2013–14 La Liga

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

2013/14 улирлын аварга багаар:

Атлетико Мадрид
5
13%
Реал Сосьедад
2
5%
Валенсиа
7
18%
Атлетик Билбао
4
10%
Бусад
22
55%
 
Total votes : 40

2013–14 La Liga

Postby hosko » Mon Aug 19, 2013 2:34 am

Image

Image

Испаний Ла Лига-гийн 83 дахь улирал хөшгөө нээж байна... Улирал 2013 оны 8-р сарын 17-ноос 2014 оны 5-р сарын 18-ныг хүртэлх хугацаанд явагдана... Өнгөрсөн жилүүдийн адилаар найк фирм албан ёсны тоглолтын бөмбөгийг нийлүүлэх бөгөөд энэ жилийн бөмбөг нь Nike Incyte Liga BBVA загвар байх юм...

Image

Өнгөрсөн жилийн сүүлийн байр эзлэж, доошоо унах болсон Маллорка, Депортиво, Реал Зарагоза зэрэг 3 багийн оронд Сегунда лигийн Элче, Алмериа, Вилльярал багууд өрсөлдөөнд нэгдэж байгаа юм...

Лигийн тоглолт явагдах хотууд:

Image

Ингээд Реал Мадрид, Барселона, Атлетико Мадрид болон Реал Сосьедад гэсэн 4 багаас бусад 16 багийг 3 бүлэг болгон хувааж, тус бүрд бяцхан таамаглал өрнүүлбэл...

Тушаал буурахгүйн төлөө өрсөлдөх багууд

Image

Эхлээд энэ улирлын дараах байдлаар доошоо унах аюул нүүрлэж болохуйц багуудын талаар цухас дурьдвал:

Эспаньол:

Өнгөрсөн улилрлыг маш тааруу эхлүүлсэн хэдий ч тэд дээд лигтээ үлдэж чадсан нь бараг л ид шидийн гэмээр зүйл болсон юм... Мексик дасгалжуулагч Хавиер Агуйрэ 11-р сард хүснэгтийн 20-р байранд явж байсан багийг авч, улирал дуусахад 13-р байранд оруулж дөнгөсөн... Одоо түүний өмнө багаа бүтэн улирал доош нь унагалгүйгээр удирдах хүнд бөгөөд хэцүү даалгавар байна...

Хэрвээ тэдний хамгаалалтын шугам өнгөрсөн улирлын төгсгөлд байсан шигээ хүчирхэг, өндөр зохион байгуулалттай байж чадах аваас тэднийг доошоо унах 3 багийн нэгээр нэрлэж яавч вх болохгүй... Гэхдээ тэд өнгөрсөн улиралд гоолын боломж үүсгэж байсан гол тоглогч, мэргэн бууч болох Вердугаа Бетис рүү явуулсан нь асуудал үүсгэж мэднэ... Түүнийг орлуулахаар Бенфикагаас Пиззи хэмээх португал довтлогч зээлж ирсэн бөгөөд өнгөрсөн улиралд Вердугийн хийж байсныг хийж чадна хэмээн найдах л хэрэгтэй болж байна...

Селта Виго:

Селта Вигог дасгалжуулахаар нэгэн цагийн шилдэг тоглогч явсан Луис Энрике ирээд буй... Гэхдээ түүнийг тун хүнд ажил хүлээж байгаа нь тодорхой... Селта өнгөрсөн улиралд лигийн 38 тоглолтонд ердөө 37 гоол хийсний дээр багийн мэргэн бууч, дамжуулалтын лидер Лаго Аспасаа Ливерпүүл рүү үдсэн гэхээр энэ үнэхээр амар ажил биш...

Барсалена багаас олж ирсэн Рафина, мөн Чарлес болон Нолито хэмээх шинэхэн цэргүүд нь Аспасын үлдээсэн орон зайг нөхөх учиртай ч энэ бол тэднээс хэтэрхий ихийг хүсч байгаа явдал ч байж мэднэ... Хэрвээ бүх зүйл зв замаар явж чадах юм бол тэд дээд лигтээ үлдэж чадна... Учир нь тэдэндээ доошоо унахгүй төлөө өрсөлдөх багууд ч мөн адил тийм ч сайн багууд биш гэж хэлэхэд буруудаад байхгүй...

Алмериа:

Өнгөрсөн улиралд Сегундад 3-р байр эзлэж, улмаар Жирона хэмээх багтай дээд лигт хэн нь дэвшихээ үзсэн тоглолтонд хожиж, дээд лигтээ эргэн ирээд байгаа баг...

Анх 2007/08 улиралд түүхэндээ анх удаа дээд лигт дэвшсэн тэд 2010/11 оны улирал хүртэл тэсч чадсан ч 2011/13 он хүртэл 2 улирал Сегундад тоглосоны эцэст эргэн ирээд байна... Үндсэндээ бол тэд сүүлийн 6 жилийн байдлыг харах юм бол тэд яах аргагүй дээд лигт тоглох эрхтэй баг...

Баг энэ зун хамгаалагч Марко Торсиглиериг Металист Харкив хэмээх багаас, мөн хагас хамгаалагч Сусог Ливерпүүл багуудаас тус тус зээлээр авч тоглуулахаар болоод байгаа...

Багт гарсан хамгийн том алдагдал бол өнгөрсөн улирлын мэргэн бууч болох бразил довтлогч Чарлесаа Селта Виго рүү явуулсан явдал бөгөөд 35 настай шинэхэн дасгалжуулагч Франсиско Родригез түүний орон зайг нөхөх аргаа олж, улмаар багаа дээд лигт нь авч үлдэхийн төлөө хэрхэн ажиллахыг харах л үлдэж байна даа...

Элче:

Ла лигийн бас нэгэн шинэхэн цэргүүд... Тэд энэ улиралд доошоо эргээд явах багуудын тэргүүн эгнээнд нэрлэгдэж байгаа... Хэдийгээр тэд өнгөрсөн улиралд Сегундад тэргүүлж, дэвших эрхээ шууд авсан ч тэдэнд хангалттай олон асуудлууд байгаа юм... Аялан тоглолтыг тааруухан хийдэг тэднийг зүрхшээмээр талбай олон хүлээж байгаа шүү дээ...

Тэд багтаа туршлагатай хаалгач олж ирсэн, мөн арын шугамаа тэр чигээр нь шинэчилсэн. Шинээр ирсэн хамгаалагчдын нэг болох Давид Ломбан нь өмнөх багтай байсан гэрээгээ өөрийн халааснаас 50.000 евро гарган байж худалдаж аваад, энд тоглохоор ирээд буй...

Хэрвээ Фран Ескрибагаар удирдуулсан баг хэд хэдэн зочлон тоглолтноос оноо зулгаагаад, гэртээ боломжийн тоглож чадах юм бол тэд эндээ үлдэж болох л юм... Боломжгүй зүйл гэж байдаггүй шүү дээ...

Осасуна:

Осасунагийн энэ жилийн хамгийн том асуудал бол гоолыг хэн хийх, тэрхүү моментуудыг хэн үүсгэх вэ гэдэг асуудал...

Багийн гол мэргэн бууч Кике Сола нь Атлетик Билбао руу зарагдсан... Тэд түүнгүйгээр тун хэцүү байдалд байх болно гэдэг нь улирлын өмнөх тоглолтуудаас тодорхой харагдсан... Тэд дунджаас ч доогуур шахуу түвшний багуудтай нийтдээ 9 тоглолтоос 2 хожил, 5 тэнцээ, 2 хожигдол гэсэн амжилт үзүүлж, нийтдээ 9 гоол л хийсэн байх юм...

Парагвай довтлогч Ариел Нунезийг Либертад багаас зээлээр олж ирсэн бөгөөд түүнд урд шугаманд гарсан том нүхийг бөглөх асар том дарамт ирэх болно... Хэрвээ тэрээр гоолдож чадаад байх юм бол өнгөрсөн улиралд лигтээ эхний 5-д орж чадсан Осасунагийн хамгаалалт багаа доош нь унагаалгүй тогтоон барьж чадна...

Хаалгач Андрес Фернандезийг нь том багууд сонирхоод эхэлсэн ч энэ жилдээ тэрбээр багтаа үлдэх болсон нь бас нэгэн найдаж болох хүчин зүйл...

Гранада:

Улирлын өмнөх тоглолтуудын үеэс эхлээд л ахлах дасглажуулагчийн амнаас багийнхаа ирэх улирлын тоглолтуудад санаа зовж буйгаа илэрхийлэх үгс цухуйгаад эхэлсэн нь тэднийг доошоо унах багуудын тоонд зүй ёсоор оруулж болох шалтгаан...

Хэдий дасгалжуулагч Лукас Алкараз ийм зүйлс мэдэрч байгаа ч одоохондоо арай ч паникт орчихно гэж бодохгүй байна...

Тэд Пити, Рики болон Итурра гэсэн 3 туршлагатай тоглогчийг үнэгүй олж ирсэн чадсан нь багт үгүйлэгдэж байгаа зарим нэг тогтворжилт болон лийдершипт онцгой нөлөө үзүүлж мэднэ...


Хүснэгтийн дундуур амь зуугсад

Image

Баг бүр л улирлыг ямар нэг том мөрөөдөл, зорилготойгоор эхлүүлдэг хэдий ч харамсалтай нь ла лигийн эдгээр багуудад тэдгээр мөрөөдлүүд нь бараг биелэх боломжгүй гэж хэлэхэд болох юм... Өөрөөр хэлбэл эдгээр багууд ямар нэгэн Европын тэмцээнд оролцох эрхийг олж авч чадахгүй байх магадлал маш өндөр гэж хэлж болно...

Виллареал:

Шар Шумбагчид өнгөрсөн улирал Сегунда лигт тоглож, жинхэнэ утгаараа шумбасан... Гэсэн хэдий ч том багийн зангараг зааж, дэд аварга болсоноор дээд лигтээ эргэн ирээд байна... Хэдийгээр тэд энэ жил Европа лигийн эрхийн төлөө тэмцэх боловч дээшээ дэвшин орж буй багийн хувьд энэ нь тийм ч амар ажил биш...

Дасгалжуулагч Марселиногийн багаас Олоф Меллберг, Маркос Сенна зэрэг туршлагатай тоглогчид нь явсан ч энэ тэдний хүчийг тийм ч сулруулах шалтгаан болж чадахгүй... Томас Пинагийн хувьд дундын шугаманд тун дажгүй зохицох бол хамгаалалтыг шинээр ирсэн Бояан Жокич болон Александар Пантич нар улам хүчирхэг болгож чадна...

Тэдний өнгөрсөн зун хийсэн хамгийн том гэрээ бол мексик довтлогч Жиовани дос Сантос бөгөөд нөхөр өнгөрсөн улиралд Маллоркад амжилт дүүрэн улирлыг өнгөрүүлээд буй гэдгээс ихээхэн зүйл хүлээж болох санж... Хэрвээ Сантос өнгөрсөн жилийнх шигээ довтолгоонд сайн байх юм бол Шумбагчид илүү ч дээшээ зүтгэх боломжтой...

Мөн нэгэн цагт өдгөө Манчестер Юнайтедын хаалгач ДеХеа-гаас ч илүү ирээдүйтэй гэгдэж байсан Сержио Асенхо Атлетикө Мадридаас зээлээр ирээд байгаа бөгөөд түүнийг энэ улиралд гараанд гаргах нь бараг л тодорхой болсон... Мэдээж энэ залуу өөрт олдсон уг боломжийг алдахыг хүсэхгүй биз дээ...

Леванте:

Өнгөрсөн улирлын турш Леванте хэний ч тооцоолж байгаагүй амжилтыг үзүүлж явсан хэдий ч сүүлийн хэдэн саруудад эргэж дэлхий дээрээ бууж ирсэн гэж хэлж болно...

Тэдний энэ байдалд хүргэсэн гол зүйл бол хувцас солих өрөөнд үүссэн нэгдмэл бус байдал байсан бөгөөд баг энэ зун дасгалжуулагч болон бусад хэд хэдэн тоглогчийг багаасаа явуулж уг асуудлаа шийдвэрлээд байгаа юм...

Гэхдээ шинээр олж ирсэн дасгалжуулагч сүүлийн 2 жил Маллоркаг удирдан, улмаар доош нь унагаасан хэмээн адлагдаж буй Хуакин Капаррос гэхээр нэг л тийм...

Левантегийн өнгөрсөн улилрын гол асуудал довтолгоо байсан бөгөөд үүнийгээ шийдэхийн тулд туршлагатай довтлогч Давид Баррал, довтолгооны хагас Андреас Иваншиз, мөн жигүүрийн тоглогч Сэржио Пинто болон хагас хамгаалагч Жорди Хуметра нарыг багтаа нэгтгээд байна... Хамгаалалтын хувьд бол тэд тун боломжийн гэхэд болно...

Хетафе:

Хетафе 10 дахь улирлаа дараалан дээд лигт тоглохоор бэтлгэж байна... Тэд өнгөрсөн улиралд 10-рт жагсаж чадсан ньүнэлүүштэй амжилт ч энэ удаадаа уг амжилтаа ахиулж чадна гэж хэлэхэд бэрх... Гэхдээ ямартай ч доошоо унахгүй...

Хамгаалалтын шугамаа зузаатгахаар Роберто Лаго болон Алексис нарыг үнэгүй олж ирж чадсан, мөн өнгөрсөн жил Шальке-гаас зээлээр ирж тоглохдоо тун сайн байсан Сэржио Эскудеро-той жинхлэх гэрээг амжилттай хийж чадсан зэрэг нь том алхам юм...

Том багуудын хараанд өртөөд буй хаалгач Мигел Анжел Мояа багтайгаа энэ улиралд үлдэх болсон, өнгөрсөн жил Реал Мадридаас зээлээр ирж тоглосон Педро Леонтой гэрээ байгуулан үлдээж чадсан...

Авьяаслаг залуу хагас хамгаалагч Абделазиз Баррадаг Ал-Жазира баг руу зарж, санхүүгийн асуудалдаа бага зэрэг нэмэр оруулаад бас амжсан...

Малага:

Хэдийгээр өнгөрсөн улиралд маш өндөрт нисч чадсан ч УЕФА-гаас хүртсэн шийтгэл, ахлах дасгалжуулагч Пеллегриниг Сити рүү алдсан, хэд хэдэн гол тоглогчдоо явуулсан, санхүүгийн асуудал зэрэг нь тэднийг эргэн маш хүчтэйгээр газарт унах нөхцлийг бүрдүүлээд байна...

Шинэ дасгалжуулагч Бернд Шустерийн хувьд испанид ажиллаж байсан туршлага их учраас бас ч найдлага бий нь бий... Гэхдээ Шустер багтаа удаан хугацааны шинэчлэл хийх төслийг явуулах учраас энэ жилдээ том ажилт хүлээх нь хараахан болоогүй...

Иско, Хуакин, Жереми Тулулан, Хавиер Савиола, Мартин Демичелис, Эдиньо, Мануел Итурра, Хулио Баптиста болон Рубен гээд багаас явсан тоглогчид маш их ч хоолны ширээн дээрх таваг бас ч гэжбиш ор хоосон биш...

Хамгаалалтын шугаманд Хесүс Гамез болон Велигтон нарт өөрсдийгөө илүү ихээр харуулах боломж олдож байгаа бол дунд шугамыг шинээр ирсэн Фернандо Тиссоне хангалттай үүрээд явчих боломжтой... Ахмад хамгаалагч Маркос Ангелери хамгаалалтын хүчийг зузаална л гэхээс нимгэлэхгүй...

Залуу найдварууд болох Бобли Андерсон, Павловски болон Флавио Феррэйра зэрэг шинээр гэрээлсэн тоглогчид нь энэхүү багийн ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой...

Хэрвээ бүх зүйлс буруугаар эргэчихгүй л бол Малага ямартай ч энэхүү шилжилтийн үеэ доош уналгүйгээр амжилттай даваад явчих хэдий ч арай ч СЛ-ын эрхийг тэднээс нэхэх боломжгүй юм...

Реал Вальядолид:

Тэд өнгөрсөн жил доод лигээс дээшээ дэвшиж гарч ирсэн ч санасаныг бодвол илүү амжилт үзүүлж, лигт 14-р жагссан... Мөн жилийн турш доошоо унах аюултай бүст хэзээ ч орж ирээгүй нь гайхалтай...

Харин энэ бүх гайхалтай амжилтын гол үндэс болсон ахлах дасгалжуулагч Мирослав Дукич нь Валенсиатай гэрээ байгуулаад одсон нь тоогүй... Түүний орыг Хуан Игнасио Мартинез гэх эрхэм авсан бөгөөд энэ эрхэм сүүлийн 3 жилд Левантег дасгалжуулж байсан туршлагатай бөгөөд түүний удирдлага доор байхдаа Леванте 2012 оны Европа лигийн сүүлийн 16-д үлдэж байсан гэхээр бас ч үгүй хоосонгүй л толгой байж таарна...

Одоо Мартинезийн гол зорилго бол Дукичийн энд муугүй хийж байсан ажлыг үргэлжлүүлж, багийнхаа хүснэгтэнд эзлэх байрыг улам ахиулах юм...

Зүүн жигүүрийн хамгаалагч Микел Балензиага багаас явсан болон хаалгач Даниг Диегө Марино орлох болсоныг л эс тооцвол тэд багийнхаа цөм болох Патрик Эферт, Оскар, Хави Гуерра нарыг хадгалж үлдэж чадсан...

Шинээр ирсэн довтлогч Хумберто Осорио довтолгоонд тус болох бол Закаряа Бергич болон Жилберто Гарсия нарын зэрэг хамгаалагчид арын шугамыг улам бат бэх болоход нөлөө үзүүлэх учиртай...

Европт гарах гарцын төлөө

Image

Европа лигийн эрхийн төлөөх өрсөлдөөн энэ жил Ла лигт үнэхээр өрсөлдөөнтэй байх болно...

Райо Ваяакано:

Райо өнгөрсөн зун нэлээд завгүй зуныг өнгөрүүлж, багийнхаа нэлээд хэдэн тоглогчтой гэрээгээ сунагх зорилготой байсан ч багийн мэргэн бууч Пити болон Лео Баптистао, Хави Фуего, Домингез нарын тоглогчдоо алдсан... Ялангуяа 20 настай маш ирээдүйтэй тоглогч Баптистаог Атлетикө Мадридад алдсан нь том гарз... Уг нь тэрбээр өнгөрсөн улиралд 8-т орсон багаа амжилтаа хадгалах, цаашдаа ахиулахад үнэтэй хувь нэмэр оруулах тоглогч байсан...

Питигийн хагас хамгаалалт дээр үлдээсэн зайг нөхөхөөр Нери Кастилло хэмээх тоглогчийг Пачукагаас олж ирсэн бол хамгаалалтын шугамаа Леонел Галеано болон Иохан Мойка зэрэг хамгаалагчдаар зузаатгасан... Мөн Раул Баена болон Саул Нигуез нарын шинэ цэргүүддээ ихээхэн итгэл хүлээлгэж буй...

Харьцангуй залуу бүрэлдэхүүнтэй уг баг довтолгоо зонхилсон үзүүштэй тоглолт гаргаж чаддаг нь тэдэнд Ла лигийн фенүүд хайртай байх шалтгаан болдог...

Севийяа:

Өнгөрсөн улиралд 9-рт жагссан Севийяагийн хувьд УЕФА-гаас Малагад олгосон шийтгэлийн буянаар Европа лигт өрсөлдөх эрхийн тулаанд оролцох боломжийг олгосон... Хэдий энэ нь энэ багт сайн зүйл ч гэсэн өнгөрсөн улирал бол Севийяагийн хувьд тун базаахгүй улирал болсон...

Ахлах дасгалжуулагч Унай Эмери өнгөрсөн улирлын дундаас эхлэж багийн жолоог атгаж эхэлсэн бөгөөд энэ улиралд тэрээр хэн болохоо бүтэн улилрын турш харуулах нь...

Эмеригийн хувьд багасаа Алваро Негредо болон Хесүс Навасыг Сити рүү илгээж, Гари Меделийг Кардифф руу үдээд байгаа... Тэрээр багаасаа 10-аас илүү тоглогчийг явуулсан нь багаа бүрэн утгаар нь дахин босгож буй хэрэг...

Одоо тэдний довтолгоог шинээр ирсэн Кеэвин Камейро, Карлос Бакка болон Челсигээс зээлээр ирсэн Марко Марин нар бүрдүүлэх бол Николас Парехо болон Даниел Каррико хэмээх шинээр ирсэн 2 төвийн хамгаалагч нь хамгаалалтыг зузаатгана... Мөн баруун ар дээр Диого Фигуерасыг ч шинээр олж ирсэн...

Севийяагийн хамгийн түрүүнд шийдэх асуудал бол айлын талбай дээрх муу тоглолт... Тэдний өнгөрсөн улиралд авсан 50 онооны 10-ийг нь л аян дайнаас олж ирсэн нь дэндүү хангалтгүй үзүүлэлт... Тэд айлын талбайгаас ердөө ганц л хожил авч, 11 хожигдол хүлээсэн... Хэрвээ тэд энэ асуудлаа нааштай шийдэж чадах аваас өнгөрсөн жилийн хар дарсан зүүд шиг амжилт ард хоцрох болно...

Реал Бетис:

Бетис өнгөрсөн жил Ла лигт гялалзсаан, гялалзсан... Гэхдээ энэ гялбаа улирлын сүүл рүү жаахан гандаж, СЛ-ийн эрхийн төлөө өрсөлдөөнөөс гарсан хэдий ч Европа лигийн эрх тэдний халаасанд орсон... Хэрвээ тэд улирлын сүүл рүү бүтэлгүйтээгүй бол магадгүй СЛ-д тоглоно гээд байж байхыг ч үгүйсгэхгүй...

Бенат, Дорлан Павон болон Жоел Кэмбел нар Бетисээс явсан нь гоолын боломж үүсгэх болон гоол хийх шинэ гарц, нөөц бололцоог хайна гэсэн үг...

Энэ үүргийг Рубен Кастро болон Жорже Молина нар гүйцэтгэх ёстой бөгөөд тэдэнд шинээр ирсэн Жоан Верду тун сайн туслах ёстой... Энд ирснэээр Верду хуучин баг болох Эспаньолд байснаасаа илүү хойш татан тоглох ёстой болж байгаа бөгөөд түүнд энэ байрлалд тоглож байсан туршлага бас байгаа учраас давгүй дасчих байх...

Брайн Родригез болон Чули нарын залуу довтлогч нар ч өөрдийгөө харуулах боломж олдох болно...

Бетисийн хэтэрхий довтолгоонд улайрсан тоглолт нь үзэхэд уртамтай хэдий ч тэд тоглолтын төгсгөлд хамгийн багадаа л тэнцэх боломжтой байсан тоглолтоосоо оноогүй салах нь нийтлэг харагддаг бөгөөд тэд энэ алдаагаа засах хэрэгтэй...


Тийм ч учраас дасгалжуулагч Пепе Мел гурван хаалгачаа гурвууланг нь сольж, Жорди Фигуерас, Маркус Стейнхофер, Дидац Вила нарын хамгаалагчдаар арын шугамаа бүрдүүлэх болоод байна... Мөн ДМ дээр Хави Торрес гарах болно...

Өөрөөр хэлбэл Бетисийн энэ жилийн зорилго бол сайн хамгаалалт, тэгээд тоглолтын төгсгөлд оноогоо айлд бэлэглэхгүй байх... Хэрвээ тэд ингэж чадаад, довтлогчид нь гоолдож чадаад байх аваас дахин нэг Европа лигийн эрх тун холгүй...

Валенсиа:

Мэдээж Сарьсан багваахайнуудын хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал бол мэргэн бууч Сольдадогийн орон зайг нөхөх явдал... Испаний шигшээн довтлогч өнгөрсөн улиралд 24 гоол оруулж, багаа сүүлийн өдөр хүртэл СЛ-ийн эрхийн төлөөх өрсөлдөөнд оролцоход нуруун дээрээ үүрсэн...

Шинээр ирээд буй дасгалжуулагч Мирослав Дукич дунд шугамааа Жави Фуего, Мичел болон Ориол Ромеугаар зузаалаад буй...

Довтолгоонд Элдер Поштига болон Дорлан Павон нар хүчин зүтгэх бөгөд тэдэнд өнгөрсөн улирлад Хетафед зээлээр тоглоод ирсэн 19 настай залуу довтлогч Пако Алкасер туслах болно...

Атлетик Билбао:

2011-12 оны улирлад тэд үнэхээр Ла лигт маш эрч хүчтэйгээр мандан гарч ирсэн ч өнгөрсөн улиралд яг тэгж гарч ирсэн шигээ уруудсан... Хавимарын шикжилт болон Лорентегийн асуудал уг багийн хүзүүнээс зангуу болон зүүгдэж тэдний өсч явсан хурдыг сааруулсан гэж болно...

Одоо энэ багт Лоренте алга, мөн дасгалжуулагч Марсело Биелса ч алга... Биелсаг орлохоор тэднийг өмнө нь дасгалжуулж байсан Эместо Валверде уг багийг 2 дахь удаагаа удирдахаар ирээд байна...

Валвердег танилцуулсан хэвлэлийн хурал дээр тэрээр: - Энэ миний 2 дахь боломж... Би Атлетикт анх удаа ирж байгаа хүн биш... Бидний мэдэж байгаагаар аливааа зүйлийн эхний хэсэг нь 2 дахиасаа хамаагүй сайхан байдаг... Гэхдээ Загалмайлсан эцгийг оруулалгүйгээр хэмээн хэлж...

Атлетик баг Валвердег Загалмайлсан эцгийн 2-р ангийг найруулж чадна хэмээн итгэж байгаа, тэгэх ч шалтгаанууд бий...
Шинээр ирээд буй Бенат болон Кике Сола нар довтлогооны хүчийг үлэмж нэмэгдүүлэх нь гарцаагүй... Харин хамгаалалтанд хэдэн улирлын турш зээлээр ийш тийшээ явж байсан Микел Балензиага багтаа туслахаар эргэн ирээд байгаа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: 2013–14 La Liga

Postby CAHAKA » Mon Aug 19, 2013 4:52 am

Санал асуулгын сонголтуудыг одоо яаж байгаа юм бэ :ногоон:
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: 2013–14 La Liga

Postby PrOXy » Mon Aug 19, 2013 5:03 am

ёстой гоё нээсэн байна шт. :eek:
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: 2013–14 La Liga

Postby 21Grams » Mon Aug 19, 2013 5:06 am

Санал асуулга дээр жоохон маазарсан юм байна. Гэхдээ гоё нээсэн байна шүү. :eek:
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: 2013–14 La Liga

Postby Цогоо » Mon Aug 19, 2013 9:29 am

Валенсиад санал өгчлөө.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: 2013–14 La Liga

Postby Norman_Whiteside » Mon Aug 19, 2013 9:31 am

barca Real 2 g haschihva ali n avarga ve gdg sanal asuulga yumu?
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: 2013–14 La Liga

Postby Moza » Mon Aug 19, 2013 9:37 am

Ямар баг 3-т орох вэ? гэсэн асуулт байсан юм бишүү хэхэ.
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: 2013–14 La Liga

Postby Gunnerz » Mon Aug 19, 2013 9:56 am

угаасаа хэн нь олон фентэй вэ гэдгээ үзэж байснаас энэ нь илүү хөгжилтэй ш д
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: 2013–14 La Liga

Postby Цогоо » Mon Aug 19, 2013 10:18 am

Валенсиа 2 саналтай болчиж? Атлетикод санал өгөх хүн байхгүйн байхдаа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: 2013–14 La Liga

Postby hosko » Mon Aug 19, 2013 11:26 am

Gunnerz wrote:угаасаа хэн нь олон фентэй вэ гэдгээ үзэж байснаас энэ нь илүү хөгжилтэй ш д


Харин тэх..

Реал, Барса 2 тэр бусад руу л явж байг... :ногоон:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: 2013–14 La Liga

Postby hosko » Mon Aug 19, 2013 11:27 am

Гэснээс Барса ингээд 7-0 энэ тэрээр хожиж лигийн нэр нүүр хойш нь татаад байх юм... Мнайх шиг л драма болж байж 2-1-ээр хожвол гоё ш дээ... кк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: 2013–14 La Liga

Postby Цэнгүүн » Mon Aug 19, 2013 2:58 pm

Хоско :eek:

Нэгдүгээр тойргийн тоглолтоо хийсэн багуудын тоглолтын тойм.

Real Sociedad de Fútbol 2 - 0 Getafe
http://www.footytube.com/video/Real-Sociedad-de-Fútbol-vs-Getafe-192139?ref=lchan_results

Real Valladolid 1 - 2 Athletic Bilbao
http://www.footytube.com/video/Real-Val ... an_results

Valencia 1 - 0 Málaga
http://www.footytube.com/video/Valencia-vs-Málaga-192137?ref=lchan_results

Osasuna 1 - 2 Granada CF
http://www.footytube.com/video/osa1-2gr ... =wv_relbox

Sevilla 1 - 3 Atlético Madrid
http://www.footytube.com/video/Sevilla-vs-Atlético-Madrid-193211?ref=lchan_results
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: 2013–14 La Liga

Postby hosko » Mon Aug 19, 2013 3:56 pm

Цэнгэлдэхүүд ер нь л сул суудалтай байгаад байдаг... ТВ орлогоо жаахан задлахгүй бол ч нээрээ лигийн жижиг багууд улам л будаа болох гээд байдаг... :smile:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: 2013–14 La Liga

Postby kayo » Mon Aug 19, 2013 11:27 pm

Испaнийн эдийн засаг ч унаад л Лийгийн чанар ч улам муудсаар, Роналдо, Мэссигийн дараа мэргэн буучинд өрсөлдөх Фалкао, Солдадо, Негредо, Игуайн, Лоренто гэсэн шилдэг довтлогчид, Тиаго, Навас гэсэн залуу авьяастангуудаа бусад лийгд алдсан.

Реал лийгийхээ залуу сор болсон Иско, Иллиариг авж өөрсдийгөө сайжруулж бусад багуудаа муутгасан бол барса Неймар гэсэн ганц том нэр авчирсан. Энэ гурвыг эс тооцвол өөр 10+ сая хүрсэн наймаа бусад баг хийснүү. Өнгөрсөн жил овоо гайгүй дорвитой наймаа хийгээд, СЛ-д 8 хүртэл яваад байсан Малагаг торгоод алаад хаясан, ер нь яг яагаад торгосонг ойлгоогүй, одоо Монако, ПСЖ энэ тэр бол мөнгөөр туйлж байна шдээ.

Тэр телевизийн эрхийн асуудлыг хурдан шийдээхгүй бол улам муудсаар байх юм шиг байна. Сиемон Ла лийг уйтгартай гэж хэлсэн байсан, үнэн л дээ, одоо реал, барса 2 хэт давамгайлаад бусдаасаа 10 гаран оноогоор тасарч нэг хоёрт орохоор бусад багт түрүүлнэ гэдээг бол үнэхээр үлгэр болжээ.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: 2013–14 La Liga

Postby Өсөхбаяр » Tue Aug 20, 2013 1:26 am

сэдэвээ сайхан анализ хийсэн мэдээллээр баялаг нээжээ. хоско :дээшээ харуулсан эрхий хуруу:

одоо энэ сэдэвээ хадаад тв эрх ла лигийн эргэн тойрондох асуудлаа хуучлаад байж дэ. :beer
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: 2013–14 La Liga

Postby Reda » Tue Aug 20, 2013 1:45 am

Хоско :eek:

Moza wrote:Ямар баг 3-т орох вэ? гэсэн асуулт байсан юм бишүү хэхэ.

тэхх
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: 2013–14 La Liga

Postby Realist » Tue Aug 20, 2013 11:46 pm

Хоско :eek:

Ла лиг дампуурч байгаа нь үнэн шүү. Хамаг гайгүй тоглогчдоо явуулчлаа. Валенсиа, Депор сайн үздэг байхдаа л гоё байсиймдаа.

Одоо ч би лав манайхаас өөр 2 багийн тоглолт гарч байвал үзэх ч сонирхол төрдөггүйшт. Яг бундес, сери а шиг байдгийн. Ер нь ч тэгээд хар шөнө болохоор үзэх ч боломж багатаймдөө. Хааяа л нэг эрт мэрт өөр багуудын тоглолт гарч байхад нь таарна. Бусад багуудын тоглогчдыг ч сайн мэдэхгүй болждээ.

Тэхэд ПЛ хамаагүй сонирхолтой гоё лиг. Тоглогчдыг нь ч сайн танидаг болох нь аргагүйм.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: 2013–14 La Liga

Postby poseidon » Wed Aug 21, 2013 8:16 am

Лионы хаалганд хийсэн хоёр гоол бол тас гоолууд байнаа... Сеферович гэж гоё тоглогч олоод ирж
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: 2013–14 La Liga

Postby Өсөхбаяр » Wed Aug 21, 2013 12:54 pm

Лионыг арай л дэндүү дэндүү гоолуудаар мялаажээ.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: 2013–14 La Liga

Postby Цогоо » Wed Aug 21, 2013 1:20 pm

Малага УЕФА-гаас торгуулаа биз дээ? Нөгөө Санхүүгийн Шударга Нөхцлийн тухай дүрмээр.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: 2013–14 La Liga

Postby El Payaso » Wed Aug 21, 2013 1:39 pm

kayo wrote:Испaнийн эдийн засаг ч унаад л Лийгийн чанар ч улам муудсаар, Роналдо, Мэссигийн дараа мэргэн буучинд өрсөлдөх Фалкао, Солдадо, Негредо, Игуайн, Лоренто гэсэн шилдэг довтлогчид, Тиаго, Навас гэсэн залуу авьяастангуудаа бусад лийгд алдсан.

Реал лийгийхээ залуу сор болсон Иско, Иллиариг авж өөрсдийгөө сайжруулж бусад багуудаа муутгасан бол барса Неймар гэсэн ганц том нэр авчирсан. Энэ гурвыг эс тооцвол өөр 10+ сая хүрсэн наймаа бусад баг хийснүү. Өнгөрсөн жил овоо гайгүй дорвитой наймаа хийгээд, СЛ-д 8 хүртэл яваад байсан Малагаг торгоод алаад хаясан, ер нь яг яагаад торгосонг ойлгоогүй, одоо Монако, ПСЖ энэ тэр бол мөнгөөр туйлж байна шдээ.

Тэр телевизийн эрхийн асуудлыг хурдан шийдээхгүй бол улам муудсаар байх юм шиг байна. Сиемон Ла лийг уйтгартай гэж хэлсэн байсан, үнэн л дээ, одоо реал, барса 2 хэт давамгайлаад бусдаасаа 10 гаран оноогоор тасарч нэг хоёрт орохоор бусад багт түрүүлнэ гэдээг бол үнэхээр үлгэр болжээ.

ТВ эрх ч асуудал лдаа... нэмээд танай хоёр энэ хүнд үед дотоодоосоо тоглогч авч бусаддаа санхүүгийн туслалцаа үзүүлэх хэрэгтэй л дээ... Неймар Бейл энэ тэрд мөнгө гарздаж байхаар ккк... Реал харин овоо дотооддоо 60 саяыг гаргачихлаа... гадагшаа явж байгаа тоглогчид яах вэ дээ... тэртэй тэргүй доороос ахиад зөндөө л ирээдүйтэй залуус гараад ирнэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: 2013–14 La Liga

Postby Цогоо » Wed Aug 21, 2013 4:42 pm

Ла лигагийн телевизийн эрхээ клубууд нь тусдаа зардаг бил үү? Уг нь Герман, Англирхуу системтэй болбол нөгөө 18-даа их нэмэртэй байх байх даа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: 2013–14 La Liga

Postby hosko » Wed Aug 21, 2013 9:20 pm

At present, only Spanish and Portuguese clubs sell their rights on an individual basis, creating the disparity that last season made Real Madrid over €140m (£119m) from television income and Granada around €12m. In England, the champions Manchester City earned £60m through TV, while relegated Blackburn Rovers and Wolverhampton Wanderers made £40m.


2013 оны 4-р сард гарч байсан нийтлэл дээр... :smile:

Гэхдээ бас ч гэж нааштай зүйлс болох гээд байгаа хэдий ч яг бусад багуудын хүсч байгаа шиг биш...

peaking at the Soccerex European Forum in Manchester on Thursday, he said: "We need to get much better with the control of team's finances. We need to conquer the issue of individual television rights. It is not advantageous for the Spanish league to sell its rights individually and something we aim to solve over the next two or three years is to sell them collectively.

"We have two 'Super-Liga' teams dominating and with them making over 50% of the revenue we have a big problem to solve. We started to work on that three or four years ago. We have to solve the distribution system; 35 teams have signed a contract to redistribute the money. Barcelona and Real Madrid have agreed to lower their take to 34% from 42%. It is a step in the right direction. Once we get an overall agreement the rest will be easy. We will get the rights in-house within three years maximum."


Having said that, the main reason why the two giants are so dominant in La Liga is an incredibly top-heavy distribution of money from TV rights. Barcelona and Real Madrid receive a combined 46.6% of the total or, in other words, €140 million each per season. If you then look at the comparative income of clubs such as Atletico Madrid (€42m), Sevilla (€24m), Athletic Bilbao (€17m) or Almeria (€12m), you can only come to one conclusion: This unfair system is devaluating the competition as a whole.

Fact: In the Premier League, Manchester United, Liverpool, City, Chelsea, Arsenal, Aston Villa, Everton and Tottenham all get between €58m and €48m per season, with teams such as Sunderland, Stoke and Wigan getting a considerable €39m on average.


Ийм л муухай ялгавартай идэж байгаа 2 доо... Тэгээд л 2-уулаа 2 оронтой тоогоор тасрач лигээ тэргүүлээд л...

Орчуулж хийх гэснээ мань залхуурлаа шүү... Угаасаа бараг тоонууд юм чинь дээ... :ногоон:

While I understand that minor clubs have made their home tickets more expensive in order to compensate for the unequal distribution of TV income, this fact is pricing their own supporters out.
:sad::
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: 2013–14 La Liga

Postby Цогоо » Wed Aug 21, 2013 9:32 pm

Харин их шударга бус юм яваад байх шиг байгаа юм.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: 2013–14 La Liga

Postby hosko » Wed Aug 21, 2013 9:43 pm

Атлетикогийн дас Симоне өчигдрийн ярилцлагандаа лигийг ТВ орлогынхоо хуваарилалтанд өөрчлөлтөө нэн даруй оруулахыг хүлээж байна гэсэн байна лээ... Энэ нь одоогийн байгаа лигийн уйтгартай байдлаас гарах гарц гэж...

Хамгийн сүүлд 2004 он буюу бараг 10 жилийн өмнө л Валенсиа түрүүлсэнээс хойш Реал, Барса 2-оос өөр баг лигт түрүүлээгүй гэхээр л...


"It is a boring league.

"We must wait for the distribution of television money to change, because at the moment it is a two-horse league."
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Next

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron