2015/2016 Bianconeri: making the history

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

2015/2016 Bianconeri: making the history

Postby italiajuve » Sat Aug 15, 2015 2:56 pm

Турин хотын гол өргөн чөлөөний нэг болох Ре Умберто цэцэрлэгт гудамжинд хэдэн найзууд цугларсан байв. Тэднийг цугларах гол шалтгаан - хөл бөмбөг. Залуус зөвхөн хөл бөмбөгтэй л холбоотой клуб байгуулах зорилготой цугларсан байлаа. Тэд бүгд "Личео Д'Ацельо" дунд сургуулийн сурагчид байв. Хамгийн том нь 17 настай. Залуус санал хурааж олонхийн санал авсан латин гаралтай "Залуу нас" гэдэг үгээр клубээ нэрлэхээр болсон байна.
Энэ өдөр 1897 оны 11 сарын 1 өдөр байлаа. Яг энэ л өдөр Хөл бөмбөгийн "ЮВЕНТУС" клуб үүсгэн байгуулагдсан юм.
Тухайн үед цугларсан залуус домогт аугаа клуб байгуулж байгаагаа хэрхэн мэдэх билээ. Энэ бол Италийн хамгийн алдартай багийн үүссэн түүх юм.
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA
User avatar
italiajuve
 
Posts: 744
Joined: Thu Dec 08, 2011 2:30 pm
Location: Juventus Stadium

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Могжоохон » Sat Aug 15, 2015 3:11 pm

:beer амжилт хө
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby italiajuve » Sat Aug 15, 2015 3:12 pm

Өмнөх пост бол Адам Дигбигийн бичсэн "Ювентус: хар цагаан түүх" номын Удиртгал хэсэгний орчуулга юм.

Image

Цаг зав чөлөөгөө харж байгаад алба есоор биш ч гэсэн шинэ пост нээж байгаад бүлэг бүлэгээр орчуулан оруулах болно.
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA
User avatar
italiajuve
 
Posts: 744
Joined: Thu Dec 08, 2011 2:30 pm
Location: Juventus Stadium

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby UULAA » Sun Aug 16, 2015 1:03 am

italiajuve wrote:Турин хотын гол өргөн чөлөөний нэг болох Ре Умберто цэцэрлэгт гудамжинд хэдэн найзууд цугларсан байв. Тэднийг цугларах гол шалтгаан - хөл бөмбөг. Залуус зөвхөн хөл бөмбөгтэй л холбоотой клуб байгуулах зорилготой цугларсан байлаа. Тэд бүгд "Личео Д'Ацельо" дунд сургуулийн сурагчид байв. Хамгийн том нь 17 настай. Залуус санал хурааж олонхийн санал авсан латин гаралтай "Залуу нас" гэдэг үгээр клубээ нэрлэхээр болсон байна.
Энэ өдөр 1897 оны 11 сарын 1 өдөр байлаа. Яг энэ л өдөр Хөл бөмбөгийн "ЮВЕНТУС" клуб үүсгэн байгуулагдсан юм.
Тухайн үед цугларсан залуус домогт аугаа клуб байгуулж байгаагаа хэрхэн мэдэх билээ. Энэ бол Италийн хамгийн алдартай багийн үүссэн түүх юм.

Juventuni гэдэг нь Junior гэсэн үг үү тэ. Залуухан жаалууд байснаа яаж яваад Хөгшин хатагтай болчив.
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Mon Aug 17, 2015 11:44 am

UULAA wrote:
italiajuve wrote:Турин хотын гол өргөн чөлөөний нэг болох Ре Умберто цэцэрлэгт гудамжинд хэдэн найзууд цугларсан байв. Тэднийг цугларах гол шалтгаан - хөл бөмбөг. Залуус зөвхөн хөл бөмбөгтэй л холбоотой клуб байгуулах зорилготой цугларсан байлаа. Тэд бүгд "Личео Д'Ацельо" дунд сургуулийн сурагчид байв. Хамгийн том нь 17 настай. Залуус санал хурааж олонхийн санал авсан латин гаралтай "Залуу нас" гэдэг үгээр клубээ нэрлэхээр болсон байна.
Энэ өдөр 1897 оны 11 сарын 1 өдөр байлаа. Яг энэ л өдөр Хөл бөмбөгийн "ЮВЕНТУС" клуб үүсгэн байгуулагдсан юм.
Тухайн үед цугларсан залуус домогт аугаа клуб байгуулж байгаагаа хэрхэн мэдэх билээ. Энэ бол Италийн хамгийн алдартай багийн үүссэн түүх юм.

