Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Залуу арслангууд энэ улиралд ямар амжилт үзүүлэх вэ?

Poll ended at Mon Sep 01, 2014 10:52 am

Аймар үзнэ, шуугиан тарина... 1-4 байр
4
13%
Хуучны сайхан цаг эргэн ирнэ, Европын эрх авна... 5-7 байр
3
9%
Боломжийн сайн үзнэ, дундаж байраа хадгална... 8-12
15
47%
Үхэн хатан үзэлцэнэ, арай гэж тэсч үлдэнэ... 13-17
8
25%
Чойрно, шууд унана... 18-20
2
6%
 
Total votes : 32

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Takanohana_Nowitzki » Tue Sep 02, 2014 3:35 pm

Villa_Bayaraa wrote:
Тэрри_10 wrote:Ханцуйндаа хутгатай эсэхийг шалгах 5 тоглолт хүлээж байнадаа... ккк Liverpool (A),Arsenal (H),Chelsea (A),Man City (H),Everton (A)


1-2-г нь л хутгалах гэж үзнэ дээ ккк.... Арсенал, Эвертон 2-г нухаад Ливерпүүлтэй тэнчихэж болмоор санагдаад байгаа... эвгүйтвэл манайх Ливерпүүлийг талбай дээр нь нуличихаад ирж мэднэ шүү... Бентеке маань байхад эдний талбай дээр заавал зоодог байж билээ...

Энэ 5-ын өмнө хувцасны өрөөнд ч янзын юм болох байх даа? :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby tuwshuu_answer » Tue Sep 02, 2014 3:59 pm

Манай манюг дэмждэг дүү 5 тойргийн дараа Виллагийн дээр гарах болуу #гэнээ
Witnessing a very beginning of The "Lampard" Epoch of The Blue Nation, We ain't got no history. Žadná dějina, ale budoucnost
User avatar
tuwshuu_answer
 
Posts: 972
Joined: Thu Nov 03, 2011 7:53 pm
Location: Prague, CZ

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Tue Sep 02, 2014 4:05 pm

boboZ wrote:Муу хар хүүр байхгүй биздээ хэхэ..


Манай атаман харин санаснаас хурдан эдгэрээд байгаа танай эсрэг тоглож мэдэхээр л байгаа шүү... амжаад ирчихээсэй кккк улирлын дебютэн дээрээ Анфиелдэд гоолдоол хожвол бас ганган биз кккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby angdrema » Tue Sep 02, 2014 4:08 pm

Вилла бол : £8-д зөвшөөрсөн юм байна. Кле дурак чинь цалин 80-г нэхсэн юм шиг байна ш дээ манайд 30-40 хавьцаа авдаг байсан байх...
Thank you Paul, we'll miss you. You are a legend.
User avatar
angdrema
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 663
Joined: Sun Sep 27, 2009 10:59 pm

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Tue Sep 02, 2014 4:24 pm

angdrema wrote:Вилла бол : £8-д зөвшөөрсөн юм байна. Кле дурак чинь цалин 80-г нэхсэн юм шиг байна ш дээ манайд 30-40 хавьцаа авдаг байсан байх...


Даварцан гар.... манай Влаар 25К авч байхад... одооо Влаартаа 50К гэсэн санал тавиад сунгачихвал болж байна доо...

ер нь хамгийн хүлээлтгүй байсан цонхоор, хамгийн бага мөнгө зарж, багаа эрс хүчирхэг болгож чадлаа гэж дүгнэж байна...
Гэснээс нээрээ Эл Ахмади маань хуучин баг руугаа явжээ... 780К-аар явж байгаа юм байна 3 жилийн гэрээ хийжээ...

хийсэн бүхэнд чинь баярлалаа... Эл Ахмади...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby erdene_b7 » Tue Sep 02, 2014 4:28 pm

Кле хальт оддын өвчин тусчээ :ногоон:
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Yogii » Wed Sep 03, 2014 9:10 am

Tanai sedev ch saihan sedev shuu. Bayaraa ni alga bolohoor l... Ikh KETSUU dee
Go Chelsea Go...
Yogii
Челси фен
Челси фен
 
Posts: 2339
Joined: Wed Aug 30, 2006 1:49 pm
Location: Ulaanbaatar

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Wed Sep 03, 2014 9:26 am

За Кле гэж нөхрийг улирлын хугацаатайгаар зээллээ...
1 сард аль аль тал нь зээлийг цуцлах эрхтэй, 1 сард манайх зээлийг жинхлэх эрхтэй гэсэн нөхцөлтэйгөөр ирлээ...
яахав манайхаас жинхлэх санал ирэхгүй бол нөхдүүд 1 сард амжиж зарах гээд ийм нөхцлүүдийг оруулсан байх... болвол 1 сардаа багтаад ирэх зун фрийгээр авахаар урьдчилсан гэрээ хийчихвэл ккк улирал дуустал цалинг нь өгч байгаад фрий авчихвал харин МанЮ-г дээрэмдчихсэн юм шиг бүр гоё сэтгэгдэл төрөх гээд байна ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Wed Sep 03, 2014 10:02 am

Image

Саяын цонхоор багууд ийм байдалтай наймаа хийсэн юм байна... манайх наймаанд мөнгө зарсан байдлаараа бол сүүлээсээ 2-т орж байгаа юм байна... тэгсэн хэрнээ багийн бүрэлдэхүүн эрс сайжирсан гэхээр нөгөө сэтгэл байвал өвсөөр ч хаалга онгойлгоно гэдэг үнэн болж таарлаа шүү ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby erdene_b7 » Wed Sep 03, 2014 10:14 am

За тэгүүл дараагийн 3 тойрогт наймааны хэрэгээ гаргадаа одоо
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Wed Sep 03, 2014 10:18 am

erdene_b7 wrote:За тэгүүл дараагийн 3 тойрогт наймааны хэрэгээ гаргадаа одоо


Танайхан бол манайхыг харалтгүй өөрсдөө зодоод зодоод явчих байлгүй дээ хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Wed Sep 03, 2014 11:51 am

Image

Хувцас солих өрөөнд цувралаас... 2014 #6

*Наймааны цонх хаагдахын өмнөхөн хувцас солих өрөө нам гүм байна... харин Ламбертын оффисын үүдэнд олон хүмүүс бужигналдаж харагдана... “Сайхан сэтгэлт Доктор Айболит Ламбертын сэтгэл засал, нөхөн сэргээх эмчилгээ” гэсэн хаяг бүхий өрөөнд Ламберт цагаан халат өмсчихсөн, хиймэл урт цагаан сахал зүүчихсэн өвчтөн үзэж сууна... цаана нь Рой Кийн чухал царайтай ямар нэг юм тэмдэглэн сууна... Ламберт өвчтөнийг үзээд эргэж Кийн рүү хандан ямар нэг юм чухалчлан аминчлан тайлбарлана... цаадах нь толгой дохино...*

Ламберт/өрөвчхөн царай гарган/: За миний хүү гайгүй юу? Шөнө хар дарж зүүдлэхээ болисон уу?
Сендерос/нулимс цийлэгнэн/: Уг нь гайгүй байсын... Дэлхийн аваргаас хойш хар дарж зүүдлээд... тэр нэг Францын унжуу хамартай халзан нөхөр нүдэнд харагдаад... хаашаа л харна 5-н тоо харагдаад... ядаж байхад миний гар хөл бүгд 5 хуруутай юм байна...
Ламберт/ойлгож байгаа дүр эсгэн толгой дохино/: Миний хүү тэгээд Францын эсрэг тоглоод 5 гоол алдсан юм уу? Дэлхийн аваргын өмнөх тоглолтондоо хэдийг алдсан юм?
Сендерос/тэсгэл алдан уйлж/: Тэгсэн... өмнө нь би тоглоогүй... тогловол л гоол алдаад байдгийн...ий ий ий... манай хамгаалагч гэмтээд... тэгээд... би орж ирээд.... тэгээд... ий ийий... 5 гоол алдсан...
Ламберт/Тэвэрч тайвшруулаад/: За одоо миний хүү энд дахиж гоол алдахгүй ээ за юу... /чихэнд нь шивнэн/...миний хүү дахиж орондоо шээгээгүй биз дээ?
Сендерос/шивнэн/: Сая Халлын эсрэг 1 гоол алдахад л шөнө нь жоохон л шээсэн...
Ламберт: За сайн байна... нөгөө бичлэгээ дахин дахин сонсоод л байгаарай...миний хүү тэгээд удахгүй гоол алдахгүй, гоол хийдэг болноо за юу...
Сендерос/муухан инээмсэглэн/: за...

*Сендерос гарч одоход дараагийн өвчтөн орж ирэх зуур Ламберт Кийнд хандан ярина...*

Ламберт /Кийнд хандан/: Ер нь бол ийм сэтгэцийн хүнд дарамтанд орсон, өөртөө итгэх итгэлээ алдсан, нийгмээс гадуурхагдсан.... ийм тоглогчдыг үнэгүй буюу хямд авчирч засаж авснаар... бид маш бага зардлаар маш боломжийн баг бүрдүүлэх боломжтой гэж би үзэж байгаа... энэ нөхрийг бид үнэгүй авсан... үнэ хүргэж зарна... манай багийн наймааны бодлогыг чи тэр самбараас харж болно.../хананд нилээд дээр өлгөчихсөн модон самбарыг заав/
Кийн/амандаа үсэглэн/: Ө..лл..сөгглл..өн... өлсөглөн... /гайхан/ Өлсөглөн гэж юу гэж байгаам?
Ламберт/сэтгэл хангалуун/: Уг нь “Залуу болон Өлсгөлөн” гэсэн үг байсан юм... өнгөрсөн жил дандаа залуу, өлсөглөн тоглогчид авсан... тэгсэн энэ жил “залуу” гэсэн үг нь уначихаж... тэгээд одоо нас хамаарахгүй л “өлсөглөн” нөхдийг авч байгаа даа... тоглогчдоо авахдаа эхний шалгуур болгож дүүрэн хоолтой ширээ зассан өрөөнд нэг нэгээр нь оруулаад... тэгээд шууд хоол руу дайрч байвал болно гэсэн үг....
Кийн/аажимаар толгой дохин/: ммхххм...

*Тэднийг ийнхүү ярилцах зуур Жо Коул доголсоор орж ирэв...*

Коул/хөлөө чирсээр орж ирэв/: Сайн байна уу... эмчээ... миний хөл... миний хөл... хагарчихлаа...
Ламберт/сандран/: Аан... яаж байгаад хөлөө хагалчихдаг байнаа... чи нөгөө бичлэгээ сонсож байгаа юуу?....
Коул: Сонсож байгаа... би бүр цээжилчихсэн... /робот маягаар/ “би бол төмөр хүн... миний хөл шилэн биш миний хөл төмөр... би бол төмөр хүн... би нисч чадахгүй л болохоос Тони Старк л гэсэн үг... миний хөл шилэн биш миний хөл төмөр... алхаар цохисон ч яах ч үгүй...” ... тэгээд би алхаар цохисон чинь хагарчихлаа /уйлав/...
Ламберт/шогшрон/: Аяа яаяаяа... Чи өөрөө алхаар цохивол хагарна ш дээ... өөр хүн хөлийг чинь алхаар цохивол хагарахгүй байхгүй юу за юу? чи буруу ойлгосон байна... наад бичлэгээ дахиад сайн сонс...
Коул: За.../хөлөө чирээд гарч одов/

Ламберт/Кийн рүү эргэн/: Ер нь бол өөр хэн нэгэн хүн энэ нөхрийн хөл рүү алх барин дайрах магадлал их бага л даа... тэгэхээр ер нь бол асуудалгүй гэсэн үг... би үүнийг фрий авсан юм... засаж аваад үнэ хүргээд зарчихна...
Кийн/толгой дохин/: ммххмм...
Ламберт/зальжин/: Ийм маягаар тоглогчдоо цуглуулаад, ТУЗ-аас авсан наймааны мөнгөө халаасандаа хийгээд... /гэнэт нэгийг бодов бололтой хоолойгоо засан/ хм хм... за тэр яахав... дараагийнх нь...

*Энэ үеэр хаалга онгойн Клеверли шагайв...*

Ламберт/баярлан/: Өөө..өө... миний хүү... за ороод ир...
Кле/итгэлгүйхэн орж ирэв/: Сайн байна уу Ай ай айболит...эмчээ...
Ламберт/инээмсэглэн/: Сайн сайн... За миний хүү сонссон уу?... бид чамайг бүхэл бүтэн 8 саяар авсан ш дээ...
Кле/итгэлгүйхэн инээмсэглэн/: тийм гэсэн... баярлалаа... би өөрийгөө тийм үнэ хүрсэнд итгэхгүй л байна...
Ламберт: Чи тийм л үнэ цэнэтэй хүн байна шүү дээ... Миний хүүгийн сэтгэл санаа зүгээр үү?
Кле: баярлалаа... сэтгэл санаа гайгүй ээ... Өвөөгөө л хааяа хааяа санаад байдаг юм...
Ламберт: Өвөө нь хэдэн онд явлаа?
Кле: Бараг 2 жил болчихлоо...
Ламберт: Өвөөгөө их санах юм уу?
Кле: Зовсон үедээ л илүү санадаг юм шиг...
Ламберт: Өвөөгөө санахаар уйлах уу?
Кле: Уйлнаа...
Ламберт: Нулимсаа хэр нуудаг вэ?
Кле: .... /уйлав/
Ламберт/аргадангуй/: Миний хүү сайн уйл... сэтгэлээ онгойтол уйл...

*Клеверлиг уйлах зуур Ламберт Кийн рүү эргээд аяархан ярив...*

Ламберт/аяархан шивнэж/: Жишээ нь энэ хүүг бас үнэгүй авч байгаа юм... хэн билээ... нөгөө манай нутгийн... Ферги... Ферги өвөөгөөсөө хойш их зовлон үзэж байгаа хүү...
Кийн/гайхан/: Манайх энэ усан нүдэн гүнжийг чинь 8 саяар авч байгаа биз дээ?
Ламберт/аяархан/: Тэр чинь манай эмчилгээний нэг хэсэг... бид 8 саяар авч байгаа мэт ПиАр тараагаад... хүүхдийг өөртөө итгэлтэй болгоход нь туслах гэж байгаа юм... үнэ цэнэтэй хүн гэдгээ мэдрээд ирэхээр энэ усан нүдэн гүнж чинь цагаан морьтой ханхүү болоод хувирна гэж мэд...
Кийн /бүр гайхан/: ааааан? Бид мөнгийг нь шилжүүлчихсэн шд... энэ баримт нь байна... /дэвтрийнхээ завсраас мөнгө шилжүүлсэн баримт үзүүлэв.../
Ламберт/баримтыг шүүрэн авч харснаа, чангаар/: Ээ новш...ээ новш... хэн та нарыг энэ мөнгийг шилжүүл гэсэн юм... энэ муу сохор зоосны ч үнэ хүрэхгүй уйланхайд 8 саяаа өгчихөж байгаа юмуу?... Тамирын мөсийг долоон байж, Ахмади, Боверигоо заран байж, Силла, Тоневоо зээлэн байж цуглуулсан мөнгийг энэ муу юу ч чадахгүй нусгайн төлөө өгчихөж байгаа юм уу?

Кле/нүд нь том болж/: Эмчээ та намайг юу ч чадахгүй нусгай гэж байгаа юм уу?
Ламберт/уурлан хашгирч, сахлаа хуу татан/: Нусгай минь чи дуугүй бай... муу луйварчин... чи тэр Голланд өвгөнтэйгөө ирж миний мөнгийг залгих гэж ирсэн амьтан байна... зайл чи...
Кле/уйлан/: Та ийм муу хүн байсан юмуу... /хаалгаа саван гүйж одов/
Ламберт/амандаа үглэн/: Би тэр мөнгөөр чинь 8 тоглолтыг хахуульдаж, 8 ялалт байгуулах байсан юм... эхний 2 ялалтаа амжилттай байгуулчихаад байтал... ийм гай дайрах гэж... алив Кийн... цонх хаагдсан уу?
Кийн/тайвнаар цонх руу харан/: хаалттай байна...
Ламберт: Бишээ наймааны цонх...
Кийн/тайвнаар цагаа харан/: Арай болоогүй байх шиг байна...
Ламберт/хувцсаа шүүрэн авч, халатаа тайлангаа/: Алив Кийн, гялалзая... ямар нэгэн юм хийж тэр муу луйварчин Голландаас мөнгөө буцааж авъя... даанч том том наймаа хийгээд байсан юмаа... миний мөнгөөр наймаа хийгээд байсан байх нь ээ... тэрэндээ тулвал тэр мөнгөөрөө манайх Фалкаог зээлнээ...

*Тэд хаалга саван гүйн одоход хана доргин ханан дахь модон самбар дээрээс эхний хэдэн үсэг унаж “...ө.лөн” гэсэн үг үлдэвээ...*
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Funky » Wed Sep 03, 2014 12:17 pm

Манай муу Клеч хөөрхий минь ккк :-o :-o
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Aagii_03 » Wed Sep 03, 2014 12:26 pm

хаха "шинэ" хувцас солих өрөө ч оригоосоо хамаагүй чанартай болоод байгаан биш үү күүл байна аа
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Цогоо » Wed Sep 03, 2014 1:10 pm

Сэндэрос Челситэй тоглоход ёстой шээс алдах юм байна л даа энэ янзаараа. Дрогбадуулаад сүнс нь зайлчихсан амьтан шүү дээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby rednasca » Wed Sep 03, 2014 1:41 pm

"Монголжсон" хувилбар нь хамаагүй гоё юм байнаа... ккк...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Takanohana_Nowitzki » Wed Sep 03, 2014 2:20 pm

*Тэд хаалга саван гүйн одоход хана доргин ханан дахь модон самбар дээрээс эхний хэдэн үсэг унаж “...ө.лөн” гэсэн үг үлдэвээ...*

:-o
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Жавхаа » Wed Sep 03, 2014 2:52 pm

хаха.. тас тас
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Тэрри_10 » Wed Sep 03, 2014 4:00 pm

энийгээ орчуулаад хуучин "хувцас солих өрөөг" -нь амьлуулахаар захидал явуулаач... ккк
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Thu Sep 04, 2014 2:21 pm

Дельф маань английн шигшээд дебьютээ хийгээд сайхан байнаа... Гивен маань шигшээгийн зодгоо эргээд өмсчихсөн урьд шөнө 1 үе тоглосон байна... Ховард шигшээгээсээ түр зодог тайлцан Гузан маань шигшээгийнхээ 1-р хаалгач болжээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Thu Sep 11, 2014 4:10 pm

Image

За академийн маань хурц од болон тодроод байгаа Жак Грилиш хүү маань 19 нас хүрчээ...
Астон Вилла клубээс түүнд 5к цалин бүхий 4 жилийн гэрээ санал болгосон одоогоо тохиролцоонд хүрэх шатандаа явж байна...

Image

4 наснаасаа Виллагийн улирлын билетийн эзэн болж байнгын үзэгч болсон тэрээр 12 насандаа хайртай клубынхээ өсвөрийн багт тэнцэн орж чадсан... Ирландын сениор багаас бусад бүх насны шигшээд тоглосон...өнгөрсөн улиралд Ноттс Коунти багт зээлээр тоглож 37 тоглолтонд 5 гоол оруулсан... имиж нь урт үс, богино шорт, богино гидр...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Цогоо » Thu Sep 11, 2014 10:29 pm

Хутга Баяраагийн хувцас солих өрөөний ээлжит паянг хүлээсээр...
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Saiza » Sat Sep 13, 2014 11:42 pm

хутгыг нь харъя өнөөдөр
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Mojul » Sun Sep 14, 2014 12:27 am

Клеверлигээ харыдаа
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Mojul » Sun Sep 14, 2014 12:39 am

Агбон овоодоо.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests