2015/2016 Bianconeri: making the history

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby SimonE » Mon Aug 24, 2015 9:08 am

Тэр ч аль дээр дуусцан байсан л даа. цом мом дээр. харин лигтээ бол хожигдоогүй байсан.
Куадрадо ирчихээр жигүүрийн пассууд гайгүй явах байгаа. Манжукич дээр сайн дамжуулалтууд очихгүй байна.
Эвра л наад талаас баахан хаяв
ер нь энэ 3 5 2-г одоо больёоо. Даанч Аллегрид тэгэх зүрх байхгүйлдээ :sad:
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby сайнаа » Mon Aug 24, 2015 9:57 am

сайнаа wrote:2013 оны 1-р сараас гэртээ хожигдоогүй цуврал нь дууслаа гэнэ. 47 гэв үү 48 тоглолт.

Сериа А-д гэсэн байсныг нь мартаж :beer
David Robert Joseph Beckham
User avatar
сайнаа
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 2207
Joined: Wed Jun 11, 2008 9:32 am

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Tue Aug 25, 2015 11:48 am

Image

Куадрадог Челсигээс жилийн 1,5 саяыг төлж, ямар нэгэн дараа жил идээр тэдээр авна гэсэн нөхцөлгүй гэнэ дээ. Челсигийнхэн үнэхээр салахын түүс болжээ.

Image

Зүүн жигүүрийн хамгаалагч Де Чельег Сампдори руу зээлдүүлж байгаа болтой... Энэ уг нь манай академийн ирээдүйтэй гэгдэж байсан залуу ч ер нь сапирчихлаа. Авч ч болохгүй, хаяж ч болохгүй нэг дундаж нөхөр болжээ.

Image

Ллорентэг багууд манай санал болгосон үнээр авахгүй байгаа болохоор удирдлагууд энэ жил авсан Зазаг зээлээр явуулахаар шийдэв болтой. Нөхрийг ПЛ-ийн Вест Хэс 3 сая-ын зээлийн төлбөр төлөөд ирэх жил 15 саяаар авья гэсэн санал явуулсан сураг байна. Нөхөр өөрөө гараанд гараад байх сонирхолтой гэсэн гэнэ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Thu Aug 27, 2015 10:37 am

Image

Манайхан Ллорентэг Севилья руу үнэгүй явуулжээ. Нөхөр гэрээгээ цуцлаад Севильягийн эмнэлгийн үзлэгт орж байгаа болтой.... нөхрийн жилийн 9 саяын цалингын зардлыг хэмнэж байгаа юм уу даа, 2 жилийн гэрээ үлдсэн нийт 18 саяыг хэмнэнэ... уг нь ядаж л 5-6 саяаар зарагдмаар юм даа....Севильяд бужигнуулаад манайхан амаа барина аа

Лациогийнхан АЛ-ын урьдчилсан шатнаас Леверкузенд хожигдоод хасагдсан нь манайх Рома 2-т сайн зүйл болчихлоо... өнгөрсөн жилийнх шиг АЛ-ээс нэлээд мөнгө цохих нь :ногоон: дор хаяж л баг тус бүр 60 саяыг бол найдвартай авахаар байна.

Куадрадо бэлтгэлдээ гарчээ.

Image

Нэг фэйлдчихээр сэтгэл санааны гацаанд ороод нэг л биш болдог, нөхөр манайд улирлыг үдэхдээ гайгүй байгаасай.

Манайхан одоо цонх хаагдахаас өмнө 1 нөхрийг авах юм байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Seikoni » Thu Aug 27, 2015 12:51 pm

Пээ Ллорэнтэ чинь ийм аймаар цалинтай байсан юм уу? Эсвэл нөгөө хамаг юм нь ороод уу? Испанидаа очиж ВДБ энэ тэрдээ харагдаж сүүлийн удаа ухасхийхгээд үзье гэж бодож л дээ.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Shaggy » Thu Aug 27, 2015 12:56 pm

Za ene doloo honogiin togloltiig uzheer Ih delguuriin hajuud Success gedeg gazar zahialga ogson shuu.... Manai Roma-iin zaluus bas tsuglana tanaihan goy zohion baiguulaltand orood buunduu hamt uzetsgeey!!!
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Thu Aug 27, 2015 6:45 pm

Image

Манай 3 дахь жерси гэнэ. Бараг л өөр багын өмсгөлийн өнгийг нь солиод л лого, энэ тэр тавьсан харагдаад байна....

Image

Хэ хэ айхтар ойролцоо байна аа... Адидас хайнга байна аа ккк
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby UULAA » Fri Aug 28, 2015 12:46 am

Image
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Nova » Fri Aug 28, 2015 12:48 am

Ёстой яаж ч мэдэх эвгүй хэсэгт орсон байнашд.
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6384
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Fri Aug 28, 2015 11:22 am

Сүрхий хэсэгт оржээ....
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Sun Aug 30, 2015 10:29 pm

Image

Багын 3 дахь жерсигийн зурганд орсон Коман хүүг Байернд 2 жилийн хугацаатай эхний жил 5 сая, дараа жил 2 саяын төлбөртэйгээр зээлээр авч 2 жилийн дараа 21 саяаар авахаар заржээ.

Уг нь Аллегри нөхрийн ирээдүйтэй гэж сая гараа энэ тэрд тоглуулсан ч нөхөр өөрөө Байерн руу явна гээд яваад өгөв.. Байерн жигүүрийн довтолгоотой тоглодог, бас жигүүрийн тоглогчид дутагдалтай тул манайд байснаас илүү боломж олдоно гээд явчихав уу даа. Манайд бол нөхөр хааяа л 4:3:3-д гарна, эсвэл 2 урд довтлогчийн 1-д гарна... хэд хэд гараанд гарсан ч 1-2 тоглолтонд л гялалзаад бусад нь сайнгүй байсан ч манайхан хадгалсаар ирсэн.

Зунаас Байерны шум гарч байсан ч нэг их тоохгүй байсан үнэ болоод нөхөр явчихлаа.

Image

Манайхан Марселиас Марио Лемина гэдэг залууг 1.5 саяаар зээлээр аваад ирэх жил 10-аар авахаар тохирсон байна. Манайхаас энэ наймааны хүрээнд Исла зээлээр Марсель руу явж байгаа юм байна. Леминагийн хувьд ДМ, СМ байрлалд тоглодог, багууд төдийлөн мэдэхгүй ч авьяаслаг залуу гэнэ. Хедира гэмтээд манайхан нөөц хямд худалдан авалт хийж..... Өнгөрсөн жилийн Перейра шиг байгаа оноосой.

Image

Манайхан Шалькетай 26+6 сая гэсэн наймааг тохирсон байтал КДБ-ээ зарсан Вольфбург гэнэт орж ирээд 36 сая дээр бонустай санал тавиад авчихлаа гэсэн шуугиан гарсан. Бараг л Дракслер эмнэлгийн үзлэгээр орох гэж байна гэсэн мэдээ гарсан ч Шалькегийн босс няцааж, Вольфсбург руу бат болоогүй гэсэн байна. Манай фэнүүд Дракслерийн инстаграм руу орж баахан дайрсан байна :ногоон:

Шалькегийн хувьд лигийн шууд өрсөлдөгчдөө зарахад жаахан эргэлзэж л байгаа байх, энийг нь ашиглаасай.

Дракслер үгүй бол Тоттенхэмээс Ламела, Зенитээс Витцел л гэнэ... миний хувьд бол Ламела руу зүтгэвэл зүгээр мэт... Сери А-даа гялалзсан, латин Америк болохоор Дракслерээс л гайгүй үзэх мэт....
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Sun Aug 30, 2015 10:35 pm

Image

1 цагаас Роматай тоглоно. Ингэж л гарах байх.... Манай дундын шугам хөөрхий нэлээд суларсан байна шдээ :ногоон: Падойн, Погба, Стураро гээд...

Маркизио, Хедира, Асамоа 3 гэмтэлтэй, ганц Перейра л сэлгээнд байна. Куадрадо, Алекс Сандро 2-ыг харж магад... Мората дөнгөж гэмтлээс эргэж ирээд сэлгээнд суужээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Shaggy » Mon Aug 31, 2015 2:03 am

Veni, vedi, vici санасаныг бодход овоо сандаргалаа
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby El Payaso » Mon Aug 31, 2015 8:19 am

Энэ жил ч амархан аварга авахгүй янзтай шүү... гол тоглогчид нь явсан хэцүү байгаа байх л даа... манай хоёр аргентин нэг нэгэндээ хаяад л нэр төрийн гоол хийж ккк... Келлини үгүй мөн хайнга алдаа гаргажээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Жонон » Mon Aug 31, 2015 9:11 am

Аллегри ч хайнга гардөө.Самрах бх
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Mon Aug 31, 2015 10:28 am

Хэ хэ Миланы фэнүүдийн хүсэл бол Аллегригийн бүтэлгүйтэл, Берлусконигийн зөв байсныг бататган харах :ногоон: тийм юм болохгүй л дээ :D

Манай хувьд төвийн хагасууд байхгүй, Аллегри 3:5:2-аар гарааг гаргасан, Падойныг Пирлогийн байранд тавьсан. Манайхан нэлээд пассив байдлаар, муу формгүй, зарим нэг нөхөр үгүйлэгдэж байсан нь Ромаг сайн тоглосон мэт харагдуулав. Ерөнхийдөө санаачлагыг Рома авсан ч Пьяаничийн хаалттай цохилтоосг, Эвра хөөгдөөд нөхдүүд анхаарал сулраад Жекогийн гоолуудыг амархан алдчихлаа. Эврагийн эхний шар ч худлаа л шар байлаа.

Хожигдоод эхэлмэгц Аллегри 4:3:1:2 руу шилжээд Куадрадо, Перейра, Мората 3-ыг оруулж ирэнгүүт Эвра хөөгдсөн нь дэмий юм боллоо. Уг нь Эвра хөөгдөөгүй байсан бол юу ч болж болзошгүй л байлаа. Хүн дутуу ч эвгүй үзэж Дибала анхны гоолоо хийж, эцсийн мөчид тэнцүүлчих шахав... Ромагийн хаалгач нь гайхалтай хаагаагүй бол ч Ромад моралийн хувьд том цохилт болох байлаа.

Улирал муу эхэлж байгаа ч санаа зовохгүй байна аа.... Харин манайхаас аварга булаан авах гэж байгаа нөхдөд л дарамттай байх биз.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Mon Aug 31, 2015 4:06 pm

Зиа ингээд шигшээ багуудын цугларалт эхэллээ. Манайд давуу болон сул талыг аль алиныг нь өгөх юм даа.
Давуу тал гэвэл гэмтэл бэртэлтэй тоглогчид эргэж ирээд, Аллегри 2 хожигдолдоо дүгнэлт хийгээд, улирлын наймаануудаа эцэслэнэ, шигшээд дуудагдаагүй тоглогчидтойгоо учраа олно.
Сул тал гэвэл манайх улирлын эхэнд олон нөхөрсөг хийгээгүй дөнгөж л 4 нөхөрсөг хийсэн, шинэковууд сайн гар нийлээгүй, тэгээд шигшээдээ яваад өгнө.... ирээд Кьевотой тоглоод шууд АЛ-д форм сайтай Сититэй эхний тоглолтоо хийнэ.... жаахан тиймхэн л юм.

Манайхан багаа ингэж айхтар огцом шинэчлэсэн байж, арай л богино улирлын өмнөх бэлтгэл хийжээ.... Дахиал 1-2 тоглолт хөлөө олох гэнэ....гайгүй жижиг багууд тул одоо бол боломжтой....
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Gooner » Mon Aug 31, 2015 4:14 pm

Forza Juve wrote:Image

Хэ хэ айхтар ойролцоо байна аа... Адидас хайнга байна аа ккк

Угаасаа улиралд 2-3 төрлийн жэрсиний загвар гаргаад тэрнээсээ аль багт аль загвар өгөх үү, аль зах зээлд ямар загвар уу гэдгээ сонгодог юм шиг байна лээ, энэ жил топ-ууд нь бүгд нэг загварын пот-д нь орчихсон юм шиг байна.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Tue Sep 01, 2015 9:33 am

Image

Эрнанесийг манайхан цонх хаагдахтай зэрэгцээд Интерээс 11 сая евро дээр нь 2018 онд 2 саяын бонустай авсан байна. Нөхрийг 3 жилээр гэрээлж.... арай л урт бас цагт хавчигдаад үнэтэй авчихжээ.

Эрнанесийн хувьд Лациод сайн тоглодог байсан ч Интерт багтайгаа адил тоглоод бараг л дуртай явуулсан биз. Нөхрийн хувьд Лацио дахь хуучин формоо сэргээгээд сайн үзвэл ч 1-2 жилдээ гайгүй л үзэх биз. Интерээс яваад гялалздаг олон тоглогчдын нэг байгаасай :ногоон:

Image

Image

Исла, Де Чельи 2 маань Леминагийн наймаатай холбоотойгоор Марсель руу явчихлаа. Ислаг дараа жил 7 саяаар авах нөхцөлтэй бол Де Чельиг хуурай нөхцлөөр зээлж байгаа юм байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Tue Sep 01, 2015 10:08 am

Энэ зуны наймааны цонхыг нэгтгэвэл дараах байдалтай байна.

Ирсэн: Дибала, Мандзукич, Хедира, Алекс Сандро, Заза, Нето, Ругани, Эрнанес, Куадрадо, Лемина,

Явсан: Пирло, Тевез, Видал, Сторари, Огбонна, Исла, Де Чельи, Пепе, Ллорентэ, Коман, Соренсен

Ирсэн дээр тайлбар:

Зуны хувьд гол тоглогчид болох Пирло, Тевез, Видал нарыг явуулсан ч тэдний байрыг хангалттай нөхөх тоглогчид авчирч, бас багын гол сул талуудыг нэлээд нөхөж, нөөц улам л сайн боллоо.

Тевезийн хувьд гэрээ дуусахад 1 жил байсан ч яг шум гарч эхэлсэн үе буюу өвөл Бока руу явах хүсэлтэйгээ Аньеллид хэлж байсан, уг нь дахиад 1 жил үлдээсэн бол ч маш хэрэгтэй байлаа. Оронд нь Дибала, Куадрадо 2-ыг авсан.

Пирлогийн хувьд нас нь ахиж, энэ жилээс сэлгээнээс орж ирээд тоглох нөхцөл үүссэн, өөрөө мэдээд MLS рүү явчих шиг боллоо. Ер нь манайд амжилттай 4 жил өнгөрүүлсөн, явах цаг нь болсон.

Видалийн хувьд багт маш чухал үүрэгтэй ч ДАШТ-ээс хойш, тэр гайтай гэмтлээс хойш тоглолт нь тогтмол биш, сайнгүй байсан, өнгөрсөн улирлын сүүлээс гайгүй тоглолт үзүүлж байсан ч зараад мөнгө болгоход харамсах зүйлгүй байлаа.

Явсан бусад нөхрийн хувьд голчлон багт том үүрэггүй, сэлгээний нөхөд байсан, эдгээрийг эрс чанаржуулж чадлаа. Ллорентэгийн хувьд үнэгүй явуулах ч арай л дэндсэн хандив байлаа. Тэнд Солдадо 12 сая хүрээд байхад Ллорентэ лав л 10 сая хүрнэ.

Коман хүүгийн хувьд яг манай тактикаас болж, гараанд гарахад хэцүү болсон нь явахад нөлөөлсөн биз. Түүхий ч гэсэн авьяастай бацаан байсан.

Зуны наймаагаар хаалгач, хамгаалалтын шугамыг Нето, Алекс Сандро, Ругани 3-ыг авсанаар нэлээд зузааруулж, сайжруулсан зүйл болсон. Яг л хэрэгтэй наймааг хийсэн.

Довтолгоо дээр Тевез, Мората, Ллорентэ, Матри, Коман гэсэн бүрэлдэхүүнтэй, Тевез голчлон чирдэг байсан бол Дибала, Мората, Мандзукич, Заза, Куадрадо гээд өнгөрсөн жилийн чанарыг алдагдуулахгүй, жаахан ойлголцоод хөлөө олвол арай гайгүй сайжруулсан байдалтай байна. Үүнээс Зазаг бол арай өндөр үнээр авчихсан, бас л биш наймаа хийчихсэн мэт... нөхөр 4 дэх довтлогч гэхэд өндөр үнээр ирлээ. Зазагийн хувьд Ллорентэтэй л төстэй мэт санагдаад байдаг юм.

Дунд шугамд Аллегригийн хүссэн АМ-ийг авч чадалгүй Эрнанес дээр буучихлаа. Эхлээд фэнүүдийн санаанд ороогүй Дибала, Сандро, Мандзукичийн наймаа дээр нэлээд мөнгө гаргасан тул сүүл рүүгээ өндөр үнээр авах хэцүү болсон биз дээ. Дракслерийн хувьд ер нь жаал эрсдэлтэй наймаа байсан л даа, гэмтэлтгий дээр Сери А-д тохирох эсэх гээд л

Дунд шугамд Пирло, Видалийг нөхөх гээд Хедира, Эрнанес, Леминаг авч Асамаог зүүн жигүүрээс дуудсан. Асамао ч Удинезе байхдаа төвд сайн үзэж, улирлын шилдэгт хүртэл нэрлэгдэж байсан, өөрөө ч төвд тоглох дуртай. Ойлголцоод хөлөө олчихвол ч явсан 2 томыгоо гайгүй нөхөх биз.

Эцэст нь Аллегригийн хүссэн АМ-ыг авчираагүй нь жаал тиймхэн.... багт довтлогчийн ард тоглолт найруулах нөхөр ер нь хэрэгтэй байсан, аягүй бол 4:3:1:2-д Эрнанес, Перейра, Погба 3-ыг ээлжилж тоглуулна, үе үе 4:3:3-д Куадрадог гаргах биз.

Эхний 2 тоглолт хожигдож улирал эхлүүлж байгаа ч манайх аваргыг хэцүүхэн ч гэсэн авах л байх.... энэ жил Сери А-д ширүүн үзэх тул АЛ-ын хасагдах шатны тоглолт эхлэх үед нэг нэгнээ дутахгүй нөхсөн, зузаан багтай байх хэрэгтэй. Уг нь яг л иймэрхүү болсон байна.

Энэ жил ганц Рома биш, Интер, Милан, Наполи 3 бас нэлээд ширүүн өрсөлдөнө, гэхдээ манайх эцэст нь дийлэх биз ээ :ногоон:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Mon Sep 07, 2015 11:29 am

Сери А-гийн цалин гарсан чинь манай цалингын сан өмнөх жилийнхээс нийт дүнгээр 18,1 саяаар өсжээ.

Энэ зун айхтар солилцоо наймааг хийж.....

Өнгөрсөн намрын багаас өвөл Жиовинко /2,2 сая/, Маттиелло /0,1/ 2-ыг явуулж, Моттаг /0,6/-г гэрээг цуцалсан бол энэ жил Тевез /4,5/, Видал /4/, Пирло /3,8/, Ллорентэ /3,5/, Ромуло /1,3/, Пепе /1,3/, Огбонна /1,2/, Сторари /1/, Коман /0,8/, Марроне /0,7/ нарыг энэ зун явуулж нийт 25 сая евро, нийт 50 сая еврогийн цалин сангаас хасагдаж,

Энэ зун ирсэн нь 12: Хедира /4/, Мандзукич /3,5/, Куадрадо /3/, Дибала /3/, Эрнанес /3/, Алекс Сандро /2,8/, Нето /2/, Заза /1,8/, Стураро /1,6/, Лемина /1,2/, Ругани /0,8/, Виталли /0,1/-ын цалинтайгаар тус тус ирсэн байна.

Сери А-гаас ирсэн Эрнанес Интерийн цалингаар ирсэн бол Дибала цалингаа 0,5-аас 3 сая, Нето 0,65-аас 2, Заза 0,8-аас 1,8, Стураро 0,6-аас 1,6, Ругани 0,16-аас 0,8 хүртэл тус тус нэмэгдүүлж чаджээ.

Өнгөрсөн жилийн явцал зарим тоглогчдын гэрээг шинэчлэж, цалин нэмэгдсэн нь Погба 1,5-аас 4,5 сая хүртэл, Бонуччи 2-аас 3,5, Лихти 2-аас 2,8 нэмэгдүүлсэн бол Моратагийн цалин 1-ээс 2,5 сая, Касерес 1,8-аас 2, Перейра 1,3-аас 1,5 сая болж тус тус нэмэгдсэн байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Mon Sep 07, 2015 4:59 pm

Image

Хедира бэлтгэлдээ гарчээ. Шигшээгийн эмч нартайгаа ажиллаж байгаа болтой :smile:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Realist » Sun Sep 13, 2015 11:58 am

Челситэй адилхан уналт хийжийнаа. Аллегри нээх шальтай гар биш юмаа чааваас.
Контегын үлдээсэн мундаг багийг азийн тааруулж
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby enzo » Sun Sep 13, 2015 12:09 pm

Нэг л учраа олохгүй баахан гүйсэн хүмүүс байхымаа, нэг бодлын хэт их хичээгээд гоол хийхгээд яараад ч байх шиг. Учраа олоод нэгнийгээ ойлгоод ирвэл гайгүй ээ.. Ер нь хамгийн гол хүн нь ПИРЛО байсан юм шиг...
Алекс Сандро гоё байлээ.. Киевогийн гоол бол угаасаа аймар гоол байсан. Куадрадог Сити дээр бараг гаргах байхаа сая пеналт нтр аваад баруунд бол гайгүй тоглочихлоо шд.. Сандро Куадрадо гээд л 2 жигүүрээр нүдчихмээр байгаа юмдаа..

Курва Суд байхгүй жоохон тиймхэн байна лээ..
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby El Payaso » Sun Sep 13, 2015 12:13 pm

Realist wrote:Челситэй адилхан уналт хийжийнаа. Аллегри нээх шальтай гар биш юмаа чааваас.
Контегын үлдээсэн мундаг багийг азийн тааруулж

Челсигээс ялгаатай нь эднийх гурван гол хүнээ явуулцан л даа... хэцүү хэцүү... Дибала пен цохиж харагдав уу даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 21 guests