Page 1 of 35

AC MILAN 2014/15

PostPosted: Fri Aug 29, 2014 11:04 am
by Чуугий
Шинэ улирал хаяанд тулаад ирсэн байна.
Өнгөрсөн жил тааруухан байж лигтээ дөнгөж 8д орсноор энэ улиралдаа зөвхөн дотооддоо л тоглох болсон юм.
Улирлын дундуур Аллегриг халж Зийдорфыг авчирсан ч улирал дуусгаад Зийдорфыг явуулж Филиппо Инзагиг дасгалжуулагчаар авчирсан юм.

Хаалгач:
Өнгөрсөн улиралд Реал Мадридад тун сайн байсан Диего Лопезийг авчирсан нь хаалгачийн байрлал дээр санаа зовох зүйлгүй болсон.Диего Лопез өнгөрсөн улиралд өөрийгөө хэр сайн хаалгач вэ гэдгээ хангалттай харуулсан.
Түүний сэлгээнд ахмад туршлагатай Кристиан Аббъяати байгаа,мөн Майкл Агаззи 3 дахь хаалгачаар байх болов уу.
Харин Габриелыг өөр тийшээ зээлэх биз.

Хамгаалагч:
Адил Рамиг жинхэлж чадсан нь тун сайн хэрэг болсон.Мөн Удинезегээс Пабло Армерог зээлээр авчирсан нь жигүүрийн хамгаалалтыг эрс сайжруулж байгаа юм.Мөн ахмад туршлагатай Алекс ч тусаа хүргэх биз.
Хамгийн гол нь арын шугамыг удирдаад явах лидер байхгүй байгаа нь л асуудал болох байх.
Сүүлийн хэдэн жил баруун ард тогтмол гарсан Абате сэлгээ рүү шидэгдэх болов уу.
Төвийн бүсэд Запата,Мексес,Алекс,Рами 4с гадна манай багийн жинхэнэ леженд өгсөж,уруудаж явах болгонд хамт байсан алдарт Бонера хүртэл байгаа.


Хагас хамгаалагч:
Дундын шугамын гол хүн багийн ахлагч Монтоливо гэмтсэн нь манай хүчийг сулруулж байгаа юм.Монтоливог гэмтлээсээ эргэн ирж формоо олтол манай хагас хамгаалагчид сайн тоглоно гэдэгт итгэлтэй байна.Мөн залуу тоглогч Кристанте,Сапонаро нарт ч өөрсдийгөө харуулах боломж олдох биз.

Довтлогчид:
Марио Балотеллиг зарсанаар Паззинигаас өөр төвийн довтлогчгүй үлдсэн манай урд шугамын гол хүн нь Стефан Эль Шаарави юм.2 жилийн өмнө гайхалтай байж багаа урагш чирсээр аваргуудын лигийн эрх авч өгсөн ч өнгөрсөн улиралд гэмтлийн улмаас бараг тоглоогүй юм.Одоо харин түүнд өөрийгөө энэ багийн лидер нь юм шүү гэдгээ харуулах үлдлээ.
Менез,Нъянг гэсэн авъяаслаг залуус ч бас багийн амжилтанд чухал үүрэг гүйцэтгэх нь тодорхой юм.

Дасгалжуулагч:
Инзагиг ямархуу довтлогч вэ гэдгийг бид мэднэ.Одоо харин хэр дасгалжуулагч вэ гэдгийг харах л үлдлээ.

Re: AC MILAN 2014/15

PostPosted: Fri Aug 29, 2014 11:10 am
by Чуугий
Image

Re: AC MILAN 2014/15

PostPosted: Fri Aug 29, 2014 11:11 am
by Yabraa
:-D :eek:

Re: AC MILAN 2014/15

PostPosted: Fri Aug 29, 2014 11:50 am
by Хашка
Гүэ яахвээ :ногоон:

Re: AC MILAN 2014/15

PostPosted: Sat Aug 30, 2014 6:44 am
by Gankhuu
Za ingeed Torres irdeg yum baijeee

Re: AC MILAN 2014/15

PostPosted: Sat Aug 30, 2014 8:30 am
by Жонон
Торрес бол аль алиндаа гарзгүй.Аз таараад давгүй тоглож тун магад шүү дээ.

Re: AC MILAN 2014/15

PostPosted: Sat Aug 30, 2014 8:30 am
by Gankhuu
balo huurees l deer

Re: AC MILAN 2014/15

PostPosted: Sat Aug 30, 2014 10:27 am
by Чуугий
Ээ хөөрхий ингээд Фернандо Торрес ирдэг юм байжээ.
Ливерпүүлд байсан Торресыг харахгүй ч Челсид байсан азгүй Торресыг бас харахгүй байх.

Re: AC MILAN 2014/15

PostPosted: Sat Aug 30, 2014 4:21 pm
by Цогоо
Хашка wrote:Гүэ яахвээ :ногоон:
:-o :-o

Re: AC MILAN 2014/15

PostPosted: Sat Aug 30, 2014 4:21 pm
by Цогоо
Танайх нээрээ мөнгө зарахгүй наймаа хийчихээд байна уу?

Re: AC MILAN 2014/15

PostPosted: Sat Aug 30, 2014 5:18 pm
by Чуугий
Цогоо wrote:Танайх нээрээ мөнгө зарахгүй наймаа хийчихээд байна уу?

Эдийн засаг хямралтай байгаа үед үнэгүй наймаа хийхгүй бол болохгүй байна даа.

Re: AC MILAN 2014/15

PostPosted: Sat Aug 30, 2014 5:32 pm
by Цогоо
Ёстой чадаж байгаа юманд арга алга тийм ээ. хэхэ

Re: AC MILAN 2014/15

PostPosted: Sat Aug 30, 2014 6:02 pm
by Эрдэ
Гурайтсан юмнууд

Re: AC MILAN 2014/15

PostPosted: Sat Aug 30, 2014 9:00 pm
by Realist
Image

Re: AC MILAN 2014/15

PostPosted: Sat Aug 30, 2014 11:33 pm
by Жонон
Өө манайд сугарна уу,давгүй бна уу үнэндээ л хамаагүй бгаам.Довтлогч хэрэгтэй байсны хувьд бсан.Манайхан бол Робиногийн шувуу буудалт,Балогийн алхалтыг хараад дасчихсан тул нэг их нервтэхгүй,бас үнэтэй ч биш.

Re: AC MILAN 2014/15

PostPosted: Sun Aug 31, 2014 3:06 am
by Tmshinoda
За улирлын эхний тоглолт Лациотой.
Паззо гэмтэлтэй байгаа бол Дэ Шило ,Мэксэс нар бантай тоглож чадахгүй нь.

-------Diego Lopez----------
--Abate--Zapata--Rami---Armero--
-----Muntari---De Jong---Saponara(Poli)
----Honda----Niang-----Shaarawy
Иймэрхүү л гараа гарна байлгүй дээ.

Сонирхуулахад манай 1 ч евро үрээгүй 11
Image

Re: AC MILAN 2014/15

PostPosted: Sun Aug 31, 2014 3:26 am
by Tmshinoda
Image

Re: AC MILAN 2014/15

PostPosted: Sun Aug 31, 2014 9:03 am
by Чуугий
Лациогийн эсрэг дуудагдсан бүрэлдэхүүн.

Сүүлийн 24 тоглолтонд Сансирод Лациод хожигдоогүй явж байгаа юм байна.14 хожил 10 тэнцээ.

Goalkeepers: Abbiati, Agazzi, Lopez

Defenders: Abate, Albertazzi, Alex, Armero, Bonera, Rami, Zaccardo, Zapata

Midfielders: Cristante, De Jong, Essien, Honda, Muntari, Poli, Saponara

Forwards: El Shaarawy, Mastour, Menez, Niang

Re: AC MILAN 2014/15

PostPosted: Sun Aug 31, 2014 9:03 am
by Чуугий
Де Шилио,Поли,Эль Шаарави 3г Конте шигшээд дуудаж.

Re: AC MILAN 2014/15

PostPosted: Sun Aug 31, 2014 9:10 am
by Чуугий
Diego Lopez
Abate - Bonera - Alex -Armero
Poli - De Jong - Muntari
Honda - Menez - El Shaarawy гэж гарах бололтой.

Re: AC MILAN 2014/15

PostPosted: Sun Aug 31, 2014 9:16 am
by Чуугий
Image

Re: AC MILAN 2014/15

PostPosted: Sun Aug 31, 2014 9:38 am
by Чуугий
Сүүлийн 20 жилд Сансирод Лациогийн эсрэг нийт 31 гоол хийж байж.
Үүний 16г нь эхний үед 15г нь 2р үед хийж байж.

16 goals in the first-half (3 between 1'-15', 3 between 16'-30', 10 between 31'-45')

15 goals in the second-half (6 between 46'-60', 5 between 61'-75' and 4 between 76'-90')

Re: AC MILAN 2014/15

PostPosted: Sun Aug 31, 2014 5:05 pm
by Gankhuu
De Jong margaash yavaad uguh nee

Re: AC MILAN 2014/15

PostPosted: Sun Aug 31, 2014 5:48 pm
by LeBe
Хайчих гэж байгаан арай Манчестер явах гэж байгаан биш биз дээ

Re: AC MILAN 2014/15

PostPosted: Mon Sep 01, 2014 2:01 am
by BTR
Зиа эхний тоглолт тун сайхан эхэллээ. Нөгөө үнэгүй нөхдүүд бол Лациогоо уйлуулахтайгаа л байна. Баруун жигүүр л өнөөдрийн тоглолтыг шийдчихвүүдээ. Абате-ийн хурдаа ашиглаж ийм боломжууд гаргаад өгөөд байвал ч одоо юу ярихав. Пиппо-ийн эхлэл сайхан боллоо. Тоглогч нар чөлөөтэй тоглож байгаам шиг санагдлаа шүү. Бүгд сайхан тоглолоо. Шинэ цэргүүд аймар.