A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby Finalist » Thu Aug 15, 2013 6:53 pm

За шинэ улирлынхаа сэдвийг нээе.

Эхлээд өнгөрсөн улиралд ямар ямар онцлох үйл явдлууд болсныг эргэн харцгаая.

Үр дүнгийн тухайд ярьвал өнгөрсөн улиралд үнэхээр хангалтгүй байлаа.

- Улирлын эхэнд Испанийн супер цомд Барселонаг хожин түрүүлсэн. Нийлбэр дүнгээр 4-4 тэнцсэн боловч өрсөлдөгчийнөө талбайд илүү гоол оруулснаараа ийнхүү түрүүлэв. Роналду, Месси 2 энэ тоглолтуудад тус бүр нэг нэг гоолдсон нь ирэх улирлын тэмцээнүүдээс хүлээх хүлээлтийг илүү өндөр болгож байв.

- Ла лигт түрүүлсэн Барселонагаас 15 оноо дутуу 2-аар байр эзлэв.
Улирлын эхлэлийг маш муу хийсэн нь тайтлын өрсөлдөөнөөс эрт гарахад хүргэсэн. Эхний 7 тоглолтоос 3-хан хожил авсан байхад өрсөлдөгч Барселона эхний 19 тоглолтоос 18-д нь ялалт байгуулсан гэдгээс энэ харагдана. Улирлын дундаас хойш бага зэрэг сэргэлт авч өнгөрсөн жилийн формондоо орж ирсэн боловч лигийн дундаж багуудад нэг бус удаа оноо алдсанаас болж түрүүлэх тухай биш, ардаас нэхэж яваа багтаа 2-аар байраа алдахгүй байх талаар илүү хичээх болж таарсан. Лигийн тэмцээнд маш олон буюу 103 гоол оруулсан боловч өрсөлдөгч маань биднээс илүүг буюу 115 гоол оруулж түрүүлжээ.

- Аваргуудын лигт хагас шигшээ тоглолтонд Боррусиа Дортмунд багт нийлбэр дүнгээр 4-3 харьцаагаар хожигдож, Левандовски гэдэг нэрийг насандаа мартахааргүй болов.
Тэмцээнийг эхлүүлэхдээ үхлийн гэж нэрлэгдэх хэсэгт орсон ч гэлээ зангараг зааж 2-аар байраар гарсан. Гэхдээ өнөөх л Боруссиа Дормтундтай хэсэгтээ 2 тоглохдоо хожиж чадаагүй. Цаашлаад Манчестер Юнайтедтай тааран хүнд хэцүү тоглолт хийж, санамсаргүй гэхүү азтай ч гэхүү тохиолдлоор тоглолтыг эргүүлсэн зүйл болж цааш шалгарч чадсан. Нанид өгсөн улаан карт их л удаан хэл ам дагуулсан. Дараагийн шатанд Дрогба, Шнайдер нараар хүчээ зузаатгасан Туркийн Галатасарай багтай таарч, талбайдаа 3-0 харьцаагаар буулгаж авсан ч гэлээ хариу тоглолтондоо тун ойрхон зайтай дараалласан 3 гоол алдаж тун ч эвгүй байдлаас дараагийн шатанд шалгарсан. Энэ нь нэг талаар энэ тэмцээнд багийн бэлэн биш байгааг харуулсан явдал болсон гэж болно. Хагас шигшээгийн эхний тоглолт: хар дарсан зүүд. Хариу тоглолтонд зайлшгүй шаардлагаар хичээж 2-0 хожсон ч гэлээ энэ нь цаашаа шалгарахад хангалтгүй байлаа.

- Боломжит эцсийн цом болох Эзэн Хааны цомын шигшээ тоглолтонд байнга хожиж гаршсан нэг хотын өрсөлдөгч Атлетикотой учраа таарч нэмэлт цаг сунган тоглон урт удаан тоглосны эцэст 2-1 ээр хожигдож цомгүй хоцров.

Нийт 61 тоглолт хийснээс 38 хожиж, 12 тэнцэж, 11 ялагдал амсжээ. 149 гоол хийж, 68 гоол хаалгандаа алдсан.

Эдгээр үр дүнгүүд сүүлийн 3 жил Мадридыг удирдсан "Онцгой Нэгэн"-д баяртай гэж хэлэхээс өөр аргагүй байдалд хүргэв.
Тэр анх ирэхдээ сүүлийн 7 жилийн дотор солигдож буй 11 дэхь дасгалжуулагч болж байв. Тэр 7 жилд баг маань ямархуу амжилттай байсныг харая.

2003/2004 - Лигт 4-ээр байр. ЧЛ-т шөвгийн 16. Хааны цомын финал.
2004/2005 - Лигт 2-аар байр. ЧЛ болон хааны цомд шөвгийн 16.
2005/2006 - Лигт 2-аар байр. ЧЛ-т шөвгийн 16. Хааны цомд шөвгийн 8.
2006/2007 - Лигийн аварга. ЧЛ болон хааны цомд шөвгийн 16.
2007/2008 - Лигийн аварга. ЧЛ болон хааны цомд шөвгийн 16.
2008/2009 - Лигт 2-аар байр. ЧЛ-т шөвгийн 16. Хааны цомд шөвгийн 32 багаас цааш явсангүй.
2009/2010 - Лигт 2-аар байр. ЧЛ-т шөвгийн 16. Хааны цомын шөвгийн 32, Алкоркон.

Моу ирснээр:

2010/2011 - Лигт 2-аар байр. ЧЛ-т хагас шигшээ! Хааны цомын түрүү.
2011/2012 - Лигийн аварга. ЧЛ-т хагас шигшээ. Хааны цомд шөвгийн 8.
2012/2013 - Лигт 2-аар байр. ЧЛ-т хагас шигшээ. Хааны цомын финал.

Моуриногийн ажилд сайн ч зүйл байсан, тааруухан муу шийдвэрүүд ч бас байсан. Гэхдээ тэр зогсонги байдалд орчихсон байсан багийг хүлээж аван Аваргуудын лигийн хараалыг тайлж, дотооддоо доминант байсан Барсагийн ноёрхлыг зогсоож чадсан юм.
Өнгөрсөн жил багагүй хэл ам таталсан ч гэлээ түүнд Мадридын фэнүүдийн зүгээс баярлалаа гэж хэлэх нь зүйд нийцсэн хэрэг болно. Gracias Mister!
Image



Улирлын зарим онцлох үйл явдлууд.

Байж боломгүй муу эхлэл.
Image
Моу улирлын өмнөх тоглолтуудад их ач холбогдол өгдөг, бэлтгэлийг бүр эхнээс нь хийлгэж эхэлдэг онцлогтой гэдэг нь харагдсан билээ. Бенфикад хожигдсоныг эс тооцвол улирлын өмнөх нөхөрсөгүүдэд өнгөлөг байлаа. 8 сарын сүүлээр хүчтэй өрсөлдөгч Барселонаг хожин цом хүртсэнээр үүнийгээ дахин нотлов. Хүсэн хүлээсэн улирал эхэллээ. Санаанд багтамгүй муу. Өөрсдийнхөө буруугаас болж өрсөлдөгчдөө боломж олгосон гэдгийг дээр хэлсэн. Ла лиг дэхь эхний 2 сарын тоглолт үнэхээр цочролд ормоор муу байсан юм.

Роналду аз жаргалгүй байна.
Image
9 сарын сүүлээр тэр Сантиаго Бернабеуд болсон тоглолтын дараа товч яриа өгөхдөө би аз жаргалгүй байна гэж мэдэгдсэн нь шуугиан тарьсан билээ.
Тэр гэхдээ өөр илүү зүйл яриагүй юм. Хэвлэлүүд, дэлхий нийтээрээ түүний хэлсэн үгний талаар таамаг дэвшүүлцгээн, Мадридтай хийсэн гэрээндээ сэтгэл дундуур байна, багаа солих гэж байна хэмээцгээсэн билээ. Кристиано харин үүнийгээ мөнгөтэй огт холбоогүй гэдгийг хэлсэн юм. Баг солих талаар ярихдаа, би хөлбөмбөг тоглож дуртай зүйлээ хийж байна, юу болохыг улирал дуусахаар харцгаая гэж байдаг л нэг хариулт өгсөн. Улирал дууссан, түүнийг гэрээгээ сунгалаа гэсэн мэдээлэл цацагдмагц тэр өөрийн сошиал сайтуудаараа дамжуулан үүнийг худал гэдгийг мэдэгдсэн. Харьцангуй сүр дуулиан багатай байгаа боловч драма үргэлжилсээр байна.
Түүний ийнхүү хэлсэн шалтгаан нь магадгүй дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шалгаруулалтанд багийнх нь анд Икер өөрийг нь нэгт нэрлээгүйтэй холбоотой байж болох юм.

Дэлхийн шилдэг, сэлгээнд.
Image
Дөнгөж он гармагц хааны цомын тэмцээнд Валенсиатай хийсэн тоглолтонд ахлагч маань гараа гэмтээв. Өмнөх жил нь Моу өөрийн биеээр ятган байж үлдээсэн академийн бүтээгдэхүүн Аданд боломж гарлаа гэтэл...хэд хэдэн тоглолтонд дарааллан маш хялбархан цохилтуудыг хааж чадсангүй багаа хөөдчихөв. Ингээд хаалгачийн эрэлд гарцгааж хуучин цэрэг Диего Лопезыг эгнээндээ буцаан нэгтгэв.
Тэр супер байсан.
Image
Икерийн гэмтэл эдгэн эргэн тоглоход бэлэн боллоо. Гэхдээ Моу Лопезоор үргэлжлүүлэхээр шийджээ. Ингээд л асуудал үүссэн. Икерийн найз бүсгүй Мадридын хувцас солих өрөөн дэхь уур амьсгалын талаар мэдэмгийрэн ярьж, багийн анд Пепе нь Икерийг өмөөрөн Моугийн эсрэг мэдэгдэл хийснээр өөрөө бэнчдүүлэхдээ тулав. Харин тэр өөрөө чимээгүй суусаар л. Үндсэндээ бид энэ улирлын өмнөх тоглолтуудад л ахлагчийгаа талбайд гарахыг өнгөрсөн өвлөөс хойш анх удаа харж байна.

Лука Модрич!
Image
Сэр Алексын удирдсан багтай хийсэн тоглолт тун ч хүнд хэцүү уур амьсгалтай болж байх үед Нани улаан карт авснаар манай багт тоглолтыг өөрт ашигтайгаар эргүүлэх боломж бий болсон. Харин энэ боломжийг талбайд сэлгээгээр орж ирээд 10 минут ч болоогүй байсан Хорват залуу бодит зүйл болгож чадсан билээ. Тэр бидэнд дахин уужим амьсгаа авах боломж өгсөн.

Супер цомд түрүүлэв.
Image
Күленүүд чимээгүй байжийдаа... гээд манай супер залуу дахиад нэг хэлээдхэв. Өмнөх улиралд Барсаг талбайд нь хожиж чадсан нь тохиолдол биш байсныг нотолсон.

Үргэлжлүүлээд 10-аар сард талбайдаа хүлээн авч 2-2 тэнцэхэд 2 гоолыг нь Криштиано хийв.
2 сарын 26-нд Хааны цомын хагас шигшээд таарч 1-3 ээр талбайд нь хожиход мөн л 2 гоол зоов.

Тэрний дараа 7 хоногт ч бас лигийн хүрээнд талбайдаа хүлээн авахдаа Барсаг буулган авснаар тэр үед хүнд хэцүү учраанууд хүлээж, бүрэлдэхүүн дутуу байсан, үхлийн гэж нэрлэгдэж байсан 7 хоногийг бид 100% амжилттай үдсэн билээ. Гэхдээ бид тулаанд ялсан ч гэлээ дайнд ялагдсан. Үүнийг мартаж болохгүй.

Бусад онцлох тоглолтууд:

Валенсиаг талбайд нь бут ниргэв.
Улирлыг тун ч хангалтгүй эхлүүлээд байсан баг маань он гармагц, өнгөрсөн улиралд гялалзтал тоглож рекорд тогтоон түрүүлж байсныгаа санагдуулам тоглолт үзүүлэн хөгжөөн дэмжигч бидэндээ найдварын оч гялсхийлгэв. Гэхдээ бэртэл гэмтэл болон багийн дотоод уур амьсгал зэргээс болж хангалттай хэмжээнд тоголтоо үргэлжлүүлж чадаагүй.

Реал Мадрид вс Манчестер Сити
Image
Аваргуудын лигийн хэсгийн шатны эхний тоглолт. 2 хүчирхэг скуад хоорондоо тулсан. Олны хүсэн хүлээж байсанчлан гал гарсан гайхалтай тоглолт болсон. 85 дахь минутанд Коларов гоолдож оноог 1-2 болгосноор бид хүнд байдалд орсон боловч гайхалтай эргэн ирэлт хийж Бензема болон Роналду нар 3 минутын зайтай гоолдсоноор ялалт байгуулж чадсан.


За өнгөрсөн улиралд нэг иймэрхүү. Адилхан л баярлах үедээ баярлаж, гуних үедээ гуньж байсан нэг улирал өнгөрсөн боловч, хамгийн харамсалтай нь гол тэмцээнүүддээ түрүүлж чадсангүй.
Гол шалтгаанууд:
Гэмтэл бэртэл. Гол тоглогчдыг маань гэмтэл бэртэл чамгүй зовоосон.

Моугийн зөрүүд зан. Үүнийг гэхдээ заавал Моуг буруутгах гэсэндээ хэлсэнгүй. Гэхдээ тэр зарим зүйл дээр хэт зөрүүд байсан. Мөн жишээ нь Дортмундтай хийсэн эхний тоглолтонд Модричыг АМ дээр гаргахдаа баруун талд нь Ди Мариаг биш, Өзилийг гаргасан нь маш буруу шийдвэр байсан. Ди Мариа эхнэр нь төрсөн, багтайгаа хоцорч ирж нэгдсэн боловч тоглолтонд оролцоход бол бэлэн байсан.

Хувийн амбицаа талбай дээр гаргах. Дэд ахлагч маань хэлсэн байсан, багт асуудал байж болно, гэхдээ шүгэл дуугармагц бид үүнийгээ мартаад зүтгэх ёстой гэж. Гэхдээ бид ингэж чадаагүй, эсвэл хэт хожуу ухаарсан болов уу.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby Finalist » Thu Aug 15, 2013 6:53 pm

Шинэ улирлын талаар:

Багаас явсан тоглогчид:
Ricardo Carvalho - Монако руу үнэгүй. Нас ахисан ч гэсэн энд байх хугацаандаа хамгаалалтанд маш их хэрэг болсон.
Pedro Leon - Моугийн үгнээс зөрөөд горыг нь амссан хүн. Гетафе клубт байнгын бүртгэлтэй болж байна.
Michael Essien - Зээлийн хугацаа дууссан. Наймаанууд хийхээс өмнө болдог бол үлдээчмээр л байсан.
Jose Callejon - Нэг улирал гялалзаад, бас нэг улирлыг даруухан өнгөрөөгөөд явлаа даа. Мадридын фэнүүдийн хайрыг эрхгүй татсан залуу даа. Үргэлж баярлаж явна.
Image

Raul Albiol - Бойтогоороо дуудуулан байж сэлгээнд сууж байсан ч хэрэгтэй үед фэнүүдийн урмыг хугалаагүй дээ.
Gonzalo Higuain - Өнгөрсөн улиралд Сантиаго Бернабеу бүхлээрээ гуйн байж үлдээсэн Аргентин довтлогч маань Италийн Наполи клубээр бууриа сэлгэж хуучин багийн нөхөдтэйгээ нэгдлээ. Нэгэнт нөхцөл байдал ийм болсон үед явдаг нь ч зөв л дөө.
Image


http://www.youtube.com/watch?v=-X8d2ohMOm4

-------------------------------------------------------------------------

Багийн бүрэлдэхүүн.

Хаалгач:

Iker Casillas
Image
Мадридтай хамт 14 дэхь улирлаа угтаж байна. Өнгөрсөн улирал түүний хувьд сайн байгаагүй ч гэлээ тэр маргаан байхгүй шилдэг нь. Магадгүй Моугийн өөрийгөө халуулах тактикийн золиос болсон байж мэднэ. Гэхдээ тэр ямар ч үед мэргэжлийн тамирчин, ахлагч байж чадахаа харуулсан билээ.

Diego Lopez
Image
Гэмтэлтэй Икерийг тун сайн, бүр хэтэрхий сайн орлосон. 2017 он хүртэл гэрээтэй. Түүнд дахиад үргэлжлүүлэн гараанд тоглох боломж бий. Бүхнийг шинэ дасгалжуулагч шийднэ.

Antonio Adan
Image
Залуу хаалгач маань өөрт олдсон боломжоо ашиглаж чадаагүйгээс болж одоо байдал бүр л хэцүү болсон болов уу.

Jesus Hernandez
Image
Түүний хэрэг үндсэн багт бараг гарахгүй л болов уу.

Хамгаалагид:
Sergio Ramos
Image
Дэд ахлагч. Тэр одоо клубтээ төдийгүй шигшээ багтаа лидер болсон. Өнгөрсөн улирлын хамгаалалтын шугамын маань хамгийн шилдэг нь байсан.

Pepe
Image
Улирлын эхэнд гайгүй байсан боловч гэмтэл авсан. Байраа алдсан. Фэнүүд явуулахыг хүсэж байсан боловч үлдэж таарч байна.

Alvaro Arbeloa
Image
Довтолгоо тааруухан дэмждэг, бохир тоглолттой боловч түүний хэрэг маш их бий.

Raphael Varane
Image
Манай шинэ нээлт. Барселонагийн эсрэг хийсэн тоглолтоороо тэр өөрийгөө дэлхий дахинд тунхаглачихсан.

Fabio Coentrao
Image
Марселог маш сайн орлосон. Улирлын төгсгөлд маш сайн формтойгоор дуусгасан. Алдаж болохгүй хүний нэг. Байрлал дээр нь өрсөлдөж байгаа хүн нь сайн байгаа болохоос тэр бол шилдэгүүдийн нэг. Хангалттай сайн байчихаад зарагдах тухай яригдана гэдэг онцгүй л хэрэг. Үлдэнэ гэж найдая.

Marcelo
Image
Моуриногийн удирдлага дор хамгийн их хөгжиж чадсан тоглогчдын нэг. Хөлөө хугалснаас болж удаан хугацаанд тоглоогүй боловч эргэн ирж өөрийнхөө тоглолтыг үзүүлж байна.

Nacho Fernandez
Image
Залуу хамгаалагч маань өөрт нь хүлээлгэсэн итгэлийг алдаагүй. Цаашид илүү сайжирна биз ээ.

Dani Carvahal
Image
Шинэ дасгалжуулагчийн довтолгоо зонхилсон тактикт их ашиглагдах болов уу. Улирлын өмнөх тоглолтуудад хүмүүс түүнээс Германд байсан шиг нь гялалзсан тоглолт хүлээж байсан байх. Тэр тийм байгаагүй ч бас муу байгаагүй. Өөрийгөө харуулах урт удаан улирал өмнө нь хүлээж байна.

Denis Cheryshev
Image
Орос залуу шинэ дасгалжуулагчийн төлөвлөгөөнд баттай байгаа бололтой.

Хагас хамгаалагчид:

Xabi Alonso
Image
Өнгөрсөн улирлуудын турш гол ачааг нуруун дээрээ үүрч явсан гол хүн. Кристиано манай зүтгүүр байсан бол тэр манай тэнцвэржүүлэгч байсан юм.
Ирэх улирлыг гараанд эхлүүлэх байх, гэхдээ улирлын сүүлээр байдал өөрчлөгдсөн байх болов уу.

Sami Khedira
Image
Иско, Модрич гэх мэт довтолгоо голлосон тоглогчид талбайд гарах болбол арын хамгаалалтанд туслах хүн зайлшгүй хэрэг болно. Боломжит хүмүүсээс хамгийн гол нь Хедира байна байх.

Casemiro
Image
Зээлээр ирэн Кастиллад тоглож байгаад бүр мөсөн үндсэн багийн тоглогч болж дэвшсэн. Моугийн улирдлаганд дебютээ хийж байсан ч тийм сайн байгаагүй. Харин улирлын өмнөх тоглолтууд дээр гайхмаар сайн байсан. Гэхдээ энэ нь түүний байрлал дээр тоглодог хүмүүс гэмтэлтэй байсантай холбоотой учир ирэх улиралд талбайд олон гарах эсэх нь эргэлзээтэй.

Kaka
Image
Баллон Д'ор авч байх үеийнх шигээ болно гэж найдна гэдэг утгагүй хэрэг гэж өмнө нь олон хэлсэн. Гэхдээ л тэр багт ашигаа өгч чадна. Боломж олдсон үедээ олны урмыг хугалж байсан удаа бараг үгүй.

Luka Modric
Image
Flop, worst transfer, unexpected bench warming hobbit... гээд л их л яриулсан. Гэхдээ тэд нарын амыг талбай дээрх тоглолтоороо таглаж чадсан байх гэж найна. Шинэ дасгалжуулагч хэзээнээс түүнд дуртай байсан.

Mesut Ozil
Image
Үнэхээр авъяастай, ассистаар угжиж өгдөг боловч том тоглолтон дээр байхгүй болчдог гэмтэй. Байрлал дээр нь шинэ залуу ирснээр гараанд гардаг юм аа гэхэд жигүүрт цөлөгдөж таарах болж байна. Гэхдээ өрсөлдөгч байвал сайн, илүү хурцлагдана гэж бодож байна.

Angel Di Maria
Image
Искогийн наймааны золиос болох боломжит тоглогчдын нэг. Явах талаар нилээн хүчтэй яригдсан боловч багийн анд Роналду нь ерөнхийлөгчид хэлэн байж үлдээхээр болж байх шиг байна. Заримдаа дэлхийн шилдэг шиг тоглоно, заримдаа хэрэггүй сүг болчино.

Isco
Image
Малагагийн од байсан, залуучуудын тэмцээнээр өөрийгөө ямар тоглогч вэ гэдгээ харуулсан залуу. Бага зэрэг үнэтэй л боловч харамсах юмгүй наймаа.

Asier Illarramendi
Image
Бас л нэгэн цул авъяас болсон залуу. Ирээдүйн Алонсо болно гэж найдаж байна.

Довтлогчид:

Karim Benzema
Image
Игуайныг Итали руу үдсэнээр ганц гол төвийн довтлогч болон үлдэж байна. Чадвартай боловч хэмжээндээ хүртэл тоглохгүй байгаа. Ирэх улиралд энэ залуугаас их зүйл шалтгаална.

Alvaro Morata
Image
Игуайн явснаар түүнд маш том боломж олдож байна. Төвийн довтлогчоос гадна 3 довтлогчтой хувилбар дээр жигүүрт тоглох чадвартай, үүнийг нь Моурино багагүй ашигласан. Ирэх улиралд түүний үүрэг хариуцлага нэмэгдэнэ.

Jese Rodriguez
Image
Кастиллагийн од маань энэ жил илүү том талбарт хүч сорих болох нь. Олон талт тоглолттой, бас ч үгүй амбиц ихтэй залууг олон зүйл хүлээж байгаа. Энэ бол зөвхөн эхлэл нь.

Cristiano Ronaldo
Image
Түүний талаар олон зүйл ярих нь илүүц биз ээ. Гоолдох, дамжуулах, лидер байх гээд бүх зүйлийг хийж байна. Домгуудын рекордуудыг үргэлжлүүлэн эвдэх болтугай.

Дасгалжуулагчид:

Ахлах дасгалжуулагч: Carlo Ancelotti.
Клубтэй 3 жилийн гэрээ байгуулсан. Түүнийг танилцуулсан хэвлэлийн бага хурал дээр өөрийн сонгосон туслах дасгалжуулагч нарыг бас давхар танилцуулсан. 2 залуу Испани хагас хамгаалагчийн наймаа ч бас түүний оролцоотойгоор хийгдсэн гэдгийг үгүйсгэхгүй. Европын тавцанд арвин их туршлагатай тэрээр Испанид ч мөн амжилт гаргаж чадна гэдэгт итгэж байна.

Туслах дасгалжуулагч: Zinedine Zidane, Paul Clement.
Алдарт Зизу зодог тайлах үедээ л ирээдүйд Реалын төлөө ажиллана гэдгээ хэлж байсан билээ. Түүний 3 хүү нь 3-уулаа Реалын хүүхдийн багт тоглодог. Супер одоос домог болтлоо тоглосон клубынхээ төлөө тэр одоо ажиллах гэж байна.
Image

Хаалгачийн дасгалжуулагч: William Vecchi.
Фитнес дасгалжуулагч: Davide Ancelotti, Francesco Mauri, Giovanni Mauri.

Ерөнхийлөгч: Florentino Perez.
Энэ жил болсон сонгуульд түүнтэй өрсөлдөх хүн байсангүй тул улиран сонгогож ажиллаж байгаа.


Бидний гол зорилго тодорхой. Оролцсон тэмцээн бүртээ түрүүлэх, тэр дундаа Аваргуудын Лигийн арав дахь цомоо өргөх.

A por La Decima! Hala Madrid!!! Image

--------------------------------------------------------------------------------------------
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby zigo » Thu Aug 15, 2013 7:07 pm

энэ улиралд лигийн тайтлаа итгэл төгс авч, ал-ын финалд арсеналд харамсалтайгаар хожигдох болтугай. кккк
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby Цогоо » Thu Aug 15, 2013 7:15 pm

zigo wrote:энэ улиралд лигийн тайтлаа итгэл төгс авч, ал-ын финалд арсеналд харамсалтайгаар хожигдох болтугай. кккк
:eek:

Финалист гоё нээжээ. :eek:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby maRS_mN » Thu Aug 15, 2013 7:21 pm

A por La Decima! :eek:
Madridismo Ultra Sur
Hala Madrid
User avatar
maRS_mN
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1974
Joined: Sun Jan 30, 2011 11:30 pm
Location: UltraSur of bernabeu

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby hosko » Thu Aug 15, 2013 7:42 pm

:eek:

Очиж очиж Арсеналд байхдаа яахав дээ... За яахав финал хүртэл нь ерөөлөөр болог гэж байгаад финал дээр нь мурина даа... :D
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby zigo » Thu Aug 15, 2013 8:00 pm

гэснээс нөгөө цоожлогдсон сэдэв дээрээ бейлийг бүр хэрэггүй болгоцон байх юмаа. хэхэ сөрөгддөг багт л тохирно, довтолгоо зонхилсон багт тохирохгүй ч гэж байх шиг. хаха мань хүний өнгөрсөн улиралд ямар нөхцөлөөс, яаж гоол хийснүүдийг нь нэг харчих хэрэгтэй лдээ. дээр нь ямархуу хүчирхэг бие бялдар, хурд, техник, хүчтэй бөгөөд оновчтой цохилттой тоглогч болохыг нь мэдэхгүй л байнаадаа. цохилтын хувьд роноос оновчтой цохих байх шүү. хэхэ
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby Moza » Thu Aug 15, 2013 8:12 pm

Сэдэвээ гоё нээжээ... :eek:

A por La Decima!
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby Real.madrid » Thu Aug 15, 2013 8:30 pm

шинэ улирал шинэ дасгалжуулагч шинэ бүрэлдэхүүн энэ жил багаасаа их зүйлийг хүлээж байгаа тэр утгаарай хангалттай фэнүүд бидэндээ бэлэг бариг...A por La Decima!!!...Hala Madrid!!!
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby Real.madrid » Thu Aug 15, 2013 8:47 pm

Ерөнхийдөө өнгөрсөн улиралыг дүгнээд нэг эндээс харчина биз дээ баярлуулсан гомдоосон мөч олон байсан...Барсаг буулгаж авсан,Вараны нээлт гээд л

Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby Makaveli » Thu Aug 15, 2013 9:11 pm

Манай Finalist мундаг хөдөлмөрч залуу шүү. Өнгөрсөн жилийн дүгнэлт, шинэ сэдэв бол :eek: байна. Хала Мадрид, Viva Pepe...
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby Болжмор » Thu Aug 15, 2013 9:12 pm

Good Luck, Bros...
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2445
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby goalman » Thu Aug 15, 2013 10:28 pm

Аваргуудын лигт түрүүлээрэй...Амжилт!
Impossible is nothing
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby Соёлоо » Thu Aug 15, 2013 10:29 pm

тайтлаа аваарай...амжилт...Анчегаа харнаа харна...
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby tsenguunm » Thu Aug 15, 2013 11:57 pm

сайхан сэдвээ нээжээ.
http://youtu.be/G-dTzpAUF0E

жил болгон л манай багын, мадридиста бидний амбиц хvлээлт маш их байдаг. ямар ч байсан Олигтой хелбембег тоглож чадахгvй байна гээд байдаг Хэл амнаас салахаар довтолгооны тактик зонхилж барьдаг Карлетто хvрээд ирлээ. урамтай сайхан улирал хvлээж байгаа гэж найдаж байна.
Madridista
User avatar
tsenguunm
 
Posts: 547
Joined: Sat Jan 16, 2010 12:03 am

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby Соёлоо » Thu Aug 15, 2013 11:59 pm

гоолыг бол бороо шиг оруулах байх...
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby eL cuote » Fri Aug 16, 2013 12:36 am

Saihan neejee good luck!!!
C.H.E.L.S.E.A
eL cuote
 
Posts: 855
Joined: Sun Jun 19, 2011 2:39 pm

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby Realist » Fri Aug 16, 2013 2:47 am

Нээлт сайхан боллоо Финалист :eek:

Өнгөрсөн улирлаас хамгийн гоё сэтгэлд үлдсэн юм нь Ситиг сүүлийн минутанд хожсон тоглолт, тэгээд Барсагаас хариугаа авсан тоглолтууд л үлдэждээ.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby Өсөхбаяр » Fri Aug 16, 2013 3:02 am

amjit husey. hoorondiin saihan togloltuud gargaj bidniigee bayarluulna gej naidaj bn
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10186
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby Byambadagva » Fri Aug 16, 2013 8:50 am

Zar khiisend uuchlaa. Niiluuleed 100000₮

Manaikhan iim yum sonirkhokhgui biz...

Real Madrid Third Shirt 2012/13 2XL

http://s14.postimg.org/mkbyb2ezl/rm_101428.jpg

Real Madrid Third Short 2012/13 2XL

http://s12.postimg.org/g0n4w5131/rm_103056.jpg

Zurag ni iim
Byambadagva
 
Posts: 7
Joined: Tue Jul 23, 2013 1:27 pm

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby erdene_b7 » Fri Aug 16, 2013 9:49 am

Муухай лав биш юм :ногоон: АмЖиЛт
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby RoMeRo » Fri Aug 16, 2013 12:27 pm

Ривалууддаа амжилт. ЧЛ-ийн финалд таарцгаая.
Залуу хүнд зорилго үгүй бол
Эх оронд ирээдүй үгүй
User avatar
RoMeRo
Спортын улаан фанат
Спортын улаан фанат
 
Posts: 4616
Joined: Sat Feb 21, 2009 9:55 pm
Location: Их спортын эргэн тойронд...

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby Kro » Fri Aug 16, 2013 1:03 pm

RoMeRo wrote:ЧЛ-ийн финалд таарцгаая.

Их л танил үг байхчив... :ногоон:
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby Real.madrid » Fri Aug 16, 2013 1:53 pm

Коентрао явбал АЛт тоглох багруу л явна гэнэ...Мөн Бейлийн хавчуурганд Тот руу явах магадлалтай байна даа...Яалтачгүй Марсело байрлал дээрээ илүү болхоор сэлгээнд суугаад байдаг өөр багруу очвол шууд л гараанд л даа...

Бейл ирвэл Ди Мариа маань явна л гээд байна МАНЮ болон ПСЖ санал тавьхаар бэлдэж байгаа сурагтай..
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: A por La Decima! - REAL MADRID 2013/2014

Postby Reda » Fri Aug 16, 2013 2:35 pm

Лигдээ өрсөлдөөнтэй сайхан үзье. ЧЛ-д бас хол явж лигийнхээ нэр хүндийг өргөөрэй.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9205
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Next

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests