигүүрт тоглодог, манайх удаан сонирхсон, Аллегригийн удирдлагад тоглох гээд ирж байна.

Image

Манай залуучуудын багын ирээдүйтэй хагас хамгаалагч залууг Сассоуло руу 1 улирлын зээлээр явуулжээ. Нөхрийг жижиг том багууд авахаар их сонирхдог гэсэн.

Image

Манай академийн бүтээгдэхүүн, ирээдүйтэй гэгдэж байсан Паоло Де Чельигийн гэрээ дуусаж, чөлөөт агент болжээ... Өнгөрсөн 2 жилд сайхан цалингаа авч байгаад л дуусгалаа.

Image

Аяксаас 19 настай нь ирээдүйтэй гэж явчирч байсан Осим Буэ гэдэг залуугийн гэрээ дуусч, явуулжээ... Элдэв жижиг багуудад зээлээр явуулсан ч олигтой байсангүй.
Last edited by Forza Juve on Thu Jul 20, 2017 4:16 pm, edited 1 time in total.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Цогоо » Thu Jul 20, 2017 12:10 pm

Хөөрхий муу Войцехээ л харна даа. Буффоноос их юм сурах байх аа. Манайд байхдаа залуу ч байсан, хийтэй ч байсан. Авъяастай нь ч авъяастай л даа. Ромад нэлээн туршлага хуримтлуулсан. Одоо Буффоны орлогч ганц жил хийгээд бараг дараагаас нь түрээд гараад ирэх байх даа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests