Page 103 of 103

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Wed Aug 05, 2015 12:40 pm
by Logger


хүмүүсийн хүн чанарыг шалгасын байхөө хэхэ

Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Thu Aug 06, 2015 6:19 am
by Reda
Танайхан тоглолтоо үзкү байгаамуу. Цаг дуусах дөхөж байхад гоол алдаж нухуулж.

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Thu Aug 06, 2015 9:15 am
by Seikoni
Тоглолт ч үзэж чадсангүй. Цаг дуусах мөчид Левагийн гоолоор хусуулж. Зуны аялан тоглолтын анхны ялагдлаа авах шив. Энэ жил ЧЛ-т 2-р потоор орж ирж байгаа болохоор нэг аварга багтай нэг зоонд орно. Тэгэхээр сонирхолтой, цочроо өгөх тоглолт болох нь дамжиггүй. Баерн, Челси, Ювэ, ПСЖ гээд аль ч баг нь сайхан учраа болно доо. Болж өгвөл Ювэ юм уу Баернтай таарвал уг нь гоё байна даа.

Лукас Силваг лооноор явуулж байгааг Бэнитэз баталж. Касемиро шиг боломж олгож байна даа. Тэндээ тэгээд хэр авъяастай гэдэг нь харагдах биз.
Бүтэн сайнд Норвегийн Валеранга гээд багтай фрэндли хийх юм байна. Бодвол Одегаардтай л холбоотой биз. Мань хүнийг сэлгээгээр гаргаж тоглуулах байх.

Image

Image

Үзсэн хүмүүсийн яриагаар бол манайх хог байсан бололтой. Залуучууд хамаагүй жулдаж байна энэ тэр гээд л.

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Thu Aug 06, 2015 12:41 pm
by SAVAGE
Залуучууд жулдах нь тод л доо.

Тот-той хийсэн тоглолтын сүүлийн 20-иод мин бол дан залуучууд л болсон байсан. Хөл гар нийлэхгүй л харагдана лээ. Хувийн ур чадвараа гаргачих санаатай л байсан...

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Fri Aug 07, 2015 11:03 am
by Seikoni
Ramos-т жилийн 8.5 саяын цалин санал болгосон чинь үгүй гэсэн гэнэ. 10-аас нааш хөдлөхгүй гээд байгаа л гэж.
Одоо уг нь нэг тийм динамик л мид олоод ирмээр байна даа.
Энэ жилийн Бэрнабэу трофид Галатасарайтай 8.18-д тоглохоор болсон байна.

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Fri Aug 07, 2015 3:46 pm
by hosko
Рамос тэгээд нэг юм тохироод авлаа гэсэн бас л бүрэн хаагдаагүй байгаа юмуу?

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Fri Aug 07, 2015 3:57 pm
by Dondogoo
гүү юм байхоо
төвөгтэйн тэгээд нэгэнт мөнгө харсан хүн энд байгаад ч яалаа
сайхан ахлагчийн нэр хүнд, цалингаа нэг дахин нэмүүллээ өөр юу хэрэгтэйн ядаргаатайн явуул яваасай

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Fri Aug 07, 2015 4:09 pm
by Mojul
Ирээсэй

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Sat Aug 08, 2015 11:06 am
by Seikoni
Хаалгач Пачеко Сегундагийн Депортиво Алавес руу явжээ. Пэпэ, Бэнз нар гэмтэлтэй болохоор лигийн эхний тоглолтод орохгүй гэнэ дээ. Рамос бас жижиг бэртэлтэй юм байна. Улирал эхлэхийн өмнө юун ч олноороо бэртчихэв. Одоо Норвегид дахиад гэмтэх вий дээ. Гэхдээ ихэнхи нь жижиг бэртэл болохоор гайгүй гэж л Бэнитэз гуай айлдаж.
Одегаардын ирэх улиралд Кастиллад нь хэвээр тоглуулах бололтой. Угаасаа 1-р багт зай байхгүйн дээр Бэнитэз саяны зуны тоглолтууд дээр ер ашигласангүй. Хетафе уг нь лоондох санал ирүүлсэн юм байна. Манайхан болохоор эндээ үлдээд тогло, тэгээд 1-р багтай бэлтгэл хий, зарим нэг цом энэ тэр дээр сэлгээнд суулгая энэ тэр гээд байгаа юм уу даа.
17-той хүүхдийг нээрээ арай бас тэгж болохгүй биз. Уг нь бол Хетафе руу нь лоондуулаад явуулчихмаар байдаг. Кастиллад ч гэсэн шальтай тодорч чадаагүй. Зидан бүр нэг удаа сэлгээнд ч авч яваагүй байсан. Тэндээ эхлээд тодрох л хэрэгтэй дээ. Одегаард болоод аавынх нь бодол бол юу юугүй Рон, Бэйлтэй хамт гараанд гараад л Мэсси шиг л алаад өгнө гэж бодоод байх шиг байна.

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Mon Aug 10, 2015 10:33 am
by Seikoni
Өчигдөр нэг юм бүтэн тоглолт үзлээ. Валеранга сайн хамгаалсан болохоор манайх нэг их боломж гаргаж чадсангүй. Гаргасан ч тэгээд бүгдийг нь алдаад дуусах шив. Хоёрдугаар үед залуучууд бол бүгд хий дэмий л баахан гүйцгээх шив. Ялангуяа Черышев их л юм алдлаа. Залуучууд бол хаа байсан юм болоогүй байна аа, 10, 11 сарын алдад нэг юм жигдрэх байлгүй. Черышев, Лукас хоёр ялангуяа нэг л биш байна.
За тэр Асенсио ч 1-р багт тоглох байтугай, сэлгээнд суух ч болоогүй л юм билээ. Яах аргагүй түвшин өөр болохоор аргагүй биз. Кастиллад тоглуулж жижигрүүлэлгүй тэр Хетафе руу нь лоондоод явуулсан нь дээр санагдав.
Майорал ч гэсэн угаасаа дөнгөж 17-той Кастиллад ч тоглож үзээгүй байгаа, нөхрийг шууд дээш нь татах болоогүй юм билээ. Кастилладаа жаал Зиданы дор нухуулна биз. Харин хаа очиж Одегаард сайн тоглолоо. Нөгөөдүүлээ бодвол арай итгэлтэй юм. Гэхдээ даанч зай байхгүй юм даа.

Торойж байсан нь Хесе, Карвахал хоёр л байх шив. Хесегийн форм яг гоё ид дээрээ байна. Нэгийн хүрэлтүүд за тэгээд пасс, антисипэйшн энэ тэр үнэхээр гоё. Гэхдээ ийм гоё тоглогчийг 9 дээр хармааргүй л байна даа. 9 дээр гарахаар ямар ч ажилгүй болчих юм. Угаасаа жигүүрт бөмбөгтэй харьцаж тоглодог хүнийг бөмбөг хүлээлгэхээр шал дэмий юм. Карвахал бол залуучуудад ямархуу тоглодогийг бараг харуулсан даа. Тэр Данило гэдэг нөхрийг Карвахалаас илүү хамгаалдаг л гэж бодож аваа байлгүй дээ. Бас л бахим нөхөр байна лээ дээ. Карвахал тэгээд илүү бол түлхүү гараанд гараад байх байлгүй.
Бэйлийг АМ дээр нүдсэн, хамаг бөмбөг нь Бэйл дээр ирж байна лээ дээ. Төвд нүдэх уг нь дэмий л юм байгаа юм, улам л их бөмбөгөө алдана даа. Тэгснээс Иско бүр ядаж Хамес нь хол дээр юм даа.
Ингээд зуны фрэндли дууслаа. Бэнитэз залуучуудад хангалттай л боломж олголоо. Одоо ийшээ тийшээ явуулж эхэлнэ биз. Одоо Галатасарай дээр нэг халаалт хийж өгөөд лиг эхэлж дээ.

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Wed Aug 12, 2015 7:47 pm
by Ganaa
Шинэ сэдвээ нээгээчээ

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Wed Aug 12, 2015 7:51 pm
by Могжоохон
Ganaa wrote:Шинэ сэдвээ нээгээчээ

Харин тийн...

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Wed Aug 12, 2015 8:09 pm
by maRS_mN
Сейкони намайг нээчээрэй гэсэн. Би энд залхуураал.. ххэ. Өнөө шөнөдөө нээнээ..

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Thu Aug 13, 2015 2:58 am
by attilla
maRS_mN wrote:Сейкони намайг нээчээрэй гэсэн. Би энд залхуураал.. ххэ. Өнөө шөнөдөө нээнээ..

Үүр цайлаа нээ л дээ :D

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Thu Aug 13, 2015 10:36 am
by Seikoni
Тэх. Марс нэг сайхан нээчихээрэй.
Рамос дуншиж дуншиж нэг юм гэрээгээ сунгахаар болж байх шиг байна. Өнөөдөр гарын үсгээ зурах юм гэнэ.
Зидан хүү Энцогоо Кастиллагийн ахлагч болгож.
Arbeloa үлдэхээр болж байх шиг байна даа.

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Thu Aug 13, 2015 11:44 am
by Өсөхбаяр
зиданы хүү хэдтэй юм?

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Thu Aug 13, 2015 12:10 pm
by Seikoni
95 оных. Өнгөрсөн улирлаас Кастилла руу дэвшиж орж ирсэн.

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Thu Aug 13, 2015 1:38 pm
by maRS_mN
За яг л өнөөдөртөө нээе, өчигдөр шөнө нам авчиж :ногоон:

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Thu Aug 13, 2015 3:28 pm
by maRS_mN
Сэдвийг түгжээрэй..