VISCA EL BARCELONA: 2015/16

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Могжоохон » Fri Aug 07, 2015 2:21 am


Өнгөрсөн улиралд Ла Лиг, Эзэн хааны Цом, Аваргуудын лигийн цомуудыг гуядаж авсан, өнөө цагийн хүчирхэг клубын сэдвийг нээж байгаадаа үнэхээр баяртай байнам зээ :-D
Өмнө нь би 2011-12, 2012-13, 2014-15 онуудын улиралын сэдвийг нээж байсан арвин их туршлагатай билээ л 8-) ... Ирж буй шинэ улирал болвоос ФЦ Барселона клубын 116-дахь, Ла Лигад элсэснээс хойшхи 85-дахь улирал юм :sup:

ЮУНЫ ӨМНӨ...
Image
Өмнөх улирал бол манай домог Шави Эрнандес Креусын төрөлх Барселона клубтэйгээ үдсэн сүүлийн улирал байлаа. Залуус маань домгоо ТРЕБЛ хийж сайхан гаргаж өгсөн. Шави 1997 онд Барселона Б багт тоглож эхлэснээсээ хойш нийт /үндсэн болон Б багуудын статистикийг нийлүүлэв/ 566 тоглолтонд оролцож 61 гоол хийж, Ла Лигад 8 удаа, Эзэн хааны цомд 3 удаа, Испаний супер цомд 6 удаа, Аваргуудын лигт 4 удаа, УЕФА супер цомд 2, ФИФА-гийн клубуудын ДАШТ-д 2 удаа түрүүлж байсан амжилттай агуу хөлбөмбөгчин. Үүнээс гадна хувийн шагнал гэвэл тоо томшгүй их юм байгаа. Ганцхан жишээ л хэлэхэд ФИФА-гийн билгэдэлийн шигшээгийн тоглогчоор 6 удаа шалгарч байсан байна шүү. :-D :gold :gold :gold

XAVI HERNANDEZ wrote:Би Барселона клубынхэндээ европын клуб руу явахгүй гэдгээ хэлсэн. Би Камп Ноуд Барсагийн эсрэг, өөр багийн өмсгөлтэй тоглохыг хүсэхгүй байна.



6-р САРААС ХОЙШ ЮУ БОЛОВ...
Image
6 сарын 7. 2015 оны Европа Лигийн аварга Севияа багаас баруун жигүүрийн хөлбөмбөгчин Алейш Видалыг эгнээндээ элсүүлж, 5 жилийн гэрээг байгуулсан юм.

Image
6 сарын 9. 2008 оноос хойш Блауграна өмсгөлийг өмсөж 218 тоглолтонд 14 гоол оруулсан гайхамшигтай хагас хамгаалагч Дани Алвес маань багтайгаа гэрээгээ 2 жилээр сунгалаа. Баяртай сайхан мэдээ.

Image
6 сарын 18. Клубын ерөнхийлөгч Жосеп Бартомеу ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор болж, ерөнхийлөгчийн суудлаасаа түр түтгэлзсэн юм.

Image
6 сарын 25. Ла Масиагийн бүтээгдэхүүн, 21 настай ирээдүй гэгдэж байсан довтлогч хүүгээ Английн Эвертон руу 6 сая еврогоор явуулсан. (Миний хувьд харамсалтай л байна. Гэхдээ энд байлаа гээд сэлгээнд л суух байсан байх даа хөөрхий.)

Image
7 сарын 3. Мөн л Ла Масиагийн бүтээгдэхүүн, баруун жигүүрийн хагас хамгаалагч Мартин Монтояа Италийн Интернацианале Милан клуб руу зээллэгээр явлаа.

Image
7 сарын 6. Туркийн шигшээ багийн ахлагч, хагас хамгаалагчийн байрлалд тоглодог "сахал" Арда Тураныг Атлетико Мадрид клубээс 34 сая еврогоор худалдаж авсан. Гэхдээ энэ хөлбөмбөгчин ФИФА-гаас манай багийг бандсан болохоор ирэх нэгдүгээр сарын нэгнээс тоглолтонд оролцож болно.

Image
7 сарын 18. Хуан Лапорта, Жосеп Мариа Бартомеу тэргүүтэй эрхэмүүд Барселона клубын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн. Жосеп Бартомеу олонхын дэмжлэгийг авч, ирэх 6 жилийн турш клубыг удирдана.


7 сарын 21. Аялан тоглолт эхэлсээн. Улиралын өмнөх эхний тоглолтоо Олон Улсын Аваргуудын Цом хэмээх сүрхий нэртэй тэмцээнд Янкын ЛА Галакси клубтэй хийж 2-1 харьцаатайгаар хожсон юм. Гоолуудыг Луйс Суарез, Сержи Роберто хоёр хийсэн. :-D

Image
7 сарын 23. Каталоны тусгаар тогтнолын асуудал. УЕФА-гаас "манай" багийг 30к еврогоор торгосон. Учир нь юу хэмээвээс Аваргуудын Лигийн финалын үеэр Каталоны тусгаар тогтнолын билэгдэл дарцагийг фанатууд намируулсан юм гэнэ. Испани нодлин шинэ хаантай болсон, VI Фелипе сул байна уу даа, тэгээд Каталончууд тусгаар тогтночихьё гээд байгаа юм болов уу л гэж мөхөс би бодном... Гэхдээ Каталон Тусгаар тогтноод Барселона клуб Ла Лигээс гарна гэвэл би тусгаар тогтнохыг нь хэрэндээ л их эсэргүүцнээ :ногоон:


7 сарын 25. Эртний өст... за өст нь ч хаашаа юм :ногоон: 2009, 2011 онд Аваргуудын лигт түрүүлэхдээ хожиж байсан Манчестер Юнайтед клубтэй АНУ-ын Калифорни мужийн Санта Клара хотын Левигийн цэнгэлдэхэд нөхөрсөг тоглолт хийж 3-1 харьцаатай хожигдсон. Манайхаас Рафинья Алкантара гоол хийсэн. 2011 онд Аваргуудын лигт түрүүлчихээд Манчестер Юнайтедтай нөхөрсөг хийж 2-1 хожигдоход Рафиньягийн ах, Пептэй цуг Бавари руу явсан Тиаго Алкантара гоолдож байж. Сонин л тохиолдол...


8 сарын 2. Улиралын өмнөх сүүлийн нөхөрсөг тоглолтоо блауграна өмсгөлтнүүд сэргэн мандалтын аугаа их нийслэл хэмээх Италийн Флоренц хотын Артемио Франчи цэнгэлдэхэд Фиорентика клубтэй хийсэн. Дахиад л 2-1 хожигдсон. Манай талаас Суарез маань гоолдсон.

8 сарын 6. Хоан Гамперын тэмцээн анх 1966 онд Барселона клубын тухайн үеийн ерөнхийлөгч Эрик Лаудетын санаачлагаар Лигийн эхний тойрог эхлэхээс өмнө зохион байгуулагдаж байхаар үүсэн байгуулагджээ. Анхны тэмцээнд зохион байгуулагч Барселона клубээс гадна Германы Кёлн, Белгийн Андерлехт, Францын Нантес клубууд оролцож, Барселона клуб түрүүлж байжээ. Энэ тэмцээн 1966-1996 оны хооронд 4 баг оролцдог тэмцээн байсан. Харин 1997 оноос хойш 2 баг оролцдог болсон байна. 2 баг оролцсон анхны тэмцээнд зохион байгуулагч Барселона, зочин Италийн Сампдориа клубууд оролцож байжээ.
Энэ тэмцээний 50 жилийн ойн тоглолт Барса Рома клубуудын хооронд болж, Барса 3-0 харьцаатайгаар хожсон юм. Гоолуудыг Месси, Неймар, Ракитич нар оруулсаан.


ТАНИЛЦУУЛАХ ИНУ...

ХААЛГАЧ
1. Марк Андре тер Штеген
Image
1992.04.30-нд ХБНГУ-ын Рейн мөрний хөвөө хязгаар, Недерландын хилээс хэдхэн км зайд оршдог, алдарт менежер Юпп Хайнксийн төрсөн нутаг Мёнхенгладбах хотод нэгэн шар хүү төрсөн нь Марк. Багаасаа л хөлбөмбөгт хорхойсч, 4 настайдаа хотынхоо Боруссиа Мёнхенгладбах клубын академид элссэн байна. 2009 онд багийнхаа 2-р багт дебут тоглолтоо хийсэн бол 2 жилийн дараа буюу 2011 онд үндсэн багт дебутээ хийжээ. Ингээд 2014 он хүртэл, өөрөөр хэлбэл Барселона клубын 1 дугаартай өмсгөлийг өмсдөг болохоосоо өмнө төрөлх багтаа албан ёсны 108 тоглолтонд оролцсон гэж бүхнийг мэдэгч википедиа гуай хэлж байна. Тер Штеген бол кулечүүдийн олон жил хүлээсэн шилдэг хаалгач мөн юм гэдгээ өнгөрсөн улиралд Аваргуудын лигийн тоглолтуудаар харуулсан.

13. Клаудио Андрес Браво Муньоз
Image
1983.04.14-нд Андийн нурууны хормой, Чили улсын Майпо мужийн Вилуко хот-тосгонд Чилийн хөлбөмбөгийн шигшээ багийн хаалгач, ахлагч Клаудио Браво төржээ. Өмнөд Америкчуудын нэгэн адил хөлбөмбөгт шунан дурлаж явдаг аав нь хүүгээ Коло Коло клубын агентуудад шалгуулснаар хүүгийнхээ аугаа их амжилтын үүдийг нээж өгсөн байна. 2002 онд Клаудио үндсэн багтаа дебут тоглолтоо хийж, 2006 онд Испаний Ла Лигийг дайлаар мордох хүртлээ 123 тоглолтонд оролцсон гэдэг баримт үлдсэн байна. 2006 онд Чили залуу Реал Соседад клубт ирээд "рок од" болсон гэх үү дээ. 229 тоглолтонд Соседадын хаалгыг манаж, бүр 1 гоол хүртэл энэ багийн төлөө оруулж явсан толгой. Бравогийн "браво" улирал нь яах аргагүй Барселона клубт ирсэн эхний улирал буюу 2014-15 оны улирал байсан. 2006 онд Ла Лигийн дарийн утаа үнэртсэнээсээ хойш анх удаа Заморагийн шагнал буюу шилдэг хаалгачийн шагнал авсан юм. 754 минут хаалгаа хуурай манасан байгаа юм. Барселона клуб өнгөрсөн улиралд Ла Лигад түрүүлсэн шалтгаануудын нэг бол яах аргагүй Браво мөн юм. Эзэн хааны цом, Аваргуудын лигт Браво тоглоогүй ч яах аргагүй багийн нэг хэсэг байж, залуу хаалгач Тер Штегеныг хурцалж байсан хүн мөн гэж боддог. 2015 он үнэхээр түүний жил. Учирыг сая тайлбарлалаа. Гэхдээ ямар ч хүнд эх орон, элгэн садан хамгийн түрүүнд байдаг. Чилийн шигшээ багаа ахлаж, Копа Америкад түрүүлж, тэмцээний шилдэг хаалгачийн шагналыг авсан. Мундаг залуу.

25. Жорди Масип Лопез
Image
1989.01.03. Энэ бол Барселона багийн гуравдахь хаалгач Жорди Масипийн төрсөн өдөр. Каталон мужийн Сабадел хотод төрсөн жаал 15 настайдаа буюу 2004 онд Ла Масиад элссэн. Хөлбөмбөгчнийхөө замналаа зээллэгээр Вилажуйга клубт тоглож байхдаа, 2008 онд эхлэж дебут тоглолтоо хийсэн юм байна. Мань эр Барселона клуб ялгуусан амжилт үзүүлсэн 2008-09 оны улиралд Вилажуйга клубт зээллэгээр тоглож 24 тоглолтонд тэдний хаалгыг манасан. 2009 онд Барселона Б багт эргэж ирээд, өнгөрсөн жил үндсэн багт дуудагдхаасаа өмнө 79 тоглолтонд оролцсон юм байна. Үндсэн багт дуудагдаад, Ла Лигийн дебут тоглолтоо 5 сарын 23-нд Депортиво Ла Корунья клубын эсрэг хийсэн. Энэ тоглолтонд Барса тэнцээ авсан. 2-2. Браво, Тер Штеген хоёрын ард найдвартай зогсож байдаг сэлгээний супер стар, зарим домогт хөлбөмбөгчдийн өргөж үзээгүй гурван цомыг нэг улиралд өргөсөн залуу даа.

ХАМГААЛАГЧ
2. Даглас Перейра дос Сантос.
Image
1990.08.06-нд Даглас төржээ. Ингээд 25 насыг зооглож байгаа Бразил, баруун жигүүрийн хагас хамгаалагчийг танилцуулъя. Бразилийн төв хэсэгт байдаг Монти Алегри ди Гояс хэмээх 3000 гаруй хүн амтай жижиг тосгонд төрж, өсөж, бөмбөг өшиглөж сурчээ, тэрээр. 12 настайдаа нутгийнхаа Гояс клубын академид орж хөлбөмбөгчин болох тавилангаа эхлэсэн байна. Ингээд 2009 онд Гоясын үндсэн багт дебут тоглолтоо хийж, 2012 онд (өнөө дэлхий сүйрдэг жил :ногоон: ) Сан Паулу клуб руу явтлаа 64 тоглолтонд орж, 5 гоол хийсэн амжилттай байсан юм байнаа. За тэгээд Сан Паулуд 2014 он хүртэл тоглосон. 69 тоглолтонд орж, 4 гоол хийсэн юм байна. Өнгөрсөн жил Барселона клубтэй гэрээ байгуулж, буурал тивд хөл тавьж үзсэн дээ. Түүнийг Энрике нээх их ашиглаагүй. Дөнгөж 4 тоглолтонд л оролцсон байгаа, одоогоор. Гэхдээ саяын нөхөрсөг тоглолтуудад давгүй л тоглож байна лээ. Бразил залуу ирэх улиралд 2 дугаартай өмсгөлийг өмсөж тоглоно.

3. Жерар Пике Бернабеу
Image
Вака Вака Пикенбауэр 1987 оны 2 сарын 2нд (Шакирагаас яг 10 дүү :ногоон: ) Барселон хотод төрсөн. 1997 онд буюу гэгээн мэлмийгээ нээгээд 10 оны дараа Ла Масиа академид элссэн. 2004 он хүртэл Месси, Фабрегас зэрэг гигантуудтай хамт Ла Масиагийн тогооноос хооллож байгаад Манчестер Юнайтед руу явсан юм даа. Сер Алекс Фергусоны багт дебут тоглолтоо 2004 онд хийсэн байдаг юм байна. 2006-07 оны улиралд Вака Вака гуай маань Ла Лигад зээллэгээр буцаж ирээд Зарагоза багт 1 жил тоглоод амжсан. Ингээд 2007 онд Англи руу буцаж үндсэн багийн бүрэлдхүүнд багтсан юм байна. 2008 онд Пример лиг болон Москвагийн финалд Шотланд өвөөгийн баг түрүүлэхэд Пике тэнд байсан. Тэр оныхоо зун нь төрөлх янаг хайрт Барселона клубтээ буцаж ирээд, Пепийн удирдлаган доор, Пуйолын хамтран зүтгэгч болж 2009 онд ЗУРГААН цом хүртсэн багийн гол тоглогчдийн нэг болж чадсан. Эндээс Пикенбауэрын амжилтын буухиа эхэлнэ. Ла Лигийн 5 удаагийн аварга, Эзэн хааны цом болон Аваргуудын лигийн гурван удаагийн аварга, Испаний супер цомын 4 удаагийн аварга, УЕФА супер цом, ФИФА клубуудын ДАШТ-ын 2 удаагийн аварга гээд л хувийн шагналуудыг тоолохын эцэсгүй. Пике одоо Испаний шигшээ багийн хамгаалалтын ноён нуруу болжээ. Шигшээтэйгээ 2010 оны ДАШТ, 2012 оны ЕАШТ-д түрүүлсэн зайтай эр шүү. Хувийн амьдралдаа ч амжилт олсон. Колумби дуучин Шакиратай 2010 оноос хойш үерхэж байгаа. Манай хоёр одоо 2 хүүгийн эцэг эх болцгоосон гэж...

6. Даниел Алвес да Силва
Image
1983 оны 5-р сарын 6 бол Дани Алвесын төрсөн өдөр. Дани Алвес гэж хэн бэ гэж үү? Клубын түвшинд: Испаний Ла Лига болон Супер цомын 5, Эзэн хааны цомын 4, Аваргуудын лиг болон Европын супер цомын 3, Европа лиг болон ФИФА-гийн клубуудын ДАШТ-ий 2 удаагийн аварга. Олон Улсын түвшинд Бразилийн шигшээ багтайгаа 2007 оны Копа Америка, 2009 болон 2013 онуудын Конфедрешнс капын аварга хөлбөмбөгчин. Өдгөө цагийн шилдэг баруун жигүүрийн хамгаалагч юм гээд хэлчихэд буруутах юмгүй мундаг хөлбөмбөгчин билээ. Бразилийн Бахиа мужийн Жуазейро 214 мянган хүн оршин суудаг хотод төрж, найзуудтайгаа бөмбөг өшиглөж өссөн олон сая Бразил хүүхдүүдийн нэг юм. 10 настайдаа Жуазейрогийн хөлбөмбөгийн багт баруун жигүүрийн довтлогчийн байрлалд тоглож эхэлсэн ч аав нь хамгаалалтанд тогло гэж ятгаж чадсан юм байна. 2001 онд мэргэжлийн хөлбөмбөгчний дебут тоглолтоо Эспорте Клуб Бахиагийн төлөө хийж, ирэх жил нь Испаний Севияа клуб руу хүлгийн жолоо залсан түүхтэй. Севияад 6 жил хүчин зүтгэхдээ 175 тоглолтонд 11 гоол хийсэн. 2008 онд Пеп Гуардиолагийн удирдлагандахь Барселона клубт элсэж, өнөөдрийг хүртэл 218 албан ёсны тоглолтонд 14 гоол хийсэн амжилттай байна. Мөн гоолын дамжуулалт нилээн сайн өгдөг. Дамжуулсан болгоныг нь тоолоод суувал миний нас хүрэхгүй биз ээ... Хуучин 20, 2, 22 дугаартай подвоолк өмсөж байсан бол энэ жилээс ДОМОГ ШАВИ-гийн 6 дугаартай тоглоно!

15. Марк Бартра Аррегал
Image
Каталон мужийн Таррагона хотод төрж өссөн Марк Бартра 1991 оны 1 сарын 15-нд төржээ. 11 настайдаа Эспаньол Барселона клубын академид элсэж, жилийн дараа буюу 2002 онд Ла Масиа руу шилжсэн түүхтэй. 2009 онд хүүхдийн багаасаа Барса Б баг руу дэвшиж, 2010 оны хавар дебут тоглолтоо хийж байсан. Барселонагийн Б болон үндсэн багуудад нийтдээ 127 тоглолтонд оролцож, 5 гоол хийсэн амжилттай тун дажгүй хамгаалагч. Авсан гавъяа шагналууд маш их. Гэхдээ ихэнхидээ сэлгээнд сууж байгаад авсан шагналууд даа. Удахгүй Бартрагийн цаг ирнэ гээд хүлээж байгаа. Тоглолтын хэв маяг нь таалагддаг. Туршлагатай болоод ирэхээрээ мундаг болноо гэж бодож явдаг хөлбөмбөгчин дөө.

18. Жорди Альба
Image
1996 онд Оспиталет клубын академид элсээд, 1998 онд Ла Масиа руу шилжсэн зүүн жигүүрийн энэхүү хамгаалагч 1989 оны 3-р сарын 21-нд Барселона хотод төрсөн. Мэргэжлийн хөлбөмбөгчний дебутээ 2009 онд Валенсиа клубын төлөө хийсэн. Валенсиа клубт 2008-12 оны хооронд 74 тоглолтонд оролцож 5 гоол хийсэн амжилттай. Барселона клубтээ 2012 онд эргэн ирснээсээ хойш 71 тоглолтонд оролцож 3 гоол оруулсан агаад Ла Лиг, Эзэн хааны цом, Супер цом, аваргуудын лигийн аварга болсон юм. Испаний шигшээ багтаа 2011 онд дуудагдаж, Евро 2012-д түрүүлсэн багийн бүрэлдхүүнд тоглож явсан сайхан хамгаалагч. Альба Абидалыг залгамжилж Барсад ирснээс хойш би зүүн арын хамгаалалтанд ерөөсөө санаа зовохгүй болсон. Хэрэгтэй үед довтлогоо дэмжээд өгдөг, гоол хийчихдээ янзын нөхөр дөө.

21. Адриано Коррейя Кларо
Image
1984 оны 10 сарын 26-нд Бразилийн Парана мужийн Куритиба хотод төрсөн хамгаалагч. Хамгаалалтын шугаманд хаана цоорхой байна тэнд л Адрианог гаргаж, мань эрч үүргээ амжилттай биелүүлж байдаг манай алтан сэлгээ. Хэрэг гарвал хагас хамгаалалтанд ч тоглочихож чадах зайтай эр. 1997 онд хотынхоо Коритиба клубт элсэж 2002 онд дебут тоглолтоо хийгээд 2005 он хүртэл 81 тоглолтонд оролцож 2 гоол хийсэн юм байна. 2005 онд нарлаг Испанийг зорьж, Севияа клубтэй хувь заяагаа холбосон. Тэнд байсан 5 жилийн хугацаандаа 157 тоглолтонд оролцож, 11 гоол оруулж... Мань эрийг 2010 он Барселона клуб худалдаж авсан. Тэр цагаас хойш кулечүүдийн хайртай тоглочдын нэг болсон. Элдэв хэл амгүй, өгснийг авчихдаг, талбайд гарвал хийгүй тоглочихдог чухал эрхэм.

23. Томас Вермаелен
Image
11 сарын 14-нд 30 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэх Верминатор хөлбөмбөгчний замналаа Герминал Экерен хэмээх даруухан багт 1991 онд эхлүүлж байсан юм байна. 2000 онд Аяаксын нөөцийн баг руу явж, 2003 онд үндсэн багт дебут тоглолтоо хийж байсан тоглогч. Нийт карьерынхаа туршид албан ёсны 221 тоглолтод оролцож байснаас одоогоор ганцыг нь л Барселонагийн төлөө хийгээд байгаа юм. Аргагүй дээ, Арсеналаас бэртэлтэй ирээд бүтэн жил хэвтчихэж байгаа юм чинь... Арсеналд 2009 онд худалдагдаж очоод хамгаалалтын шугамынх нь ноён нуруудын нэг болж чадсан шилдэг хөлбөмбөгчин. 2013 онд Арсеналын багийн ахлагчаар томилогдож байсан санагдаж байна (Ер нь Барса чинь Арсеналаас дандаа алхагчдийг нь авдаг юм бишүү? Анри, Сеск, Верминатор гээд л...).

24. Жереми Матьё
Image
1983 оны 10 сарын 29-нд Люксей ле Бен хотод төрсөн. 2000 онд Сошо клубын хүүхдийн багт элсээд, 2002 онд дебут тоглолтоо хийсэн нөхөр. Францдаа Сошогоос гадна Түлүс клубт тоглож байгаад 2009 онд Валенсиа руу худалдагдан ирж Ла Лигийн дарийн үнэрийг үнэртсэн юм байна. Барсад ирэх хүртлээ буюу нодлинг хүртэл Валенсиагийн төлөө 126 тоглолтонд оролцож 6 гоол хийж байсан. Нөхрийг анх ирэхэд нь жоохон дургүй л байсан. Нуугаад яахав. Пуйол маань зодог тайлчихсан, манай хамгаалалтын шугам ер нь л хэцүүдээд байсан үед ирсэн болохоор нь за яахав л гэж бодсон. Гэхдээ миний болон над шиг эргэлзэж байсан нөхдүүдийн эргэлзээг эхний тоглолтуудаасаа эхлээд л тайлж, өөрийгөө дайчилж байхыг нь хараад "хайр" хүрсэн. Одоо бол миний дуртай тоглогчдийн нэг болсоон гэж...

Алейш Видал
Image
1989 оны 8 сарын 21-нд төрсөн энэ хөлбөмбөгчин нийт карьерынхээ туршид 16 өөр багт тоглож байжээ. Үүн дотор нь Барсагийн өрсөлдөгчид болох Эспаньол, Реал Мадрид клубууд хүртэл багтана. Гэхдээ Ла Масиад сурч байсан манай залуу. Энэ залуу маань Каталон мужийн 25 мянга гаруй хүн амтай Валлс сууринд төрсөн. Байрлалын хувьд гэвэл жигүүрийн тоглогч. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хамгаалалтанд ч, хагаст ч, довтлогоонд ч сайн оролцдог гэж би ойлгоод байгаа юм. Тоглолтыг нь өмнө нь нээх анзаарч үзэж байгаагүй болохоор мэдэхгүй юм. Ямар сайндаа л анх А.Видалтай гэрээ хийлээ гэхээр нь Артуро Видалыг юм байх гэж бодож байснаа үл ичин дэлгэмуй :ногоон: . Шинэ тоглогч маань ирэх оны нэгдүгээр сарын эхний өдрийг хүртэл ямар нэгэн тоглолтонд оролцож болохгүй. Учир нь манай баг насанд хүрээгүй хөлбөмбөгчинг хууль бусаар багтаа элсүүлсэн хэргээр ФИФА-гаас шийтгэл хүртээд байгаа.

ХАГАС ХАМГААЛАГЧ
4. Иван Ракитич.
Image
1988 оны 3 сарын 10-нд Швейцарийн Мёлн хотод төрсөн. Энэ хот нь Францийн хил дагуу байдаг юм байна. 10 гаруй мянган хүн амтай, Европын буйдхан сайхан хотуудын нэг. За тэгээд Иван гуай маань яагаад Хорватын шигшээд тоглодог юм бэ гэхээр эцэг эх нь хуучин Югославын иргэд байж... Байдал хурцдаад ирэхэд Швейцари руу нүүсэн бололтой юм. Иван 1992 онд Мёлн хотынхоо хөлбөмбөгийн клубт элсчээ. 1995 онд Базелийн академи руу шилжлсэн байна. Дебутээ 2005 онд хийсэн байна. 2007 онд Германы Шалке руу явж тэнд хэсэг бужигнуулж байгаад 2011 онд Ла Лигад хөл тавьсан. Клуб нь мэдээж Севияа. Севияад Иван 117 албан ёсны тоглолтонд 27 гоол хийсэн юм байна. Амжилтууд гэвэл Швейцарийн цомын аварга, Европа лигийн аварга аж. Мэдээж хэрэг өнгөрсөн улиралын ТРЕБЛ багтана. Иван Ракитичийг Барсад ирж байгаа гэж сураг дуулаад л бөөн баяр болсон. Ямар сайндаа ETV-гийн шууд эфирээр манай Ракитич гэж ярих вэ дээ хаха... Миний болон олон фанатуудынхаа итгэлийг алдалгүй сайхан тоглож байгаа мундан хөлбөмбөгчин, алтан толгой шүү дээ. Аа тийм Хорватын шигшээ багтайгаа 2008, 2012 оны ЕАШТ болон 2014 оны ДАШТ-д оролцож байжээ.

5. Серхио Бускетс Бургос
Image
Домогт сэгсгэр ахлагчийн эрхэм хүндтэй 5 дугаарыг өвлөн авсанд нь эхэндээ сэтгэл дундуур л байлаа. Миний хувьд Пуйол л төгс 5 дугаарын тоглогч. Гэхдээ миний энэ бодлыг Серхио хэмээх энэ залуу эвдээд байгаа. Багийн гуравдугаар ахлагчийн нэр төр, үүрэг хариуцлагаа бүрэн дааж яваа энэ эрхэм 1988 оны 7 сарын 16-нд Барселон хотод төржээ. Хүүхдүүдийн адил багаасаа л бөмбөг хөөж, хоёр ч багт бэлтгэл хийж байгаад 2005 онд Барселона клубын хүүхдийн баг буюу Ла Масиад элссэн юм. Асар хурдацтай дээшилж, 2007 онд Б багт Пепийн удирдлаганд тоглох болсон юм. 2009 оны ялгуусан их ялалтуудтай хавар л анх энэ хүний нэрийг цээжилж авч байлаа. 28 дугаартай байл уу даа. Тэр цагаас хойш үндсэн багийн төлөө албан ёсны 212 тоглолтонд оролцож 6 гоол оруулсан статистиктай явж байгаа юм байна. Эсрэг багийн фанатууд Серхиог дайвар (diver), жүжигчин гээд элдэв янзаар хэлдэг ч тэр бол одоо үеийн хамгийн шилдэг цэвэрлэгч. Хамгаалалтанд төгс оролцоно, бөмбөг таслаж довтлогоон эхлүүлнэ гээд элдэвтэй нөхөр. Яаяа Турег хүртэл ажилгүй болгож байсан юм шүү.

8. Андрес Иниеста Луан
Image
Испаний Альбасет нутгийн Фуэнтеальбиья хэмээх нэртэй даруухан, ердөө л 2000-аадхан хүн амтай намдуухан, тайван хотод 1984 оны 5 сарын 11-нд нэгэн гэр бүл бяцхан хүүгээр бүл нэмжээ. Хүү 12-настайдаа мужийнхаа Альбасет клубт элсэн орж, хөлбөмбөгийн А, Б үсгээ заалгасан байна. Авъяаслаг хүүг Испаний олон клубын агентууд хараандаа аваад эхэлжээ. Түүний эцэг эх нь золоор, хувь тавилангаар Барселонагийн хүүхдийн багийн дасгалжуулагч Энрике Оризаолог таньдаг байж. Хүүгээ түүнд шалгуулвал боломжийн хариу сонссон гэнэ. Ингээд жаал хүү эцэг эхтэйгээ төрөлх хотоосоо Барселона хүртэл аялж гэнээ. Сүүлд нь тэрээр "аав ээжээсээ тусдаа амьдарч, Ла Масиад элсэн орохдоо би зөндөө уйлсан" гэж дурссан юм. Ингэж Ла Масиад элссэнээс хэдхэн жилийн дараа буюу 1999 онд Альбасет нутгийн жаал Барселонагийн 15 наснаас доошхи багийг ахлаж, Найкын Прьемер капд түрүүллээ. Түүнийг харсан хожмын дасгалжуулагч Пеп Гуардиола, тухайн үеийн ирээдүй болсон залуу хагас хамгаалагч Шавид "Би чамд зайгаа тавьж өгнө. Харин энэ жаалд бүгдээрээ зайгаа тавьж өгөх хэрэгтэй болох нь" гэж хэлж байсан гэдэг. Энэ бол түүний амжилтын эхлэл байсан юм. Тэрээр 2002 онд Барселона клубын үндсэн багт дебут тоглолтоо хийж, одоог хүртэл нийт албан ёсны 361 тоглолтонд блауграна өмсгөлтэй тоглож, 33 удаа гоолын баяр хийсэн байна. Энэ эрхэм бол мэдээж Барселона клубын ахлагч, 2008, 2012 оны ЕАШТ болон 2010 оны ДАШТ-ын аварга, Ла Лигийн 7, Аваргуудын Лигийн 4, Испаний супер цомын 6, Эзэн хааны цомын 3, УЕФА супер цом болон ФИФА клубуудын ДАШТ-ын 2 удаагийн аварга Андрес Иниеста хэмээх эгэлхэн энгүй эрхэм билээ.

12. Рафаель Алкантара ду Насименту
Image
1994 оны ДАШТ-д түрүүлсэн Бразилийн шигшээгийн хагас хамгаалагч Мазиньо хэмээх эрхэм бол Рафиньягийн аав юм. Ахыг нь Тиаго Алкантара гэдгийг надаар хэлүүлэтгүй мэдэж байгаа байх. За тэгэхээр хөлбөмбөгчний гэр бүлээс гаралтай, айлын бага хүү 1993 оны 2 сарын 12-ны өдөр Бразилийн Сан Паулу хотод төржээ. 13 настайдаа Тиаго ахынхаа хамт Барселонагийн Ла Масиад элсэн орсон байна. Барселоны хэвлэл мэдээллээр тухайн үед Мазиньогийн хүүхдүүд Барселоны ирээдүй гэж бичицгээж байсан гэдэгт бүрнээ итгэлтэй байна. Мань эр 2011 онд үндсэн багт дебут тоглолтоо хийж байсан. Би тэр тоглолтыг үзэж байсан санагдаж байна. 2013-13 оны улиралд Селта клуб руу зээллэгээр явж, тэндээ амжилттай байж нийт 32 тоглолтонд оролцож 4 гоол хийсэн юм байна. Миний хувьд түүний тоглолтыг олон удаа үзэж байгаагүй. Эрхэм ах Цэнгүүний хэлснээр бол өнгөрсөн улиралд сэлгээгээр орж ирээд тоглолтыг эрчимжүүлж байсан юм байх. Нөхөр Испани болон Бразилийн өсвөрийн шигшээд хоёуланд нь тоглож байсан. Одоо алийг нь сонгох юм байгаа юм.... Алийг нь ч сонгосон бай Барселонагийн нэгэн ирээдүй гялалзаж байна гэдэгт би гүнээ итгэмуй...

14. Хавиер Алехандро Машерано
Image
Нэгэн цагт Аргентины шигшээ багийг ахлаж байсан, цэвэрлэгчийн байрлалд супер дупер тоглодог, даруухан хөлбөмбөгчин бол Машерано. 1984 оны 6 сарын 8-нд Аргентины Санта Фе мужийн Сан Лорензод төрсөн. Ривер Плейт клубт хөлбөмбөгийн А үсгийг заалгаж байжээ. 2005 онд Бразилийн Коринтианс клубт найз Карлос Тевезийнхээ хамт очиж тэндээ нэг улиралыг үдсэн юм байна. Тэгээд буурал европ, будант албион руу хоёр найз хүлгийн жолоо залж, Лондоны Вестхем Юнайтед клубт газарджээ. Гэхдээ хоёр Аргентин залуу тэндээ удаан идээшсэнгүй. Карлос Тевез Манчестер Юнайтед руу, Хавиер маань Ливерпуль руу явж хоёр андын зам салаа замын эрхэнд салсан байна. Ливерпуль клубт амжилттай тоглож 94 тоглолтонд 1 гоол оруулсан амжилттай тоглож байгаад 2010 онд Барселона клубт нэгдсэнээр амжилтын замдаа орсон. Гэхдээ Барселонад өөрийн үндсэн байрлал болох цэвэрлэгчийн байрлалдаа биш төвийн хамгаалагчийн байрлалд их тоглосон. Сэгсгэр ахлагчийг орлож олон ч тоглолтонд гараанд гарсан даа. Машераног Барселонад ирж байгаа гэдгийг анх сонсоод дургүй байсан. Учир нь Машерано миний дуртай хөлбөмбөгчин. Барселонад ирээд сэлгээнд л сууна шдээ гэж бодож байлаа. Тэгтэл миний буруу болж таарсан. Тэр цагаас хойш Машерано маань Барсатайгаа хамт олон ч тэмцээнүүдэд түрүүлж, аваргын алтан титмийг бардмаар зүүж яваа билээ.

20. Сержи Роберто Карнисер
Image
1992 оны 2 сарын 7-нд Каталон мужийн Таррагонагийн Реус хотноо төрсөн. Ла Масиад 14 настайдаа элссэн жаалхүү 2009 онд Барса Б багт дебут тоглолтоо хийж, 2011 онд үндсэн багт дебутээ хийж байжээ. Ла Масиагийн хүүхдүүдийн адил бөмбөг эзэмшилт сайтай, Барсагийн ирээдүй болсон хөлбөмбөгчин. Дараагийн Шави, Иниеста гэж би хэлж чадахгүй ч анхны Сержи Роберто байж Барсагийн түүхэнд тодоор үлдэх домогт хөлбөмбөгчин болно гэж би итгэж явдаг юм.

Алекс Сонг
Image
1987 оны 9 сарын 9-нд Камеруны Дуала хотод төрж, хүүхдүүдийн нэгэн адил багаасаа бөмбөг хөөж өсчээ. Ихэнхи Африк хөлбөмбөгчдийн жишгээр анхны дебут тоглолтоо Францын лигт хийж байсан. Францын Бастиа клубт элсээд удаагүй байхад нь Арсен Венгер түүнийг Арсенал клубтээ худалдаж авсан гэдэг. Нэг хэсэг Арсеналын хагас хамгаалалгчийн байрлалыг Сонггүйгээр төсөөлөх аргагүй байсан юм. Талбайг маш сайн мэдэрдэг, оновчтой дамжуулалт өгдөг, цэвэрлэгчийн байрлалд гаргуун сайн. Хэрэг гарвал хамгаалалтанд ч тоглоч чаддаг. 2012 онд Арсенал клубээ үдэж, Барселона клубт ирсэн юм. Гэхдээ сэлгээний тоглогчийн хувиар... Түүний зэрэглэлийн хөлбөмбөгчин сэлгээнд суугаад байхаар харамсдаг л юм. Би харамсаад ч яах юм билээ хэхэ. За хадуурах нь байна. Өнгөрсөн улиралд Английн Премьер лигтээ эргэн очиж Вестхем клубт зээллэгээр хүчин зүтгэхдээ 28 тоглолтонд гарсан гэдэг статистик байна. Сая түүний зээллэгийн хугацаа дуусч, Барселона клубтээ эргэн ирээд байгаа юм.

Арда Туран
Image
Түрэг угсаат супер од залуу 1987 оны 1 сарын 30-нд Турк улсын Фатих хотод төржээ. Галатасарай клубын хүүхдийн багийн бүтээгдэхүүн тэрээр 2004 онд Галатасарайгийн үндсэн багт дуудагдаж, 2005 оны 1 сард дебут тоглолтоо хийсэн юм байна. Галатасарай клубтээ 7 жил тоглохдоо 130 тоглолтонд оролцож 29 гоол хийсэн гэсэн статистик зурайж байна. 2011 онд төрөлх клубээ орхиж Ла Лигийн Атлетико Мадридтай гэрээ байгуулсан. Атлетикод байхдаа өөрийгөө хэн бэ гэдгийг бүрэн дүүрэн харуулж чадсан гэж боддог. Нийслэлийн багт байхдаа Ла Лига, Эзэн хааны цом, Испаний супер цом, Европа лиг, УЕФА супер цомуудад түрүүлсэн байдаг. Атлетико Мадрид клубын төлөө нийт 178 тоглолтонд оролцож 22 гоол оруулсан байдаг юм байна. Шигшээ багтаа 2006 онд дуудагдаж, 81 тоглолтонд 14 гоол оруулсан амжилттай байдаг ба шигшээ багийнхаа ахлагч билээ... Барселона клубт хэрэг болох болов уу яах бол гэж бодогдож л байна. Манай боард ч үе үе фэйл наймаа хийдэг дээ. Тэр түүх л битгий давтагдаасай. Нөгөө талаас бодоод үзэхээр Ла лигад тоглоод сурчихсан хүн гайгүй ч юм шиг. Амжилт хүсье дээ Түрэг залууд.

ДОВТЛОГЧ

7. Педро Элиезер Родригез Ледесма
Image
Канарын арлаас гаралтай Педрито хүү 17 настайдаа Барселона клубт элсэн оржээ. Барселонд ирснээсээ хойш асар хурдацтай сайжирч, 2008 он гэхэд Барселона Б багийн түлхүүр тоглогч болсон байна. 2008 оны зун Пеп Барселона багийн жолоон дээр сууж, Б багаас хэд хэдэн авъяастанг үндсэн багт дуудсаны тоонд Педрито ордог. 2009 онд гуядаж авсан 6 цомын тэмцээнүүдэд зургууланд нь гоолдсон байдаг юм байна. Бөмбөггүй тоглолт сайн хийдэг, шаргуу хөдөлмөрч, дайчин чанартай, даруухан, үнэнч залуу. Анх гарч ирэхдээ агуу Анриг сэлгээнд суулгаж байсан санагдаж байна. МВП буюу Месси Вияа Педро гэж манай довтлогооны гурвал алдартай байлаа. 2011 онд аваргуудын лигийн мөнгөн цомыг өргөхөд Педро том нөлөө үзүүлсэн. Сэлгээнд суусан ч олон юм яриад байдаггүй. Өгснийг авчихдаг хэхэ. Сүүлийн үед багаас явах тухай шуум гараад байгаад би ерөөсөө итгэхгүй байгаа. Тэгээд ч манай хүн өнгөрсөн зургадугаар сард гэрээгээ 2019 он хүртэл сунгасан шт.

9. Луйс Алберто Суарез Диаз
Image
Аргентины хилээс хэдхэн км-ийн наана Уругвай улсын Салто хэмээх 104 гаруй мянган хүн амтай хот бий. Энэ хотод 1987 оны 1 сарын 24-нд Луйс Суарез төржээ. 2005-07 онуудад Национал, Гронинген клубуудэд тоглож байгаад 2007 онд Голландын Аяакс клубтэй гэрээ хийж алдар хүндийг олж авах замдаа гарсан юм. Аяакст 4 жил хүчин зүтгэхдээ 159 тоглолтонд 111 гоол хийсэн гайхамшигтай амжилттай байлаа. 2011 онд Англи руу, Битлзийн төрөлх хотын багтай гэрээ хийсэн юм. 7 дугаарын эзэн болсон Уругвай залуу Премьер лигт байхдаа гайхамшигтай хөлбөмбөгчин гэдгээ харуулснаас гадна өвөрмөц зан ааштайгаа харуулаад амжсан. Тоглолтын үеэр Патрис Эвратай муудалцаад, сармагчин гээд хэлчихсэн. Үүнээсээ болж нилээд хэдэн тоглолтонд оролцох эрхээ хасуулж байсныг санаж байна. Бас Челсигийн хамгаалагч Ивановичийг хазаж байсан. Ингэж хазсан нь анхны тохиолдол биш. Аяакст байхдаа бас хазаж л явсан толгой. Энэ мэт асуудлаас болж фанатуудын дунд нэр хүнд муутай болсон гэж боддог. Би ч дургүй байлаа :ногоон: Ливерпулийн төлөө 133 тоглолтонд оролцож 82 гоол хийсэн амжилт үзүүлсэн. 2014 оны ДАШТ-д Уругвайн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, Италийн шигшээ багтай тоглож байхдаа хамгаалагч Киеллинигийн мөрнөөс дахиад л хазаад авсан. Энэ зүггүйтлийг нь ФИФА өршөөсөнгүй, 11 сар хүртэл хөлбөмбөг тоглох эрхийг нь хассан юм. Ингэж явахад нь Барселона клуб түүнтэй холбоо тогтоож багтаа элсүүлж чадсан юм. Улиралын дундаас багтайгаа нэгдэж, тоглолтуудад оролцсон ч маш амжилттай тоглолт үзүүлж өнгөрсөн улиралд Барса клубийн хамт ТРЕБЛ хийж чадсан эрхэм юм.

Түүний тухай Барнаба гишүүн сайхан бичсэн байдгийг хавсаргахгүй байхын аргагүй байлаа.
Барнаба wrote:Image

Суарэз анх Софиа-тай 15-тай байхдаа танилцаж байсан юм байна. Тэр үед Софиа 13-тай байж. Анх танилцаж байх үед Суарэз хөлбөмбөгөөсөө жаахан хөндийрөөд буруу зам руу орох хандлагатай болчихсон байсан үе байж, гэхдээ Софиа-тай танилцснаар эргээд зөв замдаа орсон юм байна. Харин танилцснаас хойш 1 жилийн дараа Софиа-н гэр бүл Уругуай-с Испани руу, Барселон хотод ажиллаж, амьдрахаар нүүсэн юм байна. Удалгүй Суарэз Софиа руу, мөн Барселон хот руу анх удаагаа очсон аж.

"Би Барселон руу явах тасалбар олсон ч тасалбарт төлөх мөнгө надад байгаагүй. Ах маань надад 70 орчим доллар зээлсэн юм. Барселон руу явах нислэг их урт удаан байлаа. Дараа нь би төөрч, хил дээр намайг шалгасан. Би 16 настай, Барселон-д ямар ч хаяг мэдэхгүй ирсэн байлаа. Би цагаан футволктой ирсэн бөгөөд миний хамраас цус гарч эхэлсэн байв. Миний нислэг ирсэн ч би гарч ирээгүй байсан болохоор Софиа маань намайг онгоцны буудал дээр 2 цагийн турш хүлээж байсан. Би хил дээр шалгуулсаар л байлаа, яагаад шалгуулаад байгаагаа мэдэхгүй л байв. Тэд надад чи Барселон-д байх, очих ямар ч хаяг байхгүй учраас бид чамайг шалгаж байна гэж хэлсэн юм. Би харин найз охин дээрээ ирж байгаа гэдгээ, түүний энд амьдардаг гэдгийг хэлсэн. Тэд миний цүнхийг онгойлгож нэг тэмдэглэл олсон ба тэрэн дээр Софиа-н авга эгчийнх нь гэрийн хаяг, утасны дугаар байсан юм. Би маш азтай байлаа. Эцэст нь би гарч ирлээ. Софиа сүүлийн 3 цагийн турш цөхрөнгөө бартал онгоцны буудлын энэ тэрүүгээр гүйж, намайг хайж байсан аж. Эцэст нь би цус болсон цагаан футволктойгоо гараад ирсэн."

Тэрээр Софиа-г Барселон руу нүүсэн хойно нь дахиад Софиа-тай хамт байхын тулд мөнгө олох хэрэгтэй, тиймээс мэргэжлийн хөлбөмбөгчин болох ёстойм байна гэдгийг ойлгосон гэж. Ингэснээр тэр хөлбөмбөгтөө сайн анхаарч, улмаар Европ руу Голланд руу явах боломжыг авснаар Софиа-тайгаа хамт амьдрах боломжтой болсон гэнэ. Харин дээрх явдлаас хойш 13 орчим жилийн дараа Суарэз Барселон-д эхнэртэйгээ хамт амьдрахаар дахин ирээд байна.


10. Лионель Андрес Месси Куччитини
Image
1987 он бол Аргентин улсын хувьд хүнд он жил байлаа. Англитай түнжин муу, улс гүрэн тогтворгүй, ард иргэд ядуу тарчиг амьдарч байв. Санта Фе мужийн Росарио хот ч бусдаас ялгах юмгүй жирийн л нэг хот. Энэ хотод Гангийн үйлдвэрийн ажилчин Хорхе Месси, цэвэрлэгч Салиа Куччитини нар хоёр хүү, нэг охины хамт амьдардаг байжээ. 1987 оны 6 сарын 24-нд Салиа Куччитини амаржиж, энэ гэр бүл жижигхэн хүүгээр бүл нэмсэн байна. Хорхе Месси бага хүүдээ Лионель хэмээх нэрийг өгсөн юм. Хорхе бага хүүгээ таван нас хүрмэгц өөрийн дасгалжуулдаг Грандоли хэмээх хүүхдийн багт оруулсан байна. 1995 онд Невилс Олд Бойс клубын хүүхдийн академид элсэн оржээ. Гэвч... хэрэв энэ гэвч байгаагүй бол Лио хүү жирийн өсөн торниж, Ривер Плейт клубт элсэж, одоо хаана ямар амжилттай явахыг хэн ч мэдэхгүй билээ. Гэвч Лио хүү 11 нас хүрээд өслөтийн гармоны дутагдалтай гэдгээ мэджээ. Холбоо бариад байсан Ривер Плейт клуб хүүгийн эмчилгээнд сард 900 доллар зарцуулахаас татгалзав. Мессигийн гэр бүлийнхэн ярилцаад Хорхе, Лио хоёр Испани явж Каталон мужийн Ллейда хотод аж төрдөг хамаатныдаа очив. Ингээд Барселона клубын спортын захирал агуу Карлес Рехачтай нэгэн ресторанд уулзаж, Хорхе Карлес хоёр салфеткан дээр Лиогийн анхны гэрээг хийв. Ингээд Л.Месси Ла Масиад элсэж, Барселона клуб хүүгийн эмчилгээний зардлыг төлсөн байна. Үүнээс хойшхи гялалзсан амжилтуудаа үзүүлж эхэлсэн, түүийг нь хүн болгон мэдэх болохоор олон зүйл бичиж хүн амьтан залхаагаад яахав. Лионель Мессид агуу гэдэг үг ч багадахаар тийм л гайхамшигтай хөлбөмбөгчин билээ.

11. Неймар да Сильва Сантос Жуниор.
Image
Шинэ Пеле гэгддэг Неймар хүү 1992 оны 2-р сарын 5-нд Сан Пуалу хотод төрсөн байна. Бразилийн үе үеийн сая сая хүүхдийн адил гудамжинд бөмбөг өшиглөж сурсан юм. Неймарын аав нь хөлбөмбөгчин байсан бөгөөд хүүдээ заавар зөвлөгөөгөө өгдөг байжээ. 2003 онд Неймар Сантос клубийн хүүхдийн багт элсэж, 2009 оны 3 сард үндсэн багт анхны тоглолтоо хийсэн байна. Энэ цагаас хойш түүнийг Бразилчууд дараагийн Пеле, шинэ Зико, Рональдогийн залгамжлагч хэмээн хүндэтгэн хүлээн авсан юм. Европын хэд хэдэн том клубууд түүнийг сонирхож байсны тоонд Реал Мадрид, Челси зэрэг багууд орноо. Харин Неймар хүсэл мөрөөдлөө дагаж Барселона клубт ирсэн юм. Барселонад газардсан цагаасаа хойш гарааны 11-т баталгаатай гарч, тоглолтоос тоглолтын хооронд өсөн дэвжиж байгаа хөлбөмбөгчин юм. Өнгөрсөн улиралд МЕССИ СУАРЕЗ НЕЙМАР нарын өмнөд Америк тивээс гаралтай довтлогооны гурвал гайхамшигтай байсан. Барселона клубын ирээтэй болсон хөлбөмбөгчин. Би хайртай байдаг юм :beer

16. Сандро Рамирез Кастилло
Image
1995 оны 7 сарын 9-нд Канарын аралд төрсөн хөлбөмбөгчин. 2009 онд 14 настайдаа Ла Масиад элсэн орж, Барселона клубтэй амьдралаа холбожээ. Барселона Б багт 2013 онд дебут тоглолтоо хийж, нийт 63 тоглолтонд 15 гоол оруулсан юм байна. Үндсэн багт нодлин дуудагдаж, ТРЕБЛ хүртсэн багийн бүрэлдэхүүнд багтсан азтай залуу юм. Одоогоор үндсэн багийн төлөө 12 тоглолтонд 4 гоол оруулаад байгаа. Ирээдүйд улам сайжран дэвшиж, кулечүүдийг олон жил баярлуулах байх аа

17. Мунир Эль Хаддади.
Image
Морокко гаралтай энэ залуу Испаний Эль Эскориал хотод 1995 оны 9-р сарын 1-нд төржээ. Аав Мохамед нь залуудаа завьчин байсан бөгөөд одоо ахлах тогоочийн ажил хийдэг. Ээж Зайда нь ресторанд ажилладаг байж байгаад одоо Мунирын гурван дүүг хараад гэртээ суудаг юм байна. Сонирхолтой зүйл гэвэл Мунир 14 нас хүртлээ Реал Мадридын фен байсан гэнэ шүү :ногоон: Араб жаал 2014 оны 8 сард үндсэн багт дебутээ хийж байжээ. Багийн ирээдүй болсон авъяаслаг довтлогч гэж боддог.
Last edited by Могжоохон on Fri Aug 07, 2015 12:20 pm, edited 3 times in total.
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7890
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Cule » Fri Aug 07, 2015 6:12 am

:eek: Мундаг хөдөлмөр гаргаж сайхан нээлт хийлээ...

Манайхан шинэ сэдвээ дээшээ наачаарай...
Last edited by Cule on Fri Aug 07, 2015 8:42 am, edited 1 time in total.
User avatar
Cule
 
Posts: 11629
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Hero.Lio » Fri Aug 07, 2015 8:24 am

Болдоо дүү :eek: Сайхан нээж
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4196
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Reda » Fri Aug 07, 2015 9:03 am

Их хичээл зүтгэл гаргажээ. За амжилт.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 7947
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Алтангэрэл » Fri Aug 07, 2015 9:06 am

Болдоо :eek:
Сүпер цомын тоглолтууд ямар онцгүй өдрүүдэд болох юм бэ.
Barca
User avatar
Алтангэрэл
Culé
Culé
 
Posts: 3153
Joined: Tue Dec 21, 2010 11:38 pm
Location: FC Barcelona

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby mig28 » Fri Aug 07, 2015 9:24 am

Болдоо :eek: :eek:
Image
User avatar
mig28
Culé
Culé
 
Posts: 1320
Joined: Wed Jul 22, 2009 10:27 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby barca_10 » Fri Aug 07, 2015 9:36 am

Болдоо дүү :eek: , сэдвээ сайхан нээж, энэ жил амжилт дагуулах болтгуай
Més que un club
User avatar
barca_10
Culé
Culé
 
Posts: 1672
Joined: Sun Sep 06, 2009 9:52 pm
Location: .bash_profile

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby kayo » Fri Aug 07, 2015 10:34 am

Ёстой сайхан нээж, уншууртай гоё болжээ.
kayo
Барса фэн
 
Posts: 7222
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Цэнгүүн » Fri Aug 07, 2015 11:45 am

Болдоо :eek: .. янзтай, мундаг хөдөлмөрлөжээ.
Бүх фронтод түрүүлэхийн төлөөImage
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10248
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Reda » Fri Aug 07, 2015 6:22 pm

Болдоо бие даалтын ажил нтрээ ч ингэж хичээнгүй хийхгүй байх шүү :ногоон:
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 7947
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby storm » Fri Aug 07, 2015 10:27 pm

Сэдвээн сэтгэл гаргаж сайхан нээж баяраллаа.
Ирэх улирал баг маань амжилт бүтээлээр дүүрэн байж уран гоёмсог тоглолтуудаар биднийгээн баясгаасай.
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1409
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Өсөхбаяр » Fri Aug 07, 2015 11:02 pm

за яг миний хүсэж байснаар шинэ сэдэвээ 06 нд сайн өдөр нэсэн байна. дүү сэтгэл гаргажээ сайн байна.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 9074
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Могжоохон » Sat Aug 08, 2015 11:11 pm

8 САРЫН 11 - ФЦ БАРСЕЛОНА v СЕВИЯА /Европын супер цом, Гүрж улс Тбилис хот/
8 САРЫН 14 - АТЛЕТИК БИЛБАО v ФЦ БАРСЕЛОНА /Испаний супер цом, Испани улс Билбао хот/
8 САРЫН 17 - ФЦ БАРСЕЛОНА v АТЛЕТИК БИЛБАО /Испаний супер цом, Испани улс Барселон хот/

ЛА ЛИГИЙН ХУВААРЬ
23 August 2015 Athletic Bilbao v Barcelona
26 August 2015 Getafe v Barcelona
29 August 2015 Barcelona v Málaga
13 September 2015 Atlético Madrid v Barcelona
20 September 2015 Barcelona v Levante
23 September 2015 Celta Vigo v Barcelona
26September 2015 Barcelona v Las Palmas
3 October 2015 Sevilla v Barcelona
17 October 2015 Barcelona v Rayo Vallecano
24 October 2015 Barcelona v Eibar
1 November 2015 Barcelona v Villarreal
8 November 2015 Real Madrid v Barcelona
22 November 2015 Barcelona v Real Sociedad
29 November 2015 Valencia v Barcelona
6 December 2015 Barcelona v Deportivo La Coruña
13 December 2015 Sporting Gijón v Barcelona
20 December 2015 Barcelona v Betis
3 January 2016 Espanyol v Barcelona
10 January 2016 Barcelona v Granada
17 January 2016 Barcelona v Athletic Bilbao
24 January 2016 Málaga v Barcelona
31 January 2016 Barcelona v Atlético Madrid
7 February 2016 Levante v Barcelona
14 February 2016 Barcelona v Celta Vigo
21 February 2016 Las Palmas v Barcelona
28 February 2016 Barcelona v Sevilla
2 March 2016 Rayo Vallecano v Barcelona
6 March 2016 Eibar v Barcelona
13 March 2016 Barcelona v Getafe
20 March 2016 Villarreal v Barcelona
3 April 2016 Barcelona v Real Madrid
10 April 2016 Real Sociedad v Barcelona
17 April 2016 Barcelona v Valencia
20 April 2016 Deportivo La Coruña v Barcelona
24 April 2016 Barcelona v Sporting Gijón
1 May 2016 Betis v Barcelona
8 May 2016 Barcelona v Espanyol
15 May 2016 Granada v Barcelona
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7890
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby turuue » Sun Aug 09, 2015 10:43 pm

Барселон ФС 2015-16, Улирлын өмнө

Хамгаалалт
Довтолгоо үзэгчдийн сэтгэлийг байлдан дагуулдаг бол харин хамгаалалт ялалт авчирдаг. Луис Энрике дасгалжуулагчийн хувиар Барселон дах эхний улиралдаа олсон хамгийн том ололт нь найдвартай хамгаалалт юм. Хагасууд болон довтлогчид ч хамгаалалтын үүрэг хариуцлагаас үүрэлцсэний үрээр сүүлийн хэдэн жилийн гол асуудлуудын нэгээ амжилттай шийдэж чадсан.(Жишээ нь зөвхөн Мэссигийн хувьд л гэхэд түүний хамгаалалтын үзүүлэлтүүд өмнөх 2-3 жилийнхийг нийлүүлснээс ч илүү гарч байв.) Мөн сет-пис гайхалтай сайн хамгаалдаг болсныг тэмдэглүүштэй. Татагийн Барса алдсан гоолын талаас илүү нь сет-писээс гарсан бөмбөг байсан нь энэ ямар том асуудал байсныг илтгэнэ. Харьцангуй намхан багийн хувьд сахилга бат, зөв байршсан хамгаалалтаар л энэ асуудлыг шийдэх боломжтой. Лучо болон түүний туслах Үнсүэ нар энэ бодлогын хариуг олцгоосон.
Image
Image
виа @Barcalogia

Пикегээс өөр хүчирхэг бие хаатай, хоёр давхарт илүүрхэх тоглогчгүй хэр нь яаж сет-пис тийм мундаг хамгаалж байсны нууц нь энэ.(Суаресийн хүлээдэг олон жижиг үүргийн ч нэг юм!) Хамгаалалтын ийм сайн хувилбаруудтай болсноор эсрэг багийн тоглогч гайхамшиг бүтээчихгүй л бол сет-писээс ирсэн бөмбөг хоёрын хооронд хямдхан гоол болохоо больсон.

Нэгэнт сет-писийн асуудлыг шийдсэн хойно үндсэн төвийн хамгаалалтын хослолоор Пике-Маше гэж гарах нь бүх талаар ашигтай болсон. Бүтэн талбайн нэхэлт, довтолгоо зонхилон тоглодог Барсагийн хувьд Пикегийн хажууд 1-эсрэг-1 сайн хамгаалдаг, хөнгөн шалмаг, харьцангуй уян хатан хамгаалагч байх ёстой гэсэн шаардлагад Машерано төгс нийцдэг. Энэ улирлын хувьд ч элдэв гэнэтийн асуудалгүй бол чухал тоглолтуудад Пике-Маше гэсэн төвийн хамгаалалтын хослол тоглуулж байх нь тодорхой. Хэн хэн нь хөлийн тоглолт дамжуулалтын чадвар мундгаас гадна, араас тоглолт эхлүүлэх, удирдах гэж юу болохыг маш сайн ойлгодог нь манай системд гайхалтай зохицож байгаа.

Лучогийн энэ зун шийдэх асуудлуудын нэг нь хаалгачдаа хэрхэн сэлгэж тоглуулах вэ гэдэг юм. Браво клубын болон шигшээгийн түвшинд боломжит бүх цомд түрүүлж, өөрөө ч гайхалтай тоглосон бол Тэр Стэгэн ч өөрийн тоглосон тэмцээнүүддээ мундаг байсан, манай ирээдүй гэдэг нь эргэлзээгүй, өөрөө ч маш сайн тоглосоор байгаа. Ямартай ч МАТС-ын минут нэмэгдэх нь баараггүй биз. Өнгөрсөн улирлын 60 тоглолтыг ойролцоогоор Браво 40, МАТС 20 гэж хувааж байсан, харин энэ улирал бид хамгийн ихдээ 65 тоглолтонд оролцох боломжтой. Хэн хэн нь одоогийнх шигээ мундаг формоо бариад байвал эв найртай тэнцүүхэн хуваагаад өгч ч болох юм. Эсвэл өнгөрсөн улирлын тэмцээнүүдийг нь шууд солиод хуваарилж ч магадгүй. Аль аль нь хаалгачийн үндсэн чадвараа үнэхээр сайн эзэмшсэн, гол ялгааг нь тодруулбал Браво туршлага арвин, элдэв жижиг хий гаргах нь бага, хашир. Харин Тэр Стэгэний хувьд хөлийн тоглолт, дамжуулалтын чадвар үнэхээр гайхалтай. Күле нарын хувьд Барсад энэ чадвар ямар чухлыг нь мэдэх байх. Би МАТС-ийн тоглолтыг хараад хөлийн тоглолтыг нь үнэхээр биширч байсан. Пике ч түүний энэ чадварыг нь онцгойлж "зарим хагас хамгаалагч нар ч өгч чаддаггүй дамжуулалтыг Тэр Стэгэн баруун зүүн хөл ялгалгүй гүйцэтгэдэг" гэж байв. Браво ч амьдралдаа олдох хамгийн том боломжоо атгачхаад байгаагаа гүйцэд ухамсарлаж үнэхээр хичээж байгаа нь илт мэдэгддэг. Ямар ч байсан манайд дэлхийн хэмжээний ийм мундаг хоёр хаалгач байгаа нь үнэхээр сайн хэрэг.

Зүүн жигүүрийн хамгаалагчийн хувьд мэдээж байрлал дээрээ дэлхийн шилдгүүдийн нэг Альба байр сууриа баттай хадгалж байна. Манай хамгийн тогтвортой тоглолт гаргадаг тоглогчдын нэг тэрээр өнгөрсөн улирал замналынхаа хамгийн шилдэг улирлаа үдсэн. Түүний хурд хүч нь Барселон клубын хамгаалалтын олон нүхийг бөглөдөг, мөн жигүүрээр бүтэн талбайн тоглолт хийхдээ гарамгай. Довтолгоонд уулаас мэдрэмжтэй, Мэссигийн диагоналдсан дамжуулалтыг хүлээж авч, Нэймар Иньеста хоёртой хоршин олон довтолгоо зохион байгуулдаг. Харин түүний сэлгээнд маш олон сонголтууд бий. Матью, Верма, Адриано хэн нь ч тоглох боломжтой. Адриано Рома клуб руу явахаар зэхэж байсан ч Лучо түүнийг ятгаж үлдээснээр Барса Б-ийн шилдэг тоглогчдын нэг Гримальдо дээш дэвших боломж нь хумигдаж нэг тийшээ зээлээр явах нь бололтой.

Харин баруун жигүүрийн хамгаалалт сүүлийн хоёр жил манай шүдний өвчин болоод байснаа цэгцэрсэн. Дани Алвес маань хоёр улирлын турш орон гаран тоглож байгаад 2015 он гарснаас хойш буцаад хуучны гайхалтай Дани эргээд ирсэн. Мэсси баруун жигүүрт гараад төв рүү шилжиж найруулга хийсээр байгаа цагт Барсагийн баруун ар жигүүр, хагас хамгаалагч, хамгаалагч гэсэн үүргүүдийг хэсэгчлэн хүлээж маш хүнд ачаа үүрсээр байх болно. Ер нь Алвес форм нь унасан үедээ ч энэ ажилд хамгийн сайн тохирох хүмүүсийн нэг хэвээр л байна байх. Нас нь хэвийгээд ирсэн түүний залгамжлагчаар Алеш Видал хэмээх тоглогчийг авчирсан. Түүний унаган байрлал нь вингер боловч өнгөрсөн улирлын сүүлээс винг-бакаар тоглож эхэлсэн. Манайд нэг сар хүртэл дан хамгаалалтыг бэлтгэл хийнэ гээд байгаа. 2015 он дуустал Данигийн сэлгээгээр Сержи Роберто ч нэлээн хэд тоглох бололтой. Дасгалжуулагч маань С.Робертог хэрэгтэй үед RB, СМ, пивот гээд хэд хэдэн байрлалд тоглуулж байхаар төлөвлөж бэлтгэж байх шиг. Сержи Робертог "Каталон Кейта" гэсэн нь юутай оносон нэр вэ. Өөр нэгэн баруун ар бидэнд байгаа нь мэдээж Дуглас. ЛА Галаксигийн эсрэг үзүүлсэн боломжийн тоглолт олон хүний сэтгэгдлийг өөрчилсөн байх. Саяхан Севийя клубын спорт хариуцсан захирал Мончи тун сонирхолтой зүйл хэлсэн нь "Дуглас бидний хараанд байсан, авахыг хүссэн, даанч Барса түүнийг явуулахыг хүсээгүй" байв. Нэг талаасаа Лучо требль хүртсэн багаас хэнийг нь ч явуулахгүй гэсэн симболик үйлдэл байж болох эсвэл үнэхээр ч Дугласт маань авьяас чадал харагдаад байгаа юм болов уу даа. Лучо ч явуулахгүй гээд л, Севийяд хямдхан тоглогч авчраад тэднийгээ үнэ хүргэж зараад хэдэн зуун саяын ашиг хийчхээд байгаа Мончи ч түүнийг авъя гээд л... Ямартай ч 2015 он дуустал Дани маань элдэв бэртэл гэмтэл, асуудалгүй тоглох учиртай, шахуу хуваарьтай олон тоглоно. Харин он гараад Видалтай тогтмол сэлгээд байх боломжтой. Цаашлаад Видалын жигүүрийн тоглолтыг ашиглаад Лучо өнгөрсөн жил ганц нэг туршаад орхисон 3 хамгаалагчтай хувилбараа ч үргэлжлүүлэн туршиж болох юм.

Лучод төвийн хамгаалалтын зузаан нөөц бий. Бартра, Верма, Матью. Матью нөгөө хоёроосоо харьцангуй их тоглож таарах байх. Бартрагийн хувьд хурд, хүч, бие хаа байна, араас тоглолт найруулах чадвар ч байна, даанч хамгаалалтын хувьд арай л болоогүй байх шиг. Байрших болон шийдвэр гаргах чадварууд нь бүрэн төлөвшөөгүйгээс болов уу. Лидер байх характертай, өөр багаас хэд хэдэн сайн санал авч байсан ч өөрийн боломжоо маш тэвчээртэй хүлээж суугаа залуугаа
амжилтанд хүрээсэй гэж үнэхээр хүсдэг. Вермалений хувьд Бартрагийн эсрэг нь юм шиг санагддаг. Хамгаалах талын чадварууд сайн, харин араас тоглолт эхлүүлэх, найруулах чадвар, ойлголт маруухан. Манай системд удаан тоглоод ирэхээр аяандаа уусаад энэ асуудал алга болчхож мэдэх л юм.

Өнгөрсөн улирлын сайн хамгаалалтын гавьяаг бүх багаараа хүртэх учиртай. Мэсси баруун жигүүрт шилжсэнээсээ хойш хамгаалалтанд харьцангуй их тусалдаг болж, Нэй жигүүрийн хамгаалалтанд хангалттай оролцдог. Суаресийн идэвхтэй, ядарч цуцашгүй нэхэлтүүд, булангийн цохилтын хамгаалалт ч хамгаалалтанд их нэмэртэй. Иньеста мэргэжлийн тоглогч болсноосоо хойш ялангуяа сүүлийн 6, 7 жилийн алинд нь ч өнгөрсөн улирал шиг их хамгаалалтын ачаа үүрч байгаагүй байх. Ракитич өнгөрсөн намар Алвесийн асрагч гэгдтэлээ их хамгаалсан. Түүнээс арын 6 тоглогч бүгд хамгаалах чиглэлийн тоглогчид яаж хамгаалсан нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл бид бүтэн багаараа хамгаалалтанд маш их ач холбогдол өгч хувь нэмрээ оруулсан.

Нэг сонирхолтой зүйл ажигласан нь өнгөрсөн улирал Барса бүтэн талбайн нэхэлтээ хийгээд тоглох үедээ хамгаалалт нь хэвийн сайн байдаг хэрнээ бөмбөгний ард арвуулаа зогсоод эсвэл дабль пивот хувилбарт шилжсэн үедаа хамгаалалт нэг л тогтворгүй, найдваргүй болж байсан. Пэпийн үед ч тиймэрхүү л харагддаг байсан. Нэгэнт дадаагүй систем цаанаа л өөр гэдэг нь тэр байх.

Манай хамгаалалтанд онц болохгүй байгаа зүйл ер алга. Одоогоор Лучогийн толгойг өвтгөх асуудал гэвэл хэнийг нь тоглуулж, хэнийг нь гомдоох вэ л байна: Энэ хоёр мундаг хаалгачийг яаж эвийг нь олж гаргах уу? Бартра, Верма, Матьюд яаж цагийг нь зөв оптимал байдлаар хуваарилах уу? Ятгаж байгаад аваад үлдсэн Адрианогоо хэдий үеэр яаж тоглуулах уу? Тоглогч олдохын "зовлон" дутахын гачлангаас дээр гэдэг нь дамжиггүй. Хамгаалалтын нимгэн бүрэлдэхүүнтэй, бэртэл гэмтэлд дарлуулсан үедээ чухал тоглолтонд ядмагхан хамгаалалтын шугам гаргаж байсан нь цөөнгүй. Харин энэ жил тийм зүйл тохиох магадлал туйлын бага байх нь.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4017
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Өсөхбаяр » Sun Aug 09, 2015 11:14 pm

Вермаг л яах гэж авчирсаныг ер ойлгодоггүй юм.. Арсеналын ахлагчдыг авах компанит ажил явагддаг юмуу хаашаа юм.. сэлгээнээс матю бартра 2 оо ахиухан нүдэх нь дамжиггүй биз. хаалгачийн хувьд хуучнаараа тоглуулвал дээр ч юм шиг.. матс ЧЛ копа гээд финалуудад тоглоод үзчихсэн энэ жил асуудалгүй, лигийн урт удаан тогтмол тоглойтонд браво маань илүү найдвартай санагдсаг. матс нас залуу суулаа гэж ярихгүй л дээ.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 9074
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Reda » Sun Aug 09, 2015 11:57 pm

2 хаалгач бол Лучогийн шийдвэрийг үг дуугүй дагах байхоо, багийн том од тоглогчид дагаж байхад дас-г эсэргүүцэж зүрхлэхгүй биз. Верма бол Машег орлож тоглох тоглогч, нэг гозгор нөхөртэй цуг гарна гсэн үг, Маше харин хагас руу ч татагдаж болно зарим тоглолт дээр. Тэгхэр хувилбарууд бас олон болно.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 7947
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Цоомоо » Mon Aug 10, 2015 9:01 am

turuue goy bichleguud oruulj bn da.

Barcelona star Lionel Messi donated 4.5million Argentine Pesos to UNICEF as he appeared via video link at one of Argentina's biggest fundraisers.
The 28-year-old playmaker surprised attendees at the 'Un Sol Para Los Chicos' campaign - similar to Children In Need - by appearing from Barcelona to send his best wishes, and presented a cheque for AR$4,500,000 (£315,000).
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16001
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby PrOXy » Mon Aug 10, 2015 11:19 am

төрөө сэдвээ сайхан нээжээ. тэгж байгаад тухтай уншъя гэж.

канарийн бялзуухай маань явчих гээд л байна уу даа. аваад үлдмээр байх юм. өмнө нь бичиж байсан, миний хувьд алексис педро хоёроос сонголт хийхэд амархан байсан гээд. ёстой мундаг роль тоглогч шүү дээ. роль биш ч юм шиг. бэлтгэл дээр бол ёстой алж хяддаг л юм шиг байгаан. ней ирээд ярьж байсан. анхны бэлтгэлээс л педрог шүтэж эхэлсэн гээд. эль гуахэ ярихдаа би педритогоос л олон юм сурсан даа гэж. ибра педрогийн авъяас дундрашгүй, намайг олон удаа гайхшруулж байсан гээд. тити бас их магтдаг. алексис бас анх ирчихээд вийжа шиг педрогоос л их юм сурлаа гэж байсан, луйсито ч гэсэн магтаж билээ.... гээд бодохоор канарийн бялзуухайгаа сул тавьж үзмээр ч юм шиг. яамаар ч юмб дээ.

мвп тридентийг бүрдүүлж явсан хүн шүү дээ. тэр барса лав миний мэдэх хамгийн доминант баг байж билээ. требль хийж чадаагүй л болохоос агуулга, үр дүнгийн хувьд галзуу жил болсон доо. лигагаа авч, а.л-т түрүүлсэн. копаг мадридад эцсийн мөчид алдсан... жаахан маргаантай. :ногоон: гээд бодохоор үлдээсэй л гэж хүсэх байна даа.
Image Barça doesn't buy galacticos, we CREATE them. Image
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4408
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Цоомоо » Mon Aug 10, 2015 4:34 pm

Чавигийн дугаарыг Д.Алвес авсан.
Уг нь жоохон дараад байж байхгүй кк.
Алвес хайнга гар дугаараа байн байн солихын.

За тэгээд Супер цомд одоо зүүн жигүүр эвгүй боллоо.
Неймар, Альба хэн нь ч байхгүй.
Педрогоо супер цомууд дээр сайхан тоглуулчихаад л явуулахаас өөр яахав.
Яг ингээд урд 3-ын нэг нь гэмтэхэд асуудал нэлээн эвгүй л болж байгаан.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16001
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Барнаба » Mon Aug 10, 2015 4:45 pm

Гахайн хавдардсан гэж. Педро-д уул нь тоглох цаг овоо олдоно доо, хожим нь ийм ганган нөхдүүдтэй тоглож байлаа гээд л дурсагдах нь байна шт уул нь. Барса-даа бүр домог болоод л үлдэх биз хэрвээ үлдвэл.
Барнаба
Legend
 
Posts: 13465
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby turuue » Mon Aug 10, 2015 5:37 pm

Би ч Пэдрогоо үлдээсэй л гэж хүсч байна. Далайцэрэнг буугаад өгчхөд бяргүйдээ уналаа гэж хэн ч хэлэхгүй гэдэг шиг Пэдро аугаа гурвалын арыг дааж байхад чадалгүйдээ сэлгээнд сууж байна гэх хүн гарахгүй. Пэдрогийн хэрийн потенциалтай тоглогч өөр газар хүч чадлаа бүрэн гаргахыг хүсэх нь гарцаагүй. Гэхдээ бас өөр багт очоод 3 жил сайхан тоглоод л жижиг, дундаж баг руу шилжих магадлалтай. Тэгснээс эндээ бүх юмаа зориулаад зодог тайлахад бүх хүн л Барсагийн домог гэж хүлээн зөвшөөрнө. Эцэст нь өөрийнх нь сонголт л юм даа.

Цоомоо wrote:Чавигийн дугаарыг Д.Алвес авсан.
Уг нь жоохон дараад байж байхгүй кк.
Алвес хайнга гар дугаараа байн байн солихын.

Алвес тоглосон дугаар болгонтойгоо Аваргуудын Лигт түрүүлсэн :gold :ногоон:
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4017
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Цогоо » Mon Aug 10, 2015 6:03 pm

Энэ Педро хэдтэй юм? Домог момог гээд унах юм. Тийм хөгшин юм уу? :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17444
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby turuue » Mon Aug 10, 2015 6:04 pm

саяхан 28 хүрсэн.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4017
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Могжоохон » Mon Aug 10, 2015 6:48 pm

PrOXy wrote:төрөө сэдвээ сайхан нээжээ. тэгж байгаад тухтай уншъя гэж.
.

thanks :ногоон:
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7890
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Цэнгүүн » Mon Aug 10, 2015 7:28 pm

За сүпер цомд Севилья-тай тоглоно. айлын бүрэлдэхүүн эвгүй харагдаж байна лээ. Ронние эд нарын үед нэг таарахад хусуулж байсан санагдаж байна. Хариугаа авах боломж юм. Неймар хоёр долоо хоног тоглохгүй болж. Альба бас бэртэлтэй. Зүүн жигүүр асуудалтай болчихлоо.. СПС-р үзүүлнэ гэж байсан.. Ойрд багийнхаа тоглолтыг үзээгүй сайхан үзэх нь..

Image
NEYMAR KO

The Brazilian suffers from mumps and will miss the two Super Copas

He will be out for 15 days and the team will travel to Georgia without him today

BARÇA BLOCKS PEDRO’S EXIT

THE COACH PREDICTS PROBLEMS WINNING AGAINST SEVILLA: LUIS ENRIQUE ASKS MAXIMUM PRESSURE

HALILOVIĆ AND ADAMA WILL NOW GO: Barça will finalize their exits to the Premier League this week

Image
KING OF SUPER COPAS

Alves can mark his fourth European Super Cup in Tblisi and if they beat Sevilla and Athletic, he’ll make it 10

“I want the grand challenge to defend Xavi’s number 6”

Neymar is out for 15 days with mumps!

Barça made public that the Brazilian is suffering from parotiditis, Pedro will be his substitute, which complicates the Tenerifan’s exit

24 HOURS TO THE FINAL: LUIS ENRIQUE WILL ARRIVE IN GEORGIA TODAY WITH THE ENTIRE TEAM SAVE NEYMAR, WHO IS ILL
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10248
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Next

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests