АС РОМА 2014/15 - ГАРСИА-ГИЙН ӨЛСГӨЛӨН ЧОНОНУУД!

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

АС РОМА 2014/15 - ГАРСИА-ГИЙН ӨЛСГӨЛӨН ЧОНОНУУД!

Postby Г.Баяраа » Mon Aug 18, 2014 4:14 pm

ЭНЭ ЗУН ШИНЭЭР ИРСЭН ТОГЛОГЧИД. АЧ ХОЛБОГДЛООР НЬ ЖАГСААВ.

1. Хуан Итурбе ( нас 21) - Хеллас Верона

Image

Энэ зуны манай хамгийн онцлох наймаа. 22 сая еврогоор авч 5 жилийн гэрээ байгуулсан. Түрүү улиралд Хеллас Веронагийн тэсрэлтийн гол цөм байсан. Түүний жигүүрийн пассаар Тони хамаг гоолоо хийсэн гэхэд болно. Хурдтай, ур чадвар сайтай, алсаас сайн цохидог, хурдан сэтгэдэг гээд магтууштай чанар ихтэй.
Аргентиний 20 хүртэлх насны шигшээд тоглодог. Удахгүй үндсэн багт дуудагдах нь тодорхой. Маркуйньо-гийн үлдээсэн 7 дугаарыг авсан байгаа. Энэ улиралд өндөр итгэл хүлээлгэж байгаа залуу.
Шинэ Лео Месси гэсэн хочыг зүгээр ч нэг хоосонгүй залууд өгөхгүй нь ойлгомжтой.
Австрийн Sportklub-ийн эсрэг хийсэн нөхөрсөг тоглолтонд дебут гоолоо хийсэн.

2. Эшли Коул (33) Челси

Image

Английн шигшээ багт 100 тоглолтын босго давсан 8-хан тоглогчдын нэг. Арсенал, Челси багуудад 1998 оноос хойш дамнан тоглож 600 дөхсөн мэргэжлийн тоглолтонд оролцсон аугаа туршлагатай залуу.
Түүний туршлага мэдээж Аваргуудын лигт маш их хэрэг болно. Дээр нь зүүн талын манай эмзэг нүхийг бөглөж байна. Түрүү жил Додо, Балзаретти, Бастос гэсэн залуус ээлжилж гарч байсан. Гэхдээ хэн ч тогтвортой сайн тоглохгүй байлаа. Харин Эшли энэ зүүн асуудлыг шийдэж чадах байх.
2 жилийн гэрээгээр үнэгүй авсан. Тэгэхээр гарцаагүй хожоотой наймаа.
Яахав багийнхантайгаа нэг болж чадахгүй байгаа гэсэн шуум байна. Гэхдээ яваандаа гайгүй болох байлгүйдээ. Ер нь манайд Англи тоглогч байсан түүх ховор. Эшли бараг анхных нь болж байгаа байх.Додогийн 3 дугаарыг авчээ.


3. Салих Учан (20) - Фенербахче

Image

Зээллэг
Туркийн 15 насны багаас хойш нас болгоны багт тоглож явсаар байгаад 2013 онд Үндсэн багийн дебутээ хийсэн. Өвлөөс хойш Walter Sabatini энэ залууг авах гэж үзэж байсан. Тэгээд Диего Атлетикогоос байран дээр нь ирсэн болохоор өөрөө манайд дуртай ирж байх шиг байна.
Төвийн хагас хамгаалалтын байранд тоглодог, ур чадвар сайтай. Гол нь маш эрэмгийн дайчин зоригтой залуу. Ямар ч том багийн эсрэг ямар ч том одын эсрэн айлгүй нүүр тулж чаддаг нь таалагдсан.
Турктаа ч нилээн нэр хүндтэй юм билээ. - Энэ жилдээ сайн тогловол улирлын төгсгөлд жинхлэх байх.

4. Сэйду Кэйта (34) - Валенсия

Image

Аваргуудын лигийн өрсөлдөөнд хэрэг болох бас нэгэн хал цэрэг. Барсатай цуг хоёр ч удаа Дэлдэн чихтийг өргөж үзсэн. Төв болон хамгаалах чиглэлийн хагас хамгаалалтын байран дээр тоглох чадвартай.
Нэг жилийн гэрээ байгуулсан.Мэдээж үнэгүй ирсэн.

Бусад наймаа. - Урби Эманулсон (Ар тал даах чадвартай, хурдтай залуу) Antonio Sanabria (Барса-гийн академиар хүмүүжсэн 18 настай Парагай довтлогч) Alan Arario (Ривэр Плэйтээс үнэгүй ирсэн Аргентин АМ)
Давид Астори (Италийн топ багуудын анхаарлыг татаад байсан төвийн хамгаалагч. Манайх сугалж чадсан нь сайн хэрэг. 27 настай. Нуруулаг тулхтай, тайван итгэлтэй залуу санагдсан)

ЯВСАН ТОГЛОГЧИД

Tin Jedvaj, Мишель Бастос, Толой, Маркуйньо, Додо, Вивиани гэсэн залуусыг зээллэгээр явуулсан байгаа.
Ихэнхийг нь Араб Катар Бразил руу явуулсан хэрнээ ирээдүйтэй залуу Додогоо Интер луу явуулсан нь тиймэрхүү байна. Тэхдээ том багт туршлага судлаад ирэх байлгүйдэ.
Талбайн хаана ч тоглож чаддаг домогт Родриго Таддэй маань Перужио баг руу зээллэгээр явжээ.


ШИНЭ УЛИРЛЫН ӨМСГӨЛ

Image
Image

Найктай байгуулсан 10 жилийн гэрээ энэ улирлаас эхэлж байна. Том брэнд гэсэндээ нүүр улайхааргүй сайхан өмсгөлийн загвар хийсэн байна. Ялангуяа надад 3-р өмсгөл их таалагдаж байна.

УЛИРЛЫН ӨМНӨХ НӨХӨРСӨГ ТОГЛОЛТУУД

Ерөнхийдөө зуныг Америкаар аялж өнгөрүүллээ. 2014 International Champions Cup-т оролцож Юнайтед, Интер хожигдоод Реалыг Тотти-гийн гоолоор хожсон. Шинэ залуусаа туршиж бэлтгэлээ чанаржуулсан сайхан тэмцээн боллоо. Дээр нь Ливэрпүүлийг 1 -0-ээр хожсоныг дурьдах хэрэгтэй.

ХҮЛЭЭЛТ

Шинэ улирлын хувьд хамгийн онцлох зүйл мэдээж Аваргуудын лиг. Тухайн клуб Аваргуудын лигт тогтмол оролцож байна гэдэг бол эрүүл саруул, хүчирхэг, тус улсынхаа лигийн топ баг гэдгийн баталгаа болдог юм. Орж ирэх мөнгө нь ч овоо зэгсэн.
Гэхдээ бас нилээн том дарамт ачаалал болдог. Түрүү жил Гарсиа-гийн бүрдүүлсэн шинэ баг олон дараалж ялаад, лигтээ аман хүзүүдэхэд Европын тэмцээн байгаагүй нь их нөлөөлсөн. Тамирчид ядрах нь ч бага. Сэтгэл санаа хоёрдохгүй байсан.
Тэгсэн хэрнээ л бэртэл гэмтлээс болж түлхүүр 3 тоглогчоо алдахад л Юве тасраад явчихсан. Энд л Юве манай хоёрын ялгаа байлаа. Тэд нөөц сайтай хүчтэй бүрэлдэхүүнээрээ ТОМ АЧААНЫ МАШИН шиг зүтгэсээр байгаад уулын оройд гарч байхад манайх тэгж чадаагүй.

Харин энэ жил нилээн хүндхэн шалгуур хүлээж байна. Скудетто гэж том яриад яахав. Юуны өмнө түрүү жилийн бүрэлдэхүүнээ бүтнээр нь хадгалах хэрэгтэй. Строотман бэртсэн тулдаа хүн амьтны нүдэнд өртөлгүй зун дуусгачихлаа. Пьяничийг харин зулгаах гэсэн оролдлог гайгүй байна. Харин Бенатиагаа л алдчих гээд байна даа.
Юнайитед, Байерн, Челси гэсэн багууд авахаар өрсөлдөж байна. Доод тал нь 30 сая.
Багийнхаа ноён нуруу болсон залууг би үнэхээр явуулмааргүй байна. Түрүү жилийн амжилт тэр чигтээ мань эрээс шууд холбоотой байсан. Хэрвээ Бенатиаг алдах юм бол 30 саяар ижил түвшний нуруутай, сайн хамгаалагч авчирна гэж бодохгүй байна.

Дундын шугам, довтолгооны шугам энэ зуны цонхоор тодорхой хэмжээнд хүчирхэгжсэн. Жервиньо-гийн цалинг нэмж гэрээг нь сунгасан. Тэгэхээр одоо цонх хаагдахаас өмнө хамгаалалтын ноён нураагаа алдахгүй байхад л болно.

Тэгээд шинэ улирлыг эхлүүлэхэд өөдрөг байх болно. Юве-гийн бүрэлдэхүүн хэвээрээ ч гэсэн Конте явсан учраас тодорхой хэмжээнд суларч байгаа. Аллегри ч Конте биш шүү дээ.
Дээр нь сүүлийн 3 жил аварга болчихсон учраас лигтээ тэгж их хүч хаяхгүй л болов уу. Үнэндээ өөр бидэнтэй Скудетто-гийн төлөө өрсөлдөх баг харагдахгүй байна.
АС Милан, Интер сэргэх гэж нэг хоёр жил болох байх. Фиорентина, Наполи-гийн гол зорилго Аваргуудын лиг рүү чиглэж байна. Том амлахгүй ч гэсэн энэ жил Гарсиаг Лилльд бүтээсэн гайхамшгээ дахин давтаасай гэж хүсч байна даа.

FORZA ROMA!
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: АС РОМА 2014/15 - ГАРСИА-ГИЙН ӨЛСГӨЛӨН ЧОНОНУУД!

Postby Shaggy » Mon Aug 18, 2014 10:56 pm

Энэ жил vнэхээр том боломж байна. Байрлал бvрдээ шилдэг тамирчидыг цуглууллаа дээрээс нь неец туршлага бvгд байна. Юве суларлаа уул нь еерсдее л сайн тогловол боломж их байна даа


Sent from my iPhone using Tapatalk
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: АС РОМА 2014/15 - ГАРСИА-ГИЙН ӨЛСГӨЛӨН ЧОНОНУУД!

Postby Г.Баяраа » Wed Aug 20, 2014 9:57 am

Клубын албан ёсны шинэ улирлын танилцуулах ёслол Фенербахче-тэй хийх тоглолтын өмнө хийгдлээ. Манайх 3 -1-ээр хожигдож байгаад Дестро дубль хийж эргэн ирэлт хийлээ

Image
Image
Image
Image
Image
Roma 3-3 Fenerbahce

Scorers: Totti pen 27 (R), Alves 32 (F), Kuyt pen 50 (F), Sow 58 (F), Destro 80, 85 (R)

Roma: De Sanctis (Skorupski 46); Torosidis (Florenzi 60), Astori, Castan (Romagnoli 11), Cole (Emanuelson 69); De Rossi (Paredes 78), Pjanic (Ucan 69), Keita; Totti (Destro 69), Gervinho (Sanabria 83), Ljajic (Iturbe 60)

Fenerbahce: Volkan; Caner, Bekir, Alves (Serdar 46), Gökhan; Raul, Topal; Alper, Kuyt (Selcuk 69), Sow; Emenike

Ref: Valeri
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: АС РОМА 2014/15 - ГАРСИА-ГИЙН ӨЛСГӨЛӨН ЧОНОНУУД!

Postby Цогоо » Wed Aug 20, 2014 7:53 pm

Дестро гэхээр нөгөө ЖиАйЖо дээр гардаг дайсан санаанд ороод байх юм.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АС РОМА 2014/15 - ГАРСИА-ГИЙН ӨЛСГӨЛӨН ЧОНОНУУД!

Postby Takanohana_Nowitzki » Thu Aug 21, 2014 9:41 am

“Чи бол хээрийн өлсгөлөн чоно. Чи хоолоо өөрөө л олж иднэ. Харин чиний өрсөлдөгч чинь баян айлын тэжээвэр нохой. Чи тэжээвэр нохойг барьж чадахгүй юм бол энэ спортоор хичээллээд хэрэггүй”
А.Энхээ
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: АС РОМА 2014/15 - ГАРСИА-ГИЙН ӨЛСГӨЛӨН ЧОНОНУУД!

Postby Shaggy » Thu Aug 21, 2014 1:08 pm

Едважийг тоглогч хvcвэл жинхлэх гэрээтэй явуулсан, саяхан блийчэр дээр бол нехерийг их магтсан бнлээ, ендер амжилтанд хvрэх 50 залуу тоглогчид багтсан байсан, бенатиа энэ жил явхааргvй болж байх шиг байна.


Sent from my iPhone using Tapatalk
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: АС РОМА 2014/15 - ГАРСИА-ГИЙН ӨЛСГӨЛӨН ЧОНОНУУД!

Postby Skull » Wed Aug 27, 2014 1:24 am

Mehdi alban yosoor yawjee... hoorhii...
FORZA ROSSONERI
User avatar
Skull
 
Posts: 576
Joined: Sun Mar 16, 2008 12:11 am

Re: АС РОМА 2014/15 - ГАРСИА-ГИЙН ӨЛСГӨЛӨН ЧОНОНУУД!

Postby Shaggy » Wed Aug 27, 2014 1:49 am

Хеерхийсеед ч байх юу байхав нэмж хvн авахгvй л байхдаа


Sent from my iPhone using Tapatalk
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: АС РОМА 2014/15 - ГАРСИА-ГИЙН ӨЛСГӨЛӨН ЧОНОНУУД!

Postby Г.Баяраа » Wed Aug 27, 2014 11:57 am

Konstantinos Manolas-г авсан шд :ногоон:

Image
The transfer was announced this evening on the official Giallorossi website at a cost of €13m plus up to €2m in performance-related bonuses.

Manolas put pen to paper on a five-year contract that will expire on June 30 2019.

The Greek international defender had been linked with Juventus and Arsenal.

The 23-year-old has 12 senior caps for his country

My reaction to Benatia's move :sad:
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: АС РОМА 2014/15 - ГАРСИА-ГИЙН ӨЛСГӨЛӨН ЧОНОНУУД!

Postby Forza Juve » Wed Aug 27, 2014 12:27 pm

Бенатиа яваад Ромагийн Скудеттогийн найдвар явчих шиг боллоо доо :RD Ромагийн ингэж хэлэхээр их уурлах байх даа хэ хэ... Өрсөлдөгчийн хувьд их л баяртай байна.

Уг нь өнгөрсөн улирлын хамгаалалтыг ганцаараа авч явсан гэхэд болно доо... Астори, тэр грек залуу 2-ч орон зайг нь бөглөж арай л барахгүй байх даа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: АС РОМА 2014/15 - ГАРСИА-ГИЙН ӨЛСГӨЛӨН ЧОНОНУУД!

Postby Shaggy » Wed Aug 27, 2014 2:46 pm

Хаха танайхтай ана мана vзэх байхаа вллегри бгаа биз дээ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: АС РОМА 2014/15 - ГАРСИА-ГИЙН ӨЛСГӨЛӨН ЧОНОНУУД!

Postby Хашка » Wed Aug 27, 2014 4:14 pm

Гарсиагийн өлөгчин чононууд гэж уншлаа шд хаха
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: АС РОМА 2014/15 - ГАРСИА-ГИЙН ӨЛСГӨЛӨН ЧОНОНУУД!

Postby kayo » Wed Aug 27, 2014 4:49 pm

Эднийх ч жил дараалан энгийн нэг нөхрийг шилдэг хамгаалагч болгоод үнэтэй зарлаа, одоо энэ Грек залуу нь бас бужигнуулаад үнэтэй зарагдах биз.
kayo
Барса фэн
 
Posts: 8904
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: АС РОМА 2014/15 - ГАРСИА-ГИЙН ӨЛСГӨЛӨН ЧОНОНУУД!

Postby Г.Баяраа » Wed Aug 27, 2014 9:01 pm

Хашка wrote:Гарсиагийн өлөгчин чононууд гэж уншлаа шд хаха

well "technically" you're right ! :eek:
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: АС РОМА 2014/15 - ГАРСИА-ГИЙН ӨЛСГӨЛӨН ЧОНОНУУД!

Postby Shaggy » Thu Aug 28, 2014 4:25 pm

Баярлалаа баяртай бенатиагаар овоо менге хийлээ, еерее ч явах хvcлээрээ явж байх шиг байна. стрvvтман гэмтэж дашт енжиж байж бараг явсангvй vлдлээ. Шинэ ирсэн манолес шууд гараанд гарахгvй байх астори кастан манолес рамониали гэсэн боломжийн 4 хамгаалагч байна, голохгvй шvv


Sent from my iPhone using Tapatalk
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: АС РОМА 2014/15 - ГАРСИА-ГИЙН ӨЛСГӨЛӨН ЧОНОНУУД!

Postby Shaggy » Thu Aug 28, 2014 4:25 pm

Баярлалаа баяртай бенатиагаар овоо менге хийлээ, еерее ч явах хvcлээрээ явж байх шиг байна. стрvvтман гэмтэж дашт енжиж байж бараг явсангvй vлдлээ. Шинэ ирсэн манолес шууд гараанд гарахгvй байх астори кастан манолес рамониали гэсэн боломжийн 4 хамгаалагч байна, голохгvй шvv


Sent from my iPhone using Tapatalk
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: АС РОМА 2014/15 - ГАРСИА-ГИЙН ӨЛСГӨЛӨН ЧОНОНУУД!

Postby Жонон » Fri Aug 29, 2014 12:42 am

Заяагүй хогнууд хамгийн хатуу хэсэгт орчих юм даа.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: АС РОМА 2014/15 - ГАРСИА-ГИЙН ӨЛСГӨЛӨН ЧОНОНУУД!

Postby Sticky.BK » Fri Aug 29, 2014 12:43 am

Сити, Мюнхен, ЦСКА-тай таарчихдаг.. чанга таарлаа шүү...
ЮвентуСелтикс
User avatar
Sticky.BK
"Nike & Bianconeri Фен"
"Nike & Bianconeri Фен"
 
Posts: 475
Joined: Wed Oct 24, 2007 2:42 pm
Location: 34+5+21

Re: АС РОМА 2014/15 - ГАРСИА-ГИЙН ӨЛСГӨЛӨН ЧОНОНУУД!

Postby Enkhe » Fri Aug 29, 2014 12:49 am

эвгүй хэсэгт орчлоо шүү.
Squadra Azzurri & Rossoneri
User avatar
Enkhe
 
Posts: 120
Joined: Wed Aug 31, 2011 1:06 pm

Re: АС РОМА 2014/15 - ГАРСИА-ГИЙН ӨЛСГӨЛӨН ЧОНОНУУД!

Postby Aagii_03 » Fri Aug 29, 2014 12:50 am

Yostoi azgui sugallaa daa. Hesgees garah uneheer hund yum aa


Sent from my iPhone using Tapatalkoilp
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: АС РОМА 2014/15 - ГАРСИА-ГИЙН ӨЛСГӨЛӨН ЧОНОНУУД!

Postby Г.Баяраа » Fri Aug 29, 2014 9:56 am

Угааса 4-р потоос орсон юм чинь иймэрхүү хүлээлт байсан л даа...тэхдээ байж болох хамгийн хэцүү хэсэгт ордог нь тиймэрхүү байна.
4 жилийн дараа эргэж ирэхэд Аваргуудын лиг ч ширүүн угтаж байна даа. Мэдээж эцсийн хүчээ дуустал үзэлцээд л гарна даа
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: АС РОМА 2014/15 - ГАРСИА-ГИЙН ӨЛСГӨЛӨН ЧОНОНУУД!

Postby Цогоо » Fri Aug 29, 2014 10:20 am

Сэдвийн нэр танил санагдаад байсан чинь ноднин бас л өлсгөлөн байсан байна шт. Олигтой хоол идээгүй юм уу? :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АС РОМА 2014/15 - ГАРСИА-ГИЙН ӨЛСГӨЛӨН ЧОНОНУУД!

Postby Gooner » Fri Aug 29, 2014 3:53 pm

Баваар Монако гэнэ үү?
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: АС РОМА 2014/15 - ГАРСИА-ГИЙН ӨЛСГӨЛӨН ЧОНОНУУД!

Postby Г.Баяраа » Fri Aug 29, 2014 5:11 pm

Италичууд тэгж нэрлэдэг юм шиг байна лээ.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: АС РОМА 2014/15 - ГАРСИА-ГИЙН ӨЛСГӨЛӨН ЧОНОНУУД!

Postby Gooner » Fri Aug 29, 2014 7:48 pm

Танайх ямар ядаргаатай юм бэ, Манолас, Рабиот 2-ийг маань булаачих юм.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Next

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests