ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Арсенал лигтээ хэддүгээр байранд орох вэ?

Poll ended at Tue Feb 16, 2016 7:35 pm

1. Нэгт
49
44%
2. Хоёрт
15
13%
3. Гуравт
11
10%
4. Дөрөвт
37
33%
 
Total votes : 112

ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Идэрээ » Fri Jul 31, 2015 7:35 pm

Багийн бүрэлдэхүүн

Arsene Wenger
(нас 65)
Image
Арсене Венгер 1996 оны 9 сарын 30наас өдийг хүртэл 19 дэх жилдаа Арсенал гэх энэ түүхт багийн жолоог атгаж явна. Анх түүнийг Brian Rioch-ыг орлож ирэхэд олон хүмүүс түүний чадварт эргэлзэж, London Evening Standard сэтгүүл хүртэл "Arsene Who?" гэх гарчигтай мэдээ гаргаж байсан гэдэг. Энэхүү 19 жилийн хугацаанд улирлыг ганц ч хожигдолгүйгээр түрүүлэн тусгай цом, Аваргуудын лигийн финал, Английн тэргүүн лигийн цомыг 3 удаа, Community Shield-ыг 5 удаа, ФА цомыг 6 удаа хүртэж энэ цомыг хамгийн олон хүртэж чаджээ. 7,8 жил санхүүгийн хязгаарлагдмал байдлаас болж жил бүр шилдэг тоглогчдоо зарж, залуу, хямд тоглогч авч байсан хэдий ч жил бүр лигийн эхний 4 байр, аваргуудын лигийн хасагдах шатанд хүрнэ гэдэг орчин үеийн мөнгөн дээр суурилсан хөлбөмбөгт хэр баргийн хүний хийх зүйл биш билээ. Санхүүгийн боломж нь байсан бол Английн төдийгүй, Европын хөлбөмбөгийн түүх өөр байх байсан нь лавтай. Сүүлийн хэдэн жилд мөнгөний асуудалгүй болсноор хүссэн тоглогчоо авах боломж бүрдэж, баг дахин хүчирхэгжин гарч ирэх эхлэлийг тавилаа. Үүний жишээг сүүлийн хоёр улиралд худалдаж авсан супер од тоглогчид болох Месут Озил, Алексис Санчез, болон багийн прогрессоос харж болно. Саяхан өгсөн ярилцлагандаа хөлбөмбөгөөс зодог тайлах бодолгүй байгаагаа хэлээд "Өмнө байгаагүйгээрээ хийх ялах хүсэл тэмүүлэлтэй байна. Юмыг хэдэн удаа хийх нь биш, тэр зүйлдээ дурлаж хийж байна уу гэдэг л чухал. Хийх тусам тэр зүйлдээ дургүй болно гэж үгүй. Хөлбөмбөг өдөр бүр өөрчлөгдөж шинэчлэгдэж байна. Энэ нь чамайг шалгах их сайн чанар.... Би багийнхаа төлөө сайн бүхнийг хийхийг хүсдэг. Хэзээ нэг өдөр энэ багаас явахдаа багаа удаан хугацаанд тогтвортой цаашид үргэлжилэх тийм нөхцөл байдалд үлдээхийг хүсдэг. " Энэ жил залуужчихсан ч юм шиг харагдаад байгаа. Эрүүл мэнд нь сайн байвал дахин хэдэн жил багаа дасгалжуулаад эндээ зодог тайлах бизээ.


Хаалгачид

Petr Cech (нас 33, дугаар 33)
Image
Манай багийн энэ жил хийгээд байгаа хамгийн том наймаа. Өнгөрсөн улирлын хамгийн асуудалтай байсан байрлалдаа дэлхийн хэмжээний тоглогч авч чадсандаа баяртай байгаа. Ван дер Сар 34 настайдаа Манчестерт, Енс Леманн 33 настайдаа манайд ирж байсан гээд харвал түүний 33 нас тийм ч их асуудал болохгүй нь лавтай. Аваргуудын лиг, АПЛигт түрүүлж байсан туршлагатай, хэлний бэрхшээл байхгүй зэрэг давуу талууд нь манай харьцангуй залуу, олон цом авч байсан туршлага багатай бүрэлдэхүүнд нэмэр болох юм.
Түүний талаар товчхон өгүүлэхэд: Гурван ихрийн нэг, тэрээр хөгжимд элэгтэй нэгэн бөгөөд бөмбөг тоглодог. Эндээс бичлэгийг нь үзэх боломжтой

David Ospina (нас 26, дугаар 13)
Image
Image

Өнгөрсөн улирлыг сэлгээнээр хаалгачаар эхлүүлэн олдсон боломжоо ашиглаж чадсанаар өөрийгөө харуулж байсан ч хоёр сар гаруй хугацаанд гэмтсэнээр 2014 онд олон тоглолтонд оролцож чадаагүй. Харин түүнийг гэмтэлтэй байх хугацаанд багийн үндсэн хаалгач Шчесни олон тоглолтонд тааруухан байснаар түүнийг гэмтлээс ирмэгц Венгер түүнд гарааны эрх өгөв. Тэрээр өөрт олдсон боломжоо ашиглаж өөрийгөө гараанд гарах эрхтэй гэдгийг удаа дараа баталснаар улирлын хоёрдугаар хагаст бүтэн тоглож улирлыг 3-р байранд дуусгахад чухал үүрэг гүйцэтгэсэн.
Лигт 18 тоглолт хийсний 13 хожил 3 тэнцээ 2 хожигдол 8 clean sheet.
Эсрэгээрээ Шчесни 17 тоглолт хийснээс 7 хожил 6 тэнцээ 4 хожигдол 5 clean sheet.
Улирал дууссаны Копа Америкад Колумбын гарааны хаалгачаар тоглон тэмцээний туршид ганцхан гоол алдаж олон сайн хаалтуудыг хийж сайн хаалгач гэдгээ харуулсан. Ирэх улиралд Petr Cech, David Ospina гэсэн хоёр топ түвшний алдаа бага гаргадаг хаалгачидтай байгаа нь ирэх улирлын амжилтын гол түлхүүр байх болов уу.
Сонирхуулахад Оспина Реал Мадридын James Rodriguez-ын хүргэн ах.

Emiliano Martinez (нас 22, дугаар 26)
Image
Image
Манай 3-р хаалгач Дамиан Эмилиано Мартинез өнгөрсөн улирал Оспина, Шчесни хоёрыг гэмтэлтэй хойгуур 3 удаа гараанд гарч 2 ялалт авч, муугүй хаалгач гэдгээ харуулаад авсан.


Хамгаалагчид

Per Mertesacker (нас 30, дугаар 4)
Image
Image
Big F**king German. Дэлхийн аварга болсон дэд ахлагч маань багийн ахлагч Артета бэртсэнээр бараг бүтэн улирал багаа ахлаж тоглосон. Удаан ч гэсэн алдаа гаргах нь ховор, дахиад хоёр гурван жилдээ тогтмол сайн тоглочих байх.

Laurent Koscielny (нас 29 , дугаар 6)
Image
Image
Боссиелни. Нэгийн эсрэг нэг дээр мань хүнээс илүү хамгаалах хамгаалагч олдохгүй л болов уу.

Gabriel Paulista (нас 24, дугаар 5)
Image
Image
Улирлын эхний хагаст хамгаалагчдийн гэмтлийн улмаас Дэбуши төвийн хамгаалагчаар гарч тоглосноор Венгерт дахин хамгаалагч авах хэрэгтэйг сануулсан үйл явдал байв. Өвлийн наймааны цонх хаагдахийн өмнөхөн ирсэн хамгаалагч маань цөөхөн хэдэн тоглолтонд тоглосон боловч, потенциалтай тоглогч гэдгээ харуулсан. Ирэх улирал талбайд олон харах бизээ.

Calum Chambers (нас 20, дугаар 21)
Image
Image
Улирлын эхнээс ирээдүйтэй хамгаалагч гэдэг нь харагдаж эхэлсэн. Төвийн хамгаалалтанд тоглосон тоглолтуудад маш сайн байсан, Дебуши гэмтсэнээр улирлын эхний хагаст баруун ард тоглосон гэж хэлж болно. Улирлын хоёрдугаар хагаст баруун ар дээр Бэллэрин илүү үр дүнтэй тоглож, өвөл Габриелыг авснаар төвийн хамгаалалтанд Габриелын дараах хүн болж хувирсан. Төв, барууны хамгаалалтанд тоглох чадвартай, дээрээс нь хамгаалалтын хагаст ч тоглох чадвартай манай ирээдүй болсон залуусын нэг. Манайд ирснээр Английн шигшээд ч дуудагдаад амжсан.

Mathieu Debuchy (нас 30 , дугаар 2)
Image
Image
Улирлын турш хоёр урт хугацааны гэмтэлд нэрвэгдээд өөрийгөө бүрэн хэмжээнд харуулж чадаагүй гэж бодож байгаа. Ямартай ч нийт 14 тоглолтонд манай бүрэлдэхүүнд гарч тоглохдоо ганц л хожигдсон гэсэн үзүүлэлттэй. Ирэх улиралд Бэллэринээс байраа буцааж булаан авахийн төлөө тэмцэх хэрэгтэй, булааж авна гэдэг ч хэцүү байх болов уу гэхдээ. Өөртөө олдсон боломжоо тултал ашиглахийн төлөө үзэх нь дамжиггүй.

Hector Bellerin (нас 20 , дугаар 24)
Image
Image
Манай энэ оны нээлт. Улирлын эхний хагаст хамгаалагчдийн дутагдалтай үеүдэд гарч тоглон өөрийгөө бэлэн болсон гэдгийг харуулсан, бүр Астон Виллагийн хаалганд газраар цохисон гоё гоол оруулаад амжсан. Улмаар хоёрдугаар хагас гэхэд манай гарааны баруун ар болчихсон байсан. Барселоноос ирсэн хэд хэдэн тоглогчдын нэг маань бэлтгэл дээр Волкотыг уралдаад гүйцсэнээр багийн хамгийн хурдан тоглогч гэгдээд байгаа. Саняг явсны дараа асуудалтай байх болов уу гэсэн байрлалийг харин ч урт хугацаанд нөхөж чадах ирээдүйтэй залуу гарч ирсэн нь сайн хэрэг. Ирэх улирал энэ залуугаас их зүйл хүлээж байгаа.

Kieran Gibbs (нас 25 , дугаар 3)
Image
Image
Өнгөрсөн улирал олон жижиг гэмтэл өртсөн. Ерөнхийдөө байраа Монреалд алдчихсан гэж хэлж болно. Тоглосон тоглолтууддаа тогтмол сайн тоглож байсан. Энэ олон жижиг бэртэл авдаг явдалаа багасгачихвал ч топ класс түвшний хамгаалагч гэж хэлүүлэхэд ойрхон л тоглогч. Ирэх улиралд бэртэлгүй байх болтугай.

Nacho Monreal (нас 29 , дугаар 18)
Image
Image
Анх ирсэн цагаас нь эхлээд л би дундаж нөхөр хэмээн нэг их дуртай байгаагүй ч энэ улирлын тоглолт нь харин ч миний бодлийг эргүүлсэн гэж хэлж болно. Төвийн хамгаалалтанд ч хэд хэд тоглоод амжчихсан, төвд тоглосон тоглосон тоглолтууддаа маш сайн тоглож байсан. ФА цомд Юнайтедын эсрэг гоол хийгээд авсан. Ирэх улиралд зүүн арын байрлалд хүчтэй өрсөлдөөнтэй байх шинжтэй.

Isaac Hayden (нас 20, дугаар 41)
Image
Image
Төвийн хамгаалалтын байрлалд тоглодог энэ залуу маань өмнөх улиралд лигийн цомд нэг тоглолтонд орсон. Төвийн хамгаалалтанд төдийгүй, хамгаалалтын хагаст тоглох чадвартай залуу. Ирэх улирал лигийн цом болон, ФА цомын тоглолтонд тоглох боломж олдох байх.


Хагас Хамгаалагчид

Tomáš Rosický (нас 34, дугаар 7)
Image
Image
Багийн хүнд үед цугтаа байсан "Бяцхан Моцарт" маань гэрээгээ нэг жилээр сунгасан. Төрөлх баг Спарта Праг нь авах гэж сонирхож байсан боловч үлдэж дутуугаа гүйцээхээр шийдсэн бололтой. Өнгөрсөн улирал 5 удаа гараанаас тоглож, үлдсэн тоглолтуудаа сэлгээгээр орж ирсэн гэхээр энэ жил энэ тоо улам багасах нь тодорхой.

Mikel Arteta (нас 33, дугаар 8)
Image
Image
Багийн ахлагч маань өнгөрсөн улирал гэмтлээс болж цөөхөн тоглолтонд оролцсон. Гэрээгээ нэг жилээр сунгасан байгаа. Энэ жил түүний Арсеналд өнгөрөөх сүүлийн жил нь болов уу тиймээс лигийн аварга болохийн төлөө бүхнээ дайчлах хэрэгтэй.

Mesut Özil (нас 26 , дугаар 11)
Image
Image
Ирсэн эхний жилдээ их ч шүүмжлүүлсэн. Өнгөрсөн улирлын эхний хагаст, давгүй тоглолт үзүүлж байгаад гэмтчихсэн. Гэмтсэн хугацаандаа жимд их явсан гэсэн. Тэр нь ч нөлөөлсөн үү гэмтлээс ирээд улирлын хоёрдугаар хагаст шал өөр хүн болчихсон мэт л тоглож байсан. Хуучны нөгөө биедүүлдэг, алхдаг Озил байхгүй болсон санагдсан. Өнгөрсөн улирлыг дүгнээч гэсэн сэтгүүлчийн асуултанд "Дэлхийн аварга шиг урт хугацаанд үргэлжилдэг тэмцээнд оролцчихоод богино хугацаанд Арсеналд эргэж ирж тоглоход улирлын эхэнд маш хүнд байсан. Удсан ч гүй гэмтчихсэн, кареертаа анх удаагаа л гэмтлээс болж ийм урт хугацаанд талбайн гадна байж үзлээ. Нэг алхам ухарчихсан юм шиг л санагдаж байсан, гэхдээ арай өөр өнцгөөс харвал тэр 3 сарын хугацаа надад сайнаар нөлөөлсөн. Өөрийнхөө эрч хүчийг дахин сэлбэх боломж олгосон хэлж болно. Одоо би бүрэн формондоо орсон, ерөнхийдөө бид өнгөрсөн улиралд хийсэн зүйлсдээ сэтгэл хангалуун байж болно гэж бодож байна." Өнгөрөгч улирлын формоо үргэлжлүүлээд хадгалаад явбал ирэх улирлын амжилтын гол факторын нэг байх нь гарцаагүй.

Jack Wilshere (нас 23, дугаар 10)
Image
Image
Манай хүнд авъяас гээч нь байгаад байдаг гэмтэл гэгч түүнд саад болж байна даа. Өөрийн амиа үл хайрлаж тоглодог тоглолтын арга барилаас ч болдог юмуу гэмтэл авах нь их. Өнгөрсөн улиралд гэмтлээс болж олон тоглолтод оролцож чадаагүй ч, [url https://en.wikipedia.org/wiki/Goal_of_the_Season ]улирлын шилдэг гоол [/url]-ыг Вэстбромын эсрэг оруулаад амжсан. Энэ улирал шилдэг гоолын шагналийг авснаар хоёр жил дараалан хүртэж байгаа нь энэ. Вэстбромын эсрэг оруулсан гоол болон Словений шигшээ багийн эсрэг оруулсан гоолуудаас харахад Вилшерийн холын цохилт өөр түвшинд ирсэн харагдаж байгаа. Гэмтэл бэртлээс хол байж чадвал ирэх улиралд ууж иднээ.


Santi Cazorla (нас 30, дугаар 19)
Image
Image
Төвийн хагас хамгаалагчийн байрлалд өөрийгөө нээсэн гэж хэлж болно. Манай хамгийн олон тоглолтонд оролцсон тоглогч, олон тоглолтонд оролцсон гэлтгүй тогтмол сайн тоглож байснийг нь онцлууштай. Бяцхан Испани шидтэн маань ирэх улиралд ч төвийн хагас хамгаалагчийн байрлалд тоглох байх, өөрөө ч шинэ байрлалдаа дуртай байгаагаа илэрхийлсэн байсан.

Aaron Ramsey (нас 24, дугаар 16)
Image
Image
Жижиг гэмтлүүдээс болж нилээдгүй тоглолт өнжсөн. Нэг формоо олох юм бол зогсооход бэрх нөхөр гэдгээ харуулаад л байгаа. Цөөнгүй тоглолтонд баруун жигүүрт тоглосон нь тийм ч сайн үр дүнтэй байгаагүй. Өөрөө ч төвд, бүх зүйлд оролцож тоглох дуртай гээд байгаа.

Alex Oxlade-Chamberlain (нас 21, дугаар 15)
Image
Image
Оксыг энэ улирлын том нээлт болно гэж найдаж байгаа.

Francis Coquelin (нас 24, дугаар 34)
Image
Image
Өнгөрсөн улирлын хамгийн том нээлт. Улирлын эхэнд Чарлтон клубт зээлээр тоглож байсан хэдий ч хагас хамгаалагчдийн гэмтлийн улмаас буцааж дуудсан. Ирсэн цагаасаа эхлээд өөрийгөө удаа дараа харуулж, гарааны эрхээ баталгаажуулж, улирлын хоёрдугаар хагасийн гол баатар гэж хэлэхэд буруудах зүйлгүй. Улирлын эхний хагаст баг тааруухан амжилттай явж байлаа харин Кокүилин зээлээс эргэн ирж нийт 29 тоглолтонд оролцоход 22 хожиж, 3 тэнцээ, 4 хожигдсон нь түүний ямархуу нөлөө үзүүлснийг гэрчилнэ. Чарлтонд тоглож байхад нь Венгер буцааж дуудахад тэрээр тун ч тааламжтай байгааүй гэдэг. Тэр талаар өөрөө ярихдаа "Буцаж ирэхдээ дуртай байгаагүй гэдэг үнээн. Хэдийгээр Чэмпионшипт ч гэсэн, би тогтмол тоглолтонд оролцож байсан. Буцаж ирэх юм бол сэлгээнд сууна гэж бодоод би тийм ч сайнаар хүлээж аваагүй. Намайг буцаж багт нэгдэхдээ дурамжхан байна уу гэж менежер асуусан. Би "тиймээ үнэн" гэж хариулсан яагаад гэвэл би тогтмол гараанд хөлбөмбөг тоглож бйасан шүү дээ. Эхний тоглолтоо сэлгээнд сууж өнгөрөөв. Дараагийн тоглолт Вэстхэмийн эсрэг тоглолтонд намайг гараанд гаргахаар болсон байв, би гараанд гарна гэж төсөөлөө ч үгүй явсан юм. Бид 6-д, Вэстхэм 5-д байсан үе тиймээс маш чухал тоглолт гэдэг нь тодорхой байв. Би менежерийг намайг тоглуулна гэж бодоогүй, гэтэл намайг тоглуулсан нь хөлбөмбөгт хэзээд бэлэн байх ёстой гэдгийг харуулсан гэж бодож байна." Тэрээр Арсеналаас явах талаар бодож эхлэсэн байсан бөгөөд, 17 настайгаасаа хойш энд байсан болохоор явна гэхэд хэцүү гэдгийг ч төсөөлж байж. "Хэрвээ чамайг маргааш яв гэвэл би Ок л гэх байсан болов уу. Харин одоо... Арсенал бол миний дуртай баг, хэрвээ боломжтой бол бүх кареерийнхаа туршид эндээ тоглохийг хүсч байна."
Кокүилиний энэ улирлын нээлт нь олон залуучуудад дасгалжуулагчийн итгэлийг алдахгүй, боломж олдгоход нь хамгийн сайнаа гаргахийн төлөө хичээвэл, манай багт боломж бий гэдгийг харуулсан гэж бодож байна. Энэ жилийн Бэллэрин, Кокүилин хоёрын тэсрэлтээс болж олон залуучууд манай багийг бусад том багуудаас илүүтэй үзэх нь дамжиггүй.

Mathieu Flamini (нас 31, дугаар 20)
Image
Image
Хамгаалалтын хагас хамгаалагч. Энэ нөхөр явж, оронд нь нэг сайн хагас ирэх байхаа.

Gedion Zelalem (нас 18 , дугаар 35)
Image
Image
Топ класс потенциалтай гэдэг нь харагдаад байгаа. Ирэх жил олон биш ч цөөнгүй боломж олдох болов уу.


Krystian Bielik (нас 17, дугаар 36)
Image
16 настай Legia Warsaw-ын гараанд гарч тоглож байсан гозгор хүүг 2.7 сая паундаар авчирсан. Их ирээдүйтэй гэгдэж байгаа ч ганц хоёр лигийн цомд л тоглох боломж гарч ирж магагдгүй юм.



Довтлогчид
Alexis Sanchez (нас 26, дугаар 17)
Image
Image
Бараг тоглолт бүрт л өөртөө ямар азаар Санчезийг авсан юм гэж хэлж байлаа. Багийн төлөө бүхнээ зориулдаг, бөмбөгний төлөө ингэж тэмцдэг довтолгооны довтлогч ховорхон шүү. Цэвэр довтлогчийн байрлалд тоглоогүй гэхэд 25 гоол эхний улиралдаа оруулна гэдэг хэр баргийн аавийн хүүгийн хийгээд байдаг зүйл биш. Месси гэдэг мангасийн дор дарагдаж байсан нь харагдаж байгаан. Өнгөрсөн жил дэлхийн аваргад оролцсон, энэ жил Копа америкад оролцсон гээд ачаалал ихтэй байсан түүнийг улирлын эхний тоглолтуудад амраах байх. Түүний хоёр дахь улирал гэдэг утгаар их зүйл хүлээж байгаа. Ялагчийн сэтгэхүйтэй, бүхнээ зориулдаг ийм тоглогчидтой байхад ПЛ авах тийм ч хол зүйл биш боловуу гэж харж байна.

Olivier Giroud (нас 28, дугаар 12)
Image
Image
Мань хүний тоглолт бага зэрэг сайжирсэн хэдий ч хараал бардаг хэвээрээ л байгаа. Үүнээс илүү өсч дэвжинэ гэдэг хэцүүхэн байх. Өнгөрсөн жилийнх шигээ тоглоод, дээрээс нь Волкот бага гэмтвэл гайгүй биз.

Theo Walcott (нас 26, дугаар 14)
Image
Image
Гэмтлээс болж сүүлийн хоёр улирал олон тоглолтонд оролцож чадаагүй ч. Тоглосон тоглолтууддаа өөрийнхөө тоглолтыг өөр түвшинд аваачиж чадсан гэдгээ харуулаад байгаа. Энэ жил түүнээс их зүйл хүлээж байгаа.

Danny Welbeck (нас 24, дугаар 23)
Image
Image
Байрлалын хувьд асуудалтай нөхөр байна. Цэвэр довтлогчоор тоглодог юмуу гэхээр бас ч үр дүнтэй байгаагүй. Зүүн жигүүрт тоглосон тоглолтууддаа нэг их сайн биш ч давгүй тоглочихсон гэхдээ л сэтгэлд хүрэх хэмжээнд байгаагүй. Гэхдээ МанЮ-гийн эсрэг хийсэн гоол, гоолын баяр тасархай :ногоон:


Joel Campbell (нас 23, дугаар 28)
Image
Image
Дэлхийн аваргаар сайн тоглосон залуу, манай стандартад хүрэхгүй байна гэх үү, тоглолтын хэв маягт зохицохгүй байна гэх үү, манайд нэг л болж өгсөнгүйдээ. Энэ зундаа багтаж явах нь тодорхой болж байх шиг байна.

Chuba Akpom (нас 19, дугаар 32)
Image
Image
Улирлын өмнөх тоглолтуудад заримдаа өөрийгөө харуулах гэж хэт их нухахийг нь эс тооцвол сайн тоглосон. Сайн довтлогч болох байхаа. Энэ улирал Венгер нилээдгүй боломж олгох болов уу гэж харж байна.

Serge Gnabry
Image
Image
Бүтэн жил гэмтэлтэй байлаадаа хөөрхий. Авъяасын хувьд ярих юм байхгүй. Өөрөө ч энэ жил гарааны төлөө үзэлцэнэ гэсэн байсан. Ерөнхийдөө Санчез, Чэмботой байрлал булаацалдах болохоор өрсөлдөөн ихтэй л байх нь. Магадгүй зүүн жигүүрт үр дүнтэй тоглож чадвал 2,3 сарын дараа гарааны тоглогч болчихсон байхийг ч үгүйсгэхгүй.


Наймаа

Худалдаж авсан тоглогчид

1. Petr Cech (£10.9m from Chelsea FC)
Image

2,3.Jeff Reine-Adelaide, Yassine Fortune (£3m from RC Lens)
Image
Jeff Reine-Adelaide-ыг ямар потенциальтай тоглогчи болохийг улирлын өмнөх тоглолтуудаас харсан билээ. 17 настай энэ хүү магадгүй энэ улирал цоорч гарч ирэхийг үгүйсгэхгүй юм.

4. Vlad Dragomir (£71k from Poli Timisoara)
Image

5. Jordi Osei-Tutu (Free from Reading )
Image

6. Donyell Malen (Free from Ajax)
Image

7. Ismael Bennacer (from Arles-Avignon)
Image

Явсан тоглогчид

1. Abou Diaby (Free to Marseille)
Image
Топ түвшний тоглогч болох боломж бололцоо нь байсан хэдий ч энэ хүнийг бэртэл гэмтэл гэдэг зүйл хамаг тоглох насийг нь үрчихлээ. Венгер ч олон ч жил итгэсэн, яалт ч гүй явууллаадаа энэ жил. Магадгүй Марсейльд гэмтэл бэртэлгүй тоглоод Евро, Дэлхийн аваргад явж чадах ч юм бил үү. Цаашдийнх нь кареерт амжилт хүсье.

2. Lukas Podolski (£1.8m to Galatasaray)
Image
Анх ирсэн цагаасаа эхлээд яван явтлаа сэлгэгдсээр байгаад л явлаадаа. Сүүлдээ ч үнэхээр байр олдсонгүй. Талбайд байх хугацаандаа хамгийн үр бүтээлтэй тоглодог тоглогчдийн нэг, олон ч чамин гоол хийсэн. Цаашийнх нь Кареерт нь амжилт хүсье.

3. Ryo Miyaichi (Free to St. Pauli )
Image

4. Semi Ajayi (Free to Cardiff City )
5. Jack Jebb(Free)
6. Brandon Ormonde-Ottewill(Free to Swindon Town)
7. Austin Lipman (Free)
8.Josh Vickers (Free)
9. George Dobson (~ to West Ham United)

Зээлээр явсан тоглогчид

Ainsley Maitland-Niles to Ipswich Town
Carl Jenkinson to West Ham United
Yaya Sanogo to Ajax
Wojciech Szczęsny to Roma
Jon Toral to Birmingham City

Улирлын өмнөх тоглолтын дүн

July 15, Singapore XI 0 - 4 Arsenal (Akpom x3, Wilshere)

July 18, Everton 1 - 3 Arsenal (Barkley, Walcott, Cazorla, Ozil)

July 25, Arsenal 6 - 0 Lyon (Giroud, Oxlade-Chamberlain, Iwobi, Ramsey, Ozil, Cazorla)

July 26, Arsenal 1 - 0 Wolfsburg (Walcott)


Тоглолтын хуваарь

August 2015
The FA Community Shield Arsenal v Chelsea Sun 2 Aug 15:00
Premier League Arsenal v West Ham Sun 9 Aug 13:30
Premier League Crystal Palace v Arsenal Sun 16 Aug 13:30
Premier League Arsenal v Liverpool Mon 24 Aug 20:00
Premier League Newcastle v Arsenal Sat 29 Aug 12:45

September 2015
Premier League Arsenal v Stoke Sat 12 Sep 15:00
Premier League Chelsea v Arsenal Sat 19 Sep 12:45
Premier League Leicester v Arsenal Sat 26 Sep 15:00

October 2015
Premier League Arsenal v Man Utd Sun 4 Oct 16:00
Premier League Watford v Arsenal Sat 17 Oct 17:30
Premier League Arsenal v Everton Sat 24 Oct 17:30
Premier League Swansea v Arsenal Sat 31 Oct 15:00

November 2015
Premier League Arsenal v Tottenham Sun 8 Nov 16:00
Premier League West Brom v Arsenal Sat 21 Nov 15:00
Premier League Norwich v Arsenal Sun 29 Nov 16:15

December 2015
Premier League Arsenal v Sunderland Sat 5 Dec 15:00
Premier League Aston Villa v Arsenal Sat 12 Dec 15:00
Premier League Arsenal v Man City Sat 19 Dec 15:00
Premier League Southampton v Arsenal Sat 26 Dec 15:00
Premier League Arsenal v Bournemouth Mon 28 Dec 15:00

January 2016
Premier League Arsenal v Newcastle Sat 2 Jan 15:00
Premier League Liverpool v Arsenal Tue 12 Jan 20:00
Premier League Stoke v Arsenal Sat 16 Jan 15:00
Premier League Arsenal v Chelsea Sat 23 Jan 15:00

February 2016
Premier League Arsenal v Southampton Tue 2 Feb 19:45
Premier League Bournemouth v Arsenal Sat 6 Feb 15:00
Premier League Arsenal v Leicester Sat 13 Feb 15:00
Premier League Man Utd v Arsenal Sat 27 Feb 15:00

March 2016
Premier League Arsenal v Swansea Tue 1 Mar 19:45
Premier League Tottenham v Arsenal Sat 5 Mar 15:00
Premier League Arsenal v West Brom Sat 12 Mar 15:00
Premier League Everton v Arsenal Sat 19 Mar 15:00

April 2016
Premier League Arsenal v Watford Sat 2 Apr 15:00
Premier League West Ham v Arsenal Sat 9 Apr 15:00
Premier League Arsenal v Crystal Palace Sat 16 Apr 15:00
Premier League Sunderland v Arsenal Sat 23 Apr 15:00
Premier League Arsenal v Norwich Sat 30 Apr 15:00

May 2016
Premier League Man City v Arsenal Sat 7 May 15:00
Premier League Arsenal v Aston Villa Sun 15 May 15:00


Багийн дундаж нас 25.16
Бэртэл гэмтлээс хол байж гэмээнэ бид лигтээ түрүүлэх бүрэн боломжтойн дээр аваргуудын лигт ч хүчтэй өрсөлдөж чадна. :gold :gold

Энэ жилийн таамаглал:
Английн Премьер лиг: Түрүүлнэ
Аваргуудын лиг: Шөвгийн 4
ФА цом: Түрүүлнэ
Лигийн цом: Шөвгийн 8
Last edited by Идэрээ on Fri Jul 31, 2015 7:46 pm, edited 1 time in total.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: ARSENAL 2015/16: VICTORIA CONCORDIA CRESCIT

Postby Идэрээ » Fri Jul 31, 2015 7:36 pm

Улирлын шилдэг зургууд

Кокүилин Рамси хоёрын бөмбөгний төлөөх тэмцэл
Image

Дортмундын эсрэг Санчезын гоолын баяр
Image

Озил Эвертонтой тоглохийн өмнө
Image

Арсенал ФА цомын ялалт
Image

Тео Валкот ФА цомтой хооллож буй нь
Image

Алексисын ид шид
Image

ФА цом өргөх мөч
Image

Оливье Жиру Ливерпүүлийн эсрэг 4 дэх гоолыг оруулж буй байдал
Image

Велбекийн Галатасарайн эсрэг хийсэн гоолын баяр
Image

Бороон дунд
Image
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: ARSENAL 2015/16: VICTORIA CONCORDIA CRESCIT

Postby Болжмор » Fri Jul 31, 2015 7:38 pm

Сэдвээ сайхан нээжэээ :eek: Манай танкчинг хайралж яваарай. Амжилт хүсэх нь бас хаашаа юм нэг тэмцээнд өрсөлдөж байж хха.
Топ 4-төө баараггүй ороорой :D
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2445
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby turuue » Fri Jul 31, 2015 8:15 pm

Лут нээжээ. :mongol: :eek:

Энэ зун Чехийг нь авсан нь мундаг наймаа, цаашдаа ч наймааны цонх хаагдахыг анаж байгаад ганц нэг маш сайн наймаа хийж ч магадгүй. Мөнгө санхүүгийн хувьд ч хөл дээрээ босчихсон өөдрөг сайхан байна. Гэхдээ энэ бүхнээс илүү буучдын хувьд энэ зуны хамгийн том ололт нь "Бид АПЛ-ийн түрүүг авч чадна" гэх бат итгэл үнэмшил үүссэн явдал юм. Тоглогчдын хувьд ч, фэнүүдийн хувьд ч "ялна, аварга болно" гэх сэтгэл зүй илт сэргээд ирсэн нь ямар ч санхүүгийн амжилт, ямар ч супер наймаанаас илүү том хөдөлгүүр. Хэдий агуулгын хувьд сайн тоглосон ч сэтгэлийн хат, "үргэлж л бид ялж байх ёстой" гэсэн киллер сэтгэл зүй дутсанаас сайхан гүйцэтгэлээ 3 оноонд хувиргаж чадалгүй хоцорч байсан харамсалтай байдлыг үргээж чадах ганц хүч нь ийм лут хатуу сэтгэл зүй, дайчин зүрх. Магадгүй энэ нь л Арсеналд юу юунаас илүү дутагдаж байсан чанар болов уу. Харин энэ зун айдсаа давж, илүү ялагчийн дүртэй Арсенал босоод ирлээ. Ирэх улирал бэртэл гэмтлээс хол байж, хэрэгтэй үедээ азтай байж чадвал АПЛ-ийн аварга болж, цэнгэлийн манлайд хүрэх боломж маш өндөр харагдана. (Танай олон хагасуудаас хэнийг фантази багтаа авна гэдгээ шийдэх үнэхээр хүнд байна шүү, улирлын өмнөх тоглолтууд эргэлзээг бүр ч лавшруулчихлаа. :ногоон: )
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Цогоо » Fri Jul 31, 2015 8:52 pm

Идэрээ тун сайхан нээжээ. Шинэ сэдвээ мялааж улирлын эхний тоглолтоос өмнө нэг сайхан орчуулга оруулна аа. :eek: :eek:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Nova » Fri Jul 31, 2015 9:11 pm

За амжилтаар дүүрэн улирал байх болтугай. :-D
Валкот, Казорла хоёр гэрээгээ сунгаж.
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6384
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Жигүүр » Fri Jul 31, 2015 9:38 pm

Сайхан нээжээ. Багт нь амжилт хүсэе. Ситигийн дээр залрах байхаа :ногоон:
Жигүүр
bluR
 
Posts: 2229
Joined: Sat May 08, 2010 4:51 pm

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Jaal_huu » Fri Jul 31, 2015 10:04 pm

Манайх танайд Рок Од оо өгсөн шүү цомгийнхон ажлыг гүйцээж өгөөрэй :ногоон:
https://www.youtube.com/watch?v=VTkPBF6-tIk

keep the blue flag flying high
Jaal_huu
 
Posts: 2499
Joined: Mon May 04, 2009 2:45 pm
Location: Stamford Bridge

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Буучин » Fri Jul 31, 2015 10:28 pm

Сайхан нээжээ. :eek:
Европын сор болсон дэлдэнг өргөх болтугай. :gold
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby У.Тэмүүжин » Sat Aug 01, 2015 1:59 am

Ялагчийн сэтгэл зүйтэй болсон гэдэг ч үнэн шүү.
Сэдвийн нээлт гоё :eek:
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6190
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby rednasca » Sat Aug 01, 2015 2:10 am

юун аймаар нээдийм...
бодвол нөгөө сайн цагтаа амжаад нээсэн үү?....
түрүүлчихжээ... ккк...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Өсөхбаяр » Sat Aug 01, 2015 2:46 am

за амжилт хүсэе.. буучин бүр АПЛ алгасаад шууд ЧЛ цом яриж байна гэхээр сэтгэлзүй аргагүй нилээн өндөрт байгаам байна.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Идэрээ » Sat Aug 01, 2015 6:48 am

Image
Одоогийн бүрэлдэхүүнд хамгийн клубын төлөө хамгийн удаан тоглосон тоглогч маань гэрээгээ 4 жилээр сунгаж 2019 он хүртэл үргэлжлүүлэн тоглохоор болжээ. Долоо хоногийн £100к орчим авах болов уу гэж таамаглаж байсан боловч £140к авахаар болсон бололтой. Энэ нь түүнийг Озил, Санчез нарын дараа орох клубын хамгийн өндөр цалинтай тоглогчдийн нэг болгож байгаа юм.
Казорлагийн цалинд өөрчлөлт оролгүй, гэрээг нь 2017 он хүртэл 2 жилээр сунгасан байна.

Гэрээгээ сунгасныхаа дараа энэхүү зургийг Инстаграмдаа оруулж.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Шепперд буш » Sat Aug 01, 2015 8:55 am

Шинэ улирал шинэ сэдэв амжилт буучдаа
Шепперд буш
 
Posts: 914
Joined: Sun Mar 01, 2015 11:06 pm

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby saka_ars » Sat Aug 01, 2015 9:46 am

Сайхан нээжээ. :eek:
Тео одоогийн бүрэлдэхүүнээс хамгийн удаан тоглож байгаа нь билүү. Цалиндаа дүйцэхүйц тоглолт үзүүлээсэй гэж хүсий дээ.
Исаак хэйдэн Халл руу зээлээр явсан байхаа. Бас фитнесийн дасгалжуулагч өөрчлөгдснөөр их нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Манай хамгийн гол дайсан бэртэл гэмтэл шүүдээ.
За тэгээд Coyg . Урагшаа буучдаа. :gold
User avatar
saka_ars
 
Posts: 139
Joined: Sun Oct 10, 2010 10:45 am

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Radiohead » Sat Aug 01, 2015 12:55 pm

Сайхан нээжээ. :eek:
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2443
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Идэрээ » Sat Aug 01, 2015 3:17 pm

Мөрөөдөл минь биелсэн

Колумбын хоёр дахь том хот болох Меделлиний уугуул хүү 2014-15 оны улиралд статистик үзүүлэлтээрээ бусдыгаа манлайлж чадсан юм. Тоглолтын 72.22 хувьд нь ялсан, нийт цохилтын 80.7 хувийг нь хаасан зэрэг үзүүлэлт нь Премьер лигт 10-аас дээш тоглолт хийсэн хаалгачдаас хамгийн шиллдэг нь байв.

Арсен Венгер Давид Оспинагийн багт нөлөөлж буй нөлөөнд сэтгэл хангалуун байгаа гэдгийг Сандерландын эсрэг багийн 10 дахь клийн шийт хийсний дараах ярилцлагаас нь харж болно. "Оспина тоглож эхэлсэн цагаасаа эхлээд маргаангүй гайхамшигтай байлаа"

Atletico Nacional-аас Францын OGC Nice багруу амжилттай шилжсэн явдал нь түүний кареерын хувьд чухал нэгэн эргэлт болж өгсөн байна. Тиймээс ч Английн хөлбөмбөгт маш хурдан дасан зохицсон гэж хэлж болно.

Копа Америкад явахийн өмнөх нь Давид Оспинатай хийсэн ярилцлагаас.

Давид ярилцлагаа багт ирсэн үеэс тань эхлэвэл зүйтэй боловуу. Анх клубт шилжиж ирэх үед ямар сэтгэгдэлтэй байв?
Дэлхийн хамгийн шилдэг клубуудын нэгийн нэгээхэн хэсэг болсондоо баяртай байна. Сайн баг хамт олны хүчинд би багтаа маш хурдан дасан зохицсон. Хөлбөмбөгийн хувьд энэ улирал их эерэг улирал боллоо, би үргэлжлүүлэн багтаа туслана гэж найдаж байна.
Image

Дэлхийн аваргаас бэртэл авчихсан тэгээд дөнгөж дууссаны дараа шууд багт нэгдэхэд хэцүү байв уу?
Тоглогчид шинэ багтаа ирэхдээ бие махбодийн хувьд байж болох хамгийн сайн нөхцөлд байхийг зорьдог. Харамсалтай нь би энд ирэхдээ гэмтэлтэй ирсэн, тэр үедээ үнэхээр хэцүү байсан учир нь ирсэн өдрөөсөө эхлээд л багтаа өөрийгөө харуулахийг хичээнэ шүү дээ. Азаар баг болон гэр бүлийнхэн маань намайг 100 хувь буцаж ирэхэд маань тусалсан.
Эцэст нь би эдгэж хэвийн байдалдаа орсон, энэ л хамгийн чухал зүйл. Гэхдээ гэмтэлтэй байх хугацаандаа Английн хөлбөмбөгийн талаар илүү ихийг мэдэж авсан. Надад боломж ирэхэд хамгийн сайнаа гаргахийн тулд тайван хүчтэй байх нь миний хувьд хамгийн их чухал байв. Арсеналд хоёр ч шилдэг хаалгач Вошчех Шчесни, Эмилиано Мартинез нар байсан болохоор анхаарлаа маш сайн төвлөрүүлэх шаардлагатай байсан.


Өөрөө Францын Nice клубээс Арсеналд нэгдсэн. Европт тодорхой хугацааг өнгөрүүлчихээд ирсэн нь тус болсон гэж бодож байна уу? Колумбаас шууд ирсэн бол дасан зохицоход хэцүү байх байсан болов уу?
Өмнө нь Европод тоглосон туршлага нь ирээдүйд болох зүйлсэд бэлдэж өгдөг хэлж болно. Дасан зохицож төвнөхөд бага зэрэг хүндрэлтэй бйана гэдгийг эхнээсээ мэдэж байсан гэхдээ бас давхар сэтгэл санааны хувьд юу ч тохиолдсон бэлэн байхад бэлдэж байсан. Тэр үед Европруу явахийн тулд Аргентин юмуу Бразилын лигт тоглох шаардлагатай гэсэн хандлага Колумбад байсан юм..
Харин надад Колумбаас шууд Европруу ирэх боломж олдсон. Би тэр үедээ маш их баярлаж байсан ч насны хувьд залуу байсан болохоор энэ нь хүнд шийдвэр байлаа. Шинэ хэл сурах, гэр бүлээсээ хол байх шаардлагатай болсон гэсэн хэдий ч би өөрийгөө зөв шийдвэр гаргасан гэж боддог. Тэндээс л миний Европ дахь түүх эхэлсэн юм, гэр бүлээ ч Европод эхлүүлээ, энэ бүгд намайг аз жаргалтай болгосон.


Image

Францын лиг нэгд өнгөрүүлсэн хугацаа чамайг яаж хөгжүүлсэн гэж бодож байна?
Тоглолтын стилээ өөрчлөх нь эвгүй ч чиний тоглолтыг сайжруулдаг. Европод хаалгачид илүү хатуу тогтсон үүрэгтэй тоглодог харин Өмнөд Америкад илүү задгай тоглодог. Бүхий л амьдралынхаа туршид хийж байсан зүйлээ огцом тэр чигээр нь өөрчлөх нь бодит байдалд нийцэхгүй тиймээс би хоёр стилийг холиж тоглохийг оролддог.

Францад харьцангуй залуу байхдаа ирсэн ч аль хэдийнээ топ түвшний арвин туршлага туршлага хуримтлуулчихсан байсан, жишээ нь өсвөр насандаа Атлетико Националын гараанд гарч эхэлсэн гээд л...
Тийм. Би 16 настай 17 л хүрэх гэж байсан. Маш их баяртай байсан учир нь Национал бол миний хайртай дэмждэг Колумбын клуб, тэдний төлөө тоглоно гэдэг миний хувьд асар чухал байсан. Националтай хамтаар хоёр ч удаа лигт түрүүлсэн нь миний кареерын үндэс болсон гэж хэлж болно, тэр цаг үе надад их сайхан санагддаг. Тийм боломж олдсон нь үнэхээр завшаантай хэрэг шүү. Үнэнийг хэлэхэд 17настайдаа үндсэн багт байна гэдэг миний хувьд тийм ч том зүйл биш байлаа. Национал бол Колумбын хамгийн том клубуудын нэг, үргэлж л ялалт шаардаж байдаг. Тэр үед олон тоглолтонд оролцсон олон жилийн туршлагатай хаалгачид багт байсан. Туршлага гэх зүйлгүй намайг гараанд гарч эхлэхэд хүмүүс надад эргэлзэж байсан болов ч би өөрийгөө бэлэн гэдгийг мэдэж байсан. Азаар бүх зүйл сайнаар эргэж, би тогтмол гарааны тоглогч болсон.

Шинэ лигт ирээд төвхнөхөд Английн хөлбөмбөгийн юу нь хамгийн их гайхшруулав?
Ирэхээсээ өмнө Английн хөлбөмбөгийг телевизээр үздэг байсан. Харин одоо бол Английн хөлбөмбөгийн талаар илүү гүнзгий ойлголттой болсон. Тоглолтын харьцаа ямар байхаас үл хамааран багууд эцсээ хүртэл үздэг. Бүх багууд жигд сайн, бүгд л ялахийн төлөө тоглодог нь тоглолтыг илүү сонирхолтой бологож өгдөг. Энэ бүхэн Английн хөлбөмбөгийг онцгой болгодог болов уу гэж бодож байна.

Image

Улирлын хоёрдугаар хагаст өөрийгөө гарааны хаалгач болох үед ямар санагдаж байв?
Гайхамшигтай байсан. Миний мөрөөдөл биелсэн. Одоо бэлтгэл бүрт шаргуу ажиллаж, боломж бүрийг ашиглахийн төлөө тоглох болно. Гарааны хаалгачийн төлөө ширүүн өрсөлдөөн байна тиймээс дараагийн тоглолтоос илүү цаадахийг харж чадахгүй. Би ямар ч сорилттой нүүр тулгарахад бэлэн.

Сүүлийн 18 тоглолтынхоо дөнгөж 2-т нь ялагдсан 10 клийн шийт хийсэн гээд Английн хөлбөмбөгт маш сайн гарааг хийж чадлаа...
Арын албаныхан болон багийн тоглогчид гээд шилдэг баг бүрэлдэхүүнтэй байна. Бид ирэх улиралд маш сайн бэлдэж Арсенал клубыг байх ёстой байранд нь буцаан аваачихийн төлөө хичээх болно. Хамгийн чухал зүйл бол баг хамт олны хичээл зүтгэл үр дүн. Баг хамт олноороо маш сайн тоглолтыг үзүүлсэн, тоглогч бүрийн сайн тоглолт нийт бүхэл багийн амжилтанд нөлөөлж байдаг. Сайн үр дүн авахийн тулд хэрэгтэй үед багийн довтлогч хүртэл хамгаалалтын дөрөв шиг хамгаалж чадаж байна. Хүн бүр л багийн дотор өөр өөрийн гэсэн чухал үүргийг гүйцэтгэж байгаа энэ их чухал.

Монакод ялагдсан нь лигтээ илүү анхаарал хандуулж лигийн амжилтанд нөлөөлсөн гэж хэлж болно. Энэ хэр хүнд тоглолт байв?
Монакод ялагдсан нь их хүндээр туссан учир нь бид аваргуудын лигт үргэлжлүүлэн сайн амжилт гаргана гэж бодоцгоож байсан. Мэдээж бид Монако Францын лигтээ сайн тоглож байснийг нь мэднэ, тэднийг ч хүндэтгэж бйасан. Аваргуудын лиг дэх цуврал бидний бодож байсан шиг болоогүй, гэхдээ бид ялагдлаасаа буцаж сэргэн, тавьсан зорилтуудаа биелүүлэхийн тулд үргэлжлүүлэн тэмцэх шаардлагатай байлаа.
Хамгийн чухал зүйл бол цомууд өргөх. Арсеналд хэн ч байсан талбайн гадна байгаа тохиолдолд үргэлж талбай дахь нөхдөө дэмждэг. Бид нэгдмэл байж, нэгэн зүгт хараагаа чиглүүлэх ёстой. Фа цомыг чанга өрсөлдөгч болох Астон Виллагийн эсрэг хийж улирлыг сайн төгсгөлөө, Аваргуудын лигт шууд орох эрхээ ч авчихлаа.


Image

Анхны улирлын онцлох зүйл?
Энд ирсэн маань мөрөөдөл биелсэн зүйл байлаа учир нь Арсенал дэлхий дээрх хамгийн шилдэг багуудын нэг. Хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө Эмиратсд анхныхаа тоглолтыг хийсэн маань онцгой байсан. Тоглолт бүх л өөрийн гэсэн орц найрлагатай, аль болох бүгдийг нь амтлахийг хичээдэг.

Лондон дахь амьдрал хэр байна?
Лондонд дуртай шүү. Хийх зүйл ч олонтой. Дээрээс нь намайг энд байхад хүү маань төрсөн. Энэ нь хэзээ ч мартагдахгүй үргэлж энэ хоттой холбогдож байх үйл явдал байлаа, яг л манай охин Францад төрсөн шиг. Энэ үйл явдал энд төвхнөх үйл явцийг хөнгөлсөн ч байж магадгүй. Лондон гайхамшигтай хот.

Оливье Жирутай их дотно найзууд. Францад байхдаа түүнийг мэддэг байсан уу? Яаж та хоёр сайн найзууд болов?
Хэл мэдэхгүй бол өөрийнхөө харилцаж чаддаг хүмүүстэй ойр байх нь их хэрэгтэй байдаг. Азаар би Жиру болон хоёр Матьюг урьд нь таньдаг бйасан. Багтаа хурдан уусч шингэхийн тулд аль болох л хурдан хэлийг нь сурах хэрэгтэй байла. Франц, Испани хэлтэй тоглогчилтой ойр байх нь бүх зүйлийг хялбар болгож байгаа. Гэсэн хэдий ч бүрэн дасан зохицохийн тулд хэлээ хурдан сурахийг хичээж байна.

Image

Колумбын шигшээ багтайгаа байхдаа Английн хөлбөмбөгийн талаар ярилцацгаадаг уу? Ямар тоглогчид Английн Премьер лигийн талаар мэдэхийг хүсч байна?
Ихэнх Колумбын шигшээн залуус маань Премьер лигт тоглохийг хүсдэг учир нь өрсөлдөөнтэй сонирхолтой лиг. ПЛиг их сайн зохион байгуулалттай энэ нь ч бас лигийг онцгой болгодог чанаруудыг нэг боловуу. Колумбын багийн андууд маань бүгд л Англи дахь амьдрал ямар байгааг асуудаг, лигийн талаарх улсын талаарх миний хариулт үргэлж эерэг байдаг.

Өнгөрсөн жил Дэлхйин аварга, энэ жил Копа Америкад оролцох гэж бйана. Колумб ямар амжилт үзүүлнэ гэж бодож байна?
Колумб хүнд учраануудтай нүүр тулна. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргад үзүүлсэн амжилтаас болоод үндэсний шигшээ багаас хүмүүс ихийг хүлээж байгаа. Одоо бидэнд хөлбөмбөгийн нэгэн гайхалтай үеийнхэн байна, гэсэн хэдий ч Копа Америка амаргүй даваа гэдгийг бид бүгд мэднэ. Бүх багууд маш сайн бэлдэцгээдэг, бусад багуудад ч олон шилдэг тоглогчид байгаа. Бид сорилттой маш сайн хариуцлагатайгаар нүүр тулах ёстой.


Копа Америка Чилид болж байгаатай холбогдоод багийнхаа хамтрагчийн зурагтай постерийг их харах байхдаа!
Хөлбөмбөгийн нэг сайхан зүйлсийн нэг. Бид бүгд л найзууд гэхдээ өөрсдийн улсынхаа шигшээд тоглохдоо, улсынхаа төлөө бүхнээ зориулдаг. Бид ч олон Өмнөд Америк тоглогчидтой сайн найзууд, гэсэн хэдий ч бусад багуудын л адил бидэнд өөрийн гэсэн амбиц бий. Бид эерэг үр дүнтэй дуусгана гэж найдаж байна.

Image

Алексис Санчез эхний улиралдаа гайхалтай байлаа. Түүний энэ үзүүлж буй тоглолтонд гайхсан уу? Түүний эсрэг бэлтгэл дээр тоглох ямархуу вэ?
Алексис төрөлхийн авъяастай тоглогч. Сайн хүн төдийгүй, сайн тоглогч. Цаг үргэлжчид шинэ шинэ зүйлийг хийж сэдэж байдаг маш хурдтай тоглогч. Бас их ухаалаг, түүнийг Арсеналд байгаад их баяртай байгаа?

Төгсгөлд нь, Премьер лигт нэг улирлыг үдлээ, хоёр дахь улиралдаа яаж өөрийгөө хөгжүүлье гэж бодож бйана, Өөрийнхөө тоглолтын тодорхой нэг хэсэгт ажиллая гэсэн бодол байна уу?
Хаалгачийн хувьд өдөр бүр л сайжирч бйах ёстой. Хаалгач байхийн нэг сайхан зүйл нь үргэлж сайжрах боломжтой явдал, өөрийнхөө мастер болчихсон гэсэн скилээ ч үргэлжлүүлэн хөгжүүлэх боложмтой. Сул талаа бэлтгэл дээрээ сайжруулж чадаж байгаа нь их завшаантай хэрэг. Ирэх улиралд бид яг энэ ялагчийн сэтгэхүйгээрээ үргэлжлүүлэн тоглох хэрэгтэй бйана тэгэж гэмээнэ ирэх жил чухал зүйлсийн талаар бодох боложмтой болно.

Image
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby У.Тэмүүжин » Sat Aug 01, 2015 3:25 pm

Идэрээ :eek: :-D :gold
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6190
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Rozigoo » Sat Aug 01, 2015 3:28 pm

:eek: :eek: :eek: :gold
VICTORIA CONCORDIA CRESCIT - VICTORY THROUGH HARMONY - ЭВ НЭГДЛЭЭР ЯЛАЛТАНД ХҮРНЭ.
User avatar
Rozigoo
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 1673
Joined: Wed Jan 09, 2008 11:49 pm

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby У.Тэмүүжин » Sat Aug 01, 2015 3:39 pm

Энэ Lens-ээс авдаг 2 бацаан мундаг болох шинжтэй шүү. Өвөө ч цабаан танихдаа мундаг даа
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6190
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby mn_rocisky » Sat Aug 01, 2015 5:45 pm

Идэрээ чи шүү хэхэ. Цаг зав байдаг бол хааяа гоё нийтлэл орчуулж байгаарай. Цогоо ах бас.
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Идэрээ » Sat Aug 01, 2015 7:06 pm

Image

Энэ зурган дээрх бичлэгүүдийг хальт хөрвүүлвэл:
______
12 - Энэ удаагийн Коммунити Шийлдэд манай энэ цом дахь 21дэх тоглолт. Өмнөх 20 тоглолтоос 12 удаад нь хожиж, 7 удаа ялагдаж(2ыг нь пенальтаар), 1 удаад нь цомыг дундаа эзэмшсэн байдаг юм байна.
______
7 - Коммунити Шийлдийн түүхэнд 7хон удаа пенальтаар тоглолт шийдэгдэж байсний 5-д нь Арсенал(2), Челси(3) оролцож байж.
Зуу гаруй жилийн түүхтэй цомд 7 удаа л пенальтаар тоглолтын хувь заяа шийдэгдсэн гэхээр их бага үзүүлэлт байна. Түүхэн өнцгөөс харвал энэ тоглолт үндсэн цагт шийдэгдэх магадлал өндөр харагдана.

______
19 - Сүүлийн 5 тоглолтонд нийтэ 19 гоол орсон.
Дунджаар нэг тоглолтонд 4 орчим гоол.

______
4 - Арсенал Вэмблид тоглосон сүүлийн 4 тоглолтондоо ялалт байгуулаад байгаа. Түүний өмнөх 3 тоглолтонд ялалт байгуулж чадаагүй.(2хожигдол, 1 тэнцээ)

______
2014-15 оны Волкотын стат:
Нийт 21 тоглолтонд оролцож 749минут тоглосон..
6 гоолын боломж үүсгэж 7 гоол оруулсан.
66.7 хувийн оновчтой цохилттой, 107 минут тутамд гоол оруулж байсан байна.

______
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Идэрээ » Sat Aug 01, 2015 9:08 pm

Bergkamp in his own words

6 сарын 20нд Денис Бергкампын Арсеналтай гэрээ хийсний 20 жилийн ой болж өнгөрлөө. Энэ ойг нь тохиолдуулж зодог тайлах хүндэтгэлийн хөтөлбөрт хэлсэн үгнээс нь хүргэж байна.


Арсеналд өнгөрүүлсэн он жилүүд миний амьдралын хамгийн том бөгөөд хамгийн чухал хэсэг юм.

11 жил энэ клубэд тоглохдоо олон арвин амжилт гаргасан, энэ хугацаандаа би өөрийн гэр бүлээ ч бас эхлүүлсэн билээ

1995 онд эхнэртэйгээ хоёулхнаа энд ирж байлаа, одоо Estelle, Mitchel, Yasmin, Saffron гэх 4 хүүхэдтэй болжээ. Цаг хугацаа ч нисэх мэт өнгөрөн одож. Би гэрээ хийсэн өдрөө тодхон санаж бйана. Зургаа авхуулчихаад эхнэртэйгээ Хайбурид байж байлаа, талбай хариуцсан Steve Braddock биднийг талбайд гарах гэтэл гаргахгүй байсан юм. 11 жилийн өмнө биш яг л хэдхэн сарын өмнө болсон мэт санагдаж байна.

Image

1995 онд Арсеналруу шилжих шилжилт гэнэт л болж өнгөрсөн, гэхдээ би кареерынхаа ямар нэгэн үед Англид тоглоно гэж төлөвлөж байсан. Миний туйлын зорилго Голландаас Итали юмуу Испанид очиж тоглоод, дараа нь Англид тоглочихоод Аякстаа ирж зодог тайлах байлаа. Интертэй 4 жилийн гэрээ байгуулан, 2,3 жил тоглосон ч сайжирч өсч дэвжиж байгаа санагдахгүй байлаа. Тиймээс шууд л Англируу явж тоглохийг хүсч эхэлсэн, тэгтэл гэнэт л Арсеналаас санал ирсэн. Тэр үед Арсенал Европд маш сайн тоглож байсан юм, тийм болохоор оролдоод үзье л гэж бодсон. Лондонд байрладаг нь бас их чухал байсан, одоо эргээд харахнээ үнэхээр сайн сонголт байсан нь харагддаг.

Намайг ирэхэд байсан Арсеналын бүрэлдэхүүн чанга бүрэлдэхүүн байсан шүү. Сайн хамгаалалттай, Тони Адамс, Иан Врайт, Пол Мерсон, Стефан зэрэг том тоглогчидтой. Хэний ч мэдэхгүй тийм баг байгаагүй. Аль хэдийнээ өөрсдийгөө таниулж чадсан баг байж, туршлагатай гэхдээ бүрэн потенциалдаа хүрэхийн тулд дахиад хэдэн жил шаардлагатай баг байж. Бүх л тоглогчид надад сайн хандаж, багт уусч ороход ихэд тусалсан.

Лондонд дурлахад хэдэн сар, жил, долоо хоног шаардсангүй, тэр даруйдаа л таалагдсан. Гэрээлэх үед эхнэр бид хоёр зочид буудалд байрлаж байсан юм, бид хоёр бие биендээ хүмүүс, атмосфер гээд бүх л зүйл зөв санагдаж байгаагаа хэлж билээ, яг л өөрийн гэр мэт санагдаж байсан юм.

Хэрвээ хувь заяанд итгэдэг, энэ шилжилт нь зөв гэдгийг баталж өгөх баталгаа хэрэгтэй байсан бол, тэр дохио нь клубтэй гэрээлсэн тэр л өдөр ирсэн гэж хэлж болно. Цэвэр азаар Иан Врайттай бензин түгээгүүр дээр тааралдсан юм. Энэ уулзалт нь бид хоёрын анхны уулзалт байсан ба ирэх хэдэн жилд нь талбайн урд хамт тоглох хамтрагч минь байсан юм. Энэ бол үнэхээр гайхалтай.

Манай гэр бүл үргэлж Лондонд хайртай байсан гэхдээ үнэнийг хэлэхэд театр, парк гэх мэт олон зүйлс бидний амьдралд сүүлд л орж ирсэн. Эхэн үедээ хөлбөмбөг маш чухал байлаа. Англид байхад чөлөөт цаг их гарна яагаад гэвэл өглөөдөө бэлтгэлээ хийгээд өдрийн үлдсэн хагаст чөлөөтэй. Энэ нь яг л надад хэрэгтэй зүйл байсан юм, Италид бол өдөр бүр 9-өөс 5 хүртэл бэлтгэл хийдэг байлаа тиймээс Англи дахь хэв маяг миний сэтгэлийг татаж чадсан юм.

Энэ нь би бэлтгэл хийх дургүй гэсэн үг биш. Би бэлтгэл хийх дуртай. Үргэлж бэлтгэлд хийх дургүй элементүүд байдаг жишээ нь бөмбөггүй гүйх гэх мэт. Хэдийгээр 15 минутын дараагаар бөмбөгөөр тоглоно гэдгийг мэдэж байсан ч, сул хэвтэж байгаа бөмбөг хараад үнэхээр тэсч яддаг байлаа. Би хэзээ ч бөмбөгнөөс уйдаж байгаагүй. Би үргэлж санах болно гэдгээ ч мэдэж байна. Хөлбөмбөг миний хувьд хэзээ ч ажил байгаагүй. Хөлбөмбөг миний хобби байсан, байсаар ч байх болно. Бэлтгэл дээр ч тэр, тоглолтонд ч тэр би үргэлж хамгийн шилдэг нь байхийг хүсдэг байлаа.

Миний Хайбурид тоглосон эхний жилд бид Европод тоглох эрх авсан юм, энэнд бүгд л баяртай байсан. 3 дахь жилээс л цомууд авч эхэлсэн.

Анх нэгдэхэд би зөвхөн шагнах авахийн түүс болоогүй. Хэдийгээр бидэнд сайн баг байгааг мэдэж байсан ч лигт биднээс хүчирхэг багууд байсан юм. 1997/1998 улирлын эхнээс л цаг нь болсон мэт санагдаж бйалаа. Тэр улирлын эхний тоглолтыг тодхон санаж байна. Лийдсийн талбайд. Би эргэн тойрноо хараад "тиймээ, бид үүнийг хийж чадна, энэ жил бид аварга авах болно" гэж бодож билээ. Тоглолтын дараа Врайтад энэ талаар дурьдсан, бид ч энэ мэдрэмжээ улирлын туршид хадгалсаар түрүүлж чадсан.

Image

Одоо л би тэр улиралд ямархуу зүйл хийснээ ухаарч бйана. Би оны шилдэг тоглогч, сэтгүүлчдийн нэрлэсэн оны шилдэг тоглогч болж, олон ч гоол оруулж, дабл хийсэн. Одоо л ямархуу амжилтан гаргаж байснаа ойлгож байна. Тэр жил цом аваагүй бол би маш их сэтгэл санаагаар унах байсан болов уу, учир нь бидэнд үүнийг хийж чадах баг нь байсан, хийж чадах потенциал нь бүрэн дүүрэн бйасан юм. Эхний цомуудыг хүртсэний дараагаас эхлээд л бүх зүйл өөрсчлөгдсөн. Миний бодол ухаан санаа тэр чигтээ өөр болсон гэж хэлж болно, бид бүхий л авч болох цомуудын төлөө хүчтэй өрсөлдөж авч чадах боломжтой гэдгийг ухаарсан юм учир нь бидний бүх цомыг авч чадах хэмжээний баг болчихсон байсан. Энэ өөрчлөлт клубд ч тэр, багийн гишүүдэд ч тэр нөлөөлсөн нь илт байсан, бид тэндээс л шал өөр болж эхэлсэн, тэнцээ авах хүртэл сэтгэл гонсойлгом үр дүн болж хувирсан.

Тэр үед л илүүтэй хоёрдугаар довтлогч болж эхэлсэн. "Shadow Striker" миний хамгийн сайн байрлал байсан юм, Аякст ч тэр. Ганц ялгаа нь гэвэл гол довтлогч эргэн тойрний тоглогчиддоо боломжийг бий болгож өгдөг, тиймээс ч би Аякст олон гоол оруулдаг байсан. Анх Арсеналд ирэхэд ч бас олон гоол оруулж байсан. Гэхдээ би хэзээ ч зөвхөн гоол оруулдаг poacher байгаагүй. Би үргэлж л дарамтан дунд гол гоол оруулдж чаддаг тоглогчдоор хүрээлүүлж байхийг илүүд үздэг байлаа. Врайт, Анелка, Тиерритэй тоглож эхлэсэн тэр үеэс л миний үүрэг өөрчлөгдөж эхэлсэн. Бас Англид энэ нь төгс тохирч байсан учир нь ардаа 4 хамгаалагчтай тоглодог болохоор, хамгаалагч болон хагас хамгаалагчдийн хооронд том орон зай гарч үүсдэг. Тиймээс ганцаар тусгаарлагдаж үлдлэг тоглогчид тэдэнд аюул тарьж чадаж байсан юм.

Довтлогчтой ч гэлгүй талбай дээрх бүх л тоглогчидтой сайн ойлголцдог байсан маань аз завшаантай зүйл. Хөлбөмбөгт энэ их чухал. Хамгийн сайн жишээ гэвэл Аякст байдаа Wim Jonk-той тоглодог байлаа. Хэрвээ ямар нэгэн тоглогчидтой сайн ойлголцдог бол, тэр бөмбөг эзэмшиж байхдаа чамд нүдээрээ дохио өгөхөд л чи дараа нь юу хийх ёстойгоо мэдэж чаддаг. Тиймээс би хоёр алхмийн урд байж чаддаг байлаа яагаад гэвэл түүнийг бөмбөг авахаас өмнө би гүйлтээ хийж эхлэх боложмтой учир нь би түүний юу хийнэ гэдгийг мэдэж байдаг. Ийм зүйлийг зүгээр нэг зогсоочихож чадахгүй шүү.

Довтлогчидтой, хагас хамгаалагчидтай, жигүүрийн тоглогчидтой ийм ойлголцолтой байсан, хөлбөмбөг ч хүнд ийм харилцан ойлголцол их хэрэгтэй байдаг. Би хүмүүсийг бүгдийг нь нэрлэхгүй, гэхдээ бас нэлээдгүй тоглогчидтой ийм сайн ойлголцол бий болгож чадаагүй. Тэд бөмбөг авлаа, доошоо хараад бөмбөгөө заллаа, дээшээ харлаа, тоглогчдийн хөдөлгөөнийг хараад бөмбөгөө дамжуулна. Энэ үед хэтэрхий оройтсон байдаг. Энэ нь ч багтаа ч тэр, шигшээ багтаа ч тэр миний олон гоол оруулахаа байсан шалтгаан ч байж магадгүй юм. Хэрвээ нүдээрээ ойлголцож чадахгүй бол, гол үйлчилгээгээ авч чадахгүй, энэ нь миний тоглолтын нэгээхэн хэсгийг нь аваад хаячихсантай ялгаагүй байдаг байлаа.

Image

Тиерритэй байхад энэ нь бага зэрэг ялгаатай яагаад гэвэл заримдаа харанхуйгаар бөмбөг тоглож болдог учир нь түүнд бөмбөгөнд хүрч чадах чадал хурд байсан юм. Би үргэлж л нүдээрээ ойлголцож чаддаг болох хэмжээний тийм харилцааг хайдаг байлаа, бас ямар ч тоглогчидтой дасан зохицож харьцаж чаддаг байсан маань миний нэг давуу тал байсан боловуу. Би өөрийгөө багийг тойруулан босгдог голын тоглогч биш биш харин ч ямар ч багт дасан зохицоод орчихдог тийм тоглогч гэж хардаг. Би дасан зохицож чадна. Wim Jonk-ыг дурьдсан, бас Арсенал дахь олон тоглогчидтой тэр ойр харилцаатай байсан. Патрик Виера бас энэнд их сайн нүдтэй, Цеск байна, мэдээж Фредди Люнгберг нэгэн гайхалтай жишээ бйана. 2002 оны дабл хийдэг улиралд, бидний ойлголцол зогсоогдошгүй байлаа. Фредди гүйлээ, би дамжууллаа, гоол.

Талбай дээрх харилцан ойлголцлоос гадна, хуучин багийн тоглогчидтойгоо сайхан нөхөрлөлийг бий болгож чадсан. Рэй Парлур, Иан Врайт нар хувца солих өрөөнд их сайхан ааштай, үргэлж намайг инээлгэдэг байж билээ. Эдутай уулзахийг хүсч байна, Түүнийг Арсеналаас явснаас хойш уулзаж чадаагүй. Патрик Виера байна. Бас олон жил хараагүй Аяксын тоглогчид байна. Сайхан нөхөрлөлийг болгосн олон сайхан тоглогчид бйана. Давид Сиймэн, Найжил Винтербурн, Лий Диксон, Мартин Кеовн зэрэг тоглогчидтой харилцаатай байдаг маань их завшаантай зүйл, тэд хааяа бидний бэлтгэл дээр ирцгээдэг.

Ирсэн өдрөөс эхлээд миний Арсеналд байх хугацаанд надад гайхалтай хандаж байсан дэмжигчидээ баярласан талархсанаа илэрхийлмээр байна. Эндхийн дэмжигчид чамайг дэмжиж чаддаг, илүү их амжилт гаргахийг хүсүүлж чаддаг.

Хөгжөөн дэмжигчид чамайг бүх зүйлээ зориулж чадаж байна уу гэдгийг мэдчихдэг. Энэ нь чамаас тэдний хүсч буй бүх зүйл. Хэрвээ чи хогийн тогловол, тэд энэ талаар чинь сануулж хэлэх болно, Хэрвээ чи бүхнээ зориулж тогловол тэд бас л мэдэж байдаг. Энэ нь олон тоглогчид англид тоглохийг хүсдэг шалтгаануудын нэг. Талбай, стадион, хөгжөөн дэмжигчид гээд, хөлбөмбөгчидөд идеал газар гэж хэлж болно. Хэрвээ чи хөлбөмбөгчид бол энэ л чиний мэдрэх хэрэгтэй зүйл, үгүй бол чи чухал зүйлийг мэдрэлгүй өнгөрч байнаа л гэсэн үг.

Мэдээж Арсеналд энэ бүгд бий. Миний энд өнгөрөөсөн цаг хугацаа гайхалтай. Хэдийгээр энэ мэргэжлийн клуб ч гэсэн, уламжлал, хүнлэг талаа хэзээ ч алдаагүй.

Image
Төгсгөлд нь, хувиасаа, ээждээ болон эхнэр Хенритадаа кареерын минь турш миний төлөө хийсэн бүхэнд тань баярлалаа гэж хэлмээр байна.


Гурилдсан би. зарим нэг шаардлагагүй баярласан талархсанаа илэрхйилсэн хэсгүүдийг нь орхихийг хичээлээ. /9 жилийн өмнөх нийтлэл, хэн нэгэн нь орчуулж бйасан байхвийдээ хаха/
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Идэрээ » Sat Aug 01, 2015 9:20 pm

Одоо бүгд гэмтлээс ирээд бүрэн бүрэлдэхүүнээрээ байхада ямар ч тоглогч авах хэрэггүй юм шиг харагдаад байдаг. Цагаа тулахаар бөөнөөрөө гэмтдэг гарууд, довтолгоо хагас дээр нэг нэг хүн болдог бол авчихмаар л байнадаа.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby zak » Sat Aug 01, 2015 10:32 pm

:-D Сайхан нээлт болжээ . .
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Next

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest