Page 59 of 61

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Wed May 14, 2014 1:48 pm
by Davka_ Spurs
Mojul wrote:Ламела хаачих гэж байна. Эсвэл шинэ дас хүлээж байгаамуу.


Ламела хаашаа ч явахгүй манай ирээдүй шүү дээ.

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Thu May 15, 2014 9:16 am
by LeBe
Лэдлигийн хүндэтгэлийн тоглолт болсын байна.

https://www.youtube.com/watch?v=jZN7OSEG0ZE&feature=youtu.be

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Thu May 15, 2014 10:09 am
by goalman
Эднийх одоо Мойесыг авбал таарна.

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Fri May 16, 2014 6:11 am
by NikkEi_Hotspur
Мауриссио Поччетино, Франк де Бур 2 эхний эгнээнд явж байна даа.

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Sun May 18, 2014 9:08 pm
by Davka_ Spurs
Том Кэролл: Харри Кэйн гайхалтай тоглогч

Күйнс Парк Рэйнжерс клубт зээлээр тоглож буй Спөрсийн академийн бүтээгдэхүүн 10-н номер Том Кэролл Спөрсийн академиас төрөн гарч буй довтлогч Харри Кэйн хүүгийн талаар Спөрсийн албан ёсны сайтанд дараах зүйлсийг ярив.

Харри бол миний клубын хамгийн сайн найз, түүний Примиер лиг дэхь анхны гоолоо Сандерлэндийн эсрэг хийсэн агшинг би зочид буудлын өрөөнд үзээд сууж байлаа, тэр бол үнэхээр өсөх ирээдүйтэй гайхалтай тоглогч, ирэх жилүүдэд өндөр түвшинд нэгдүгээр багт тогтмол тоглож, олон гоол оруулна гэж итгэж байна, тэр цөөхөн тоглолтонд нэгдүгээр багт тоглосон ч түүний оруулсан гоолууд/ 3-н тоглолт Примиер лигт дараалж гоолдсон/ гайхалтай өөртөө итгэх итгэлийг түүнд авчирсан болов уу гэжээ.

Том Кэролл-н хувьд хуучин Спөрсийн дасгалжуулагч Харри Редкнаппын удирдлага доор Күйнс Парк Рэйнжерс клубт Чамионшип лигт өнгөрсөн улирал зээлээр тоглож багаа 4-р байр эзлэж одоогоор ирэх улирал Примиер лигт дэвших 3 дахь эрхийн төлөө Дерби Коунтри багтай энэ сарын 24-нд Уэймблид тоглох плэй-офф-н финалын тоглолтонд шалгарахад өөрийн хувь нэмрээ оруулсан юм. Түүний гүнээс тоглолт удирдах чадвар, мэдрэмжтэй дамжуулалт, талбай төвд бөмбөг барих чадвар гайхалтай ирээдүйн Тоттенхэмийн 10-н номер юм. Тэрээр КПР-н бүрэлдэхүүнд энэ улирал 37-н тоглолтонд тоглосон ба 05 дугаар сарын сүүлээр 22 нас хүрэх юм. Түүний КПР-т хуримтлуулсан туршалага түүнийг ирэх жил Спөрсийн гарааны тоглогч болгох болов уу.

Харри Кэйн хүүгийн хувьд одоо дөнгөж 21-н настай энэ улирал Спөрсийн төлөө 11-н тоглолтонд 4-н гоол оруулж, Примиер лигийн төгсгөл рүү өөрийгөө сайн харуулж чадсан манай ирээдүйн төвийн довтлогч юм. Тэрээр одоогоор Английн 21 хүртэлх насны шигшээ багт багтан тоглолтуудаа хийж байна.

Ирэх улирал академиас төрөн гарч буй энэ хоёр залуудаа Спөрсийн фанатууд их найдаж байгаа. Том Кэролл-н олон ухаалаг дамжуулалтаар Харри Кэйн олон гоол оруулах болов уу. Ирэх улирал эдгээр залуусыг Тоттенхэмийн гараанд тогтмол харах итгэл хүлээлгэж байгаа билээ.

‪#‎COYS‬

Image

:mongol:

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Mon May 26, 2014 3:53 pm
by Жавхаа
Манчини :eek:

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Tue May 27, 2014 11:18 am
by Hotspur
Жавхаа wrote:Манчини :eek:
(mannn


Pochettino :eek:

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Tue May 27, 2014 11:20 am
by El Payaso
Почеттино танайд гоёдноо... Манчинигаа ав...

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Tue May 27, 2014 11:25 am
by Hotspur
Ван гаал, Карло, Клопп гэх мэт томчуудаа алдчихаад доошоо бууж байхад юун гоёдох :RD

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Tue May 27, 2014 11:28 am
by Devil 7
Мойес сул бгаа шдээ...Мартаваа

Sent from my GT-I9300 using Tapatalk

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Tue May 27, 2014 11:38 am
by Жавхаа
Devil 7 wrote:Мойес сул бгаа шдээ...Мартаваа

Sent from my GT-I9300 using Tapatalk


Ирвэл МАНЮ эсрэг аймар шаах байх даа ккк

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Tue May 27, 2014 11:41 am
by Hotspur
Почеттино тодорхой болж байх шиг байна. Энэ 7 хоногийн сүүлээр зарлана.
Жилийн 3 сая фунтын цалинтай, 3 жилийн гэрээтэй.

Довтолгоо зонхилж тоглодог, залуусыг дэмждэг гээд зөв сонголт санагдаж байна.

За тэгээд айлд ирж байгаа хүн яаж хоосон ирэхэв Родригез нтр-ээсээ дагуулаад ирнэ биз хэхэ.


Гоё стат байна.
Image

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Wed May 28, 2014 9:30 am
by Жавхаа

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Wed May 28, 2014 9:50 am
by Villa_Bayaraa
Дажгүй сонголт байна... гэхдээ дарамт, хүлээлт ихтэй байдалд хэр ажиллахыг нь харах л хэрэгтэй болох нь... Сотонд бол тэртээ тэргүй алдах юмгүй зоригтой сайхан үзсэн... одоо бол тэгээд 1 тэнцээ ч дарамт болохоор газар ирж байна... АВБгийн араас орчихгүй бол ч...
Танайх гэхдээ 1 дасгалжуулагчтайгаа жоохон удвал амжилт гаргах магадлалтай байгаам даа... сүүлийн 10-аад жилийн түүх харвал тэгж л харагдаад байгаа... Ёол бага зэрэг удсан гайгүй үзсэн /4-т оруулсан/, Рамос 1 жил болоод явсан, Реднап жоохон удсан 4-т оруулсан, тэгээд Андре удаагүй, Шервуд удаагүй гэх мэт... би ч хувьдаа танайхыг Ёолын үеэс мэднэ, ер нь л нэг жаахан тэвчээр л дутаад байх шиг...

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Wed May 28, 2014 10:26 am
by Spectre
За бараг л хамгийн шилдэг 2 сонголт/Мартинез/-н нэгийг хийчихлээ. Сотоныг бодохоор л харамсаад байх юм. Почетино яаж хоосон ирэх үү ганц нэгийг чирээд ирнэ.

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Wed May 28, 2014 10:28 am
by Жавхаа
Villa_Bayaraa wrote:Дажгүй сонголт байна... гэхдээ дарамт, хүлээлт ихтэй байдалд хэр ажиллахыг нь харах л хэрэгтэй болох нь... Сотонд бол тэртээ тэргүй алдах юмгүй зоригтой сайхан үзсэн... одоо бол тэгээд 1 тэнцээ ч дарамт болохоор газар ирж байна... АВБгийн араас орчихгүй бол ч...
Танайх гэхдээ 1 дасгалжуулагчтайгаа жоохон удвал амжилт гаргах магадлалтай байгаам даа... сүүлийн 10-аад жилийн түүх харвал тэгж л харагдаад байгаа... Ёол бага зэрэг удсан гайгүй үзсэн /4-т оруулсан/, Рамос 1 жил болоод явсан, Реднап жоохон удсан 4-т оруулсан, тэгээд Андре удаагүй, Шервуд удаагүй гэх мэт... би ч хувьдаа танайхыг Ёолын үеэс мэднэ, ер нь л нэг жаахан тэвчээр л дутаад байх шиг...


сүүлийн жилүүдэд сольсон дасгалжуулагчид:

Glenn Hoddle (2001-2004)

Jacques Santini (2004)

Martin Jol (2004-2007)

Juande Ramos (2007-2008)

Harry Redknapp (2008-2012)

Andre Villas-Boas (2012-2013)

Tim Sherwood (2013-14)

Mauricio Pochettino (2014-)

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Wed May 28, 2014 10:33 am
by Villa_Bayaraa
Би Ёолын үеэс мэднэ гэж бодохоор АПЛ-г эрчимтэй сонирхоод 10 жил болжээ хэхэ Рамос Севиллягаас ирэхэд аймар хүлээлттэй байж байгаал нам явж билээ хэхэ

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Wed May 28, 2014 10:44 am
by Жавхаа
Villa_Bayaraa wrote:Би Ёолын үеэс мэднэ гэж бодохоор АПЛ-г эрчимтэй сонирхоод 10 жил болжээ хэхэ Рамос Севиллягаас ирэхэд аймар хүлээлттэй байж байгаал нам явж билээ хэхэ


юу ч хийж чадаагүй дээ хөөрхий... харин Харри ирээд гоё болгосон шүү

Харри-н бүрэлдэхүүн:

Alan Hutton, Jonathan Woodgate, Vedran Corluka, Niko Kranjčar, Luka Modrić, Roman Pavlyuchenko, David Bentley, Heurelho Gomes, Peter Crouch, Wilson Palacios, Sébastien Bassong, Kyle Walker, Rafael van der Vaart, William Gallas, Sandro, Scott Parker, Emmanuel Adebayor, Brad Friedel

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Wed May 28, 2014 10:46 am
by Logger
харри одоо юу хийж явдагийн бол доо?

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Wed May 28, 2014 10:50 am
by Жавхаа
o0ps! wrote:харри одоо юу хийж явдагийн бол доо?


КПР-г ПЛ-т оруулаад ирлээ шдээ хэхэ...

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Wed May 28, 2014 10:52 am
by Logger
өө ноднин доод лиг рүү унагачаад халагдаагүй байсан юм уу?

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Wed May 28, 2014 10:53 am
by Hotspur
Жавхаа wrote:
o0ps! wrote:харри одоо юу хийж явдагийн бол доо?


КПР-г ПЛ-т оруулаад ирлээ шдээ хэхэ...


Зүгээр оруулаад ирсэнгүй.
Плэй офф-н тоглолтын шагнал гээд 134 сая фунт хармаалаад ороод ирсэн ш дээ хэхэ.
55 сая нь тв-с олсон орлого гэсэн байх.

Ганцхан өдрийн спортын тоглолтын шагналаар бусад спорт, тэмцээнтэй харьцуулшгүй өндөр юм байна лээ.
Сая АЛиг финал гэхэд 47 сая фунт орчим байсан юм уу даа.

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Wed May 28, 2014 10:59 am
by El Payaso
Почеттино арай л эрт том багт ирчихэв үү дээ... АВБ болчих вий дээ... ахиад Сотондоо нэг улирал нүдсэн бол зүгээр байсын... гэхдээ юмыг яаж мэдэх вэ Симеоне шиг гайхамгшигийг бүтээчих ч юм билүү? Манай аргентинийн шигшээг ирээдүйд нэг удирдах л байх даа...

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Wed May 28, 2014 11:04 am
by Villa_Bayaraa
Жавхаа wrote:
Villa_Bayaraa wrote:Би Ёолын үеэс мэднэ гэж бодохоор АПЛ-г эрчимтэй сонирхоод 10 жил болжээ хэхэ Рамос Севиллягаас ирэхэд аймар хүлээлттэй байж байгаал нам явж билээ хэхэ


юу ч хийж чадаагүй дээ хөөрхий... харин Харри ирээд гоё болгосон шүү
...


Рамосын үед манайд МОН яг ирчихсэн, өмнөх өвлийн цонхоор нь Кареү, Яанг 2-г авчихсан... топ 4-н төлөө ид үзэж байсан болохоор өрсөлдөгч Тоттенхам Рамостой хамт мяархад нь бүр инээд хүрээд байж билээ ккк

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Wed May 28, 2014 11:06 am
by mn_rocisky
Hotspur wrote:
Жавхаа wrote:
o0ps! wrote:харри одоо юу хийж явдагийн бол доо?


КПР-г ПЛ-т оруулаад ирлээ шдээ хэхэ...


Зүгээр оруулаад ирсэнгүй.
Плэй офф-н тоглолтын шагнал гээд 134 сая фунт хармаалаад ороод ирсэн ш дээ хэхэ.
55 сая нь тв-с олсон орлого гэсэн байх.

Ганцхан өдрийн спортын тоглолтын шагналаар бусад спорт, тэмцээнтэй харьцуулшгүй өндөр юм байна лээ.
Сая АЛиг финал гэхэд 47 сая фунт орчим байсан юм уу даа.



Плэй офф нь илүү сонирхолтой болох юмаа. Бараг л түрүүлсэн юм шиг л юм болохын. Эхний 2-т орсон нь тэгвэл илүү авдаг байлгүй дээ. хэд орчим авдын бол