ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby !~MuRuN~! » Mon Aug 18, 2014 8:25 pm

Spectre wrote:Соёлоо сэдвээ унших юмтай даацтай нээжээ. :eek:

За тэгээд амжилт манайхыг битгий гомдоогоорой. :ногоон:


Нөгөө хэд чинь орж ирээд чамайг загнах вий дээ... :ногоон:
Blue is the colour, football is the game
We're all together, and winning is our aim
So cheer us on through the sun and rain
'cause Chelsea, Chelsea is our name
User avatar
!~MuRuN~!
Челси фен
Челси фен
 
Posts: 1320
Joined: Thu Jan 06, 2011 12:52 pm
Location: ...

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby !~MuRuN~! » Mon Aug 18, 2014 8:46 pm

Josh McEachran Витэсс-д энэ улирлыг дуустал зээлээр тоглохоор болжээ.
Blue is the colour, football is the game
We're all together, and winning is our aim
So cheer us on through the sun and rain
'cause Chelsea, Chelsea is our name
User avatar
!~MuRuN~!
Челси фен
Челси фен
 
Posts: 1320
Joined: Thu Jan 06, 2011 12:52 pm
Location: ...

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Mon Aug 18, 2014 10:13 pm

Цэнхэрүүдийн албан ёсны сайтад мэдээлснээр Лондоны Челсигийн хагас хамгаалагч Жош МакИкрэн Витесст түрээсээр очлоо.

21 настай Англи залуугийн түрээсийн хугацааг 1 улирал байхаар тохиролцлоо.

http://www.chelseafc.com/news/latest-ne ... -loan.html
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Mon Aug 18, 2014 10:17 pm

Жозе Моуриньо: "Энэ бол тун аюултай гараа. Яагаад гэвэл бараг бүх хүн биднээс ялалт хүсч байгаа, харин ямар хүнд байж болохыг ойлгож байгаа нь тун цөөн. Барнли - ялагч баг. Энэ бол сүүлийн хэдэн сарын турш ялсаар, ялсаар, ялсаар энд ирсэн баг. Тийм болохоор аюултай өрсөлдөгч байх болно оо" гэж бодож байна.

Image

#CHELSEAFCMONGOLIANFANS
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Mon Aug 18, 2014 10:22 pm

Мидлброгийн менежер Айтор Каранка тус баг Челсигийн довтлогч Патрик Бэмфордыг түрээслэхэд тун ойртсон бөгөөд, мөн Цэнхэрүүдийн хагас хамгаалагч Луйс Бэйкерийг түрээслэх талаар ярилцаж байгаа хэмээн мэдээллээ(Челситэй).

Image

#CHELSEAFCMONGOLIANFANS
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Mon Aug 18, 2014 10:43 pm

Аспиликуэта: <<КОШТА ЧЕЛСИГИЙН ДОМОГУУДТАЙ НЭГ ЭГНЭЭНД ЗОГСОХ БОЛНО>>.

Image

Диего Кошта дарамт шахалтуудын ард гарч, Челсигийн нэрт довтлогч нартай нэг эгнээнд зогсоно гэдэгт Сезар Аспиликуэта итгэлтэй байна.

Энэ зун Атлетикогоос 32 сая фунтээр Стэмфорд Брижд ирсэн Коштагийн албан ёсны дебют тоглолт өнөөдөр Барнлитай хийх тоглолт болж байгаа юм.

Энэхүү мэргэн буучийг АПЛ-ийн энэ улирлын Челсигийн ялалт дахь СИЙЛБЭРЧ байх болно гэсэн хүлээлт хэмжээлшгүй их байгаа.

Роман Абрамовичийн үед Челси Андрей Шевченко, Фернандо Торрес нарыг авч алдаатай наймаа хэд хэдэн удаа хийж байсан нь бий. Тэдний трансферийн өртөг 80 сая фунт болж байсан бол зөвхөн Дидье Дрогбаг 24 сая фунтээр авч клубынхээ бүх хүлээлтийг биелүүлж чадсан түүх бас бий.

Аспиликуэта АПЛ эхлэхийн өмнө эх орон нэгт тоглогчиддоо амжилт хүсч бүх чадлаараа дэмжихээ илэрхийлсэн билээ.

Өнөөдрийн тоглолтын дебют анд Кошта улирлын өмнөх тоглолтуудад дөрвөнтөө гоолдсон.

"Диего бол гоолын эзэн байхад шаардлагатай бүх шинжийг цогцлоосон онцгой довтлогч. Манай багийн хамгийн амжилттай довтлогч болж чадна. Үүнд шаардлагатай бүхэн Коштад бий".

#CHELSEAFCMONGOLIANFANS
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby rednasca » Mon Aug 18, 2014 10:46 pm

Соёлоо маань сэдвээ сайхан нээжээ...
Цомын хур буулгах болтугай гэж ерөөгөөд сэдвээ нэг нийтлэлээр мялаая...

Челсид ирсэн шинэ довтлогч Диего Коштагийн тухай болон тэрээр Жозе Моуриньогийн төлөвлөгөөнд хэрхэн нийцэх талаар тунгаах нь.


Юуны өмнө Диего Кошта, Челсид тавтай морил. Чамд амжилт хүсье.

Түүний амжилтад итгэн найдахын үндэс бол тэр Жозе Моуриньогийн хөлбөмбөгийн философид олон талаар нийцэх ур чадвар, зан чанар бүхий нэгэн билээ. Үхэх сэхэхээс сийхгүй, эр зоригтой чанараараа танигдсан Кошта өнгөрсөн улирал Атлетико Мадрид баг түүхэн амжилт гаргаж, Ла лигт түрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. Кошта Моуриньогийн адилаар ялагдашгүй сэтгэлзүйтэй бөгөөд түүн шиг довтолгооны шугамын гол цөм болох үүргийг чадварлагаар гүйцэтгэдэг довтлогч ховор болсон цаг. Түүний эрч хүч, хөдөлгөөн, биеийн чадал нь чухамдаа Челсигийн довтолгооны шугамд яг дутагдаж байгаа зүйл буюу Жианфранко Золагийн хэлсэнчлэн эвлүүлдэг тоглоомны үгүйлэгдэж байсан хэсэг бөлгөө.

Челсигийн фэнүүд бид ер нь клубт ирж буй аливаа довтлогчийг үнэлэхдээ яаран догдлохыг урьтал болгодоггүй. Учир нь “Романы эзэнт гүрэн” сууриа тавьж эхэлсэн цагаас үнэндээ Дрогба л цор ганцаар гялалзаж чадсан. Хэдийгээр Анелька, Креспо нар тухайн цаг үедээ боломжийн тоглож байсан боловч удаан оршин тогтнох хувьгүй байж. Харин шар үстнүүд болох Шевченко, Торрес нараас болж “шархалсан” зүрх одоо ч хөндүүр хэвээр. Довтлогч нарын төлөө нийтдээ 130 гаруй сая паунд зарлагадсан клубын хувьд Фалькао, Кавани нарын өндөр үнэтэй довтлогч нарын яриа гарахад санаа зовох нь зүй ёсны явдал болжээ.

Өнгөрсөн улирлыг дүгнэхэд бидний алдаа бол 100 гаруй сая паундыг наймаанд зарцуулсан мөртлөө супер довтлогч авч чадаагүй явдал билээ. Өмнө дурдсан Кавани, Фалькаогийн зах зээлийн үнэ 50-60 сая паунд хавьцаа байсан бөгөөд хэнийг нь ч авсан байхад лигтээ түрүүлсэн байхыг үгүйсгэхээргүй л байлаа. Тиймээс 32 сая паундын үнээр тэдний зэрэгт хүрэх Коштаг авлаа гэдэг тун сайн хэрэг боллоо.

Мэдээжийн хэрэг, зөвхөн супер довтлогч аваад бүх асуудал шийдэгдлээ гэж хэлж болохгүй. Хагас хамгаалалтын шугамд довтолгооныг шуурхай, шийдэмгий эхлүүлдэг тоглогч үгүйлэгдэхийн зэрэгцээ захын хамгаалагч нарын зөвхөн хамгаалахыг урьтал болгодог сул талыг залруулах нь мөн адил чухлаар тавигдаж байсан. Клуб ч эдгээр дутагдлуудыг эхнээс нь анхааралдаа авч, Фабрегас, Филипе Луйз нарыг авсан нь сайшаалтай. Гэхдээ олдсон боломжийг чулуу болгодог, өөртөө болон өрөөлд боломж үүсгэдэг дээд зэрэглэлийн довтлогч хамгийн чухал нь байсан нь үнэн. Манчестер Ситигийн 4 довтлогчид нь хоорондоо уралдаад 20-иос дээш гоолыг оруулж, Арсеналын муугаар хэлүүлдэг Жиру хүртэл 22 удаа гоолдсон байгаа цагт Челсигийн маань довтолгооны шугам нийлээд л дөнгөж 31 гоол оруулсаны 19 нь лигт тохиожээ. Манчестер Ситид Агуэро, Ливерпүүлд Суарез гээд бэлэг тэмдэг болсон довтлогчид гялалзаж, багтаа гоол оруулахаас гадна хурдан шаламгай, өөртөө итгэлтэй тоглолтоороо бусдыгаа манлайлж, тэдэндээ урам зоригыг хайрлаж байлаа.

Чухамдаа тоогоор хэмжиж болшгүй ийм чанарыг Кошта өгч чадна.

Сайны хажуугаар саар гэгчээр түүнийг шүүмжлэгчид нилээн. Гэхдээ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Испанийн шигшээд хийсэн тоглолтоороо урам хугалсан гэдгийг нь шигшээгийн шилжилтийн явцад учраа олоогүй нэгэн хэмээн өршөөж болно. Бүтэн улирлын турш гялалзаж, гайхуулсан түүний тоглолтыг шигшээ багийн азгүйтэлтэй нь уяж, шүүмжлэх нь учир дуталтай хэрэг. Ялангуяа Испанийн шигшээгээс арга барилын хувьд ихээхэн өөр Атлетико Мадридад түүний гүйцэтгэсэн үүрэг хичнээн чухал байлаа даа. Бид ч түүнийг тэрхүү амжилтаар нь дүгнэж худалдаж авсан бус уу?. Ер нь иймэрхүү арга барилын зөрүү нь тухайн тоглогчийн талаар тэр бүр зөв дүгнэлттэй үлдээдэггүй. Жон Терри ахлагч маань Андре Виллаш Боашийн шахаж тоглодог хамгаалалтын шугамд тааруу харагдаж байсан ч эргээд дэлхийн шилдгүүдийн нэг гэдгээ Жозегийн дэглэмд нотолсон нь үүний нэг илрэл. Тэгээд ч томхон тэмцээнд гялалзсан төдийд тухайн тоглогчийг худалдан авах шийдвэр нь тэр бүр оновчтой болоод байдаггүй.

За мөн түүнийг гайхамшигтай гоол хийгээд байдаггүй л гэнэ. Гоолыг гоё сайхан, үзэмжээр нь уран сайхны үнэлгээ нэмж өгдөггүй л юм бол оногдоод ч болтугай оруулсан 15 гоолыг цөөн хэдэн гайхамшигтай цохилтоор оруулсан гоолуудтай жишихгүй ээ, би лав. Зөв газраа, зөв цагтаа байж гоол оруулах бол довтлогч хүний гол мөн чанар гэж итгэдэг. Тэгэхээр ийм шүүмжлэл байж таарахгүй.

Бид яагаад түүнийг худалдаж авав?. Тэр ер нь ямар тоглогч юм бэ?.

Челсид юуны өмнө хүчирхэг, гоолын хур оруулдаг довтлогч хэрэгтэй байсан. Тэгвэл Кошта бол өрсөлдөгчдөө зогсоо зайгүй дарамталдаг, хамгаалагч нарын дундуур ядралтгүй гүйдэг, гоолын амжилтаа байнга сайжруулж байгаа, бөмбөгтэй харьцахыг нь харахад үзүүштэй, тийм мундаг хурдан, техниктэй биш юм шиг мөртлөө санаснаас хурдан, мөн элдэвтэй, нэг зэрэг айлын 4 хамгаалагчийн анхаарлыг татаж чаддаг, уур хилэнтэй, зэрлэг шахам ширүүн, өрсөлдөгчдийнхөө зүрхэнд шар ус хуруулдаг гэх мэт элдвээр магтсан бичлэгүүдийг олоход амархан.

Ялангуяа нэгэн мэргэжилтний дүгнэсэнчлэн “Коштагийн хувьд ямар ч хамгаалагч том, эвгүй санагддаггүй, ямар ч ширүүн тэмцлээс айдаггүй, түүнийг чиглэсэн цөлөлт болгон дамжуулалт шиг харагдана. Эхний удаад хамгаалагчийг хуураад гарвал аз нь дайрч гэж бодож болох боловч 5 дахь удаад нь гайхахаа байна. Бөмбөгөө алдчихлаа гэж харагдавч яаж ийгээд л авч үлдэнэ. За тэгээд яаж ийгээд л гоолдоно.” ийм л хөмбөмбөгчинтэй боллоо доо бид.

Тактикийн хувьд ч түүний тоглолт Жозегийн хүсч байгаатай яв цав таарна гэж үзэж байна. Учир нь дундаж багууд манай эсрэг бүх хүнээ хамгаалалтад татдаг үед түүний хүчирхэг, алалцаж байгаад гоолддог зан чанарууд нийцэх бол хамгаалалтаас сөрөг довтолгоонд шилжихэд зайнд сул гардаг, байраа зөв эзэлдэг, бөмбөгтэй сайн харьцдаг чадварууд нэмэр болох нь дамжиггүй.

Түүний том давуу тал бол хөдөлгөөн. Өөрөөр хэлбэл, бөмбөггүй хөдөлгөөн нь тоглолтыг нь улам бүр тааварлашгүй, хамгаалахад төвөгтэй болгодог. Өнгөрсөн жилийн гоолуудыг нь харахад хоосон зайнд сул гарч хөнгөхөн гоолдсон нь нилээд бий. Ялангуяа жигүүрийн хамгаалагч, төвийн хамгаалагчийн дундуур гүйж гоолддог нь түүний нэрийн хуудас гэдгийг Челсигийн төлөө оруулсан эхний гоол нь нотолсон. Өмнө нь жигүүрийн довтлогчоор тоглодог байсан болон бараг 20 нас хүртлээ гудамжны хөлбөмбөгчин байсан нь сайнаар нөлөөлдөг биз.

Өөр нэгэн магтууштай давуу тал бол бөмбөг авсан л бол урагшаа тэмүүлдэг зан чанар нь юм. Хэдий том биетэй ч бөмбөгөө тийм амархан алдахгүй бөгөөд шаардлагатай бол бөмбөгөө тогтоож, бусдыгаа довтолгоонд дэмжиж ч чадна.

Хэлэхгүй өнгөрч боломжгүй нэгэн чухал статистик бол түүний өнгөрсөн жил Ла лигт оруулсан 27 гоолын 22 нь хүснэгтийн 6-20 байранд жагссан багуудад хамаатай бол аваргын төлөө өрсөлдөж байсан 4 багийн эсрэг 8 тоглолтод үлдсэн 5 гоолыг оруулжээ. Довтлогчийн мөн чанар нь түүний оруулсан гоолын тооноос гадна чухал эгзэгтэй мөчид оруулсантай зайлшгүй холбоотой гэж үзэх юм бол дээрх 27 гоолын 50 гаруй хувь нь багтаа хожил авчирсан үнэ цэнэтэй байлаа. Суарезийнх 25 хувьтай байсан гээд бод доо.

Эдгээр бүх баримт, дүгнэлтүүдийг нэгтгээд бидэнд одоо цөөн хэдэн асуулт үлдлээ.

Диего Кошта Челсид ямар нөлөө үзүүлэх вэ? гэх асуулт бол “Найдаж байна” гэдгээс өөр хариулт авч чадахгүй. Тэр төгс довтлогч уу? Тэр гайхамшигт гоолууд оруулах уу? Тэр 20 гаруй гоолыг нэг улиралд хийх үү? зэрэг асуултууд мөн “Үгүй, Магадгүй, Итгэж байна” гэсэн тодорхой бус хариултууд дагуулна.

Тэгвэл хамгийн зөв асуулт нь “Тэр Челсигийн өмсгөлийг өмсөөд бүхнээ зориулах уу?” бөгөөд “Тиймээ, тэр гарцаагүй” гэсэн хариулт нь мөн зөв юм.

Үнэндээ өнгөрсөн 2 жилд довтлогчоо олигтой цохилт ч хийлгүй талбай чөлөөлөхийг дэндүү олон удаа харсан болоод бид түүнд хэт итгэж байж мэдэх юм.
Тэр төгс довтлогч болох яагаачгүй боловч Диего Симеонегийн эхлүүлсэн “ажлыг” Жозе Моуриньо залгамжлан авч хүссэн үр дүндээ хүрнэ гэж итгэж байна. Тэр магадгүй сэтгэлзүйн хувьд тогтворгүй, заримдаа хэтрүүлдэг зантай мэт боловч Премьер лигт зориулсан довтлогч билээ. Мэдээж, лигийн хурд, хүчний тоглолтод дасахад цаг авах л байх. Гэхдээ би лав түүний ирээдүйд итгэлтэй байх сонголтыг хийж байна.

Наймааны үр дүнд урьдчилж таамаглах хэцүү боловч клуб менежерийнхээ хүссэн довтлогчийг авч өгсөнд талархахын зэрэгцээ тэрхүү довтлогч нь менежерийн төлөвлөгөөнд яв цав нийцнэ гэж итгэж байна.

За ямар ч байсан зугаатай байх болно.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Realist » Mon Aug 18, 2014 11:53 pm

Сайхан нийтлэл байна, Жозегын 2 дахь улирал хэзээ ч хоосон байгаагүйдээ.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Dj Tuvshin » Tue Aug 19, 2014 12:21 am

Соёлоо,Наска :eek:
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Naranbadrakh » Tue Aug 19, 2014 2:20 am

@chelseafc: Chelsea team v Burnley: Courtois; Ivanovic, Cahill, Terry (c), Azpilicueta; Fabregas, Matic; Schurrle, Oscar, Hazard; Diego Costa. #CFC garaa
өглөө бүхэн өөдрөг шинэ, амжилт бүхэн амттай, үнэнч хөдөлмөр шингэсэн байг
User avatar
Naranbadrakh
 
Posts: 1717
Joined: Thu Dec 03, 2009 10:55 pm

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Ggoal » Tue Aug 19, 2014 2:20 am

Мvонтв-р гарах юм уу?линкээр vзчих арга бна уу??
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Dj Tuvshin » Tue Aug 19, 2014 2:34 am

Тв-р гарна гээд байсан даа...Линк бол зөндөө байлгүй дээ хөгшөөн...
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Naranbadrakh » Tue Aug 19, 2014 2:35 am

энэ жил дандаа нойргуй хонох нигууртай болж таарлаа даа. эхний тоглолтоосоо нойргуй тоглолттойгоор 5 цаг болгоно л гэнэ дээ.
өглөө бүхэн өөдрөг шинэ, амжилт бүхэн амттай, үнэнч хөдөлмөр шингэсэн байг
User avatar
Naranbadrakh
 
Posts: 1717
Joined: Thu Dec 03, 2009 10:55 pm

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Olzii » Tue Aug 19, 2014 3:01 am

ТВ-р гарахгүй бна шдээ андуудаа ?
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby BuG » Tue Aug 19, 2014 3:03 am

Olzii wrote:ТВ-р гарахгүй бна шдээ андуудаа ?

Hulhidjee ene Mnb

Sent from my IM-A750K using Tapatalk 2
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby rednasca » Tue Aug 19, 2014 3:14 am

Алуулжийнаа...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby rednasca » Tue Aug 19, 2014 3:16 am

Айл үнэхээр Жозе-гийн хэлсэнчлэн ялагчийн сэтгэлзүйтэй, итгэлтэй тоглолтод орж байна...
Ийм талбайгаас хожил авч байж л тайтл ярина шүү дээ...
Хоншоор харна гээд сууна даа...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Dj Tuvshin » Tue Aug 19, 2014 3:17 am

Өө гэж халаглаж дуусаагүй байтал Кошта зоолоо доо харин ч нэг...
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby BuG » Tue Aug 19, 2014 3:17 am

Link


Sent from my iPhone using Tapatalk
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Naranbadrakh » Tue Aug 19, 2014 3:17 am

довтлогчтой гэдгээ мэдэрч үзэх чинь ямар гоё мэдрэмж байнаа ахаха Коста эхний гоол манай шинэковууд ч сайхан байна даа
өглөө бүхэн өөдрөг шинэ, амжилт бүхэн амттай, үнэнч хөдөлмөр шингэсэн байг
User avatar
Naranbadrakh
 
Posts: 1717
Joined: Thu Dec 03, 2009 10:55 pm

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Olzii » Tue Aug 19, 2014 3:17 am

Зиа манай МАНГАС дебют гоолоо хийлээдээ ПЛ-д ...
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby rednasca » Tue Aug 19, 2014 3:18 am

Кошта чи шүү!...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby BuG » Tue Aug 19, 2014 3:20 am

Yaj izeed bn aa sps uu


Sent from my iPhone using Tapatalk
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Olzii » Tue Aug 19, 2014 3:22 am

Ёоо ямар аймар комбинац, паас вээ.....
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Dj Tuvshin » Tue Aug 19, 2014 3:22 am

Ёоооо.....Хэлэх үг алга аа Сэскийн пасс юу вэ? xа xа
Шинэковууд гоё байна аа с** гэж....xа xа
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests