Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Залуу арслангууд энэ улиралд ямар амжилт үзүүлэх вэ?

Poll ended at Mon Sep 01, 2014 10:52 am

Аймар үзнэ, шуугиан тарина... 1-4 байр
4
13%
Хуучны сайхан цаг эргэн ирнэ, Европын эрх авна... 5-7 байр
3
9%
Боломжийн сайн үзнэ, дундаж байраа хадгална... 8-12
15
47%
Үхэн хатан үзэлцэнэ, арай гэж тэсч үлдэнэ... 13-17
8
25%
Чойрно, шууд унана... 18-20
2
6%
 
Total votes : 32

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Davka_ Spurs » Sat Aug 23, 2014 8:10 pm

Villa_Bayaraa wrote:Image

Хувцас солих өрөөнд цувралаас... 2014 #3

*Залуус Ньюкастлтай тоглохын өмнө дор бүрнээ бэлтгэлээ базаацгаана... Энэ үед хаалга онгойн Кийн орж ирэв... залуус ухасхийн гүйлдэж нэг эгнээнд орж зогсов... *

Кийн: За нусгайнуудаа... Ламберт нэг эргүү нөхөрт хувьчилсан давтлага өгч байгаа учраас энэ удаад тоглолтын өмнөх бэлтгэлийг чинь би шалгах болно... ойлгов уу?
Залуус /нэгэн дуугаар/: Ойлголоо, эрхэмээ...
Окоре /нусаа татав/: ....
Кийн /Окорегийн зүг муухай харангаа/: За тэгвэл бушуухан тараад бэлтгэлээ надад шалгуулахад бэлдээдэх...

*Залуус бужигналдан гүйлдэнэ... Энэ үед цагаан самбарын урд Агбон суучихсан, Ламберт ямар нэг зүйлийг хичээнгүйлэн тайлбарлаж байв... *

Ламберт: Энэ хамгаалагчдын шугам... үүний ард гарвал... чи отон тоглолтонд орно...
Агбон /шийдэмгий/: Ойлголоо багшаа, би яг үүнийг хийх болно...
Ламберт /цөхрөнгүй/: Үгүй ээ...би чамд зөндөө хэллээ шүү дээ... чи отон тоглолтонд орж Б-О-Л-О-Х-Г-Ү-Й!!!
Агбон: Уг нь би хамгаалагчдийн цаана гарчихвал гоол хийхэд амархан болно тиймээ багшаа...
Ламберт: Тийм л дээ... гэхдээ энэ чинь дүрмийн бус...
Агбон /нүд нь бөөрөнхий болж ирээд/: Шоронд хорих уу?
Ламберт /залхсан байдалтай/: Үгүй ээ... Туг өргөнө...
Агбон: Хэр удаан өргөх вэ? Бага байхдаа сандал өргөдөг байсан...буланд зогсоох болов уу?
Ламберт /ууртай/: Үгүй дээ... тоглолтыг зогсооно... энэ бол дүрмийн бус тоглолт...

*Энэ үеэр залуус нэг эгнээнд зогсоод гэрийн даалгавраа Кийнд шалгуулж байв...Ламберт тэдэнд Шаазгайг айлгах зорилго бүхий ямар нэг зүйл авч ирэх даалгавар өгчээ...Кийн хүн нэг бүр дээр очиж даалгаврыг нь шалгана...*

Кийн: За Дельф...
Дельф: ........ /Шувууны буу, шувууны тор, хайруулын таваг, хоол амтлагч, “шувууны махаар хэрхэн хоол хийх вэ” ном, сүх, өдөн дэр хийх гарын авлага зэргийг Кийний өмнө асгав/
Кийн: Сайн байна...чамайг гараанд гарганаа...за Влаар...
Влаар: ............ /Шуудай ухсанаа нэг муур гаргаж ирэв/
Кийн: Онц сайн байна... гараанд... за Бент....
Бент:......... /Цамцаа тайлж Сандерландын хуучин өмсгөлөө харуулав/
Кийн: Энэ чинь юу юм?
Бент: Хар муурнуудын өмсгөл, босс... тэд хар муурнаас айх болно...
Кийн /бодолхийлснээ/: Хэтэрхий гүн ухааны юм... сэлгээнд... за Сендерос...
Сендерос /хичээнгүйлэн/:.....Мяу...
Кийн: Аан?
Сендерос:.....Мяу....
Кийн /хөмсөг зангидсанаа/:...Ок... гараанд...за Окоре...
Окоре /нулимс нь цийлэгнэж байснаа байдаг чангаараа дуулан/:...Шааааазгайй.... тогосны гоёхон сүүлээрээ Шааазгггааайй...
Кийн /гараа далайн/: Зайл чи... /Окоре гүйж одов/... за Грилиш ахын дүү байж бай...

*Энэ үед цагаан самбарын урд Агбон Ламберт хоёр давтлагаа хийсээр л байв... *

Ламберт /цөхрөнгүй/: ...16 руу орж ирэнгүүтээ чи хаалга руу цохино...
Агбон /нүд нь сэргэн/: Аль хаалга руу?... тоглогчид орж ирдэг хаалга руу юу? үзэгчид орж ирдэг хаалга руу юу?...
Ламберт /ууртай/: Бишээ..... Шаазгайнуудын хаалга руу...
Агбон /сонирхон/: Шаазгайны үүрэнд хаалга байдаг юм уу?
Ламберт /уцаарлангуй/: Байдаг болсон юм байлгүй дээ...

*Кийн үргэлжлүүлэн шалгана...*

Кийн: За Гузан...
Гузан: .... /Гузан Атланта Хауксын өмсгөл өмссөн байна/
Кийн: ...За гараанд... За чи хэн бэ... аан Вейман...
Вейман:......./Маш том бүргэдийн Маскот дотроос Вейманы толгой цухуйв/
Кийн: ..Гарааанд... За Нзогбиа
Зог: ..... /Дарсны хундага болон том шилтэй улаан дарс гаргаж ирэв/
Кийн/хөмсөг зангидан/: Энүүгээр яах гэж байгаа юм?
Зог: ...Хонгогохон Шаазгайг эхлээд уягаана... тэгээд соготооно... тэгээд огон дээгэ аваачаад...
Кийн /уурлан/: Чи чинь юун балай юм яриад байна...
Зог /гайхан/: Фаганц эгэчүүд бид Шаазгайг ингэж л агнадаг шүү дээ?
Кийн /хөмсөг зангидан/: За яахав гараанд...

*Энэ үед цагаан самбарын өмнө Агбон толгой руугаа цохиулан ухаан алдан унасан байдалтай... өрөөний цонх хагарсан байдалтай болсон байв... *


Хаха тэр Окоре-н хэсэг яг татаалаа.
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Sat Aug 23, 2014 8:46 pm

Манайхан дажгүй байнаа... урд даанч финиш муутай байгаад байна... болдог бол Агбоны оронд Бентийг оруулмаар ч юм шиг... тэгээд Бент нь гүйж өгөхгүй ээ... манайх талбайдаа овоо сүүл өөдөө тоглодог болчихжээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby boboZ » Sat Aug 23, 2014 9:01 pm

Энэ сиссоко танайд хөөрхөн зохих шинжтэйм байна..
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Sat Aug 23, 2014 9:38 pm

Энэ Ньюкастлын нөхдүүд их бааштай юм... дээрээс нь энэ Дийн одоо шинэ шар картаа дахин дахин гаргаж үзэх гээд байдаг юм уу хайшаа юм... за яахав 2 дараалсан клин шит гэдэг чамлахааргүй үр дүн... одоо ингээд топ 4-тэй дараалаад үзэх нь дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Sat Aug 23, 2014 9:40 pm

Ямар ч байсан хэсэгхэн зуур ч болов хүснэгтийн 1т бичигдэх нь... ккк :gold :ногоон:
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby hosko » Sat Aug 23, 2014 9:42 pm

Сэдвийн нэр бол майр айн...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Оргил » Sat Aug 23, 2014 9:57 pm

Хувцас солих өрөөнд гоё шүү...
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Takanohana_Nowitzki » Sat Aug 23, 2014 10:06 pm

Яа хүснэгт тэргүүлжийшд. :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby haka » Sat Aug 23, 2014 10:27 pm

Хэдэн жилийн дараах рекорд вэ.
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Sat Aug 23, 2014 10:29 pm

Одоо тоглож байгаа бүх баг хожигдоосой ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Эрхэмcfc » Sun Aug 24, 2014 12:43 am

Хувцас солих өрөөнд найс.... :eek:
№1 ыг голоос уншиж байснаа Тонев ресторан бла бла гэхэд итгэлээ шт хха...
"хуучны хувцас солих өрөөнд"-ийг мэдэхгүй над шиг амьтан бол пайнагдах нь :ногоон:
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Davka_ Spurs » Sun Aug 24, 2014 5:21 pm

Villa_Bayaraa wrote:Манайхан дажгүй байнаа... урд даанч финиш муутай байгаад байна... болдог бол Агбоны оронд Бентийг оруулмаар ч юм шиг... тэгээд Бент нь гүйж өгөхгүй ээ... манайх талбайдаа овоо сүүл өөдөө тоглодог болчихжээ...


Дажгүй байна оо Бэнтэкэ л үгүйлэгдэж байх шиг байна. Гэснээс Грилиш гэж хүүхдийг чинь харах гэсэн гаргасангүй ээ, харин ДАШТ-ээр харсан Колумбын шинэ залууг чинь/ Карлос Санчез/ харлаа аймаар хатуу тоглолттой нөхөр учраас РОК гэж хочилдог гэж сонсож байсан юм байна ПЛ-т хэр тоглохыг нь харъя даа.

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Mon Aug 25, 2014 11:45 am

Image

Хувцас солих өрөөнд цувралаас... 2014 #4

*Залуус Шаазгайнуудтай тэнцсэний дараа хувцас солих өрөөнд нилээд гайхсан байдалтай сууцгаана... Виллагийн хамгаалагчидын хооронд хүчтэй маргаан өрнөнө...*

Сендерос /нүдээ онийлгон/: Голландын шигшээ байсаан...
Сиссохо: Голландчууд байсан...
Влаар /хөмсгөө зангидан/: Үгүй ээ, Францын шигшээ байсан штээ... Тийм биз дээ?
Хаттон /итгэлтэй толгой дохин/: Гарцаагүй Францын шигшээгийнхэн байсан...
Сендерос: Хаашаа л харна Голландчууд байсан штээ... бид нар сая Шаазгайнуудтай биш Голландын шигшээгийнхэнтэй тоглочихлоо... хэзээ Голландын шигшээ Премиер Лигт ороод ирсэн юм бол?
Влаар: Бишээ... Францууд байсан... харин Францын шигшээ хэзээ Премиер Лигт ороод ирсэн юм бол?... Хаашаа л харна Францууд байсан штээ... тэр битгий хэл манай багт хүртэл зөндөө Францууд байсан... би тэр чигээрээ Француудад бүслэгдчихсэн байсан... тийм биз дээ?
Хаттон: Лав л миний урд нэг Франц нөхөр гүйгээд байсан... манай нөгөө жигүүрт бас нэг Франц нөхөр байсан...
Сендерос: Үгүй ээ... дандаа Голландчууд байсан... эсрэг багийн хаалгач нь лав Голланд байсан... би л лав 4-5 Голландыг тоолоод л тоогоо алдсан... тэр битгий хэл манай багт хүртэл Голландууд байсан... миний хажууд л лав нэг Голланд нөхөр яг байсан...
Влаар: Тийм үү... Тэгвэл яалт ч гүй Голландын шигшээ багтай бид нар тоглочихсон юм байна л даа...

*Санчез Дельфтэй муухан англи хэлээр ярина...*

Санчез /сэтгэл хөдлөн/: Боссс гараа өргөөд... шуудддд урагшша... дохио өгөнгүүт би ... шууддд очоод... чиний заасан... тэр нэг нөхрийг өшиглөөд... боссын дохиог их хүлээсэн шүү... анхны шар карттаа шуудддд авлаа...
Дельф /сэтгэл хөдлөн толгой дохино/: Анхны карт ч сайхан шүү... нэг авчихвал тоглолт бүр дээр авмаар санагдаад байдаг юм...надад зөндөө цуглуулга байгаа... би бүр сүүлдээ донтоод... сүүлдээ ерөндөг тавиулж байж болисон шд... гэснээс тэр боссын гараа өргөөд урагшаа савдаг дохиог харахаар л уйлмаар санагдаад байдаг юм... би чам шиг үсэрч очоод өшиглөж чаддаг ч болоосой...
Вествуд: Манайхаан, тэр чинь хамгаалалтаа урагшаа шах гэсэн дохио болохоос хүн өшиглө гэсэн дохио биш шүү дээ...
Дельф/нулимс цийлэгнэж/: Үгүй... би энэ дохиог сайн мэднэ... тэр чинь дайрах дохио...
Вествуд: За за...

*Энэ үеэр Ламберт гартаа нэг ном барьчихсан Кийнтэй маргасан байдалтай орж ирэв... Залуус Кийнийг хармагц 1 эгнээнд орж жагсав...*

Ламберт /сэтгэл хөдлөн/: Баяр хүргэе залуусаа... Дэлхийн аваргад ороод хаалгаа цэвэр манаж чадна гэдэг бол хэр баргийн хүний хийж чадах ажил биш... намайг Франц 98-д тоглож байхад л ийм сайхан байсан даа... тэнд би бас анх удаагаа ийм олон Француудыг нэг дор харж билээ... харин энэ удаад дасгалжуулагчийн хувиар орсондоо их баяртай байна... сая яагаад пеналт цохиулаагүйд би гайхаад байна... энэ дүрмийн ном үзэж байна...гэхдээ... Француудтай бид ингэж тоглоно гэдэг сайн хэрэг...
Кийн /Ламбертад хандан аяархан/: Саяынх дэлхийн аварга байгаагүй ш дээ... тэгээд ч бид нар Францын шигшээтэй тоглоогүй...
Ламберт: За залуусаа амарцгаа... дараагийн тойрогт Дэлхийн аль нэг том баг манайхыг хүлээж байгаа шүү... би явж энэ балай дүрмийг нэг судлаадахъя.../гарч одов/
Кийн: За нусгайнуудаа... багахан залруулга хэлье... 1-т бид сая Дэлхийн аваргад тоглоогүй... 2-т бид сая Францын шигшээтэй тоглоогүй... бид Европын аваргад, Голландын шигшээтэй тэнцлээ... муугүй байна... Би өөрөө 94 онд Голландын шигшээд хожигдож Дэлхийн аваргыг орхиж байсан хүн... сэтгэл их хөдөлж байна... баяр хүргэе та нарт...

*Кийн гарч одоход залуус бөөн баяр болж хашгиралдав... бид Европын аварга болно доо гэж дуулалдана...*

Санчез /сэтгэл үймрэн Испаниар амандаа үглэнэ/: Би Европын аваргад тоглоно гэж зүүдэлж ч байсангүй... би Латин Америкийн аварга л болно гэж мөрөөддөг байсан...ингээд Европын аваргад тоглоно гэдэг ямар сайхан юм бэ?....
Влаар /нулимсаа арчин/: Ван Гаал намайг яагаад шигшээдээ дуудсангүй вэ?... за яахав би МанЮ-д нь очихгүй дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Цогоо » Mon Aug 25, 2014 1:44 pm

хаха мангарууд
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby rednasca » Mon Aug 25, 2014 3:02 pm

Баяраа минь дээ, ийм мангар тоглогчидтой баг дэмжих ч гэж дээ... Ккк...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Цогоо » Mon Aug 25, 2014 3:39 pm

Баяраа өөрөө нэг их дээрдэхгүй байх өө. :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Mon Aug 25, 2014 3:51 pm

хаха яг шд...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby zigo » Mon Aug 25, 2014 6:44 pm

хахаххаха
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Funky » Tue Aug 26, 2014 2:24 am

:beer :-o :eek:
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Tue Aug 26, 2014 12:29 pm

За маргааш манайхан Капитал капт Лейтон Ориенттай үзэх нь дээ... Лейтоныг гусаад ирэх тойрогт Халлыг гусчихвал ч болж л байна... тэгээд 9 саржингаа топуудтай алалцана даа... жинхэнэ ханцуйн дах хутганыхаа хэргийг гаргана даа ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Tue Aug 26, 2014 12:47 pm

Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед бүхнийг дотооддоо үйлдвэрлэх бодлого баримталж байгаа... энэ бодлогын хүрээнд "Хувцас солих өрөөнд цуврал"-г ч бас 100 хувь дотооддоо "үйлдвэрлэж" байгаа болно... :RD
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Takanohana_Nowitzki » Tue Aug 26, 2014 12:52 pm

Villa_Bayaraa wrote:Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед бүхнийг дотооддоо үйлдвэрлэх бодлого баримталж байгаа... энэ бодлогын хүрээнд "Хувцас солих өрөөнд цуврал"-г ч бас 100 хувь дотооддоо "үйлдвэрлэж" байгаа болно... :RD

Тэр өдрийн тэмдэглэлээ жаахан явуул л даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby redi23 » Tue Aug 26, 2014 2:22 pm

Villa_Bayaraa wrote:Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед бүхнийг дотооддоо үйлдвэрлэх бодлого баримталж байгаа... энэ бодлогын хүрээнд "Хувцас солих өрөөнд цуврал"-г ч бас 100 хувь дотооддоо "үйлдвэрлэж" байгаа болно... :RD

Ooo zaza mundag bna shdee, bi ch gadnii yum orchuulaad bdgiin bna gej bodson uuruu hiij bgaan bna. Lag humor ntrei goy bdgiin shd unshihad. Amjilt!
User avatar
redi23
 
Posts: 1060
Joined: Fri Jan 25, 2013 11:32 pm

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby baynaTS » Tue Aug 26, 2014 3:24 pm

In The Dressing Room (Herc's Spoof)
End bichxee bolchixson yum uu.

Stand Your Ground and Fight !...
User avatar
baynaTS
The Invincibles
The Invincibles
 
Posts: 2457
Joined: Tue Nov 06, 2007 12:57 am
Location: Calgary Olympic Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Tue Aug 26, 2014 3:25 pm

Цаадах чинь аль 2012 оноос зодог тайлсан шд ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 13 guests