ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Sun Aug 17, 2014 11:57 am

***ЯЗГУУРТНУУД МЭНДЭЛСЭН НЬ***

Эхний 50 жил үлэмж амжилтад хүрэхэд хүнд байсан хэдий ч 1904 оны намрын Ням гарагийн нэгэн өглөө Генри Огастес Мирс өөрийн бодол санаагаа өөрчилсөн тэр хормоос алдар хүндийн тавцанд гарах хүртэлх хугацааг хүлээх ариун тавилан клубын минь өмнө хүлээж байлаа.
Челсигийн түүхэнд нөлөөлсөн бүх шийдвэрүүдээс Зууны эхэнд яг тэр өдөр энэхүү бизнесмений гаргасан шийдвэрийг давж гарах нь үгүй биз.
Гас Мирс хойд Британийг бүхэлд нь эзэмдсэн спортын тэрхүү төрлийн хорхойтон байсан юм. Харин тэр үед Нийслэл хотод хөлбөмбөгийг онц хайхардаггүй байв. Хөлбөмбөгийн лигийн 1-р дивизионд зуун солилцох зааг дээр Лондон хот ядахнаа ганц баг гаргачих тэнхээгүй байсан гээд л бодчих.

Мирс Лондоны баруун хэсэгт Стэмфорд Бриж дүүрэгт биеийн тамирын хуучин цогцолборын талбайд хөлбөмбөгийн клуб эзэмшихэд тохиромжтой, эзэнгүй хэсэг газар оллоо.

Гэнэтийн хүндрэл үүссэн ч, уг газрыг авах ашигтай санал ч гарч ирсэн юм. Мирс тэр үед газраа зарж, өөрийн спортын мөрөөдлөөс татгалзахад ч бэлэн байлаа.

Хөлбөмбөгийн цэнгэлдэхийн төсөлд хорхойссон анд нөхөр Фредерик Паркер нь түүнийг ятгахаар оролдож байсан хэдий ч хувь тавилангийн учгийг атгасан тэрхүү Ням гарагийн өглөө Мирс Паркерт хандан: - “Чи цагаа дэмий үрж байна” гэж хэлсэн юм.

Хамтын зугаалгын үеэр Мирсийн нохой Паркерийг гэнэт хазаж, цустай нь хольж орхих нь тэр. Маш их өвдсөн ч Паркер онц ач холбогдол өгсөнгүй.

“Чи энэ хазалтыг тун сайн тэвчлээ шүү, андынхаа үгийг дуулж байна аа. Маргааш өглөө 9 цагт эндээ уулзаж ажлаа хийцгээе” гэж Мирс хэлснээр Стэмфорд Бриж дахин амиллаа.

Эхэн үедээ хөлбөмбөгийн тийм Челси клубын талаар огт бодоогүй юм. Лондон дахь спортын шилдэг цэнгэлдэх Челсид тохирохгүй мэт санагдаж байсан ч Мирс зөв сонголт хийсэн гэдгийг түүх харуулсан. Хотын төвийн нүргээнт амьдралд ойр энэхүү байрлал нь л хөлбөмбөгийн клубт төгс тохирох юм гэж хэн санах билээ.

Мирс цэнгэлдэхэд зориулж баг босгохоор шийдсэн нь ч онцгой тохиолдол биш гэж үү.

1905 оны 3-р сарын 14-нд “Мах шулагчийн хутга” пабд хурал боллоо. Хэлэлцэх асуудлын нэг нь шинэ клубыг хэрхэн нэрлэх вэ. Стэмфорд Бриж, Кенсингтон, Лондон гэсэн хувилбаруудаас татгалзаж, ЧЕЛСИг сонголоо. Түүх ийнхүү эхэллээ.

Шотландын шигшээгийн гишүүн Жон Тэйт Робертсон анхны тоглогч дасгалжуулагч болсон бөгөөд олны хүндэтгэл хүлээсэн хөлбөмбөгчдөөр ч ЧЕЛСИ багаа бүрдүүлчихсэн байлаа. Дараачийн асуудал – тохирох лиг олох.

Клубын байрлалаас хамаарвал Өмнөд лиг, гэвч тун дайсагналцсан харьцаатай. Челси ч хойд хэсэгт ноёрхлоо тогтоосон Хөлбөмбөгийн лиг рүү хараа дээгүүр явж очих нь тэр.

1905 оны 5-р сарын 29-нд болсон хөлбөмбөгийн лигийн жил бүрийн ерөнхий цуглаан дээр 2-р дивизионд оролцох багуудыг сонгоход Паркер өөрийн авъяасаа харуулан, бөмбөгөнд ганц ч хүрээгүй байж лигт багтсан анхны багийг ЧЕЛСИ болгож чадсан юм.

***ГАРААНЫ АРВАН ЖИЛ БА ЦОМЫН ШИГШЭЭ***

Челси анхны тоглолтоо 1905 оны 9-р сарын 2-нд Стокпортугийн талбайд хийж 1:0 –ээр хожигдов. Гэхдээ Цэнхэрүүд лигт оролцох чансаатай баг гэдгээ харуулахад их хугацаа шаардагдсангүй. Хөгжөөн дэмжигчид Стэмфорд Бриж рүү үерийн ус мэт шуугин довтолгож байсан бөгөөд Манчестер Юнайтедийн эсрэг хийсэн тоглолтонд нь 67000 үзэгч ирлээ. 2-р улирлын төгсгөл гэхэд ЧЕЛСИ 1-р дивизионд багтлаа.

Тухайн өдрүүдэд галзуу фанатуудаас илүү энгийн үзэгчид Стэмфорд Брижийг дүүргэдэг байв. Хүндэлдэг тоглогчийнхоо нэрийг аялах нь уламжлал болоод байлаа.

Челсигийн анхны хаалгач нь ногоон талбайн хамгийн танигдахуйц этгээдүүдийн нэг байв. Английн шигшээгийн тэрхүү тоглогчийн жин 300 фунт гаруй. “Бүдүүн” Вилли Фулкийг бүхнээс түрүүлж өрсөлдөгч багийн довтлогч нар, мөн шүүгч нар үзэн ядна.

2 дахь улиралд клубт Пулемёт хэмээн нэрлэгдсэн Жорж Хилдсон ирлээ. Мань эр хөгжөөн дэмжигчдийн талархлыг хүлээсэн “Цэнхэрүүд”-ийн анхны довтлогч болов. 6 улиралд 107 гоол.

Түүний довтолгооны хамтрагч Жимми Вайндриж өөрийн талбайдаа “Халл Сити”-ийн эсрэг хийсэн эхний тоглолтондоо Челсигийн анхны ХЕТ-ТРИКийг хийжээ. Тоглолт 5:1 –ээр өндөрлөсөн.

“Агуу Дани эр” хэмээх хочтой Нилс Мидлбо манай анхны гадаад тоглогч. 8 жил клубт хүчин зүтгэж, хөгжөөн дэмжигчдийн дунд үлэмж алдартай болсон.

Вивиан Вудворд олон нийтийн хайртай тоглогч байсан бөгөөд Хилдсон, Вайндриж нарын хамт Английн шигшээн довтолгооны гурвалыг бүрдүүлдэг байв. Тэдний ур чадвар хангалтгүй санагдвал 129 тоглолтод 80 гоолдсон Боб Виттингэм дээр нь нэмэгдэнэ.
Дэлхийн 1-р дайны өмнөх энэ цаг үед багуудын үр дүнд цаг ямагт сэтгэл хангалуун байдаггүй ч маш олон хөгжөөн дэмжигч цэнгэлдэхэд ирдэг байлаа.

1910 – ААД ОН.

Челси энэ үед 2-р дивизион руу нэг удаа хальтраад амжив. Тэр дороо л 1-р дивизион руугаа дэвшиж чадсан ч 8-р байраас дээшилж чадахгүй л байлаа.

Дэлхийн 1-р дайн амьдралын бүх хүрээнд нэвчин орж нөлөөлж эхэлсэн ч, цэргийн зөрчилдөөний эхний саруудад Челси Английн цомын шигшээд анх удаа шалгарч амжлаа.

1915 оны шигшээ тоглолт Манчестерийн “Олд Траффорд”-д болов. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж Челсигийн хөгжөөн дэмжигчид тийшээ явах боломж таслагдав. Манай өрсөлдөгч “Шеффилд Юнайтед” энэхүү цэнгэлдэхэд ойрхон байрладаг тул үзэгчид цэнгэлдэхийг пиг дүүргэсэн байлаа. Челси 3:0 –ээр хожигдов.

***ХОЁР ДАЙНЫ ХООРОНД - ДУУЛИАНТ НЭРС БА ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧДИЙН ТҮРЛЭГ***

1920 – ООД ОН.

Өнгөрсөн зууны 20-оод онд Английн цомын ачаар Челси болон “Стэмфорд Бриж” хэд хэдэн агуу агшины эзэн бөгөөд шалтгаан болов. 1912 онд Мирс нас барсан ч цэнгэлдэхдээ холбоотой түүний бодол санаа биеллээ олж, 1923 онд Уэмбли нээгдэхээс өмнө цомын 3-н шигшээ тоглолт энд болов.

Челси 1920 онд хагас шигшээд Астон Виллад 3:1 –ээр хожигдчихоогүй бол шигшээд тулалдах байлаа.

20-оод он манай багийн хувьд хамгийн өндөр байр болох 1-р дивизионы 3-р байраас эхэлсэн (Вест Бромвич, Дербигийн ард байв) хэдий ч клубын түүхэнд нэг их тэмдэглэхээр АРВАН байсангүй ээ.

Баг 1924 онд дээд дивизионыг орхиж 1929-1930 оны улирлын төгсгөлд л эргэн ирж чадсан юм.

Онцгойрч гайхуулах зүйлгүй үе байсныг тухайн үеийн хайртай тоглогчид нь зүүн хамгаалагчид байснаас харж болно. Тэрхүү АРВАНы дунд үед клубын төлөө 333 тоглолт хийсэн Английн шигшээн тоглогч Жек Хэрроу Шотландын шигшээн Томми Лоуд байраа тавьж өгчээ.

1930 – ААД ОН.

Дайны айдас хүйдэстэй нүүр тулж, эдийн засгийн хямралд нэрвэгдсэн Лондончууд хязгаарлагдмал чөлөөт цагийн нөхцөлд сэтгэл сэргээх, хөгжөөх зүйлээ дутаж байлаа. Брижийн суудал дүүргэлт өссөөр 1935 оны 10-р сарын 1-ний Бямба гарагт дээд хэмжээндээ хүрч – Арсеналын эсрэг тоглолтыг үзэхээр 82905 үзэгч цуглажээ. Энэ тоо Английн хөлбөмбөгийн аварга шалгаруулах түүхэнд ч хамгийн ТОМ ТОО.

Лондоны Дербид энэ 2 баг таарсан багагүй гайхширал төрүүлэв. Арсенал тухайн үед Лондоны анхны агуу багийг бүрдүүлсэн бөгөөд 30-аад оны эхэнд аварга шалгаруулах 5-н тэмцээний 4-т нь түрүүлээд байв.

Удаан хугацааны турш Челси нутгийн өрсөлдөгчдөө ч хүчирдэггүй байлаа. 30-аад онд зардал ч их гаргав. Хойд хөршүүдтэйгээ нягт холбоотой ажилласнаар Шотландын шигшээн 3-н довтлогч (Алек Чейн, Алек Жексо, Хюг Гэллахер) –ийг чамгүй их мөнгөөр багтаа нэгтгэв.

Өндөргүй нуруутай Гэллахер талбайн од байлаа. Челси Ньюкаслаас тухайн үеийн РЕКОРД болох 10 мянган фунтаар авч байсан юм.

Клубынхээ түүхэнд хамгийн урт хугацаагаар буюу 6 жил дээд дивизионд хөл тавилгүй, 2-р дивизионы хөлбөмбөгөөр цэнгэсэн Стэмфорд Брижийн үзэгчид МанЮтдыг 6:2 –оор хожиход багийнхаа довтолгооны эрэлхэг дайчдаар анх удаа бахархсан юм. Итгэл найдвар үлэмж их байсан ч, хүлээлт талаар өнгөрөв.

