Page 243 of 247

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Fri Jul 31, 2015 1:42 pm
by Бат-Оргил
Mojul wrote:
Цогоо wrote:Би нээгээд өгөх үү? хаха Цэнкрүүд 16/17 гээд л нээчихнэ.

Н үсгийг нь мартчихваа. Алдаатай бичээд байдаг шүү та.

Цэнкрнүүд гээд үү :ногоон:

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Fri Jul 31, 2015 1:44 pm
by Cule
Цогоод сэдэв нээдэг бот байдаг гэсэн шд... Тэрүүгээр нь л хусаач...

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Fri Jul 31, 2015 1:49 pm
by Mojul
Бат-Оргил wrote:
Mojul wrote:
Цогоо wrote:Би нээгээд өгөх үү? хаха Цэнкрүүд 16/17 гээд л нээчихнэ.

Н үсгийг нь мартчихваа. Алдаатай бичээд байдаг шүү та.

Цэнкрнүүд гээд үү :ногоон:

Цэхрүүд гэчиж магад гээл :ногоон:

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Sun Aug 02, 2015 1:46 pm
by mick
Манайхан нээгээгүй л байна уу?...

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Sun Aug 02, 2015 4:28 pm
by Naranbadrakh
сэдвээ сайхан яаралгүй сайн өдөр, сайн цагтаа нэгээрэй :ногоон: .
Бушуу туулай борвиндоо гэдэг д :ногоон: .
юунд нь яар адгах вэ. Трибле хийх улиралын сэдвээ нээх бид яарагүй байхад Барса, Ману, Буучидынхан манайханы өмнөөс яараад цаана чинь сүйд зүгээр :ногоон:

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Sun Aug 02, 2015 6:25 pm
by Соёлоо
БАМБАЙ ХАМГААЛАХ ЦОМЫН “ЧЕЛСИ – АРСЕНАЛ” ТОГЛОЛТЫН ӨМНӨ: НЭГДҮГЭЭР ХЭСЭГ

Image

Английн Цомын аварга болон АПЛ-ийн цомын эзэд ӨНӨӨДӨР ШӨНӨ 23:00 цагаас хоорондоо тоглосноор Английн хөлбөмбөгийн шинэ улирлыг эхлүүлнэ. Рик Глэнвилл, Пол Даттон нар Лондоны дербиг тунгаан сууна.

**БАРИМТ СӨХӨХҮЙ**

Английн аварга “Челси” болон Английн цомын эзэн Арсеналын хооронд болох Коммюнити Шилдийн тоглолт бол дээд дивизионы хамгийн ахмад Лондоны дерби бөгөөд,, хамгийн анх 1907/08 оны улиралд Чэрити Шилдийн анхны тоглолт болоход анх тохиож байжээ.

Гол статистикууд:
“Челси” 2007 оноос шинэ Уэмблид болсон 13 тулааны 8-д нь(дээр нэг тоглолтод пеналтиар) хожиж байв.
Манайхан хамгийн сүүлд “Их Буучид”-ыг 2005 Кардиффт Коммюнити Шилдэд үндсэн цагт хожиж байсан бөгөөд, 2009 онд МанЮтд-ыг пеналтиар хожиж байсан юм. Челси сүүлийн удаа, улирал эхлүүлдэг Коммюнити Шилдийн тоглолтод тоглоход, Бранислав Иванович МанСитигийн Александр Коларовт алдаа гарган талбайгаас хөөгдөж байв.

Гэсэн хэдий ч, 2009 онд улирлын өмнөх бэлтгэлийн тоглолт(үүнд Коммюнити Шилд багтана)-д үзүүлсэн улаан хуудас АПЛ-ийн тоглолтод хамаарахгүй гэсэн шинэ дүрэм гарсан тул, Серб хамгаалагч өнжих ёстой гурван тоглолтод оролцсон төдийгүй, эхний 2-т нь гоолдсон юм.

Улаан хуудастай холбоотой дээрх өөрчлөлт, мөн мэдэгдэлд багтсан нөөц 7 тоглогчоос 6-г нь сэлгээгээр оруулахыг зөвшөөрсөн зэрэг нь Коммюнити АПЛ-ийн улирлын тоглолтуудаас эрс ялгаатайг илтгэдэг.

Өөрөөр хэлбэл өнгөрсөн жил Арсенал 2011/2012 оны АПЛ-ийн аварга МанСитиг 3:0 –ээр буулган авсан нь, АПЛ-т сайн тоглоно гэсэн үг биш билээ.

Үнэн байдалд, сүүлийн 90 жилийн зөвхөн 18-д нь Чэрити болон Коммюнити Шилдийн ялагч баг 9 сарын дараа АПЛ-ийн аварга болж байсан бөгөөд 2-р байранд орсон нь 10 удаа аваргалж байжээ.

Коммюнити Шилдийн сүүлчийн 10 тоглолт:

Image

Он – Ялагч – Дэд байр:
2005, «Челси», «Арсенал»
2006, «Ливерпүүл», «Челси»
2007, «МЮ», «Челси»
2008, «МЮ», «Портсмут»
2009, «Челси», «МанЮтд»
2010, «МанЮтд», «Челси»
2011, «МанЮтд», «МанСити»
2012, «МанСити», «Челси»
2013, «МЮ», «Уйган»
2014, «Арсенал», «МанСити»

Өнгөрсөн жилийн 8 сард Арсенал түрүүлсэн ч гэсэн, өнгөрсөн улиралд өмнөх жилийнхээсээ 4 оноо дутуу авсан билээ. Их буучид болон АНГЛИЙН АВАРГА ЧЕЛСИгийн хоорондох онооны зөрүү 3-аас 12 хүртэл ихэссэн юм.

Хөгжөөн дэмжигчид, тоглогчид, дасгалжуулагч нарын штабын хувьд энэ тоглолт тийм ч ач холбогдолтой биш байж болох ч, өмнө хүлээж буй дараа дараачийн хүнд тоглолтуудын өмнөх чансаатай бэлтгэл гэж үзэж болно.

Сонирхолтой нь Челсигийн хувьд 2 өдөр дараалан Уэмблид тоглох болоод байгаа юм. Өчигдөр Эмми Хэйэсээр толгойлуулсан манай эмэгтэйчүүдийн баг АНГЛИЙН ЦОМЫН шигшээд НОТТС КАУНТИг 1:0 –ээр хожиж аваргалсанаар түүхэн дэх анхны том цомоо хүртээд байна.

Өмнө нь Английн хөлбөмбөгийн холбооны Чэрити Шилд хэмээх нэртэй байсан энэхүү тэмцээнтэй Челсигийн холбогдсон түүх бусад клубтэй харьцуулахад илүү арвин. Бриж хамгийн анхны тоглолтыг хүлээн авч байсан бөгөөд тэгэхэд хөлбөмбөгийн лигийн аварга МанЮтд, өмнөд лигийн ялагч КПР хоорондоо өрсөлдөж байжээ.

1908 оны 4-р сард болсон эхний уулзалт тэнцээгээр өндөрлөсөн боловч, Юнайтед Фулхэм Роудэд 8-р сарын төгсгөлд болсон дахин тоглолтод 4:0 –ээр хожсон юм. Тэр цаг үеэс хойш өдийг хүртэл дахин тоглолт болоогүй юм.

Эдвард Английн хаан байх үед буяны үйл хэрэгт зарцуулахаар хуримтлагдсан мөнгө хөрөнгө хаашаа юунд зарцуулагдаж байгаа нь маш илт тод байсан нь тухайн үеийн олон нийтийн идэвхи ухамсар хэр байсныг тод харуулдаг билээ.

Брижд болсон 2 тоглолтоос £1104 5 шиллинг, хоёр пенс цугларч байв. Тэндээс £300-ийг нь МанЮтдын, £100-ийг нь КПР-ийн, £300-ийг нь Английн хөлбөмбөгийн холбооны шийдвэрээр тус тус хуваарилжээ.

£50-ийг Лорд Мэр Тралоарийн нэрэмжит хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрах газарт, £25-ийг Гайд Паркийн буланд байх гэгээн Георгийн эмнэлэгт, £25-ийг Эзэн хааны, Лондон дахь шүдний эмнэлэгт, £20-ийг төмөр замчдын сувиллын эмнэлэгт, £20-ийг Англикан сүмийн дэргэдэх өнчин хүүхдүүдийн асрах газарт, £20-ийг Барнардо эмчийн эмнэлэгт, £25-ийг Эзэн хааны үнэ төлбөргүй эмнэлэгт, £20-ийг Эзэн хааны Лондон дахь нүдний эмнэлэгт, £50-ийг мэс заслын тусламжийн нийгэмлэгт, £50-ийг Лондоны эмнэлэгт, £20-ийг ялтнуудын эмнэлэгт, £25-ийг гэгээн Варфоломейн эмнэлэгт, £25-ийг гэгээн Томасийн эмнэлэгт, £25-ийг Черинг-Кросс-ийн эмнэлэгт, £20-ийг Лондоны тоглолтын талбайн нийгэмлэгт, £20-ийг арьс өнгөний эмнэлэгт, ойролцоогоор £12, 7 шиллингийг гуйлгачин хүүхдүүдэд зориулсан оройн хоол зохион байгуулах нийгэмлэгт, мөн £12, 7 шиллингийг Лондоны сурагчдад зориулсан оройн хоол зохион байгуулах нийгэмлэгт тус тус хуваарилж байжээ.

Нэг сонирхолтой зүйл бол Цэнхрүүдийн хаалгыг 2004-2015 онд гайхалтай манаж байсан 33 настай хаалгач Петр Чех Шарлоттад пеналтийг яаж хаадгийг харуулсан Тибо Куртуа нар нүүр тулах болно.

Бельги хаалгач ПСЖ-ийн тоглогчдын сүүлийн 2 цохилтыг хаасан төдийгүй, ялалтын ПЕНАЛТИ цохиж гоол болгосноор айлын хаалганд гоолдсон хаалгач нар болох Бен Ховард, Питер Бонетти нартай нэг эгнээнд зэрэгцэх амжилт үзүүлсэн билээ.

Хэрэв тоглолт 90 минутын дараа тэнцээгээр өндөрлөвөл, нэмэлт цаг гэж байхгүй бөгөөд ялагчийг шууд торгуулийн цохилтоор тодруулна.

Челсид хамаарах тоон үзүүлэлт:

Энэ бол Челсигийн Черити/Коммюнити Шилдэд хийж буй 11 дэх тоглолт:
Өмнө нь Черити/Коммьюнити Шилдийн хүрээнд шинэ болон хуучин Уэмблид хийсэн 5 тоглолтод МанЮтдтай таарсан.

Манай клубын Черити/Коммьюнити Шилдэд хийсэн өмнөх тоглолтууд:

Image

1955, «Ньюкасл», ялалт 3:0
1970, «Эвертон», ялагдал 1:2
1997, «МанЮтд»,1:1 –ээр тэнцэж, пеналтиар 2:4-ээр хожигдсон
2000, «МанЮтд», ялалт 2:0
2005, «Арсенал», ялалт 2:1
2006, «Ливерпүүл», ялагдал 1:2
2007, «МанЮтд», 1:1 ээр тэнцэж, пеналтиар 0:3 –ээр хожигдсон
2009, «МанЮтд», 2:2 –ээр тэнцэж, пеналтиар 4:1 –ээр хожсон
2010, «МанЮтд», ялагдал 1:3
2012, «МанСити», ялагдал 2:3

Шинэ Уэмблид болсон Коммюнити Шилдийн тоглолтын хөгжөөн дэмжигчдийн тоо:
2007 онд 80731,
2009 онд 85896,
2010 онд 84623.

Хойд Каролинд 10 хоногийн өмнө ПСЖ-ийг, мөн Мягмар гарагт Барселонаг пеналтиар хожих хүртэл Челси албан ёсны 6 тоглолт пеналтиар шийдвэрлэгдсэний 3-т нь хожжээ. Хамгийн сүүлийнх нь Бавария Мюнхентэй Аваргуудын лигийн шигшээд өөрсдийнх нь талбай болох “Альянс Арена”-д хожсон билээ.

Улирлын өмнөх нөхөрсөг тоглолт:
22/VII-д, «Нью-Йорк Ред Буллз», хожигдол 2:4
25/VII-д, «ПСЖ», тэнцээ 1:1, пеналтиар хожил 7:6
29/VII-д, «Барселона», тэнцээ 2:2, пеналтиар хожил 4:2.

Улирлын өмнөх нөхөрсөг тоглолтод тоглосон нийт хугацаа, тоглогч тус бүрээр (279минут):
Аспиликуэта 245, Зума 234, Иванович 232, Азар 189, Куртуа 187, Кэйхилл 178, Диего Кошта 176, Матич 176, Фабрегас 174, Терри 174, Оскар 162, Мозес 148, Рамирес 143, Микел 124, Реми 103, Бегович 92, Виллиан 72, Фалкао 49, Лофтус-Чик 47, Кенеди 46, Траоре 45, Айна 26, Соланкe 21, Куадрадо 20, Чалоба 6.

Асуулт тавихад өнөөдөр Эден Азар гоолдох уу?
Хэрэв гоолдвол Цэнхрүүдийн төлөө бүх тэмцээнд хийсэн гоолын тоо 50-д хүрэх юм.

Энэ зун 2 багт хийгдсэн солилцоо наймаа:

«АРСЕНАЛ»
Ирсэн: Петр Чех («Челси», үнэ албан ёсоор зарлагдаагүй)
Явсан: Рио Мияичи («Сент-Паули», үнэ албан ёсоор зарлагдаагүй), Семи Ажай («Кардифф», үнэ албан ёсоор зарлагдаагүй), Абу Диаби (чөлөөт агент), Энсли Мейтланд-Найлс («Ипсвич», түрээс), Лукас Подолски («Галатасарай»), Карл Женкинсон («Вест Хэм, түрээс), Войцех Щенсны («Рома», түрээс).

«ЧЕЛСИ»
Ирсэн: Радамел Фалкао («Монако», түрээс), Асмир Бегович («Стоук», үнэ албан ёсоор зарлагдаагүй), Натан («Атлетико Паранэнсе», үнэ албан ёсоор зарлагдаагүй), Данило Пантич («Партизан» (Белград), үнэ албан ёсоор зарлагдаагүй).
Явсан: Петр Чех («Арсенал», үнэ албан ёсоор зарлагдаагүй), Дидье Дрогба (гэрээ дууссан, одоо «Монреаль Импакт»-д), Жош МакИхрен («Брентфорд», үнэ албан ёсоор зарлагдаагүй), Гаэл Какута («Севилья», үнэ албан ёсоор зарлагдаагүй), Жорж Брейди (чөлөөт агент агент, одоо «Сандерленд»-д), Кристиан Атсу («Борнмут», түрээс), Льюис Бейкер («Витесс», түрээс), Марио Пакшалич («Монако», түрээс), Андреас Кристенсен («Боруссия Мёнхенгладбах», түрээс аренд), Стипе Перица («Удинезе», түрээс), Данило Пантич («Витесс», түрээс), Иззи Браун («Витесс», түрээс), Натан («Витесс», түрээс), Марко ван Гинкел («Сток Сити», түрээс), Викториен Ангбан («Синт-Труиденсе», түрээс), Томаш Калас («Мидлсбро», түрээс), Жордан Хьютон («Жиллингэм», түрээс), Патрик Бэмфорд («Кристал Пэлас», түрээс), Кеннет Омеруо («Касимпаша», түрээс), Уоллас («Карпи», түрээс).

Ерөнхий шүүгч:
- Энтони Тейлор. Хамгийн сүүлд манайхан 2014/15 оны Лигийн цомын шигшээ тоглолтод Уэмблид Тоттенхэмийг буулган авсан тоглолтыг шүүсэн.

Бусад:
Торгуультай тоглогч байхгүй.

#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND‬

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Sun Aug 02, 2015 7:03 pm
by Khuluge
Соёлоо ах дахиад нээчихээ... ПЛ бол найдвартай аягүй АЛ ПЛ -ланг нь авах байх...

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Sun Aug 02, 2015 8:20 pm
by richie_d4
@chelseafc.mn дээр оруулсан линкнээсээ оруулайрай плс. Утсаар үзэхэд амар юм байна лээ

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Sun Aug 02, 2015 9:33 pm
by Saiza
Уолкаттай манай удаан хамгаалагч нар уралдах нь дээ.
Эсрэгээрээ айл урдаа олигтой сэлгээ бхгүй юм бна.

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Sun Aug 02, 2015 9:35 pm
by VicKtoR

СПС аль сувгаар гарах юм бэ нөхдөө?

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Sun Aug 02, 2015 9:36 pm
by Saiza
Спс гарахгүй бх.
Спорт 1 ээр гарна бх

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Sun Aug 02, 2015 9:36 pm
by Gooner
Ace stream байвал хуваалцаач нөхдөө

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Sun Aug 02, 2015 9:38 pm
by fond
Univision дээр ямар суваг дээр гарах вэ?

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Sun Aug 02, 2015 10:50 pm
by Naranbadrakh
азар маань үзэгдсэнгүй. Нийтээрээ л сонин байна. Виллианыг жигүүрээр нь гүйлгэвэл арай бүтээлч баймаар байнадаа. Рами тучи тийм сайхан бөмбөгийг олигтойхон ойлгоод тохичихгүй. Реми Отонгоосоо гарку түлээрээд л байна.
Одоо Барыг л харийда

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Sun Aug 02, 2015 10:51 pm
by Naranbadrakh
506 минутын дараа Арсенал манай хаалгын торыг хөдөлгөжээ. бөөн амжилт

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Sun Aug 02, 2015 10:53 pm
by Эрхэмcfc
нэг л бишээ... айл сөрөг аймар хийж байнаа...
Рами тэрийг чихчихгүй нээрээ... Хазард марклуулаад байна өө хөөрхий... 3 4 өөрөө тойроод зогчихож байна...
Виллиан хэд хэд сайхан орлоо...

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Sun Aug 02, 2015 10:57 pm
by surveyor
Рэмигийн хүрсэн бөмбөг болгон отон.
Барыг гаргахгүй бол горьгүй ээ
Алддаг бөмбөгөнд ахлагчийн нөхөрт хоцорсноос орлоо лдоо

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Sun Aug 02, 2015 11:18 pm
by Mr S
Азар юу алдав аа.......... гарууд Чэхээс айцгаагаад бна уу даа....... :ногоон:

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Sun Aug 02, 2015 11:31 pm
by Цогоо
Mr S wrote:Азар юу алдав аа.......... гарууд Чэхээс айцгаагаад бна уу даа....... :ногоон:
Айхаас ч аргагүй байх шиг байна шт.

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Sun Aug 02, 2015 11:34 pm
by Naranbadrakh
чехийн халгыг Терри эхэлж хөдөлгөх байх оо. нэр төртэйгээр

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Sun Aug 02, 2015 11:36 pm
by Цогоо
Танай энэ Йокохама нэг их муухай харагдахгүй л байна даа. Өмсгөл чинь ч гэсэн анх зургийг нь харж байснаас хамаагүй дээр харагдаж байна. Ер нь гоё байна шүү. Манайхыг арай гүйцэхгүй ч тун дажгүй. :ногоон:

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Sun Aug 02, 2015 11:38 pm
by Цогоо
Naranbadrakh wrote:чехийн халгыг Терри эхэлж хөдөлгөх байх оо. нэр төртэйгээр
Терри суучлаа. :ногоон:

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Sun Aug 02, 2015 11:38 pm
by Naranbadrakh
манай автобусыг Чех маань хулгайлаад аваа явчижээ. энэ буучид чинь харин мань хэдийгээ автобус гэж хэлэх нүүргүй л болж байх шиг байна даа хахаха

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Sun Aug 02, 2015 11:48 pm
by Mojul
Фалкао хэр байна дааа.

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

PostPosted: Sun Aug 02, 2015 11:51 pm
by Gunnerz
GG :ногоон: