Page 25 of 26

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Wed Jul 01, 2015 10:43 pm
by Gooner
Зураг нь жул харагдаад байсан өмсчихөөр арай дээр харагджийлээ шд
Image

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Wed Jul 01, 2015 11:39 pm
by LeMoN
.

2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Wed Jul 01, 2015 11:42 pm
by Gooner
Өө энийг хараа, архи зардаггүй өдөр архи олж уучаад согтуу форумдаад хэлээгүй үгийг хэлсэн болгож бичээд байна.
Бандана уу! Бандахгүй бол талбай дээр очиж үсээ хусна

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Fri Jul 03, 2015 3:29 pm
by Оргил
Gooner wrote:Өө энийг хараа, архи зардаггүй өдөр архи олж уучаад согтуу форумдаад хэлээгүй үгийг хэлсэн болгож бичээд байна.
Бандана уу! Бандахгүй бол талбай дээр очиж үсээ хусна

:sleep: OK# явж үсээ хусуул хусуул..

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Thu Jul 09, 2015 4:56 pm
by Forza Juve
Хэсэг ороогүй байсан гол тоглогчид явчихсан байна шдээ. :smile:

Image

Пирло маань MLS-ийн Нью Йорк Сити баг руу явчихаж. Багын сэргэн мандалтын бэлэг тэмдэг маань ингээд явчихлаа. АЛ-ыг аваад явсан бол ч сайхан л байлаа. Ямар ч байсан 4 жил байхдаа 4 аваргын цом авч өгөөд явлаа. Ирэх жилийн ЕАШТ-д оролцохгүй л болж дээ. Нөхрийг АНУ явахад Контэ шигшээд баталгаатай дуудахгүй, амлалт өгөхгүй байгаа нь нөлөөлсөн байх. Бас энэ улиралд багт үлдсэн бол ч сэлгээнээс гарах магадлалтай болсон байх

Image

Тевез хайрт Бока Жуниорс руу явчихлаа. Нөхөр өвөл л Аньеллид улирал дуусахад Бока руу явмаар байгаагаа хэлж байжээ.
Тевез уг нь ахиад 1 жил гэрээгээ дуустал тоглосон бол ч хэрэгтэй л байлаа. Гэхдээ өөрөө явья гэхээр хүчээр үлдээх утгагүй, манайд тоглосон 2 жилдээ анх ирэхдээ хэлж байсан үгэндээ /10 номер авахдаа Дель Пьерогийн ачаалалыг үүрэхэд бэлэн, Бокад би Марадонагийн 10 дугаарыг нэр хүндтэй авч байсан гэж/ хүрч 2 жил биш, 5 жил тоглосон юм шиг л фэнүүдийн сэтгэл зүрхийг эзэмдэж, хоногшоод явлаа. Тевез ч тоглосон 2 жилдээ багыг үнэхээр сайн авч явсан :eek:

Image

Сторари маань Сампдори руу үндсэн хаалгачаар явжээ. Бараг л багт зодог тайлах биз гэсэн явчихлаа. Сэтгэл зүрхээрээ багын тоглогч байсан, найдвартай сэлгээний хаалгач даа. Бэртсэн багын тоглогчийг эргэж ирэхэд салют буудуулж, багыг дэмжиж дээвэр энэ тэр дээр туг мандуулж энэ тэр жинхэнэ багын тоглогч байсан. Амжилт хүсье дээ.

Image

Ирээдүйтэй гэгдэж байсан Марроне энэ жил лигт шинээр ирсэн Капри руу зээлээр явжээ. Ирээдүйтэй гэгдээд л сэлгээнд хөгширөх нь... өнгөрсөн жил Сассоулод тоглосон ч өмнөх жил нь баахан бэртэж, формгүй бол гараанд гарахаа больж, сүүлдээ өвлийн цонхоор багтаа буцаж ирсэн. Энэ жил Каприд гайгүй үзээсэй.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Thu Jul 09, 2015 5:04 pm
by Forza Juve
Дайбала, Манзукич, Хедира дээр нэмэгдээд

Image

Өвлийн цонхоор Фиорентинатай гэрээгээ сунгахгүй гэж, хэсэг багаас хасагдаж байсан Бразил хаалгач Нетог манайхан үнэгүй багтаа элсүүлж.... нөхрийг яаж ятгахаараа манайхан Буффоны дараа 2-р хаалгачаар явчихав.... Сторари явчихаар өөр хаалгач л авахгүй бол Нето 2-р хаалгач болох нь тодорхой. Буффон ЕАШТ-ээс больё гэсэн юм болов уу. Ямар ч байсан сайн наймаа хийлээ. Нөхрийг эсвэл 1-2 жил энд тэнд зээлэх юм болов уу. Сонин л юм.

Image

Сассоулод 2 жил гайгүй үзэж байгаа Зазаг 18 сая еврогоор багтаа элсүүлж....... Дайбала, Мората, Манзукич, Заза, Ллорентэ гээд 5 довтлогчтой болж.... Ллорентэ ч бараг нэлээд сүүлийн сонголт болж.... үүнийгээ зөвшөөрөөд үлдвэл ч ирэх улирал энэ 5-аар л үзэх нь. Зазагийн хувьд арай л өндөр үнээр авчихав уу даа. Яг манайд ирэхэд таарахаар гоц тоглолт бол үзүүлдэггүй, дундаж багуудад таарсан довтлогч шиг санагддаг. Хүлээлтээс өндөр амжилт гаргаасай даа.... нэг л эрсдэлтэй дэмий наймаа хийчихсэн мэт байх юм. Мань хүнийг авсан шалтгаануудын нэг нь арай зүүн хөлтэй, 2 довтлогчийн зүүн талд тоглох боломжтой болохоор юм биш биз :ногоон:

Тевезийн орхин явсан том орон зайг дээрх 5 нөхөр л бөглөх нь дээ.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Thu Jul 09, 2015 7:57 pm
by LeMoN
Гол тогоргчдоо ааад үлдлээ Хедира Заза нэто Манзукич Дибала гээд гоё наймаа хийлээ.Одоо Настасич яригдаад бна Огбонна г явуулаад энийг авчвал энэ зуны наймаа хамгийн амжилттай гэж хэлж болохнээ

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Thu Jul 16, 2015 2:17 pm
by Forza Juve
Image

Огбоннаг Вест Хэм рүү 11 сая еврогоор явуулав... Ерөнхийдөө ашигтай л зарчих шиг болов. Огбонна явчихаар бараг л Эмполигоос Ругани бацааныг үндсэн багт авчирч таарах биз.

Image

Соренсен гэдэг бацааныг Германы Кольн руу 2 сая еврогоор зарчихаж... Анх Дель Неригийн үед манайд ирээд гараанд хэд тоглоод амжсан, гайгүй гэгдэж байсан ч жижиг багууд руу яваад янз бүр тоглоод ингээд бүрмөсөн явж байх шиг байна.

Видалийг Байернд 40 саяаар зарчихлаа... нөхөр 6,5 сая еврогийн цэвэр цалин авах нь гээд мэдээлэл хүчтэй гарч байна... Хэрэв үнэн бол манайхан арай л дэндүү багыг өөрчилж байна аа.. Видал өөрөө явья гэсэн байх л даа.. Ингээд нэг цикл дуусч, 1 цикл эхэлж багыг өөрчилж байна даа.

Тевез, Пирло явсан хаалттай цохилт, булангын цохилт хийдэг хүн байхгүй болох нь... Видал явбал торгуулийн цохилт хийдэг шинэ хүнийг тодруулах нь...

Аллегри довтлогчдын ард тоглох шинэ АМ хайж байх шиг байна.... төвд Погба, Хедира, Перейра, Маркизио, Стураро дээр нэмэгдээд Асамао тоглох нь....ямар ч байсан төвд муу тоглосон ч заавал гараанд гарах дархтай хүмүүс үгүй болж, формгүй бол суучих өрсөлдөөн үүсэх сайн талтай л юм. Ингэхгүйгээс өнгөрсөн АЛ-ын шигшээ тоглолтонд горыг амссан

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Tue Jul 21, 2015 10:38 am
by Forza Juve
Манай бүрэн бүрэлдэхүүний цугларалт өчигдөр эхэлж... манайхан энэ жил элдэв газар руу нөхөрсөг хийхгүй, улирлын өмнөх бэлтгэлээ сайн хийхээр шийдэж.... Улирал эхлэхийн өмнө 2 нөхөрсөг Дортмунд, Марсельтай хийж, Италийн супер цомыг Шанхайд очиж тоглох нь..

Image

Хаалгачдын баг бэлтгэлдээ гарч, шинэ цэрэг Нето үлдэх нь үү дээ... залуучуудын багын Леали энэ тэр алга.

Image

Таамагласан ёсоор Ругани хүү энэ жил үндсэн багт дуудагдаж, Огбоннагийн зайг эзлэх нь...

Image

Image

Image

Видалийг Байернд зарж байгааг ерөнхий менежер Маротта баталсан бөгөөд Видал өөрөө шинэ челленж хүссэн гэсэн байна. Видалийг 37 сая+3 саяын бонустай зарж байгаа бөгөөд нөхөр Байернтай 4 жилийн гэрээ хийх юм байна. Видал явсанаар Стураро хүүд багын удирдлага итгэж, Видалийн орон зайг эзлэх боломжийг олгож байх шиг байна.

Нөгөө дундаж насаараа хамгийн өндөр настай гээд байсан багыг хуу шинэчлэж, насны дундажыг хуга доошлуулав... 31-тай Тевез, 36-тай Пирло, 36-тай Сторари, 30-тай Пепе, 26-тай Огбонна нарыг явуулж, 22-тай Дибала, 20-тай Ругани, 28-тэй Манзукич, 28-тай Хедира, 26-тай Нето, 24-тай Заза гээд гаруудыг авчирлаа.

Манайхан АМ сонирхоод байгаа бөгөөд үнэ багатай, потенциалтай тоглогчдыг авахыг хүсч байгаа болтой. Готце, Дракслер 2-ын нэр яригдаж байна... Аягүй бол хурдан авахгүй бол мөнгөтэй гарууд ирээд үнэ цохиж аваад, манайхан арай нэр үл мэдэх гар дээр бууж магадгүй.

Төв рүү Асамаог оруулах төлөвтэй, төлөвлөсөн АМ-ээ гайгүй үнээр авбал LB нэмээд авч магадгүй л юм байна. Авахгүй бол улирлыг Эвра, Падойнтай эхлүүлж, үе үе Асамаог зүүний хувилбарт үлдээх биз.

Энэ жил Сери А-гийн багуудыг хамгийн ихдээ 25 тоглогчтой бай гэсэн шаардлага нэвтэрсэн тул Ллорентэ, Де Чельи нар нарыг хүчээр явуулж магадгүй л юм байна. Дээр нь Исла гээд нөхрийг зарах асуудал байна.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Thu Jul 23, 2015 12:08 am
by Devil 7
Погба доогуураа нүцгэн гүйж бнуу даа хаха

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Sun Jul 26, 2015 2:59 am
by GREEK FREAK
Харин бараг бандагагүй шааж байгаам бишүү харагдахгүй байна хаахаах.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Mon Jul 27, 2015 4:49 pm
by Nomer 10
Өчигдөр Пирло сэлгээнээс орж харагдана лээ. Какагийн Орландотой алалцаж байж хожсон. Вилья л түйвээж бсан.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Tue Jul 28, 2015 2:02 pm
by Forza Juve
Image

Манай хэд улирлын анхны нөхөрсөг тоглолтоо Боруссигийн эсрэг хийгээд 0:2-оор хожигдож... энэ тоглолтонд Буффон, Дибала 2 гялалзсан юм байх...

Дөнгөж цуглараад 7 л хоног бэлтгэл хийсэн болохоор хөл гар хөшилдөөд ямар л олиг байхав....

Манайхан энэ зуны наймааг АМ болон LB авч дуусгахаар төлөвлөсөн болтой. Асамоаг төвд авчирахаад зүүн захын хамгаалагчаар Эвра л үлдчих гээд байгаа болтой. Уг нь Падойн байга ч баруунд Лихти, гэмтэмтгий Касерес байгаа болохоор хэт тулгахгүй гэж байгаа юм байлгүй.

LB-ээр Португийн Алекс Сандрог сонирхож байгаа ч үнэтэй болохоор Атлетикогийн Сикуэйрог авах гэж үзээд байгаа болтой.

АМ-ээр Готцэ, Дракслер гэсэн нэрс яваад байгаа ч энэ 7 хоногын эхээр Шалькэд 15+7 гэсэн санал явуулж, уурыг нь хүргэж, хэлэлцээ цааш үргэжлэхгүй зогссон болтой. Манайхан Дракслерийн сүүлийн 1 улиралд гэмтэлтэй сайн үзээгүй тул учиргүй үнэ хэлэхгүй байгаа бол Шальке манайхыг Видалыг зарсан тул гайгүй үнэ өгчих байх гэж харсан нь талаар болсон болтой. Готцегийн хувьд Баейрн дахин 1 жил харья гэсэн бодолтой болсон байж магад, эсвэл манайхыг бага үнэ хэлүүлэхгүй гэсэндээ ч юм уу. Готцегийн хувьд Байерны сэлгээнээс л шигшээдээ дуудагдахгүй бол ч ирэх жил Еврод орохгүй байх эрсдэлтэй л юм. Том тэмцээний өмнөх жил сэлгээний одод хөдөлгөөнд ордог, манайхан ч энийг тооцож байгаа биз

Хурдан наймаа хийгдэхгүй бол ч манайхан нэг Итали дээр буучих маш их магадлалтай даа. Энэ зун ойрд үзэгдээгүй их ч мөнгө зарлаа...

Видалийн хувьд агенттайгаа Баейрны үзлэгт орох гээд Чилиэс Герман ниссэн сурагтай.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Tue Jul 28, 2015 3:19 pm
by Gooner
Шалькегийнхан их ууртай байна гэсэн, гэхдээ энэ хооронд Волфсбург Перисичээ Интер лүү өгөөд зөрүүлээд Дракслерийг туух юм шиг байна.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Tue Jul 28, 2015 3:29 pm
by Forza Juve
Шалькегийнхэн Шакириг Интэрээс авах санаатай байгаа, наймаа бүтвэл Дракслерийг явуулж магад.... Вольфсбург Перисичээ Интер бэлэн мөнгөөр зарахгүй зээлээр 1 улирлын дараа мөнгийг авах нөхцөлтэй л биз... Дракслерийг авахаар бол өөрсдөө л мөнгөө бэлдэх байх.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Tue Jul 28, 2015 10:29 pm
by GREEK FREAK
Дракслэр магадлал 50 хувь л байна. 28 настай хамгаалагч Бонуччитай 2020 он хүртэл гэрээгээ сунгажээ. Шакиригийн араас Дортмунд Нэвкастл хөөцөлдөж байна.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Wed Jul 29, 2015 1:33 pm
by Forza Juve
Image

Видал маань явчихлаа шүү. 37 сая евро дээр 3 саяын гүйцэтгэлийн шагнал гэнэ.... Ид үе дээр нь гайгүй үнээр явуулчихав уу даа. Яахав 37 саяаа 3-4 жил хуваахгүй, 2 жилд л хуваагаад төлөх нь гайгүй нөхцөл байв. Уг нь АЛ-д түрүүлээд явсан бол....

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Wed Jul 29, 2015 1:43 pm
by Forza Juve
Image

Бонуччигийн гэрээг 2020 он хүртэл сунгачихлаа гэнэ шүү. 3,5 сая евро дээр бонустай гэсэн нөхцөлтэй шиг. Өмнө нь алдаа гаргаж баг алчих гээд л айлгадаг байсан бол сүүлийн 2 жил манай хамгаалалтын ноён нуруу болсон гэхэд болно доо. Интерийн академийн бүтээгдэхүүн нөхрийг 2010 онд Аньелли ирээд 18 сая еврогоор авч байсан... тэр үед Бари, өөр хаана ч билээ Интерийн Раноккиатай ирээдүйн хамгаалалтын хослолыг бүрдүүлэх бацаанууд гэгдэж, манайд Бонуччиг сугалж байсан. Тухайн үед Раноккиа нь дээр, яагаад Бонуччи энэ тэр, ямар үнэтэй энэ тэр гээд л яриа гарч байсан. Раноккиа орон гаран хэвээр үлдсэн бол Бонуччи шилдэг нь болжээ.... :eek: :italy

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Wed Jul 29, 2015 1:45 pm
by rednasca
нүдээ зураас болтлоо инээснийг бодоход их л баярлаж... ккк...

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Fri Jul 31, 2015 10:11 am
by Forza Juve
Барцальи, Кьеллини 2 маань 3 долоо хоног гэмтээд алга болжээ. Манайхан дахиад нэг төвийн хамгаалагчийн төлөвлөөгүй эрэлд гарч, Асториг онилсон бололтой. Нөгөө 2-ыг иртэл Бонуччи, Ругани 2 маань л төвдөө үзэх нь... Ругани хүүд өөрийгөө харуулах сайхан боломж гарлаа.

Төмөр Барцальи маань өнгөрсөн улирлаас хойш бэртлээс салахгүй болжээ... Улирлын эхнийг өнжсөн, ирээд бас гэмтээд буцаж ирсэн.... ер нь ийм байдлаараа бол энэ улирал дуусгаад явах шинжтэй дээ. Кьеллини маань бас ойр ойрхон гэмтээд яагаад л байна....

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Sun Aug 02, 2015 9:27 pm
by Mojul
Кэдира уламжлал ёсоор гэмтчсэн гэв үү.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Tue Aug 04, 2015 10:21 am
by enzo
manaihaan sedvee neg ni goy neechiheech

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Tue Aug 04, 2015 10:36 am
by italiajuve
за удаан бичсэнгүйв ойрд ч тэгээд Дракслераас ч өөр шумгүй л байх шив дээ. Зүүн хамгаалтад Сикиера сонирхож байгаа гэсэн. Шанхайд Сүпер цомд үзэх зуураа Атлетикотой уулзах болсон байна лээ.
Дээрээс нь трансфераас гадна Ювентус стадиум тойруулаад ЮВЕ бааз Континаса төвийн төсөв нь батлагдаад одоо ажилдаа орж байна.

Image

64.5 сая евро. 34 830 м2 газар дээр
- зочид буудал
- бэлтгэлийн төв
- хэвлэлийн хүрээлэн
- Ювентус клубын офис
- олон улсын сургууль
- тоглоомын газар
гэсэн зүйлс баригдахаар болж байна. Ер нь өнгөрсөн улирлаас олсон мөнгө их ухаантай зарж байна. Италиас ихэнх тоглогчоо авсан. Өөрсдийн дэд бүтэцдээ мөнгө оруулж байна. Энэ маягаар хэдэн жилийн дараа орлогоороо шилдэг 5 клубын нэг болчих болов уу

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Tue Aug 04, 2015 10:50 am
by Барнаба
64.5 сая евро чинь одоо нэг том од тоглогчыг авчирах л мөнгө биз дээ, эсвэл 2 гайгүй нөхрийг ч юмуу. Энэ бааз бол бас л гоё харагдаж байна, зөв зарцуулалт гэж энийг хэлэх байх даа. :eek:

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Wed Aug 05, 2015 7:09 pm
by italiajuve
За бас нэг сайхан мэдээ байна. Өчигдөр албан есоор Ази болон Номхон далайн фэнүүддээ зориулж дараах улсуудад онлайн дэлгүүрээ нэмэж нээсэн байна. Хүргэлт илүү хурдан шуурхай болно гэсэн үг юм. China, Hong Kong, Macao, Taiwan, Japan, South Korea, Australia, Thailand, Malaysia, Singapore, Indonesia, Brunei, the Philippines, Vietnam, Cambodia and Laos.

http://www.juvestoreasia.com/

Image