2015/2016 Bianconeri: making the history

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Wed Oct 21, 2015 10:58 am

Image

За өнөөдөр цэнгэлдэхдээ Германы Мюнхенгладбахийг хүлээн авч үзэх нь... Аллегри ингэж гаргах нь....хожил л хэрэгтэй байна :gold :italy

Гладбахийн хувьд Фаврег халаад залуучуудын багын дасгалжуулагчаа томилоод, тэрнээс хойш тун сайн тоглож байгаа... Бундеслигтээ 4 тоглод 4 хожиж.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Mon Oct 26, 2015 11:19 am

Image

Аталантаг талбай дээрээ хөнгөхөн 2:0--ээр хожиж хүснэгтийн 12-р байранд орж, лидэрээс 8 оноо буюу онооны зөрүүгээ багасгалаа. Дибала хүү гайхалтай тоглож хожил авчирлаа.

Гарааны хувьд 4:3:1:2 гэсэн гараагаар гарч, Перейра довтлогчдын ард тоглосон ч удалгүй бэртэж, Асамао урт хугацааны гэмтлээс ирсэн тул анх удаа нэлээд удаан хугацаагаар талбайд гарав. Асамао орж ирээд Погба довтлогчдын ард тоглоод Дибалатай нэлээд ойлголцож үзлээ.

Погба нутагт нэгт ах Зиданыг шүтдэг байх аа... нэг л их Зидан ах шигээ хууралт, гүйлт хийх гээд талыг нь таслуулж байлаа... жаахан нухдаг байдлаа л болиод яг чухал үед л хиймээр юм. Хэтэрхий тохиолдол болгонд нухах гээд байх юм. Гэхдээ Погба ч урд чөлөөтэй тоглохоор бас л нөгөө багт халгаатай болж байна. Тэр пенальт дээр цохиж алддаг энэ тэр бол арай л илүүдсэн харагдана лээ.

Мандзукич Сери А-гийн анхны гоолоо хийсэн бол Кьеллини 300 дахь Сери А-гийн тоглолтоо хийсэн байна.

За ингээд манай хамгаалалт 3 тоглолт дараалан Интер, Гладбах, Аталанта дээр дэмий гоол алдсангүй... Гладбах, Аталанта 2 дээр бол ойлгомжтой, нөхдүүдэд боломж бага, манайхан л үрэлгэн тоглож, ялангуяа Гладбах дээр дэмий оноо алдсан. Интер дээр аз байвал хожчих байлаа.... Ингээд Маркизио, Хедира 2 ирээд дэмий гоол алдахгүй боллоо... довтолгоо одоо жаал тодорхой биш, үрэлгэн биш, моментоо ашиглаад байвал ч хуучин хэвэндээ орохоор байна..

Одоо бараг Сассоуло, Торино, Эмполи гэж тоглоод Милантай нутаг дээрээ үзнэ... 3 дараалаад хожчиход бараг л хүснэгтийн 3-4-д ороод, оноог ч нэлээд багасгачих биз :italy :gold

Нөгөө талд Фиорентина хожсон бол таатай байх байлаа... гэхдээ манайх ингэж бүтэлгүйтэж байхад л дөнгөж 8 онооны зөрүү байна ккк.... 5 дахиа аварга бол гээд байгаа юм байлгүй.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby El Payaso » Mon Oct 26, 2015 11:22 am

Манай Дибала мундаг юм аа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Өсөхбаяр » Mon Oct 26, 2015 2:34 pm

Тата тэгээд одоогоор ашиглахгүй.. ашиглах ч сонирхолгүй байгаам шиг. жаахан гяндаалгаж амбицыг нь дарж байгаа л гэж ойлгохоос.. игуайн лавецци тевез гэхийн оронд одоо л шигшээдээ уусгаж баймаар байгаам даа.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10200
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Fri Oct 30, 2015 2:25 pm

