ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2015-2016

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2015-2016

Postby Davka_ Spurs » Thu Aug 21, 2014 10:51 pm

ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 ОНЫ УЛИРАЛД ТАВТАЙ МОРИЛ

Image

Домогт дасгалжуулагч Билл Николсоныг эргэн санах Английн Тоттенхэм Хотспур клубын шинэ улирлын сэдвээ нээж байна.

БАГИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

#1882_ОН
Image
Image

Тоттенхэм Хотспур хөл бөмбөгийн баг (Англиар Tottenham Hotspur Football Club) нь Английн Примиер лигийн топ баг билээ. 1882 онд Хотспур нэртэй Крикетийн спортын хөвгүүд тоглож “Hotspur FC” нэртэйгээр анх үүсгэн байгуулжээ.

#1884_ОН
Image

Tottenham Hotspur нэртэйгээр Хойд Лондонд 1884 онд шинэчлэгдэн албан ёсоор зохион байгуулагдаж байсан байна.

#1898_ОН
Image

Woolwich Arsenal /одоогийн Арсенал клуб/-н эсрэг тэдний тоглолтыг 14000 хөгжөөн дэмжигч үзэж тэр үедээ томоохон амжилт болж байсан бөгөөд Спурс энэ үеэс клуб нь хувьцаат компаний эзэмшилд шилжиж, одоогийн White Hart Lane цэнгэлдэх хүрээлэндээ нүүж орж байжээ.

#1899_ОН
Image
Image

WHL-ы эхний хэсэг 1899 онд баригдсан бөгөөд High Road дахь White Hart хэмээн нэрлэдэг Паб-ын эзэн George Beckwith анх санаачлан бариулжээ. Цэнгэлдэх барих газрыг өмнө нь Charrington хэмээх шар айрагны газар эзэмшдэг байсан ба хаяагдсан үржүүлгийн газар байсан юм.
Northumberland Park -ийн төмөр замын зогсоолын дэргэдэх нэгэн фирм дээрээс ашиглагдаж байсан төмөр тавцангуудыг аван дахин засварлаж 2500 суудал засчээ, мөн HighRoad дахь төв хэсэгт 750 хүний зогсоо тавцанг байгуулжээ.
Ингээд WHL-д анхны тоглолт 1899 оны 9 сарын 4нд болсон ба ривал клуб болох Notts County-г хүлээн авсан юм. Notts County тэр үед 1-р дивизонд тоглодог байсан ба түүхэн нөхөрсөг тоглолтыг 5000 фанатууд үзэж SPURS 4-1 харьцаагаар ялалт байгуулж сенсаци дэгдээсэн юм. Долоо хоногийн дараа болсон Өмнөдийн лигийн анхны аврага шалгаруулах тэмцээний хүрээнд QPR клубтэй хийсэн тоглолтыг цэнгэлдэхрүү 11 000 фанат үзэхээр яаран гарсан гэдэг. Уг тоглолтонд SPURS 1-0 харьцаагаар ялалт байгуулсан юм. Үүнээс хойш 5 жилийн дотор WHL-ы төв хэсэг 32 000 хүний багтаамжтай болтлоо өргөжсөн байна. Клубын удирдлагууд үүндээ сэтгэл ханалгүй клубын санхүүг сайжруулах, түрээсийн нөхцөл зэрэг шалтгаанаас болж 1905 онд 1 фунтын үнэтэй хязгаарлагдмал хувьцаа гаргасан нь эергээр нөлөөлж эхэлжээ. Лигийн хоёрдугаар зэрэглэлд баттай байр сууриа эзлээд байсан 1908 онд Шотландын алдарт архитекторч Archibald Leitch-ыг урьж цэнгэлдэхийн шинэ хэсгийг бариулах ажлыг эхлүүлсэн байна. 1909 оны 9 сарын 11нд лигийн анхны тэмцээнд Manchester United клубтэй тоглохын өмнө 5300 хүний суудалтай Баруун хэсэг шинээр ашиглалтанд оржээ. Улирлын төгсгөлд клубын хүрэл бэлгэ тэмдэгийг(The Cockerel) цэнгэлдэхэд суурлиулжээ. Тухайн жил Зүүн хэсгийг саравчтай болгох ажил эхлэж 1911 он гэхэд 50 000 хүний багтаамжтай байхаар төлөвлөжээ.
1921 онд FA Cup-ын шигшээд ялсан орлогоороо Paxton road(Хойд хэсэг) хоёр жилийн дараа Park lane(Өмнөд хэсэг)-ыг өргөтгөх боломж гарсан юм. Төслийг дахин Archibald Leitch удирдсан ба цэнгэлдэхийг 58 000 хүний багтаамжтай болгох зорилт тавьжээ.
1921 онд цэнгэлдэхийн өмнө байрлах Red House-ыг худалдан авч клубын төв байр болгон засварлажээ. Red House-ыг өмнө нь олон жилийн турш зоогийн газар болон кафе хэлбэрээр ашиглаж иржээ. 1934 онд Зүүн хэсгийг бүрэн ашиглалтанд оруулсан ба ингэснээр 80 000 хүний багтаамжтай болсон юм(Тухайн үеийн зардалаар 60 000фунт). 1937 онд High road-д дахин засварын ажил хийгджээ. Ингээд 1938 оны 3 сарын 5 ны нарлаг сайхан өдөр FA Cup-д Sunderland клубыг хүлээж авсан тоглолтонд 75 038 үзэгч цугларсан нь цэнгэлдэхийн рекорд болон үлдсэн юм. 1952 онд цэнгэлдэхийн зүлгийг ч сэргээх ажил эхэлсэн ба сонирхолтой нь зүлгэн доороос нь хуучин усны сав, зэс хоолойноос эхлээд хуучин үржүүлгийн газрын сэг зэмүүд гарч ирсэн байдаг. 1953 онд WHL-д анх удаа гэрэлтүүлэг байрлуулсан байна.
Дараагийн он жилүүдэд WHL-д дөрвөн хэсэгт нь суудлууд нэмэх, гэрэлтүүлэгийн системийг шинэчлэхэд чиглэсэн хэд хэдэн ажлууд хийгдэж ирсэн байна. Харин 1980 оны 11 сард хуучин Баруун хэсгийг шинэчлэх байсан ч санхүүгийн асуудлаас болж бүрэн буулгах шийдвэр гаргасан байна. Ингээд 1982 оны 2 сарын 6нд Wolves-ын эсрэг тоглолтонд шинэчлэгдсэн WHL нээлтээ хийсэн юм. 1989 онд гол гэрэлтүүлэг болон зүүн, баруун дээврийг шинэчилж Зүүн хэсгийг сэргээх ажил эхэлжээ. Төлөвлөгөө ёсоор ирэх жил нь дуусгах байсан ч клубын санхүү дотоод асуудлаас болж удааширч 1992 он гэхэд зөвхөн сэргээх ажил л эхэлжээ. Дараа жилээс нь энэ бүхэн дээрдэж Зүүн баруун хэсгүүдийг холбох ажил эхэлж, Өмнөд хэсгийн дээврийг сэргээх ажил эхэлжээ. Клубын удирдлагуудаас 1995 онд фанатууддаа зориулан тоглолтыг илүү амьд мэдрэх үүднээс нь нэгэн гайхалтай бэлэг барьсан нь SONY компаний Jumbotron дэлгэцийг цэнгэлдэхэд байрлуулсан явдал юм. 1997-1998 улирлын төгсгөлд Хойд хэсэгт өөрчлөлт оруулсан ба ингэснээр одоогийн бидний мэдэх 36240 хүний суудалтай гайхалтай WHL маань одоогийн дүр төрхөө олжээ. 2012 онд Лондонд болсон Олимпын цэнгэлдэхийг Tottenham клуб эзэмшинэ гэсэн яриа гарч байсан ч азаар энэ зүйл болоогүй түүхт WHL цэнгэлдэхдээ үлдэсэн юм. WHL-д хөлбөмбөгөөс гадна Америк хөлбөмбөг, бокс зэрэг спортын тэмцээнүүд зохион байгуулагдаж байсан. Мөн Английн U21 шигшээгийн үндсэн талбайгаар сонгогдсон юм. WHL нь бүх улиралд ашиглах зүлэг, өсгөж бууруулдаг гэрэл, SGL хяналтын систем, автомат усны систем, дулааны шийдэл гээд орчин үеийн бүх л технологийг ашигладаг юм. Тоглолтгүй үеүүдэд тайз засаж дэлгэц ашиглаж бүр бичлэг хийж төрсөн өдөр, хурим гээд хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг ч зохион байгуулж болдог юм байна.
Хойд хэсэг буюу Paxton Road (10 086)
Өмнөд хэсэг буюу Park lane (8633)
Баруун хэсэг буюу High road (6890)
Зүүн хэсэг буюу Worcester Avenue (10691) Нийт: 36 240
WHL-ны хамгийн том ялалт бол Crewe Alexandra клубыг 13-2 FA Cup-д бут ниргэсэн тоглолт юм.

#1900_ОН
Image

Тоттенхэм анх удаа мэргэжлийн бус лиг болох Өмнөдийн лигт түрүүлжээ.

#1901_ОН
Image

Мэргэжлийн бус лигийн клуб Английн төдийгүй Дэлхийн хамгийн хөгшин цомын тэмцээн болох Холбооны цом/ FA Cup/ түрүүлсэн анхны клуб болов. Энэ үеээс Тоттенхэмийн ялгуусан түүх бичигдэж эхэлсэн юм.

#1909_ОН
Image

Английн хөлбөмбөгийн холбооны дээд лигт дэвшиж анхны тоглолтоо хийв.

#1919_ОН
Image

Домогт Билл Николсон хорвоод мэндлэв.
Агуу Билл Николсон: 1919 оны 01 дүгээр сарын 26-нд Англи улсад төрсөн эрхэм Тоттенхэмд амьдрал бүх цаг хугацаагаа зорилсан эрхэм юм. 1938 оноос хөлбөмбөгийн кареераа эхлүүлж Тоттенхэм клубт 1938- 1955 оны хооронд Лигийн 314-н тоглолтонд оролцож 6-н гоол оруулж байжээ. Тэрээр хөлбөмбөгч байхдаа Английн дээд лигт 1951 онд түрүүлж, 1951 онд мөн Английн супер цомд түрүүлж байсан байна. 1958 оны зун Тоттенхэмд дасгалжуулагчийн дүрээр эргэн ирсэн эрхэм Тоттенхэмийн алтан үеийн дасгалжуулагч болсон юм. Тэрээр Тоттенхэмд дасгалжуулагчаар ажиллахдаа 1958-74 оны хооронд Лигийн Аварга\ 1961\, Холбооны цомын Аварга\ 1961, 1962, 1967\, Лигийн цомын аварга\ Одоогийн Капитал 1 цом\ 1971, 1973\, Английн супер цом\ Коммунити Шиелд\ 1961, 1962, 1967\, Европын цомтой багуудын цом\ 1963\, УЕФА-н цом\ Европа лиг\ 1972\ онуудад түрүүлж Европын цом буюу одоогийн Аваргуудын лигт 1962 оны улирал багаа удирдаж хагас шигшээ хүртэл явж байсан байна. Тоттенхэмд дасгалжуулагчийн хувиар 16-н жил ажиллахдаа 11-н цом хүртэж, Европын тэмцээнд түрүүлсэн Их Британий анхны баг, 20-р зууны Лиг болон Холбооны 2 цом зэрэг авсан Английн анхны баг, УЕФА-н цом одоогийн Европа лигийн анхны жилийн Аварга болгосон бахархам эрхэм юм. Түүний хэлсэн үг ишлэлүүд одоо хүртэл Тоттенхэмийн дэмжигчдийн уриа болдог бөгөөд 2004 оны 10 дугаар сарын 23-нд агуу эрхэм насан өөд болсон юм.

#1921_ОН
Image

Английн холбооны цом тэмцээний 2 дахь түрүүгээ хүртлээ.

#1951_ОН
Image

Английн дээд лиг Нэгдүгээр дивизон (Премьер лиг) -т анх удаа түрүүлэв. Энэ үед түүхэн дасгалжуулагч Билл Николсон тоглогч байжээ.

#1961_ОН СПӨРСИЙН АЛТАН ҮЕ ЭХЛЭВ
Image

Спөрсийн АЛТАН ҮЕ болсон 1960-61 оны Холбооны цом, Лигийн давхар түрүү/ 20-р зуунд уг хоёр цомыг давхар хүртсэн анхны баг/ хүртэв 1961 оны өвөл 12 сард Челси клубээс 22 настай мэргэн бууч Jimmy Greaves 100.000 фунтээр буюу Британы анхны 100,000 фунтын наймааг хийснээр энэ алтан үе улам хүчирхэгжсэн байдаг.

#1962_ОН
Image

Холбооны цомд дахин түрүүлж Алтан үеийн цомын буухиа үргэлжлэв.

#1963_ОН
Image

1963 онд Европын цомтой багуудын цом тэмцээнд түрүүлж Европын цом хүртсэн Британы анхны баг болов. Агуу Билл Николсонд мэхийн ёслоё.

#1967_ОН
Image

Английн холбооны цом тэмцээнд 5 дахь удаагаа түрүүллээ.

#1971_ОН
Image

Английн лигийн цом тэмцээнд анх удаагаа түрүүлэв.

#1972_ОН
Image

УЕФА-гийн цом буюу одоогийн Европа лиг тэмцээний анхны аваргаар тодорлоо.

#1973_ОН
Image

Английн лигийн цом тэмцээнд 2 дахь удаагаа түрүүллээ.

#1974_ОН
Image

УЕФА-н цом тэмцээнд 2-р байрт орсон хэдий ч Европын тэмцээнд 3-н удаа финалд шалгарч үлдсэн анхны Англи клуб болов.

#1981_ОН
Image

Английн холбооны цом тэмцээнд 6 дахь удаагаа түрүүллээ.

#1982_ОН
Image

Английн Холбооны цом тэмцээнд 7 дахь удаагаа, 2 дахь удаагаа дараалан түрүүлэв.

#1983_ОН
Image

Английн дээд лигт 4-р байрт шалгаран 1973-74 оны улирлаас хойш анх удаа дахин Европын тэмцээнд өрсөлдөх эрхээ олж авав. Энэ жил Лондонгийн хөрөнгийн бирж дээр клубын хувьцаа борлуулагдаж эхлэв.

#1984_ОН
Image

2 дахь удаагаа УЕФА-н цом тэмцээнд түрүүлэв. 10-аад жил энэ цомын тэмцээнд торгуулийн улмаас оролцоогүй клуб оролцож шууд түрүүлсэн нь гайхалтай амжилт болсон юм.

#1991_ОН
Image

Английн холбооны цом тэмцээнд 8 дахь удаагаа түрүүлэв.

#1992_ОН
Image

Английн Примиер лиг эхлэв. Англид "Тоттенхэм хотспур" клубыг хамгийн үнэнч шүтэн бишрэгчидтэй гэдэг. Учир нь Английн премьер лигийн 1990, 2000 оны судалгаагаар клубын хөгжөөн дэмжигчид нь багаа солиогүй гэнэ. Клуб Английн түүхэн шилдэг 5 багт ордог. Учир нь Английн хөл бөмбөгийн лиг премьер лиг хэмээн хэмээн нэрдлэгдсэнээс хойш доод лиг руу унаагүй таван багийн нэг юм.

#1997_ОН
Image

Английн Лигийн цом тэмцээнд 3 дахь удаагаа түрүүллээ.

#2007_ОН
Image

Клубын 125-н жилийн ой тохиов.

#2008_ОН
Image
Image

Английн Лигийн цом тэмцээнд 4 дахь удаагаа түрүүллээ. Тоттенхэмийн одоогийн байр сууринд авчирахад голлох үүрэг гүйцэтгэсэн Англи мэргэжилтэн Харри Редкнапп клубт ирэв.

#2010-11_ОН
Image

Аваргуудын лиг нэртэй болсон цагаас хойш анх удаа тус тэмцээнд тоосоо өргөж шөвгийн 8 хүртэл явав. Тэртээ 1962 онд Спөрсийн алтан үеийн үед Европын цом нэртэй байхад нь тус тэмцээнд хагас шигшээ хүртэл явж байсан байна.

#2012_ОН
Image
Image
Image

Англидаа хамгийн шилдэг, Дэлхийд дээгүүр орох үзэсгэлэнт Хотспур Вэй бэлтгэлийн бааз нээлтээ хийв.


#2013_ОН
Image


105-н сая фунтээр 7-н шинэ тоглогч клубт элсэв. Өнгөрсөн улирал клубт элссэн 7-н тоглогчийн улирлын статс үзүүлэлт.
Паулиньо / 17-н сая фунт/ 37-н тоглолтонд 8-н гоол
Кристиан Эриксен/ 11,5-н сая фунт/ 36-н тоглолтонд 10-н гоол
Роберто Солдадо/ 26-н сая фунт/ 36-н тоглолтонд 11-н гоол
Насир Шадли/ 7-н сая фунт/ 34-н тоглолтонд 5-н гоол
Эттине Капоу/ 9-н сая фунт/ 18-н тоглолтонд 1 гоол
Влад Крикеш/ 8,5-н сая фунт/ 25-н тоглолтонд 1 гоол
Эрик Ламела/ 26-н сая фунт/ 17-н тоглолтонд 1 гоол
Нийт манай клуб улирлын турш 4-н тэмцээнд 90-н гоол оруулсаны 37-н гоолыг нь шинэ ирсэн залуус оруулжээ.

#2014_ОН
Image

Спөрсийн домогт тоглогч Ледли Кинг-н хүндэтгэлийн тоглолт боллоо. Энэ тоглолтонд Ледли Кингтэй мөр зэрэгцэн тоглож явсан үе үеийн тоглогчид оролцсон юм. Одоогийн Спөрсийн багийн эсрэг Ледли-н баг тулж Ледли-н баг хожсон юм.

Image
Image

ШИНЭ ЦЭНГЭЛДЭХ БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ АЛБАН ЁСООР БАТАЛГААЖАВ.

Лондон хотын “Тоттенхэм Хостпур” клуб Northumberland Development Project нэртэй төсөл хэрэгжүүлж, гурван жилийн дараа шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй болно. 58,000 үзэгчийн суудалтай цэнгэлдэх хүрээлэн 2017 оны дундуур баригдаж дуусах аж. Тоттенхэм одоогоор Уайт Харт Лэйн цэнгэлдэх хүрээлэнд тоглодог бөгөөд 36, 284 үзэгчийн суудалтай цэнгэлдэхийн тасалбар бүгд зарагдаж дуусдаг ба улиралд тасалбар захиалагчийн тоо 47,000 хүрдэг талаар тус клубын албан ёсны сайтанд бичжээ.

Тоттенхэм энэ цэнгэлдэхээ барьж дуусвал Примиер лигтээ Манчестер Юнайтед, Арсенал клубуудын дараа орохоор том цэнгэлдэхтэй болох ба одоогоор тэд Европдоо эхний 20-д орох ТОП клуб боловч хамгийн бага үзэгчийн суудалтай цэнгэлдэхтэй юм. Тэдний тоглолтыг харахад Уайт харт лэйн багтах зайгүй их хүнтэй байдаг нь үүний тод жишээ болов уу. Энэ шинэ цэнгэлдэхийн төсөл 2007 оноос яригдаж эхэлсэн ч Лондон хотын удирдлагуудын зөвшөөрөл, санхүүгийн хувьд бага зэрэг хүлээгдсэн юм. Шинэ цэнгэлдэх хүрээлэн баригдаж эхлэнгүүт Уайт харт лэйн 4 хуваагдаж нураагдана.

2014-15 ОНЫ ШИНЭ УЛИРАЛ

Image
Image

2014-05-27 Маурисио Почеттино хэмээх Аргентин залуу авъяаслаг мэргэжилтэнтэй Спөрс 5-н жилийн гэрээ байгуулж Ерөнхий менежерээрээ томиллоо. тэрээр Espanyol болон Southhampton клүбүүдэд ажиллаж байсан өөрийн дасгалжуулагчдын багтайгаа Spurs-д ирж буй юм.
Jesús Pérez (Assistant Head Coach), Miguel D'Agostino (First Team Coach), Toni Jiménez (Goalkeeper Coach)

ПОЧЕТТИНО ГЭЖ ХЭН БЭ????????????????
Хөлбөмбөгчний замналаа Аргентиний Newell's old Boys клубээс эхэлсэн тэрээр зодог тайлах хүртлээ Espanyol,PSG, Bordoux клубүүдэд тоглож байсан ба нийт кареертаа 578 тоглолтонд оролцож 29 гоол оруулж байжээ. Үндсэндээ нуруу нам гэхэд хөөрхөн гоолтой төвийн хамгаалагч байжээ. Менежерийн замналаа 2009 онд бараг төрлөх баг нь гэж хэлж болхоор Espanyol клубээсээ эхэлсэн бөгөөд 3 улирал удирдахдаа тийм ч сайн амжилтанд хүргэж чадаагүй ч В баг, үндсэн багийн сэлгээнээсээ залуу авьяаслаг тоглогчдыг үнэхээр ихээр нээн гаргасан байдаг. Ганц жишээ татхад Jose Callejon. Тэр нь ч Англид ирээд Luke Shaw, Nathan Clyne, Calum Chambers, Adam Lallana, Jay Rodriguez James Ward-Prowse гэсэн нэрсээр үргэлжилж байна. Залуухан бүрэлдэхүүнтэй Saint-ууд түүний энэ авъяасыг илүүд үзэж түүнийг менежерээр авсан нь алдаа биш байсан гэдэг нь батлагдаад байна. Pochettino нь тоглогчдыг хөгжүүлэх чадвараа ашиглан залууст илүү их итгэл хүлээлгэн багаа удирддаг гэхэд болно. Дээрээс нь хамгаалагчын байрлалд тоглож байсан туршлагаараа багийнхаа хамгаалалтыг маш сайн зохион байгуулж чаддаг. Энэ улиралд аль ч багийн хувьд Soton-ы хаалганд гоолдох тийм ч амар байгаагүй болов уу?(энэ улиралд ПЛ-т хамгийн цөөн гоол алдсан 6 дахь баг) Хамгаалалтын системээсээ хурдтай довтолгоонд шилждэг маш гоё хувилбаруудтай (яг л Marcelo Bielsa-ын тактикууд). Түүний энэ системүүдэд яг тохирох хурдтай довтолгоо дэмждэг жигүүрийг арууд Walker, Rose дээрээс төвд хайрцаглаж довтолгоо холбох Paulinho, Dembele гээд л бүх л тоглогчид Spurs-д байна. Түүний удирдлага доор Christian Eriksen, Andros Townsend, Harry Kane, Tom Carroll, Nabil Bentaleb, Milos Veljkovic, Alex Pritchard мөн энэ улиралд бараг мартагдсан Lamela, Lewis Holtby нар зангидагдаж өндөр түвшний тоглолтоо гаргаж, өөрсдийгөө шинээр нээж тоглох бүрэн боломжтой. Ийм шалтгаануудаас нь болоод Pochettino-г залуу авъяаслаг тоглогчдоор хахчихаад байгаа Spurs-д яг тохирох менежер гэж би хувьдаа үзээд байгаа юм. Pochettino өөрийн арга барилаа суулгаж өгч чадвал эргээд урьдын довтолгоо голлосон Spurs-ыг тун удахгүй харж эхлэнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.

КЛУБТ ШИНЭЭР ИРСЭН ТОГЛОГЧИД

Image

БЭН ДЭВИС: 1993 оны 4-р сарын 24нд Уэльсийн Неатт хотод Davies-ын гэр бүлд Benjamin Thomas Davies хүү мэндэлжээ. Хөлбөмбөг гээч спортыг мэдэрч эхэлсэн цагаасаа л Хунгуудын дэмжигч болсон тэрээр 8 настайдаа анх тэдний хүүхдийн багт шалгуулан тэнцэж байжээ. Гэвч Davies-ын гэр бүл Данид ажиллаж амьдрах болж хөлбөмбөгөөс түрхэн хугацаанд хөндийрч байжээ. 2 жилийн дараа эргэн ирхэд нь Хунгууд түүний хувцасны шүүгээг хадгалж байсан гэдэг. Ингээд л 10 настай Ben хүү хөлбөмбөг гэдэг спортод уйггагүй суралцаж эхэлсэн байна. Тэдний гэр бүл спортын гэр бүл бөгөөд бүгд Крикетийн спортоор хичээллэдэг байна. Ах Steff Davies нь мэргэжлийн шүүгч бөгөөд эмэгтэй дүү Gwenan Davies нь Английн залуучуудын шигшээд тоглодог байна. Түүний хөлбөмбөгийн замнал тун товчхон тэрээр үндсэн багтаа 19 насандаа дебют тоглолтоо 2012 оны 8-р сарын 25нд анх Алхнуудын эсрэг сэлгээгээр гарч ирэн хийж байсан ба түүнээс хойш нийт 71 тоглолтонд оролцоод байна. Харин анхны гоолоо 2013 оны 1 сард Stoke city-ын хаалганд хийж байсан юм. Шигшээдээ 2012 оны 9 сард дебютээ хийсэн ба одоогоор 10 тоглолтонд оролцоод байна. Гэхдээ тэрээр 2012/2013 улирлийн Лигийн цомд түрүүлээд авсан амжилттай. Тэрээр зүүн арын хамгаалалтын байрлалд тоглодог ба 181см өндөр нуруутай. Өвлийн цонхоор зах зээлийн үнэ нь 4.8 саяаар үнэлэгдэж байсан залуу хамгаалагч Tottenham клубт 10 саяаар үнэлэгдэн Исланд хагас Гилфи Сиггүрдсоноор солигдон ирсэн.

Image

ЭРИК ДАЕР: 1994 онд төрсөн 9-н настайгаасаа Португалын Спортинг клубын академиар хүмүүжиж 2012 оноос хойш 18-н нас хүрээд үндсэн багт багтан одоогоор 30-н тоглолт хийгээд буй Eric Dier хэмээх төвийн хамгаалагч Англи залууг 4-н сая фунтээр авсанаа клуб зарласан.
Eric Dier-н хувьд ирээдүйтэй нуруулаг залуу бөгөөд Английн 18, 19, 20, 21 хүртэлх насны шигшээд тоглосон ба Спөрсийн академиас гарч буй Серби төвийн хамгаалагч 1995 онд төрсөн Милос Великовичтой цуг ирээдүйд энэ клубын төвийн хамгаалалтыг авч явах залуу хэмээн мэргэжилтэнгүүд үзэж байна.

Image

МИШЕЛ ВОРМ: 1983 онд төрсөн Дэлхийн аваргын хүрэл медальтай Нидерланд хаалгачийг Примиер лигийн Суонси Сити багаас 3,5-н сая фунтээр авсан билээ. Түүнтэй 4-н жилийн гэрээ үзэглэсэн.

Image

DeAndre Yedlin: АНУ-н шигшээ багийн болон АНУ-н Мэжор лиг соккерын Сэйттл Соундерс клубын 1993 онд төрсөн авъяаслаг баруун жигүүрийн хамгаалагч DeAndre Yedlin-г 2,5-н сая фунтээр худалдан авч 4-н жилийн гэрээ үзэглэсэн. Түүнийг эргүүлэн Сэйттл Соундерс клуб руу нь ирэх 2015-16 оны улирал эхлэхийн өмнө хүртэл зээлээр явуулсан юм.

Тэрээр Сэйтллд төрж өссөн ба өнгөрсөн жилээс Соундерсын үндсэн багт тоглож одоогоор 52 тоглолтонд оролцсон ба өнгөрсөн зун болсон хөлбөмбөгийн ДАШТ-ээр АНУ-н шигшээ багт багтан хэд хэдэн тоглолтонд сэлгээнээс гарч оролцсон юм.

КЛУБЫГ ОРХИСОН ТОГЛОГЧИД

Image

Гилфи Сиггүрдсон: Спөрсийн фанатуудын хайртай тоглогч аль хэдийнэ болсон Исланд залуудаа цаашдын кареерт нь амжилт хүсэе. Спөрсийн төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа. Бид чамайг мартахгүй ээ. Түүнийг 10 сая фунтээр үнэлэн Бэн Дэвис-ээр Суонсигоос шууд сольж явуулсан.

Image

2012 онд Италийн Ювентус клубээс Тоттенхэмд ирж байсан 1990 онд төрсөн зүүн жигүүрийн хагас хамгаалагч Yago Falque албан ёсоор Италийн Сери А лигийн Женоа клуб руу явлаа. Түүнийг харьцангуй боломжийн үнэ болох 4-н сая фунтээр худалдсан.

Image

Жэйк Ливермор өнгөрсөн улирал зээлээр тоглосон Халл Сити клуб руу 8-н сая фунтээр очсон. 1989 онд төрсөн залуугийн төлөө Барнууд Спөрст 8-н сая фунтыг төлжээ. Спөрсийн академиас төрөн гарсан залуудаа Халл Сити клубын гол тоглогч болоосой гэж хүсэе.

КЛУБЫН БҮРЭЛДЭХҮҮН
Image

Спөрс 2014-15 оны улирал Примиер лигээс гадна Европа лиг, Холбооны цом, Лигийн цомд өрсөлдөх 30-н тоглогчийн бүрэлдэхүүнтэй багаа албан ёсоор танилцуулаад байна. Эдгээр тоглогчдоос энэ зун шинээр ирсэн зүүн жигүүрийн хамгаалагч Бэн Дэвис 33 дугаарыг, төвийн хамгаалагч Эрик Дайер 15 дугаарыг, хаалгач Мишел Ворм 13 дугаарыг авсан бол, 2019 он хүртэл шинэхэн гэрээнд гарын үсэг зурсан Харри Кэйн хүү домогт Жэрмэйн Дефо-н 18 дугаарыг, 2019 он хүртэл гэрээгээ сунгасан Франц хаалгач Уго Ллорис 1 дугаарыг, Франц хагас Эттине Капоу 29 дугаарыг, Бельги жигүүр Насир Шадли хуучин Гилфи Сиггүрдсоны 22 дугаарыг тус тус авсан байна.

Ингээд бүрэлдэхүүнд багтсан 30-н тоглогчтой танилцана уу. Шинээр нэмж тоглогчид ирэх, болон энэ бүрэлдэхүүнээс тоглогч өөр баг руу шилжвэл бага зэрэг өөрчлөлт орж магадгүй юм.

1 Hugo Lloris
2 Kyle Walker
3 Danny Rose
4 Younes Kaboul/ 2-р Дэд ахлагч/
5 Jan Vertonghen
6 Vlad Chiriches
7 Aaron Lennon/ Дэд ахлагч/
8 Paulinho
9 Roberto Soldado
10 Emmanuel Adebayor
11 Erik Lamela
13 Michel Vorm
14 Lewis Holtby
15 Eric Dier
16 Kyle Naughton
17 Andros Townsend
18 Harry Kane
19 Mousa Dembele
20 Michael Dawson/ Ахлагч/
22 Nacer Chadli
23 Christian Eriksen
24 Brad Friedel
28 Tom Carroll
29 Etienne Capoue
30 Sandro
32 Benoit Assou-Ekotto
33 Ben Davies
35 Zeki Fryers
38 Ryan Mason
42 Nabil Bentaleb

ШИНЭ ӨМСГӨЛ

Image
Image
Image
Image

ECHO OF GLORY гэж Тоттенхэмийн домогт дасгалжуулагч Билл Николсоны хэлсэн алдарт ишлэлийг түүнийг өөд болсоны 10-н жилийн ой энэ 10-н сард тохиож буйг тохиолдуулаад Спөрс шинэ улирлын 1, 2, 3-р өмсгөл дээрээ тус ишлэлийг бичсэн юм. АНУ-н Андер Армоур брэндтэй 2017 он хүртэл хамтын ажиллагааны хүрээнд 3 дахь улирлаа хамтран ажиллаж тэдний хийсэн өмсгөлийг өмсөж байгаа юм. Энэ жилээс өмсгөлийн ивээн тэтгэгчээр азийн аварга даатгалын компани болох AIA ажиллахаар болсон.

Image
Хотспур Вэй бэлтгэлийн баазад түүний алдарт ишлэлүүдийг ханан дээр алтан шар өнгөөр бичиж үлдээж байгаа ба бэлтгэлийн өмсгөл, шинэ улирлын өмсгөлд алтан шар эмжээр хийж өгч буй нь Билл Николсон дасгалжуулагчаар удирдуулсан 1960-аад оны Спөрсийн АЛТАН ҮЕ-г билэгдэж хийсэн юм байна.
ECHO OF GLORY алдарт ишлэл нь Английн Daily Mail сэтгүүлээс гаргасан хөлбөмбөгийн менежерүүдийн хэлсэн Шилдэг 50-н ишлэлийн 4-р байрт жагсаж байсан юм байна. Энэ 10 дугаар сарын 25-нд Ньюкастл Юнайтед клубыг Уайт харт лэйндээ хүлээн авах тоглолт дээр агуу менежерээ эргэн дурсах арга хэмжээ клубээс зохион байгуулах юм байна.

УЛИРЛЫН ӨМНӨХ ТОГЛОЛТ
Image
Image

Tottenham клуб шинэ менежерийн удирдлага доор Хойд Америк дахь аялан тоглолт энэ зун хийж MLS-ын Seattle, Toronto, Chicago гэсэн 3-н клүбүүдтэй тоглож 2 ялж 1 тэнцсэн амжилттай тоглосон. Үүний дараа Шотландын Селтик клубтэй Финландад тоглож 6-1-ээр хожсон бол, улирлын өмнөх сүүлийн нөхөрсөг тоглолтоо Германы Шальке 04 клубтэй Уайт харт лэйнд тоглож 2-1-н харьцаатай буулган авсан юм.
Спөрс ийнхүү шинэ менежер Маурисио Почеттино-н удирдлага доор улирлын өмнө 5-н нөхөрсөг тоглолт хийж 4 хожиж 1 тэнцсэн амжилт үзүүллээ. 5-н тоглолтонд Льюс Холтби болон Роберто Солдадо нар бүгдэд нь гоол оруулах эсвэл гоолын дамжуулалт өгсөн гэсэн үзүүлэлт гарчээ. Мөн Эрик Ламела, Роберто Солдадо нар 3-н гоол оруулж багаа тэргүүлжээ.

ШИНЭ УЛИРАЛ ӨРСӨЛДӨХ ТЭМЦЭЭН

ПРИМИЕР ЛИГ
Image
Image
Image

Примиер лигийн цоо шинэхэн улирал эхэлж байна. Примиер лигт түрүүлэх өрсөлдөөний төлөө 6-7-н баг нэрлэгдэж байгаа боловч хэн нь ч хэнийгээ хожиж магадгүй хамгийн өрсөлдөөнтэй лиг учраас дэлхийн өнцөг булан бүрт олон хүмүүсийн сонирхолыг ихээр татдаг. 38-н тойргийн турш ширүүн өрсөлдөх лигт одоогоор клубээ хэр амжилт гаргахыг дүгнэж таамаглахад арай эрт байгаа ба ирэх 05 дугаар сард л юу болохыг харцгаая. Нэгэн факт бичихэд Примиер лигийн түүхэнд нэг тоглолтонд 4 ба түүнээс дээш гоол оруулсан 4-н тоглогч Тоттенхэм Хотспур-с төрсөн ба энэ нь Примиер лигийн РЕКОРД амжилт юм. Мөн Жэрмэйн Дефо зөвхөн нэг үед 5-н гоол оруулсан Примиер лигийн түүхэн дэхь цор ганц тоглогч байдаг байна.

НЭЭЛТИЙН ТОГЛОЛТ
Image
Image

Улирлын нээлтийн тоглолт сайхан болж энэ зун клубт шинээр ирсэн 1994 онд төрсөн Англи төвийн хамгаалагч Эрик Даер-н шүүгчийн мэдлийн цагт оруулсан гайхалтай гоол багтаа анхны ялалт 3-н оноо авчирлаа. Уэстхэмийн талбай дээр нилээн хүнд тоглолт болсон ба Тоттенхэмээс хангалттай сайн тоглолт гараагүй юм. Энэ нь олон шилдэг тоглогч гараанд гараагүй тоглолтыг өнжсөн болон тоглолтын эхэн үед зүүн жигүүрийн хамгаалагч Кайл Наутоны улаан хуудастай шууд холбоотой юм. Өнгөрсөн улирал лигт 2 удаа, цомын тоглолтонд 1 удаа нийтдээ 3 хожигдсон хариугаа Алхнуудаас авч улирлын эхний хожлоо авлаа.

ЕВРОПА ЛИГ
Image

УЕФА/ Европын хөлбөмбөгийн холбооноос зохион байгууллагддаг Аваргуудын лигийн дараа нэр хүндээрээ орохуйц Европа лигийн тэмцээнд Тоттенхэм энэ жил хэсгийн шатны эрх олгох урьдчилсан плэй-офф-н шатнаас эхлэн өрсөлдөнө. Энэ жил Европа лигт түрүүлсэн багт ирэх улирлын Аваргуудын лигийн эрх өгөх учир багууд бүгд анхаарлаа хандуулж байгаа ба манайх ч маш том ач холбогдол өгнө гэдгээ хэлээд байгаа.

ХОЛБООНЫ ЦОМ, ЛИГИЙН ЦОМ
Image
Image

Түүхэндээ 4-н удаа түрүүлж байсан ЛИГИЙН ЦОМ тэмцээнд Европын тавцанд Английг төлөөлж буй 7-н клубын нэг учир шөвгийн 32 буюу 3-р шатнаас эхлэн өрсөлдөх юм. Дэлхийн хамгийн хөгшин цомын тэмцээн болох Английн Холбооны цом тэмцээний хувьд клуб өмнө нь 8 түрүүлж байснаараа рекорд амжилтын дээгүүр эрэмблэгддэг ба ирэх оны нэг сард шалгарч үлдсэн 64-н клуб сугалагдан өрсөлдөх юм. Эдгээр цомын тэмцээнд хүчээ нөөгөөд аль алинд нь сайн өрсөлдөх болов уу.

Image

За ингээд домгоо эргэн дурсах онцгой сайхан улирлаа ирээдүйтэй шинэ менежерийн удирдлага доор гайхалтай өнгөрүүлнэ гэж найдаж байна. Эцсийн эцэст фанатууд бид маш өндөр сэтгэлзүйтэйгээр бүтэн улирал багаа дэмжиж ялах ялагдахад нь хамт байх болно. Дашрамд энэ 10 дугаар сарын 25-нд Ньюкастл Юнайтед клубыг Уайт харт лэйндээ хүлээн авах тоглолт дээр агуу менежерээ эргэн дурсах арга хэмжээ клубээс зохион байгуулах юм.

#COYS
#TO DARE IS TO DO
#YIDDO
Last edited by Davka_ Spurs on Fri Aug 22, 2014 5:40 pm, edited 1 time in total.
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Өсөхбаяр » Thu Aug 21, 2014 11:43 pm

:eek: нээлт бол сайхан байна. зарим нэг зурагнууд чинь хэт том болохоор текст чинь хажуу тийш дэлгэцэнд багтахгүй гүйлгэж харах хүндрэл байна.
жич: Хашка санаа авмаар юм даа :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby MR.Batka » Fri Aug 22, 2014 1:17 am

:eek: :gold
look at me
MR.Batka
 
Posts: 765
Joined: Sun Dec 18, 2011 11:59 pm
Location: Theatre of Dreams

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Maslo » Fri Aug 22, 2014 8:39 am

Davka_ Spurs wrote:Image


Нэг хэсэг чинь Keane, Defoe, Berbatov, Pavlyuchenko гэсэн 4 довлогчтой болцон тууж явсан үе бий байхаа
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Villa_Bayaraa » Fri Aug 22, 2014 9:42 am

энэ хэд дээр нэмээд Бент Чарлтон ид алж байх үедээ Тоттенхамд ирж байсан... бас юу билээ энэ үед чинь Крауч ирж байл уу?
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Соёлоо » Fri Aug 22, 2014 9:51 am

Өчигдрийн Европа лигийн плей-оффийн тоглолтондоо хожжээ...

AEL Limassol 1 - 2 Tottenham Hotspur
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby NikkEi_Hotspur » Fri Aug 22, 2014 5:51 pm

Maslo wrote:
Davka_ Spurs wrote:Image


Нэг хэсэг чинь Keane, Defoe, Berbatov, Pavlyuchenko гэсэн 4 довлогчтой болцон тууж явсан үе бий байхаа

Кийн, Расшиак, Дефо, Мидо гэж байгаад дараа нь Кийн, Дефо, Берба,Мидо болоод дараа нь Кийн, Берба, Дефо, Бент болж байлаа гэж. тэгээд дараа нь бас Кийн, Дефо, Павлюченко, Фрайзер Кампбел, дос Сантос гээд гаруудтай болж байлаа гэж. тэрний дараа жил нь Кийн, Дефо, Павлюченко, Крауч, Гудьонсен.
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Logger » Fri Aug 22, 2014 5:55 pm

08 оны довтолгооны бүрэлдэхүүн шиг санагдаж байна.
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Nova » Fri Aug 22, 2014 6:17 pm

Энэ Казакстаны баг яахаараа УЕФА-д харьяалагддаг билээ?
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6384
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Takanohana_Nowitzki » Fri Aug 22, 2014 6:28 pm

Казахстан УЕФА шд. Евро 2012-ийн урьдчилсан шатанд тоглосон шд, Германы хэсэгт байсан санагдахын.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Davka_ Spurs » Fri Aug 22, 2014 6:56 pm

Image

Энэ бүтэнсайнд Уайт харт лэйн энэ улирлын анхны Примиер лигийн тоглолтоо хүлээн авах гэж байна. Онцлох зүйл гэвэл хуучин менежер Харри Редкнапп дасгалжуулагчийн хувиар анх удаа Уайт харт лэйнд ирэх юм.

Примиер лигийн болон Европа лигийн нээлтийн тоглолтоо айлын талбай дээр хийж хожил авсан клуб ирэх 09 дүгээр сарын 13-нд Сандерлэнд клубын талбай дээр зочилох хүртэл гэрээсээ холдохгүй. Тэд КПР-тай тоглоод ирэх 4 дахь өдөр Кипр-н клубтэй Европа лигийн хэсгийн шатны эрх өгөх плэй-офф-н хариу тоглолтоо Уайт харт лэйндээ хийгээд, дараагийн ням гаригт Ливерпүүл клубтэй ПЛ-н 3-р тойргийн тоглолтоо Уайт харт лэйндээ хийх юм.

Эдгээр тоглолтуудын дараа Европын иргэншилтэй залуус маань тус тусынхаа шигшээ багт 2016 оны ЕАШТ-ний урьдчилсан шатны тоглолтуудаа хийхээр явах юм.

#COYS
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Davka_ Spurs » Fri Aug 22, 2014 6:59 pm

NikkEi_Hotspur wrote:
Maslo wrote:
Davka_ Spurs wrote:Image


Нэг хэсэг чинь Keane, Defoe, Berbatov, Pavlyuchenko гэсэн 4 довлогчтой болцон тууж явсан үе бий байхаа

Кийн, Расшиак, Дефо, Мидо гэж байгаад дараа нь Кийн, Дефо, Берба,Мидо болоод дараа нь Кийн, Берба, Дефо, Бент болж байлаа гэж. тэгээд дараа нь бас Кийн, Дефо, Павлюченко, Фрайзер Кампбел, дос Сантос гээд гаруудтай болж байлаа гэж. тэрний дараа жил нь Кийн, Дефо, Павлюченко, Крауч, Гудьонсен.


Энэ үеийн довтолгооны баг одоо л үгүйлэгдэх юм даа. Одооны хагас хамгаалалтын багийг тэр үед аваачаад хамгаалалтандаа жоохон анхаарсан бол одоо давгүй амжилтанд хүрээд явж байсан байх.

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Davka_ Spurs » Fri Aug 22, 2014 8:11 pm

Image

1992 онд төрсөн Английн ирээдүйтэй төвийн хагас хамгаалагч Том Кэроллыг Примиер лигийн Уэйлсийн төлөөлөл Суонси Сити клуб руу улирал дуустал зээлээр явууллаа.

Кэролл 2008-10 оны хооронд Спөрсийн академиар хүмүүжиж гарсан ба 2011-12 онд Дерби Коунтри клубт зээлээр 12 тоглолтонд, 2012-13 онд Лэйтон Ориент клубт зээлээр 12 тоглолтонд 1 гоол, өнгөрсөн улирал Күйнс Парк Рэйнжерс клубт зээлээр 21-н тоглолтонд оролцсон байна.

Тэрээр Спөрсийн өмсгөлтэй 23-н тоглолтонд оролцсон ба энэ улирал уг нь үндсэн бүрэлдэхүүнд сайн тоглох болов уу гэж итгэж байлаа. Харамсалтай нь Поч-н бүрэлдэхүүнд тэрээр гараанд гарах боломжгүй гэж үзсэн үү ийнхүү Хунгуудад зээлээр тоглох болжээ.

Гилфи Сиггүрдсоны хамтаар Хунгуудын бүрэлдэхүүнд сайн тоглоод ирээрэй. Энэ жил Суонси-н тоглолтыг нилээд үзэхээр болжээ.

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Johny » Sun Aug 24, 2014 10:01 pm

sain bnaa
ghdee QPR vnen mia ymaa
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Chin-T-Mac » Sun Aug 24, 2014 10:46 pm

Сайн дасгалжуулагчийн гавъяа ч гарж байнашүү
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8319
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Davka_ Spurs » Sun Aug 24, 2014 11:01 pm

Image
Image

Насир Шадли-н КПР-н эсрэг оруулсан 2 дахь гоол гайхалтай ТИКИ ТАКА байжээ. Уг гоолд талбай дээр байсан 11 тоглогч бүгд оролцож 48 дамжуулалтын эцэст орсон ба өнгөрөгч улирлын рекордоос 24-өөр илүү юм байна.

:mongol:
Last edited by Davka_ Spurs on Mon Aug 25, 2014 9:10 pm, edited 1 time in total.
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Davka_ Spurs » Sun Aug 24, 2014 11:02 pm

Босс Даниел Леви тоглогчиддоо баяр хүргэж хувцас солих өрөөнд ‪#‎Ice_bucket_challange‬ дэв. Бичлэг тун удахгүй тавигдана. Өчигдөр хуучин менежер АВБ түүнийг дуэльд дуудсан.

Image

:mongol:
Last edited by Davka_ Spurs on Sun Aug 24, 2014 11:46 pm, edited 2 times in total.
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Davka_ Spurs » Sun Aug 24, 2014 11:03 pm

2 тоглолтонд 2 гоол... 1994 онд төрсөн Англи төвийн хамгаалагч Эрик Даер. Төвийн хагас дээр ч тоглох боломжтой залуу өнөөдөр баруун жигүүрт тоглосон.

ФАКТ: Dier ПЛ-ын түүхэнд дебют улирлаа эхний 2 тоглолтонд дарааллан гоолдсан анхны хамгаалагч

Image
Image

:mongol:
Last edited by Davka_ Spurs on Mon Aug 25, 2014 9:11 pm, edited 2 times in total.
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Davka_ Spurs » Sun Aug 24, 2014 11:04 pm

Image

Өнөөдрийн шилдэг.
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Davka_ Spurs » Sun Aug 24, 2014 11:06 pm

Image

2 тоглолт, 2 клийн шит
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Davka_ Spurs » Sun Aug 24, 2014 11:07 pm

Image

Хүснэгт одоогоор
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Өсөхбаяр » Sun Aug 24, 2014 11:24 pm

Davka_ Spurs wrote:Image

Өнөөдрийн шилдэг.

Манай Ламела овоо тоглоо юу даа
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Davka_ Spurs » Sun Aug 24, 2014 11:43 pm

Өсөхбаяр wrote:
Davka_ Spurs wrote:Image

Өнөөдрийн шилдэг.

Манай Ламела овоо тоглоо юу даа


Гайхалтай тоглосон.
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby LeBe » Mon Aug 25, 2014 6:25 pm

Энэ Дайр гээд хамгаалагч Уолкер иртэл оролж байгаамуу
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Davka_ Spurs » Mon Aug 25, 2014 9:12 pm

Image

Франц төвийн хагас хамгаалагч Этинне Капу-н КПР-н эсрэг амжилттай болсон пасс-н үзүүлэлт.

Одоогоор 2 тоглолтонд 170 дамжуулалтаа амжилттай өгсөнөөр тэрээр ПЛ-н бүх тоглогчдыг тэргүүлж байна.

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Next

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests