2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Tue Sep 16, 2014 9:55 am

Мората олигтой удаан тоглоогүй ээ... бэртлээс ирсэн, Ллорентэ байгаа болохоор 5 минут орчим л тоглосон. Аллегри Моратаг цомын тэмцээнд бүтэн гаргана гэсэн байна... нөхөрт хэт их итгэл хүлээлгэж, нураахгүй гэж тэр биз... тэртэй тэргүй энэ улиралд цөөнгүй тоглолтод гарах, бүр үндсэнээс гарах биз.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Tue Sep 16, 2014 10:05 am

Image

Өнөөдөр орой талбай дээрээ Шведийн Мальмог талбай дээрээ хүлээн авна. Өнгөрсөн 2 улиралд нэг иймэрхүү өрсөлдөгчдийг талбай дээрээ хүлээн аваад бүтэлгүйтэж оноо алдаж байсан, Аллегри энэ удаа тийм алдаа гаргахгүй, 2 тоглолтоос тоосыг нь гөвөөд 6 оноогоо авна гэж найдья даа. :italy :eek:

Гарааны магадлалыг харахад Кьеллини гэмтлээс ирж, гараанд гарах бол Видал, Пирло 2 гэмтсэн, Удинезе дээр гараанд гарсан АЛ-ын туршлагагүй Перейраг суулгаж, Асамаог үндсэн төвийн хагас хамгаалагчаар гаргах болтой.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Tue Sep 16, 2014 10:15 am

Манай баг бас нэг рекордыг эвдэхэд ойрхон байгаа юм байна. Сая Удинезег талбай дээрээ хүлээн аваад талбай дээрээ 21 дараалан ялалт байгуулсан байна.. Энэ нь Сери А-гийн түүхэнд 22 дараалан ялалт байгуулсан 1946-1947 оны Ювентус, 1947-1948 оны Торино багуудын амжилтаас 1 ялалтаар бага юм байна. Дараагийн тоглолтыг Цесенатай талбай дээрээ хийх тул амжилтыг давтана... Амжилтыг эвдэх эсэх тоглолтыг Ромаг талбай дээрээ хүлээн авч хийх юм байна.... бас л сэтгэл зүйн хувьд чухал тоглолт болох нь Ромаг буулгаж авбал ч аваргын гол өрсөлдөгчөө сэтгэл зүйгээр хөөрхөн дарах нь :ногоон:

Аллегри Удинезегийн дасгалжуулагч Страмаккиониг 4 тохиолдлоос анх удаа хожиж байгаа нь энэ гэнэ дээ :eek:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby LeMoN » Tue Sep 16, 2014 3:18 pm

Зиа ЧЛ эхэллээ. Одоо нэг том багийн зангаргатай цочроо нь гарцан гэж найдъя. Өнгөрсөн 2 жил нэг л туршлагагүй биеэ барьсан тоглолт үзүүлээд байсан.Энэ жил бүрэлдэхүүнээрээ дажгүй сэтгэл зүйтэй оролцох байх.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Wed Sep 17, 2014 10:55 am

Image

АЛ-ын улирлыг сайхан эхлүүлж, Мальмог талбай дээрээ 2:0-ээр Тевезийн 2 гоолын ачаар хожлоо. Тевез ч 4 жил гаруйн хугацаанд АЛ-ын гоол хийж байна. :eek:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Sat Sep 20, 2014 5:25 pm

Image

Өнөөдөр шөнө Милантай. :eek:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby enzo » Sun Sep 21, 2014 4:59 am

Миланыг хожлоо.. Тевезийг мэн-марк хийгээд харагдсангүй гэхдээ гоолоо хийлээ.. Перейра их сайн юмаа яалт ч гүй сайн наймаа болж..
Улирал эхэлснээс хойш хаалгандаа гоол алдаагүй явна.
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Өсөхбаяр » Sun Sep 21, 2014 10:50 pm

манай тевез ч тэгээд мундаг хүн дээ.. ДА аар авч яваад ядаж ганц финал дээр л гаргачихсан бол гэж бодогдож байж билээ шт. танайх харин хэл үг гаргуулалгүй бүрэн дайчлаад тоглуулаад байхымаа.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10193
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Mon Sep 22, 2014 8:10 am

Image

Миланыг Погбагийн аймаар дамжуулалт, Тевезийн гоолоор хожлоо. Эхний үед манайхан Миланыханд тоглох боломж олгоод хэдэн аюултай боломж үүсгүүлсэн ч 2-р үед бүх юм ёсоор болж, Миланыхан гарын дор байлаа даа. Миланы Менез эхний үед аюултай байсан ч 2-рт үед Эль Шараави, Хонда, Торрес нар шиг байгаа үгүй нь мэдэгдэхгүй болов.

Менез Парма дээр пенальт авсан шигээ нэг дайвдаж үзсэн ч Риццоли яаж 2 дараалан Миланд дайв дээр пенальт өгөх вий дээ.

Тоглолтын явцад Маркизио маань улаан авахад их ойрхон байсан ч азаар улаан болсонгүй ч Миланы Мунтари хүүр бүүр аль хэдийн улаан аваад явах ёстой байсан ч шар ч карт авсангүй, сүүлдээ хожигдож байгаадаа шаралхаж Видаль дээр зохисгүй авир гаргаж харагдсан ч зүгээр өнгөрсөн.

Видаль, Пирло 2 байхгүй байхад Погба, Маркизио, Перейра 3 ч сайн байна аа....мөн Огбонна, Бонуччи 2 хөөрхий хамт гарахаараа баг алах нь гэдэг ч бараг л хамт гараад улирал эхлэснээс хойш ер гоол алдсангүй. Лихтиг жаал амраагаад Ромулог гараад үе үе гаргахгүй бол ч багын тоглолтод ороогүй харагдсан, дараагийн тоглолтод Ромулог гаргах биз. Перейра гээд залуу их дажгүй залуу байна.

Тоглолтын үеэр Касерес гэмтсэн нь харамсалтай зүйл болов. Барцальи эргэж ирсэн болохоор харьцангуй гайгүй. Гэхдээ Барцальи ер нь байраа Касересд алдаад байна уу даа. Нас ч явлаа, гэмтэл бэртэл ихсэв. Уг нь сайн хамгаалагч даа. анхныхаа жил бүтэн улирлын турш шар ч хуудас аваагүй дээ.

Image

Image
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Yago » Mon Sep 22, 2014 10:02 am

Гоё гоол байна.
Гүйлтэн дундаа зүүн хөлөөрөө дохиж хаалгачийг суулгаад баруун хөлөөрөө хөнгөхөн тэвэгдэж. Энэ хооронд Абате ирж амжаагүй гэхээр байрлал дээрээ нилээн том алдаа гаргажээ.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby El Payaso » Mon Sep 22, 2014 12:08 pm

Перейра их сайн тоглолоо... юун нөхөр билээ гээд харсан манай аргентин юм байна... зүтгэлтэй мэдрэмжтэй гоёо тоглогч байна шүү...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Өсөхбаяр » Mon Sep 22, 2014 3:10 pm

харин тийм бна шт.. одоо 23 тай л юм бна. Аргентинын Ю20 д хэдэн тоглолт хийсийм бна. энэ улирал сайн байвал шигшээд дуудах биз.. голд тоглочихдог найдвартай хүн хэрэгтэй л байгаа даа.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10193
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby crusader » Thu Sep 25, 2014 1:50 pm

Мората хаалганы урд ёстой түүхэнд байгаагүй epic зөрөлт хийжээ..... энэ улирлын хамгийн тааруу муу наймааг танайх хийцэн юм бишүү..... хаалганы урд тэгэж бөмбөгнөөсөө зөрдөг хүнийг бүхэл бүтэн 22 саяар авсан гэхээр. :ногоон: :ногоон:
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby UULAA » Thu Sep 25, 2014 2:06 pm

boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby italiajuve » Thu Sep 25, 2014 4:03 pm

Чезена-г ротац хийнгээ амархан хожлоо, джовинко, видал, огбонна нар сайн санагдлаа. мората ч харин овоо муу гар уу гүй юу хэххэ
Аталантатай харин гарааны 11 гар болов уу, бас л талбай дээрээ чанга баг шүү, нөгөө талаас 3 өдөр бас маш чухал тоглолттой байдаг
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA
User avatar
italiajuve
 
Posts: 744
Joined: Thu Dec 08, 2011 2:30 pm
Location: Juventus Stadium

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Thu Sep 25, 2014 9:39 pm

Моратаг жаал тайвшируулахгүй бол ч хэтэрхий өөрийгөө харуулах гээд иймэрхүү хөөрхөн зүйлүүд үзүүлээд байгаа байлгүй. Яахав их талбайд гараад ирэхээр ч авьяасаа харуулах биз.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Thu Sep 25, 2014 9:46 pm

Image

Энэ жил манай 20 настай ирээдүйтэй Даниэл Ругани гэдэг залуу Эмполитой дээд лигт орж ирээд, Сери А-д 4 тоглолт хийгээд байна.... Чесенагийн хаалгыг манаж байгаа Леали шиг энэ улиралд Сери А-гийн туршлагаа олж авах болтугай.

Нөхөр өнгөрсөн улиралд Сери Б-гийн шилдэг хамгаалагч болсон бөгөөд энэ улиралд Чесенагийн эсрэг ирээдүйн багын анд Леалигийн хаалганд тэнцээний бөмбөгийг хийсэн. :eek:
Last edited by Forza Juve on Wed Oct 08, 2014 9:57 am, edited 2 times in total.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Thu Sep 25, 2014 9:49 pm

Image

Өнгөрсөн улирлыг Испаний Элчэд 31 тоглолтод орж, 6 гоол оруулсан Ричмонд Боакие гэдэг залуу маань энэ жил Сери А-гийн дебютээ Аталанта хийж байна. Одоогоор 4 тоглолт хийснээс 2-ыг гараанд, 2-г сэлгээнээс орж, 1 гоол хийсэн нь Кальяригийн эсрэг хожлын гоол байсан.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby kamizake » Thu Sep 25, 2014 9:53 pm

Интер танай 2т ирээдуйтэй бацаанууд олон байна шуу
Харин юм болгож чадахнуу яахнуу
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Thu Sep 25, 2014 9:58 pm

Image

Манайхан Чесенаг талбай дээрээ 3:0-ээр буулгаж авсанаар талбай дээрээ 21 дараалсан ялалт байгуулсан Ториногийн бүх цаг үеийн рекордыг давтсан байна. Рекордыг эвдэх эсэх тоглолтыг Ромаг талбай дээр хүлээн авч хийх нь дээ.

Одоогоор манайх өнгөрсөн улирал 7 дараалж, энэ улирал 4 дараалж хожоод нийт 11 дараалж хожоод байгаа юм байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Fri Sep 26, 2014 11:01 am

Image

Пирло маань бэлтгэлдээ гарчээ. :eek:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Fri Sep 26, 2014 5:07 pm

Image

Манай санхүүгийн байдал зургаар... орлого, алдагдал
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Sun Sep 28, 2014 8:06 am

Image

Мората анхны гоолоо сэлгээгээр орж ирээд мөргөж оруулжээ. :eek:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Өсөхбаяр » Sun Sep 28, 2014 4:38 pm

Тэвэз маань гоолын тэнгэртэй байна шүү..
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10193
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby El Payaso » Sun Sep 28, 2014 5:31 pm

Перейра маань дамжуулалт хаяж :P
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests