VISCA EL BARCELONA: 2015/16

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby turuue » Sat Aug 15, 2015 1:01 am

http://grup14.com/article/face-off-athletic-club-bilbao-vs-fc-barcelona
Image
Өнөөдрийн тоглолтын талаарх статистик, баримтууд.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Reda » Sat Aug 15, 2015 1:23 am

4-s esvel 5-s ?
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby turuue » Sat Aug 15, 2015 2:11 am

5-аас.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby turuue » Sat Aug 15, 2015 3:02 am

Гараа: TerStegen - Alves Bartra Vermaelen Adriano - SergiRoberto Mascherano Rafinha - Messi Suarez Pedro
Сэлгээ: Bravo, Pique, Busquets, Rakitic, Iniesta, Munir, Sandro

Бас л чанга гараа гаргалаа даа, гэхдээ аргагүй ээ. Саяхан 120 минутын маш хүнд тоглолт хийчихсэн, 3 хоногийн дараа дахиад тоглоно. Хатуу тоглодог Атлетикийн эсрэг бэртэл авах эрсдэл ч ихтэй. Заавал хожих гэлгүй, гоолтой тэнцчихэд л болно доо.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Өсөхбаяр » Sat Aug 15, 2015 4:09 am

garaa bol tiim ch muu haragdahgui l baina sht.. hehe. verma gaas busad n kkk
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby turuue » Sat Aug 15, 2015 4:34 am

муу байлгүй яахав. Бартра-Верма бол манай төвийн хамгаалалтын хамгийн муу хослол. Адриано ч ЛВ дээрээ 3-р сонголт.
Хагас хамгаалалтын гурвал ч гурвуулаа сэлгээний хүмүүс. Өөрөөр хэлбэл хамгаалалтын шугам болон дундын шугам аль аль нь бараг боломжит хамгийн муу бүрэлдэхүүн шахуу.

Ер нь гэхдээ ингэж гаргах нөхцөл нь яг бүрдчихсэн байсан л даа. Саяхан маш хүнд тоглолт хийчихсэн, ойр ойрхон хол аялаад хүнд тоглолт хийгээд бэртэх боломж өндөртэй, дээр нь 3 хоногийн дараа дахиад тоглох учраас хүссэн үр дүнгээ авахгүй байсан ч эрсдэл багатай, одоогоор сэлгээ гэж харагдаж байгаа тоглогчдодоо ч өөрсдийгөө харуулах боломж олгоно.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Өсөхбаяр » Sat Aug 15, 2015 4:52 am

Manaid l muu bureldehuun gej haragdaj baigaagaas changa garaa shuu bas hehe
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby turuue » Sat Aug 15, 2015 5:24 am

ёо ёо ёо юу вэ, хожихгүй байх гэж бодож байсан ч ингэж арчуулах гэж ххэ. 2 тоглолт дарааллаад 4 гоол алдлаа.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Өсөхбаяр » Sat Aug 15, 2015 5:35 am

hehe za za argagui muu garaa ym bnaa..
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Reda » Sat Aug 15, 2015 5:38 am

2005 онд Форлан манайд трибл хийснээс хойш 10 жилийн дараа Адуриз давтаж байгаан байна.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby turuue » Sat Aug 15, 2015 5:58 am

Атлетик Бильбао ч түүхэн ялалт байгууллаа. Манайх 6 цомын амжилтаа давтах бараг боломжгүй болчихлоо.
Лиг эхлэхээс өмнө нэг бонус тэмцээн дээр том сануулга авах шив. Дараагийн тоглолт ч сайхан болох нь. Цомоо авдаггүй юм гэхэд нэр төрийн бөгөөд чанартайхан ялалт хэрэгтэй.
2 тоглолт дарааллаад 4 гоол алдсан тохиолдол өмнө 2001 онд гарч байж.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby storm » Sat Aug 15, 2015 6:02 am

Reda wrote:2005 онд Форлан манайд трибл хийснээс хойш 10 жилийн дараа Адуриз давтаж байгаан байна.

10 жилийн дараа хаалгандаа нэг тоглогчид 3 гоол алдлаа бас л сонин статистик байна.
2 тоглолтод 8 гоол хаалгандаа алдаа гэдэг бас нэг юм хэлээд байна.
Санаад оромгүй хүсээгүй үр дүн. Манайх өөрсдөөн довтолгооны олигтой хувилбар гаргасангүй.
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1614
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby storm » Sat Aug 15, 2015 6:07 am

Улиралын өмнөх барцдаан гаргаж байна гэж л өөрийгөөн тайвшруулая. Дасгалжуулагч л нэлээн хэл аманд орох байхдаа.
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1614
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Могжоохон » Sat Aug 15, 2015 7:12 am

Image
Тиаго
Тиагог төрснөөс хойш амьдрал минь өөрчлөгдсөн. Хүү минь миний амьдралын чухал хэсэг шүү дээ. Би өөр хэнээс ч илүү хүүдээ л хайртай. Юмны түрүүнд хүүгээ л бодож байдаг даа. Аав байна гэдэг үнэхээр гайхамшигтай мэдрэмж байдаг юм байна.
Өнөөдөр хүү минь сүүдэр тусвал хиртчихмээр тийм ариухан, бас аз жаргалтай байгаа. Хүү минь аавыгаа хэн бэ, ямар хүн бэ гэдгийг одоогоор мэдэхгүй байгаа байх. Хоёрхон настай хүүхэд өөр яах билээ дээ.
Хэдэн сарын өмнөөс хэлд орж, бидэнтэй ойлголцохдоо илүү дээрдсэн. Түүнтэйгээ ярилцахад биднийг ойлгож байна гэдэг гайхамшигтай мэдрэмж. Гэхдээ би өөрийгөө ямар хүн бэ гэдгийг хэлээгүй. Өөрийгөө хөлбөмбөгчин гэдгийг хэлсэн ч гэсэн хоёр настай хүүхэд ойлгохгүй. Гэхдээ намайг зурагтаар гарахаар хүү минь анхааралтай үздэг гэж Антонелла хэлсэн. Үнэхээр сайхан санагдсан.

Image
Бэлтгэл рүү очих замд
Бэлтгэл рүүгээ явах замдаа би машинаа тайван жолоодохыг хичээдэг. Би жолоо барих дуртай. Учир нь жолоо барьж явахад бэлтгэлийн өмнөх амралт болж, ганцаараа юм бодоход тохиромжтой байдаг. Тоглолтын өмнө ч адилхан даа. Ингэх нь надад төвлөрөхөд тусладаг юм.
Замд явж байхад хүмүүс намайг анзаардаг шүү. Ихэнх хүмүүс намайг машин жолоодож байгааг харах гэж хоёр гурван удаа хажуугаар өнгөрдөгийг анзаарсан. Улаан гэрэл таарвал хажуугийн машины жолооч намайг хараад "хөөх чи байна шүү дээ" гэдэг. Хөгжилтэй зүйл их болдог.

Image
Бэлтгэл
Бид бэлтгэлээсээ нэг цагийн өмнө цуглардаг. Мэдээж хэрэг хоолоо идчихээд очдог. Ингэх нь өөр өөрсдийнхөө ажлыг амжуулж, хөлбөмбөгт анхаарлаа хандуулхад тустай байдаг. Зарим маань бэлтгэл эхлэхээс хагас цагийн өмнө фитнес хийж, бусад нь сунгалтын дасгалаа хийдэг. Энэ нь санамсаргүй гэмтлээс сэргийлж байгаа хэрэг.
Би өмнөд америкчуудтайгаа нэгдэж биеэ халааж эхлэдэг дээ. Заримдаа би талбайгаар алхдаг бол заримдаа бэлтгэлийн өрөөнд ганцаараа суухыг илүүд үздэг юм.
Бэлтгэл дээр багийнхантайгаа, найзуудтайгаа мэдээж хэрэг юм ярилцалгүй яахав. Нээх их чухал биш зүйлийн тухай ч гэсэн ам хуурайгүй л байдаг юм. Ирээд чалчицгааж эхэлнэ шүү дээ. Ийм тийм гэсэн тогтсон зүйл байхгүй ч гэсэн ер нь бэлтгэл иймэрхүү л болж өнгөрдөг дөө.

Image
Хувцас солих өрөө
Бүгдээрээ л өөр өөрийн гэсэн стильтэй. Миний хувьд энгийн жинс, фудболк өмсөх дуртай. Хувцас солих өрөөний уур амьсгал сайхан байдаг юм. Би Дани Альвестай ойр суудаг юм. Учир нь бид, миний анх үндсэн багт тоглож эхлэсэн баруун жигүүрт хамт тоглодог учраас тэр юм.
Бид хоёр талбайд төдийгүй талбайн гадна ч хамт л байдаг. Өдрөөс өдөрт бидний нөхөрлөл илүү зузаарч, талбай дээр ч нэг нэгэндээ тусладаг. Бид хоёр бие биенийхээ тоглолтыг маш сайн ойлгодог
Багийн хувьд бид нийтэч байхыг хичээдэг. Талбайн гадна бид бүгд л өөр өөрийн амьдралтай, гэр бүлтэй хүмүүс. Бид нарын хариуцлага ч өөр өөр байх нь бий. Манайхны ихэнх нь хүүхэдтэй. Хүүхдүүдээ сургуулиас нь авч, хамт цагийг өнгөрөөж, эрт унтуулдаг. Юу ч болж байсан хүүхэддээ цаг гаргадаг хүмүүс. Тус тусдаа амьдралтай, өөр хүмүүс нэг баг болох ийм л байдаг.

Image
Пике, Иниеста, Сеск болон Ла Масиа
Удаан хамт байсан хүмүүстэйгээ нэг баг болж тоглох бол чухал зүйл гэж хэлэхгүй л дээ, гэхдээ гайхамшигтай цаг мөч, гайхамшигтай дурсамжуудыг хуваалцсан сайн найзууд гэж байдаг. Андрес Иниеста, Сеск Фабрегас, Жерард Пике гээд л. Хүмүүс Пикег алиалагч шиг гэдэг дээ /инээв/. Тийм үе түүнд байдаг, гэхдээ хөлбөмбөг тоглохдоо хариуцлагатай ханддаг. Хүн болгон Пикег хувцас солих өрөөний алиалагч гэж хэлдэг ч миний хэлэх зүйлд итгээрэй, тэр хөлбөмбөг тоглохоороо өөр болчихдог. Толгойд нь хоёр л үг эргэлддэг байх: хариуцлага, ажил.

Image
Тоглолтонд сэтгэл зүйгээ бэлдэхүй
Би тоглолтоо дуусгаад л дараагийн тоглолтонд бэлдэж эхлэдэг. Манай багийнхан ч ялгаагүй. Бид нар "сайн тоглосон, илүү сайжрах болно" гэж ярилцдаг. Манай багийнхан олон тоглолтонд богино хугацаанд бэлтгэж орж байлаа. Бид дараагийн тоглолтоо л чухалчилж боддог.
Тоглолтын өмнө бол би бэлтгэл дээр байдаг шигээ л байдаг. Ямар нэгэн зан үйл, дом шид үйлддэггүй. Хувцасаа солингоо тоглолтын тухай л бодож байдаг. Би тоглолтын өмнө хувцас солих өрөөнд орилж хашхираад байдаг хүн бишээ. Аль болох тайван байхыг хичээж, анхаарлаа яаж тоглох вэ гэдэгтээ төвлөрүүлдэг.
Эсрэг багийн хамгаалагчдийн арга барилыг бодож, яаж тоглохоо төсөөлдөг. Мэдээж хэрэг бүхнийг төсөөлж, төлөвлөчихөөд гарахад илүү хялбар байдаг. Гэхдээ төсөөлснөөс өөрөөр болох үе ч бий. Тийм үед өөрийгөө хянаж, хамгийн сайнаараа хичээдэг. Зарим хүмүүс миний тоглолтын хэв маягийг өвөрмөц гэх нь бий. Гэхдээ би тэгэж боддоггүй. Үнэндээ бол би өөрийнхөөрөө л тоглож байгаа нь тэр. Талбай дээр зөв цагтаа, зөв газраа байхыг хичээдэг шүү. Би ямар нэгэн зүйл төлөвлөх дургүй.

Image
Тоглолтын дараах амралт.
Бэлтгэлийнхээ дараа ихэнхидээ шууд харьж, ойр дотныхон болон гэр бүлийнхэн, хүүтэйгээ хамт байдаг. Үнэн шүү. Би өөр спортоор хичээллэдэггүй, зүгээр л зурагтаар үзэх дуртай. Ингээд л гүйцээ.
Заримдаа плейстейшн дээр ФИФА тоглодог. Барселона, Аргентиний шигшээгийн найзуудынхаа эсрэг тоглох хөгжилтэй байдаг юм. Би өөрийгөө "Би бол хаан" гэж тунхаглаад байх дургүй.
Орой би эрт орондоо орж, унтдаг. Хэрвээ завгүй өдөр таарч, хүнд бэлтгэл хийсэн бол ядраад эрт унтаад өгдөг дөө. Миний нөгөө тал, жижигхэн хувилбар бид гуравт яг унтдаг тодорхой цаг гэж байдаггүй. Зурагт үзэж, тэдэнтэйгээ амарч байгаад л нэг мэдэхэд унтаад өгдөг. Ингэх надад хамгийн сайхан амралт болдог доо.

Image
Сонгодог тоглолт
Эль Классико бол мэдээж хэрэг онцгой тоглолт. Хүн бүхэн энэ тоглолтын талаар сонирхож, фанатууд, хөлбөмбөгчид бүгд догдолж байдаг. Энэ бол дэлхийн хэмжээний тоглолт юм. Хөлбөмбөгчний хувьд би энэ тоглолтыг бусад тоглолт шиг л хүлээж авдаг. Бусад дерби, цаг сунгасан тоглолттой л адилхан. Өрсөлдөгч баг маань гайхамшигтай баг, тийм учраас тэдний эсрэг олон гоол хийсэн би азтай хүн (Месси Эль Классикод хамгийн олон гоол оруулсан хөлбөмбөгчин.).
Шигшээ багууд хувьд Аргентин Бразилийн тоглолт Реал Мадрид Барсагийн тоглолт хоёр адилхан гэж би боддог. Хоёулаа том багууд, мөнхийн өрсөлдөгчид, ганц ялгаа нь л улс гүрний л асуудал байгаа юм. Барселона гэдэг бол зөвхөн хот биш, гэхдээ хөгжөөн дэмжигчид клубтэй нягт холбоотой байдаг.

Image
Сандралтай нүүр тулахуй
Хөлбөмбөг тоглохдоо тайван байх гэдэг бол маш чухал. Хувь хүнийхээ хувьд би байдгаараа л хичээж байдаг. Талбайд тоглочихоод гарч явахдаа аль болох тайван байж, амарч авахыг илүүд үздэг. Харин зүлгэн дээр гишгэх үед үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж төрдөг. Учир нь би хөлбөмбөгт маш их дуртай. Үүнийг сандрал гэж нэрлэдэг эсэхийг мэдэхгүй юм.
Тоглолт бүрд би тайван орохыг хичээдэг. Тайван байх бол амжилтын минь нууц гэж хэлж болхо байх. Сандрахгүй тайван байх гэдэг ганц хөлбөмбөг тоглох үед ч биш бусад үед ч чухал зүйл гэж боддог доо.

Image
Өдөр тутмын амьдрал
Ихэнх хүмүүс надаас жирийн хүн шиг амьдарч чаддаг уу гэж асуудаг. Би чаддаг л гэж боддог. Би өөрийнхөө хүссэн зүйлсийг хийж, өөрийгөө жолоодож чаддаг. Барселона хотынхон намайг их хүндлэдэг. Хүмүүс надтай цуг зураг авхуулах, гарын үсэг авдагаас бусдаар бол би жирийн л амьдардаг. Хэрвээ би хүсвэл гудамжаар чөлөөтэй алхаж чадна. Би гэр амьтай хүн учраас гарч алхаад байхыг нээх их хүсдэггүй. Гэхдээ хүсвэл гарч алхдаг шүү.
Хэвлэлийнхэн миний хувийн амьдралын тухай бичээд байхад би дургүй. Тэдэнд миний гэр бүлийн амьдралд хошуу дүрээд байх хэрэг байхгүй. Тийм болохоор би сэтгүүлчидтэй асуудалгүй байдаг.
Хүмүүстэй хамт зурагаа авхуулах бол хөлбөмбөг тоглох шиг ажил л гэж би боддог болсон. Тиймдээ ч үүнд цаг төлөвлөж байхгүй бол болохгүй. Миний амьдралын нэг хэсэг болчихож дээ одоо. Хүмүүсийг ажилдаа явж байхыг харах сайхан шүү. Өөр илүү зүйлгүй ингэж л амьдрах надад таатай байдаг.

Image
Бахархмаар мөчүүд
Аварга багийн нэг хэсэг болж байдагтаа би өөрөөрөө бахархдаг. Цом өргөж байх тэр мөчид би асар их аз жаргалыг мэдэрдэг юм. Учир нь бид тэр л амжилт асгарсан мөчийн төлөө хөлбөмбөг тоглодог. Би ганцаараа тоглоод тэр цомуудыг хүртэж чадахгүй шүү дээ. Жишээ нь аваргуудын лиг бол том тэмцээн мөн, гэхдээ бусад цомууд ч надад ялгаагүй онцгой сэтгэгдэл төрүүлдэг.
Росариогийн гудамжинд бөмбөг өшиглөж байсан хүүхэд байхдаа би Испанид амьдарч, хөлбөмбөгийн мэргэжлийн том клуб Барселонагийн төлөө тоглоод Ла Лиг, Аваргуудын лиг болон бусад том цомуудыг өргөнө гэж зүүдлээ ч үгүй байлаа.
Хүүхэд байхдаа би хөлбөмбөг тоглох тухай л боддог байлаа. Мэдээж мэргэжлийн хөлбөмбөгчин болно гэж хүсдэг байсан ч Барселона шиг багт тоглоно гэж мөрөөддөггүй байсан. Тэр үеэс минь хойш надад болон гэрийнхэнд маань их өөрчлөлт гарсан ч бид ямар хүмүүс байсан тэр л хэвээрээ байгаа.
Багийнхан, хэвлэл мэдээллийнхэн намайг хамгийн мундаг нь гэхийг сонсоход ямар мэдрэмж төрдөг вэ гэж үү? Энэ бол асар том хариуцлага, нэр төрийн асуудал юм. Бас өөрөөрөө маш их бахархдаг. Миний адил бусад хөлбөмбөгчид ч энэ хариулттай минь адилхан зүйл хэлж байсан. Гайхамшигтай.

Image
Эргэн дурсахуй
Олон жилийн өмнө дөө. Жижигхээн хүүхэд байхдаа гудамжинд хөлбөмбөг тоглоход асар их аз жаргал мэдэрдэг байлаа. Ингээд тав байна уу зургаан настайдаа гэрийнхээ ойрхон байдаг хөлбөмбөгийн багт тоглож эхэлсэн юмдаг.
Барселонагийн төлөө хийсэн анхны тоглолт маань Портотой хийсэн нөхөрсөг тоглолт байлаа. Анхны албан ёсны тоглолт минь Эспаньёлын эсрэг хийсэн тоглолт байсан. Декүгээр солигдож талбайд гарч байснаа би хэзээ ч мартахгүй. Эдгээр дурсамжууд бүгдээрээ оюун санаанаас минь гардаггүй. Миний амьдрал, замналын онцгой мөчүүд шүү дээ.
Багаасаа том том хөлбөмбөгчидтэй цуг, ялангуяа Камп Ноуд тоглож эхэлсэндээ би маш баяртай байдаг. Шудрагаар хэлэхэд би энэ бүхний төлөө байдгаараа чармайж байсан юм шүү.

Image
Барселонад шалгуулсан нь
Анх Барселонад шалгуулж байснаа санаж байна. Тэгэхэд би 13-тай байсан бөгөөд 15 хоног энд байсан. Аав бид хоёр Пласа Эспаньягийн ойролцоо буудалд байрлаж, сайн сайхны төлөө хичээж байсан. Багийнхан маань намайг найрсаг хүлээж авч байсан. Хэдхэн хоноод л би тэднийг найзаа гэж тооцох болсон юм.
Тэгэхэд болж байсан зүйлс миний замналд чухал нөлөө үзүүлж, одоог хүртэл санаж явдаг юм. Учир нь Барселонад шалгуулсан минь миний амьдралын шийдвэрлэх мөч байсан юм. Үнэхээр гайхамшигтай. Тэр үеийн тухай олон л яриа байдаг даа. Барселонатай хийсэн анхны гэрээ салфеткан дээр хийгдэж, Чарли Рехач гарын үсэг зурсан гээд л... Би энэ түүхийг сонсож байснаас биш тэр салфеткийг харж байгаагүй. Үнэн худлыг нь мэдэхгүй юм даа.

Image
Зорилго тэмүүлэл
Өглөө болгон зорилго тэмүүллээ санаж сэрнэ гэдэг асуудал биш. Би амьдралдаа хийж үзсэн зүйлсээ дахиад давтахыг хүсдэггүй. Гэхдээ үүнийг цомуудад түрүүлэх, багийнхантайгаа хамт байх тухайд хэлээгүй шүү.Багийнхантайгаа бэлтгэл хийх тоолонд надад эрч хүч нэмэгдэж байгаа мэдрэгддэг шүү.
Надад олон гоол оруулж, дээд амжилтуудыг эвдэе гэсэн зорилго байхгүй ч дээд амжилтуудын эзэн болох сайхан мэдрэмж төрүүлдэг. Би багийнхаа төлөө, багаа цом авхуулахын төлөө л гоол хийдэг. Миний бодож, хүсч явдаг зүйлс минь л энэ юм.
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Алтангэрэл » Sat Aug 15, 2015 7:59 am

turuue wrote:Атлетик Бильбао ч түүхэн ялалт байгууллаа. Манайх 6 цомын амжилтаа давтах бараг боломжгүй болчихлоо.
Лиг эхлэхээс өмнө нэг бонус тэмцээн дээр том сануулга авах шив. Дараагийн тоглолт ч сайхан болох нь. Цомоо авдаггүй юм гэхэд нэр төрийн бөгөөд чанартайхан ялалт хэрэгтэй.
2 тоглолт дарааллаад 4 гоол алдсан тохиолдол өмнө 2001 онд гарч байж.

Би мэддэг бол хариу тоглолтоо хаяаад лигийн нээлтийн тоглолтонд л Баскуудыг хожихыг хичээнэ.
Ингээд ойрхон хэд тоглохоор хусуулчих гээд байдаг тал байдаг.
Дараагийн хагас сайнд 3 оноогоо аваасай. Цом ч дүүрч...
Barca
User avatar
Алтангэрэл
Culé
Culé
 
Posts: 3155
Joined: Tue Dec 21, 2010 11:38 pm
Location: FC Barcelona

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Seikoni » Sat Aug 15, 2015 8:23 am

Пээ, юу вэ болоо вэ? Энэ жил харин янз бүрийн сонин сюрприз их барих нь ээ. Ирэх тоглолтод танайхан кино хийдэггүй юм бол ч Баскууд олон жил цомд балбуулсныхаа хариуг авах нь дээ.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby borts » Sat Aug 15, 2015 9:04 am

Байрнээс хойш ойрд ингэж алуулаагуй байх тэ , танайх алуулхаар хааяа бас сэтгэл онгойдышуу олон удаа хусуулсных байхдаа золиг гэж
borts
Gunner
Gunner
 
Posts: 1449
Joined: Mon Aug 08, 2011 6:47 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby turuue » Sat Aug 15, 2015 10:08 am

Алтангэрэл wrote:Би мэддэг бол хариу тоглолтоо хаяаад лигийн нээлтийн тоглолтонд л Баскуудыг хожихыг хичээнэ.
Ингээд ойрхон хэд тоглохоор хусуулчих гээд байдаг тал байдаг.
Дараагийн хагас сайнд 3 оноогоо аваасай. Цом ч дүүрч...

Хариу тоглолтоос 6 хоногийн дараа лигийн эхний тоглолтоо хийнэ. Тэгэхээр юм хум хаях шаардлагагүй.
Энэ лигийн хуваарь яаж гаргахаараа эхний тоглолт Атлетиктай тааруулдаг байнаа. Уг нь Сан Мамест зочлох тоглолт бас л онцгой талдаа байдаг, даанч баахан дараалсан юм байгааг мэдсээр байж ингээд баллачих юм.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby kayo » Sat Aug 15, 2015 10:34 am

Сайхан балбууллаа.

Арай л басж байгаа юм шиг гараа гаргажээ, дунд, хойно алуулсаар байгаад дуусж, урд ч олигтой байсангүйв шив. Ойрхон тоглолттой гээд хэт ротэшин хийсний гай энэ дээ, ер нь Лучо үе үе арай л дэндүү ротэшин хийгээд алуулах юмаа.

За дээрээс нь тэгээд гараа, замены багийн хоорондын ялгааг харуулах шив, маш том цоорхой байна даа, яахын байгаан. Рафинна, Сежио хоёр гайгүй байх шиг байсан, арай ч цомын финалд бэлэн биш байна. Штеген ч ёстой хөгөө чирлээ, одоо ла лийгийн гараа бол худлаа биз, хоёр тоглолтонд 8н гоол, СЛ-д ч гэсэн гараанд гарах уу эсэх дээрээ тулах нь дээ.

Хойно Бартра түүхий хэвээр, Адриано, Алвес гээд бүгд л алж. Верма ч одоохондоо ийм том тоглолтонд орох болоогүй л байна. Ер нь бол энэ жил хамгаалалт хамгийн том асуудал болох нь гэдгийг ойлгоо байлгүй дээ.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby kayo » Sat Aug 15, 2015 11:05 am

Пике нээрээ манай хамгаалалтын гол хүн болжээ, урд Мэсси дутагддаг шиг. Одоо Мэссигүй, Пикегүй тоглож сурмаар байна даа. Маше бас их муу тоглосон гэнэ.

Гэснээс Гремэлдо, Сампер хоёр Б багийн ахлагч болцгоож, тэгэхээр гадагшаа ч зээлэгдэхгүй, дээд багруу ч дэвшихгүй болж байх шиг байна. Адама анлги явсан, одоо Халиловичийг явуулах гэж байх шиг байна.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Цоомоо » Sat Aug 15, 2015 11:18 am

Bi yag 2 dahi goaliin daraagaas uzej ehelsen.
Bartrag neleen sain ajiglaj uzsen. Ugaasaa oor harah yum bgagu hehe.
Yag hamgaalaltaas dovtolgoo ehluuleh, one touch pass, pressingees passaar garah geh met yag Barcad heregtei hamgaalagchiin skill ug n ih goy bnaa.
Suuliin 2 goal dr yamar ch buruugui.
Ehnii 2g bol medehgui.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Realist » Sat Aug 15, 2015 11:23 am

Ирэх улиралжин сугарч биднийгээ баярлуулахийн цондон юмуудаа хө
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Nova » Sat Aug 15, 2015 11:34 am

4 гоол алдсан Верминатор гараанд гарсан гэхээр нь муу Верма л баг алж нүүр түлждээ гэж бодтол ганц л гоол дээр алдаа гаргажээ. :eek:
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6384
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Reda » Sat Aug 15, 2015 11:40 am

Адуриз ч өнгөрсөн улиралд Реалын хаалганд нэг гоё мөргөж оруулж оноо салгасан болохоор нь саяын нөхрийн тарьсан хэргийг уучлаж байна аа нтр.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Цэнгүүн » Sat Aug 15, 2015 12:04 pm

Аймшигтай.. Хоёр тоглолтод найман гоол гэдэг нэг юм хэлээд байна даа.. Баахан л хамгаалагч уг нь байна. ЛЕ-н нэн даруй учрын олох асуудал болж байх шиг.. Штеген эхний гоол дээр буруутай, яасан ч "задгай" тоглодог юм.. лигад гараанаас гарах боломжийг өөрөө хийсгэлээ дээ.. Гараа бол арай л бассан гараа байна аа.. ЛЕ хүнд талбай гэдгийг мэдсээр байж дэндүү зоригтой гараа гаргаж.. Тоглогчид ядарсан байлаа ч ташраар нь суулгах хэрэг байсан юмуу даа.. Билбао копагийн хариугаа авах сайхан боломж гараад ирлээ. Камп ноуд тун сонирхолтой тоглолт болох нь.. Тэр сүүлийн пен их илүү юм болж, гүй ядаж нэг гоолтой байсан бол....

Болдоо :eek: :-D
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 4 guests