Page 156 of 157

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Fri Jul 08, 2016 9:03 am
by Mojul
Тийм байналээ. Инстаграмдаа зураг оруулчихсан байсан.
Хөөрхий бэртлийн дараах хэцүү үед нь тус болсон боловч зөрүүд өвгөнөөс болж муухай байдалтай багаас явлаа.

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Fri Jul 08, 2016 9:15 am
by Monteyne
Погбаг рекорд үнээр авчаасай, Mata оролцуулаад 80 орчимд авчуул ч

-------------------- Ibra/Rash/Roo ------------
Martial/depay ------ Rooney/Herrera/Fellaini ------ Miki/Rash/januzaj/Valencia/Lingard
---------- Pogba/Bastian/Blind ------ Schneiderlen/Carrick/Bastian/Herrera/TMF
Shaw/Jackson/Young ----- Bailey/Blind/Jones ---- Smalling/Jones/TMF ---- TMF/Valencia/Darmian

багийн баланс үнэхээр гоё байх нь ээ, Bailey болохгүй дасахгүй байвал Blind байрандаа байж байсан ч алзахгүй дээ

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Fri Jul 08, 2016 9:27 am
by Mojul
Погба нөхөр өөрөө ирэх санаатайм боловуу. Ирчихвэл клубын хүчтэй байдалыг харуулсан сайхан үйл явдал болно. мөн багт маш их хэрэгтэй.

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Fri Jul 08, 2016 9:58 am
by Monteyne
Шинковуудын Англи хэлэнд санаа зовоод байсан хамгаалагч залуугаас бусад нь ямар ч асуудалгүй бүр Мики төрөлхийн хэл сурах авъяастай юм байна, 6 хэлээр fluent гэж байна шүү. IQ League - г зоволтгүй тэргүүлэх юм байна лол, blind mata miki carrick bastian rooney (joking)

Погба шиг амбицтай нөхөр рекорд үнэ өндөр цалинд амархаан хүрээд ирэх байх гэж бодох юм, бас амбицаас гадна зан чанар нь их гоё юмаа нэг тийм шудрага зан чанартай, мөн тэмцэгч өндөр түвшний мэргэжлийн ёс зүй сууж байгаа гээд Роналдугийн олон зүйлийг санагдуулам, энэ наймаагд ганц өрсөлдөгч риал байх, гэхдээ тэдэнд Modric, Kroos, Kovacic бас нөгөө DM залуу, Зидан ямар ч DM гүйгээр Modric, Kroos, Pogba гурвыг гаргана гэж байхгүй байх. Тэгхээр бараг авах сонирхол зөвхөн перезд байхаас зиданд бол байхгүй байхаа даа

Довтолгооны хэсэг энэ жилдээ гайгүй юм чинь ирэх жилээс Griezmann руу чичирсэн нь дээр байх,
Жозегийн нөлөө багт шууд л үр нөлөөгөө өгч байна даа, байхгүйд нь бараг ДДГ явчихвий гэсэн айдастай байсан гэтэл одоо хэдий аваргуудын лиггүй ч хүссэн тоглогч нараа элсүүлж чадахаар байна.

Багийн санхүүгийн асуудал ч гэсэн хэдий аваргуудын лигийн хасагдах шатны орлого байхгүй хэдий ч баг аль хэдийн рекорд ашиг тогтоогоод байгаа. Магадгүй аваргуудын лигд шөвгийн доров хүртэл явсан бол ашгаараа хоёр байгаа риал мадридаас 90-120 сая орчим паундаар илүү тасархай үзүүлэлт үзүүлэх байсан тооцоо мөн байгаа. Тогтмол амжилт аваргуудын лиг болон ПЛд үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа бол энэ мэт мөнгө манайд ямар ч асуудал биш нь харагдаж байна.

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Fri Jul 08, 2016 11:24 am
by Devil 7
За манайх Реал бишдээ...Аймар бгаа болгон руу л чичрээд бна гэж юу бсын(Грийзман)...Уг нь багийн ерөнхий философи,уламжлал гэж юмаа жоохон ч гэсэн үргэлжлүүлмээр бхын кк...Моу даа ч биш...Манайх өмнө нь ч ЧЛ гүй бхдаа Ди Мариа,Фалкаог нэгтгэж л байсан...Моу Ибрад л хамгийн нөлөөлсөн бх

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Fri Jul 08, 2016 11:36 am
by Monteyne
bagiin philosophy dasgaljuulagchaasaa l hamaarah bhda, saf ch gsn youth Academy ooroo nudeed baisnuu gvl ogt ugui bh, harin youth doo bolomj olgodog ulamjlal tasraagui tasrahchgui, sul bairlaldaa hun awhad neeh real shg bolloo gej oilgood bh hereggui dee, pogba bish kante ruu chichruul bagiin philosophy dagaj bn geh yum uu bichsen chn daana ch oilgogdsongui. mungu hemneh geed ch bga yumuu

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Fri Jul 08, 2016 11:44 am
by Devil 7
Манайх Грийзманг авахгүй л бол тийм хэцүү бнуу...Погбаг ч гсн дэлхийн рэкорд тогтоон байж авах ёстой юу..Дан өөрсдөө залуучуудаараа нүднэ гэсэнгүй...Зүгээр л заавал хамгийн мундаг бгаа болгон руу л зүтгэх хэрэггүй л гэлээ...Энэ чинь сайн баг л бүрдэх ёстой болохоос заавал шилдэгүүд нь гсн юм бхгүйшд..

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Fri Jul 08, 2016 11:47 am
by Devil 7
Ер нь бол зүгээр хурдан амжилт гаргахын тулд бүрэлдэхүүнээр л зодох гээд бгаа ч юм шиг мэдрэмж төрөө л бналдаа

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Fri Jul 08, 2016 11:48 am
by Boldono
Погба өөрөө Реалд хандтай байгаа юм биш үү. Реал болохоор өндөр үнэнээс нь болоод хөдөлж өгөхгүй байх шиг байнашд. Ирлээ гэхэд 2,3 жилийн дараа Реал явна гэх биз. Тэр үед Реал Модрич, Кроосоо орлуулна гээд зүгээр байхгүй л дээ. 120 ч тоглоом биш шүү кантэ, пает, махрез гуравыг нийлүүлээд дарах мөнгө биздээ.

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Fri Jul 08, 2016 11:56 am
by .boldoo.
Devil 7 wrote:Ер нь бол зүгээр хурдан амжилт гаргахын тулд бүрэлдэхүүнээр л зодох гээд бгаа ч юм шиг мэдрэмж төрөө л бналдаа

Хөлбөмбөг өөрөө асар их мөнгө эргэлддэг бизнес болсон болохоор бүгд л хурдан амжилтын төлөө л явах байх даа. САФ-аас хойшхи уналт дахиад хэдэн жил үргэлжилвэл энэ байтугай их мөнгө алдах болохоор одоо боломжтой байгаа дээрээ мөнгө цацсан нь илүү гэж үзэж байгаа болов уу. Дээр нь хэдэн жилээс Барса Байерн Реалтай өрсөлдье гэж бодож байгаа бол манай бүрэлдэхүүн хажууд нь асар сул болсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх.

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Fri Jul 08, 2016 12:02 pm
by .boldoo.
Boldono wrote:Погба өөрөө Реалд хандтай байгаа юм биш үү. Реал болохоор өндөр үнэнээс нь болоод хөдөлж өгөхгүй байх шиг байнашд. Ирлээ гэхэд 2,3 жилийн дараа Реал явна гэх биз. Тэр үед Реал Модрич, Кроосоо орлуулна гээд зүгээр байхгүй л дээ. 120 ч тоглоом биш шүү кантэ, пает, махрез гуравыг нийлүүлээд дарах мөнгө биздээ.

Эцсийн зогсоол нь бол Реал л байх дөө. Гол нь манайд ирээд флоп болчихгүй л бол ирсэн үнийгээ хангалттай нөхнө л дөө Реал руу 3 жилийн дараа зарагдахдаа.

Надад ч бас Погбагийн талаар яригдаж байгаа үнэ бол асар өндөр л санагдаж байна ялангуяа хэдхэн жилийн өмнө үнэгүй явуулчихсан гээд бодохоор. Гэхдээ тэгээд баг одоогоор мөнгөтэй байна ямар бидний халааснаас гарах биш. Дээр нь Погба яг гоё болоод ирж байна. Нас залуу хэдэн жилийн дараа буцаад дутахгүй үнээр яваад өгнө. Нилээн том бренд болох гэж байгаа мөнгө бол хөөрхөн л олоод өгнө. Гээд бодохоор авч чадвал авчихсан нь л зүгээр санагдаад байгаа.