Image

Сассуолод талбай дээр нь очоод анх удаагаа хожигдлоо... Кьеллини Сассоулогийн гоолын дараа 2 дахь шараа аваад хөөгдсөн байна. Энэ удаа Маркизио, Хедира, Эвра 3-ыг амраагаад үзсэн ч хожигдож, эхний үед маш муу тоглож, 2-р үед үрэлгэн олдсон боломжоо муу ашиглаж... нэг их 1 үе сайн тоглодог байдал үе үе гарах юм аа... Аллегри шахуу хуваарьтай гээд Стураро, Лемина 2-ыг гаргасан ч сэлгээний 2 өөрсдийгөө харуулж чадсангүй болтой.... Байнга Маркизио, Хедира 2-ыг гаргаж, шинэ багыг сайн ойлголцдог болтол явуулах хэрэгтэй мэт байв ч хэт ачаалал өгвөл гэмтэх гэмтэх эрсдэлтэй, сэлгээний хэд бас л хөлөө нийлүүлж амжаагүй гээд л ацан шалаа байна аа.... яадаг ч юм байгаа юм... Маркизио, Хедира 2 эргэж ирэхээр Торино, Гладбах 2-оо хожих байлгүй.... уг нь дараалсан гайгүй хувааритай үед сэлгээгүй нүдээд овоо дээшилмээр ч юм шиг... эсвэл 2 нөхрийг зэрэг амраахгүй, ээлжлээд амраах ч юм уу нэг л юм бодохгүй бол Скудетто холдох гээд байна шүү.

Дибала хүү Тевез шиг багын зарим муу тоглолтын үед гоцлоод авардаг болох хэрэгтэй байна даа ккк
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby rednasca » Fri Oct 30, 2015 2:27 pm

Сасс форм мундаг байхад тийм юм хийж байдаг...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Shaggy » Fri Oct 30, 2015 2:41 pm

Сас-ын форм сайн байгаа, гоё ч багтай болсон бнлээ дээрээс нь эзэд нь баян том амбицтай үзэж байгаа баг энэ жил лав манайхыг лав нэг чанацан байгаа. Сая 10 хүнтэй милантай бас л үзэж байна лээ.
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Mon Nov 02, 2015 11:19 am

Дербидээ чухал хожлын эцсийн мөчид авлаа... манайхан их үрэлгэн байна аа... олдсон боломжоо сайн ашиглахгүй шувуу буудах эсвэл тэгэс ингэс хийгээд алдах, хаалгачид хаалгуулах юм. Погба гайхалтай гоолоор тоог нээсэн бол Торино 2-р үед сэргээд Буффон 2-ч удаа гайхалтай хаалт хийж авраагүй бол ч эвгүйтэхээр байв. Эцсийн мөчид дайрсаар байгаад Сандрогийн дамжуулалтаар Куадрадо хожлын гоолыг хийж, Ториногийн хэдийг уйлуулав.

Уг нь Аллегри 4:3:1:2 гэж гаргаад Эрнанесийг довтлогчдын ард Погба СМ гаргасан ч Хедира гэмтээд Куадрадо орж ирэхээр болов. Хедира тоглолтын өмнө эвгүй байсан ч өөрөө зүгээр гээд талбайд гараад гэмтэж.... лав л Гладбах, Эмполи дээр байхгүй юм байна. Бас л шилэн юм аа... удаан хугацаагаар гэмтээгүй байгаасай. Алхаад талбайгаас гарсан гайгүй байгаа.

Image

Куадрадо орж ирээд 4:3:3 гээд Мората зүүнд гарч Дибала төвд тоглосон ч довтолгоог төгсгөх дээр ёстой хэрэггүй байлаа. Аллегри уг нь улирлыг 4:3:1:2 гэж тооцоолж эхлүүлж байснаа 4:3:3 болоод Коман яваад, Моратаг зүүнд тавиад Моратагийн авьяасыг дэмий ашиглах юм.... урдаа Дибалатай үзвэл уг нь зүгээр л баймаар...

Сүүлд Алекс Сандро орж ирээд 4:5:1 болж үзээд хожлын гоол хийчихлээ...

Image

Image

Гладбах дээр одоо зочлоод хожил авах хэрэгтэй байна.... нөхдийн лигийн форм нь ч гайхалтай л байна лээ.

Шинэ мэдээ гэвэл Лихти бэлтгэлдээ эргээд иржээ....

Image
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Tue Nov 03, 2015 4:23 pm

Image

Погба хүү Аталантагийн эсрэг тоглолтоос хойш өмсгөлийнхөө хойно +5 гэж гараар бичдэг болоод байсан... хэвлэлийнхэн яасан гэж асуухаар эхэндээ Пелегийн 75 насны төрсөн өдөрт зориулсан гэсэн зүйл хэлсэн ч өөр шалтгаантай байж.

Нөхөр өнгөрсөн улиралд 6 номертой байж байгаад 10 болгосон, тэгээд баг муухан амжилттай эхлээд, нөхрийг багыг чирсэнгүй, өнгөрсөн улирлынх шиг тоглолт үзүүлсэнгүй гэсэн шүүмжлэл хүчтэй өрнөж, бас нөхөр энэ улирлын эхнээс зүгээр тоглохгүй заримдаа хэтэрхий чадвар үзүүлэх гэж алддаг болсон... 10 номерын тухай асуухаар зүгээр л номер энэ тэр гэдэг хариулт өгч байсан. Улирлын эхэнд баахан шүүмжлүүлж, 10 номерын дарамтаас гарахын тулд манай нөхөр багын анд Бонуччигийн сэтгэл зүйч, зоригжуулагч дээр очиж зөвлөгөө аваад ингэж бичихээр болжээ... сайжирч байвал боллоо доо... Бонуччи ч алдааны хүүдий байгаад сүүлийн 1-2 улирлаас гайхалтай болсон. 1+0+5=6 юм байна.

Италид тэгээд 10 дугаарыг авчихаар баахан л ярилцлага, шүүмжлэл, харьцуулалт болно л доо.. Платини, Бажжио, Дель Пьеро, Тевез гээд томчууд зүүж байсан, дарамт ихтэй л дээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby enzo » Tue Nov 03, 2015 8:46 pm

Хэхэ харин тийн байна лээ.. 5 гэж ардаа жижигхэн бичсэн байсан. Манай хүн тэгээд энэ жил их дарамт ирээд, өөрөө гол тоглогч болоод хариуцлага ирээд сэтгэлзүй энэ тэр арай өөр лидер талруугаа хөгжөөд сайжраад байх шиг..
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby LeMoN » Wed Nov 04, 2015 12:58 pm

Өчдөр тэр улаан хуудас бол арай арай. Хэдира бхгүй гээд 4-4-2 р гарах хэрэг бсан ч юмуу гүү ч юмуу
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby turuue » Wed Nov 04, 2015 2:58 pm


ямар аймар ассист вэ!!!!
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby PrOXy » Sat Nov 07, 2015 2:44 pm

Image
The Italian manager expressed his fury with the officials after the game, but also voiced his disappointment with Morata: "They need to grow up. You can't be off the pitch for three minutes because you have to change your socks. I know they're young, but they need to start understanding certain things. I'm really angry".

хэхэ баларсан юм.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Mon Nov 09, 2015 8:55 pm

Image

Эмполиг талбай дээр нь буулгаж авч энэ улирлий Сери А-д анх удаа 2 дараалса хожлоо байгуулж, хүснэгтий 7-р байранд тэргүүлэгчээс 9 онооны зөрүүтэй хэвээр үлдлээ. Сонирхолтой энэ улирлын 12 тоглолтын 7 тоглолтонд өрсөлдөгч нь анх удаагаа хаалга цохиход л манайх түрүүлж гоол алдсан тоглолт үргэлжилсээр.... Эмполигийн эхний гоол дээр Буффон цохино гэж бодоогүй юу байрлалаа буруу эзэлж, хямдхан гоол алдсан ч манайх эхний үед 2 гоол хийж тоглолтыг эргүүлж чадсан. 3 дахь гоол харин Лихти отонгоос цохиод тэр нь ойж буусаар Дибала хийв.

Мөн улирлын 17 тоглолтонд манайх 9 удаад нь өрсөлдөгчид тэргүүлэлээ алдаад нөхөх гэж хөөн тоглосон байна.

Гарааг 4:3:3 гэж гаргасан. Моратаг Аллегри зүүн жигүүрт тоглуулаад нөхөр ч сүрхий гоолдохгүй, нэг ёсондоо өөрийгөө гоолоор харуулж чадахгүй л явна. Хедира гэмтлээс эргэж ирж гараанд гарсан бол Кьеллини Гладбах дээр алдаа гаргаснаас болсон уу сэлгээнээс эхэлсэн байна.

Засварлага дуусаад Милантай үзээд, Ситиг талбай дээрээ хүлээн авна... ингээд нэг хожлын замдаа ороосой доо.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby enzo » Tue Nov 10, 2015 10:31 am

Өчигдөр манай агуу ахлагчийн 41 насны төрсөн өдөр тохиосон байна.. Та хэдийн хувьд ахлагчийг яг ямар тоглолт, гоолоор илүү их санадаг вэ???
Миний хувьд Реалын эсрэг энэ гоолоор
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Өсөхбаяр » Tue Nov 10, 2015 11:12 am

Реалд хаалттай цохилтоос нэг ганган авч билээ... тэр тоглолтонд дубьл хийгээд байлуу яалаа.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10200
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Shaggy » Tue Nov 10, 2015 12:08 pm

Манай хаалганд 32 метрээс цохиж хийсэн гоолыг огт мартдаггүй бас 2006 оны дэлхийн аваргад хийсэн гоолыг нь
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Өсөхбаяр » Tue Nov 10, 2015 12:57 pm

дамжуулалт л өгдөг газараас шууд цохихоор бэлдэж байгаал цохиж байна шүү.. недвэд энэ хэдийн үед ч бас чунаг байсы шүү танайх
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10200
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Tue Nov 10, 2015 1:18 pm



Энэ тоглолт гайхалтай л даа... манайхан хэцүү үеийг туулаад Европы тавцанд анх удаагаа гарч ирээд, суга бүрэлдэхүүнтэй ч Реалыг нутагт нь хожоод хэсгээс 1-р гарсан. Дель Пьеро Бернабуад шоудаад сэлгээгээр гарахад нь Реалын фэнүүд алга ташин гаргасан... Роналдиньо, Дель Пьеро 2-ыг л алгаа ташиж сэлгээгээр гаргаж байсан гэдэг байх шүү.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Tue Nov 10, 2015 2:59 pm

Шигшээд баахан нөхөд дуудагдагаараа дуудагдаж.... бэртэл гэмтэлгүй л буцаж ирээсэй... Дибала Аргентиний шигшээд байнга дуудагддаг болж... Хедира баахан завсарлаж байгаад дуудагдсан бол Мората энэ удаа бас явжээ... Нийт 17 тоглогч дуудагдаж...

Одеро гээд хаалгач бацаан Италийн багачуудын багт үздэг байх нь...

ITALY
Buffon, Barzagli, Bonucci, Chiellini, Marchisio, Zaza.
Friendlies
Belgium vs. Italy (Brussels, Friday 13/11, 20.45);
Italy vs. Romania (Bologna, Tuesday 17/11, 20.45).

ITALY Under 21
Rugani
EURO 2017 Qualifiers
Serbia vs. Italy (Novi Sad, Friday 13/11, 18.30);
Italy vs. Lithuania (Castel di Sangro, Tuesday 17/11, 17.00).

ITALY Under19
Audero
Friendly
Italy vs. Czech Republic (Pistoia, Thursday 12/11, 15.00)

FRANCE
Evra, Pogba.
Friendlies
France vs. Germany (Paris, Friday 13/11, 21.00);
England vs. France (London, Tuesday 17/11, 21.00).

GABON
Lemina.
World Cup 2018 Qualifiers – second phase
Mozambique vs. Gabon (Maputo, Wednesday 11/11, 18.00);
Gabon vs. Mozambique (Libreville, Saturday 14/11, 18.00).

ARGENTINA
Dybala.
World Cup 2018 Qualifiers
Argentina vs. Brazil (Buenos Aires, Friday 13/11, 1.00);
Colombia vs. Argentina (Barranquilla, Tuesday 17/11, 21.30).

URUGUAY
Caceres
World Cup 2018 Qualifiers
Ecuador vs. Uruguay (Guayaquil, Thursday 12/11, 22.00)
Uruguay vs. Chile (Montevideo, Wednesday 18/11, 00.00)

GERMANY
Khedira.
Friendlies
France vs. Germany (Paris, Friday 13/11, 21.00);
Germany vs. Holland (Hannover, Tuesday 17/11, 20.45).

SWITZERLAND
Lichtsteiner
Friendlies
Slovakia vs. Switzerland (Trnava, Friday 13/11, 20.45);
Austri vs. Switzerland (Vienna, Tuesday 17/11, 20.45).

CROATIA
Mandzukic
Friendly
Russia vs. Croatia (Rostov-on-Don, Tuesday 17/11, 17.00).

SPAIN
Morata
Friendlies
Spain vs. England (Alicante, Friday 13/11, 20.45);
Belgium vs. Spain (Brussels, Tuesday 17/11, 20.45).

Энэ хооронд Асамоа хүрээд ирээсэй...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

2015/2016 Bianconeri: making the history

Postby PrOXy » Tue Nov 10, 2015 11:12 pm

06 оны дашт. Хагас шигшээд германы хаалганд хусдаг гоол нь санаанд орж бна. Сөргөдөж орж ирээд хаалганы зүүн дээд булан нам авдаг... Тэр үед германыг дэмжээд сууж блаа, харж бсан багууд мултарчихсан. Хэхэ
Хун тайж алекс аа гэж..


Sent from my iPhone using Tapatalk
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby ТӨӨГӨӨ » Wed Nov 11, 2015 8:34 am

Тэр 06 оны ДАШТ-ний гоолоос болоод уйлаад, унтах гээд хэвтэхээр л хэлээ гаргаад гүйж байгаа сэлэбрэйшн нь харагдаад нэгэ хэсэгтээ л хэцүү байсан шүү
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Fri Nov 20, 2015 11:12 am

Image

Манай Буффон Сери А-гий дебютээ хийснээс хойш 20 жилий хугацаа өнгөрчээ. УЕФА-гаас энэ ойг тохиолдуулж нийтлэл, зураг энэ тэр байршуулсан байна. Энд дунд 1 улирал Сери Б-д байсан :D
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Өсөхбаяр » Fri Nov 20, 2015 11:17 am

11 оны буффон 98 оныхоосоо залуу харагдаж байна шт :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10200
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Fri Nov 20, 2015 11:18 am

Шигшээ багын цугларалтаас манайхан эргэж ирцгээсэн ч Лихти, Касерес, Буффон, Мандзукич нар жаахан гэмтлийн асуудалтай болсон. Эдгээрээс ашгүй Лихти, Буффон, Мандзукич нарынх гайгүй Миланы эсрэг гарч магадгүй шиг.

Энэ улирал манай шилдэг хамгаалагчид болох Бонуччи, Кьеллинигийн форм нэлээд муудаж, яагаад ч юм алдаа гаргаад энэ нь багын ажилтанд эсрэгээр нөлөөлөөд байна аа. Сая шигшээ багын Бельги, Румынтэй хийсэн тоглолтуудад ч харагдаж, сонин алдаанаас болж гоолууд алдсан харагдаж байна. Бельгид сүүлд 2 гоол алдахад нөгөө л Ювентусд байдаг шиг булангаас цохьсон бөмбөгийг хамгаалахдаа алдсан, бас нээлттэй тоглолтоос гээд л... энэ 2 хэзээ гайгүй формтой болох юм... Ялангуяа Кьеллини энэ улирал эхлээд формгүй л байгаад байна...

Кьеллиниг жаал суулгаад Руганид боломж өгөхгүй бол өвөл зээлээр явна гэх мэт асуудал үүсгээд байгаа болтой. Формгүй 2 маань ядаж бэртэл гэмтлээс хол байгаа болохоор Ругани хүүд ямар ч боломжгүй болжээ. Энэ 2 маань жаал формондоо орж, эсвэл Барца, Руганид жаал боломж олгохгүй бол өвлийн амралтаас өмнө аваргын төлөө өрсөлдөөнд үлдэх зорилго хэцүү болж магадгүй л юм.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 24 guests