Page 155 of 157

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Sat Aug 01, 2015 4:36 pm
by Галмандах
Үнэхээр академийн залуусаа болохоосоо болохгүйг нь хүртэл нүдмээр байна.
Гэвч Масип Монти Бартра Багнак Грималдо Сампер Рафина Роберто Педро Мунир Сандро
гээд харахаар л яалтчгүй гологдоод байна лдаа.

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Sat Aug 01, 2015 6:23 pm
by turuue


Ээж нь Пэдрог Англи явж байгаа гэж хэлснийг түүний багын клубын ерөнхийлөгч нь сонинд ярьжээ. Өөр баг руу зарагдвал нийт үнийн дүнгийн 1.5 хувийг нь авна гэсэн гэрээтэй бололтой. 30 саяар зарагдвал 450к-г авнаа л гэж...

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Sat Aug 01, 2015 6:51 pm
by GREEK FREAK
Барсагийн Ла масиа ч аргагүй ундарга сайтай юмаа. Адама Траоре 19 настай залууг бас Ливэрпүүл авах гэж оролдож байна лээ.

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Sun Aug 02, 2015 1:01 pm
by Цэнгүүн
Пэдрогоо явуулмааргүй л байна. Түүн шиг сэлгээний довтлогч ховор доо. Аргагүйд хүрвэл ахиухан үнээр явуулахаас яахав..
Өмнөд америкийн хэд маань ирчихлээ.. Сайхан өнгөлөг харагдаж байна.. Өнөө шөнө Fiorentina-той нөхөрсөг хийнэ. сүүлд 2008 онд бас зуны амралтаар хоёр баг тоглож байж..
Joan Gamper Trophy-ынхаа тавь дахь удаагийн ойн тэмцээндээ бас түрүүлчихмээр байна шүү. Рома нилээд чангарсан байгаа, гоё тоглолт болно байхаа. За тэгээд шинэ улирлын эхний нэн тэргүүний зорилго бол бонус цомуудаа аваад, өвөл КДАШТ-д түрүүлэн зургаа цом авах.. Түүхэнд хоёр удаа зургаан цом авсан анхны баг болмоор байна..
Image

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Sun Aug 02, 2015 2:23 pm
by Цоомоо
Pedrogiin huvid yavuulahaas oor argagui.
Yavuulahgui bh bolomj bgu ch gehiimu.
Huvi huniih n huvid bodoh heregtei bas.
Shiidveriig n hundleh yostoi.

2 uliral asuudalgui selgee bolj togloloo.
Shine bagtaa sain togloosoi gd amjilt huseed udhees oor argagui.

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Sun Aug 02, 2015 5:40 pm
by Mojul
Педро хаашаа явж байгаан ингэхэд.

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Sun Aug 02, 2015 6:41 pm
by turuue
Mojul wrote:Педро хаашаа явж байгаан ингэхэд.

Ютд л гээд байна.

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Mon Aug 03, 2015 2:01 am
by turuue
1 цагийн дараа Фиорентинагийн эсрэг тоглолт эхлэх нь. Гараа:


11 тоглохдоо 6 хожиж, 3 тэнцэж, 2 хожигдож байж...

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Mon Aug 03, 2015 8:47 am
by kayo
При-сийсонд ч сайхан гүвүүлж байна даа. Дахиад хожигдлоо.

Махчин маань л ганц гоолдож байх шив. Хамгаалалт учираа олохгүй хэвээр. Ер нь иймэрдүү хожигдолууд зүгээр л дээ, гол алдаануудаа эртхэн мэдээд улирал эхлэхэд засаад авбал. Энэ жил сүпер цомууд, дэлхийн аварга бусдаас 4,5н тоглолт илүү, ачаалал ихтэй байна, хурдан жигдрээд авбал зүгээр л байна даа, одоо ганцхан нөхөрсөгтэй.

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Mon Aug 03, 2015 9:39 am
by Цоомоо
Pedro: “I would like to play more in Barcelona… but in this team, I am condemned to the bench… condemned by the trident.”
Image

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Mon Aug 03, 2015 11:14 am
by Reda
Педро явсан нь дээрээ. Том тоглолтуудад бол Цаг дуусч байхад нөхрийг гаргаж прессинг хийлгэдэг. Тэгээд тааруу багуудтай тоглоход гараанд гаргадаг. Онцгүйгээр хэлбэл итгэл хүлээлгэхээ больсон. Тиймээс явсан нь өөрт нь хэрэгтэй. Анхны 6 цом авдаг улирал л үнэн галзуу формтой, өөртөө ч итгэлтэй мундаг тоглогч байсан.

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Mon Aug 03, 2015 12:09 pm
by Алтангэрэл
Анхны 6 цом авахад өөртөө итгэлтэй гэхээсээ нууц зэвсэг байсан л даа.
Харин 2010 онд лиг авахад дараа нь 5 цом авдаг жилүүдэд галзуу байсан.
Тэгээд олон дасгалжуулагч солигдоод зарим нь яаж ашиглахаа сайн мэдрээгүй санагддаг.
Одоо бол яалтачгүй 3 аймшигт даруулж байна. Яаж ч хийчээгээд энэ 3-ыг банздаж чадахгүй болохоор тэмцэлгүй гэхиймүү тогтчихлоо доо.

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Mon Aug 03, 2015 12:21 pm
by Realist
Педрог явуулах нь зөв зөв, манайд ч ашигтай. Зэвүүн тоглогч байсан шүү. Одоо ч газраа солихгүй бол зэвэрч эхэлсэн.

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Mon Aug 03, 2015 12:59 pm
by Mr S
Image
ирэх өдрүүдэд шинэ хамгаалагч авахаар болж бгаа гэнэ........ Монако-н Абдэннор........ эсвэл Тоттэнхэм-н Вэртонгэн.........

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Mon Aug 03, 2015 1:09 pm
by Өсөхбаяр
сайхан гөвүүлж байнаа хэхэ

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Mon Aug 03, 2015 1:27 pm
by Realist
kayo wrote:При-сийсонд ч сайхан гүвүүлж байна даа. Дахиад хожигдлоо.

Махчин маань л ганц гоолдож байх шив. Хамгаалалт учираа олохгүй хэвээр. Ер нь иймэрдүү хожигдолууд зүгээр л дээ, гол алдаануудаа эртхэн мэдээд улирал эхлэхэд засаад авбал. Энэ жил сүпер цомууд, дэлхийн аварга бусдаас 4,5н тоглолт илүү, ачаалал ихтэй байна, хурдан жигдрээд авбал зүгээр л байна даа, одоо ганцхан нөхөрсөгтэй.


Лучо тэгээд Пеп шиг мотивацжуулж чадах юм болвуудаа? Бүх цомуудыг түүгээд ханачихсан багийг дахиж сэдэлжүүлэх хэцүүдээ

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Tue Aug 04, 2015 5:31 pm
by turuue
Realist wrote:Лучо тэгээд Пеп шиг мотивацжуулж чадах юм болвуудаа? Бүх цомуудыг түүгээд ханачихсан багийг дахиж сэдэлжүүлэх хэцүүдээ

Цаадах чинь тэр тал дээр бол гайгүй санагддаг, хувь хүн нь хатуу ширүүн характертай болохоор. Харин тактикийн тал дээр энэ жил олон янзын хувилбартай тоглуулж гоё тоглуулж чадах нь уу яах нь. Яг тактикийн тал дээр Пэп, Анче эдрт одоогоор арай хүрэх болоогүй санагддаг. Гэхдээ манай хүн ч өөрөө хөгжөөд байгаа, энэ жил ёстой том шалгуур даа. Энэ жилдээ бүр яахаа алдчихгүй л бол цомгүй байсан ч битгий халчхаасай.

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Tue Aug 04, 2015 5:38 pm
by turuue
Image
Иньеста, Мэсси, Бүскетс, Машерано нар харгалзан 1, 2, 3, 4-р ахлагчид болжээ, тоглогчдын санал хурааж шийдсэн бололтой. Иньеста, Маше зодог тайлах үед Пике ороод ирэх биз.

Ливерпүүл Адамаг сонирхож байгаа гэснийг Ливерпүүлийн нэгэн хэвлэл няцаасан байна. Астон Вилла, Стөүк хоёрын нэгэнд нь очих магадлалтай гэнэ.

Лучо одоогоор Супер Цомд ямар хаалгач гаргахаа шийдээгүй байгаа л гэж.

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Wed Aug 05, 2015 11:09 am
by Цоомоо
Бускетс, Пике 2 чинь уг нь нас намба, эрэмбэ дараа адилхан даа.
Бускетсийг 4 дэх ахлагч болгоход Пике ихийг бодож, тунгаасан байх ёстой гээд нэг юм уншиж байсан.
Тэгсэн одоо бас байдаггүй шүү кк.

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Wed Aug 05, 2015 11:11 am
by Цоомоо
Педро, Адриано гэсэн 2 суперсаб-аа явуулчихаар ирэх улирал сэлгээний асуудал нэлээн хүндрэх нь дээ.
Ялангуяа баруун ар, довтлогч дээр.
Монтойя нь ч байхгүй.
Муугаар бодоод Алвес гэмтэхэд юу болохын байгаан.

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Wed Aug 05, 2015 11:33 am
by kayo
Маше ахлагч боллоо, болж байна шүү, ер нь талбайн гадна ч дотно ч албан бус ахлагч байдаг, мэргэжлийн тамирчин гэдгээ хамгийн сайн ухамсарласан тоглогч гэж боддог, заменд суулгасан ч хойно ард тогло гэсэн ч хэзээ ч гомдол тавьдаггүй, хийдгээ хийгээл явдаг.

За тэгээд энэ дөрвөөс гадна Ракитч, Штеген хуучин багууддаа ахлагч байсан, Браво, Ней гээд шигшээдээ ахлагч, хийдэг гээд лидершип сайтай нөхөд олон шүү.

Адама ямартаа ч ПЛ явах нь тодорхой боллоо, яалтчгүй гуравдугаар лийгт томдоод үндсэн багт багадаад байгаа залуу, Ливерпүүл гэснээс стоки, Астон вилла-руу лоанаар явбал илүү их тоглох минут олдох байх. Делогийн эвертонд эхний жил тоглосон шиг тоглочиход л болох юм байгаан, уг нь хурд скилл сайтай, бас ч гайгүй бакь бярдуулахааргүй тоглогч ПЛ-д их зохицох байх гэж хараад байгаа.

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Wed Aug 05, 2015 11:55 am
by Gooner
GREEK FREAK wrote:Барсагийн Ла масиа ч аргагүй ундарга сайтай юмаа. Адама Траоре 19 настай залууг бас Ливэрпүүл авах гэж оролдож байна лээ.

Ливерпүүл авах гээд, Барса зарж байхыг бодоход ирээдүй нь тэр хавьцаа л бацаан бололтой, зар зар.. :ногоон:

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Wed Aug 05, 2015 12:01 pm
by kayo
Пике ч талбайн гадна, бэлтгэл дээр хамгийн алиа марзан, байнга жоке ярьж явдаг юм шиг байгаан. Тэр нь нөхрийг жоохон татаад байгаа байх, тэгээд намба суугаад ирэхээрээ ахлагч болох байхоо. Маше угаасаа үсрээд 2 жил л дахиад манайд тоглох болов уу.

Баруун ар дээр Робертог их туршиж тоглуулаад байгаа, жоохон хамгаалалт нь муу ч дамжуулалт кросс нь сайн гайгүй бак ап болчих байхоо. Болохгүй бол доороос Гримелдог дуудна биз, уг нь их дажгүй гээд байгаа нөхөрсөгт харин ер дуудсангүй.

Педрог л орлох харин хэцүү, Сандро, Мунир аль аль нь яг Педрогийн түвшинд хүрээгүй харагдаад байгаа, МСН-ий нэг нь л гэмтэхэд эвгүйтнэ шүү. Тэгээд өөрийг нь бодохоор яалтчгүй ПЛ яваасай гэж бодохын, МЮ-рүү яваасай.

Видал чинь баруун вингерт тоглочихдог гэсэн, 1 сараас Алвес энэ хоёр зэрэг гарч магадгүй л байх. Рафиннаг бас нэлээн вингер л үү татаж тоглуулах байх.

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Wed Aug 05, 2015 12:05 pm
by Reda
Сая ч МСН тулдаа л давж гарснаас биш хавар бол аль нэгэн нь гэмтэхэд л манайх трибл хийхээргүй байсан байх.

Re: BARÇA 2014/15: XAVI HÉRNANDEZ -17GRANDES TEMPORADAS

PostPosted: Wed Aug 05, 2015 1:11 pm
by Алтангэрэл
kayo wrote:Пике ч талбайн гадна, бэлтгэл дээр хамгийн алиа марзан, байнга жоке ярьж явдаг юм шиг байгаан. Тэр нь нөхрийг жоохон татаад байгаа байх, тэгээд намба суугаад ирэхээрээ ахлагч болох байхоо. Маше угаасаа үсрээд 2 жил л дахиад манайд тоглох болов уу.

Баруун ар дээр Робертог их туршиж тоглуулаад байгаа, жоохон хамгаалалт нь муу ч дамжуулалт кросс нь сайн гайгүй бак ап болчих байхоо. Болохгүй бол доороос Гримелдог дуудна биз, уг нь их дажгүй гээд байгаа нөхөрсөгт харин ер дуудсангүй.

Педрог л орлох харин хэцүү, Сандро, Мунир аль аль нь яг Педрогийн түвшинд хүрээгүй харагдаад байгаа, МСН-ий нэг нь л гэмтэхэд эвгүйтнэ шүү. Тэгээд өөрийг нь бодохоор яалтчгүй ПЛ яваасай гэж бодохын, МЮ-рүү яваасай.

Видал чинь баруун вингерт тоглочихдог гэсэн, 1 сараас Алвес энэ хоёр зэрэг гарч магадгүй л байх. Рафиннаг бас нэлээн вингер л үү татаж тоглуулах байх.

Грималдо таг зүүндээ тоглодог юм байна лээ. Тэгэхээр Видал л Алвесын гол орны хүн нь гэж бодоод байгаа.
Нэг хэсэг бага Дос Сантосыг цэвэрлэгээ баруун зүүн ард энд тэнд нэлээн туршаад бүтээгүй тэрэн шиг залуучуудаа хоёрын хооронд тоглуулаад хэрэггүй л санагдаад байгаа. Үндсэн байрлалд нь хөгжүүлвэл зүгээр байхдаа.

Би Пикег удахгүй ахлагч болчих байх гэж боддог байлаа.