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Fri Jul 08, 2016 12:13 pm
by Monteyne
Devil 7 wrote:Манайх Грийзманг авахгүй л бол тийм хэцүү бнуу...Погбаг ч гсн дэлхийн рэкорд тогтоон байж авах ёстой юу..Дан өөрсдөө залуучуудаараа нүднэ гэсэнгүй...Зүгээр л заавал хамгийн мундаг бгаа болгон руу л зүтгэх хэрэггүй л гэлээ...Энэ чинь сайн баг л бүрдэх ёстой болохоос заавал шилдэгүүд нь гсн юм бхгүйшд..


Дэлхийн рекорд тогтоож авхад асуудалгүй бол яагаад авч болохгүй гэж ? 23 настай байрлал дээрээ #1, Сайн баг бүрдхэд хамгийн хэрэгтэй байрлал дээрээ хамгийн сайныг нь авах боломжоос ухарвал **н** л хэрэг. Зүгээр л аймар болхоор нь ухаангүй шууд авах гээд дайраад байгаа биш хамгийн хэрэгтэй байрлал дээрээ хүн зайлшгүй авах нь тодорхой, заавал авах ёстой бол яагаад хамгийн сайн нь байж болохгүй гэж ? Сайн баг бүрдэх биш шилдэг баг бүрдүүлэх хэрэгтэй байх манай багийн хувьд. Дараа жил довтлогч, довтолгооны байрлалд гоол машинддаг хүн зайлшгүй хэрэгтэй болно, тэр үед Гризменийг авах боломж байвал бас л зүтгэх л хэрэгтэйшд, боломж нь байсаар байтал за оронд нь арай хямдаар тэрийг тэрэнтэй авсан нь дээр гэвэл тэгээд л Венгерийн философи

Boldono wrote:Погба өөрөө Реалд хандтай байгаа юм биш үү. Реал болохоор өндөр үнэнээс нь болоод хөдөлж өгөхгүй байх шиг байнашд. Ирлээ гэхэд 2,3 жилийн дараа Реал явна гэх биз. Тэр үед Реал Модрич, Кроосоо орлуулна гээд зүгээр байхгүй л дээ. 120 ч тоглоом биш шүү кантэ, пает, махрез гуравыг нийлүүлээд дарах мөнгө биздээ.


Иймэрхүү арга барилаар үзээд алдсан баг зөндөө байншд, Ситигийн стерлинг мангала гэхэд бараг 100 сая, ливерпүүлийн нөгөө каррол даунинг энэ тэрийн наймаанууд бас энэ хэмжээний их гэх мэт. Риал Роныг 80д авч байхаар тевез, Куарежма, Нани гурвийг авая гэсэн бол яахав. Барса Ней, Суарезийн оронд дажгүй олон тоглогч авсан нь дээр гэж үзсэн бол 14 оны аваргуудын лигийн аваргууд болж чадахгүй л байсан байх, оронд нь Арсенал суарезд татганалгүй авч чадсан бол хоёр удаа лиг бол авчихсан л байгаа
Маш хүчирхэг баг хэд хэдэн байрлал дээрээ маш аюултай тамирчидтай байж л бүрдэх байхдаа. Тэрнээс их мөнгөө хувааж гайгүй хүмүүс эсвэл ганц улирал гялалзсан болгоныг аваад л бүрдчихдэг бол бүгд л айхтар болох байсан биз.
Их мөнгийг хувааж байрлалуудаа сайжруулаад байвал тэгээд л Арсенал, Ливерпүүл гээд л зөндөө л жишээ байна.
Шилдэг тоглогчдын багт нөлөөлөх, тоглолтод нөлөөлөх нөлөөллийг нэг л дутуу үнэлээд байх шиг байна даа

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Fri Jul 08, 2016 12:23 pm
by Nova
Муусайн мөнгөний багууд хөлбөмбгийг утгагүй болгох юм байналдаа. :ногоон:

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Fri Jul 08, 2016 1:05 pm
by Maslo
Ер нь бол манайх аль болох урт хугацааны шийдэл дээр тогтох гэж үзээд Moyes, LVG нар дээр цаг алдчихсан.
Одоо дахиад тайван үзэх ямар ч хугацаагүй болсон. Мэдээж United шиг түвшний баг тийм ч амархан брэнд нь уначихгүй ч гэсэн Жозег авчирсан дээрээ хурдан үр дүн гаргахыг хэн хүнгүй л хүсч байгаа байлгүй дээ.
Жозегийн өөртөө итгэх итгэл аль хэдийн тоглогчид болон фэнүүд мань хэдэд халдварлаад эхэллээ.
Нэг иймэрхүү хэмжээний хүнээр удирдуулмаарсан даа

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Fri Jul 08, 2016 2:16 pm
by S.Erdene
Заа за ашгүй Пог яадаг ч байсан Реал явна гэсэн бололтой. Ашгүй ч юм уу аштай ч юм уу.Авбал нэг их баярлахгүй алдахад харамсахгүй тийм л наймаа байлаа

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Fri Jul 08, 2016 4:11 pm
by Devil 7
Ашгүйдээ кк...Дашрамд хэлэхэд надад Мхитряан,Ибра таалагдаж бгаа шүү хаха

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Fri Jul 08, 2016 4:42 pm
by Zoe
Monteyne wrote:Погба шиг амбицтай нөхөр рекорд үнэ өндөр цалинд амархаан хүрээд ирэх байх гэж бодох юм, бас амбицаас гадна зан чанар нь их гоё юмаа нэг тийм шудрага зан чанартай..........


awww, c'moon man. :-o :-o
odoo hurtel divedaad l, hun amitan tsohij zanchaad l bj bdag shd. buur neg erh huuhed shig. teriig sain talaas ni harj chadval ter chinii hereg l dee.

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Fri Jul 08, 2016 4:48 pm
by Monteyne
эрх хүүхдүүд, дайв энэ тэрийг Барсагийн фанаас сонсох гэж, нүдээ дутуу таглаад уншлаа л гэж бодоё (яг түүн шиг)

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Fri Jul 08, 2016 5:21 pm
by Sesame7
Погба ирэхгүй ээ. Ла лига рүү явна. Нээрээ явах нөхдүүд хэнүүс байна??

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Fri Jul 08, 2016 5:24 pm
by Цогоо
Monteyne wrote:Их мөнгийг хувааж байрлалуудаа сайжруулаад байвал тэгээд л Арсенал, Ливерпүүл гээд л зөндөө л жишээ байна.
Манайх яацын? Наяад оноос хойш түрүүлж үзээгүй байгаа багтай жишиж энэ тэр :RD

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Fri Jul 08, 2016 6:27 pm
by turuue
Барса санхүүгийн хувьд Погбаг авах ямар ч боломжгүй. Реалын хувьд ФлоПер дурамжхан байгаа бол Зизу л зүтгүүлээд байгаа юм гэсэн. Ер нь бол ютд-д эргээд ирж байгаа гэдэг шуумд улам бүр л итгээд байгаа.

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Fri Jul 08, 2016 6:35 pm
by Monteyne
Цогоо wrote:
Monteyne wrote:Их мөнгийг хувааж байрлалуудаа сайжруулаад байвал тэгээд л Арсенал, Ливерпүүл гээд л зөндөө л жишээ байна.
Манайх яацын? Наяад оноос хойш түрүүлж үзээгүй байгаа багтай жишиж энэ тэр :RD

harin fanuudiinh ni propaganda d urttsun

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Sat Jul 09, 2016 12:44 am
by Mojul
Pogba ирвэл яаж баярлах вэ хэдүүлээ.

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Wed Jul 13, 2016 6:21 am
by Mojul
Pogba г хэзээ зарлана гэнэ сураг байна уу

Re: MANCHESTER UNITED 2015/16: Youth, Courage, Greatness

PostPosted: Wed Jul 13, 2016 3:26 pm
by Boldono
Погба яах гээд байгаа нь мэдэгдэхгүй л байна. Агент нь л тоглолт хийгээд байх шиг байнашд. Погба өөрөө явахыг хүсэхгүй байгаа, гэрээгээ шинэчилмээр байгаа гэж агент хэлж байсан. Погба болохоор багийнхандаа Манчестер явмаар байна гэж хэлсэн юм байх. Агент нь наймаанаас 20% авах юм уу даа. Тэгээд л хөөрхөн мөнгө цохичих гээд заваарч байгаа байх.