Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Залуу арслангууд энэ улиралд ямар амжилт үзүүлэх вэ?

Poll ended at Mon Sep 01, 2014 10:52 am

Аймар үзнэ, шуугиан тарина... 1-4 байр
4
13%
Хуучны сайхан цаг эргэн ирнэ, Европын эрх авна... 5-7 байр
3
9%
Боломжийн сайн үзнэ, дундаж байраа хадгална... 8-12
15
47%
Үхэн хатан үзэлцэнэ, арай гэж тэсч үлдэнэ... 13-17
8
25%
Чойрно, шууд унана... 18-20
2
6%
 
Total votes : 32

Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Mon Aug 18, 2014 10:41 am

Image

За ингээд яруу алдарт АСТОН ВИЛЛА клубынхаа 2014-2015 оны улирлын сэдвийг албан ёсоор нээснийг мэдэгдье ээ!!!


Image

Астон Вилла Клуб:

Бирмингам хотын Астон дүүргийн /Одоогийн Уиттон дүүрэг/ Астон Вилла клуб нь 1874 онд байгуулагдсан 137 жилийн настай Английн ууган клубуудын нэг юм. 1888 онд Английн хөлбөмбөгийн холбоог байгуулалцсан, анхны гишүүдийн нэг билээ. 1992 онд АПЛ ийг үүсгэн байгуулалцаж, тэр цагаас хойш тасралтгүй АПЛ-т тоглож байгаа. Фенүүдийг нь Виллан, Вилла, Виллачууд, Арслангууд, Залуу арслангууд хэмээн хочилдог.

Астон Вилла клубын үндсэн билэгдэл нь цоройж буй алтан арслан юм. Энэхүү дүрслэл нь уламжлалт дүрслэлүүд дэх араатан амьтны үндсэн 8 байрлал дотроос хамгийн давшингуй, сүр жавхлантай, тэмүүлэл бүхий билэгдэл юм. Арслан нь тулаанд бэлдэн хойд хөл дээрээ цоройн, баруун савраараа алгадах мэт байрлалтай байна. Клубын үндсэн билэгдэл өнгө нь улаан хүрэн ба цэнхэр бөгөөд хуучны логонууд үргэлж ийм судал дээрээс алтан арслантай байдаг байсан бол 2007 оноос одоогийн цайвар цэнхэр дээрх алтан арслан хэлбэрийг олсон. Логон дээр Рrepared хэмээн бичсэн байдаг бөгөөд энэ нь тулалдаан, тэмцэлд байнгын бэлэн байдлыг илэрхийлдэг. Арслангийн ард байрлах 1 од нь 1982 онд хүртсэн Европын Цомын аварга буюу одоогийн Аваргуудын Лигийн аваргын цомыг төлөөлдөг.

Image

Вилла Парк:

Астон Вилла клуб 1897 оноос хойш одоог хүртэл Вилла Паркт тоглож ирсэн. Үүнээс өмнө Астон Парк 1874-1876, Перри Бар 1876-1877 зэрэг талбай дээр тус тус тоглож байжээ. Уиттон дүүрэг, Астоны галт тэрэгний өртөөний дунд байрлах Вилла Парк нь 42,789 хүний суудалтай бөгөөд 1899 оноос 2005 оны хооронд нийтдээ 16 удаа Английн сениор шигшээ багийн тоглолтыг талбай дээрээ хүлээн авч байжээ. Өөрөөр хэлбэл Английн шигшээ багийг талбай дээрээ 3 зуун дамнан хүлээн авсан цорын ганц талбай юм. Хуучнаар Европын цомтой багуудын цомын тэмцээний сүүлчийн финал мөн Вилла Паркт болж байжээ. Холт Энд, Тринити Роад, Норт Станд, Доуг Эллис Станд гэсэн 4 жигүүрээс бүрддэг. Мөн боксын болон Рагбигийн тэмцээнүүд олноороо зохиогддог бөгөөд Бирмингам дахь томоохон концертуудыг хүлээн авдаг хуучны уламжлалт сайхан талбай юм. Сонирхуулж хэлэхэд оноос эхлэн ФИФА-гийн хөлбөмбөгийн цуврал тоглоомын талбай сонголтонд орж ирсэн байгаа.

Шагналууд:

Европт:

Европын цом /Одоогийнхоор Аваргуудын Лиг/: 1 удаа 1982 онд
Европын супер цом: 1 удаа 1982-1983 онд
Интертото Кап: 1 удаа 2001 онд

Англид:

Лигийн аварга.
1. 1-р Дивизионы аварга: 7 удаа 1893–94, 1895–96, 1896–97, 1898–99, 1899–1900, 1909–10, 1980–81 онуудад
2. 2-р дивизионы аварга: 2 удаа 1937–38, 1959–60 онуудад
3. 3-р дивизионы аварга: 1 удаа 1971–72 онд

Цом:

1. ФА кап: 7 удаа 1887, 1895, 1897, 1905, 1913, 1920, 1957 онуудад
2. Лигийн цом /Карлин Кап/: 5 удаа 1961, 1975, 1977, 1994, 1996 онуудад
3. ФА шиэлд: 1 удаа 1981 онд
4. Дайны үеийн хөлбөмбөгийн цом: 1 удаа 1944 онд

Бусад спорт:

Английн Бэйсболын аварга: 1 удаа 1890 онд

тус тус хүртэж байжээ.
Last edited by Villa_Bayaraa on Mon Aug 18, 2014 10:52 am, edited 1 time in total.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6882
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby zoba » Mon Aug 18, 2014 10:49 am

Сэдвийн нэр тасарчжээ.
Бие бөх бөгөөс ганцыг ялна.
Сэтгэл бөх бөгөөс олныг ялна.
User avatar
zoba
 
Posts: 690
Joined: Wed Sep 16, 2009 2:34 pm
Location: UB

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Spectre » Mon Aug 18, 2014 10:51 am

Баяраа сэвдээ жаахан оройтуулчихлаа шүү. Гэхдээ танайх хэцүү талбайгаас оноотой буцсан баг.

Шинэ улиралд амжилт :eek:
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Mon Aug 18, 2014 11:22 am

Өнгөрсөн улиралд талбайдаа 3 удаа л хожигдсон айхтар Стоукынхныг нулиж бүтэн 3 оноотойгоо гарч ирлээ... уржигдар лагер дээр байгаад тоглолт үзэж чадаагүй, өчигдөр орж ирээд Евроспортыг ухраасан чинь манай тоглолт АВТВ дээр аль хэдийн орчихож баярласан гэж... ингэж шуурхай ордог юм бол 1 өдөр дүнг нь харахгүй байж байгаад давтаад үзчих юм байна доо хэхэ

удахгүй тоглогчдын review оруулаад тэгээд сэдвийн нээлт бараг боллоо дөө хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6882
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Mon Aug 18, 2014 12:00 pm

Villa_Bayaraa wrote:Image

Хувцас солих өрөөнд цувралаас... #1

*Залуус Стоукын эсрэг тоглолтын өмнө хувцас солих өрөөнд сууна. Дельф, Агбон, Вейман өрөөний буланд аминчирхан ямар нэгэн юм ярин сууна...*

Дельф: Өвгөдөө, Тонев яагаад АНУ-руу аялан тоглолтоор яваагүйг мань чинь мэдсэн шүү...
Агбон: Залхуу нь хүрээд байсан юм уу? Бэлтгэл дээр ерөөсөө ирдэггүй байсан... нөхрийг залхуураад байдаг юм байх гэж бодсон шд...
Дельф: Цаадах чинь нутагтаа байхдаа АНУ-д очиж угаагч хийх гэж визанд ороод хар даруулж байсан юм байна лээ... тэгээд сая виза нь гараагүй юм байна... тэгээд ч цаад нөхөр чинь манай эндэхийн VMF ресторанд угаагч хийдэг байсныг нь би худлаа хэлэхээргүй хүнээс сонссон...
Вейман: Цаадах чинь нээрээ Шотландад нэг гайгүй цалинтай ресторан олсон, эндээс явмаар байна гэх ухааны юм яриад байсан шүү...
Агбон: Хөөрхий амьтан, ар гэр нь их л хэцүү байдаг юм байх даа...

*Энэ үед гаднаас Пол Ламберт нилээд сэтгэл өндөр байрын орж ирнэ...залуус түүн рүү анхаарлаа хандуулав...*

ПЛ: За манайхаан... улирлын өмнөх аялан тоглолтууд маш үр дүнтэй боллоо гэж би хувьдаа дүгнэж байна... бид энэ улиралд Лигт хэрхэн тоглох арга барилаа энэ тоглолтуудаар бүрэн олж мэдэж чадсан гэж үзэж байна...

*Залуус гайхан бие биерүүгээ харна...*

Агбон /гараа өргөн/: Босс, би л лав хувьдаа юу ч ойлгоогүй, хувьчилсан давтлага авч болох уу?
Алан Хаттон: Би ч бас юу ч ойлгоогүй босс... ядаж байхад би сүүлийн 2 жил сениор багтай бэлтгэл хийгээгүй, дандаа хүүхдүүдтэй будаг болж тоглодог байсан...

*Залуус ард ардаасаа давтлага авах хүсэлтээ илэрхийлэв...*

ПЛ: За арай ч дээ, Хаттон чамайг нөхөрсөг дээр гоол хийгээд байхаар чинь ойлгоод байна гэж бодоод байсан ш дээ.. Агбон ч аргагүй ойлгоогүй байж мэднэ... тийм царайтай байгаад байгаа юм...Тэгэхээр ийм байна... бид саяын нөхөрсөгүүд дээр СХУ гэдэг тактикаар тоглосон юм шүү дээ... “ямар ч Салбаргүй, ямар ч Хэлбэргүй ямар ч Утгагүй хөлбөмбөг” гэдэг бэлтгэл...би үүнийг Кийний надад өгсөн Брюс Лигийн хичээлээс олж мэдсэн юм... та нар өөрсдийгөө ус гэж бод...ус ямар хэлбэртэй байдаг вэ...

*Залуус бүгд мөрөө хавчив*

Грилиш /итгэлгүйхэн/: Цэвэр усны савны хэлбэртэй...
ПЛ: За яахав... та нар өөрсдөө хүртэл ойлгоогүй байна гэдэг чинь миний тактик амжилттай хэрэгжиж байна гэсэн үг... өрсөлдөгчид маань биднийг урьдчилан таамаглах аргагүй болно гэсэн үг... энэ бол гүн ухаан юм шүү... одоо хэдүүлээ Стоукынхныг тэнэгтүүлнээ... дор бүрнээ хувийнхаа бэлтгэлийг базаацгаа... бид удахгүй тулаанд орно...

*Залуус бүгд хувцас хунараа бэлдэнэ... Дельф Даллас Коубойсын дуулга өмсөнө, Жо Коул цүнхэндээ скоч, наалдан пад,
эвхдэг насилк хийнэ... Гузан Хьюстнээс авчирсан бейсболын цохиураа авна...*

ПЛ: Тоглолтонд орохоос өмнө би та нарт 2 сайн мэдээ хэлье... Нэгдүгээрт, манай баг алдарт Дуэйн Жонсонг багтаа элсүүлж байгааг мэдэгдэхдээ таатай байна... манай хамгаалалт эрс сайжирна гэж итгэж байна...
Дельф: Еэсссс, Геркулес манайд ирэх нь...
Агбон /ухасхийн гүйнгээ/: Геркулес чинь Дуэйн Жонсон юм уу? Би энэ олон жил яагаад мэдсэнгүй вэ? /Виллагийн Маскот Геркулес нэртэй арслан байдаг/ Би одоо очиж гарын үсгийг нь авлаа...
ПЛ: 2-р сайн мэдээ бидний хайртай нөхөр Тонев Селтик рүү жилийн зээлээр явсан шүү...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6882
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Reda » Mon Aug 18, 2014 12:13 pm

4-t orno ch gej yu bhav. Harin turuuleh yumuu 4-r bairnii tuluu alalzaj bui baguudad ene hanzui dahi hutgaa shaaj teruund ni kaif avch bval kk.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 8415
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Цогоо » Mon Aug 18, 2014 12:38 pm

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэгсэн дээ. Танайхан ярилцаж байгаад шинэ улирлын сэдвээ сайхан нээжээ. :eek:

Хаха бейсболын аварга уу? :-o :-o
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17882
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Mon Aug 18, 2014 12:51 pm

АСТОН ВИЛЛА тоглогчид

Хаалгачид

Энэ удаад хаалгачид маань товч бөгөөд тодорхой бас маш чанартай бүрэлдэхүүнтэй байгаа...
Гараанд Гузан, сэлгээнд Гивен тэгээд л боллоо... Стир хүү Донкастр луу зээлээр явсан... одоогоор 2 тоглолтонд оролцож 2 клин шит хийгээд байгаа...
Аз болоход манай багт хаалгачийн асуудал бараг байхгүй дээ...

Image
Брэд Гузан №1

Image
Шей Гивен №31

Хамгаалагчид

Өмнөх улиралд манай хамгаалалтын шугамыг Влаарыг эс тооцвол Лоутон, Кларк, Бейкер, Беннет зэрэг бейбифейсүүд бүрдүүлж байсан бол энэ удаад харин нилээд эвгүй алуурчин царайтнууд бүрдүүлж байгаагаараа онцлог юм... энд тэнд харанхуй гудамжинд таарвал манай Влаар, Сендерос, Сиссохо, Хаттон энэ хэд ч бас л айдас төрүүлнэ дээ... гол нь манай хамгаалалтын дундаж нас болон туршлага эрс нэмэгдсэн... бас атлетик чанар нилээд нэмэгдсэн... одоо гол нь ойлголцол, хамтын ажиллагаа хэр байхыг цаг хугацаа л харуулах байх...

Image
Натан Бейкер №2

Image
Жое Беннет №3

Image
Рон Влаар №4

Image
Хорес Окоре №5

Image
Сиаран Кларк №6

Image
Филипе Сендерос №14

Image
Киеран Ричардсон №18

Image
Алан Хаттон №21

Image
Али Сисохо №23

Image
Жаной Донациен №32

Image
Мат Лоутон №34

Image
Энда Стивенс №35

Хагас хамгаалагчид

Манай хагас хамгаалагчдын шугам өнгөрсөн улирлыг бодвол харьцангуй сонголттой болсон харагдаад байгаа... сэлгээгээр орж ирээд тоглолт өөрчилж мэдэхээр сэлгээнүүдтэй болсон... энэ утгаараа улирлын өнгийг гэгээлгээр харж сууна даа...

Image
Леандро Бакуна №7

Image
Карим Эл Ахмади №8

Image
Жо Коул №12

Image
Ашли Вествуд №15

Image
Фабиан Дельф №16

Image
Крис Херд №17

Image
Гари Гарднер №22

Image
Жак Грилиш №40

Image
Шарль Нзогбиа №28

Эдгээр залуус дээр нэмэх нь хараахан дугаараа авч амжаагүй байгаа будаг нь ханхалсан залуу The Rock хочит Карлос Санчез байгаа...

Довтлогчид

За манай довтлогчид яг формондоо ороод, бэртгэл гэмтэлгүй байвал нээрээ хэнийг ч айлгана доо... хэрэв бүгд фит болчихвол яг одоогийн 1 довтлогчтой форматанд хэнийг нь гарганаа... Вейман, Агбон 2 хөөрхий золигт гарч вингерээр гүйх байх... тэгээд 1 спот дээр Бентеке, Бент, Козак 3 алалцах нь дээ...

Image
Андрес Вейман №10

Image
Габби Агбонлахор №11

Image
Даррен Бент №19

Image
Кристиан Бентеке №20

Image
Либор Козак №27

Image
Калум Робинсон №37

Image
Грахам Бьюрк №38

Дасгалжуулагчид

За энэ улирал бол манай Ламбертын нэг ёсондоо Last Stand нь юм... энэ улирал бүтэлгүйтвэл тэгээд ёстой жинхэнээсээ баяртай болох байх... харин энэ улиралд дажгүй үзвэл бүх юм эсрэгээрээ эргэх болно... гол нь энэ улиралд баг шинэ эзэнтэй болвол, тэгээд нөхөр нилээд дажгүй үзээд байвал дараа дараагийн цонхоор нөхөр “мөрөөдлийн” бүрэлдэхүүнээ бүрдүүлэх боломжтой болох байх... ямартай ч залуу, өлсгөлөн баг гэсэн филосфиосоо ухарч, туршлага туршлага бас дахин туршлага гэдэг бодлого баримтлаад эхэлсэн... үр дүнд хүрэх эсэхийг нь цаг хугацаа л харуулах байх даа...
Рой Кийн манай багт ирсэн нь манай дасгалжуулагчдын багт сүр сүлд нэмсэн хэрэг боллоо... Манай Ламберт нэг тийм гэмгүй царайтай, шүүгч энтэртэй муудалцвал загнуулчихаад ирж мэдэхээр байрын нөхөр харин Рой Кийн бол атаман... нөхөр манай багийнханд дошин дээрээ атаман байхыг зааж байгаа...

Image
Пол Ламберт

Image
Рой Кийн
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6882
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Mon Aug 18, 2014 3:33 pm

Image

Вейманы хожлын гоол...

Манайх Стоукын эсрэг ингэж гарлаа...

...............................Гузан............................
Хаттон..........Влаар........Сендерос..........Сиссихо
................Дельф.............Вести.................
.......................Ричардсан....................
........Зог.....................................Вейман
..........................Агбон...................................

Сэлгээнд: Гивен, Грилиш, Бент, Бакуна, Бейкер, Кларк, Ахмади

Манайх энэ улиралд дундаж багийн эсрэг 4:2:3:1 гэж үзээд том багийн эсрэг 5:3:2 гэж үзэх бололтой...

Хамгаалалт:

Өнгөрөгч тойргийн тоглолтоос хараад байхад манай хамгаалалт бол хамаагүй дээрдчихжээ, гол нь физикал, атлетик тал эрс нэмэгдсэн байна... өнгөрсөн улиралд байсан бол алдчихаар эвгүй эвгүй довтолгоонуудыг гоё хамгаалж байсан... Сендерос бол орон гарантчихгүй л бол яг л Влаар байна лээ... Хаттон, Сиссохо 2 бол манай Беннет, Лоутон 2-н хажууд физикал болон атлетик тал дээрээ хамаагүй илүү юм байна... Крауч орж ирээд л мөргөөд л, бөмбөг дураараа аваад л хаяад л гоол хийгээд байдаг байсан энэ удаад тэгж дураар нь дургиулсангүй... Сендерос, Влаар 2 бол үнэхээр гоё хослох юм байна... Влаар сая ДА яваад эрс сайжирчихсан юм уу эсвэл урьд нь ийм байсныг нь анзаардаггүй байсан юм уу... ямар ч байсан манай хуучны ”Арсланзүрхт” Лаурсоныг санагдуулам байна даа... явуулаад хэрэггүй юм байнаа...

Хагас хамгаалалт:

Ричардсон 10 номерын байран дээр гэхэд аргагүй хамгаалагч хүн болохоор гоё найруулж үнэхээр чадсангүй... гэхдээ муу бол байгаагүй... бөмбөг тасалж, маш хөдөлмөрч тоглосон... Ричардсан хойшоо хамгаалангуут зөрөөд Дельф харин их гоё суларч, урагшилж тоглосон... Грилиш ёстой гоё тоглох юмаа... хэзээ язааны юм шиг л... одоо Санчез голд ороод ирвэл Дельф бол гоё урагшилж тоглох юм байна... тэр цагт Дельфийг 10 номер дээр нэг туршиж үзэх болох байхдаа... Эхний үед хагас дээр бөмбөгөө их сул амархан таслуулж байсан... 2 дахь үеэс хамаагүй дээрдээд ирсэн... голд их хөдөлмөрч аятайхан тоглоцгоолоо...

Довтолгоо:

Агбон маань их ч хөдөлмөрлөж их ч гүйлээ... даанч финиш гэдэг юм манай хүнд их дутмаг л даа... 100 хувийн боломж 1 алдсан... Ламберт Бентийг оруулах гээл байсан тэгээд гол нь хөдөлмөрч байдал нь таалагдаад суулгалгүй үлдээх шиг болсон... Зог их аятайхан тоглолоо... ганц нэг удаа бөмбөгөө амархан алдаад байсныг эс тооцвол... Вейман маань уламжлал ёсоор их хөдөлмөрч тоглолоо... хөдөлмөрч гүйснийхээ хүчинд хожлын гоол орууллаа...

Ер нь бол маш их дажгүй тоглочихлоо гэж үзэж байна... Ричардсоныг яагаад голд гаргасныг ойлгоогүй ч Дельф нилээд их урагшилж тоглосноор тайлбарлагдаж байх шиг байна...
Ирэх 7 хоногт Ньюкастлыг гусчихвал тэгээд араас нь топуудтай бүтэн сар үзнэ шүү дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6882
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Mon Aug 18, 2014 3:39 pm

Image

Жак Грилиш...

Энэ улиралд ПЛ-т цахиур хагалж мэдэхээр залуу даа... Стерлинг шиг огцом тэсэрч тун магадгүй байгаа хүү дээ...
тэмээнээс тэмдэгтэй богино шорт, богино гидртэй хүү бий... та нар сайн тогтоогоод аваарай... юм дуулгана даа хэхэ
уржигдар бол сэлгээгээр орж ирээд л бужигнуулж байна лээ... Адам Жонсон стилийн тоглогч гарч ирэх болов уу гэж хараад байгаа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6882
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Wed Aug 20, 2014 4:50 pm

Image

Хувцас солих өрөөнд цувралаас... 2014 #2

*Стоукыг ялсан ялалтын дараа залуус хувцас солих өрөөндөө баяр хөөр болон бужигналдана...*

Вейман /сандал дээр гарч зогсоод/: Одоо тэр муусайн пундитууд намайг талбай дээр толгойгүй тахиа шиг гүйдэг гэж хэлээд үзэг л дээ...
Агбон /нулимс цийлэгнэж, Вейманыг тэврэн/: Би чиний өмнөөс маш их баяртай байна... Гоол хийхийн тулд заавал хар арьстан болох шаардлагагүй гэдгийг чи баталж чадлаа... би дахиж тоглолтын өмнө нүүрээ замын хараар будахгүй ээ...бас би энэ өргөдлөө урж хаялаа /нэрээ өөрчилж Бент-Агбон-Еке болгуулах өргөдлөө урж хаяв/...
Бент /амандаа/: Мэдээд байсымаа.../нэрнийхээ ард +еке нэмүүлэх хүсэлтээ сэмхэн урж хаяв/

*Өрөөний буланд Окоре, Бакуна, Дельф гурав ямар нэг юм аминчлан ярилцана...*

Бакуна /гомдоллон/: Би өнгөрсөн улиралд дандаа гараанд гардаг байсан... тэгсэн энэ муу Кийн ирснээс хойш намайг бүр гаргахаа бүр байлаа...тэгсэн хэрнээ энэ муу бацааныг /Грилиш руу заана/ дандаа тоглуулах юм...
Дельф /шивнэн/: Наадах чинь Ирландуудыгаа дандаа тоглуулдаг байхгүй юу...Чи очоод би Ирланд хүн байна гээд хэлээд үзээч...
Окоре: Дэмий байхаа... би очоод тэгж хэлсэн чинь “хэзээ ийм “хар” Ирланд байсын, нусгай минь” гээд намайг аймар зодсон шд... пүдр байгаа юу?

*Энэ үеэр өрөөний хаалга тогших чимээ гарахад Грилиш гүйж очиж хаалга онгойлгож шагайж харав*

Грилиш: Эл Хефе /Испаниар босс/ гэж хүн манайд байдаг билүү? Дуудаж байна...
Хаттон /бодлогоширч байснаа утсан дээрээсээ толь бичиг гаргаж харснаа/:...аа би байна... /хаалга руу очив/

*Хаалганы цаан Бояан Кркич 2 ширхэг эссэ барьчихсан зогсож байв*

Хаттон /тамхийг авч чихнийхээ ард хавчуулангаа/: Ахын дүү ПЛ-т иймээ тиймээ юм болвол ахдаа хэлж байгаарай мэдэв үү...чам шиг шинэковуудыг энд зажлахгүй залгидаг юм за юу?
Бояан: Толгой дохино...
Хаттон: Дараа талбай дээр ахтайгаа таарвал өнөөдрийнх шиг кэвтэнэ шүү мэдэв үү?
Бояан: Толгой дохино...
Хаттон: За яв...

*Энэ үеэр хувцас солих өрөөнд Ламберт Кийн 2 орж ирэв...Залуус Кийнийг хармагц 1 эгнээнд орж жагсав...*

Ламберт: Залуусаа... тун сайхан тоглолт боллоо... миний гавъяагаар /Кийн рүү хяламхийн/... бидний гавъяагаар тун сайхан ялалт байгууллаа... намайг Аваргуудын лигийн аварга болж байхад /Кийн рүү хяламхийн/ бас Кийнийг Аваргуудын лигийн аварга болж байхад яг л ингэж тоглодог байлаа... би.../Кийн Ламберт руу муухай харан, нударгаа зангидав/... Шотланд Ирландын найрамдал мандтугай...ура...
Кларк, Энда, Хаттон, Грилиш нар чангаар: аааае...
Кийн: За олон юм чалчих яахав... нусгайнуудаа... шинэ цэргээ угтаж ав... /хаалганы цаанаас Санчесыг шилэн хүзүүн дээрээс нь татан гаргаж ирэв/
Ламберт/сүржин/: Theeeeee Rrrrrooooocckkkkk….

*Залуус орилолдон шүгэлдэв... Агбон шүүгээнээсэээ “намайг тэврээч Дуэйн Жонсон” гэсэн самбар гаргаж ирэв...*

Санчез /The Rock хочтой/: Хола!

*Залуус гайхан дуу алдав...Агбон хамгийн ихээр гайхна...*

Агбон: Энэ чинь юу вэ? Дуэйн Жонсон биш байна шдэ... /самбараа газар шидэв/

Ламберт: Үсийг нь хусаад, хувцсан дотуур нь юм чихээд, зузаан ултай гутал өмсгөчихвөл адилхан болчихноо...

*Энэ зуур Сисоххо, Нзогбиа 2 сэмхэн баар луу явж байв...*

Зог: Сайхан ялалтын дагаа хоёулаа жинкэн Фаганц эгэчүүд шиг сайхан шоуднаа... улаан дагас шимсэн шиг, шага үстэй хүүхнүүд тэвэгэсэн шиг...аан?
Сиссохо: Үйе.. хоёулаа самаганааа....

*Энэ үед ээжтэйгээ явж байсан жаалхүү гүйж ирээд тэр хоёртой хамт зургаа авахуулав...мань 2 их л маадгар зургаа авахуулав*

Жаалхүү: Та 2 Бичин гарагийн бослогод тоглосон 2 мөн байна тээ?

“Мань 2 бие бие рүүгээ харав...”
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6882
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Цогоо » Wed Aug 20, 2014 7:57 pm

хахахаха
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17882
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Mojul » Wed Aug 20, 2014 10:52 pm

хахаха
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14325
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Dj Tuvshin » Wed Aug 20, 2014 11:06 pm

Ваxаxаxа....татлаашдээ... :-o :eek:
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3802
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Bayara » Wed Aug 20, 2014 11:42 pm

Ha ha, Тонэв Шотландын Сэлтикт гайгуй рэсторан олсон байх нь
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1490
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Ggoal » Thu Aug 21, 2014 12:11 am

Ва ха ха ...элэг2 бичин гарагийн бослогод тоглосон 2 ,бас тэр Фагаанц хэсэг сак сак ...
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1945
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Terra » Thu Aug 21, 2014 1:05 am

Шинэ сэдвийн нэр бас л эвгүй байна шүү ... бараг "Түгжил" гээд нэр өгчмөөр байсан юм биш үү ха ха, за тэгээд шинэ улиралд амжилт хүсье! Бас "Хувцас солих өрөөнд" эргэн ирэлт хийж байгаад талархжийна өөө...үргэлжлүүлээрэй.
Sin lucha no hay victoría
User avatar
Terra
 
Posts: 446
Joined: Mon Apr 13, 2009 7:06 pm
Location: San Sebastian-Donostia

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Цогоо » Thu Aug 21, 2014 1:07 am

Вилла Баяраад Түгжил гэж нэр өгөх хэрэгтэй байхаа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17882
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby mn_rocisky » Thu Aug 21, 2014 1:27 am

Түгжилийн номер 3 удахгүй гарна гэдэгт итгэлтэй байна
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5244
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby tuwshuu_answer » Thu Aug 21, 2014 3:55 am

goy boljee
Witnessing a very beginning of The "Lampard" Epoch of The Blue Nation, We ain't got no history. Žadná dějina, ale budoucnost
User avatar
tuwshuu_answer
 
Posts: 971
Joined: Thu Nov 03, 2011 7:53 pm
Location: Prague, CZ

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Thu Aug 21, 2014 9:37 am

Манай сэдвийн нэр ч Түгжил гэхээсээ илүү ханцуйндаа хутга нууж, Монголчуудыг олноор хороосон Татарчуудаас санаа авсан нэр л дээ... :RD
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6882
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Takanohana_Nowitzki » Thu Aug 21, 2014 9:40 am

Хувцас солих өрөөний цуврал элэг авлаа :-o
Ингэхэд танай өмсгөл чинь ханцуйтай билүү?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17145
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Fri Aug 22, 2014 3:40 pm

Image

Хувцас солих өрөөнд цувралаас... 2014 #3

*Залуус Ньюкастлтай тоглохын өмнө дор бүрнээ бэлтгэлээ базаацгаана... Энэ үед хаалга онгойн Кийн орж ирэв... залуус ухасхийн гүйлдэж нэг эгнээнд орж зогсов... *

Кийн: За нусгайнуудаа... Ламберт нэг эргүү нөхөрт хувьчилсан давтлага өгч байгаа учраас энэ удаад тоглолтын өмнөх бэлтгэлийг чинь би шалгах болно... ойлгов уу?
Залуус /нэгэн дуугаар/: Ойлголоо, эрхэмээ...
Окоре /нусаа татав/: ....
Кийн /Окорегийн зүг муухай харангаа/: За тэгвэл бушуухан тараад бэлтгэлээ надад шалгуулахад бэлдээдэх...

*Залуус бужигналдан гүйлдэнэ... Энэ үед цагаан самбарын урд Агбон суучихсан, Ламберт ямар нэг зүйлийг хичээнгүйлэн тайлбарлаж байв... *

Ламберт: Энэ хамгаалагчдын шугам... үүний ард гарвал... чи отон тоглолтонд орно...
Агбон /шийдэмгий/: Ойлголоо багшаа, би яг үүнийг хийх болно...
Ламберт /цөхрөнгүй/: Үгүй ээ...би чамд зөндөө хэллээ шүү дээ... чи отон тоглолтонд орж Б-О-Л-О-Х-Г-Ү-Й!!!
Агбон: Уг нь би хамгаалагчдийн цаана гарчихвал гоол хийхэд амархан болно тиймээ багшаа...
Ламберт: Тийм л дээ... гэхдээ энэ чинь дүрмийн бус...
Агбон /нүд нь бөөрөнхий болж ирээд/: Шоронд хорих уу?
Ламберт /залхсан байдалтай/: Үгүй ээ... Туг өргөнө...
Агбон: Хэр удаан өргөх вэ? Бага байхдаа сандал өргөдөг байсан...буланд зогсоох болов уу?
Ламберт /ууртай/: Үгүй дээ... тоглолтыг зогсооно... энэ бол дүрмийн бус тоглолт...

*Энэ үеэр залуус нэг эгнээнд зогсоод гэрийн даалгавраа Кийнд шалгуулж байв...Ламберт тэдэнд Шаазгайг айлгах зорилго бүхий ямар нэг зүйл авч ирэх даалгавар өгчээ...Кийн хүн нэг бүр дээр очиж даалгаврыг нь шалгана...*

Кийн: За Дельф...
Дельф: ........ /Шувууны буу, шувууны тор, хайруулын таваг, хоол амтлагч, “шувууны махаар хэрхэн хоол хийх вэ” ном, сүх, өдөн дэр хийх гарын авлага зэргийг Кийний өмнө асгав/
Кийн: Сайн байна...чамайг гараанд гарганаа...за Влаар...
Влаар: ............ /Шуудай ухсанаа нэг муур гаргаж ирэв/
Кийн: Онц сайн байна... гараанд... за Бент....
Бент:......... /Цамцаа тайлж Сандерландын хуучин өмсгөлөө харуулав/
Кийн: Энэ чинь юу юм?
Бент: Хар муурнуудын өмсгөл, босс... тэд хар муурнаас айх болно...
Кийн /бодолхийлснээ/: Хэтэрхий гүн ухааны юм... сэлгээнд... за Сендерос...
Сендерос /хичээнгүйлэн/:.....Мяу...
Кийн: Аан?
Сендерос:.....Мяу....
Кийн /хөмсөг зангидсанаа/:...Ок... гараанд...за Окоре...
Окоре /нулимс нь цийлэгнэж байснаа байдаг чангаараа дуулан/:...Шааааазгайй.... тогосны гоёхон сүүлээрээ Шааазгггааайй...
Кийн /гараа далайн/: Зайл чи... /Окоре гүйж одов/... за Грилиш ахын дүү байж бай...

*Энэ үед цагаан самбарын урд Агбон Ламберт хоёр давтлагаа хийсээр л байв... *

Ламберт /цөхрөнгүй/: ...16 руу орж ирэнгүүтээ чи хаалга руу цохино...
Агбон /нүд нь сэргэн/: Аль хаалга руу?... тоглогчид орж ирдэг хаалга руу юу? үзэгчид орж ирдэг хаалга руу юу?...
Ламберт /ууртай/: Бишээ..... Шаазгайнуудын хаалга руу...
Агбон /сонирхон/: Шаазгайны үүрэнд хаалга байдаг юм уу?
Ламберт /уцаарлангуй/: Байдаг болсон юм байлгүй дээ...

*Кийн үргэлжлүүлэн шалгана...*

Кийн: За Гузан...
Гузан: .... /Гузан Атланта Хауксын өмсгөл өмссөн байна/
Кийн: ...За гараанд... За чи хэн бэ... аан Вейман...
Вейман:......./Маш том бүргэдийн Маскот дотроос Вейманы толгой цухуйв/
Кийн: ..Гарааанд... За Нзогбиа
Зог: ..... /Дарсны хундага болон том шилтэй улаан дарс гаргаж ирэв/
Кийн/хөмсөг зангидан/: Энүүгээр яах гэж байгаа юм?
Зог: ...Хонгогохон Шаазгайг эхлээд уягаана... тэгээд соготооно... тэгээд огон дээгэ аваачаад...
Кийн /уурлан/: Чи чинь юун балай юм яриад байна...
Зог /гайхан/: Фаганц эгэчүүд бид Шаазгайг ингэж л агнадаг шүү дээ?
Кийн /хөмсөг зангидан/: За яахав гараанд...

*Энэ үед цагаан самбарын өмнө Агбон толгой руугаа цохиулан ухаан алдан унасан байдалтай... өрөөний цонх хагарсан байдалтай болсон байв... *
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6882
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby LeBe » Fri Aug 22, 2014 3:48 pm

:-o Шаазгай Түвшин хариу үйлдэл үзүүлэх байлгүй дээ :ногоон:
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3391
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Mojul » Sat Aug 23, 2014 8:04 pm

Ричардсон танайд бүр төвийн хагасаар үзээд байгаам байшд. Кийн ирээд авчравуу яаав.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14325
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Next

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron