Page 21 of 21

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Wed Jul 29, 2015 9:52 pm
by GREEK FREAK
Адебаяорыг зээлээр авах бүтэж байх шиг байна. Шервүүдийн дараагийн бай. Бербатов байж магадгүй гэнээ.

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Thu Jul 30, 2015 8:29 am
by Villa_Bayaraa
Адъяа бараг бүдчих байхаа... Арсеналд гялалзаж байхад нь ийм довтлогчтой бол гээд л шүлс гойждог байлаа... гэтэл ингээд өгөрсөн хойноо хүрээд ирдэг юм байжээ хэхэ...

Берба гэсэн шуум бас яваад байна... Ер нь бол 16 дотор бөмбөг сайн барьдаг, техниктэй, туршлагатай хүн л хайгаад байгаа юмдаг уу даа... Аиу ПЛ-н туршлагагүй, Козак ПЛ-д нэг ч удаа бүтэн улирал тоглож үзээгүй гэхээр аргагүй юм даа...
Бербаг 34-тэй өвгөн гээд байсан нөхөр өнгөрсөн жил Монакод бол сайн л үзсэн юм байна... нэг жил хямдхан тоглуулчихад бол сэлгээнээс орж ирээд тоглолтыг өөрчлөөд л байна байх... Бербаг ид үедээ Тот-д гялалзаж байхад нь бас л шүлс гойждог байсан...

Нөгөө "ямар ч од өвгөн болвол Монголд ирнэ шд" гэдэг шиг л юм болох нь л дээ кккк

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Thu Jul 30, 2015 8:34 am
by Цогоо
Нэг л их шүлсээ гойжуулсан хүн. хэхэ

Адъяа муу хог ч сайн тоглохдоо сайн шт. Арсеналд "идэж, ууж" байхад нь Дуду бас гоё байсан даа. Би бол Дудутай хосолж тоглож байсан болохоороо тийм сайн байсан болов уу гэж боддог.

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Thu Jul 30, 2015 8:42 am
by Villa_Bayaraa
Нөхөр хэтэрхий "сэтгэлээрээ" тоглодог юм шиг байгаа юм... онгироогоол, хөөргөөл, алнаа гээл урамшуулаад, эрхлүүлээд байвал үзээд байдаг... загнаад, зэмлээд, чангалаад ирэхээр нам болчихдог.. Типикал Африк хөлбөмбөгчин юмуу даа хэхэ ... Нзогбиа гэж яг ийм хүн манайд байна ... нөхөр сүүлийн үед Твиттер дээрээ эвгүй эвгүй юм бичээд байна гэсэн явах сураг гараад байгаа...
Уг нь Адъяа ирчихвэл франц хэлтэй, Нзогбий энэ 2 манай шинэ француудад их нэмэр болох байх...
Ингээд манайх Шаазгайнуудын замналаар Франц хувьсгал хийж эхлэх шив дээ...

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Thu Jul 30, 2015 8:44 am
by Цогоо
Чи одоо франц хэл сур аа. "Вү лэ вү күшэ..." энэ тэр гээд.

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Thu Jul 30, 2015 8:49 am
by Villa_Bayaraa
Google translate байхад хэсэг л үзнэ дээ ккк

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Thu Jul 30, 2015 8:50 am
by Цогоо
Сэдэв нээдэг бот шиг л үзэх байх даа. хэхэ

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Thu Jul 30, 2015 9:09 am
by Villa_Bayaraa
Тэр ботноос их юм сурч байгаа ккк... сэтгэл байвал өвсөөр ч хаалга онгойлгож болно гэдгийг тэр бот ч манай форумынханд нэг харуулж байнаа... ер нь нөхөр ботоор гоё гоё сэдэв нээлгээд тэрийг нь хэдүүлээ сайхан аваад явчихаж баймаар юм... мань эрд ч бас урамтай ккк

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Sat Aug 01, 2015 8:41 am
by Villa_Bayaraa
Дахиад 2 Франц залуу авчирлаа... Блакбурнээс Руди Гестид, Нансигаас Жордан Вертоут

Image

Нөхөр өнгөрсөн 2 улиралд 19 гоолыг буюу Английн дээд 4 лигийн довтлогчдоос хамгийн олон гоолыг мөргөж оруулсан тоглогч юм байна...2 давхарт айлтгүй л болж байх шиг байна...өндрөрөө Бентекетэй чацуу 193 см... Францад төрсөн Бениний шигшээд тоглодог юм байна... Доод лигийн хатуу ширүүн нөхцөлд дассан, нас нь ч яг ид үе дээрээ ирж байгаа залуу... энэ улирал манайд нилээд хэдэн тоглолтыг гараанаас хийх байхаа...

Image

Энэ зуны хамгийн сайн наймаа гэгдээд байгаа манай "жижиг" Жордан... Францын залуусын шигшээд ДА аварга авахдаа Погба, Кондогбиа нартай хамт Францын шигшээгийн дунд шугамыг бүрдүүлж түрүүлж байсан... Францын Погба, Кондогбиа нарын араас гарч ирж байгаа ирээдүйн тод гэрэлтэх од гэгдээд байгаа залуу... манайд дутагдаад байсан найруулгыг хийлгэхээр авчирж байгаа... 22-хон настай ч асар их туршлагатай... мэдээж ПЛ-д дасах хугацаа хэрэгтэй... гэхдээ эхний улиралдаа өөрийгөө хангалттай харуулж чадна гэж хүлээж байгаа...

Ингээд Бентекег зарсан мөнгөөрөө 3 Жордан, Руди Гестид, Хосе Ангел Креспо гэсэн 5 тоглогч авчихлаа... энэ жил ч наймааг жинхэнэ шожигнуулж байнаа...

Одоо Адебаёор мэдикалаар орсон ч хувийн гэрээн дээрээ тохирохгүй хүлээж байна... хэрвээ нөхөр бүтэхгүй бол Бербатовыг авахаар тохирсон бололтой... Бербатов амралтаа орхиод Бирмингам руу ирж байгаа сурагтай... Петров дунд нь зуучилж байгаа бололтой...

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Sat Aug 01, 2015 10:51 am
by Devil 7
Villa_Bayaraa wrote:Адъяа бараг бүдчих байхаа... Арсеналд гялалзаж байхад нь ийм довтлогчтой бол гээд л шүлс гойждог байлаа... гэтэл ингээд өгөрсөн хойноо хүрээд ирдэг юм байжээ хэхэ...

Берба гэсэн шуум бас яваад байна... Ер нь бол 16 дотор бөмбөг сайн барьдаг, техниктэй, туршлагатай хүн л хайгаад байгаа юмдаг уу даа... Аиу ПЛ-н туршлагагүй, Козак ПЛ-д нэг ч удаа бүтэн улирал тоглож үзээгүй гэхээр аргагүй юм даа...
Бербаг 34-тэй өвгөн гээд байсан нөхөр өнгөрсөн жил Монакод бол сайн л үзсэн юм байна... нэг жил хямдхан тоглуулчихад бол сэлгээнээс орж ирээд тоглолтыг өөрчлөөд л байна байх... Бербаг ид үедээ Тот-д гялалзаж байхад нь бас л шүлс гойждог байсан...

Нөгөө "ямар ч од өвгөн болвол Монголд ирнэ шд" гэдэг шиг л юм болох нь л дээ кккк

Берба гоё л доо... Миний харж бсан хамгийн ухаалаг довтлогч нарын нэг. Одоо ямар болсон юм болдоо. Адяа-с бол илүү шаах бхаа. Учиргүй гоолдоод байхгүй ч бусдадаа боломж үүсгэхдээ сайн. Санаанд оромгүй газруудаас гоолын боломж үүсгээ л бас л урлагийн хүн шдээ хаха

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Mon Aug 03, 2015 9:32 am
by zigo
болгар беркамп гэхээр л хүндээ. хэхэ манай хүний арай тааруухан хувилбар юмуудаа. кк

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Mon Aug 03, 2015 7:45 pm
by Бадруул
Өнгөрсөн жил Баяраагийн нээсэн сэдвийн нэрийг нь харчихаад, хутганаас нь холхон байя гэж бодож байсан 2 удаа дүрүүлсэн дээ. Нэг нь Анфилдад, нөгөө нь Уэмблид гэжугаа...
Одоо тэгээд гай болж байсан хутгыг нь суйлчихсан, хоосон ханцуй л үлдсэн байж таараа.... :ногоон:

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Mon Aug 03, 2015 7:49 pm
by Цогоо
Шөвөг мөвөг түрийлээд хоцорсон байж мэднэ шүү.

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Mon Aug 03, 2015 8:20 pm
by Villa_Bayaraa
Тээр жил "хазаад үхдэг" байсан өнгөрсөн жилээс "хутга ханцуйлдаг" болсон энэ жил бол бүр том юмаар гөвөх бодолтой байгаа шд ккк

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Mon Aug 03, 2015 9:48 pm
by Saiza
Балиус уу? хаха

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Wed Aug 05, 2015 10:37 am
by Барнаба
Энэ жил балиус нударгалаад, дараа жилээс сэлэм өвөртлөөд баллах юм байна дөө ер нь. :ногоон:

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Wed Aug 05, 2015 10:48 am
by Идэрээ
Балиус Баяраа болох нь байшдээ