Juventuni гэдэг нь Junior гэсэн үг үү тэ. Залуухан жаалууд байснаа яаж яваад Хөгшин хатагтай болчив.


Хөгшин хатагтай нар гэдэг нэр ер нь манай энэ форумд дооглож хэрэглээд байгаа болохоос Италидаа хүндэтгэж дуудсан нэр л гэдэг юм билээ. Яг шалтгааныг нь мартаж, Италиаювэ бичих биз.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Mon Aug 17, 2015 12:12 pm

Энэ жил шинэ бүрэлдэхүүнээр түүхт Сери А-д талбай дээр 5 дараалан түрүүлсэн Торино, өмнөх Ювегийн амжилтыг эвдэх улирал юм.

Манай улирлын хамгийн тэргүүлэх зорилтыг өмнөх заншил ёсоор Сери А-д 5 дараалан түрүүлэх гэж удирдлагын зүгээс тодорхойлж, Аллегри ч санал нэгдсэн. Мэдээж АЛ-д өмнөх улирлын амжилтыг ахиулах, өмнөх улиралд Борусси, Атлетико 2 шиг тохиолдлоор амжилт үзүүлээгүй гэдгийг батлах санаатай байгаа. АЛ-д хамгийн багадаа л шөвгийн 8-д шалгарах ёстой.

Image

Энэ улирлын онцлох явдал бол Аллегри өмнөх улиралд өөрийгөө харуулсан тул шинэ челленж хайсан нөхдийг явуулж, нөхрийн хүслээр багыг бүрдүүлэхээр болсон. Погба үлдэж клубын алдарт 10 дугаарыг авч, Аллегригийн багын гол цөм, Погбаг тойрч баг бүрэлдэх нь ойлгомжтой болж байх шиг байна. Нөхөр ч багын удирдлагын төлөвлөгөөг хүлээн авч 10 дугаарыг авсан биз... авахаасаа өмнө ч багын удирдлагатай ярилцаж ойлголцсон биз... нөхөр бараг дахиад 3-4 жил байх болов уу гэж бодогдох юм. Францын шигшээд Погба ерөнхийдөө од болж, ачааны хүндийг үүрч эхэлсэн, одоо ингээд Ювентусд ачааны хүндийг үүрэхэээр болж, супер од болох замын анхны алхамыг хийлээ.

Image

Энэ жилийн Аллегригийн багын хувьд АМ голчлон шаардсан, багын удирдлага бараг л цонх хаагдахаас өмнө гайгүй нөхрийг авч өгч л таарах биз.

Багын тухайд

Хаалгач, хамгаалалт

Хамгаалалт, хаалгачийн хувьд өмнөх жилийн бүрэлдэхүүнийг хадгалж, Огбоннаг зарж, Руганигаар хүч нэмэгдүүлсэн. Огбоннагийн хувьд өмнөх улирлуудад хэт их хүлээлтийг хадгалж чадахгүй алдаа их гаргасан ч өнгөрсөн улиралд дуудсан цагт сайн тоглож, найдвар төрүүлж байсан ч ПЛ рүү шинэ боломж хараад явчихлаа. Бодвол Еврод оролцох хэрэгтэй байсан биз.

Image

Руганигийн Наполи энэ тэр санал тавьж байсан боловч Огбонна явсанаар үндсэн багт ирсэн. 2 жилийн өмнө Эмполитой Сери Б-д түрүүлэхдээ Сери Б-гийн шилдэг хамгаалагч болж байсан, өнгөрсөн улиралд Сери А-гийн бүх тоглолтонд оролцож, ганц ч шар улаан хуудас аваагүй сайн хамгаалагч болох ирээдүйтэйгээ харуулсан. Манайхан өнгөрсөн оны өвөл Эмполигоос хямд бүрэн шилжүүлж авсан нь гайхалтай наймаа болсон.

Image

Хаалгачийн хувьд Фиорентинагаас Нетог үнэгүй авч, найдвартай 2-р хаалгач Сторариг Кальяри руу явуулсан... ер нь бол хаалгачийн байрлалыг сайжруулсан.

Хаалгачаар: Буффон, Нето, Рубиньо
Баруун жигүүрийн хамгаалагчаар: Лихти, Касерес, Исла
Төвийн хамгаалагчаар: Барцальи, Бонуччи, Кьеллини, Ругани,
Зүүн жигүүрийн хамгаалагчаар: Эвра, Падойн, үе үе Асамаог авчирна.... гайгүй нөхцөл байвал Ислаг явуулж, нэмж нэг хамгаалагч авах санаатай байх шиг. Атлетикогоос Сикуейрог авахаар тохирсон байсан ч Аллегри болиулсан гэсэн яриа байна.

Хамгаалалтын хэсэг ер нь сайжирч, багын дунд болон урд шугаманд гэнэтийн өөрчлөлт гарсан ч тэр нөлөөллийг нэлээд зөөллөх, эрсдлийг багасгах чадалтай л харагдаад байна.

Хагас хамгаалалт

Багын хувьд өмнө ашиглаж байсан 3:5:2, 4:3:1:2 дээр нэмээд 4:3:3-ыг энэ улиралд нэлээд ашиглах байх гэсэн бодол байна. Пирло, Видал гээд 2 гол тоглогч явсан ч Хедираг авч, Асамаог төвд ашиглахаар болж онгорхой орхигдсон орон зайг нөхөхөөр болсон.

Image

Хагас хамгаалалтын гол ачааг одоо Маркизио, Погба 2 үүрч, бусдыгаа манлайлах нь... Маркизио, Погба, Хедира, Перейра, Асамоа, Стураро гээд гарааны үндсэн 3 байрлал дээр нэгтэйгээ тэгш өрсөлдөх, нэгнээ сайн нөхөх хагас хамгаалалтын шугамтай болсон. Ялангуяа Видал явсанаар Стураро хүү өөрийгөө энэ улиралд нэлээд нээх биз.... Бараг л сүүлийн хэдэн жилд шинээр гарч ирээгүй хамгаалах, довтлох чиглэлд тэгш тоглодог залуу Итали хагас хамгаалагч гарч ирэх нь ээ. Эд нарын форм муутайг нь асуудалгүй суулгаад форм сайтайг нь гаргаад байх, өрсөлдөөнтэй, дархлагдсан нөхдийн тоо бага болсон нь энэ улирлын чухал үзүүлэлт болов.

Энэ дээр нэмэгдээд нэг АМ авчирах санаатай байна. АМ-ын хувьд Аллегригийн тусгайлсан захиалга юм.

Довтолгоо

өнгөрсөн улирлын гол хөдөлгөгч, бас хэт хамааралтай байсан Тевез явсанаар багын удирдлагын зүгээс 3 довтлогч нэмж авчирсан.

Image

Image

Image

Мората дээр нэмэгдээд мань 3 довтолгооны хувьд олон хувилбартай, бас л хэт нэгнээс хамаарахгүй довтолгооны шугамтай болсон. Өнгөрсөн улирлын АЛ-ын сүүлийн 2 тоглолтонд Тевезээс хэт хамааралтай, нөхөр формгүй болоод багт онцгой сөрөг нөлөөлсөн.

Бараг л Дибала - Манзукич, Мората - Заза, Дибала - Мората гэсэн хувилбарууд гарах биз.

Дүгнээд хэлэхэд манайх энэ зун хэт өөрчлөгдсөн ч ирээдүй рүүгээ тэмүүлсэн хэрэгтэй шинэчлэл хийлээ. Шинэчлэл хийхдээ гол асуудалтай хэсгүүдэд хийсэн багаад үүний эрсдлийг хамгаалалт дааж гарах шинжтэй.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Shaggy » Mon Aug 17, 2015 2:26 pm

Forza Juve wrote:
UULAA wrote:
italiajuve wrote:Турин хотын гол өргөн чөлөөний нэг болох Ре Умберто цэцэрлэгт гудамжинд хэдэн найзууд цугларсан байв. Тэднийг цугларах гол шалтгаан - хөл бөмбөг. Залуус зөвхөн хөл бөмбөгтэй л холбоотой клуб байгуулах зорилготой цугларсан байлаа. Тэд бүгд "Личео Д'Ацельо" дунд сургуулийн сурагчид байв. Хамгийн том нь 17 настай. Залуус санал хурааж олонхийн санал авсан латин гаралтай "Залуу нас" гэдэг үгээр клубээ нэрлэхээр болсон байна.
Энэ өдөр 1897 оны 11 сарын 1 өдөр байлаа. Яг энэ л өдөр Хөл бөмбөгийн "ЮВЕНТУС" клуб үүсгэн байгуулагдсан юм.
Тухайн үед цугларсан залуус домогт аугаа клуб байгуулж байгаагаа хэрхэн мэдэх билээ. Энэ бол Италийн хамгийн алдартай багийн үүссэн түүх юм.

Juventuni гэдэг нь Junior гэсэн үг үү тэ. Залуухан жаалууд байснаа яаж яваад Хөгшин хатагтай болчив.


Хөгшин хатагтай нар гэдэг нэр ер нь манай энэ форумд дооглож хэрэглээд байгаа болохоос Италидаа хүндэтгэж дуудсан нэр л гэдэг юм билээ. Яг шалтгааныг нь мартаж, Италиаювэ бичих биз.

Залуу гэсэн нэртэй мөртлөө хөгшин тоглогчидтой болхоор 30аад өгсөн нэр гэсэншт . Харин хатагтай нь болхоор фенүүдийх нь клубээ хайрлаж буй хайр нь юм гэсэн хэхэ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Төгсбилэг » Mon Aug 17, 2015 7:55 pm

марк
User avatar
Төгсбилэг
 
Posts: 1246
Joined: Sun May 04, 2008 4:42 pm
Location: Utaanbaatar

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby italiajuve » Tue Aug 18, 2015 8:10 am

Forzajuve гое гое мэдээлэл нийтлэл оруулдагт баярлалаа. :eek: Энэ жил яалтачгүй манай шилжилтийн жил боллоо. Дундаж наслалт 29 байсныг бараг 25 руу бууруулж чадсан. Дээрээс нь Италийн шигшээг ирээдүйд бүрдүүлэх тоглогч нарыг авч чадсан.

Зүүн хамгаалалт дээр жоохон залруулга хэлье. Сикиераг больсон. Учир нь Алекс Сандро Порто-той гэрээгээ сунгахаас татгалзсан байгаа. Өөрөөр хэлбэл ирэх жил фри агент болно. Энэ боломжийг сонсогуутаа Паратичи Сикиераг reject хийгээд шууд Сандротой уулзсан байна лээ (биечлэн очиж).
Алекс Сандро нь 24 настай Бразил. Портод 22 сая + бонус санал тавьсан бол цалин 2.5сая. Мэдээж мөнгө ихтэй шейхүүдийн багууд бас санал тавьсан л биз, мань хүн өөрөө манайхыг сонгосон юм шиг байна лээ. Жанлука ДиМарцио-гийн мэдээлснээр маргааш багууд бичиг баримт дээрээ гарын үсгээ зуралцаад Сандро Турин руу эмнэлгийн үзлэгт орохоор ниснэ гэсэн байна.

Алекс Сандрог авчуулч сүүлийн 4 жил цоорхой байсан зүүн хамгаалалт ойрийн 5 жилдээ битүүрч байнаа гэж. :-D


Дракслерийн төлөө сүүлийн саналаа өчигдөр тавьсан байгаа. 18сая + 9сая бонус. Шальке даварсан гарууд 30аас доошоо байхгүй л гээд байгаан. Тиймээс Дортмундын Мхитаряны агент Райолатай уулзана гэсэн байна. Мхитаряныг 20 сая дотор авчих бодолтой байгаа. Гэхдээ миний бодлоор үхсэн Мхитарянаар яахын бэ, мөнгөө хадгалаад Перейрагаа зүтгүүлээд болохгүй бол Дибала ч AMF дээр тоглочмоор санагдах юм.


Севилья Ллориентетэй гэрээ тохирсон гэж сураг дуулдсан. Харин манай зарласан үнэ болох 12 саяыг төлж чадахгүй 8 болтол буулгах санал тавьсан байна. Нөгөө талаас Бенитес Ллориентег запасандаа авах маш их сонирхолтой байгаа. Дээрээс нь Реал руу Ковачич Интерээс очиж байгаа гээд манайх Иско авах оролдлого хийх юм шиг. Ллориенте + мөнгө = Иско. Иско ирвэл ч солиорлоо шүү, даанч худлаа цуурхал л байх. Юутай ч 9 сарын 1 болтол харж л бай. Тэртээ тэргүй гараанд гардгүй Искод Ковачичийг ирэхээр улам л талбайд гарах шанс багасах мэт.
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA
User avatar
italiajuve
 
Posts: 744
Joined: Thu Dec 08, 2011 2:30 pm
Location: Juventus Stadium

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby El Payaso » Tue Aug 18, 2015 9:12 am

Харин Перрейра, Дибала аль аль нь АМ хийх чадвартай юм бишүү?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Tue Aug 18, 2015 11:49 am

Перейра уг нь өнгөрсөн жил үе үе Тевез, Ллорентэ нарын ард тоглож байсан, гайгүй тоглолт үзүүлж л байсан, Дибала бол төвийн довтлогчийн ард туслах довтлогчоор тоглож болох л байх... гэхдээ Аллегри цэвэр АМ эсвэл цэвэр АМ, жигүүрээ аль алийг нь хийчихдэг нөхрийг л сонирхоод байгаа болтой.

Дээр хөөрхий Ллорентэг орхисон байна шдээ. Нөхөр уг нь 2 жигүүрээр тоглодог багт бол яг л сайн зохицох төвийн довтлогч л доо. Өөрийгөө ч анхны жилдээ сайн харуулсан, даанч Аллегри ирээд тоглолтонд нь зохицохгүй гоолгүй улирал үдсэн. Реал, Севилья гээд л холбогдоод байна.... цонх хаагдахтай зэрэгцээд л зээлээр ч болтугай явуулах биз.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby enzo » Tue Aug 18, 2015 12:00 pm

Гоё гоё Алекс Сандро ирчиж байгаам байна..
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby italiajuve » Wed Aug 19, 2015 5:17 pm

Шалькегийн нэхээд байсан 30сая ийг дараах байдлаар өгөх сүүлийн санал тавьсан байна. 20сая + 10сая бонусаар.

[img]http://football-italia.net/sites/default/files/imagecache/main_photo/[type]/[nid]/Draxler-finger490epa_7.jpg[/img]


Манайд ирэх нь бараг тодорхой болоод байгаа Алекс Сандро Дунга магтаж үг хэлсэн байна. Классик Ыразил фүлбэк, Юве-д яг таарна. Томчуудтай зүйрлэвэл Роберто Карлос гэсэн үг хэмээсэн байна.
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA
User avatar
italiajuve
 
Posts: 744
Joined: Thu Dec 08, 2011 2:30 pm
Location: Juventus Stadium

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Shaggy » Wed Aug 19, 2015 9:43 pm

Za 31nd manai 2 bagiin toglolt bgaa success geed pubtai yarichlaa buunuuruu uzetzgeey
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Болжмор » Wed Aug 19, 2015 11:52 pm

italiajuve wrote:Турин хотын гол өргөн чөлөөний нэг болох Ре Умберто цэцэрлэгт гудамжинд хэдэн найзууд цугларсан байв. Тэднийг цугларах гол шалтгаан - хөл бөмбөг. Залуус зөвхөн хөл бөмбөгтэй л холбоотой клуб байгуулах зорилготой цугларсан байлаа. Тэд бүгд "Личео Д'Ацельо" дунд сургуулийн сурагчид байв. Хамгийн том нь 17 настай. Залуус санал хурааж олонхийн санал авсан латин гаралтай "Залуу нас" гэдэг үгээр клубээ нэрлэхээр болсон байна.
Энэ өдөр 1897 оны 11 сарын 1 өдөр байлаа. Яг энэ л өдөр Хөл бөмбөгийн "ЮВЕНТУС" клуб үүсгэн байгуулагдсан юм.
Тухайн үед цугларсан залуус домогт аугаа клуб байгуулж байгаагаа хэрхэн мэдэх билээ. Энэ бол Италийн хамгийн алдартай багийн үүссэн түүх юм.


Яасан гоё нээлт вэ :eek: Дотор ортол уншигдаж байна шүү. Хөлбөмбөгийн багууд гээд цуврал орчуулж байхад Юве дээр ч шүлс асгарч байлаа гэж. Шинэ улиралд нь амжилт хүсье :sup:
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2445
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Forza Juve » Thu Aug 20, 2015 9:39 am

Image

Португаас Алекс Сандрог 20 сая + 5 бонус гэж авчихлаа. Нөхөр өчигдөр Туринд газардаж, өнөөдөр эмнэлгийн үзлэгээр орох юм байна. :eek: Гоё наймаа боллоо.

Одоо АМ-ээ авчих хэрэгтэй, бас энэ жил Лацио АЛ-д Байерд хожигдоод хасагдах хэрэгтэй юм байна... :ногоон: Даанч нөхдүүд нутагтаа 1:0-ээр хожсон байгаа. Леверкузен чинь уг нь ийм баг биш дээ. :ногоон:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Г.Баяраа » Thu Aug 20, 2015 1:26 pm

Эрхэм хүндэт Ювентуни та бүгдийг 8 сарын 31-нд явагдах АС РОМА - ЮВЕНТУС багуудын 2-р тойргийн тоглолтыг Романиста нартай хамт үзэхийг урьж байна. PM бичих буюу ФБ-ээр холбоо барина уу.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby italiajuve » Thu Aug 20, 2015 1:36 pm

Баяраа хэзээ сургуульдаа явахын? Рома энэ зун сайн чанартай наймаанууд хийсэн. Та хэд ч зоригтой дуудаж байх чинь вэ. За ямартай ч улирал эхлэхээс өмнө бүх Сери А-гийн фэнүүддээ баяр болон амжилт хүсье.
Тоглолт үзэх тал дээр Shaggy FB-ээр холбогдоод ярицгааж байгаа.
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA
User avatar
italiajuve
 
Posts: 744
Joined: Thu Dec 08, 2011 2:30 pm
Location: Juventus Stadium

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby italiajuve » Thu Aug 20, 2015 1:40 pm

Image

Кальяригаас өсөх ирээдүйтэй Донса хэмээх АМФ аваад энэ жилдээ Болоньяд зээлүүлэхээр болсон байна.


Image

Өнөөдөр Сандро Туринд эмнэлэгийн үзлэгт орно гэсэн байна. Өчигдөрийн Портогийн бэлтгэл дээр ирээгүй. Тиймээс бараг өнөөдөр оффишиал зарлах байх

Last edited by italiajuve on Thu Aug 20, 2015 2:19 pm, edited 1 time in total.
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA
User avatar
italiajuve
 
Posts: 744
Joined: Thu Dec 08, 2011 2:30 pm
Location: Juventus Stadium

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby italiajuve » Thu Aug 20, 2015 1:51 pm

Сүүлд бэртэл нэлээн гараад байгаа. Тэдгээрийн талаар апдейт хий гэж бодлоо. Мэргэжлийн эмч биш болохоор дөхүүлээл орчуулсан шүү, эмч хүн байвал засаад залруулаад өгөөрэй.

Хедира: эргэн ирэх огноо 10 сарын 1 өдөр. Бэртэл: баруун хөлний 2 толгойт булчингийн булчин-шөрмөсний холбоосны 2 дугаар зэргийн бэртэл

Асамоа: эргэн ирэх огноо 9 сарын 15 өдөр. Бэртэл: Зүүн хөлний өвдөгөнд хийсэн хагалгаа

Мората: эргэн ирэх огноо 9 сарын 4 өдөр. Бэртэл: Зүүн шилбэний ар талынбулчингийн гаднах хэсгийн бэртэл

Маркизио: эргэн ирэх огноо 9 сарын 7 өдөр. Бэртэл: Баруун гуяны шулуун булчингийн булчин-шөрмөсний холбоосын зөөлөн эдийн бэртэл
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA
User avatar
italiajuve
 
Posts: 744
Joined: Thu Dec 08, 2011 2:30 pm
Location: Juventus Stadium

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Yabraa » Thu Aug 20, 2015 1:55 pm

Хөөрхөн баг байдын байнаа.
User avatar
Yabraa
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2689
Joined: Tue Sep 08, 2009 9:01 pm

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby SimonE » Sat Aug 22, 2015 1:43 pm

Алекс Сандро бараг Эвраг сэлгээнд суулгаад зүүн арыг даах байхаа. Ирээдүйгээ бодсон ч тэр гаргаж байсан нь дээр.
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby rednasca » Mon Aug 24, 2015 1:55 am

шившигтэй юм боллоо...
бүтэн тоглолтын турш нүдээд хожигдлоо...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby Жонон » Mon Aug 24, 2015 2:13 am

Ямар хөөрхөн юм бэ?
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: 2015/2016 Bianconeri: making the history

Postby сайнаа » Mon Aug 24, 2015 8:49 am

2013 оны 1-р сараас гэртээ хожигдоогүй цуврал нь дууслаа гэнэ. 47 гэв үү 48 тоглолт.
David Robert Joseph Beckham
User avatar
сайнаа
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 2207
Joined: Wed Jun 11, 2008 9:32 am

Next

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests