Page 156 of 157

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Wed Aug 05, 2015 1:14 pm
by Алтангэрэл
Reda wrote:Сая ч МСН тулдаа л давж гарснаас биш хавар бол аль нэгэн нь гэмтэхэд л манайх трибл хийхээргүй байсан байх.

Ганц манайх бишээ, угаасаа гэмтэл бэртлийн асуудалтай баг трибл хийхгүй штээ.

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Wed Aug 05, 2015 1:53 pm
by Өсөхбаяр
Барса Б доошоо унаад хүүхдүүдийн асуудал хэцүүдчихлээ шүү. одоо тэгээд явуулахаас яахав дээ. Адама бие бялдар сайтайн дээр дрибл ч дажгүй хийчихдэг овоо ирээдүй харагдаад байдаг явуулж л таарах нь дээ

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Wed Aug 05, 2015 1:56 pm
by Takanohana_Nowitzki
Б баг чинь Ла лигрүү дэвшинэ гэж байх уу? Тийм кейс гарвал яадын? А, Б гээд дээд лигтээ 2 баг тоглохым уу?

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Wed Aug 05, 2015 2:01 pm
by Tmshinoda
Яаж дэвшиж болохов дээ

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Wed Aug 05, 2015 2:02 pm
by Cule
Хэдхэн жилийн емне ийм юм болж л байсан... Б баг дэвшихгvй...

Sent from my SM-N9005 using Tapatalk

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Wed Aug 05, 2015 2:08 pm
by Өсөхбаяр
сегундад түрүүлж л байдаг юм дэвшихгүй л дээ хэхэ. тэгээд Б баг доош унаж байгаа нь энэ залуучуудын өөрсдийнх нь муугаас бас болсон л доо... тэгэхээр зарж үрэхэд харамсахаа болидог ч юмуу.. ганц нэг залуустаа боломж гаргаад үлдсэнг нь аниандаа ч яахав.

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Thu Aug 06, 2015 1:59 am
by turuue
Image
Image
Дани 6 дугаар авчхаж. Арда, Видал хоёрт 19, 22 дугаарууд байна даа. Пэдро явбал хэн нэг нь 7 дугаарыг аваад нэмж нэг дугаар суларч болох юм.

Машераногийн агент нь сонин юм ярьсан байх юм. Италийн багаас лут санал ирсэн, ерөнхийлөгчтэй нухацтай ярьж үзнэ эдр гээд л. Аль ч талаасаа ямар ч утгагүй яриа. Требль хийсэн багийн гол тоглогчдын нэг, дөнгөж зохих ёсоороо хүндлүүлж эхэлж байгаа хүн. Дээр нь саяхан гэрээгээ сунгачихсан, бас ахлагч болсон. Тийм байхад яагаад ингэж хамаагүй ярьсан нь хачин юм.



Гамперийн цомын тоглолт хоёр цагийн дараа эхлэх нь.

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Thu Aug 06, 2015 4:02 am
by Могжоохон
--------------Ter Stegen
Alves---Vermaelen---Bartra---Matheu
--------------Mascherano
-------Rakitic------------Rafinha
Messi----------Suarez-------Neymar

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Thu Aug 06, 2015 4:10 am
by turuue
Пэдритогоо супер цомын тоглолтоор үдэх нь дээ, уг нь өнөөдөр гараанд гаргах нь уу гэж харж байлаа.
Мэсси хоолны дэглэмээ нэлээн тууштай сахиж буй бололтой, бүр турсан харагджийн.

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Thu Aug 06, 2015 4:32 am
by turuue
Эхнээсээ бөмбөгдөөд л эхэллээ. Энэ янзаараа тоглоод байвал нэлээн олох хийх нь ээ.

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Thu Aug 06, 2015 4:46 am
by turuue
МСН бүтнээрээ гарахад ч шал өөр байна шүү, гоолын боломжийг угсруулсаар л. Ер нь л манай довтолгооны их гурвал зүгээр ч нэг довтолгооны төгсгөл гэхээсээ илүү багтаа маш суурь үүрэг гүйцэтгэдэг нь илт харагдаж байна.

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Thu Aug 06, 2015 4:58 am
by turuue
26' Нэймар гоол 1-0

Мэссигийн нэрийн хуудас болсон дамжуулалт, Матьюгийн сайн шийдвэр, эхний хүрэлт , Нэй-н төгсгөл. Энэ дамжуулалтаар бараг л тоглолт болгонд гоолын боломж үүсгэсэн дээ, өнгөрсөн улирал.

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Thu Aug 06, 2015 5:09 am
by turuue
Верма, Бартра хоёр бол яг эсрэг тэсрэг хоёр юм байнаа. Бартра нь араас тоглолт эхлүүлэх, бөмбөг барих, нэхэлтээс гарахдаа сайн, харин хамгаалахдаа муу. Верма нь яг эсрэг юм. Уг нь манай системд тоглоод байхад цагийн аясаар тэрэнд нь уусчих боломжтой байх.
Нэй нэлээн жин нэмсэн харагдсан, харин форм эдр унасан юм байхгүй юм шиг байна.
Лео жаахан цухалдуу үзээд байна уу даа, нэг гарыг мөргөөд аввуу яав. Өө за яг бичиж байхад гоолдчихлоо.
Ер нь нөхөрсөг гэхэд арай ширүүн тоглолт болчих гээд байшүү.

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Thu Aug 06, 2015 5:23 am
by storm
Маша-г яаж магтахаан мэдэхгүй юм.............Рикатич хамаг хар ажил хийсээр л ийм тоглогч бидэнд байгаа их аз шүү. Мэсси Нэймар Суарез-тэй юу ярих уу ойлголцол бие биенээн мэдэрч байгаа нтр бол янзын. Бэлтгэл дээр жижиг зүйл дээр ч их бэлдэж байгаа нь анзаарагдаж байна.

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Thu Aug 06, 2015 5:27 am
by turuue
Эхний хагас гайхалтай байлаа.
Муу Суарес маань хэдэн бацаантай л хослох гээд үзээд байсан, одоо хоёр хам нь ирэнгүүт нийлээд баллаж тавьж байна. Ухаалаг гүйлт, шилжилттэй мобайл тоглолт, мэдрэмж, чадвар, хүчний тоглолт гээд олон талаараа яалт ч гүй л манайд төгс зохицсон довтлогч шүү. Өөлөх юм гэвэл эхний хүрэлт л байгаа юм даа. Яахав анх ирснээ бодвол арай сайжирсан. Ер нь бөмбөгөө нэлээн эрсдэлтэй хүлээж авдаг. Бөмбөг үрэн таран хийчих гээд байдаг, гэхдээ эрсдэлтэй үйлдлүүд олон хийгээд бүтэлгүйтдэг ч тэд нар нь бүтэхээрээ үргэлж шахуу аюул тарьдаг. Энэ жил мань хүн замналынхаа оргил улирлыг үдэж магадгүйм шүү. Ер нь л форм, багт ууссан байдал зэрэг нь яг сайхан ханачхаад байна.

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Thu Aug 06, 2015 5:30 am
by turuue
Вермален сууж, Альба орж ирлээ, ингэснээр Матью төв рүүгээ шилжинэ.

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Thu Aug 06, 2015 5:53 am
by turuue
МАтС, Алвес, Маше, Матью, Рафа, МСН сууж, Браво, Пике, Бүси, Иньеста, Сержи Роберто, Пэдро, Сандро, Мунир орж ирлээ. Рома ч хэд хэдэн сэлгээ хийсний дотор домогт Тотти ороод ирлээ.

Пэдритогийн маань сүүлийн ч тоглолт ч байж магадгүй, Камп Ноуд ч үзэгчид Пээдроо, Пээдроо гээд л уухайлж байна. Нэг гоол хийгээсэй, Супер Цом хүртэл байгаа ч уу, гүй ч үү.

Ракитич гоол!!! lol :ногоон:

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Thu Aug 06, 2015 6:15 am
by storm
Сайхан тоглолт боллоо. Энэ сайхан залуусаан ашиглах хэрэгтэй дээ. Айлаас эрхээр авдраан ух гэж

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Thu Aug 06, 2015 6:17 am
by Reda
Манайх ч бэлэн болжээ шинэ улиралд

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Thu Aug 06, 2015 7:22 am
by turuue
Альба 1-2 долоо хоног тоглохооргүй болж, балай юм.

Image
Тоглолтын шилдгээр Ракитич тодорлоо.

Image
Ахлагч маань цаашдаа олон цом өргөх халаалтаа хийлээ.

Image
МСН өнгөрсөн хаврынх шигээ л мундаг формтой байна.

Image
Image
Тотти, Мэсси хоёр. :eek: :spain :italy

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Thu Aug 06, 2015 7:23 am
by turuue
Адриано явахгүй ээ гэж Лучо хэлж. Явуулбал явуулчхаар л байсан юм даа. Өөрт нь бүр асуудал нэммээр л санагдах юм.

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Thu Aug 06, 2015 10:22 am
by Цогоо
Нэг иймэрхүү авир гаргаж дээ. Нэг их муу ч юм алга. :ногоон:


Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Thu Aug 06, 2015 10:26 am
by rednasca
улаан өгөөчэээ... ккк...

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Thu Aug 06, 2015 11:20 am
by kayo
Мэсси ч ууртай өлсгөлөн байна даа, нөхөрсөг гэхээргүй л тоглож байна. Ийм үедээ л гоё шүү. кк. Ней энэ хоёрыг ирэнгүүт урд довтолгоо хамаагүй аюултай болж байн. Баг ч нийтээрээ гоё байна даа, Рафинна хэд хэдэн боломж алдаж.

Ракитчийн гоол ямар гоё юм бэ, манайд ёстой харагдаад байдаггүй цөм цохилт байлаа, нөхрийн энэ холын цохилтууд нь гоё шүү.

Алба харин гэмтээд гарлаа, сар гарахгүй гэнэ үү, Метью ч гэхдээ хангалттай орлохоор харагдаж байна, довтолгоонд сайн идэвхтэй л байна.

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Thu Aug 06, 2015 11:22 am
by Reda
Зиа баг ийм сайхан бүрэлдэхүүнтэй алдаг байгаа дээрээ Челситэй СЛд таарчихмаар байна шүү :ногоон: