Page 18 of 21

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Wed May 13, 2015 4:47 pm
by Villa_Bayaraa
Менежер дээр бол эсрэгээрээ би Виллагаас өөр баг ерөөсөө авч үзээгүй шд... хэхэ том багаар тоглох ямар байдгийг ёстой мэдэхгүй...

Манай Дельф энэ жилээс бол төрөл арилжсан ш дээ... өмнө нь ч манай багийн фенүүд явдаг улаан карт гэдэг байсан... үе үе замбараагүй таклдана... одоо бол тэс өөр болсон... багийн ахлагчийн тууз зүүгээд бүр өөр болж байгаа...
ер нь хараад байхад манай үе үеийн багийн ахлагчид их дажгүй гарууд байсан шүү... Мартин Лаурсен эд үедээ манайд ахлагч байсан... дараа нь Барри бас ид үедээ ахлагч байсан... дараа нь муу Петров маань зодог тайлтлаа баг ахалсан... тэгээд Влаар гэмтэлд ороогдох хүртлээ баг ахалсан... одоо Дельф...

Тим ирсэнээс хойш Кле бас төрөл арилжсан...Сүүлийн 3 тоглолтонд 3 гоол... сая Вестхамд амин чухал хожлын гоол хийсэн... Дельф Кле хоёр бол яг формтой үедээ манайд битгий хэл Английн шигшээд төвд хослоход гологдохгүй л гэж бодож байгаа... Вестиг бол Тим Астон Виллагийн Каррик энтэр гээд байгаа... бас л Каррик стилийн нөхөр... Грилиш сая Ирландын дуудлагаас татгалзчихлаа... бараг Английг сонгож байх шиг байна... тэгвэл манай голын 4 гэж 4 англи залуу гарах нь дээ...

ФА капыг авахгүй бол ч муу Бентеке маань бараг явах нь дээ... Өөр лигийн топ баг руу явбал явсан ч яахав дээ гэж бодож байна... 32 сая гэсэн эхний үнээ хэлчихээд байгаа... Челси, МанЮ хоёр нилээд сонирхоод байгаа... явбал өөр лиг рүү л яваасай...

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Wed May 13, 2015 5:20 pm
by Эрхэмcfc
Бэнтгэр ч ПЛ-д яг сайхан таарсан довтлогч лдоо... манайд ирэхгүй байхөө...Манчестер лүү явах вий дээ...

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Wed May 13, 2015 5:23 pm
by Takanohana_Nowitzki
Танайх тэгээд дундаж багийн манлайг аваад банзадсаар байгаал зэврүүлчдэг шд. Сити ч бас тэгэх л биз. Маню бас Фалкаогаа авч үлдэнэ гээд байсан, хаагуур нь ч гарахым.

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Wed May 13, 2015 6:57 pm
by Villa_Bayaraa
МанЮ манай Яангийг аваад зэврүүлсэн... Даунингийг маань Ливерпүүл аваад замыг нь заасан... Милнер, Барри хоёрыг маань Сити аваад бас банзадсан... Харин Челси хөөрхий хаа очиж манай Кахиллыг давгүй тоглуулаад байгаа даа...
Одоо хүүгээ өгвөл Челси, Арсенал 2-н нэгд өгөөд нэг үзэж болох л юм даа хэхэ

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Wed May 13, 2015 7:01 pm
by LeBe
Villa_Bayaraa wrote:МанЮ манай Яангийг аваад зэврүүлсэн... Даунингийг маань Ливерпүүл аваад замыг нь заасан... Милнер, Барри хоёрыг маань Сити аваад бас банзадсан... Харин Челси хөөрхий хаа очиж манай Кахиллыг давгүй тоглуулаад байгаа даа...
Одоо хүүгээ өгвөл Челси, Арсенал 2-н нэгд өгөөд нэг үзэж болох л юм даа хэхэ


Ирдэг жилээ бас энэ жил сайн байгаашт :ногоон:

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Thu May 14, 2015 5:24 pm
by Эрхэмcfc
Villa_Bayaraa wrote:Харин Челси хөөрхий хаа очиж манай Кахиллыг давгүй тоглуулаад байгаа даа...
Одоо хүүгээ өгвөл Челси, Арсенал 2-н нэгд өгөөд нэг үзэж болох л юм даа хэхэ

Бентекэ банзанд явна лдаа бараг... тэгхээр Грилиш хүүгээ өгчих...Кэхилл ахынх нь зам руу чиглүүлж өгье :RD

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Thu May 14, 2015 6:06 pm
by Галмандах
Ер нь шинэ талентууд том багт очоод дэмий гэдгийг маш олон жишээ харуулж байгаа шдээ.

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Sat May 16, 2015 8:34 pm
by Villa_Bayaraa
Юу болоод өнгөрвөө?

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Sat May 16, 2015 8:54 pm
by !~MuRuN~!
Villa_Bayaraa wrote:Юу болоод өнгөрвөө?

Durlachihlaa gejuu?

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Sat May 16, 2015 8:59 pm
by Dj Tuvshin
Villa_Bayaraa wrote:Юу болоод өнгөрвөө?

2 минут 56 секундэд хэттрик,эхний үед 5 гоол алдчихаж байгаа харагдах юм.Унахааргүй боллоо гээд хэт назгайрсан юм уу,эсвэл сүүлийн тойрогт ший байгаа үзэх нь гоё санагдаа юу? :ногоон:

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Sat May 16, 2015 10:14 pm
by Takanohana_Nowitzki
Яах нь энэ вэ? Ядаж хумсны хутгаа ч аваагүйм уу?

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Sat May 16, 2015 10:32 pm
by rednasca
Халл, Сандэрлэнд хожвол танайх эвгүйтэх нь ээ...

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Sun May 17, 2015 10:09 am
by Jo_amka
Сотоны хутган дээр 6 удаа бүдэрч унасан ч амьд үлджээ...

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Sun May 17, 2015 10:39 am
by Villa_Bayaraa
За за Халл бүдэрч бид аврагдлаа...
Одоо бүхнийг ФА Финалд!!!

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Mon May 18, 2015 11:05 am
by Villa_Bayaraa
Саяны хожигдол бас сайны ёр дагуулсан л юм байна...

1978 онд манай улирал дуусахын өмнөхөн Ипсвичийг талбайдаа 6:1-ээр бут ниргэж байж... тэр улиралд Ипсвич релегешнээс арай гэж мултраад ФА капт ВБА-г хожоод Финалд Арсеналыг гусаад ФА цом өргөж байж...

Манайх хамгийн сүүлд 1957 онд ФА капт финалдан түрүүлж байхад Фалкирк Шотландын капт финалдан түрүүлж байж... энэ 2 баг 1957 оноос хойш тус тус цом өргөөгүй бөгөөд энэ жил манайх Фалкирк 2 хоёулаа тус тусын лигийн капын финалд үлдээд байгаа юм байна...

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Mon May 18, 2015 11:13 am
by Takanohana_Nowitzki
Реалистдаад байгаам уу? :ногоон:

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Mon May 18, 2015 11:14 am
by Villa_Bayaraa
За сүүлийн тоглолтын хувьд маш сургамжтай тоглолт боллоо...
манайх эсрэг багийн хурдтай довтлогчдын эсрэг урагш шахсан хай лайн хамгаалалт хийж, тэндээс оффсайд трап зохион байгуулах маягаар тоглох гэж оролдлоо... миний бодлоор энэ нь Арсеналын эсрэг тоглох хамгаалалтын нэг туршилт байсан болов уу гэж үзэж байна... манайхан оффсайд трапыг хамгийн урд талын довтлогч дээр боломжийн хийж байсан ч араас буюу талбайн голоос хурд хийж гарч ирж байгаа тоглогчийг тэр чигт нь алдсаар байгаад нухууллаа... ийм тоглогчийг Вести авах ёстой байсан боловч мань хүнд ийм хамгаалалт хийх хурд, тэсрэлт, физикал чанар байхгүй... тэгэхээр Пеллэг шахаад отонд оруулж байтал аль нэг жигүүрээс Лонг, Мане 2 сугарч гарч ирээд л бөөн гай тарьлаа...

Үндсэндээ Арсеналын эсрэг ийм оффсайд трап зохион байгуулах гэж оролдох юм бол тэгээд Санчез, Валкотт мэтийн хурдтай техниктэй нөхдүүдэд алуулж дуусах юм байна...

Нөгөөтэйгүүр зүүн ард Хаттоныг тоглуулаад тэгээд тоглолтыг бүр ойлгомжтой болгочихлоо... хичнээн муу ч гэсэн муу Ричардсон маань дээр юм байна... бүр болохоо байвал ядаж Лоутон зүүн дээр тоглох хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтийг Тим хийсэн байх...

Дээрээс нь Влаарын гэрээг сунгах асуудал нилээд бүрхэг болчих шиг боллоо... нөхөр уг нь 1 жилдээ хэрэгтэй юмсанж... гэхдээ явахад нэг их харамсахааргүй л болж байна... Сити дээр Гузан руу хойшоо хаяж байж фактлуулсан, Сая бас хойшоо дутуу пасслаад 2 дахь гоолыг бэлэглэсэн... Стоук дээр эцсийн мөчид 16 дотор хүн унагаж нэг оноог салхинд хийсгэсэн, өөрөө улаан авч хөөгдсөн гэх мэт алдаанууд нь их уршигтай байна л даа.... тэгээд улирлын ихэнхид гэмтээд тоглохгүй...

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Mon May 18, 2015 11:15 am
by Villa_Bayaraa
Takanohana_Nowitzki wrote:Реалистдаад байгаам уу? :ногоон:


аа яахав хагас зуун жил өргөөгүй цомоо өргөхийн тулд юм юм л хийнэ шд ккк

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Thu May 21, 2015 7:34 am
by Mojul
Скотт Синклэйртэй гэрээ хйижээ. 4жил гэж байна.
Одоо Клэвэрлитэй гэрээ хийгээд хэдэн англи гаруудаар үзэхийм байнадаа.

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Thu May 21, 2015 8:55 am
by Галмандах
Германд салаавчтай баг нь 2-т ороод Англид хутгатай нь жоохон тааруу үзчихлээ.
Тэгэхээр ер нь салаавч их зүгээр бололтой. хаха
Кле барын сүүл явснаас батганы толгой биш юмаа гэхэд хүзүү нь болоод явсан нь хэн хэндээ хэрэгтэй байх

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Thu May 21, 2015 9:25 am
by Devil 7
Кле ер нь хир бсан бэ энэ улирал?

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Thu May 21, 2015 3:51 pm
by mn_rocisky
сүүлийн хэдэн тоглолтуудад гараанд гарсан байх шүү. бэртэлтэй байсан уу яасан

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Thu May 21, 2015 7:04 pm
by Mojul
Виллагийн дунд шугамыг чирсэн л байх учиртай.

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Fri May 22, 2015 12:40 pm
by meesh
Тэр нь арай юу юм бэ.

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

PostPosted: Fri May 22, 2015 12:41 pm
by Цогоо
Mojul wrote:Виллагийн дунд шугамыг чирсэн л байх учиртай.
Улирлын эхний хагаст доошоо чирээгүй л бол өөр хаашаа чирэх вэ дээ :RD