Page 1 of 26

2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Mon Sep 01, 2014 11:44 am
by Forza Juve
Эхний тойрог явагдсан байхад шинэ сэдэвгүй сууж байна гэж юу байхав.

Цонх хаагдахаар нэгмөсөн улирлын оршил оруулья.

Кьевог 1:0-ээр талбайд нь буулгаж авч. Манайх баахан боломж гаргаж, 3-н ч удаа шон цохьсон ч Касересийн мөргөлт дээр Кьевогийн нөхөр алдаа гаргаж, өөртөө гоолдож...

Image

Кингслей Коман хүү энэ улиралд үндсэн багт үлдэж өөрийгөө харуулах юм байна. Кьевотой хийх тоглолтод Ллорентэ ханиад хүрсэн тул талбайд гараагүй, Аллегри Жиовинкогоос Команыг илүү зохимжтой гэж гарааны 11-д гаргасан нь манай хүүд өөрийгөө харуулж сайн тоглосон байна.

Манайх 1 довтлогч авахгүй бол ч Тевез, Ллоренте, Мората, Жиовонко гээд л дууслаа шүү... уг нь дор хаяж 5-ыг байлгадаг.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Mon Sep 01, 2014 11:56 am
by Gunnerz
Forza Juve wrote:
Манайх 1 довтлогч авахгүй бол ч Тевез, Ллоренте, Мората, Жиовонко гээд л дууслаа шүү... уг нь дор хаяж 5-ыг байлгадаг.

онгироо шааасн :ногоон: манайх ганцтай :ногоон:

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Mon Sep 01, 2014 12:21 pm
by Forza Juve
Image

Ирээдүйтэй гэгддэг, Буффоныг залгамжлуулах гэж байгаа залуу хаалгач Никола Леали маань энэ жил Сери А-гийн Цесенагийн гарааны хаалгач болсон байна шдээ :eek: Сая Пармаг 1:0-ээр хождог нээлтийн тоглолтоор гараагаа эхлүүлж

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Mon Sep 01, 2014 3:52 pm
by Reebok
:italy

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Mon Sep 01, 2014 10:12 pm
by DLGR
Эднүүс нэрээ сэдвээ сүртэй нээх юмаа...

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Tue Sep 02, 2014 12:06 am
by Өсөхбаяр
Лиг нь уналтанд, багууд нь санхүүгийн асуудал ихтэй дагаад фенүүд нь ч сэтгэл гаргахаа байж дээ

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Tue Sep 02, 2014 10:10 am
by Forza Juve
Наймааны цонх хаагдлаа. Эцсийн мөчид ашигтай наймаа гараагүй болтой.

Ерөнхийдөө энэ улирлын наймааны цонхыг үнэлэхэд уламжлал ёсоор их мөнгө зарсангүй, од тоглогч авчирсангүй, од тоглогчоо явуулсангүй, явуулах ёстой нөхдийг ерөнхийд нь явуулж багын бүрэлдэхүүний нөөцийг тооны болон чанарын хувьд нэлээд нэмлээ.

Ирсэн тоглогчид: Веронагаас хамгаалалт, хагас хамгаалалтад тоглодог өнгөрсөн улиралд цоорч гарч ирсэн Ромуло, Удинезегээс бас л өнгөрсөн улиралд өөрийгөө таниулсан, хагас хамгаалалт, довтолгоонд хүч нэмэх Перейра, Реалаас ирээдүйтэй гэгддэг Мората, ПСЖ-ээс вундеркинд Коман, зүүн жигүүр хашир туршлагатай Эвра гэсэн 5 тоглогчийг авчирсан.

Бас зээллэгээс буцаж ирсэн Марроне, Мотта нарыг үндсэн багт авчирсан байна.

Явсан тоглогчид: Торино руу Кваглиареллаг, Араб руу Вучиничийг, Сассоуло руу Пелусог бүр мөсөн явуулсан бол Английг КПР руу Ислаг зээлээр явуулсан.
Де Чельиг Парма руу, зээллэгт байсан Иммобилийг Борусси Дортмунд руу, Заза гэдэг залууг Сассоуло руу бүр явуулж, Бокуэй, Росси, Соренсен, Леали гэдэг залуусыг ээлжит зээллэгээр явуулсан байна. Циглерийн гэрээг харилцан тохиролцож цуцалсан байна.

Үлдсэн тоглогчид: Гол тоглогчдыг үлдээх нь авах, явуулахаас чухал зүйл болоод байгаа. Энэ жил Видалийг явуулсангүй авч үлдэв.... Аллегригийн удирдлага дор АЛ-д энэ жил үзээд явсан зүгээр л дээ. Олон жил гэмтсэн Пепе энэ жил овоо формондоо орж, талбайд гарах нь бас л нэг тоглогч нэмээд авсан мэт болох биз.

Хаалгач, хамгаалалт: Эвра ирсэнээр багын хамгийн сул байрлал дээр боломжийн туршлагатай, гайгүй тоглогч аваад хамгаалалт ерөнхийдөө бага зэрэг сайжирсан. Хамгаалалтын нөөцийн хувьд Марроне Бонуччиг, Кьеллиниг Огбонна, Барцальи-г Касерес орлохоор байна. Марроне, Огбонна 2 тоглох тоо цөөн тул хамтдаа гарах нөхцөлд нэлээд л санаа зовоох биз.
Хагас хамгаалалт: Видаль үлдээд, гэмтэл нь бүрэн эдгэвэл хагас хамгаалалт өмнөхөөс бас л сайжирч, сонголт, нөөц нэмэгдсэн.... Ромуло, Перейра 2 ирсэн, Эвра зүүнд гарах тул Асамао үндсэн төвийн хагас дээр гарах боломжтой болсон.
Довтолгоо: Тевез, Ллорентэ, Жиовинко, Мората дээр нэмэгдээд Коман хүү 5 дахь довтлогч болж ирэх болтой. Өмнөхөөс илүү өлсгөлөн, өөрийгөө харуулах гэсэн 2 нөхрийг авчирсан тул чанарын хувьд бас л сайжирсан гэж үзэж болно.

Аллегри: Конте гэнэт явсаны дараа яалт ч үгүй боломжийн сонголт юм. Нөхөр 3:5:2 болон 4:3:1:2 гэсэн тактикуудыг ашиглахаар байгаа.

Энэ жилийн зорилт: Сери А-даа түрүүлэх бол хамгийн чухал зорилт юм. АЛ-ын хувьд хамгийн багадаа шөвгийн 8-д шалгарах, цаашид аз эз, оноолт зэргээс бүх юм шалтгаалах биз... Италийн цомд уг нь хагас шигшээ, шигшээ хүртэл оноолт гайгүй таарсан байгаа тул дотооддоо болвол дабль хийвэл зүгээр байна.
Өнгөрсөн жилийн Европын тэмцээнд ороод, Ромад араасаа нэхүүлээд салж унах шахсан туршлага энэ жил их хэрэг болох байх гэж бодном. Бас Контегийн АЛ-ын хэт гутранги байдал амжилтад муугаар нөлөөлөөд байдаг байсан, Аллегри энэ жил арай дээрдүүлэх байх.

Бусад өрсөлдөгчид: Энэ жилийн аваргын төлөө Рома сүрхий, эцсээ хүртэл өрсөлдөх биз..... нөхдүүдийн хагас хамгаалалт айхтар болсон ч хамгаалалт өмнөхөөсөө муудсан тул манайд сайн зүйл болсон.

Наполигийн хувьд бараг л 3-р байраа арай гэж Интер, Фиорентина, Милантай алалцаж байж олж авахаа бодно биз..... Рафа энэ жил хагас хамгаалалтаа муутгаж, хамгаалалтаа сайжруулж чадсангүй.

Миланы хувьд яаж ч магадгүй, гэнэт цоороод 3-р байр авч ч магадгүй, эхлээд гайгүй үзэж байгаад дампуурч ч магадгүй байгаа.

Фиорентинагийн хувьд энэ жил бас л урдуураа АЛ-ын эрхээ таслуулах биз... сайжирч байгаа ч арай л дутуу мэт.

Интерийн хувьд Маццаригийн авьяас мэдэх ч нөхөр ерөнхийдөө л бүтэлгүйтэх байх гэж бодогдном... хэзээ ч халагдаж үзээгүй гэдэг бардамнал нь энэ жил дуусах биз гэсэн совин татаад байна.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Wed Sep 03, 2014 1:30 pm
by Forza Juve
Image

Манай Мората болон Барцальи 2 багынхантайгаа хамт бэлтгэл хийгээд эхэлжээ :eek: Барцальиг Касерес сайн орлоод байгаа л даа.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Fri Sep 05, 2014 12:38 pm
by Funky
Видал дахиал гэмтээ юу манайх авсан бол бас л эрсдэлтэй байсан байна шүү

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Tue Sep 09, 2014 4:10 pm
by Forza Juve
Манай энэ жилийн цалингын цэс гарчээ.. Өнгөрсөн жилийнхээс 2 саяаар нэмэгдэж 118 сая еврод хүрсэн байна.

Нөгөө талд жилийн орлого АЛ-ын хэсгээс цааш гарахад олох орлогыг тооцохгүй бол 260-280 сая евро байхаар төлөвлөгдсөн байна. АЛ-ын хэсгээс гаргаад явбал дор хаяж 50 сая евро нэмэгдэнэ гэнэ. Аньелли 2 жилийн өмнө хэлж байсан.... АЛ-ын мөнгийг тооцохгүйгээр 300 саяын орлоготой багыг бий болгоно гэж... бараг л зорилгодоо хүрчээ. Ирэх жилээс шинэ Адидасын болон ТВ-ийн шинэчилсэн гэрээний нэмэгдэл мөнгө ороод эхлэхээд АЛ-ыг тооцохгүйгээр 300 сая гарах нь... Италидаа хамгийн орлоготой клуб болох нь :eek:

Тоглогчдын цалингын хувьд:

Хэвээр үлдсэн нь: Тевез, Буффон, Ллорентэ, Лихти, Пепе, Мотта, Рубиньо

Нэмэгдсэн нь: Видал, Пирло, Маркизио, Кьеллини, Бонуччи, Барцальи, Жиовинко, Асамао, Касерес, Погба, Огбонна, Падойн нар байна. Эдгээрээс гэрээгээ шинэчилсэн нь ч байна, жил болгон өсөх гэрээтэй ч байгаа юм байна. Гэрээг шинэчлээд нийт 3,2 саяаар нийтдээ цалин нэмэгдэж ээ.

Буурсан: Сторари 1,5 саяаас 1 сая болж буурч... манай нөхрийг энэ зун Сассоуло авья гэсэн боловч манайх найдвартай 2-р хаалгач гайгүй үнээр олох боломжгүй гээд үлдээсэн. Манай 1,2-р хаалгачид зэрэг тэтгэвэрт гарах гээд байх юм... бараг дээр нь 3-р хаалгач ч гэсэн хамтдаа юм байна :ногоон:

Явуулсан: Вучинич 3 сая, Кваглиарелла 2,1 сая, Де Чельи 1,3 сая /нөхрийг Пармад өгөөд цалинг нь манайх ихэнх нь төлж байгаа сураг байсан/, Исла 1,4, Пелусо 0,8, Боуэ 0,3 гээд нийт явуулсан тоглогчдоос 8,9 саяын цалинг чөлөөлсөн байна.

Авсан: Эвра 2,5 сая, Ромуло 1,3 сая /Веронад 0,5-ыг авдаг байгаад өсгөж/, Перейра 1,3 /Удинезед 0,3 сая/, Мората 1, Коман 0,8, Марроне 0,7 /Сассоулод 0,4/, Маттьело 0,1 сая гээд нийт 7,7 саяаар цалингын сан нэмэгдэж.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Tue Sep 09, 2014 4:11 pm
by Forza Juve
Funky wrote:Видал дахиал гэмтээ юу манайх авсан бол бас л эрсдэлтэй байсан байна шүү


Видаль зүгээр... Чилийн шигшээд 90 минут тогложээ.. Танайх хэтэрхий санаа тавиад хэрэггүй ээ. Цонх хаагдсан :RD

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Tue Sep 09, 2014 4:53 pm
by Yago
Forza Juve wrote:Манай 1,2-р хаалгачид зэрэг тэтгэвэрт гарах гээд байх юм... бараг дээр нь 3-р хаалгач ч гэсэн хамтдаа юм байна :ногоон:


Нээрээ 32-37 насны 3 хаалгачтай баг өөр байгаа болов уу. :D

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Wed Sep 10, 2014 10:24 am
by Жавхаа
Paul Pogba earning £23,000-per-week at Juventus гэнэ үнэн байгаа даа...кк

ер нь Италид тоглогчдын цалин муу юм гэхийн... ТОП 3 :ногоон:

1. Daniele de Rossi - £100,000-per-week

2. Gonzalo Higuain - £84,000-per-week

3. Carlos Tevez - £70,000-per-week

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Wed Sep 10, 2014 11:39 am
by Takanohana_Nowitzki
Татвар нтр нь найс бдым болов уу?

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Wed Sep 10, 2014 11:46 am
by Gooner
Ла лиг том 2 нь л сайн, СэриА бол тэр чигээрээ тааруу, Бундэс жигд шахуу мөртлөө дунджаараа энэ 2-оосоо илүү гардаг юм билээ

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Wed Sep 10, 2014 12:09 pm
by spain man
Погба ийм муу авдаг юм уу?... Ирэх жил буурь сэлгэхэд гайхах зүйлгүй л юм байна...

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Wed Sep 10, 2014 12:12 pm
by Өсөхбаяр
тэвэз 70хан авдаг юмуу.. мотара 1сая гэхээр долоо хоногт 20 хүрэхгүй мянгыг авдаг гэсэн үгүү. бусадтай харьцуулахад харицангүй бага юм бн шүү..

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Wed Sep 10, 2014 5:30 pm
by Forza Juve
spain man wrote:Погба ийм муу авдаг юм уу?... Ирэх жил буурь сэлгэхэд гайхах зүйлгүй л юм байна...


Погба анх гэрээтэй ирээд гэрээгээ шинэчлээгүй, тэр цалингаараа байгаа. 3 жилийн өмнө л ирээдүйтэй гэгддэг ч өөрийгөө таниулаагүй хүүхдийн хувьд гайгүй л цалин, 3 жилийн дараа од болчихоор өөр болох байх л даа. Нөхрийн хувьд гэрээг шинэчлэх асуудал яригдаж жилийн 3,5 сая+бонусууд гэсэн шийдэлд хүрч байх шиг байна лээ. Танайхан санаа зоволтгүй, цаадах чинь цалингаа нэмэгдүүлж байгаа.

Сери А ерөнхийдөө бололцоо нь л тэр юм даа.... Яаж ПЛ болон Ла лигийн 2 аваргатай өрсөлдөхөв....

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Wed Sep 10, 2014 5:43 pm
by spain man
Харин Погбан цалин нэмэгдсэн гээд доор нь ийм мэдээ болохоор шинэчлэгдээд ийм юм байх гэж гайхлаа... Өмнөх нь юм байна...

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Wed Sep 10, 2014 5:46 pm
by Forza Juve
Forza Juve wrote:
Funky wrote:Видал дахиал гэмтээ юу манайх авсан бол бас л эрсдэлтэй байсан байна шүү


Видаль зүгээр... Чилийн шигшээд 90 минут тогложээ.. Танайх хэтэрхий санаа тавиад хэрэггүй ээ. Цонх хаагдсан :RD


Видал зүгээр гээд твиттердээд байсан чинь, гэмтэл авсан гэнэ... нөхрийн гэмтлийг сайн эдгээхгүй бол гэмтэл бэртлээс салахгүй болчих вий дээ. Ядаж байхад гэмтлийн шалтгаан нь сайн тодорхойлогдоогүй л юм шиг байна.

Италийн шигшээд явсан Кьеллини гэмтсэн байна... гэмтсэн гээд баг дуудсан чинь өөр бусад нохдууд Контетой зөрчилтэй энэ тэр гэж шуугиан үүсгэж...

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Wed Sep 10, 2014 9:42 pm
by Gooner
Forza Juve wrote:
Forza Juve wrote:
Funky wrote:Видал дахиал гэмтээ юу манайх авсан бол бас л эрсдэлтэй байсан байна шүү


Видаль зүгээр... Чилийн шигшээд 90 минут тогложээ.. Танайх хэтэрхий санаа тавиад хэрэггүй ээ. Цонх хаагдсан :RD


Видал зүгээр гээд твиттердээд байсан чинь, гэмтэл авсан гэнэ... нөхрийн гэмтлийг сайн эдгээхгүй бол гэмтэл бэртлээс салахгүй болчих вий дээ. Ядаж байхад гэмтлийн шалтгаан нь сайн тодорхойлогдоогүй л юм шиг байна.

Италийн шигшээд явсан Кьеллини гэмтсэн байна... гэмтсэн гээд баг дуудсан чинь өөр бусад нохдууд Контетой зөрчилтэй энэ тэр гэж шуугиан үүсгэж...

Яасан гэнээ? Зүгээр гэж твиттэрдсээр байгаад л гэмтчиж байгаа юм уу?

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Thu Sep 11, 2014 10:18 am
by Жавхаа
spain man wrote:Харин Погбан цалин нэмэгдсэн гээд доор нь ийм мэдээ болохоор шинэчлэгдээд ийм юм байх гэж гайхлаа... Өмнөх нь юм байна...


саяханы мэдээ л дээ... гэрээгээ шинэчлээгүй ээ 2016 онд дуусхаар байна

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Thu Sep 11, 2014 6:06 pm
by Forza Juve
Манайхаас Видал, Тевез, Кьеллини, Барцальи, Мората, Пирло нар гэмтсэн байна.... Эднээс Видал хавраас хойш гэмтэл нь сайжирахгүй, үе үе сэдрээд байгаа болтой. Кьеллини, Барцальи 2 шигшээ багтаа очоод гэмтсэн, Пирло, Мората, Тевез бэлтгэл хийж байгаад гэмтэж...

Аллегриг Миланд байхад баахан тоглогч гэмтдэг байсан, манайд давтагдах гээд байна уу даа... гэхдээ нөгөө талаас тоглогчид амралтаас дөнгөж ирээд улирал жигдэрээгүй байхад энэмуу шигшээд цугларалт ч бэртлийг ч үйлдвэрлээд байгаа юм даа....

Барцальи, Мората 2 багтайгаа хамт бэлтгэл хийгээд эхэлсэн.... Видал, Пирло, Кьеллини нар арай удаан, Тевез 1 долоо хоног юм шиг байна даа

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Fri Sep 12, 2014 9:52 pm
by Г.Баяраа
амжилт хүсье

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Sun Sep 14, 2014 5:21 pm
by Seikoni
За Мората дэбютээ хийсэн бололтой. Хэр тоглов? Найдсан юм байхгүй ч гэнэт бас төрөл арилжих болов уу гэж бодоод байгаа шд. Хэхэ.