Page 36 of 37

Re: Аваргуудын лиг 2013/2014

PostPosted: Wed Apr 30, 2014 2:25 pm
by Jo_amka
Image

Карлогийн 4 дэх финал болж байна... Моу маань хамгийн хэцүү даваан дээрээ ирээд байна даа...

Re: Аваргуудын лиг 2013/2014

PostPosted: Wed Apr 30, 2014 11:15 pm
by Realist
Ирэх жилийн финалд Берлинд болохийм байна. Германы баг түрүүлэхгүйнээ хэхэ
Бас Герман энэ зун Дэлхийн аварга болохгүй гэсэн үг :ногоон:

Re: Аваргуудын лиг 2013/2014

PostPosted: Thu May 01, 2014 5:01 am
by Reda
Спайны энэ 2 баг ЧЛ-н финалд өрсөлдөөд, хажуугаар нь лигийн тайтлын төлөө ч бас өрсөлдөөд. Үнэхээр Спайны багуудын жил байлаа. Манай Барса ч бас өөр лигийн багт нухуулаагүй, нутгийн багтаа нухуулсан гэж байгаа :ногоон:

Ингээд аятайхан тоглоод байвал Спайнд дахиад нэг СЛ эсвэл ядаж нэг Европагийн эрх нэмэгдээсэй билээ. Тэгвэл лигт багуудын өрсөлдөөн ч өшөө нэмэгдэнэ. Ийм зүйлийн төлөө л Реалыг ч гэсэн дэмжих юм даа.
Спайнийн лиг мандан бадраг !

Re: Аваргуудын лиг 2013/2014

PostPosted: Thu May 01, 2014 5:06 am
by Jo_amka
Хахаха... Хүүхдийн санаа... Юун гэнэн юм бодож явдаг юм...

Re: Аваргуудын лиг 2013/2014

PostPosted: Thu May 01, 2014 5:14 am
by Reda
ПЛ-н тоглолтууд үзэхээр их өндөр темптэй, сумогоор бол Жүрёо зиндааныхан шиг хурд хүчээр хэт ааглах гэсэн, мэх тэгтлээ хэрэглээд байдаггүй ч зүтгэл сайтай, их өрсөлдөөнтэй, тэгээд хөндлөнгөөс үзэхэд сонирхолтой тийм л юм билээ. Шилдэг зиндаа нь гэж бодож болохоор ч юм шиг :ногоон:

Арсенал Сити нар ЧЛ-д тааруухан, Маню одоо хэсэгтээ уучлаарай болсон. Челси нь нэг үхтлээ хамгаалж байж нэг дорвитойхон явбал явна. Нэг ийм л багуудтай лиг болсон шд. Тийм байж дэлхийд 1 номер гээд зүтгээд байдаг нь инээдтэй хэрэг биш гэж үү кк.

Re: Аваргуудын лиг 2013/2014

PostPosted: Thu May 01, 2014 5:19 am
by Jo_amka
Өө лол хадуураа шаасан... ЧЛ, Европа-д орох багуудын тоо л өсөхгүй юм бол нэг улсын лигт 5 нтр эрх өгнө гэж байхгүй л дээ... Тэрийг чинь л хүүхдийн санаа... Гэнэн бодол гээд байгаа юм...

Re: Аваргуудын лиг 2013/2014

PostPosted: Thu May 01, 2014 5:22 am
by Reda
Аан сорри, тэгэхдээ лигийн кофицент нь бусад лигээс тасарч байгааг харах бас сайхан байдаг юмаа. Дотооддоо зөрчилтэй байвал юу юм гэхээс гадагшаа чиглэж буй зүйл дээр талцаад байх нь дэмий санагддаг.

Re: Аваргуудын лиг 2013/2014

PostPosted: Thu May 01, 2014 5:28 am
by Bayara
3 баг л сайн байнадаг, бусад нь мэдэхгүй ээ. Энэ зун ПЛ-н багууд илүү чангарах байх. Нэг хэсэг уналтад ороод одоо эргээд сэргэх шатандаа орж явна. Ливерпүүл эргээд ирлээ. Дараа жил ПЛ-с 2 баг финалд үлдэх ээлж ирж байна. Герман, Испани, одоо Англи. Тэгж байгаад Италийн багууд бас чангараад ирнэ. Ла лиг энэ жилдээ яах аргагүй 3 супер багтай байлаа. Финалд одоо алийг нь дэмжих юм байгаам, мэдэхгүй. Реалыг л харах байх даа одоо.

Re: Аваргуудын лиг 2013/2014

PostPosted: Thu May 01, 2014 6:38 am
by CAHAKA
Нэг улсаар тогтохгvй , нэг хотын 2 баг финалдахаар болсон шvv залуусаа , асар том ялгаа бий дээ уг нь...

Re: Аваргуудын лиг 2013/2014

PostPosted: Thu May 01, 2014 6:46 am
by Seikoni
Европад нэг нь финалд гараад ирсэн. Супер цом бас Испанийн хоёр багийн хооронд болох магадлал байж л байна.

Re: Аваргуудын лиг 2013/2014

PostPosted: Thu May 01, 2014 11:52 am
by forzamilan
Финалын эцэст ядаж нэг шинэ рекордтой болно. Шинэ аварга эсвэл 10 дахь аварга.

Re: Аваргуудын лиг 2013/2014

PostPosted: Thu May 01, 2014 12:25 pm
by Өсөхбаяр
энэ жил Испаничуудын доминант болоод байна. ЧЛ ЕЛ хагас шигшээд 4 баг гараад ирнэ гэхээр аргагүй юм. сүпер цомд 2 испани тоглох боломж бас байна. нөгөө кофицент суга өгөх байх даа.

Re: Аваргуудын лиг 2013/2014

PostPosted: Thu May 01, 2014 12:36 pm
by Цоомоо
Барса юм уу Барсаг хожсон баг түрүүлдэг уламжлалаа дагана гэвэл А. Мадрид юм биз дээ.

2008 МЮ /Барсаг хагас шигшээд/
2009 Барса
2010 Интер /Барсаг хагас шигшээд/
2011 Барса
2012 Челси /Барсаг хагас шигшээд/
2013 Байерн /Барсаг хагас шигшээд/
2014 А. Мадрид /Барсаг 8-д/ гээд л явахын биз дээ

Re: Аваргуудын лиг 2013/2014

PostPosted: Thu May 01, 2014 12:39 pm
by o_baatar316
Манайхыг хожсоноо бодсон ч тэр А.Мадрид нь түрүүлсэн дээрээ... :ногоон:

Re: Аваргуудын лиг 2013/2014

PostPosted: Thu May 01, 2014 12:40 pm
by forzamilan
Реал тики-такаг яаж эвдэх, Атлетико автобусыг яаж эвдэхийг харууллаа даа.

Re: Аваргуудын лиг 2013/2014

PostPosted: Thu May 01, 2014 1:37 pm
by Amgaa
Челси автуусаа хэрэглэсэнгүй шдэ. Эхнээсээ шахаад довтлоод байсан зохисонгүй дээ гэж :ногоон:

Re: Аваргуудын лиг 2013/2014

PostPosted: Wed May 07, 2014 11:49 am
by Forza Juve
УЕФА-гийн санхүүгийн шударга тоглолтоос ПСЖ, Сити 2 дээр торгууль ноогдуулахаар болж байх шиг байна. Хэдийгээр жаал маргаан гарах ч УЕФА-гаас бол АЛ-ээс шууд хасахгүй ч гэсэн журмаа мөрдүүлэх гэж зарим нэг шийтгэлийг гаргах л байх.

Ситигийн хувьд ирэх жилийн АЛ-д 25 биш, 21 тоглогчийн нэрлэж мэдүүлэг өгөх бөгөөд эдгээрээс 8 нь залуучуудын багаас гарсан байх ёстой болж байх шиг байна. Дээрээс нь 50 сая паундыг 3 жилийн хугацаанд торгууль болгон төлөх юм байна.

ПСЖ-ийн хувьд 60 сая паундыг 3 жилд торгуулиар төлж, 21 тоглогч тэмцээнд нэрлэхээс 8-ийг нь залуучуудын багаас гаргана. Ирэх оноос алдагдлаа бууруулах, бас бас зуны наймаанд 1 тоглогчийг авах мөнгө дээр лимит тогтоож....

Эдгээр шийтгэлүүд биелвэл ПСЖ, Сити 2-ын АЛ-д амжилттай үзэх найдвар ч нэлээд л багасах нь дээ. Ялангуяа 21 тоглогч нэрлэнэ, эдгээрээс 8 нь залуучуудын багаас гарсан гэхээр 13 л сайн тоглогчтой тэмцээнд орох нь..

Re: Аваргуудын лиг 2013/2014

PostPosted: Wed May 07, 2014 11:53 am
by Mojul
Сити чинь доороос гарсан тоглогч гайгүй их шд. ПСЖээ бодвол бага л зовохым байна.

Re: Аваргуудын лиг 2013/2014

PostPosted: Tue May 20, 2014 8:08 pm
by mugi19
Avarguudiin ligiin final undesnii tv- geer shuud garahiim bna. Sps-iin tailbartaigaar genee..,

Re: Аваргуудын лиг 2013/2014

PostPosted: Wed May 21, 2014 12:01 pm
by сайнаа
mugi19 wrote:Avarguudiin ligiin final undesnii tv- geer shuud garahiim bna. Sps-iin tailbartaigaar genee..,


Үндэсний ТВ гэж МҮОНТ юу ?

Re: Аваргуудын лиг 2013/2014

PostPosted: Wed May 21, 2014 1:48 pm
by Takanohana_Nowitzki
mugi19 wrote:Avarguudiin ligiin final undesnii tv- geer shuud garahiim bna. Sps-iin tailbartaigaar genee..,

Тэгмээрсэн. Хавийн амьтны нүүр байтугай бөгс улайсан байх даа.

Re: Аваргуудын лиг 2013/2014

PostPosted: Wed May 21, 2014 5:48 pm
by mugi19
сайнаа wrote:
mugi19 wrote:Avarguudiin ligiin final undesnii tv- geer shuud garahiim bna. Sps-iin tailbartaigaar genee..,


Үндэсний ТВ гэж МҮОНТ юу ?

Tiin. Buh torliin cabletai humuus uzej bolohoor bolj bna daa

Re: Аваргуудын лиг 2013/2014

PostPosted: Sat May 24, 2014 7:36 pm
by ТӨӨГӨӨ
Өнөөдөр хаана хаана үзүүлэх бол?

Re: Аваргуудын лиг 2013/2014

PostPosted: Sat May 24, 2014 9:16 pm
by fanaticalantifanatic
Image

1989 оны 5 сарын 24 :beer

Re: Аваргуудын лиг 2013/2014

PostPosted: Sat May 24, 2014 11:52 pm
by Заанаа
Natsagdorjiin nomiin sangiin hoino piano lounged uzuulj bgan bn. Tax 5