Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Жавхаа » Wed May 28, 2014 11:27 am

Hotspur wrote:
Жавхаа wrote:
o0ps! wrote:харри одоо юу хийж явдагийн бол доо?


КПР-г ПЛ-т оруулаад ирлээ шдээ хэхэ...


Зүгээр оруулаад ирсэнгүй.
Плэй офф-н тоглолтын шагнал гээд 134 сая фунт хармаалаад ороод ирсэн ш дээ хэхэ.
55 сая нь тв-с олсон орлого гэсэн байх.

Ганцхан өдрийн спортын тоглолтын шагналаар бусад спорт, тэмцээнтэй харьцуулшгүй өндөр юм байна лээ.
Сая АЛиг финал гэхэд 47 сая фунт орчим байсан юм уу даа.


эднийх NIKE-тай гэрээ хийж овоо байх чинь... юу билэээ 50 сая-н трансфер эрхтэй байгаа билүү... таргет нь Scott Parker, Rio Ferdinand, Joe Cole, гэнэ шүү :ногоон:
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Hotspur » Wed May 28, 2014 12:27 pm

Villa_Bayaraa wrote:Дажгүй сонголт байна... гэхдээ дарамт, хүлээлт ихтэй байдалд хэр ажиллахыг нь харах л хэрэгтэй болох нь... Сотонд бол тэртээ тэргүй алдах юмгүй зоригтой сайхан үзсэн... одоо бол тэгээд 1 тэнцээ ч дарамт болохоор газар ирж байна... АВБгийн араас орчихгүй бол ч...
Танайх гэхдээ 1 дасгалжуулагчтайгаа жоохон удвал амжилт гаргах магадлалтай байгаам даа... сүүлийн 10-аад жилийн түүх харвал тэгж л харагдаад байгаа... Ёол бага зэрэг удсан гайгүй үзсэн /4-т оруулсан/, Рамос 1 жил болоод явсан, Реднап жоохон удсан 4-т оруулсан, тэгээд Андре удаагүй, Шервуд удаагүй гэх мэт... би ч хувьдаа танайхыг Ёолын үеэс мэднэ, ер нь л нэг жаахан тэвчээр л дутаад байх шиг...


Тэвчээр дутаж байгаа. Бас тэвчээд үр дүнд хүрэхгүй бол энэ өрсөлдөөнд дэндүү хол үлдэх эрсдэл байгаад байх юм.

Ёол 2 жил дараалж 5т оруулсан. Одоогийн энэ багийн босгосон хүн. Энэ үед одоогийнх шиг үздэггүй, мэддэггүй байсан болохоор сайн мэдэхгүй юм.

Рамостой юу ярихав. Нэг мики маус цом авч өгч анхаарал сарниулсанаас лигт бол нүдэн дээр шааригдаж байсан. Модричыг авчирсаныг нь л гавъяа гэж боддог. Нөгөөх нь Хуандо санал тавьсан учраас л ирсэн нтр гээд л. Жозег онцгой нэгэн гэдэг бол цомын хаан, тусгай нэгэн гээд л дуудуулж байлаа.

Арри ах. Рамосын шаварт хэвтэж байсан багийг шууд татаад гаргаад ирсэн. Багийн тоглолт ч үзүүштэй байлаа, сэлгээний тал дээр л хойргыг эс тооцвол. Гэхдээ халагддаг жилээ 4т яваа Арсеналаас 13 оноо билүү илүү явж байгаад бариулсан хүн. Английн шигшээ дасгалжуулагчгүй үед манайх 9 тоглолт байхаа нэг ч хожоогүй. Шигшээ Хожсоныг авсантай зэрэгцээд буцаад бүтэн оноонуудаа авч эхэлсэн ч нөгөө л Арсеналаас ганцхан онооны ард бичигдэж 4т улирлыг дуусгаж азгүйтсэн. Халагдах ганц шалтгаан нь энэ л байсан. Гэхдээ тэр жил 37р тойрогт танайх манайхтай тэнцэж новшроогүй бол энийг бичээд суухгүй л байх байсан шүү Баяраа :RD

АВБ. Юун Рамос. Рамосоос илүү хүлээлт үүсгэж ирсэн нөхөр. Рамос Севиллатай 2 жил Европа лигт түрүүлээд ирсэн бол АВБ Челсиг эс тооцвол Португальд хамаг л цомыг түүж нэг ч хожигдолгүй улирлыг дуусгаж мөрөөдлийн гэмээр кареераа эхлүүлсэн хүн байсан.
Гэхдээ манай тоглолтыг бас гоё болгосоон. Бэйлын импакт ч нэлээн өндөр байсан. ПЛигт манай хамгийн өндөр рекорд оноо болох 72 оноог авсан. Шинэ улирал Бэйлгүйгээр эхэлсэн ч манай тоглолт үнэхээр үзүүштэй байсан ч гоол байдаггүй. Энийг экспэртүүд Fun to watch, but useless гэж дүгнээд байгааг энэ Nikkei гөөмөн их хэлсэн дээ. Зуны цонхоор 7 тоглогч авчирсан ч 3г нь АВБ хүсээгүй гэж хэлж байсан. Гэхдээ энэ түүний амжилт, тоглолтонд нөлөөлөөгүй гэж боддог.
Тактик нь болохгүй байхад өөрчлөхийг хүсээгүй, зөрүүд, рөтэшн хийсэн ч нөгөө л тактикаараа халагдах хүртлээ нүдсэн. Ситид арчуулахад огт ашиглаагүй Адъяаг улирлын эхний тоглолтонд нь оруулж 45 минут тоглуулсан нь аргаа барсан, алдаагаа хүлээн зөвшөөрсөнийг нь харуулсан. Гэсэн ч байдал хэвээрээ бүр Липерпүүлд талбайдаа 5-0 дуулж эцсийн цэгийг тавиулсан хөөрхий. Тактиктаа гоол оруулах ганцхан асуудлыг шийдэж чадсан бол ...

Шервүүд буюу Шитвүүд. Тоглогч ахуйдаа гялялзаж явсан, Блэкбүрнийг ПЛигт түрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн тоглогч гэдэг юм билээ. Зодог тайлаад телевизэд пундит хийж явахад нь 08 онд Харри авчирч дасгалжуулагчын багт тавьсан. Түүнээс хойш сая халах хүртэл нь манайх энэ хүнийг дасгалжуулагчын бүхий л дамжлагыг дамжуулж туршлагажуулж өгсөнд талархаж явах ёстой.
АВБ-н 0-0, 1-0 гэх мэт үр дүнг шууд 3-2, 2-1 гэх мэт болгож чадсан.
Гоол оруулдаг болсон ч АВБ-н шийдэж чадсан европт хамгийн цөөн гоол алдсан багаар нэрлэгдэж байсан багийг хамгаалалтын алдаанаас европт тасархай тэргүүлсэн үзүүлэлттэй улирлыг дуусгаж чадсан нь гайхмаар... үүнд тоглогч нарын хайнга үйлдэл шууд холбоотой ч хувцас солих өрөөндэх хяналтаа алдсан нь нөлөөлсөн гэж боддог.

Фанатууд бидний хамгийн дургүйцлийг төрүүлсэн үйлдэл болох менежерийн албанд очоод 10 гаран хонож байхдаа би арсеналын фанат, насан туршдаа энэ багийг дэмжиж байна гэж хэлсэн нь. Цаашлаад үзэгчийн суудлаас буюу өндрөөс тоглолт үзэх нь тоглолтыг илүү ойлгож, харж чадна гэж бодсон нь миний алдаа байж гэх мэт утгагүй үгсийг хэлдэг байсан.
Гэхдээ зайлуул эерэг зүйлс хийсээн. Болохгүй байгаа бүхнийг шууд хэлдэг, зоригтой шүүмжилдэг, хэвлэлийнхэний өмнө маск зүүдэггүй байсан. Манай залуустай ажиллаж байсан гэдгээрээ акедимийн залуусыг маш сайн дэмжиж ажилласан, тэр нь ч үр дүнгээ өгсөн. ПЛиг нэртэй болсоноос хойш манай менежерүүдийн авч чадаагүй 59 хувийн хожилтой гэсэн үзүүлэлтийг өөрийн нэр дээр бичүүлсэн гэх мэт.

2 жилийн өмнө франц, англи гэх мэтийн дундаж багт бэлтгэл хийж гологдож хөлбөмбөг тоглох мөрөөдлөө орхих тухай бодож явсан хүүг шууд 1р багт дуудаж, эхний тоглолтонд сэлгээгээр тоглуулж, түүнээс хойш 10аад тоглолт гараанд зоосон. Бентэлэб ч сайн тоглож нэг тоглолтонд өгсөн дамжуулалт тоо, оновчоор Шави гэх мэт мастеруудын дээр бичигдэж хүртэл үзсэн. Түүнийхээ ачаар Алжирь улсын гараанд гарч дэлхийн аваргад зодоглох боломжтой болсон.

Одоо плигийн дундаж болон чампионшипийн багийг удирдах нь тодорхой байх шиг байна.


Почеттино. Шив шинэ цагаан цаас.
Туршлагагүй гэж хэлж болмоор бас европын тоглолтонд дасгалжуулагчын хувиар тоглож үзээгүй ч ПЛигт өөрийгөө харуулаад амжсан.
Тоглолтын хэв маяг, довтолгоо хамгаалалт жигд, дамжуулалт, прессинг, бөмбөг эзэмшилт, бөмбөгтэй бөмбөггүй тоглолт, шилжилт гээд түүний тоглолтын хэв маяг Леви, Балдини нарын анхаарлыг татсан байх. Мөн залуусыг дэмжих, тэднийг хөгжүүлэх тал дээр онцгой сайн ажиллаж байсан нь нөлөөлсөн байж таараа.
Жилийн 3,5 саяын цалин, 5 жилийн гэрээг байгуулсан нь 10 менежер халсан Левигийн хувьд энэ хүнд хэр их итгэж байгааг харуулж байна. Манай фанатууд хаа сайгүй их сэтгэл хангалуун байх шиг байна. АВБ-н араас орохооргүй уян хатан, туршлагатай хүн гэж бодож байгаа.
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Logger » Wed May 28, 2014 2:25 pm

Почеттино Лалланаг авчирж магадгүй гэсэн шуум яригдаад эхэллээ.

http://www.theguardian.com/football/201 ... am-manager
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Wed May 28, 2014 3:15 pm

ПОЧЕТТИНО-Н ТУХАЙ БОЛОН ТЭРЭЭР ДАСГАЛЖУУЛАГЧИЙН БАГТАЙГАА СПӨРСТ ИРЖЭЭ

Маурисио Почеттиног ирсэнд бусад дэлхийн өнцөг булан бүрт буй фанатуудынхаа нэгэн адил маш их баяртай байна. Түүний хувьд өөрөө тоглогч ахуйдаа хамгаалагч байсан болохоор хамгаалалтын зохион байгуулалт сайтай/ АВБ шиг/ болон академийн тоглогчид маш сайн дэмжиж шинээр залуучуудыг нээн илрүүлдэг/ Тим Шэрвүүд шиг/ гээд өмнөх хоёр менежерийн сайн чанаруудыг хоёууланг нь өөртөө шингээснээс гадна өөрөө хамгаалалтаас довтолгоонд шилждэг гайхалтай хувилбартай, тоглогчидтой харилцах харилцаа сайтай, гарааны зөв зохион байгуулалт хийж чаддаг гээд өмнөх менежерүүдээс давуу буй талууд нь нь ч анхаарал татаж байна.

Ойрын 5-н жилд шинэ цэнгэлдэхтэй болох, тогтмол Аваргуудын лигт ордог болох, академиа улам сайн төгөлдөржүүлэх гээд клубт маань том зорилтууд байгаа ба Почеттино яалтчгүй энэ жилүүдэд багт маань том түлхэц болохуйц хүн гэж итгэсэн учраас Леви том гэрээ хийсэн бололтой. Ойрын 5-н жилийн зорилго биелэлээ олвол цаашлаад Европын цом, Примиер лигийн цомд өрсөлдөх амбиц клубт маань бий. Хувьдаа маш их найдлага тавьж байна.

Үүнээс гадна Почеттино багт маань дасгалжуулагчдын бүтэн багтайгаа иржээ. Тэрээр өмнөх АВБ Тим Шэрвүүдийн үед багийн туслах дасгалжуулагч байсан Steffen Freund-н оронд Испани мэргэжилтэн Jesús Pérez хэмээх эрхэмийг багийн туслах менежерээр томилсон байна. Өмнөх нэгдүгээр багийн дасгалжуулагч Chris Ramsey-н оронд нэгдүгээр багийн дасгалжуулагчаар тоглогч ахуйдаа хамгаалагч байсан Аргентин эрхэм Miguel D'Agostino-г тавьсан байна. Үүнээс гадна Нэгдүгээр багийн фитнессийн дасгалжуулагчаар Англи эрхэм Nathan Gardiner, хаалгачдын дасгалжуулагчаар Toni Jiménez хэмээх Испани мэргэжилтэнг тус тус томилжээ.

Аргентин менежерийн ирэх жилийн төлөвлөгөөнд өмнө нь Испанид ажиллаж байсан, өөрөө Аргентин хүн учир хэл ярианы хувьд бүрэн ойлголцох Эрик Ламела, Роберто Солдадо нарыг эргэн формонд нь оруулах нь нэн тэргүүнд байгаа болов уу. Нийлээд 60 гариу сая фунтээр ирээд манай хамгийн үнэтэй наймаа нар болсон ч өмнөх жил Примиер лигийн хамгийн муу наймаа болсон залуус маань нэр төрөө Аргентин менежерийн доор сэргээж итгэл найдвараа олох болов уу гэсэн бодол байна.

Үүнээс гадна Соутхэмптонд хамт зүтгэж байсан Адам Лалана, Жэй Родригиз, Лүк Шоув, Натан Клайн, Калум Чэмберс, Дежан Лоурен, Жозеф Фонте, нараасаа ганц хоёрыг нь элсүүлэх талаас нь зүтгээсэй гэж хүсэж байна.

Image

:mongol:
Last edited by Davka_ Spurs on Wed May 28, 2014 3:28 pm, edited 1 time in total.
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Wed May 28, 2014 3:22 pm

Өнөөдөр тэдний төрсөн өдөр болж байна.
Kyle Andrew Walker 1990.05.28нд
Thomas James Carroll 1992.05.28нд тус тус мэндэлжээ.

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby rednasca » Wed May 28, 2014 3:32 pm

Англиар ярьдаг болчихвол ч сүрхий залуу даа... Хэхэ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Hotspur » Wed May 28, 2014 3:35 pm

Манайх медиатай харьцахдаа англиар ярих шаардлага тавьсан.
Ор ч хоосонгүй юм байна лээ хэхэ.

Орчуулагчыг нь бас манайх аваагүй, цалинжуулахгүй гэсэн :RD
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Villa_Bayaraa » Wed May 28, 2014 3:35 pm

Тээр жил манай "арсланзүрхт" Лаурсен гэмтэлгүй 1 улирал тоглож гайхамшиг бүтээж байх үед 4:4-өөр тэнцэхэд нөхөр 2 гоол хийж байж билээ... тэрнээс хойш 3 тоглолт дараалан манайх танайхыг 2:1-ээр нухаж билээ... Реднаппын үед юм даа... тэгээд л сүүлдээ манайх 2010 оноос хойш танайхыг барахаа байсан даа... ер нь бодоод байхад 2007-2010 онд сайхан байж дээ... 2008 оны зун улирал эхлээд удаагүй байхад манайх Ситиг Агбоны даблаар 3:1-ээр хожиж байсныг тод санаж байна...Олимп үзэх гээд Бээжинд очцон байхдаа тэр тоглотыг үзээд л Ситигээ ч нэг юм барчихаад байгаа юмаа гэж бодож байсан чинь одоо юу вээ хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Davka_ Spurs » Wed May 28, 2014 3:41 pm

Villa_Bayaraa wrote:Тээр жил манай "арсланзүрхт" Лаурсен гэмтэлгүй 1 улирал тоглож гайхамшиг бүтээж байх үед 4:4-өөр тэнцэхэд нөхөр 2 гоол хийж байж билээ... тэрнээс хойш 3 тоглолт дараалан манайх танайхыг 2:1-ээр нухаж билээ... Реднаппын үед юм даа... тэгээд л сүүлдээ манайх 2010 оноос хойш танайхыг барахаа байсан даа... ер нь бодоод байхад 2007-2010 онд сайхан байж дээ... 2008 оны зун улирал эхлээд удаагүй байхад манайх Ситиг Агбоны даблаар 3:1-ээр хожиж байсныг тод санаж байна...Олимп үзэх гээд Бээжинд очцон байхдаа тэр тоглотыг үзээд л Ситигээ ч нэг юм барчихаад байгаа юмаа гэж бодож байсан чинь одоо юу вээ хэхэ


2011-12 оны улирал дуусаж байхад 37-р тойрогт манайхтай танайх нэг тэнцэж билээ тэр л их харамсаж явдаг юм даа. Уг нь тэр тоглолтонд хожсон бол манайх Арсеналаас нэг оноо илүү болж 3-р байрт орж Аваргуудын лигт хэсгийн шатнаас шууд орох байлаа. Харамсалтай нь 6-р байрт орсон Челси Аваргуудын лигт түрүүлж манай 4-р байрны Аваргуудын лигийн урьдчилсан шатны эрхийг маань шууд булаагаад л авсан. Уг нь Вилла-тай л тэнцээгүй бол Арсенал 4-р байраа Челсид булаалгах байсан. Модрич маань ч хэрвээ Аваргуудын лигт орсон бол үлдэх байсан.

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Hotspur » Wed May 28, 2014 3:47 pm

Villa_Bayaraa wrote:Тээр жил манай "арсланзүрхт" Лаурсен гэмтэлгүй 1 улирал тоглож гайхамшиг бүтээж байх үед 4:4-өөр тэнцэхэд нөхөр 2 гоол хийж байж билээ... тэрнээс хойш 3 тоглолт дараалан манайх танайхыг 2:1-ээр нухаж билээ... Реднаппын үед юм даа... тэгээд л сүүлдээ манайх 2010 оноос хойш танайхыг барахаа байсан даа... ер нь бодоод байхад 2007-2010 онд сайхан байж дээ... 2008 оны зун улирал эхлээд удаагүй байхад манайх Ситиг Агбоны даблаар 3:1-ээр хожиж байсныг тод санаж байна...Олимп үзэх гээд Бээжинд очцон байхдаа тэр тоглотыг үзээд л Ситигээ ч нэг юм барчихаад байгаа юмаа гэж бодож байсан чинь одоо юу вээ хэхэ


Тэр 4-4г үзээгүй л дээ.
Манай 125 жилийн ойн тоглолт. Тусгай өмсгөл өмсчихсөн. Гэтэл эхний үед 4-1р хусуулаад, 90+3 дээр Кабул гоолдож 4-4р тэнцэж байсан юм байна лээ.

Харин дараа нь танайх манайхыг 2-1р 2 удаа хожсон юм байна. Тэрнээс хойш 3 тэнцэж, 10 хожчихоод байгаа гэнэ бүх тэмцээнүүдэд.
Ваарт байхгүй бол Спурсыг хусах л юм байна гээд бичээд байдаг байсан байхаа тэр үед хэхэ.

Манайх бас энэ ситигээс асуудалгүй 6 оноо авдаг байлаа ш дээ.
Дандаа 2-1р хождог. Сүүлд Робино нтр ирээд шинэчлэл эхэлж байхад нь ч хуссаар байсан.

Гэснээс бушуухан багаа зараад мөнгөжөөдөх.
Тэгээд ярьж, мөрөөдөж байсанаараа энэ маню, арсенал, челси 3г топ 4с мулталж манайх түрүүлж, танайх 2т, эвертон 3т, липерпүүлийг 4т оруулъяаа :ногоон: Сити нтр-г энд дурдах ч шаардлага байхгүй угаасаа сураггүй баг хаха.
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Takanohana_Nowitzki » Wed May 28, 2014 3:50 pm

Манайх ямар гэм хийсийм, олигархуудтай хамт л дүүжлэх гээд байх юм. Мөрөөрөө мөлхөөл 4-төө орж байгаашд. Яахав танайх 4-т орох гэхээр 3т орчихдог л доо :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Villa_Bayaraa » Wed May 28, 2014 3:54 pm

Манай "алтан үеийнхнээс" одоо Эвертон танайх хоёр дажгүй үзээд хуучин хэвэндээ топ 4-н араас хөөцөлдөөд харин манайх л сурлагаар айхтар хоцорч дээ хэхэ тэхдээ яахав релегешн баттл ч бас л хөөрхөн адреналин ялгаруулуулна шүү дээ ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Hotspur » Wed May 28, 2014 4:02 pm

Эвертоныг бодвол манайх ном сурах бичгийн хангалт, суралцах хичээллэх орчинг бол их сайн бүрдүүлж өгөөд байгаам.
ангийн даргаа л байн байн солиод байх юм, бас их азгүй ээ.

Танайх ганц удаа эрсдэл гаргаж улираад плэй офф-дож гарч ирээд цөм хийгээч хэхэ.
Last edited by Hotspur on Wed May 28, 2014 4:36 pm, edited 1 time in total.
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Villa_Bayaraa » Wed May 28, 2014 4:19 pm

манайх бол хэцүү шд... суралцах орчин байгаа хэрнээ ном сурах бичиг тааруу, сурагчид нь бор зүрхээрээ, жоохон боломжгүй айлын хүүхдүүд л дээ ккк

харин плей офф ч гүй юу ч гүй болох эрсдэл бас байна хэхэ манайх уг нь том багуудын эсрэг үхтэл хамгаалаад сөрөгддөг үр дүнгээ өгөөд байгаа шд... топ 4-с хамгийн их оноо салгасан... одоо үүн дээрээ нэмээд жижигчүүдээ дайрч тоглоод нухдаг болчихвол тэгээд болох гээд байдаг...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby mn_rocisky » Wed May 28, 2014 4:35 pm

Hotspur ч эвгүй байгаам байна даа хахааха
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Жавхаа » Wed May 28, 2014 5:37 pm

Вилла, Хотспур хоёр чинь харин нийлж байгаад Ситиг маань яаж дураараа хусдаг байснаа яриад байна уу... хэдэн жилийн дараа ч би ярих юмтай болох нь ээ хаха...
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Жавхаа » Wed May 28, 2014 5:44 pm

Takanohana_Nowitzki wrote:Манайх ямар гэм хийсийм, олигархуудтай хамт л дүүжлэх гээд байх юм. Мөрөөрөө мөлхөөл 4-төө орж байгаашд. Яахав танайх 4-т орох гэхээр 3т орчихдог л доо :ногоон:


тоглогчидоо өчнөөн өндөр үнээр зарчаад тэр мөнгөөрөө баяж л даа хаха
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby rednasca » Wed May 28, 2014 9:07 pm

Image
нээрээ л Ламела их баярлах байх даа... :ногоон: ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby !~MuRuN~! » Fri May 30, 2014 7:56 pm

Angel Di Maria: "It hurts when you're always doing your best for your club and then you hear that you might be going to Tottenham Hotspur"
:-o
Blue is the colour, football is the game
We're all together, and winning is our aim
So cheer us on through the sun and rain
'cause Chelsea, Chelsea is our name
User avatar
!~MuRuN~!
Челси фен
Челси фен
 
Posts: 1320
Joined: Thu Jan 06, 2011 12:52 pm
Location: ...

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Devil 7 » Fri Jun 06, 2014 12:13 am

Ламелагаа Сериа А-руу нь буцааж магадгүй нь дээ...Интер, Наполи өрсөлдөж бгаам бх...Зээлээр яваад тэндээ дажгүй байвал бараг үлдэх биздээ...Ноднин ПЛ-д гуравхан удаа гараанаас тоглосон юм бнашд...Хайран 30 сая
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8088
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby NikkEi_Hotspur » Fri Jun 06, 2014 6:04 pm

Франко Балдиниг Леви Бразил руу нисгэсэн. тоглогчдын үнэ нь хөөрөгдөхөөс өмнө Бразилд нь л янзалчий гэсэн байр суурьтай байгаа гэнэ. гол нь хэн?
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby mister81 » Thu Jul 17, 2014 8:10 am

Сүпер Яныг авч үлдэхээр ажиллаад эхэллээ. Энэ улиралд наймаанд арай л хойрго хандаад байна уу даа гэсэн бодол төрсөөр. Сотоны гайгүй залуучуудыг Ливерпүүл түүгээд дууслаа. Поч хуучин багийн залуучуудаасаа авчрахгүй юм байх даа.
Tottenham - Can't smile without you
User avatar
mister81
 
Posts: 10
Joined: Mon Nov 25, 2013 11:42 am
Location: White Hart Lane

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby Mr S » Thu Jul 17, 2014 5:26 pm

хуучин гайгүй хэд нь дуусаад одоо залуучууд руу нь оржийна.......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby NikkEi_Hotspur » Sun Jul 27, 2014 6:37 pm

Гильфиг явуулаад, Холтбиг лоондож.

Оронд нь маш хэрэгтэй 2 байран дээр дажгүй сонголт хийгээд аваад ирлээ Бен Девис, Мишел Ворм. Одоо нэг СБ, Довтлогч тэгээд Шнайдэрлинийг аваад ирэхэд болоод явчихна даа. гэхдээ Шнайдэрлинийг авчирахын тулд Холтби, Гильфигээс гадна дахиад Пау, Сандро, Капу 3аас нэгийг нь явуулах хэрэгтэй болно л доо.

Миний хүслээр бол Лукаку/Гриезман, Шнайдерлин, Мангала гээд л цонх хаалгачихмаар байна даанч Мангала бол худлаа л даа.
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

Postby BuG » Mon Jul 28, 2014 10:07 am

Ллорисийг халах гэж Вормыг авж байгаа юм уу... сонин юм... Ворм банзанд суухгүй л хаалгач да уул нь...
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests