Page 181 of 183

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Mon Jul 11, 2016 12:51 pm
by Оргил
таслалт хийв гэснээс "таслав" гэхэд л болно шүү дээ..

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Mon Jul 11, 2016 10:23 pm
by Mr S
Image
Луйсито гэрийнхэнтэйгээ амраал........

Пэп Штэгэн-г сугалчих гээл........ харин манайхан зарахгүй гэж.......... эсвэл Бравог гэхийн..... манай 2 хаалгачийн нэгийг нь....... гэнэ.............

Ардаг Чэлси линкдээл..........

Тэллог Фиорэнтина үлдээчих гээл............. үнэ мүнэ ярья гэж...........

Вэрмалэнг ВэстХэм сонирхож бгаа аж...........

Neymar supports Messi: "Football, without Leo, is not football"

Image
ирэх улирлын скауд........ одоогийн бдлаар..........

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Wed Jul 13, 2016 1:28 pm
by UULAA
Оргил wrote:таслалт хийв гэснээс "таслав" гэхэд л болно шүү дээ..

Хөлбөмбөг тайлбарладаг нөхдүүд одоо бүгд тэгдэг болсон байна лээ. Чихэнд чийртэй гэж. Таслалт хийнэ, авалт хийж, өгөлт хийнэ, үзэлт хийнэ.....Батзаяа хүртэл өөрөө тэгж яриад байхаар бусад нь одоо яахавдээ. Лазандаж байгаагийн л илрэлдээ. Сэтгэлгүй.
Гэснээс Мессигийн асуудал юу болсон бэ. Арай ч торны цаана суучихгүй биз. Тэнсэн харгалзах шийтгэл авч байна уу. Нөхрийн нэр ч муухай сэвтлээдээ. Энэнээс хойш Баллон Дор авах ч хэцүү болоод ирлээ. Санал өгдөг сэтгүүлч, багийн ахлагчид ер нь амжилтаас гадна тухайн хувь хүн, нэр төрийг нь их харж санал өгдөг санагддаг. Месси Харизма ихтэй эр. Үүнээс өмнө өндөг шиг өөгүй байсан бол энэ жил их барцадтай байнадаа. Шигшээ баг, залгаад энэ татварын асуудал. Гэхдээ шартай хүү талбай дээр энэ бараантсан нэр хүндээ цайруулж бүгдийнх нь амыг таглаасай. Одоо Роны дагалдан баясагчид бах нь ханаж байгаа биз. Хүнийг бүдэрсэн дээр нь түлхэх шиг жудаггүй юм байхгүй. Мессиг муулаад байгаа нөхдүүд дотроо нэг эргэцүүлээрэй. Хүний явуулганд л явчих шиг санагдаад байгаа юм. :smile:

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Wed Jul 13, 2016 2:48 pm
by Monteyne
Хүний мууг ярих дуртай нь танай фанууд л байхдаа, Месси гялалзлвал Ронтой харьцуулна, Суарез гялалзвал Ронтой харьцуулна, Неймар гялалзвал Рон, Риалд Баел лаавал Роныг бас л Баел тэй харьцуулна, Гризман тэнд лааж байвал бас л Ронтой харьцуулна. Форумд нээрээ Мессиг таксны хэргээс нь болж муулж байгаа хүн нэг ч харагдаагүй, гэтэл тэнд танай хэдэн фан Европын аварга болчоод байгаа залууг муулаад л бусадтай харьцуулаад л явах юм. Зүв зүгээр постоо бичих юман дээр ахиад л Роны нэрийг авчирч байна, үнэхээр солиотой. Итгэхийн аргагүй хүмүүс юмаа хахаха

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Wed Jul 13, 2016 7:36 pm
by Reda
Рамос Рон 2 гэж хүйн холбоотой нөхөд бнаа, цаагуураа 1 клубд цугтаа байвал л амжилт үзүүлэх заяатай нөхөд шиг.
Рон-г 2 удаа СЛд түрүүлж БД авахад нь Рамос л Атлетикод зоож бсн. Сая Еврод хүртэл Рамос пеналт алдаад л Португалыг Спайнаас зөрүүлээд өгчиж бгаан. Бүр нэг цаанаасаа заяатай хосууд юмаа.


Sent from my iPhone using Tapatalk

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Wed Jul 13, 2016 8:24 pm
by Sesame7
Ромад зээлээр тоглож байсан зүүн хамгаалагч Диньег ПСЖ-ээс авч байгаан байна. 5 жилийн гэрээ гэнээ. Сая Еврогоор тоглоогүй байхаа.

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Wed Jul 13, 2016 8:53 pm
by Mr S
тоглоогүй.......

Image
16.5+4 сая еврогоор авч 5 жилийн гэрээ зурж.... 2 франц тоглогчтой боллоо доо........... баяаут нь 60 сая....... маргааш зарлах нь.......

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Wed Jul 13, 2016 10:33 pm
by storm
Зуны 3 дахь наймаа бас нэг Франц залууг нэгтэглээ. Шигшээдээ огт тоглоогүй юм байна. Адриано явж л таарах нь дээ.


Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Thu Jul 14, 2016 3:58 pm
by kayo
Энэ зуны наймаанууд чинь таалагдаж байх чинь ээ.

Дан залуу авьяастангуудыг аваад боломжийн үнээр аваад. Тэнгэрт тулсан өндөр үнээр наймаа хийсэнгүй. Бартраг явуулсанд жоохон харамсав. Алвес ч яахав, нас нь ч явсан, алдаа ч их гаргадаг болсон (гэхдээ өнгөрсөн жил ёстой сайн тоглосон шүү). Сержио Роберто, Видал хоёр хангалттай нөхөх байхоо.

Денис бол ла лийгт юү хийж чадахаа хоёр ч багт хангалттай харуулчихсан, одоо Барса-даа л харуулах хэрэгтэй. Инестагийн заменаар гараад тоглоод байна байх, Инеста 32 хүрчихлээ, амралт мань хүнд хэрэгтэй шүү.

Умтити бол сая еврогоор гараанд гарсан тоглолтууд дээрээ бас хоосон нэр биш гэдгээ харуулаад амжсан, Маше шиг таклддаг, тэгсэн мөртлөө Машегаас өндөр, агаарт сайн, нас залуу гээд олон гоё давуу тал байна. Маше энэ жилээ биш гэхэд дараа жил явахад Пикетэй ард тал хариуцаад үлдэнэ дээ.

Дигнег бас сайн залуу л гээд байна, бас 22хонтой. Алба үе үе хамгаалалтанд алдаа гаргах болсон, энэ залуу байрыг нь эзэлж магадгүй л байх.

Одоо урдаа тэр бразил гарч ирж байгаа залууг дарчихвал ганган боллоо.

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Thu Jul 14, 2016 8:30 pm
by storm
Шижигнэсэн залуусаар багийн залгамж үеийг бэлдэж байна. Гол нь багт хурдан дасан зохицож ялалт амжилтыг таслахгүй байх нь чухал.

Одоо урдаа нэг наймаа хийгээд л болох байх. Дуглас Адриано хоёрын нэгийг заръя гэхээр тоох баг алга даа.

Sent from my SM-G903F using Tapatalk

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Thu Jul 14, 2016 10:04 pm
by Mr S
Image
дараагийн шинэ тоглогч Атлетико-н 22 настай довтлогч Лусиано Виэтто бх нь дээ........ өнгөрсөн жил шумбагчдаас 20 саяар авч бсан........... хэдээр хусахын бол............. лоан гэсэн яриа ч гарч............. өөлвөл намхан юм......
Сэвилл-н Гамэйро гээд бсан......... Виэттог сонгож дээ......

Адрианог Лацио линкдээл.......

Image
шинэ залуу........ танилцуулгынхаа өмнө хамрын хагалгаанд орчиж..........

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Fri Jul 15, 2016 10:59 am
by UULAA
Гэснээс энд Монгол дахь Барсагийн дэмжигчдийн холбооны удирдах зөвлөлийн хүн байна уу. Юм асууя.

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Fri Jul 15, 2016 9:19 pm
by PrOXy
за үмтитиг зарлажээ. 30 биш 25 сая гэнэв шт. болж байна шүү.... сая еврогоор ёстой аятайхан тоглож харагдсан.
энэ залууг юу гэж дуудмаар юм дээ. тити гэхээр эзэнтэй, саму гэхээр бас домогийн маань хоч болчоод. үмтитигээрээ л байж байвал дээр болтой.

бас динье гэж франц залууг авчихсан байна. а.л-т манай эсрэг тоглож байсныг нь санаж байна. өөр мэдэх юм алга. ромагийнхан, италийнхан хуучлахгүй юм уу....
франц залуутай зөрөөд адриано явах нь 100% боллоо гэсэн үг.

одоо тэгээд довтлогчоо шийдчихвэл бараг боллоо. уг нь дахиад нэг төв авах ёстой л баймаар.. верма явах юм гээ биз дээ.

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Fri Jul 15, 2016 9:39 pm
by Radiohead
Габриел Хэсүс ирээд гараанд гарахгүй юм чинь өөр баг руу л явсан нь дээрдээ.

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Fri Aug 05, 2016 7:45 pm
by Могжоохон
Энэ жилийн сэдвийг би өөрөө нээхүү яахуу гэж бодсоон. Тэхдээ өнгөрсөн улиралын ганц л тоглолтыг үзсэн хүн яаж ч бүрэн дүүрэн бичиж нээж чадах вэ дээ :ногоон: Тэгээд RoMeRo ахад хандаад нээхүү гэсэн ок л гэж байна :gold :gold :gold

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Fri Aug 05, 2016 7:54 pm
by Цэнгүүн
turuue гишүүнээр нээлгүүлмээр байна. эсхүл PrOXy :eek:

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Fri Aug 05, 2016 8:28 pm
by RoMeRo
TURUUE :eek:
Би хүн байхгүй бол нээе гэсэн ухаантай. Тэрнээс мундагуудаараа нээлгэе. За Төрөө ОК гэж ойлголоо шүү. :beer

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Aug 07, 2016 2:55 am
by turuue
Форум гэнэт байхгүй болоод учраа олохгүй олон хоног мунгиналаа шүү.

Дараа долоо хоногтоо амжаад нээхийг хичээе ээ.

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Aug 07, 2016 11:59 am
by kayo
Сайхан гүвүүллээ дээ. Хамгаалалт ямар муу байна, бөөн хүн явсан, шинэ хүмүүс орж ирсэн, шинэковууд нь хамтарсан бэлтгэл хийж эхлээгүй гээд улиралд ямар ч бэлэн биш байна.

Өчигдөр бол олигтой ганц ч хүн байсангүй, Метью ямар муу байна, тэр Б-н бацаан хэрэг алга, хичнээн ч бөмбөгөө таслуулдгийн, Видал ч гэсэн сайн байсан гүй, Роберто хамаагүй илүү тоглох юм байна лээ. Харин Динне чинь гайгүй тоглочихоор харагдаж байна лээ, багтайгаа уусчихвал гараанд гарахаар л юм байна. Арда бас их муу байна, бараг энэ зун явуулчихвал, Денис бол бүүр нээх содон юм харагдсангүй, Шавиг орлоно гээд байсан, шал өөр тоглолттой, огт ойртохгүйн байна лээ.

Мэсси, Суарез 2 ч хангалттай байсангүй.

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Mon Aug 08, 2016 2:21 pm
by El Payaso
Манай Гомэшийн талаар нэг ч үг алга шив дээ энэ сэдэвт ккк...

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Mon Aug 08, 2016 6:28 pm
by kayo
Гомешийг үнэндээ яах гэж авсныг мэдэхгүйн, их үнэтэй хүн бараг ямар ч хэрэггүй шахуу байрлалд авсан, дунд одоо Ракитч, Инеста, Туран, Денис, Буси, Сампер, Гомеш, Рафинна, Сержио Роберт гээд 9 н хүн 3хан байрлалд. Роберто яахав баруун ард тоглох байх, Рафиннад тоглох боломж бараг гарахгүй нь дээ, нөхрийг лоандох юм яригдаж байна, Туран их муу байна, бараг зарчихмаар санагдахын.

Ер нь бол Реалд алдаж байснаас манайд банзанд сууж бай гээд авчихвуу яав, ккк. Нас залуу, их ирээдүйтэй гэгдээд байгаа энэ жилдээ нээх тоглохгүй ч гэсэн яахав дараа жилээс илүү тоглох байх.

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Mon Aug 08, 2016 7:52 pm
by El Payaso
Харин танайхыг тийм үнэтэй авахад гайхаж л байлаа... нас их залуу ч гэж одоо 23 той л доо тэгхээр бас нээх залуудаа ч орохгүй л байх уг нь бас өндөр энэ тэр Погба болох боломжтой л гэдэг...

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Mon Aug 08, 2016 8:07 pm
by Gooner
Энэ Гомеш гэж нөхөр чинь сая Еврогоор одоо нээх тодроогүй биз дээ, Рэнато Санчезийг авсан үнээс ч үнэтэй авчих юм, бөмбөг ирлээ, аваад цааш нь жоол нухвал нухаад нэгэн рүү нь өөрөөсөө зайлуулж дамжуулдаг л тоглолттой нөхөр санагдсан шдээ..

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Tue Aug 09, 2016 10:38 am
by PrOXy
тэхх, наад чадварыг нь үнэлж авч байгаа байх... бас ардагаас ийм юм хараад л байгаа.
тэрнээс гадна мадридад гоолдсон бол тэгээд күле нар дуралчихдаг талтай л даа. нөхөр өнгөрсөн хавар ч аймар зоосон л доо кк

андре гомеш өөрөө манайхыг гээд ирнэ лээ шт. мадридын саналыг татгалзан барин. андрес, чави хоёрыг ихэд хүндэлдэг юм гэсэн. бас аав нь манай фен гээд гэрээлэх үеэр ирчихсэн тэврэлдэж буй сүрхий зураг байна лээ.
манайхан чимээгүй байж байгаад л мадридыг чадчих шиг болно лээ. марка гээд л айлын хэвлэлүүд өдөр хоног тоолж байгаад л алдсан даа... ронсерогоос авахуулаад сүрхий магтаж байсан. одоо эсрэгэрээ л байна. агент нь мендес болохоор итгэлтэй ч байсан биз. манай одооны боорд мендестэй ямар ч контактгүйг хэлэхэв кк
ингээд супер агенттай наймаа хийдэг юм байжээ.

баахан хагасууд байгааг мэдсээр байж ирэхийг бодоход өөрөө ихэд дуралсым болов уу даа....

хагас дээр ч сайхан зузаарч авлаа. одоо гомдоллох эрхгүй... өнгөрсөн жил хөөрхий иван, андрес, бүске 3 сэлгээгүй 2 сар тоглож байсныг бодвол сайхан боллоо...

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Tue Aug 09, 2016 10:46 am
by El Payaso
Иниеста стилийн гар л даа өнгөрсөн улирал муу формтой байсымоо тэрний өмнөх улирал бол гоёо байсан...