Page 19 of 21

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Fri May 22, 2015 1:45 pm
by Villa_Bayaraa
Улирлын эхний хагаст доош чирээд сүүлийн хагаст Дельфтэй хамт урагш нь чирсээн чирсэн...
сүүлд хожигдохынхоо өмнө 3 тоглолт дараалаад 3 гоол хийсэн... нөхөр ер нь манайд хаппи байгаа манайд ирчих байхаа...
Грилиш сая Ирландын дуудлагаас татгалзаад хэл аманд өртөөд байгаа... нөхөр Английг сонговол тэгээд голын шугаман дээр цаашид
.................Грилиш.............
..Синклайр...Дельф....Кле....
.................Вествуд.........

гэсэн Англи 5т гарч тоглох нь дээ...

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Fri May 22, 2015 1:53 pm
by Цогоо
Нөхрийг Ирландтай хийх тоглолтод дуудаагүйнхээ учрыг Ходжсон тайлбарласан байсан. Үзэгчдийн дургүйцлээс хамгаалах гээд энэ удаад дуудаагүй гэж байна лээ.

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Tue Jun 02, 2015 8:10 am
by Villa_Bayaraa
За сайхан хожигдлоо... үнэхээр барсангүй... Санчезын тэнгэрийн гоол оронгуут шууд комоо унтраагаад унтсан...
сүүлийн 3 тоглолтоос хамаараад Шервуд манай хамгаалалтын шугаманд мэс засал хийхээр боллоо... Влаар, Окоре, Кларк 3-аас бусад бүх хамгаалагчдыг явуулахаар болж байх шиг байна...

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Tue Jun 02, 2015 11:16 am
by Цогоо
Шервүд ширүүн хэлж байдаг шүү. Баг бол бүүр лүүзер менталититай болчихсон байна. Энэ байдлаас гарахын тулд ялагч авчрах эсвэл байгаа нөхдөө ялагч болгох хэрэгтэй. Хангалтгүй байна л гэсэн байсан. Хайр найргүй цавчих юм биш үү?

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Tue Jun 02, 2015 11:34 am
by Funky
Цогоо wrote:Шервүд ширүүн хэлж байдаг шүү. Баг бол бүүр лүүзер менталититай болчихсон байна. Энэ байдлаас гарахын тулд ялагч авчрах эсвэл байгаа нөхдөө ялагч болгох хэрэгтэй. Хангалтгүй байна л гэсэн байсан. Хайр найргүй цавчих юм биш үү?

энэ л манай багт үүсчихсэн байсан асуудалдаа Мойекогийн үед

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Tue Jun 02, 2015 11:35 am
by Villa_Bayaraa
Ер нь Хамгаалалтаас: Окоре, Кларк
Хагасаас: Бакуна, Дельф, Грилиш, Клеверли
Довтлогооноос: Бентекег
үлдээгээд бусдыг нь бүгдийг явуулахад болно доо... Яахав Вести, Санчез, Влаар 3 бол байж байхад зүгээр, гэхдээ явуулахад харамсахгүй дээ... гол нь багийг хожигдохгүйн төлөө биш хожихын төлөө тоглодог болгох гэж нэг том асуудал байна... аргагүй сүүлийн 4 жил релегешнд үзчихсэн баг хэцүү л дээ... хэрвээ энэ сэтгэлгээг өөрчлөхгүй бол Уиган шиг тэгээд олон хавар нэгэндээ гээд л доошоо талийна...

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Tue Jun 02, 2015 11:39 am
by Funky
Агбог ингээд л жийчих байсан юмуу

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Tue Jun 02, 2015 11:43 am
by Villa_Bayaraa
Агбон маань одоо ер нь жоохон худлаа болчихжээ хэхэ... манай багийн фенүүд массаараа нөхрийг өөр газар хүчээ үзсэн нь дээр гэсэн бодолтой байгаа... миний хувьд бол үнэхээр багийг эрс өөрчилье өөр түвшинд гаргая гэж бодож байгаа бол нөхрийн оронд илүү сайн хүн авчирах хэрэгтэй л болоод байна...
гол нь явуулсан хүмүүсийнхээ оронд илүү сайн хүн олж ирэх гэдэг бас том эрсдэл л дээ... ялгаагүй гаруудыг илүү үнээр аваад ирвэл тэгээд хэрэггүй шд... Мартин Онил бол яг л ийм алдааг гаргасан...

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Tue Jun 02, 2015 8:20 pm
by rednasca
ялагчийн сэтгэлзүй суулгана гэдэг л хамгийн чухал...
Жозе-гийн амжилтын үндэс нь тэр гэлцдэг...
Лампард "Жозе бидний өөртөө итгэх итгэлийг бий болгож, ялагч болгосон...
дараалж аварга авдаг үед бол бүгдийг нь будаа болгоно, алаад хаяна" гэдэг сэтгэхүйтэй болсон байсан гээд л ярьдаг даа...

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Tue Jun 02, 2015 9:45 pm
by Цогоо
Манайд одоо энэ ялагчийн сэтгэлзүй нь сууж байгаа байх гэж найдаад байна шт. Хоёр дараалаад ФА капаа авчихлаа. Залуус өөртөө итгэх итгэлээр одоо бялхаж байгаа байлгүй дээ.

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Tue Jun 02, 2015 10:12 pm
by Dj Tuvshin
Цогоо wrote:Манайд одоо энэ ялагчийн сэтгэлзүй нь сууж байгаа байх гэж найдаад байна шт. Хоёр дараалаад ФА капаа авчихлаа. Залуус өөртөө итгэх итгэлээр одоо бялхаж байгаа байлгүй дээ.

Танайх 2 дараалж ФА авахаараа ирэх улиралд нь лигийн тайтл авдаг зүй тогтол бна уу гүй юу? түй түй түй! :ногоон:

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Sat Jun 06, 2015 11:47 am
by Villa_Bayaraa
Кле ч эцсийн мөчид мурилаа даа... за яахав энэ улирал багт хэрэг болсон болсон... гэхдээ орлуулашгүй тоглогч бол биш...
Вести, Санчез 2 байхад Кле-г нэг их үгүйлээд байхгүй л дээ...

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Thu Jun 18, 2015 8:40 am
by Villa_Bayaraa
Гайхамшигтай эхлээд аймшигтай дууссан нэгэн улирал ийнхүү өндөрлөж Тим Шервудын зуны их цэвэрлэгээ эхэллээ...

Нэгдүгээр багаас Даррен Бент, Рон Влаар, Энда Стивэнс нарыг рилиз хийсэн...

Матт Лоутоныг оролцуулаад Бөрнлигийн Киерон Трипперийг авах санаатай ярилцаж байгаа...
Али Сиссохо, Филип Сендерос, Ричардсон, Карлес Гил, Андрес Вэйман, Жо Коул нарыг өөр баг ол гэсэн сурагтай...

Эсрэгээрээ зээлээс ирсэн Гари Гарднер, Александр Тонев, гэмтлээс эргэн ирсэн Крис Херд нарт нэг удаа боломж олгохоор болж байна...

Гивен, Гузан 2-н нэгийг явуулаад нөгөөг нь сэлгээний хаалгач болгохоор болж байх шиг байна... Ямартай ч энэ зун нэг хаалгач авах нь...

Зээлээр явсан Никлас Хелениус болон Якуба Силла нар тус тусынхаа багт шингэхээр болж байх шиг байна...

Бентекед шинэ гэрээ санал болгосон... нөхрийг явахаасаа илүү үлдэх магадлал өндөр байна гэсэн шуум яваад байгаа... энэ жил хэрвээ том багийн банзанд суувал ирэх жил Евро худлаа болох учраас нөхөр ацан шалаанд орчихоод байгаа... явбал Европын эрхтэй баг руу явмаар байгаа.... тийм баг нөхөрт гарааны эрхийг шууд өгөх боломжгүй байгаа... дээрээс нь нөхөрт хангалттай мөнгө төлөхөөр эрсдэл үүсэх гээд цаад багууд нь ацан шалаатай байгаа... ДА-н үеэр бас нэг ийм юм болсон доо...


Шинэ цэргүүд:

Скотт Синклайр...вингер... 26 нас... 2,5 сая... МанСитигээс... 4 жилийн гэрээ...

Image


Мика /Майка?/ Ричардс...хамгаалагч... 26 нас... фрий... МанСитигээс ... 4 жилийн гэрээ...

Image


Одоогоор бол зуны наймаанууд таалагдаж байна... 5,5 саяар Том Хадлстоуныг авахаар ярилцаж байгаа сурагтай... Кле муу дурак манайхыг гол гаргаагүй бол энэ наймаа яригдахгүй байсан болов уу... гэхдээ ч манайд Клегээс илүү Хадаа нь хэрэгтэй байж болох...

Ер нь хараад байхад Тим Шервуд Англи тоглогчидыг их сайн татдаг, Англи тоглогчидтойгоо хэл амаа их сайн ололцоод байдаг бололтой...

Завгүй наймааны цонх хүлээж байна даа манайхыг ч...

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Thu Jun 18, 2015 8:48 am
by zigo
хэл усандаа асуудалтайн бишүү? ккк

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Thu Jun 18, 2015 9:17 am
by Цогоо
Ричардс уг нь анх их мундаг гарч ирсэн шт. Манай фэн гээд байдаг байсан. Одоо нэг хэсэг байнга гараанд гараад тогтвортой тоглочихвол гайгүй амжилттай байх болов уу?

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Thu Jun 18, 2015 9:20 am
by Villa_Bayaraa
Уг нь мундаг ш дээ... физикал, атлетик чанар нь мундаг... гол нь бэртэл гэмтэл гэж аюул байна... тэрнээс биш манай төвийг Кларктай нийлээд өлхөн аваад явчихна... нэгээс хоёр улирал бүтэн тоглоход Английн шигшээгийн төвд зогсоно л гэж үзнэ дээ... гол нь тэр нэг өвдөгнийх нь бэртэл л байна... гэхдээ сая Италид нэг улирал бүтэн тоглоцон гайгүй байхаа л гэж бодоод байна.... одоо ч уг нь насны хувьд ид нас нь л даа...

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Thu Jun 18, 2015 9:43 am
by Mojul
Сити баяжиж эхлэхэд ахлагч нь болж байлуу гүй юу. Ричард Данны дараа ахлаад байлуу эсвэл Vice Captain баймысуу.

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Thu Jun 18, 2015 9:53 am
by Villa_Bayaraa
Дэд ахлагч байсан байхаа... их залуугаасаа тодорсон болохоор хөгшин юм шиг санагдаад байсан одоо дөнгөж 26 настай юм байна.. Сити баяжсан эхний жил л лав бүтэн тоглосон байх шүү... Пелегрини ирээд л нөхрийг жийчих шиг болсон... өнгөрсөн улирал Фиорентинад дажгүй байх шиг байсан... сая Сандерландын манайхаас өндөр дүнтэй бидээс татгалзаад манайд ирсэн гээд л манайхан баярлаад байна...

Одоо Андрос Тоунсэнд, Том Хаддлстоун гэсэн 2 нэр яваад байна... Левитэй наймаа хийнэ гэдэг ч хогийн ажил даа... Тим гэхдээ Тот-д байсных арай гайгүй байж мэдэх юм...

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Thu Jun 18, 2015 10:03 am
by Цогоо
Ситиг баяжихын өмнө манайтай байнга нэр холбогдоод явдаг байсан даа.

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Thu Jun 18, 2015 10:07 am
by Идэрээ
Майка гэж дуудах байх. Баруун ард тоглоод байдаг биздээ. Фиорентинад бас жигүүрт гүйгээд байх шиг байсан. Танайх төвд тоглуулах гэж авч байгаамуу.

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Thu Jun 18, 2015 10:09 am
by LeBe
Ситид ч бас баруун ард тоглодог байсан. Английн шигшээн ирээдүйн баруун ар гэж яригддаг байсан. Потенциал бол хангалттай л байгаа даа.

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Thu Jun 18, 2015 10:22 am
by Villa_Bayaraa
манайх бол төвдөө л зоох гэж авч байгаа байх... зүүн баруун жигүүрт бол илүү довтолгоо дэмждэг нөхдүүдийг сонирхоод байгаа... гэхдээ сандарсан үед баруунд асуудалгүй тоглочихдог хүн хэрэгтэй... Кларк, Бейкер хоёр зүүн хөлтэй, Окоре Майка 2 баруун хөлтэй яг гоё төвийн дөрвөл үүслээ дээ... манайд хамгаалалтын шугаманд байхгүй атлетик чанар нэмэгдэж байна...

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Thu Jun 18, 2015 10:37 am
by Тэрри_10
Влаар чинь өнгөрсөн зун их өндөр үнэ хүрээд л байсан зараагүй байж одоо үнэгүй явуулчихаж байгаам уу...

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Thu Jun 18, 2015 11:10 am
by Villa_Bayaraa
өнгөрсөн зун өндөр үнэ хүрсэн гэгдэж байгаа ч яг цагаа тулахаар аль ч багаас албан ёсны оффер ирээгүй л дээ... тухайн үед манай багийн ахлагч байсан, манай гол хүн болно гэж бид найдаж байлаа... гэтэл нөхөр энэ жилийн хагаст нь гэмтэлтэй байсан, гэмтлээс ирээд баахан алдаа гаргасан...эсрэгээрээ оронд нь тоглосон Кларк, Бейкер, Окоре 3 нөхрийг хангалттай нөхөж чадахаа харуулсан... нөхөр ч өөрөө гэрээ хийхгүй цааргалсаар байгаад өдий хүрсэн... тэгсэн сая "би илүү сайн багт тохирно" ухааны юм ярьж дургүй хүргэсэн.... одоо бол манай фенүүд нөхрийг өөрөө гуйсан ч битгий үлдээ гэсэн уур амьсгалтай байгаа хэхэ

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Fri Jun 19, 2015 9:00 am
by Villa_Bayaraa
Image

За ингээд Анди Вейман маань явлаа.... Марк Албрайтоныг явахад нэг ийм мэдрэмж төрж билээ...
Дерби Коунти руу 2,75 сая... 4 жилийн гэрээ... Бент ахтайгаа зэрэгцээд Чемпионшипт машиндах байхаа.. Нөхөр бол цэвэр довтлогчоор их сайн тоглодог, гоолын мэдрэмжтэй, байрлал сайн эзэлдэг тоглогч... даанч Ламберт жигүүрт гүйлгэсээр байгаад сүүлийн 2 жилийг нь алчихлаа л даа...

16 настайдаа Австриас ирсэнээсээ хойш багийн бүх түвшинд амжилттай тоглосон... одоо 23-хан настай гэхэд Виллагийн төлөө 112 удаа тоглож 17 гоол хийжээ...

Хөдөлмөрч залуугийнхаа цаашдын карьерт амжилт хүсье... МанСитигийг талбай дээрээ хожиход хийсэн гоолыг, гоолын сэлэбрешнийг мартахгүй...

Image