Зул сарын баяраар Бирмингэм, Дерби багууд Челсигийн хаалганд 6, 6 гоол хийлээ. Арсенал Брижд 5 гоолдов. Ингээд л зуршил ёсоор тэмцээний жагсаалтын сүүл мушгихад үзэгчид сэтгэл гутарлын туйлд хүрсэн нь мэдээж.

1932 онд Английн цомд оролцсон нь сэтгэл санаа сэргэв. Челси өөрийн түүхэнд 3 дахь удаагаа хагас шигшээ хүрэв. Гэллахерийн тавилангаар Ньюкаслын эсрэг тоглов. Бяцхан довтлогч экс багийнхаа хаалгыг мялаасан ч, Челси 2:1 –ээр хожигдлоо. Дараачийн улиралд 22 багаас 18-д оров.

Жек Хэрроу, Томми Лоу гэсэн гялалзсан 2 хамгаалагчийн ачаар 25 жилийн турш хамгаалалтын зүүн жигүүрт чанартай тоглолт үзүүлж байсан ч, төгс амжилт авчирах хангалттай шалтгаан биш байлаа.

Од тоглогчдын зарим нь дэндүү олон бэлтгэл сургуулилалтыг тасалж, олон ч тоглолтод дэндүү сулбагар байсан юм. Багийн сүр сүлд гээд байх зүйл ч байсангүй. 144 тоглолтод 81 гоол гэдэг Гэллахерийн хувьд сайн үр дүн боловч сахилга батгүй, ёрын ааштайгаараа л хүмүүсийн сэтгэлд үлдсэн юм. Челсид 4 улирал тоглоод ирсэн газар руугаа сурсан дуугаа дуулаад буцав.

Лондонд дайны утаа үнэртэж эхлэх тэр үед Челси хөгжөөн дэмжигчдийнхээ хийморийг сэргээж чадсангүй. Английн шигшээн хаалгач Вик Вудли доошоо унах аюулаас хэдэнтээ аварсан гавъяатай.

***1940-60 –ААД ОН. АНХНЫ ЛИГИЙН АВАРГА ЦОЛ***

1940-ООД ОН.

Дайны үед ердийн тэмцээнүүд цуцлагдаж, орон нутгийн хувилбаруудаар солигдлоо. Уригдсан тоглогчид тус тусын баг руу буцлаа. Челсигийн төлөө Мэтт Басби, Английн шигшээн ирээдүйн ахлагч Жорж Хардвик, хожим Английн шигшээг дасгалжуулах Волтер Винтерботтом, Шотландын домог Билли Лидделл, Арсеналын од асан Эдди Хэпгуд нар хүчин зүтгэж байв.

Челси Уэмблид анх удаа хөлбөмбөгийн өмнөд лигийн шигшээд шалгарсан ч, Чарлтонд хожигдов. Харин жилийн дараа яг энэ финалдаа Хааны нүдэн дээр Миллуоллыг буулган авч ялалт байгууллаа.

Дэлхийн 2-р дайн төгсгөлд Стэмфорд Бриж бөмбөгдөлдөнд өртсөн бөгөөд ялалтаас 6 сарын дараа 40 настай цэнгэлдэх маань өөрийн түүхэн дэх хамгийн дуулиант үйл ажиллагаануудын нэг болох “ДИНАМО”-ийн өдрийг тэмдэглэсэн билээ.

Лондон хот дээд түвшний хөлбөмбөгөөр дахин цангаж эхэлсэн бөгөөд чансаатай өрсөлдөгч олоход ч хүнд үе байлаа. Хуучин ЗСБНХУ-ын оньсого мэт баг тунаж үлдэв. Москвагийн Динамо Их Британиар хийх аялалаа Челситэй хийх тоглолтоор нээсэн бөгөөд нийслэл хотынхон бараг тэр чигээрээ хүрэлцэн ирсэн юм.

74496 үзэгч ирснээр суудлын тоо бүрэн эзэнтэй болсон гэж тооцон цэнгэлдэх рүү орох орцуудыг хаасан ч хөлбөмбөгөөр ангаж цангасан түмэн олны түрлэгт саад болж чадсангүй. Хэдэн үзэгч хууль бусаар буюу сэргэлэнтэж, туулайдаж орсныг магадлах аргагүй. Гэхдээ зарим үнэлгээгээр зуун мянган үзэгч цугларсан гэдэг тооцоо гаргасан нь бий.

Ийм л уур амьсгалд тоглолт болж гэнэтийн гэмээр үр дүн (3:3) –ээр өндөрлөсөн юм. Челсигийн 3 дахь бөмбөгийг Томми Лоутон хэмээх төвийн шинэ довтлогч орууллаа. Хурдан хөл, хүчтэй цохилт, толгойн домогт тоглолтынхоо ачаар Английн шигшээн экс 9 номер Лоутон Челсид анхаарлыг бүрэн төвлөрүүлж чадлаа.

Өөрийн тоглосон эхний бүрэн бүтэн улиралдаа Томми 34 тоглолтонд 26 гоолдож клубын дээд амжилтыг эвдсэн ч, баг нь 15-д орж улирлыг дуусгасан юм. Зун тоглогч болон клубын хооронд үл ойлголцол үүсч, Челсид 2 жил болсон Лоутон багаа орхин одлоо.

Лоутоны трансфераас 2 сарын дараа Челси түүний төлөө төлсөн, тухайн үеийн Британий дээд амжилт болох 20 мянган фунтын ихэнх хагасыг шинэ довтлогч авахад зарцуулав. Челсигийн анхаарлыг Ньюкасл дахин татлаа. Энэ бол Рой Бентли.

Өмнөх довтлогчийнхоо адил агаарын тулааны мастер Бентли хөдөлгөөн болон тогтвортой байдлаараа илүү байлаа. Челсигийн төлөө Брижд хүчин зүтгэсэн найман улирал тус бүрт Бентли багийнхаа шилдэг мэргэн буучаар шалгарсан юм.

1950-ИАД ОН.

Челси Английн цомын төлөө эрчимтэй тэмцэж эхэллээ. 1950 болон 1952 оны хагас шигшээд Арсеналтай тоглов. Тус 2 тоглолтын аль алинд нь дахин тоглолт шаардагдсан бөгөөд 2-ууланд нь хожигдов.

Энэ 2 улирлын хооронд манай баг ердөө 0,044 гоолын зөрүүний ачаар доош унахаас аврагдсан юм. Челсид солилцоо, шинэтгэл хийх цаг болжээ.

Дасгалжуулагч Билли Биррел Арсеналд 2 дахь удаагаа хожигдсоны дараа багаас явж, 1952 оны 5-р сард Тэд Дрейк Челсигийн дасгалжуулагч боллоо.

Дрейк Арсенал болон Английн шигшээн төлөө хүчин зүтгэж байсан, аваргын медалиудын эзэн, 1-р зэрэглэлийн төвийн довтлогч байв. Редингт байхдаа дасгалжуулагчийнхаа байр суурийг бэхжүүлж чадсан юм.

“Челсиг дэмжихийн оронд хөлбөмбөгийн тоглолт үзэхээр Стэмфорд Брижд дэндүү олон хүн цуглаж байна”гэж зарлан хүрч ирлээ. Өмнөх жилүүдэд тоглогчид эстрадын жүжигчдийн алдраас бүрэн залхаж ядарсан байлаа. Челсид ч гэсэн хүмүүс ууж идэж, унтаж амрах ёстой. Дрейк клубын эмблэмээс “Тэтгэвэр”-ийн Челсиг авч хаяж, Тэтгэврийнхэн гэдэг нэрээс ч татгалзав.

Тэрбээр дасгалжуулагчийн танхимаас татгалзаж, биеийн тамирын хувцас өмсөж бэлтгэлд оролцдог боллоо. Биррелийн үед эхлүүлсэн скаут болон өсвөр насныхны хөгжлийн хөтөлбөрийг өргөжүүлсэн нь дараа дараачийн дасгалжуулагч нарын үед үр жимсээ өгч эхэлсэн юм.

Өсөлт шууд мэдэгдээгүй ч Дрейк Челсигийн тоглогчийн шинэ дүр төрх – таалагдаж буй клубээсээ цалинжиж, цол хэргэмийн төлөө тэмүүлж буй тоглогчийг бүтээхээр доод дивизионуудаас хуримтлуулсан мэдлэгээ ашиглаж байв.

Өв залгамжлагдан ирсэн тоглогчид болох Бентли, Кен Армб, "мөнхийн ахлагч “ Жон Харрис, Стэн Уиллемс, Эрик Парсонс нараар Челсигийн бүтэн багийг бүрдүүлэв.

Доод лигээс Жон Макниколл, Лес Стаббз, Стэн Уикс, Питер Силлетт нар ирлээ. Тухайн үеийн трансферийн гол бай болж байсан од тоглогч статустай 18 настай Фрэнк Бланстоун ч “Крю”-аас ирэв. Тэр бүү хэл мэргэжлийн бус клубын Дерек Сондрес, Жим Льюис, Симус О'Коннелл нарыг ч авчирлаа.

О'Коннеллийн дебют тоглолт Челсигийн түүхэнд тод тамгалагдан үлдсэн билээ. Стэмфорд бриждээ “Манчестер Юнайтед”-д 6:5 –аар хожигдсон тоглолтонд Симус О'Коннелл хет-трик хийсэн юм. Энэхүү тоглолт 1954 оны 10-р сард болсон бөгөөд зургаан цуврал тоглолтын нэг нь байсан юм. Энэ тоглолтууд ердөө 2-хон оноо авчирсан гэж бодохоор аварга багийн тоглолт гэж хэлэх аргагүй.

12-р сарын эхэн гэхэд Челси тэмцээний жагсаалтын дунд хавьд явж байсан тул Дрейк багаа хөдөлгөөнд оруулж, хэдэн тоглолтонд алдаагаа засан оноо цуглуулав. Улаан өндөгний баяр гэхэд Челси өмнөх улирлын аварга Вулверхэмптоны урд гишгэж дөнгөв. Чононуудтай Стэмфорд Бриждээ дараагийн тоглолтыг хийнэ.

Цэнгэлдэхийн суудлыг дүүргэсэн 75 мянган хөгжөөн дэмжигч сүүлчийн 15 минут эхлэхэд гоол хараагүй байлаа. Тэгтэл Чононуудын бүрэлдэхүүнд багтсан Английн шигшээн ахлагч Билли Райт хаалга руу чиглэсэн бөмбөгийг гараар цохиж холдуулав. Талбайн шүүгч гарын тоглолтыг анзааралгүй Цэнхэрүүдийг гонсойлгоод авсан ч хажуугийн шүүгч амжиж харсан нь бурханы бэлэг гэлтэй. Пеналти заахад Силлет итгэл хөсөрдүүлсэнгүй, хүсэн хүлээсэн ялалтыг авчирлаа.

Сүүлчийн өмнөх тойрогт буюу 1955 оны 4-р сарын 23-нд “Шеффилд Уэнсди”-г талбайдаа 3:0 –ээр буулган авснаар аварга шалгаруулах тэмцээнд ТҮРҮҮЛЛЭЭ.

Тухайн цаг үед Бентли Английн шигшээн төвийн үндсэн довтлогч, 21 гоолдчихсон туршлагатай ахлагч байсан. Уйксаар толгойлуулсан найдвартай хамгаалалтаар дэмжүүлсэн Парсонс, Бланстоун нарын жигүүрүүд довтлогооны гол оньс байлаа.
Харамсалтай нь энэ бол түр зуурын амжилт байлаа. Түрүүлсэн багийнханы ихэнх нь хөгшчүүл байсан бөгөөд зөвхөн Силлет, Бланстоун, Уйкс нар л замналынхаа гараанд байсан ч Бланстоун, Уйкс нар тун удалгүй гэмтэл бэртэлд дээрэлхүүлэх болсон юм.

Челси дараачийн улиралд барианд 16-р орсон бөгөөд, улмаар авъяаслаг залуу довтлогч гарч ирсэн бөгөөд хомоол хамах байруудаар нэг хэсэг тэнэв. Өнөөх залуу тоглогчийг Жимми Гривз гэдэг байсан бөгөөд магадгүй Челсигийн бүх цаг үеийн шилдэг залуу тоглогч байсан болов уу.

Гривз агуу мэргэн бууч байсан нь маргаангүй бөгөөд олонх хүмүүс өдийг хүртэл Англид мэндэлсэн хөлбөмбөгчдөөс довтолгоог хамгийн төгс дуусгагч гэж тооцсоор байдаг.

Тэрбээр 2 хөлөөр адилхан сайн тоглодог бөгөөд бөмбөг хянах чадвар, хаалга руу аянга цахилгаан мэт шунган орж ямар ч алдаагүй довтолдог нь тоглолтонд 3 удаа 5 гоолдоход нь тусалсан юм. 21 нас хүрэхээсээ өмнө л 100 гоол оруулаад амжчихав. 1961 онд түүнийг Миланд зарах үед 169 тоглолтод 132 гоолдсон амжилтын эзэн болсон байлаа.

1960-ААД ОН.

Залуу Жимми Гривз багаасаа явсаны дараах жил Челси тэмцээний жагсаалтын ёроолд унасан нь мань залуугийн гоолуудын ач холбогдлыг хэн бүхэнд тод харуулсан юм. Энэ азгүйтлийн үр дагавраар шинэ улирлыг доод лигт эхлүүлснээс хэдхэн сарын дараа Тейд Дрейк дасгалжуулагчийн буйдангаас ховхлогдов.

Челсид шинэ тактик, арга барил шаардагдаж байсныг гүйцэтгэх даалгавар шинэ дасгалжуулагч 33 настай Томми Дочертид ноогдов. Биррелийн үрийг нь тарьж, Дрейкийн торниулсан өсвөр үеийг бэлтгэн хөгжүүлэх тогтолцоо жимсээ өгөхөд хэдийн бэлэн болжээ. Дочерти эдгээр жимсийг эртхэн хураахаас эмээхээргүй хатан зоригтон байлаа.

Хөдөлгүүр жигд ажиллаж эхэлсэн тэрхүү 60-аад онд Дочерти хатаж гандсан салаа мөчрүүдийг хайр найргүй тас цохиж, шинэ шүүслэг тоглогчид болох Питер Бонетти, Рон Харрис, Барри Брижес, Бобби Тамблинг, Терри Венэйблс нарыг сонгож авлаа.

Эдгээр 5 тоглогч дотор Челсигийн бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч, Челсигийн төлөө хамгийн олон тоглолт хийсэн тоглогч, зарим судлаач болон фанатуудын санаа бодлоор багтаа сэтгэл зүрхээ бүрэн өгсөн хамгийн шилдэг хаалгач нар багтсан юм. Багийн дундаж нас 21 хүртэл буурав.

Тун удалгүй дээд лигт орох эрхийн бичгээ өвөртлөн, Брижд урьд өмнө огт үзэгдэж байгаагүй дээд зэрэглэлийн баг аварга шалгаруулах тэмцээн болон цомын тэмцээнд итгэл төгс тулалдаж эхэлсэн юм.

Тоглогчдын залуу нас, торниж буй бие бялдар өндөр хурдны хөлбөмбөгт уусан шингэж, ялангуяа “The Shed”хэмээн нэрлэгдсэн өмнө зүгийн хөгжөөн дэмжигчдийн цөсийг хөөргөж байлаа.

Image

Хөгжөөн дэмжигчид тэмцээний жагсаалтын “ТОП-5”-д баг нь багтаж, Английн цомд 3 дараалан хагас шигшээд шалгарсан багийнхаа амжилтаар бахархан цэнгэх баяр хөөрөөр шагнуулсан юм. 1965 онд цомын хет-трик бүр ойртлоо.

Лигийн цомын шигшээд(одооны КАПИТАЛ УАН ЦОМ) 2 тоглолтын нийлбэрээр (1965.03.15 Челси 3-2 Лэйкэстер Сити, 1965.04.05 Лэйкэстер Сити 0-0 Челси) 3:2 –оор Лэйкэстер Ситиг буулган авсан нь Челсигийн цомын тэмцээн дэх АНХНЫ амжилт.

13 жилийн хугацаанд Английн цомын хагас шигшээд анх удаа шалгарахад Ливерпүүл биднээс хүчтэй байв. Улирлын төгсгөлд эхлээд Ливерпүүлд, дараа нь Барнлид хожигдсон нь аваргын титмийг биднээс холдуулж дөнгөв. Үүнээс улбаалан Дочерти зочид буудалд дэглэм зөрчсөн гэдэг шалтгаанаар 7 тоглогчийг гэр рүү нь буцаав.

Европын хөлбөмбөгийн нөлөөт үдшүүд ч Стэмфорд Брижийн амьдралын салшгүй нэг хэсэг боллоо.

2 жилийн дараа “Вилла Парк”-т Челсигийн хувьд 2 дахь Английн цомын хагас шигшээ тоглолт болсон ч “Уэмбли”-д хүрч чадсангүй. Челси 1966 онд амьд үлдэхээр хүчээ шавхаж буй “Шеффилд Уэнздей” багийн эсрэг тоглолтын илт фаворит байсан ч зүлэгний чанаргүй байдлын ачаар 2:0 –ээр Йоркширийн баг хожив.

Энэ ялагдал Дочертийн уурыг барж, мань эр багаа дахин сэгсрэхээр шийдлээ.

Дасгалжуулагч болон багийн ахлагч Венэйблс нарын харьцаа эв авах аргагүй болтлоо муудаж, Дочерти Английн шигшээн ирээдүйн дасгалжуулагч, дамжуулах урлагийн мастер Венэйблсийг Чарли Кук хэмээх залуу Шотланд эрээр солив.

Кук хамгийн агуу шоуменүүдийн нэг байв. Питер Осгуудтай гайхалтай хосолдог байлаа. Осгууд 17 хүртлээ мэргэжлийн клубуудын хараанаас хоруур зугатаж чадсан ч, нэгэн сайхан өдөр л “Челси”-ийн хунтайж болж тодров. “Стэмфорд Бриж”-ийн “ХААН” хэмээх хэргэм тун удахгүй түүнийх болно.

1966 оны 10-р сард гай дайрч Осгууд хөлөө хугалчихав. Гэхдээ энэ азгүйтэл баг нь “Вилла Парк”-т 3 дахь удаагаа дараалан хагас шигшээд шалгарахад саад болсонгүй. “САНАЖ ЯВБАЛ БҮТНЭ” гэгчээр 6 дахь оролдлогоороо Английн цомын шигшээд хүрлээ.

Энэ бол түүхэн дэх анх удаагаа жинхэнэ Лондонгийн финал болж чадсан юм. 1967 оны тэр үдшийн өрсөлдөгч баг нь “Тоттенхэм Хотспур” байв. Хөгжөөн дэмжигчид аз жаргалаар бялхах ганц л зорилготой ирсэн гомдол тээсээр буцлаа. Челси 2:1 –ээр хожигдсон төдийгүй, Тоттенхэмийн бүрэлдэхүүнд манай Гривз, Венэйблс нар тоглосон гээд бодохоор ...

Бобби Тамблинг цааш хэдэн улирал тоглосон ч, энэ бол түүний хувьд “Челси”-ийн өмсгөлтэй тоглосон хариуцлагатай том тоглолтын сүүлийнх нь байсан юм. Гривзээс мэргэн буудагчийн үүргийг авсан Бобби 370 тоглолтонд 202 удаа гоолдсон нь “Челси”-ийн түүхэн үнэмлэхүй амжилт(Тамблинг “Челси”-ийн бүх цаг үеийн мэргэн буудагчийн жагсаалтын 2-рт Домогт Фрэнк Лэмпардын ард бичигддэг).

***ХАТАН ХААНЫ ГУДАМЖНЫ ЦОМТОЙ ХААД***

Клубын дарга Жо Мирс нас барсны дараа Томми Дочерти болон клубын удирдлага нарын хоорондох харьцаа эрс муудлаа. Түүнийг орлон Дэйв Секстон ирлээ. Дэйв клубт хамгаалагч Жон Демпси, Дэвид Уэбб, мөн зоригт довтлогч Ян Хатчинсоныг авчрав. Тэгэхдээ бүр 40 жилийн өмнө Хью Гэллахерийг худалдан авч байсан үнээс 2 дахин бага үнээр буюу, ердөө 5-хан мянган фунт стерлингээр гээд бод доо.

Питер Бонетти дээд төвшний хаалгач болж торнив. Рон Харрис, Эдди МакКриди, Уэбб, Демпси нар хагас хамгаалалтанд гялалзаж байлаа.

Питер Хаусман зүүнээс дарангуйлж, довтолгоонд Осгууд, Харчинсон нар өрсөлдөгчдөө дагжтал чичрүүлсээр. Довтолгоог 18 настай хагас хамгаалагч Алан Хадсон гялалзтал зохион байгуулдаг байв.

Тухайн цаг үед алдартнууд цэнгэлдэхэд олноороо ирж “Цэнхэрүүд”-ийн тоглолтыг шимтэн үздэг байсныг дурсан санахад таатай байна.

1970-ААД ОН.

Бид 1970 онд Английн цомын финалд дахин шалгарч чадлаа. Манай өрсөлдөгч – тэр цаг үеийн шилдэг баг, өмнөх улирлын дээд лигийн аварга “Лидс Юнайтед ”. Челси ч хэв маяг, уян хатан – тэвчээртэй байдлаа хадгалсаар. 2 аварга амьтны тулаанд бүгд бэлтгэлээ.

Тус тоглолтонд Лидс 2 удаа урагш гарсан ч, бид тухай бүр тоог тэнцүүлж чадсан юм. Уэмблид болсон эхний тоглолт тун ч ширүүхэн болов. “Цэнхэрүүд” уламжлал ёсоор гоол алдаад, мөн л тэнцүүлж чадав. Харин нэмэлт цагт Хатчинсон Уэбб рүү алсаас дамжуулсныг, Уэбб тосон авч мөргөснөөр “Челси” ЯЛАГЧ боллоо.

Осгууд тойрог бүрд гоолддог байв. 3 шигшээ, 4 хагас шигшээ тоглолтын дараа л бид түүхэндээ анх удаа Английн цомын эзэн болж чадлаа. Лигтэ 2 дахь удаагаа 3-р байранд орсон юм.

Английн цом дахь ялалт Европын цомтой багуудын цомын тэмцээнд оролцох боломжийг “Челси”-д олголоо. Цэвэр Английн хагас шигшээд Манчестер Сити ялагдсан бөгөөд “Цэнхэрүүд” цагаан өмсгөлтэй Реал Мадридтай тулалдахаар Грек рүү хөлгийн жолоо залав.

Хадсон, Кук нар багийнхаа хийморийг сэргээж чадлаа. Эхлээд “Челси” гоолдсон ч, Реал тоглолтын сүүлчийн хоромд тоог тэнцүүлчихэв.

Нэмэлт цагт аль ч баг нь гоолдож чадаагүй бөгөөд, “Челси”-ийн хөгжөөн дэмжигчдийн армийн дийлэнх хэсэг нь Грект дахин 2 хоногийг яажшуухан өнгөрүүлдэг юм билээ хэмээн бодож эхлээд байв.

Үлдэж хоцорсон хүмүүс өөрийн шийдвэрт харамсахааргүй боллоо. Демпси, Осгууд нар гоолдож, Реал (Флейтас) 1 бөмбөг оруулсан ч өөр зүйл хийж чадсангүй.

“Цэнхэрүүд”-ийн Европын анхны цом тэдэнтэй хамт гэр рүү нь явлаа.

Европыг байлдан дагуулаад ирж буй баатруудад “Стэмфорд Бриж” гологдохоор болжээ. Тухайн цаг үеийг хүртэл энэ цэнгэлдэх Лондоны шилдгээр тооцогдож байсан бол, хэсэгхэн хугацаа өнгөрөхөд, клубын удирдлага 60,000 үзэгчийн багтаамжтай болгон өөрчлөхөөр шийдлээ.

Гэвч энэ түүхэн шийдвэрт асуудал саад үүслээ.

“East Stand” хэсэгт олон асуудал үүсч, жилийн дараа дуусгасан юм. Ажлын өртөг, төлөвлөж байснаас 1,3 сая фунт стерлингээр давж гарав. Энэхүү өр клубын “шинэ өрсөлдөгч”-өөр тодорлоо.

Талбайд ч асуудал үүсэв. “Цэнхэрүүд” Люксембургийн багийг төсөөлшгүй 21:0 –ээр хожсон ч, дараагийн тойрогт Шведийн бяцхан клубын багт хожигдон, тэмцээнээс хасагдчихав. Челси 1972 онд лигийн цомын шигшээд шалгарч чадсан ч Сток Ситид 2:1-ээр ялагдав.

Секстон 1974 онд “Челси”-ийн хоёр од Осгууд, Хадсон нарыг зарлаа. Клубын удирдлага дасгалжуулагчийн энэхүү шийдвэрийг дэмжсэн ч, ирэх улирал азгүйтлээр эхэлж, Секстон халагдах юм гэж хэн санах билээ.

Европт аваргалснаас ердөө 4-хон жилийн дараа “Челси” 2-р дивизионд уналаа. Клубын өр 3 сая фунт давсан нь жинхэнэ сүйрэл авчрав.

**************************************


***ЧЕЛСИ КЛУБЫН 2014/2015 оны улирлын БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮН***.

Image

Челси клуб 2014/15 оны улирлын тоглогч нарынхаа дугаарыг зарлалаа:

Манайхан улирлын өмнөх аялал тоглолтын хүрээнд хамгийн сүүлийн 10 дахь тоглолтоо Стэмфорд Бриждээ Реал Сосьедадыг хүлээн авсан тоглолтоос 45 минутын өмнө багийн тоглогчдоо дугаартай нь зарласан. Гэвч 15/VIII-нд #8, #11 дугаарууд солигдсоныг үндсэн сайт дээр зарласан юм.

https://www.youtube.com/watch?v=NezIFfCSZJk

Дидье Дрогба: Дахин #11 дугаартай тоглох болсондоо маш их баярлаж байна. Дугаарыг минь эргүүлэн өгсөн Оскартаа үнэхээр их баярлалаа.

Оскар: Дидье - "Челси"-ийн амьд домог. Тэр #11 дугаартайгаа тоглож, харин би энэ клубын өөр нэгэн амьд домог болох Фрэнк Лэмпардын дугаарыг авах болсондоо маш их баярлаж байна. #8 дугаартай өмсгөлийг нь өмсөөд түүн шиг амжилтанд хүрнэ гэж найдаж байна.

1. Петр Чех
2. Бранислав Иванович
3. Филипе Луйс
4. Сеск Фабрегас
7. Рамирес
8. Оскар
9. Фернандо Торрес
10. Эден Азар
11. Дидье Дрогба
12. Жон Оби Микел
13. Тибо Куртуа
14. Андре Шюррле
16. Марко ван Гинкел
17. Мухаммед Салах
19. Диего Кошта
21. Неманя Матич
22. Виллиан
23. Марк Шварцер
24. Гари Кейхилл
26. Жон Терри
28. Сезар Аспиликуэта

21-ээс доош насны:

5. Курт Зума
6. Натан Аке
31. Андреас Кристенсен

***ЧЕЛСИ КЛУБЫН 2014/2015 оны улирлын АПЛ-ын тойргийн тоглолтуудын хуваарь: Сар, сараар***.

Image

***ЧЕЛСИ КЛУБЫН 2013/2014 оны улирлын тоглолтуудын БҮХ ГООЛ***.

https://www.youtube.com/watch?v=b7ew1GkQe7Y

***ЧЕЛСИ КЛУБЫН 2014/2015 оны улирлын өмнөх тоглолтуудын БҮХ ГООЛ***.

https://www.youtube.com/watch?v=AiRHI0F7k1E

*** 2014/2015 оны улирлын АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ ЭРГЭН ИРЛЭЭ***.

https://www.youtube.com/watch?v=EO5nAMKHNpE

Chelsea FC - Promo Trailer Season 2014/2015

https://www.youtube.com/watch?v=YM2PKsv9u5I#t=11

***2013/2014 ОНЫ УЛИРЛЫН ДҮН***

Энэ улирал өмнөхөөс хавьгүй муу байсан гэж олон хүн хэлэх болов уу. Бид өнгөрсөн улиралд нь Европын лигт түрүүлж, АПЛТ-т гурвалсан. Харин энэ удаа ХОВ ХООСОН. Азгүйтлээр дүүрэн улирал ч гэх байх. Гэхдээ миний хувьд, энэ улирал хавьгүй хүнд байсан тул бид доройтсон гэж хэлж түвдэхгүй байна.

Өнгөрсөн улиралтай харьцуулахад АПЛ дэх тэмцэл энэ онд төсөөлшгүй хувилбараар дүүрэн байв.

Гэнэт, ялалтын төгсгөл хүртэл “Ливерпүүл” Английн энэ улирлын хамгийн сонирхолтой баг байсан бөгөөд, жагсаалтын 2-р байранд орж, аман хүзүүдсэн билээ.

“МанСити”- г шинэ дасгалжуулагчийн хамт дүүхэлдсээр түрүүлж чадлаа. Энэ л баг АПЛ-т хэмээн таамаглаж байсан хүн цөөнгүй, харин “Ливерпүүл” цойлон гарч ирэн бүхнийг сандаачихна гэж хан бодох билээ.

“Арсенал” ч яах вэ, сурсан зуршлаараа ойрын зайн гүйлтийн тамирчин шиг гараанаас “ПҮҮЖИН” мэт хөөрч гарснаа барианд орохдоо бахардав. “ТОП-4” –т багтаж хоцорсон нь яамайдаа.

Ийм л зүйл тохиолдсон учраас 2013/2014 оны улирал илүү хүнд байсан гээд байгаа юм. Бид ч яах вэ, оргүйгээс охинтой нь...
3-р байр эзлэх шив дээ. “Челси” энэ улиралд Европа лигийн багуудаас хүзүү толгой өндөр Аваргуудын лигтээ тоглоно гэдгийг анхаарлын гадна орхиж хэрхэвч болохгүй.

***ШИНЭЧЛЭГДСЭН ЧЕЛСИД ТАВИХ 5 АСУУЛТ***

1. ҮНДСЭН ГАРААНЫ ФОРМАТ ЯМАР БАЙХ ВЭ?

Жозе Моуриньо Челсиг анх удирдаад 4-3-3 схемээр Английн хөлбөмбөгт тактикийн багагүй хувьсгал хийсэн.

"Манай талбайн төвд Клод Макелеле болон түүний урд 2 хагас хамгаалагч гэсэн гурвалжин байна. Үүний ачаар цэвэр 4-4-2 (төвийн хагас хамгаалагчид нэг шугаманд байрладаг) ийн эсрэг тоглоход надад давуу тал ямагт гарч ирдэг. Хамгаалалтын болон хагас хамгаалалтын шугамын хооронд байрладаг Макелелегээс тоглолт эхлэдэг. Түүнийг прессинглэхээр хэн нэг нь урагшлахгүй бол мань эр ямар ч саадгүйгээр тоглолтыг жолоодно. Харин хэн нэг нь прессинг хийвэл өрсөлдөгч багийн 2 дахь хагас хамгаалагч манай 2 тоглогчийн эсрэг ганцаардмал байдалд орно. Үүний эсрэг цэвэр 4-4-2 юу ч хийж чадахгүй".

Моуриньо өнгөрсөн зун Лондонд эргэн ирээд өөрийн бодлыг хялбархан өөрчилж "манай баг улирлыг 4-2-3-1 схемээр эхлэнэ, энэ бол миний дуртай формат, зарим тоглолтонд би хагас хамгаалалтын гурвалжингаа эргүүлж тулгуур бүст нэг тоглогчтой, дээд талд 2 тоглогчтой тоглоно. Португал дасгалжуулагч өөрийн хэлсэн үгэнд итгэлтэй байж А хувилбараар "4-2-3-1" форматаа ашиглаж, харин Челсид нэмэлт болгоомжлол шаардагдсан тоглолтуудад "4-3-3"-аар тоглосон юм".

Неманя Матич, Сеск Фабрегас нар өөрийнх нь мэдэлд байгаа болохоор Моуриньо улирлын эхнээс "4-3-3"-ийг зарчмын хувьд өөр зорилгоор ашиглах болно. Матич, Фабрегас, Оскар гэсэн хагас хамгаалалтын ГУРВАЛ бүхий хувилбар Моуриньогийн сөрөг довтолгооны 4-3-3 хувилбар биш, харин тоглолтыг хянах зорилготой схем байх болов уу.

Одоогийн нөхцөлд, Челсигийн хувьд тактикийн хувилбар гаргах боломж хангалттай их.

2. ЧЕЛСИГИЙН АЙЛЫН ТАЛБАЙД ҮЗҮҮЛЭХ АМЖИЛТ НЭМЭГДЭХ ҮҮ?

Челсигийн хувьд айлын талбай дахь тоглолтын цэвэр статистик үзүүлэлт тийм ч ноцтой асуудал биш. Өнгөрсөн улиралд айлчлан тоглолтоос Манчестер Сититэй адилхан 34 оноо авсан, энэ үзүүлэлтийн лидерүүд болох Арсенал, Ливерпүүлээс ганц оноо дутуу. Харин Астон Вилла, Кристал Пэлас гэсэн гоожууруудад ялагдсан нь л Язгууртнуудын боломжийг тасдаад хаячихсан юм.

Моуриньо баг нь өнгөрсөн улиралд анхаарлын гаднах, айлчлан тоглолтуудад хэт олон оноо алдаж байсандаа дүгнэлт хийн яг ийм тоглолтуудад анхаарлаа төвлөрүүлэхээс ичихгүй байвал ГАЙХАХ хэрэггүй. "Бид Кристал Пэласт яалтачгүй хожигдсон, гэхдээ Пэласын эсрэг тоглолтонд ялагдах ёсгүй" хэмээн Португал дасгалжуулагч асуудлын жинхэнэ мөн чанарыг ончтой хэлсэн юм.

Диего Коштаг багтаа авсныхаа дараа "миний довтлогчдын айлын талбайд хийсэн анхны гоол нэгдүгээр сарын эхэнд Саутгэмптоны хаалгыг мялаасан. Өөрөөр хэлбэл 8 сараас 12 сарыг дуустал ямар ч довтлогч айлын талбайд гоолдож чадаагүй гэсэн үг. Пэлас, Стокын талбайд тоглоход Диегод ямар ч асуудал байхгүй. Харин ч Кошта тийм тоглолтонд бусдаас илүү таашаал авах болно" гэж онцлон тэмдэглэсэн байдаг.

Бас нэгэн од статустай шинэков Сеск Фабрегас ч мөн адил зочлон тоглолтод юуны өмнө ач тусаа өгнө. "Фабрегас бол бөмбөг цаг ямагт хүлээн авахыг хүсдэг, бөмбөгөөр үргэлж цангаж явдаг тоглогч. Тэгэхээр бид айлын талбайд тоглолтыг улам ч илүү хянаж, урьд өмнөхөөсөө давуу байдалтай байх боломжтой боллоо гэсэн үг".

3. ФАБРЕГАСЫГ ЯМАР ҮҮРГЭЭР АШИГЛАХ ВЭ?

Челсид Фабрегас юу хийх вэ? гэсэн хамгийн энгийн асуултын хариу бол байрлалын довтолгоотой холбоотой асуудлыг шийдвэрлэх оньс болох явдал юм. Челси өнгөрсөн улиралд ТОП-4 багаас гоолын боломж бүрдүүлсэн үзүүлэлтээр илт муу байсан. Харин Фабрегас Европын хөлбөмбөгийн топ лигүүдийн бүх тоглогчдоос илүү олон боломжийг хамтрагчиддаа бэлдэж өгсөн ГАВЪЯАТАН.

Моуриньо үүний зэрэгцээ Фабрегасыг тоглолтын явцыг илүү хянахад нь туслана гэж найдаж байгаа. Харин Сезар Аспиликуэта трансферийн өмнө Сескийн универсал чанарыг онцгойлон "тэр бол үнэхээр ОНЦГОЙ тоглогч. Бүрэлдэхүүндээ төвөөс багийн довтлох чиглэлийн тоглогч нар болон довтлогч нартайгаа маш чадварлагаар холбогдон довтолгоог дэмждэг, гэхдээ талбайг бүхлээр нь уншиж, мэдэрч чаддаг төвийн хагас хамгаалагч багтаачихсан баг тийм ч их биш. Түүний статистик нь л Сеск хэн бэ гэдгийг хэлээд өгчихнө. Яг одоогоор түүн шиг тоглогч Челсид огтхон ч алга".

Жозе Моуриньогийн хувьд дээрх үүргүүдийн алийг нь ч үүрүүлчихэж болохоор тоглогч бол Фабрегас. Дасгалжуулагч нарын семинар дээр нэг удаа Жозе дараах санааг хэлж байсан юм. "Хамгаалалтаас довтолгоонд шилжих нь одоо онцгой чухал боллоо. Өрсөлдөгч баг хамгаалалтдаа схемыг зохион байгуулалттайгаар чандлан сахиж байхад гоолдох маш хүнд. Бөмбөг алдах тохиолдолд тоглогчид тэр бүр өөрийн байрлалдаа байдаггүй учраас түүнийг нь ашиглах боломж гарч ирдэг. Иймээс би бэлтгэл дээр бөмбөгний ард ядахнаа 5 тоглогч ямагт байхаар ажиллаж байна. Ингэж чадвал бид бөмбөгөө алдсан ч хамгаалалтын горимоо алдахгүй үлдэж чадна. Тоглогчид хэзээ прессинг хийх, хэзээ схемээ барихаа ойлгодог, ер нь тоглолтыг ойлгож мэдэрдэг байх ёстой. Бүх л хүмүүс ихэнх тохиолдод стандартын ачаар тоглолтуудын ялагч болдог гэцгээдэг. Үнэн хэрэгтээ хамгаалалтаас довтолгоонд шилжих процесс илүү ЧУХАЛ".

Моуриньо өрсөлдөгчөө хянахыг, харин Фабрегас бөмбөгийг хяналтдаа байлгахыг эрхэмлэдэг. Португал эр өрсөлдөгч схемээ алдах агшныг чухалчлан үздэг бол Фабрегас довтолгоо явж байгаа тохиолдолд бөмбөгийг тасдан (яг энэ үзүүлэлтээрээ АПЛ-ийн сүүлийн 5 улирлын лидер) довтолгоог эхлүүлэн эсрэг багийн хамгаалалтыг задлахыг илүүд үздэг. Ийм болохоор л Фабрегас Челсид тун хэрэгтэй байгаа юм. Ингэж л чадвал Онцгой нэгэн-ий хүсээд байгаа хэрнээ илэрхийлж чадахгүй байгаа тэр л зүйлийг Испани хагас хамгаалагч өгнө дөө.

4. ДИЕГО КОШТА ДОВТОЛГООГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?

Моуриньо өнгөрсөн улирлыг дүгнэн "Би ирэх улирлын эхний тойрогт л бид аварга болохын төлөө тэмцэх болно хэмээн итгэлтэйгээр хэлэхийг хүсч байна. Бидэнд шинэ бүтэц зохион байгуулалт хэрэггүй. Харин баг шинэ төвшинд хурдан түргэн гарч ирэхэд туслах 2 тоглогч авах нь маш чухал" гэж хэлж байв. Үндсэндээ түүний багт огт байгаагүй довтлогч нарт энэ үг зориулагдсан болов уу.

Үнэхээр ч Моуриньогийн төлөө тулалдах бэлэн довтлогч байгаагүй нь БОДИТ ҮНЭН. "Чамд дасгалжуулагч бүрэн дүүрэн итгээгүй байгааг мэдэж байгаа хэрнээ талбайд гарах, мөн байнгын формгүй үедээ тоглох үнэхээр хэцүү. Амархан ядарч, бүх л зүйл нэг л болохгүй байгаа мэт мэдрэгдээд сулбайж орхидог юм" хэмээн Фернандо Торрес 5-р сард ярьсан нь бий. Дасгалжуулагч болон бусад довтлогчдын харьцаа ч ийм л байсан. Жозе Ромелу Лукакутай үг хэлээ олж чадаагүй бөгөөд улирлын төгсгөлд Самуэл Этотой бүр тангараг тасарсан. Тэр үед л харин Демба Ба багт нь байгааг мэдэрсэн байх.

Эргэн ирсэн Дидье Дрогба бол зөвхөн Моуриньогийн төлөө тулалдахад хэзээд бэлэн хүмүүсийн нэг. Диего Кошта ч мөн адил. "Моуриньо Коштаг авсанд нь гайхах зүйл огт алга. Кошта бол багийнхаа төлөө талбай дээр үхэж ч чадах тоглогчдын нэг. Испаний хамгаалагч нарыг хялбархан дарангуйлж байсан шиг нь АПЛ-ийн хамгаалагч нар амар зууш биш байх нь мэдээж". Моуриньо ч Коштаг талархалтайгаар хүлээн авч "Кошта бие бялдар, тактикийн хувьд төдийгүй сэтгэл зүйн талаараа ч яг тохирно" хэмээн онцлон тэмдэглэсэн удаатай.

Өнгөрсөн улиралд Челсигийн бүх довтлогчдоос олон гоолдсон ЭДЕН АЗАРын хувийн ур чадварт тулгуурласан довтолгооны хувилбараас КОШТА өөрийн шинэ багаа гаргаж чадах эсэх нь тодорхойгүй ч Челсигийн довтолгоо шинэ түвшинд гарч ирэх нь ГАРЦААГҮЙ!!!.

5. ХАМГААЛАЛТАНД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ГАРАХ ВЭ?

Петр Чех эсвэл Тибо Куртуа гэсэн хаалгачийн сонголт тулгарч байгаа нь илт боловч энэ нь багт онц нөлөө үзүүлэхгүй. "Манайд жинхэнэ зүүн хамгаалагч хэрэгтэй байсан. Луйс бол бидэнд хувилбар гаргаж ирдэг тогтвортой тоглогч. Одоо хамгаалалтын төвд Ивановичийг, баруунд Аспиликуэтаг ашиглаж чадахаар боллоо".

Хувилбарын тоо нэмэгдэхийн хэрээр дасгалжуулагчийн толгойг таатайгаар эргүүлсэн бодлогуудын тоо ч нэмэгдсээр...

АПЛ-ийн 2013/14 оны улирлын төвийн хамгаалалтын шилдэг хос ТЕРРИ, КЕЙХИЛЛ нарыг Моуриньо салгах болов уу???

Иванович, Кейхилл, Терри гэсэн гурвалын хэн нэгэнгүйгээр стандарт байрлал дахь тоглолтоо муутгахгүйн тулд Челси юу хийх ёстой вэ?

Луйс Аспиликуэтагаас илүү довтолдог хамгаалагч, харин Эден Азар хамгаалалтын ажлаас чөлөөлөгдөж буй зэргийг тооцвол зүүн жигүүрийг багийн эмзэг цэг хэрхэн болгочихгүй байх вэ?

***ЖОЗЕ ХЭНЭЭР НЬ ХААЛГАА МАНУУЛАХ ВЭ?***

Image

Чех үү, Куртуа юу?

Экстра зэрэглэлийн 2 хаалгач 1 клубт байхад яг яах ёстой вэ? Атлетикод 3 жилийг өнгөрүүлэхдээ бараг бүх шагналыг хамж, ирээдүйтэй хэмээн тооцогдогчдоос Дэлхийн шилдэг хаалгачдын тоонд зүй ёсоор орж ирлээ. Петр Чех бол ч аль эртнээс л хаалгачдын магнайд яваа нэгэн.

Тоглолтын тогтвортой өндөр төвшин нь түүнд эргэлзэх боломж олгож байсангүй.

Нэг талаас, нөөцөнд ийм баатар хүлээж байна гэдэг тус багийн чансааг харуулах ч, нөгөө талаас, суудлаас тоглолт үзэж байгаа хаалгач нь сэтгэл дүүрэн байна гэж ЛАВ БАЙХГҮЙ.

Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй байх хувилбар бий. Карло Анчелотти өнгөрсөн улиралд гарамгай 2 хаалгачийг чадмаг ашигладаг тактикийг топ клубүүдэд үлгэр болгосон. Икер Касиляс – Кейлор Навас, Мануэл Нойер – Хосе Пепе Рейна, Войцех Шесны – Давид Оспин ...

Британид нэлээд нэр хүндтэй The Telegraph Тибо Куртуа хаалгаа хамгаалан улирлыг эхлүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа талаарх материалыг саяхан нийтэлсэн.

***СОЛИЛЦОО, НАЙМАА, ТҮРЭЭС***

ИРСЭН: Сеск Фабрегас («Барселона», £30 сая), Диего Кошта («Атлетико Мадрид», £32 сая), Филипе Луйс («Атлетико Мадрид», £16 сая), Дидье Дрогба («Галатасарай», чөлөөт агент), Тибо Куртуа («Атлетико Мадрид», түрээсээс ирсэн), Курт Зума («Сент-Этьен», түрээсээс ирсэн), Марио Палашич («Хайдук», £3 сая).

ЯВСАН: Эшли Коул («Рома», гэрээ дууссан), Фрэнк Лэмпард («Нью Йорк Сити», гэрээ дууссан), Патрик Ван Аанхолт («Сандерленд», £1,5 сая), Демба Ба («Бешикташ», £4,7 сая), Давид Луйз («ПСЖ», £50 сая), Ромелу Лукаку («Эвертон», £28 сая), Лукас Пиазон («Айнтрахт Франкфурт», түрээс), Томаш Калаш («Кёлн», түрээс), Ориол Ромеу («Штуттгарт», түрээс), Воллес («Витесс», түрээс), Торган Азар («Боруссия М», түрээс), Кеннет Омеруо («Мидлсбро», түрээс), Райан Бертранд («Саутгемптон», түрээс), Гаэл Какута («Райо Вайлекано», түрээс), Жон Свифт («Роттерхэм», түрээс), Марио Палашич («Элче», түрээс), Сэм Хатчинсон («Шеффилд Уэнсдэй», гэрээ дууссан), Билли Клиффорд («Волсолл», гэрээ дууссан), Кристиан Куэвас («Универсидад де Чили», түрээс), Виктор Мозес («Сток Сити», түрээс), Бертранд Траоре («Витесс», түрээс), Марко Марин («Фиорентина», түрээс), Кристиан Атсу («Эвертон», түрээс), Жош МахИкрен(«Витесс», түрээс), Жоао Родригес(«Бастиа», түрээс), Стип Перица(«Бреда», түрээс).

“Челси”-ийн хувьд төгс трансфер боллоо. Дасгалжуулагч зорилгоо тодорхойлж, хамгийн богино хугацаанд түүндээ хүрэв. Улирлын өмнөх бэлтгэлийн өмнө зорилгоо биелүүлсэн нь хамгийн чухал. Сеск Фабрегасыг авсан нь амжилт. Клуб нөхцөл байдалд тохируулсан зохион байгуулалттай ажиллаж, боломжийн үнээр дээд зэрэглэлийн тоглогчдыг өмчилж чадлаа. Түрээсээс ирсэн Курт Зума төвд хамгаалалтыг бэхжүүлэх бол, Тибо Куртуа – Петр Чех өрсөлдөөн үүсгэж, Дидье Дрогба энэ улиралд дор хаяж 10-15 тоглолтонд өөрийн туршлагаар “Челси”-д тус хүргэх нь дамжиггүй.

“Челси”-ээс явагсдаас хэдэн нэрийг онцгойлон дурдах учиртай. 1-рт Фрэнк Лэмпард, Эшли Коул. Клубын домогт эрсэд шинэ гэрээ санал болгосон хэдий ч, хугацаа болон мөнгөн дүн нь Англи залуусын санасанд хүрээгүй. Демба Ба “Язгууртан” болж чадалгүй байсаар Исламын улс руу нисэн одлоо.

Клубын хувьд бас нэгэн том наймаа бол яах аргагүй Давид Луйз. Түүнийг Арабын баян эзэнтэй ПСЖ-д зарсан явдал. 50 сая фунт гэдэг үнэхээр их мөнгө. Нэгэнт гарааны 1-р сонголт биш болсон энэ улиралд түүнийг явуулсан нь миний хувьд хамгийн зөв шийдвэр. Нөгөөтэйгээр багийн эзэн Роман Абрамович энэ клубыг эзэмшсэнээсээ хойш анх удаагаа солилцоо наймааны цонхоор нэмэхтэй гарсан нь Луйзын нөлөө их юм.

Ромелу Лукакуг худалдсан явдалд та сэтгэл хангалуун байна уу?
Уг нь Ромелу хүүг Дрогбаг өвч дуурайсан домогт довтлогч болох болов уу гэж багийн фанатууд бид их хүсэн хүлээдэг байсан боловч, дасгалжуулагч онцгой нэгэний арга барил - тактик, шинэ цэрэг Диего Кошта болон эргэн ирсэн Дидье нар түүнд үнэхээр сонголт үлдээсэнгүй.

Харин Торресыг өвлийн солилцоо хүртэл 3 дахь довтлогчоор үлдээх нь гэсэн хар төрөөд байгаа. Түүний талаар ярих зүйл үнэндээ алга.

***ЭНЭ ЗУН "ШИНЭ ГЭРЭЭ"-ЭЭР ИРСЭН ТОГЛОГЧИД***

Image

2014.06.12нд - Сеск Фабрегас.

Image

Сеск Фабрегас: Челси намайг авахыг хүсч байгааг мэдээд, нөхцөл байдлыг нухацтай судлан, гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдсөн.

Тэр өдрийг маш сайн санаж байна. Ням гарагийн үдэш байсан юм. Жозе Моуриньо хүүгийнхээ сүүлийн тоглолтонд очилгүй над руу ирж, Челсид очихыг ятгаж билээ.

Намайг өөрийн багт харахыг хэр их хүсч байгаагаа надад биечлэн хэлэхээр тийм их чармайлт гаргасан нь миний зүрхний утсыг хөндөж энд л ирэх ёстой юм байна гэдэг бодлыг төрүүлсэн.

**********************

Сеск Фабрегас: Бүх зүйл маш сайхан байна. Амралтын дараа бэлтгэлээ эхэлж, улирлын өмнөх тоглолтод оролцохоор үнэхээр яарсан. Би ирчихлээ. Хүн бүхэн сэтгэлээсээ найрсаг хандаж байгаа болохоор үнэхээр аз жаргалтай байна. Лондонд би аз жаргалаар бялхана гэдэгт итгэж байна. Яагаад гэвэл миний хувьд Лондон дэлхийн хамгийн шилдэг хот.

ДАШТ эхлэхээс өмнө трансфер шийдэгдэх нь миний хувьд маш чухал байлаа. Ирэх улиралд хаана тоглохоо мэдчихсэн, санаа зовох зүйлгүй, тархи толгой сийрэг байх нь онц шаардлагатай байсан юм.

Шинэ уриа дуудлага хүлээн авахад яг тохирох насандаа ирчихлээ гэж би тооцсон. Ирсэн бүх хувилбарыг судлаад, Моуриньотой ярилцсаны дараа Челси л хамгийн шилдэг сонголт юм гэдгийг ойлгосон.

Сахилга бат сайтай, тактик нь төгс боловсорсон байдаг учраас Жозегийн багийн эсрэг тоглоход ямагт хүнд бэрх байдаг. Жозе бол өөрийн тоглогчдын шүүсийг шахаж, шилдэг чанар бүхнийг нь гаргаж ирж чаддаг дасгалжуулагч.

Фернандо Торресын талаар:

18-тай байхдаа Фернандотой тоглож эхэлсэн гэж бодохоор аль хэдийн 9 жил өнгөрчээ. Хамтдаа ДАШТ-д НЭГ, ЕВРОПЫН АВАРГАД ХОЁР түрүүлжээ.

Түүнтэй тоглох надад таалагддаг. Фернандо маш хүчтэй, хамгаалагч нарын хажуугаар сум мэт шунгинан өнгөрдөг. Бөмбөггүй хөдөлгөөн нь үнэн тасархай. Бидний хамтын хөдөлмөр амжилт дагуулна гэдэгт итгэж байна.

Диего Коштагийн талаар:

Диего сүүлийн хэдхэн жилийн дотор эрс өсчээ. Тоглолт бүрт Диего жинхэнэ айдас дагуулдаг. Өнгөрсөн улирлын 3 хоног тутам 1 тоглож байсан хэрнээ огт эцэж цуцаагүй, гайхамшигийг бүтээсэн.

Хамгаалалтыг хялбархан давж, өөртөө боломж гарган тоглож чаддаг нь над мэтийн тоглогчдод ч таалагддаг. Хамтдаа МАНАЛЗУУЛААД ӨГНӨ ӨӨ.

Англи эргэн ирэх болсон АМБИЦийнхаа талаар:

Миний амбиц уу? БҮГДИЙГ ХОЖИХ НЬ МИНИЙ АМБИЦ.

2014.07.15нд - Диего Кошта.

Image

Диего Коштагийн ДОТРЫГ ЖААХАН УУДЛАХУЙ:

Шинэ улиралд Челсид хүчээ өгөх Диего Кошта "The People"-ийн сурвалжлагчтай ярилцахдаа өөрийн хувийн амьдралын талаар ярьжээ.

Өөрийн зан байдлын талаар:

Хүмүүс надтай дотносохоороо санаа бодол нь эрс өөрчлөгддөг. Би гэдэг хүн үнэндээ маш бүрэг хүн шүү дээ.

Гэр бүлийнхээ талаар:

Манай эх оронд (Бразил) аав бүхэн хүүгээ хөлбөмбөгчин болоосой гэж мөрөөддөг. Аав миний ирээдүй хөлбөмбөгтэй холбоотой байна гэдэгт итгэн Диего Армандо Марадоны нэрийг надад өгсөн. Намайг шаардлагатай бүхнээр хангахын тулд аав минь цаг наргүй хөдөлмөрлөсөн. Түүний ч ачаар гачигдахын зовлон гээчийг огт мэдэхгүй өссөн дөө. Аавын минь мөрөөдөл биелж би хөлбөмбөгчин болж чадлаа. Өөрийн гэр бүлд шаардлагатай бүхнийг өгч чадах болсон нь миний хувьд хамгийн чухал зүйл.

Өсвөр насныхаа талаар:

Би хожигдохыг үзэн яддаг. Гудамжинд тоглож эхэлсэн балчир насанд минь л энэ зан илэрсэн. Үүнээсээ болж тааруухан зүйл хийдэг ч, дараа нь үнэхээр харамсдаг. Өдрөөс өдөрт өсөн дэвжихийг, төгөлдөржихийг эрмэлзэж байна.

Академид хүүхэд залуус өөрийгөө хянах, харилцан бие биеэ хүндлэх зэрэгт суралцдаг. Харин надад үүнийг хэн ч заагаагүй. Гудамж бол миний сургууль. Нэг нэгнийгээ өгчилгөх, цохиод авах, нармайг нээх бол энгийн л эд шүү дээ. Би ч өдийг хүртэл яг л ингэж боддог байлаа.

Image

2014.07.18нд - Филипе Луйс.

Image

2014.07.25нд - Дидье Дрогба.

Челсигийн ерөнхий дасгалжуулагч Жозе Моуриньо Лондонгийн багт 36 настай довтлогч Дидье Дрогба эргэн ирсэн талаар тайлбарлалаа.

7-р сарын 25-нд Дидье НЭГ жилийн гэрээг албан ёсоор үзэглэсэн юм.

"Мань эр Европын шилдэг довтлогчдын нэг учраас л Челсид ирж байгаа юм. Би түүний араншинг алган дээрээ тавьж буй мэт мэднэ. Хийсэн гавъяа, бүтээлийнхээ шагналд бус, харин улам илүү амжилтын төлөө ЭРГЭН ИРЖ байна".

Дрогба 2004 оноос 2012 онд Челсид хүчин зүтгэсэн бөгөөд энэ хугацаанд 341 тоглолтонд оролцож 157 удаа ГООЛДЖЭЭ. ҮҮНЭЭС 100 нь АПЛ-ийнх.

[img]Челсигийн ерөнхий дасгалжуулагч Жозе Моуриньо Лондонгийн багт 36 настай довтлогч Дидье Дрогба эргэн ирсэн талаар тайлбарлалаа.

7-р сарын 25-нд Дидье НЭГ жилийн гэрээг албан ёсоор үзэглэсэн юм.

"Мань эр Европын шилдэг довтлогчдын нэг учраас л Челсид ирж байгаа юм. Би түүний араншинг алган дээрээ тавьж буй мэт мэднэ. Хийсэн гавъяа, бүтээлийнхээ шагналд бус, харин улам илүү амжилтын төлөө ЭРГЭН ИРЖ байна".

Дрогба 2004 оноос 2012 онд Челсид хүчин зүтгэсэн бөгөөд энэ хугацаанд 341 тоглолтонд оролцож 157 удаа ГООЛДЖЭЭ. ҮҮНЭЭС 100 нь АПЛ-ийнх.[/img]

Челсигийн #Инстаграм:

"Домогт довтлогч гэртээ эргэн ирлээ!!! Хаан Дидье Дрогба Стэмфорд Бриждээ дахин гарч ирлээ!!!"
#CFC #Drogba #Legend #CHELSEAFCMONGOLIAFANS


Image

***ОМГИЙН АХЛАГЧ. ЮУНЫ ТУЛД ХААН ДИДЬЕ ДРОГБА “ЧЕЛСИ”-Д ХЭРЭГТЭЙ ВЭ?***

Азгүйтэл ч амсхийдэг. Бараг, нэг улиралд нэг дасгалжуулагч халдаг, шаардлага өндөр Роман Абрамовичийн хэмжүүрээр АПЛ-т ГУРАВДУГААР байр эзэлж, Аваргуудын Лигийн хагас шигшээд шалгарна гэдэг Кобхэмд дуудагдах шалтгаан болж ч мэднэ. “Челси”-ийн хувьд итгэл хүлээлгэх гэдэг ойлголт байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг. Хэзээ ч юм бэ, Роман Аркадьевич гэнэт утасдаж, банкны данс руу чинь хэдэн төгрөг чулуудчихаад, шинэ клуб хайхыг хүсч мэднэ.

“Онцгой нэгэн”-д итгэл хүлээлгэж буй хэдий ч дахин нэг улирлыг цомгүй үдвэл Португал дасгалжуулагч “Челси”-ээс дахин хагацах шалтгаан болж юуны магад: Хэдэн арван жилээр далайн давалгаа намжихыг хүлээх мэт Арсеналынх шиг тэвчээртэй газар энэ биш. Улирлын тэн хагас өнгөрөхөд Аваргуудын лигийн эрхийг бардам өвөртлөх боломж бүрдүүлж чадаагүй байх аваас, “Порту”-д найруулсан гайхамшигт хөлбөмбөг, аль эрт зарцуулчихсан 15 сая евро, гэрээний төлбөр зэргийг үл харгалзан, багаас явахыг хүсэх болно. Мөнгө бол цаас. Хэд хэрэгтэй вэ? Түүнийг нь шууд зарцуулна, эсвэл цонхоор чулуудчихна. Хамгийн гол нь үр дүн.

Азгүйтэл – өөрчлөлт, хувьслыг дагуулдаг. Улирал хоорондох амралтын эхэнд Жозе Моуриньо бүрэлдэхүүнээ өөрчлөв. Эшли Коул, Фрэнк Лэмпард, Самиэл Это нартай гэрээ сунгахаас татгалзсан нь, тэд хүчтэй, тогтвортой хэдий ч хуучирч элэгдэн “өрөөний интерьерт зохицохгүй тавилга” болсныг харуулав.

Ромелу Лукаку ч 30 гаруй сая еврогоор, мөн дээрх тоглогчдоос салсан хэрнээ Дидье Дрогбаг “Стэмфорд Бриж”-д буцаан авчирсан нь гэнэтийн бас логикгүй шийдвэр мэт харагдана.

Диего Кошта, Фернандо Торрес нар байгаа болохоор л Моуриньо 36 настай Дидьегийн хөлбөмбөгийн ур чадварт найдан сонгочихлоо л гэхүү дээ?

Жозе “Порту”-г дасгалжуулж байхдаа л Дрогбатай анх танилцсан. Дидье тэр үед “Марсель”-ийн төлөө гоолдож явлаа. 1-р үед Дидье гоолдоход, Жозе завсарлагаанаар түүн рүү дөхөж очоод: - Надад чамайг худалдаж авах мөнгө алга, Яг чам шиг гоолдож чадах ах, дүү чамд бий юу? гэж асуухад Дидье: - “Намайг худалдан авч чадахаар клубт очихоор тань болъё” хэмээн хариулжээ.

Хагас жилийн дараа Моуриньо “Челси”-д очсон бөгөөд, тэгэхэд түүнээс, багтаа хэнийг авчрахыг хүсч байна вэ? гэж асуухад Дидье Дрогба гэж хариулсан юм.

Хэдхэн хоногийн дараа Моуриньо Лондон дахь хувийн бяцхан нисэх буудалд Дидье Дрогбаг угтан тэврэхэд, Дидье Жозегийн төлөө эцсээ хүртэл тулалдахаа андгайлжээ.

Карло Анчелотти “Челси”-д ажиллаж байхдаа Дидье Дрогбагийн Лондоны баг дахь үүргийг тун тодорхой тайлбарласан байдаг. “Италид бүхнийг нэгтгэж чаддаг тоглогчийг нэрлэсэн “трасчинаторе” гэдэг үг бий. Женнаро Гаттузо “АС Милан”-ы трасчинаторе бол, “Челси”-ийнх нь Жон Терри, Дидье Дрогба нар. Олон хүн Дрогбаг “Дарь эх” мэт үздэгийг би мэднэ. Дарь эх, лидерийн хооронд бага зэрэг ялгаа бий. Дарь эх өөртөө бүхнийг наадаг бол, лидер – өөрийн авъяас билгээ багийнхаа төлөө зарцуулдаг.

Дрогба цаг ямагт багийнхаа төлөө цохилдог зүрхтэй хүн. Аваргуудын лигт түрүүлсний дараа Ивуар залуу клубыг орхисон юм. Дидье явсан цагаас Лондоны клуб довтлогчоор цангаж эхэллээ. Торрес, Это, Лукаку, Ба нар байсан ч тэд “Цэнхэрүүд”-ийн цусанд уусч чадсангүй. “Челси”-д ердийн топ довтлогч хэрэггүй. Ялалтын шунал, сүр сүлд, хүч чадал бүхий довтлогч хэрэгтэй. Эдгээр чанар цогцоороо шингэсэн учраас л Дрогба бусдын хүндлэлийг өөртөө татаж чадсан юм.

“Дидье – машин л гэсэн үг. Тэр ямар ч зам сонгосон би түүнийг хүндлэн хайрласаар байх болно. Тэр “Челси”-ийн баатар бөгөөд, “Амьд домог” болон багаа орхих болно. Үнэхээр гайхамшигтай тоглогч. Шигшээ тоглолт болон, чухал түлхүүр тоглолтуудад оруулсан гоол нь түүнийг “Гэгээнтэн”, “Түүхэн хүн”-ий байр сууринд аваачиж байгаа юм” хэмээн Фрэнк Лэмпард Аваргуудын лигийн цомыг толгой дээрээ өргөсөн цэнгэлийн улирлын дараа өгүүлсэн нь бий.

“Челси” АПЛ болон Аваргуудын лигт хэдэн арван гоол тамгалуулахаар түүнтэй гэрээ хийсэнгүй. 36 хүрчихсэн Дидьед АПЛ-ийн бүтэн улирлыг даахад ч бэрх. Домогт довтлогчоор багийн сэтгэл зүйг зоригжуулахаар авчирсан гэвэл үнэнд илүү ойртоно. “Челси”-д ирэхийг зөвхөн мөрөөдөж л байсан залуу тоглогчид зурагтын дэлгэцийн өмнө тэднийг ховсдон уяж байсан шидтэнтэйгээ мөр зэрэгцэж тулалдана гэдэг л эрээд олдошгүй “сэргээш”. Өөрт нь нуруугаа хэзээ ч үл харуулах тоглогчийг Моуриньо багтаа буцаан авчирлаа.

Өнөөдөр “Челси”-д цугласан авъяаслаг жаалуудын “ангийн багш”-аар ажиллаж, тоглогч – дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэх нь Дидье Дрогбагийн энэ улирлын – ДААЛГАВАР. Үндэстний баатар даруухан Фрэнк Лэмпард, талбайд ч талбайн гадна ч цэнгүүлэгч Это нар ч өмнөх шигээ биш болсон.

Манай багт өөрийн харц, дохио зангаа, уухайгаар омгоо удирдаж чаддаг “тэргүүн”, “омгийн ахлагч” л шаардлагатай байна. Дрогба энэ үүргийг гүйцэтгэж чадна.

Дрогба эргэн ирлээ. АЮУТУГАЙ!!! БИШИРТҮГЭЙ!!!

2014 оны өвлийн солилцоогоор "Францын Лиг-1" лигийн Сент-Этьен клубээс аваад байсан КУРТ ЗУМАгийн сэтгэгдэл:

Image

ЗУМА: <<ЧЕЛСИ - БИД НЭГЭН ГЭР БҮЛ>>

Курт Зума багийнхаа шинэ андуудтай улирлын өмнөх бэлтгэл хийхээр уулзсанаас хойш хоёр 7 хоног гаруй хугацаа өнгөрлөө. Олимпей багтай тоглохын өмнө талбайд болон талбайн гадна Язгууртан хөлбөмбөгчийн амьдралд хэрхэн идээчиж байгаа талаараа ярьжээ.

"Энд ирсэндээ хэмжээлшгүй баяртай байна. Клубын хүн бүхэн надад гэртээ ирсэн мэт мэдрэмж төрүүлэхийн тулд хичээж байна гээд бодол доо. Челсид бүх зүйл шинэ. Гайхамшигтай хүмүүстэй, сайхан багт тоглох боллоо. Бэлтгэл, сургуулилалтыг тун чадварлаг зохион байгуулдаг бөгөөд бие бялдарын хувьд шүүсийг ч ёстой шахах юм. Хөлбөмбөгчний хувьд өсч дэвжихэд энэ бол үнэхээр хэрэгтэй зүйл. Одоо Челсид байгаа агуу тоглогчдоос суралцаж, өөрийгөө шахан илүү их ажиллахыг би өөрөө ч хүсч байна".

"Жишээ нь, Жон Терри гэхэд л агуу шүү дээ. Жинхэнэ жанжин. Би түүнээс болон бусад хамгаалагчдаас сургуулилт, тоглолтын үеэр байнга суралцаж байна. Тэдэнтэй ажиллаж, жинхэнээсээ таашаал авч байна даа".

"Европт бэлтгэл сургуулилт хийн, ямар олон хүн Челсиг дэмжиж байгааг харахад үнэхээр сайхан байна. Жинхэнэ агуу клубын амьдралыг ойлгоход энэ бүхэн үнэхээр тус болж байна".

"Энэ хугацаанд "Челси - ХАЛУУН ДОТНО НЭГЭН ГЭР БҮЛ" гэдгийг ойлгож амжлаа. Хүн бүхэн нөхөрсөг эелдэг байгаа нь над мэтийн шинэкоовуудын амьдралыг төвөггүй, амар болгох юм. Энэхүү гэр бүлийн уур амьсгалыг харах, мэдрэх үнэхээр тааламжтай".

"2 байрлалд тоглох боломж нь клубын тоглолтод уусахад ёстой нэмэртэй юм. Дээр хэлсэнчлэн, манай клубт агуу хамгаалагч нар олон байгаа болохоор хүн тус бүртэй баруун, эсвэл төвд хэрхэн тоглох талаар суралцаж байна. Талбайд бие биенээ мэдрэх, ойлголцох тал дээр ч дажгүй дэвшилттэй байгаа шүү".

КЛУБЫН ОРХИСОН ТОГЛОГЧДООС СУПЕР ФРЭНК ЛЭМПАРДЫГ ОНЦОЛЖ БАЙНА:

***СУПЕР ФРЭНКИЙН НУЛИМСТАЙ ЗАХИДАЛ***

Image

Челсид өнгөрүүлсэн 13 жил:

Image

Image

Image

Image

https://www.youtube.com/watch?v=QT38-2vaf9I

“Би 13 жилийн өмнө энэ гайхамшигт клубт ирэхдээ ийм олон тоглолтыг сэтгэл зүрхнээсээ баяр бахдалтай хийж ер бусын амжилтуудын эзэн болно гэж төсөөлж ч байгаагүй ээ”.

“Энэ клуб амьдралын минь нэг хэсэг аль хэдийн болсон бөгөөд энэхүү боломжийг олгосон олон хүнд талархал ирэлхийлэхийг хүсч байна. 1-рт Кен Бейтс. Мань эр л эрсдэл хийж залуу тоглогч надтай гэрээ хийгээгүй бол миний амжилтын зам мөр эхлэх ч үгүй байсан биз”.

“2-рт Роман Абрамович. Энэ хүн л манай клубыг аварч, шинэ төвшинд гаргаж ирсэн. Челсиг хөлбөмбөгийн ертөнцийн оргилд гаргах Абрамовичийн хүсэл бидэнд, хүн нэг бүрт урам зориг, тэмүүллийг өгсөн юм”.

“Стэмфорд Бриж, Кобхэмд өнгөрүүлсэн бүх л хугацаанд ур чадвар хүч чадлаа хөгжүүлэхэд минь тусалсан бүх менежер, дасгалжуулагч нартаа баярлалаа. Би та бүхнээс бүгдээс нь суралцсан”.

“Мөн энэ олон жилийн турш бэлтгэл сургуулилт, гайхамшигт тоглолтуудыг нэгэн цул байж хамтдаа өнгөрүүлсэн багийн андууддаа баярлалаа. Зөвхөн хөлбөмбөг, хөлбөмбөгчний чанар төдийгүй, та нарынхаа нөхөрсөг андын харьцаанаас би ихийг сурч, дээрх чанаруудыг өөртөө шингээж авсан билээ”.

“Клубын хөшигний ард эцэж цуцахаа умартан ажилладаг арын албаны хүн бүхэнд гүн талархал илэрхийлье. Та бүхний чин сэтгэлийн чармайлт, хүчин зүтгэлгүйгээр клуб маань өдий зэрэгт хүрэх аргагүй”.

“ЧЕЛСИГИЙН ХҮНИЙ ХУВЬД хэлэхэд клуб маань байж болох хамгийн өндөр оргил өөд өгсөх нь эргэлзээгүй. Сүүлийн улирлуудын турш үзүүлсээр буй амжилтыг давтах, ахиулах анд нөхөд, залуу тоглогчид манайд бий”.

“Эцэст нь хэлэх хамгийн чухал зүйл бол Челсигийн гал халуун фанатууддаа чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье. Та бүхэн Дэлхийн хөлбөмбөгийн хамгийн шилдэг ФАНАТУУД. Намайг клубт ирсэн мөчөөс эхлэн та бүхэн дэмжсэн. Зөвхөн талбайд төдийгүй, талбайн гадна – хувийн болон ар гэрийн хүнд хэцүү агшин хором бүхэнд та бүхэн надтай байсан. Үүнийг энэ болон хойд насандаа ч мартахгүй”.

“Хамтдаа туулж, үзэж өнгөрүүлсэн онцгой бүх агшнаа та бүхэнтэйгээ хуваалцах нь миний хувьд нэр төрийн хэрэг. Болтон, Амстердам, Мюнхэн ... жагсаалтыг хичнээн ч үргэлжлүүлж болно. Би болон бид нэг багийн хувьд та нарынхаа дэмжлэггүйгээр дээрх амжилтуудад хүрч чадахгүй”.

“МИНИЙ ШИНЭ ОРОН ГЭР, АЖИЛ АЛБА ХААНА Ч БАЙСАН БИ ҮРГЭЛЖ ТА НАРЫН НЭГ БАЙХ БОЛНО.

МИНИЙ СЭТГЭЛ ЗҮРХ, ГЭР ОРОНД ЧЕЛСИ ҮҮРД ХААНЧЛАХ БОЛНО.

БИД УДАХГҮЙ ДАХИН УУЛЗАЖ ЁС ТӨРТЭЙГӨӨР ҮДЭХ ЁСЛОЛ ХИЙНЭ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА.

ОДООХОНДОО ДУРСАМЖ, ДУРДАТГАЛД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

ТА БҮХЭН МИНЬ ГАЙХАМШИГТ АМЖИЛТЫН ТҮҮХЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН БИЧЭЭРЭЙ!!!”.


Жозе Моуриньо: <<ЯАГААД АПЛ ШИЛДЭГ НЬ ГЭЖ?>>.

"Миний бодлоор АПЛ бол шилдэг лиг. Реал бол эндхийн топ клубүүдээс тасархай нтр гэж хэн ч хэлж болно. Эсвэл Барса ч юм уу, Бавария Европын шилдэг нь гэхчилэн ...

Таны зөв ч байж болно. Гэхдээ миний хувьд шилдэг өрсөлдөөн гэдэг нь лигийн тодорхой хугацааны турш шилдэг нэг баг байхыг бус, харин бодит өрсөлдөөнийг л ойлгодог. Өөр цэнгэлдэхэд очих бүртээ ямар үр дүн гарахыг төсөөлөх аргагүй. Өнөөдөр та хожигдоход, маргааш бусад нь хожигдоно. 7 хоног бүр аль нэг баг нь оноо алдана. Бид муугаасаа оноо алдаад байдаг юм биш. Манай өрсөлдөгчид бодит өрсөлдөөн тулаан хийж чаддагийнх юм. Миний хувьд энэ бол ЖИНХЭНЭ ГАЙХАМШИГ.

Цомын тоглолт бол бас л өөр ертөнц. Мадридад зөвхөн шигшээ тоглолтонд л цэнгэлдэх пиг дүүрсэн. Италид Интерийг тоглоход ердөө 5хан мянган үзэгчтэй тоглолт байсан нь ч бий. Нэг өвөл Интер Сампдоритой тоглоход маш хүйтэн байсан бөгөөд Сан-Сирод 5000 хүн ирсэн гээд бод доо.

Энд Уйкомын талбайд очиход л цэнгэлдэх завсар зайгүй дүүрч хөлбөмбөгийн уухайд толгой эргэнэ. Тийм болохоор энэ бол миний хөлбөмбөгийн эх орон".

МОУРИНЬО: <<ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧИД>>

АПЛ-ын шинэ улирал эхлэхийн өмнө аваргын төлөө өрсөлдөх гол нэр дэвшигч бол ЧЕЛСИ хэмээн Жозе Моуриньо мэдэгдлээ.

Өчигдөр хүн пиг дүүрсэн Кобхэм дэх хэвлэлийн бага хурлын танхимд Португал дасгалжуулагч хэвлэлийнхэнтэй уулзсан бөгөөд энэ зун авсан 4 шинэ тоглогч багийн хүчийг үлэмж нэмэгдүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

"Өнгөрсөн улиралд аваргын төлөө өрсөлдөж байгаа гэсэн мэдрэмж бидэнд огт байгаагүй хэдий ч цомд тун ойртсон. Аваргуудын лигт ч ФАВОРИТ баг байна гэж тооцоогүй, харин хагас шигшээд хүрчихсэн. Тэгэхээр бүх зүйл сайн сайхан байсан гэсэн үг".

"Түлхүүр тоглогчид авчихаад шинэ улирал эхлүүлж байгаа болохоор баг маань шинэ түвшинд гарч ирэх боломжтой боллоо".

"Бид аваргын төлөө өрсөлдөнө. Хэрэв та бүхэн надаар "БИД ЯЛНА" хэлүүлэхийг хүсч байгаа бол би тэгэж хэлэхгүй ээ. Яагаад гэвэл би энэ лигийг хүндэлдэг. Энэ бол 2-оос илүү баг аваргын төлөө өрсөлддөг ЦОРЫН ГАНЦ ЛИГ. Өрсөлдөг багууд маань ч бүрэлдэхүүндээ хүч нэмж чармайж байхад би тэднийг хүндлэх ёстой шүү дээ. Гэхдээ аваргын төлөө тулалдахад бэлэн болчихсон гэдгээ бид мэдэрч байна".

"Цэнхэрүүд Даваа гарагт Барнлитай хийх тоглолтоор шинэ улирлаа эхлүүлэх бөгөөд Моуриньо ч тэсч ядан хүлээж байна".

"Улирлын өмнөх бэлтгэл зарим талаар сунжирсан мэт надад санагдсан ч зарим тоглогчийн хувьд дэндүү богинохон байлаа. Гэхдээ л надад болон манай штабын хувьд үнэхээр урт байсан. ДАШТ-аар шалтгаалаад амралт ч урт байлаа".

"Энэхүү тэмцээндээ, энэхүү тулаандаа эргэн орж байгаадаа үнэхээр тааламжтай байна. Жинхэнэ яс шалгасан тулаанд дуртай гэдгээ би хэзээ ч нууж байгаагүй. Албан ёсны тоглолтгүйгээр ийм удаан амьдрахаар түүнийгээ үгүйлж, уйтгарлаж эхэлдэг юм байна".

"Туулсан амьдрал, олсон туршлага минь би нервтэж байна, эсвэл, ямар нэг онцгой зүйл мэдэрч байна гэж хэлэхээргүй дадал суулгажээ. Тулаанд эргэн орж буйдаа, тэмцээн ахин эхэлж байгаад баяртай байна гэдгээ л хэлье дээ. Хөлбөмбөгчдөд маань ч яг л тийм мэдрэмж төрж байгаа болохоор өнөөдөр тэдэнтэйгээ энэ талаар ярилцсан".
Last edited by Соёлоо on Tue Aug 26, 2014 11:27 am, edited 21 times in total.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby eL cuote » Sun Aug 17, 2014 12:00 pm

Сайхан нээжээ.
C.H.E.L.S.E.A
eL cuote
 
Posts: 855
Joined: Sun Jun 19, 2011 2:39 pm

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby richie_d4 » Sun Aug 17, 2014 12:49 pm

:-D :gold
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2333
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Olzii » Sun Aug 17, 2014 12:55 pm

:gold :gold :gold :gold :gold -н төлөө !!!

Сайхан нээжээ, шинэ улирлын мэнд бүгдэнд нь хүргэе :beer :beer :beer

ДАШТ-р бүтэн 1 сар шөнө унтаагүйгээс болж нойр солигдчихоод шөнө унтаж чадахгүй болцон байхад ПЛ эхэлчих юмаа... ЧЛ-с өмнө хэвийн горимдоо шилжих юмсан ккк
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Naranbadrakh » Sun Aug 17, 2014 1:37 pm

:eek: :gold saihan neejee
өглөө бүхэн өөдрөг шинэ, амжилт бүхэн амттай, үнэнч хөдөлмөр шингэсэн байг
User avatar
Naranbadrakh
 
Posts: 1717
Joined: Thu Dec 03, 2009 10:55 pm

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby champion » Sun Aug 17, 2014 2:55 pm

:eek:
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby jal » Sun Aug 17, 2014 3:29 pm

:eek:
:gold
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby !~MuRuN~! » Sun Aug 17, 2014 5:00 pm

Сэдвээ үнэн солиотой нээжээ! :eek:
Blue is the colour, football is the game
We're all together, and winning is our aim
So cheer us on through the sun and rain
'cause Chelsea, Chelsea is our name
User avatar
!~MuRuN~!
Челси фен
Челси фен
 
Posts: 1320
Joined: Thu Jan 06, 2011 12:52 pm
Location: ...

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Reda » Sun Aug 17, 2014 5:23 pm

Good luck !
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Ggoal » Sun Aug 17, 2014 5:28 pm

Амжилт !!!сэдэвээ гое нээжээ ...
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Mojul » Sun Aug 17, 2014 5:42 pm

Нэг л танил нэр байна. 7-руу дөхөх болтугай :ногоон:
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Terra » Sun Aug 17, 2014 9:08 pm

Сэдвийн нээлт сайхан болжээ :-D Маргаашийг ч тэсэн ядан хүлээж байна даа.
Sin lucha no hay victoría
User avatar
Terra
 
Posts: 446
Joined: Mon Apr 13, 2009 7:06 pm
Location: San Sebastian-Donostia

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Jack_9 » Sun Aug 17, 2014 9:19 pm

Сэдвээ сайхан нээжээ :eek:
Маргааш манай гараа яаж гарах бол тэр их сонирхолтой л санагдаж байна даа. Урд Кошта гарах болов уу Дрогба гарах болов уу?
User avatar
Jack_9
 
Posts: 497
Joined: Mon Mar 19, 2012 11:29 am
Location: Монгол

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Mish » Sun Aug 17, 2014 10:43 pm

мундаг хөдөлмөр гаргажээ...
Нэрний тал дээр харин арай өөр нэр өгвөл зүгээр юм уу?

миний хувьд энэ жил бардам байнаа...
ПЛ-н тайтл манайх гэдэгт бүрэн итгэж байна...
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby sanjaa » Sun Aug 17, 2014 10:58 pm

Мундаг болжээ...
энэ жил хий багатай байгаа. Нилээн л итгэлтэй байна шүү.
2004 оны 3 сарын 8 - аас хойш Челси багын үнэнч Фанат...
User avatar
sanjaa
 
Posts: 777
Joined: Fri Nov 12, 2010 9:53 pm
Location: @Highest constraction

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Ахмад » Mon Aug 18, 2014 8:36 am

Saihan neelt hiijee


Sent from my iPhone using Tapatalk
Ахмад
 
Posts: 383
Joined: Mon Jul 02, 2007 11:13 am

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby chuluu » Mon Aug 18, 2014 9:20 am

:gold
Сайхан нээжээ. :eek:
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby NikkEi_Hotspur » Mon Aug 18, 2014 10:07 am

сайхан нийтлэл бичжээ, гэхдээ Соёлоо танайх бараг л Лондонгын анхны мэргэжлийн баг ухааны юм яриад яваад байна энэ бол худлаа шүү, манайх л гэхэд танайхаас 27 насаар ах 1882 онд байгуулагдсан. хэдэн зуугаар нь албан ёсны тоглолт хийчихсэн байсан юм шү.
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Jaal_huu » Mon Aug 18, 2014 10:59 am

Мэдээж манайх лондонгийн анхны баг бишээ, Харин Аваргуудын Лиг-т түрүүлсэн лондонгийн АНХНЫ БАГ :D

keep the blue flag flying high
Jaal_huu
 
Posts: 2499
Joined: Mon May 04, 2009 2:45 pm
Location: Stamford Bridge

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby TRISTAN » Mon Aug 18, 2014 2:06 pm

Энэ улирлыг тэсэн ядан хүлээж сууна. Соёлоо :eek:
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby S.Erdene » Mon Aug 18, 2014 2:13 pm

Тvрvvлчиж угаасаа. Баяр хvргэе!
User avatar
S.Erdene
United fan
 
Posts: 1923
Joined: Sat Apr 17, 2010 11:18 pm
Location: UB

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Spectre » Mon Aug 18, 2014 2:32 pm

Соёлоо сэдвээ унших юмтай даацтай нээжээ. :eek:

За тэгээд амжилт манайхыг битгий гомдоогоорой. :ногоон:
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Dj Tuvshin » Mon Aug 18, 2014 2:49 pm

Spectre wrote:Соёлоо сэдвээ унших юмтай даацтай нээжээ. :eek:

За тэгээд амжилт манайхыг битгий гомдоогоорой. :ногоон:


Нөгөө хэд чинь орж ирээд чамайг загнах вий дээ... :ногоон:
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby TRISTAN » Mon Aug 18, 2014 3:01 pm

Spectre wrote:Соёлоо сэдвээ унших юмтай даацтай нээжээ. :eek:

За тэгээд амжилт манайхыг битгий гомдоогоорой. :ногоон:


Нөгөө хэд чинь орж ирээд чамайг загнах вий дээ... :ногоон:
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Aagii_03 » Mon Aug 18, 2014 3:03 pm

За сайхан сайхан. Гөү Челси
2012 оны ЧЛ -ийн дараа нэг тийм ханасан байдалтай байгаад байсын, энэ жилээс би ч цомоор өлсөж байна :D
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Next

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests